#AsuultSambar :

AS is now Mobile! iOS & Android App-г суулгаарай!
It is currently May.06.15 10:32 pm

All times are UTC + 8 hours [ DST ]


Asuult.NET & Mongolduu.com Facebook Page:




Post new topic Reply to topic  [ 57 posts ]  Go to page 1, 2, 3  Next
Author Message
PostPosted: Oct.10.10 3:37 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Oct.03.10 4:21 pm
Posts: 3380
Location: Ард чинь...
Дайн

_________________
Tribute to Alkaholik


Last edited by Augustus on Oct.14.10 6:06 pm, edited 3 times in total.

Share on FacebookShare on TwitterShare on Google+
Top
 Profile  
Reply with quote  
 Post subject: Re: Дайнууд
PostPosted: Oct.10.10 3:38 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Oct.03.10 4:21 pm
Posts: 3380
Location: Ард чинь...
Хурандаа С. АМАРСАЙХАН (J-2)



2008 онд болсон Гүрж, Оросын дайныг гадаадын улс орнууд, НАТО ихээхэн судалж үнэлэлт, дүгнэлт өглөө. Үүнээс үүдэн Гүрж Зэвсэгт хүчнээ шинэ хэлбэр, загвараар эмхэтгэж байгаа бол, ОХУ томоохон өөрчлөлт, шинэчлэл хийж байна. Уг дайныг бид онцгойлон үзэж, сайтар судлах шаардлагатай. Учир нь Гүрж манай улсын адил ОХУ-тай хиллэдэг, хуучин ЗХУ-д үйлдвэрлэсэн зэвсэг, байлдааны техниктэй, ХЗЦ нь бригадын зохион байгуулалтад шилжсэн. Барууны орнуудаас зарим шинэ төрлийн зэвсэг, байлдааны хэрэгсэл авдаг, Ирак, Афганистан, Косовод явагдаж буй Олон улсын цэргийн ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа. Гүржийн Зэвсэгт хүчинтэй адил төстэй зүйлс олонтой манай Зэвсэгт хүчинд энэ дайны сургамж орхиж боломгүй баримт юм.



Гүржийн Зэвсэгт хүчин

ОХУ-ын дайчдын ихэнх нь гэрээт цэрэг байсан бол Гүржийнхэн мэргэжлийн, зарим нь сайн дурынх байжээ. Мэргэжлийн цэргийн батальоныг НАТО-гийн сургагч нар бэлтгэж, сайтар зэвсэглэснээс гадна дайчдыг нь Ирак, Афганистан, Косовод үүрэг гүйцэтгүүлсэн байна. Мэргэжлийн цэрэгтэй болох хөтөлбөрийг Гүрж 2002 оноос АНУ-ын дэмжлэгээр хэрэгжүүлж эхэлжээ. АНУ-ын Тусгай хүчнийхэн, ТЯЦ-ийн сургагч нар Гүржийн “элит” ангиудыг сургаж бэлтгэхдээ жижиг бүлгийн тактикийг голлож, онц буудагч болгох, хүн нэг бүрийн бэлтгэлийг сайжруулахад их анхаарчээ. Зөвхөн офицеруудаас бүрдсэн тусгай томилолтын “Коммандос” батальоныг байгуулсан. Эдгээрт бие бялдар сайтай залуусыг авч, цалинг ч өндөр тогтоосон аж. Элитийн дайчдыг бусад ангид томилохгүйгээр 3 жил сургаж, хоол хүнсийг нь сайжруулах, сахилга батыг чанд сахиулах арга хэмжээ авчээ. Хөтөлбөрийн хүрээнд 5 батальоныг бэлтгэж, тэдгээрт 35 нас хүрээгүй залуусыг авч доод тал нь 4 жил алба хаалгахаар гэрээ хийсэн ба 7500 хүн бэлтгэсэн гэх тоо байдаг. Мөн Турк сургагч нар 750, Израильчууд 200 явган цэргийг хот сууринд байлдах ажиллагаанд сургажээ. Түүнчлэн РЭТ-ийн цэрэг, танк, их буу, холбооны станцын тоотуудыг ч сургаж бэлтгэсэн аж.

Гүржийн мэргэжлийн цэргийн 5 явган бригад дайны үед үүргээ сайн гүйцэтгэснийг Оросууд ч хүлээн зөвшөөрчээ. 10000 хүнтэй эдгээр бригад Иракт үүрэг гүйцэтгэсэн дайчидтай учир захирах, захирагдах ёсыг хүнд нөхцөлд чанд биелүүлдэг, сэтгэл зүйн хувьд тогтвортой, тэсвэр хатуужилтай, байлдах бэлтгэлтэй байсныг Оросууд онцлон тэмдэглэжээ. Эдгээр чанарыг тэд Цхинвали хот болон Присскийн өндөрлөгийг хэд хэдэн удаа мятаршгүйгээр довтолж эзлэн авахдаа, Оросын цэргийн давамгай хүчний дайралтыг няцаахад харуулсан байна. Америкчуудын дүгнэлтээр тэдний сул тал нь ахлагч нар байжээ. Дайн байлдаанд тасаг, зарим үед салаа удирдах гол үүрэгтэй ахлагч нарын байлдааны бэлтгэл хангалтгүй, удирдах дадлага, туршлага дутмаг байсан нь ажиглагдаж. Мөн танк, ЯЦБМ-ыг байлдаанд чадмаг ашиглах, тэдгээрийг явган цэрэг, галын хөнөөлийн хэрэгсэлтэй уялдуулах явдал Гүржийн Зэвсэгт хүчинд төлөвшөөгүй байжээ. Гүржүүд жижиг бүлгээр ажиллаж байсан ч газар орны далдлах, хамгаалах давуу талыг сайн ашиглахгүй нөхцөлд эдгээр нь томоохон армийн эсрэг үр өгөөж багатай гэдэг нь нотлогдсон аж. Гүржийн цэрэг холбоо, тагнуул, чиг баримжаалах, шөнийн харааны хэрэгслээр давуу байсан ч эдгээр нь зөвхөн хангалтын үүрэг гүйцэтгэдэг учир шийдвэрлэх нөлөө үзүүлээгүй. Ийм шинэ хэрэгслийг хуучирсан болон өөр улсад үйлдвэрлэсэн зэвсэг, байлдааны техникийн хамт ашиглахад үр өгөөж багатай, өөр хоорондоо тохиромж муутай байдаг нь нотлогджээ. Шинэ төрлийн хэрэгслийг шинэ үеийн зэвсэг, техникт зориулж бүтээдэг байна. Гүржүүд Өмнөд Осети, Абхазийг эзлэн авахаар эртнээс бэлтгэжээ. Тиймээс Зэвсэгт хүчин нь тус 2 улсын салан тусгаарлагч зэвсэгт бүлэглэлтэй тэмцэхэд тусгайлан бэлтгэгдсэн, энэ хоёр бүс нутгийг төвөггүй эзлэх бүрэн боломжтой байжээ. Мэргэжлийн чиг хандлагатай болж байсан Гүржийн Зэвсэгт хүчин гагцхүү улс орноо гадны түрэмгийллээс хамгаалахад, томоохон армитай тэмцэхэд төдийлөн бэлтгэгдэж сургагдаагүй байсан гэж үзэж болно.

Оросын Зэвсэгт хүчин

Абхази, Өмнөд Осетийг Гүрж эзлэхээр бэлтгэж байсан бол ОХУ ч мөн Гүржийн халдлагад бэлтгэж байжээ. Дайнаас 1 сарын өмнө Өмнөд Кавказын цэргийн тойргийн анги, салбарууд хээрийн сургууль хийж, энэ дайнтай төстэй цагийн байдалд ажиллажээ. Тус бүс нутагт байрладаг Оросын цэргийн анги, салбарууд дайн болохоос өмнө хээрийн сургууль, дадлагаас ирсэн, зэвсгийн системүүд нь галт хэрэгслээр хангагдаж, байлдааны техник нь шатахуунаар бүрэн цэнэглэгдсэн байжээ. Дайнд тус бүс нутагт байрладаг 58 дугаар армийн нэгтгэл, ангиудыг шуурхай оруулах ёстой байтал стратегийн тээвэрлэлт, хөдөлгөөнт чадваргүй байсны улмаас Псков, Ивановт байрладаг шүхэр десантын дивиз, Ульяновскийн агаараас дайрах бригадыг эхлээд оруулжээ. Мотобуудлагын цэргийн адил байлдсан эдгээр ангиуд үүргээ сайн биелүүлсэн. Энэ нь бэлтгэл сургалт сайтай, байлдааны байнгын бэлэн байдалд байдаг нэгтгэл ангиуд дайнд үр нөлөөтэй байдгийг, бас Оросууд үүрэг гүйцэтгэх чадвартай мотобуудлагын анги, салбаргүй болсныг гэрчилж байгаа юм. Дайны явцад Оросууд агаарт хүчний давуу байдлыг бий болгосон ч агаарын орон зайг давамгайлж чадаагүй. Энэ 5 өдрийн дайнд ОХУ 4 байлдааны онгоц буюу 3 агаар дайралтын СУ-25, 1 стратегийн бөмбөгдөгч ТУ-22М3 онгоцоо алдсан. Гэтэл Гүржид орчин үеийн сөнөөгч онгоц байгаагүй, бас АДЭХ ихэнх хэрэгсэл хуучин ЗХУ, Украинд үйлдвэрлэгдсэн байв. Стратегийн бөмбөгдөгчөө алдсан нь Оросууд хэт бардам байсныг, эсвэл Гүржийн цэргийн хүчийг дутуу үнэлсний илрэл юм. Аливаа дайн, байлдаанд ийм онгоц гол үүрэгтэй бөгөөд дайсны АДЭХ идэвхтэй бүсэд орохгүйгээр далавчит пуужин, эсвэл бусад өндөр цэцтэй зэвсгээр цохилт хийж их хохирол үзүүлдэг. Мөн уг бөмбөгдөгч ганцаар биш халхлалт, хамгаалалтын онгоцын хамт үүрэг гүйцэтгэдэг гэдэг зарчмыг Оросууд баримтлаагүй бололтой. ТУ-22-ыг алдсан нь дайсны АДЭХ хэрэгслийг урьдчилан илрүүлж, цаг тухайд нь устгаагүйтэй, эсвэл радиоэлектрон саад тавиагүйтэй холбоотой юм. Дайн, байлдааны явцад Гүржийн тун жижигхэн АЦХ (СУ-25 загварын 8 онгоцтой) идэвхтэй ажиллаж, дайралтад нь Оросын цэргийн цуваа болон анги, салбарууд өртжээ. Энэ нь Оросын Зэвсэгт хүчин агаарт дайн явуулах, агаарын орон зайг ноёрхож чадахгүй байгаа, мөн өөрийн цэргийг дайсны агаарын цохилтоос хамгаалах бэлтгэл сул байгааг гэрчилж байна.

Сүүлийн жилүүдэд АНУ, НАТО-ийн орнуудын Зэвсэгт хүчинд Байлдааны удирдлагын системийг нэвтрүүлээд байгаа. Энэ нь тагнуул, байлдааны хангалтын нэгж, байлдааны анги салбар, галын хөнөөлийн хэрэгсэл, ар талын хүч хэрэгслийн удирдлагыг нэгтгэсэн тогтолцоо юм. Өөрөөр хэлбэл дайсны тухай бүх төрлийн тагнуул туршуулын мэдээ, өөрийн болон холбоотны цэрэг, галын хөнөөлийн хэрэгслийн байршил, байлдаан болж буй газар орны тухай мэдээ, мэдээллийг компьютержсэн газрын зурагт оруулж байлдааны тушаал зааврыг шуурхай өгч удирдах боломжийг олгодог хэрэгсэл. Энэ системийг бий болгоход сансрын, агаарын, газрын, тэнгисийн болон тусгай тагнуулын хэрэгсэл, мэдээллийн найдвартай сүлжээ, өөрийн болон дайсны цэргийн байршлыг тодорхойлох навигацын хиймэл дагуул, тушаал заавар дамжуулах орчин үеийн холбооны хэрэгсэл шаардлагатай байдаг. Уг дайны үед дайсны целийг илрүүлэх, тэдгээрийг янз бүрийн галын хөнөөлийн хэрэгслээр устгах, устгасан эсэхийг шалгах, цэргийг удирдах явц тасралтгүй хийгдэж байгаагүй нь Оросын Зэвсэгт хүчинд орчин үеийн ийм систем нэвтрээгүйг нотолж байна. Эл дайн мөн Оросын Зэвсэгт хүчний сайн талуудыг ч харууллаа. Байлдааныг газар, агаар, тэнгист явуулж, түүнд шүхэр десант, тусгай томилолтын цэргийг амжилттай оролцуулсан, анх удаа кибер дайн явуулах оролдлого хийсэн. Дайны үед Гүржийн үндэсний интернетийн серверүүдийг Орост байрлалтай компьютерийн сүлжээнүүдийн тусламжтайгаар жагсаалаас гаргаснаар Гүржийн Ерөнхийлөгчийн Ажлын алба болон Засгийн газрын веб хуудсууд ажиллагаагүй болж Польшийн серверийг ашиглахад хүрсэн юм. Оросын Зэвсэгт хүчин дайн, байлдаан хийхдээ ХЗЦ-ийн хэт давуу хүчийг ашиглах (3:1), галын бөөгнөрүүлсэн цохилтыг дайсанд өгдөг нь хэвээр байна. Харин барууны орнуудын цэргийн урлагт дайсны эсрэг ижил хэмжээний цэргийн хүчээр(1:1) тулаан хийхдээ тактикийн арга хэлбэрийг чадмаг ашиглах, дайсны цэргийн байлдааны журмын бүхий л гүнд өндөр цэцтэй зэвсгээр гол гол цельд цохилт хийж байлдах чадваргүй болгохыг заадаг.

Дүгнэлт
Энэ дайн 1.Үндэстэн угсаатны ялгаа зэвсэгт мөргөлдөөнд хүргэж болзошгүйг, 2. Шинэ тусгаар улс орнууд дайн байлдааны талбар болдгийг, 3. ОХУ хүчирхэг болсныг, 4. Өөрийн ашиг сонирхлыг хамгаалах нэрээр хүчирхэг улс олон улсын гэрээ хэлэлцээрийг үл тоомсорлон цэргийн хүч хэрэглэх болсныг гэрчилж байна. Мөн уг дайн ОХУ-тай хил залгаа хөрш орнуудад айдас төрүүлж, тус улстай хийж буй харилцаанд онцгой анхаарах, болгоомжтой хандаж байх сургамж, сануулга өгсөн юм. Орос иргэд олонтой Украин, Казахстан зэрэг улс ч ОХУ хүчирхэгжсэн, “таалагдахгүй” улсдаа түрэмгий бодлого явуулахаас татгалзахгүй, ашиг сонирхлоо зэвсгийн хүчээр хамгаалах чадвартай болсонд сэтгэл зовниж буйгаа илэрхийлж байсан. Бид ч гэсэн өөрийн улсын аюулгүй байдлын орчинд үнэлэлт дүгнэлт хийж, гарч болзошгүй аюул заналыг тодорхойлох хэрэгтэй юм. Оросуудтай бид найрсаг харилцаатай гэж бодож, найдаж явдаг. Гэтэл ирээдүйд ямар нэг ашиг сонирхлын үүднээс манай улс болон ОХУ, эсвэл БНХАУ-ын хооронд зөрчилдөөн гарахгүй гэсэн баталгаагүй. Оросын Төрийн Думын орлогч дарга В.Жириновский РенТВ-д өгсөн ярилцлагадаа “Монгол Улс бидэнд маш их өртөй. Өрөө нэхэхэд Монголчууд мөнгө байхгүй гэдэг. Тэгээд манай хилээр орж ирээд адуу мал хулгайлах юм. Иймд Тувагийн иргэдэд зэвсэг олгохын зэрэгцээ Монголд очиж мал сүргийг нь туун авчраад хориглох хэрэгтэй” гэснийг энэ оны 1 дүгээр сарын 1-нд нэвтрүүлсэн билээ.

_________________
Tribute to Alkaholik


Top
 Profile  
Reply with quote  
 Post subject: Re: Дайнууд
PostPosted: Oct.10.10 3:46 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Oct.03.10 4:21 pm
Posts: 3380
Location: Ард чинь...
МАРШАЛ ЖУКОВЫН ХОРИОТОЙ ЯРИЛЦЛАГА
Домогт маршал Георгий Жуковтай нэрт зохиолч Константин Симоновын 44 жилийн өмнө хийсэн ярилцлагыг саяхан Оросын олон нийтийн телевизийн “Познерын хөтөлбөр” нэвтрүүлгээр ялалтын баярыг тохиолдуулан нэвтрүүллээ. Уг ярилцлага баримтат киноны нэг хэсэг болох ёстой байсан ч архивт 40 гаруй жил хэвтжээ.
1966 онд дөнгөж байгуулагдсан уран бүтээлийн туршилтын кино студэд Москвагийн дэрэгдэх тулалдааны 25 жилийн ойд зориулсан “Хэрэв чи орон гэртээ хайртай бол” гэдэг кино хийж байжээ. Энэ кинонд Зөвлөлтийн алдарт маршалууд Конев, Рокоссовский, мэдээжээр хамгийн алдартай Жуков оролцон зураг авхуулсан байна. Түүнээс гадна Жуковаас зохиолч Константин Симонов нэмэлт ярилцлага авчээ. Уг кино 1967 онд гарсан. Тэгэхдээ Зөвлөлтийн арми, тэнгисийн цэргийн флотын улс төрийн ерөнхий газар дургүйцсэн учир арай ядан гарсан байна. Тухачевский, Блюхер, Егоров, Якир нарыг шүүхээр шийтгэсэнтэй холбоотой бүх зүйлийг аргагүйн эрхэнд хассан байна. Гэвч кино ямар ч гэсэн гарсан юм. Маршал Жуковын ярилцлагын тухайд бол кинонд ороогүйгээр барахгүй ул сын киноны хэрэг эрхлэх газ рын асуудлаар гарсан тог тоолд түүнийг дахиад хэзээ ч байлгахгүйн тулд хальснаас арчиж хая хаар заасан байжээ. Уран бү тээлийн туршилтын сту дыг байгуулагч “Познерын хөтөлбөр” нэвтрүүлгийн хөтлөгч В.Познерын эцэг Владимир Александрович Познер тэр хальсийг хулгайлан авч ярилцлагыг монтаажлан өөр студэд өгч, дараа нь түүнийгээ архивт хадгалуулсан байна. Тэр тэнд өнөөг хүртэл хадгалагдажээ.
Одоо та бүхэнд аугаа их маршалын эх орны дайны тухай хэзээ ч, хаана ч гарч байгаагүй ярилцлагыг хүргэе.
Зөвлөлт Холбоот Улсын мар шал Г.К.Жуков Москвагийн дэр гэдэх тулалдааны тухай ярьсан нь:
К.СИМОНОВ: Георгий Константинович, яриагаа эхлэх анхны асуулт. Москвагийн дэргэд хүнд нөхцөл байдал бүрэлдсэн тухай Та хэзээ, яаж мэдсэн бэ?
Г.К.ЖУКОВ: Есдүгээр сарын эцэс, аравдугаар сарын эхээр би Ленинградын фронтын цэргийг командалж байлаа. Тэгээд фронт командлагч, Дээд ерөнхий ко манд лалын газрын гишүүний хувьд миний бие есдүгээр сарын эцэс, ялангуяа аравдугаар сарын эхээр бүрэлдсэн байдлын тухай хангалттай мэдээлэлтэй байсан. Аравдугаар сарын 6-ны үдээс хойш Иосиф Виссарионович Сталин над руу утасдсан юм. Тэр фронтын ажил хэрэг, нөхцөл байдал ямар байгааг сонирхоод онцгой даалга вар биелүүлэхээр Москвад даруй нисч ирэх хэрэгтэй гэж хэлэв. Мар гааш гэхэд очно гэж би түүнд хэл сэн. Аравдугаар сарын 7-нд фронт командлагчийнхаа ажлыг фронтын штабын дарга генерал Хозинд хүлээлгэж өгөөд Москва руу нислээ. Москвад орой тийшээ ирж, шууд Кремль дэх Сталины гэрийг зорилоо. Сталин ханиад хүрчихсэн боловч ажиллаж байв. Толгой дохин мэндчилээд газрын зураг үзнэ гээд: “Баруун чиглэлд ямар нөхцөл байдал бүрэлдсэнийг хар л даа. Одоо юу болж байна вэ? Дайсан хаана байна, манай цэр гүүд хаана байна? гэдэг тухай ойл гомжтой илтгэл авч чадахгүй байна. Хэрэв та чадмаар бол Баруун фронтын штаб руу даруй явж, тэнд нөхцөл байдлын учрыг олоод шөнө ч байсан хамаагүй над руу утсаар ярь, би хүлээж байна” гэсэн юм.
Би жанжин штабаар оров, тэнд надад Борис Михайлович Шапош ников нэмэлт товч мэдээлэл өгөв. Иван Степанович Коневын ко ман далж байсан Баруун штаб руу тэр дарай явж билээ. Тэгэхэд Гжевскийн орчимд байрлаж байсан фрон тын штабт би ирлээ. Бүр үдэш орой болсон хойно, тэр ч байтугай шөнийн нэг цаг хагас орчим болж байхад нөхөд ажиллаж байв. Би яав гэвэл гол төлөв бүслэгдсэн ан гиудын үйл ажиллагааны тухай нэмж тодрууллаа. Тэр үед тэдгээр тэй фронтын штаб холбоо тасар сан байв.
Өөр юуг онцлон тэмдэглэх нь чухал вэ? гэвэл энэ нь баруун чиг лэлд, ялангуяа Баруун фронтын хэсгүүдэд туйлын аюултай байдал бүрэлдсэн, Москва хүрэх бүх зам үнэн чанартаа нээлттэй болсон явдал байлаа. Яагаад гэвэл Можайн шугам дээр байсан манай жижиг ангиуд хэрэв дайсан цэргээ Москва руу хөдөлгөвөл түүнийг зогсоож чадахааргүй болсон байв.
К.СИМОНОВ: Өөрөөр хэлбэл энэ шугам эзлэгдээгүй байсан юм уу?
Г.К.ЖУКОВ: Эзлэгдсэн байсан… Үнэндээ суворовын ангиуд дөнгөж байгуулагдаж байлаа. Бас маш ялихгүй цэргийн бүлгүүд бай сан. Энд бий болсон цорын ганц хожоотой байдал гэвэл германчууд, тэдний гол бүх хүч Вязьмаас баруун хойш манай бүслэгдсэн ангиудын үйл ажиллагаанд боогдон баригдсан явдал байв. Тэгээд би Москва руу, Сталин руу утасдаж, түүнд нөхцөл байдлын мөн чанарыг илтгэв. Хам гийн гол нь Можайн хориглолтын шугамыг аль болох түргэн эзлэх явдал гэж хэллээ. Яагаад гэвэл Ба руун фронтын хэсэгт үнэндээ цэрэггүй болсон байв. Зэргэлдээ хэсгүүдээс, зэргэлдээ фронтуудаас, Дээд ерөнхий командлалын газ рын нөөцөөс татаж болох бүхнийг Можайн шугам руу татаж, тэд гээ рийг хориглолтын байдалд даруй оруулах хэрэгтэй байна гэв. 16, 19, 20 дугаар фронтын ангиуд, Ба руун фронтын Болдины бүлэг хаа на байна? Нөөцийн фронтын 24, 32 дугаар арми хаана байна? гэж тэр асуусан. Бүслэгдээд Вязьмаас баруун тийш үзэлцэж байна гэлээ. “Та юу хийх бодолтой байна?” гэж Сталин асуулаа. Нөхцөл байдлыг тодруулахын тулд даруй Буденный дээр очих хэрэгтэй гэж би хэлэв. “Түүний штаб хаана байгааг та мэ дэх үү? Буденный хаана байгааг мэдэх үү?” гэж тэр асуув. “Үгүй ээ, мэдэхгүй. Буденныйтэй холбоо та сарсан учир Конев бас мэдэхгүй байна” гэж би хэллээ.
К.СИМОНОВ: Нөөцийн фронтын штабтай юу?
Г.К.ЖУКОВ: Тийм ээ, нөө цийн фронтын штабтай. “Хайхаар явна, Малоярославецын орчимд байх ёстой. Бүхий л шинж тэмдгээс үзвэл тэр тэнд байх ёстой”. “За, явж үз. Учрыг ол. Тэгээд даруй надад илт гээрэй” гэж Сталин хэлсэн.
Малоярославецаар дайран фронт руу ойртон явлаа, нөхцөл байдлын учрыг удахгүй олно гэж бодож байв. Малоярославецаар дайран явж байтал машинууд харагдав. “Хэний машинууд вэ?” гэж асуухад “Семен Михайлович Буденныйх” гэв. Би ч Семен Михайловичийг олсондоо баярлалаа.
Семен Михайловичийн байрлаж байсан Районы гүйцэтгэх захиргаа ны байранд оров. Тэр зогсоод газ рын зургуудаа анхааралтай үзэж байв. Мэнд усаа мэдэлцээд юу болж байгаа тухай түүнтэй ярилц лаа. Конев дээр очоод ирлээ гэж би хэлэв. “Коневын ажил ямар бай на?”, “Ажил тийм ч сайн биш байна” гэлээ. “Манай энд ч дээрдэх юм алга. Малоярославец, цаашлаад Москва орох замыг халхлах юм юу ч үгүй болсон” гэж байна. Энэ бол маш аюултай чиглэл. Семен Михайловичтай ярилцлаа. “Штаб руугаа буц” гэв. Штаб хаана байрлаж байгааг түүнд хэллээ. “Одоохон Ерөнхий рүү утасдаж, өөрийн хэс гийн байдлыг илтгэ. Намайг Юхновын тийш явсан гээрэй, дараа нь Калугийн чиглэлд явна, тэнд юу болж байгаагийн учрыг олохыг хүсч байна” гэв.
Калугийн орчимд намайг нөө цийн фронтын штабын офицер гүй цэж ирээд Борист Михайлович Шапош никовын цахилгаан утсыг гардуулав. Түүнд “Дээд ерөнхий командлал таныг Баруун фронтын командлагчаар томилж байна. Та Баруун фронтын штабт даруй очвол зохино” гэсэн байв. Би буцаж, 10-ны өдрийн өглөө эрт Баруун фронтын штабт ирлээ.
К.СИМОНОВ: Командлагчийн хувиар уу?
Г.К.ЖУКОВ: Үгүй ээ, би командлагчийн хувиар ирээгүй. Ко мандын ажилтай танилцаж, ко мандын бүрэлдэхүүнд орохоор ирсэн. 10-ны өглөө Конев командалсан хэвээр байсан юм. Энэ үеэр тэнд Улсын батлан хамгаалах хорооны комисс ажлаа дуусгаж байлаа. Удал гүй Сталин штаб руу утасдав. Баруун фронтын командлалыг надад даалгаж байгааг би түүнээс өөрөөс нь мэдсэн юм.
К.СИМОНОВ: Георгий Константинович, таныг фронт командлагчаар томилогдсон эхний өдрүүдэд үйл явдал хэрхэн өрнөсөн бэ?
Г.К.ЖУКОВ: Тэр үед Можайн шугам бидний хувьд шийдвэрлэх ач холбогдолтой байсныг би нэгэнт хэлсэн. Тэгээд ч бид юуны өм нө мэдээжээр хориглолтын энэ шу гамыг хүчтэй болгохыг хичээсэн юм. Дээд ерөнхий командлалын газар өөрийн нөөцөөс, зэргэлдээ хэсгүүдээс буудлагын нэгтгэлүүд, их бууны болон танкийн ангиудыг аль болох түргэн өгөхийн тулд ихээ хэн чармайлт гаргаж байв. Бо гино хугацаанд нааш нь өгч болох бүхнийг өгсөн. Дээд ерөнхий ко мандлалын газар үүнийг хийсэн. Гэхдээ энэ шугам руу өгсөн зүйл, тэнд хориглолт зохион байгуул сан зүйл мэдээжээр туйлын хангалт гүй байсныг шууд хэлэх хэрэгтэй. Аравдугаар сарын 15 гэхэд бидэнд дөнгөж 90 мянган идэвхтэй цэрэг тэй байв. Эндээс бүрэн хориглолт хийх бололцоогүй байсныг та өө рөө ойлгож байгаа. Ийм учраас Цэр гийн зөвлөл юуны өмнө үндсэн чиг лэл болох Волоколам- Можай- Малоярославын чиглэлийг баттай хаахаар шийдэв. Жанжин штаб, Дээд ерөнхий командлалын газар энэ шийдвэрийг бүрэн зөвшөөрч, фронтыг бэхжүүлсээр байв. Можайн шугам дээр хориглолт зохион бай гуулах ажил үүнээс л эхэлсэн юм. Одоо энэ шугамыг тогтоон барьж, Можайн шугам дээр дайсныг зог соож чадна гэдэгт бид, фронтын командлал, штаб итгэлтэй байсан уу? гэдэг асуулт гарна. Мэдээжээр бидэнд бүрэн итгэл байгаагүйг шууд хэлэх ёстой. Дайсны тэргүүний ангиудыг саатуулж болох байсан. Гэхдээ дайсан гол бүлэглэлээ түр гэн хөдөлгөвөл мэдээж түүнийг зог сооход хэцүү байсан даа. Гэхдээ тэр үед Вязьмаас баруун тийш бүс лэлтэд тулалдаж байсан цэргүүд бидэнд үнэлж барашгүй тусламж үзүүлс нийг шууд хэлье. Тэдний эрэл хэг зоригт баатарлаг ажиллагаа үнэлж барашгүй юм. Можайн шугам дээр хориглолт зохион байгуулахад цаг хожих зайлшгүй шаардлагатай бүрэн бололцоог тэд бидэнд олгосон билээ.
Бид дайсныг Можайн шугам дээр тогтоож чадна гэдэг бүрэн итгэлгүй байсан учир ар талд Ново-Завидовский-Клин-Истриний усан сан-Дорохово-Нара-Алексиний ар талын хориглолтын шугам байгуу лахаар шийдсэн юм. Бид ний энэ санааг дээд ерөнхий команд лал баталсан. Можайн шугамыг хамгаалж чадахгүй бол сон то хиол долд энэ шугамыг хэрэг лэх бай лаа. Ар талын энэ шугам руу ин женерийн олон анги ирүүлж, москвачууд тэнд ажиллан, өдөр шөнөгүй газар ухаж байв. Можайн шугамыг хориглоход шууд зориу лагдаагүй ангиуд нөөц хүч болон ар талд байрлаж байлаа. Дайсныг Можайн шугам дээр тогтоож ча дах гүй бол ар талын шугам руу зо хион байгуулалттайгаар, төлөв лөгөөтэйгөөр ухарч, хориглол тын хүчтэй ангиуд, нисэх хүчний цохилтоор ухралтаа халхавчлахыг заасан онцгой нууц тушаалыг ар мийн командлагч нарт өгсөн байв.
К.СИМОНОВ: Георгий Константинович, Москвагийн нийт тулалдааны чухам ямар үеийг Та Москвагийн хувь заяанд хамгийн аюултай байсан гэж үздэг вэ?
Г.К.ЖУКОВ: Ер нь бүх үе аюултай байсан. Гэхдээ хамгийн аюултай үе бол Можайн хориглолтын шугам найдвартай хориглолт болж чадаагүй байсан аравдугаар сарын 6-13-ны өдрүүд гэж би үздэг. Энэ бол дайсан онцгой саадгүйгээр Москва хүрч болох байсан хамгийн аюултай үе гэж үзэж байна.
К.СИМОНОВ: Германчууд Москвагаас дөнгөж 25 км-ын зайтай Крюково сувагт хүч ирээд байсан үе аюултай мөч биш шүү?
Г.К.ЖУКОВ: Энэ бол бас аюултай үе. Гэхдээ Крюково, Яхрома, Красная Поляна, Кашир хүрэх замдаа дайсан хохирол амсаж, нэлээд хүчирхэг, сайн зэвсэглэсэн цохилтын бүлэглэлүүд, ялангуяа хуягт танкийн цэрэгтэй байсан аравдугаар сарын 6-13-ны өдрүүдийнх шигээ тийм аюултай байгаагүйг хэлэх хэрэгтэй. Дайсан орон зайг туулан, манай цэргийн ширүүн эсэргүүцлийг давсаар Крюково, Яхрома Красная Полянагийн орчим ирэхдээ үнэндээ давшилтаа үргэлжлүүлж чадахааргүй тийм хохирол хүлээсэн байлаа. Ийм учраас дайсан аюул багатай байсан.
К.СИМОНОВ: Гэхдээ энэ үеэр ер нь бүгдээрээ Москвад ойртсон байсан. Ингэхэд танай Баруун фронтын командын байр Перхушковогоос германчууд аль хэр зайтай байсан бэ?
Г.К.ЖУКОВ: Фронтын шугам хүртэлх зай… Эхлээд Можайн шугамын ойролцоо газруудад тулалдаж байхад нэлээд зайтай байсан. Харин дайсан 16 дугаар армийг, 5, 30 дугаар армийн жигүүрийг шахаж эхлэхэд зай эцсээ хүртэл багассан. Гэхдээ илэн далангүй хэлэхэд тэгэхэд бид зай аюултай болж байгаа тухайд бодоо ч үгүй. Тэгэхэд бид өөр зүйлийг иш үндэс болгож байлаа. Цэргүүдийн хувьд тийм хүнд үед фронтын штаб ар тал руу ухрах явдлыг тун муугаар хүлээн авч болох байсан, мэдэж байгаа биз? Штаб ар тал руу явах бүрд захирагдагч штабууд, цэргүүдэд фронтын байдал тийм ч тогтвортой биш болж байгаа юм байна, бид ч гэсэн арагшаа холхон харах цаг болсон юм биш үү гэдэг сэтгэгдэл ямагт төрдөг юм. Фронтын штаб Перхушковод байсан нь сэтгэл зүйл хувьд зүйтэй байсан гэж би бодож байна. Фронт мэдээжээр аюултай зайд байсан л даа.
К.СИМОНОВ: Георгий Константинович, Москвагийн сайн дурынхан яасан бэ? Москвачууд хориглолтод ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?
Г.К.ЖУКОВ: Москвагийн сайн дурынхны тухай юу хэлж болох вэ? Эхний үед сайн дурынхны дивизүүд тийм хүчтэй дайсантай тулалдах туршлагатай байгаагүй л дээ. Гэвч аажимдаа тэд туршлагажиж, муугүй үзэлцдэг болсон юм.Тэд янз бүрийн бүрэлдэхүүнээс бүрэлдсэн байсныг та нар мэднэ.Тэнд нас нь нэлээд явчихсан инженерүүд, соёлын ажилтнууд, төрийн албан хаагчид байсан. Гэвч цэргийн талаар тэд өмнө нь зохих бэлтгэл хийгээгүй байсан билээ. Тэд тулалдааны явцад суралцах болсон юм. Сайн дурынхан ар талд хөдөлмөрийн фронтын зохих хэсгүүдэд ажиллахад хэрэгтэй байсан л даа. Гэхдээ эх орон, Москвад үхлийн аюул тулгараад байсан тэр үед бригадууд байгуулсан нь маргаангүй зөв зүйтэй болсон гэж би үздэг. Тийм үед манай зөвлөлтийн хүн ар талд ажиллаж байя гэж бодох байсан гэж үү? Тэгэхэд Москваг хамгаалах, дайсныг Москвагийн дэргэд нуга дарах явдал гол зорилт байлаа. Тиймээс ч сайн дурынхны дивизүүд эмхлэн байгуулсан нь маргаангүй зөв зүйтэй байсан гэж би үздэг. Хожим тэдгээрийн зарим нь гвардийн ангиуд болсон шүү. Тэдгээр сайн дурынхны дивизийн зарим дарга, цэрэгтэй би уулзсан. 55-60 насны хүмүүс байсан. Гэвч тэдний бие маш сайн байсан юм.
К.СИМОНОВ: Тэгээд дайныг зүүн Пресст дуусгацгаасан.
Г.К.ЖУКОВ: Тийм ээ, тийм. Тэр ч байтугай заримтай нь Берлиний ойролцоо дайралдаж байснаа санаж байна.
К.СИМОНОВ: Москвагийн дэргэд байлдаж эхлээд шүү дээ…
Г.К.ЖУКОВ: Тийм. Тэд бие бялдрын хувьд хүртэл дайнд тэнцэж байсныг хэлдэггүй юм аа гэхэд сэтгэлийн маш их тэнхээтэй хүмүүс байсан.
К.СИМОНОВ: Георгий Константинович, Москвагийн дэргэдэх эдгээр хориглолтын байлдааны хамгийн хүнд хэцүү байлдааны жишээг дурдана уу? Асар хэцүү байсан л даа.
Г.К.ЖУКОВ:Германчууд арваннэгдүгээр сарын 15, 16-нд давшиж эхлэхэд, тэд манай хориглолтын жигүүрүүдэд хүчний маш их давуутай, ялангуяа танкийн талаар давуу хүчтэй болоход онцгой хэцүү байв. Тэд хуягт танкийн цэрэг, нисэх хүчнийг өмнөө барьж байлаа. Гэхдээ яг энэ үед хамгийн хэцүү тулалдаан болсон байх гэж би хэлмээр байна. Яагаад гэвэл 16 дугаар армийн хэсэгт германчууд нийтдээ 650 танк оруулсан юм. Ингэхдээ эхний цуваанд оруулсан. Тэд Рокоссовын армийн эсрэг ийм лут хүчийг шууд оруулсан юм. Заримдаа тун хачирхалтай байдал бий болж байсныг хэлэх хэрэгтэй. Манай цэргүүд хаана ч бүслэгдээгүй, бид нэлээд гүний хориглолттой байсан, түүний дотор танкийн тийм хориглолттой байлаа. Манай танкийн бригадууд их буутай харилцан ажиллаж, гүн рүү отолтын байдалтай байрлаж байлаа. Иймээс германчууд танкийн ангиудаараа хориглолт руу дайрч ороод отолтод байгаа танкийн буудлагад өртөж байв. Тэглээ ч гэсэн манай цэргүүдэд хүндхэн байсан, ялангуяа хамгийн хүчтэй, хүчирхэг цохилтод өртсөн Рокоссовын арми хэцүүдэж байсан юм. Константин Константинович та нарт тэр бүх нарийн ширийн юмыг ярьж өгч чадна. Тэр энэ байлдааныг шууд удирдаж байсан. Константин фронт командлагчаас илүү их сэтгэл зовж байсан хүн л дээ. Хүнд хэцүү үеүд тохиолдож байлаа та нарт шулуухан хэлэхэд, түүний хэсэг дээр фронт заримдаа нум хэлбэртэй болон нугарч, одоохон яалт ч үгүй байдалтай болох нь, фронтыг сэтлэх нь гэж бодогдуулж байлаа. Гэтэл үгүй ээ, фронт тэсч гарсан юм. Тэгээд нэмэлт хүч аваад дайсныг зохих ёсоор няцаасан даа. Бидний хувьд, Рокоссовын армийн хувьд хамгийн аюултай энэ чиглэлийг бэхжүүлэхийн тулд бид зэргэлдээх бусад хэсгээс бололцоотой бүхнийг татан авчирч байлаа. Дайсны идэвхжил арай бага байсан фронтын төвөөс хүч авсан, тэр хүч тогтоон барих ажиллагаа явуулж байв. Энэ нь тэндээс бид бололцоотой бүхнээ авах бололцоо олгож байлаа. Бид эхлээд армийн нөөцөөс авч Рокоссовт өгсөн, дараа нь дивизийн нөөцөөс авч Рокоссовт шилжүүлсэн. Энэ нь хориглолтыг нягтруулан хүч нэмсэн гэх үү дээ. Яагаад гэвэл армийн цус урсаж, түүнийг ямар нэг юмаар бэхжүүлэх хэрэгтэй байлаа. Дараа бид бүр батальонуудаас зарим салаа, танкийн зарим бүлэг, танк эсэргүүцэх буу авахдаа хүрсэн юм. Энэ бүхнийг 16 дугаар армийн хэсэг машинаар түргэн авчирч, хамгийн хариуцлагатай хэсгүүдэд тулалдаанд оруулж байлаа. Эцсийн эцэст бид Рокоссовын армийг ямар ч гэсэн бэхжүүлж чадсан юм. Цэргүүд эрэлхэгээр байлдаж, өөрсдийг нь дийлэх бололцоо олгоогүй .
Дараа нь Василий Иванович Кузнецовын командалсан нэгдүгээр арми ирсэн. Дашрамд хэлэхэд түүний бүрэлдэхүүнд далайчдын 3 билүү 4 билүү сайн санахгүй байна, бригад байсан юм. Тэд бол эрэлхэг дайчид байлаа. Ленинград ноцтой байдалд ороод байхад би тэдэнтэй Ленинградын ойролцоо ажиллаж байснаа та бүхэнд хэлэх ёстой. Далайчдын эдгээр бригад Урицийн районд, Пулковын өндөрлөгт, Колпиногийн районд гандан буурашгүй алдартай болсныг би шууд хэлье. Тэд бол германчуудын хувьд аюул байлаа. Германчууд ойр хавьд далайчид байгааг мэдвэл дайралтад орох тийм ч дуртай биш байдаг байжээ. Миний санаж байгаагаар Москвагийн дэргэд тэдний 6 бригад байсан, тэд байдлыг аварч байлаа. Нэгдүгээр армийн бүрэлдэхүүнд байсан бригадууд дайсныг маш ширүүн дайрч, дайсны эсэргүүцлийг маш түргэн дарж, ялангуяа Клины районд сөрөг давшилтад ордог байлаа. Цаашдаа ч тийм байсан, байлдааны тийм гавьяа байгуулсан явдалд их баярлалаа гэж одоо ч далайчдад хэлмээр байна.
К.СИМОНОВ: Сөрөх давшилтад шилжих бодол танд хэзээ төрсөн бэ?
Г.К.ЖУКОВ: Энэ асуудлаар янз бүрийн юм их бичсэн. Гэхдээ хэд хэдэн тохиолдолд тийм ч үнэн зөв тусгаагүйг би та бүхэнд хэлэх ёстой. Арванхоёрдугаар сарын эхний өдрүүд хүртэл сөрөг довтолгоо хийх санаа бидэнд төрөөгүйг би та бүхэнд хэлэх ёстой. Тэгэхэд бүх бодол дайсныг зогсооход, түүнийг тамирдуулахад төвлөрч байсан юм. Жигүүрүүд рүү тулж орсон бүлэглэлүүдийг ухраахын тулд сөрөг цохилт өгөх тухай л бодож байв. Харин дайсан бүрэн суларсныг, ялангуяа Кузнецовын цохилтын нэгдүгээр армийг оруулснаар манай сөрөх цохилтуудыг тэсэхээ болсныг тагнуулынхан дайсны зан төрх, үйл ажиллагаагаар тогтооход бид сөрөх цохилтуудаар хязгаарлалгүй ийм тааламжтай байдлыг даруй ашиглаж, сөрөх давшилтад орох ёстой юм байна гэдэг нь бидэнд ойлгомжтой болсон юм. Энэ тухайгаа бид Дээд ерөнхий командлалын газарт илтгэсэн. Би Александр Михайлович Василевский, С.Шапошников нартай ярилцсанаа санаж байна. Тэд ч мөн адил саналтай байсан юм. Яг тэр үеэр сөрөх давшилтын тухай санал бодлоо танилцуулахыг Дээд ерөнхий командлагч бидэнд тушаасан билээ. Тийм төлөвлөгөөг танилцуулж, түүнийг сайшаасан, үүний сацуу дээд ерөнхий командлалын газар зэргэлдээх фронтууд–Калинины фронт, Баруун өмнөд фронтын баруун жигүүрт бидэнтэй нийлж, ерөнхий сөрөх давшилтад орохыг тушаасан билээ. Тэр мөчийг тун зохистойгоор сонгосон гэж би үздэг. Яагаад гэвэл дайсан Москва руу давших хүчгүй болсон төдийгүй бас манай сөрөх цохилтыг тэсч, хориглолт хийх чадваргүй болсон байлаа. Тэдний дотроос Гудериан, Гепнер нар үүнийг ойлгож, өөрсдөө хариуцлага хүлээн бүр гурванд “юмаа хурааж”, цэргээ бүрэн устгуулахгүйн тулд аажмаар ухраасан юм. Дашрамд бүтэлгүйтсэний учир энэ Гепнерийн цол, бүх одон тэмдгийг хураан чөлөөнд гаргасан билээ. Бас Гудриан ч сайнаа үзэлгүй үтэр түргэн зугтаасан юм.
К.СИМОНОВ: Георгий Константинович, гадаадын түүхчид, ялангуяа германы түүхчид, генералууд ялагдлын шалтгааны тухай маш их бичиж, ингэхдээ шавар, цас, хүйтнийг онцолдог. Энэ ялагдалд Гитлер буруутай гэлцдэг. Түүнийг Гудрианы үгэнд ороогүй, Брахуч, Гальдерын үгэнд ороогүй гэдэг. Энэ үйл явдлыг, Германы арми Москвагийн дэргэд ялагдсаны шалтгааныг та юу гэж үнэлдэг вэ?
Г.К.ЖУКОВ: Ийм байна л даа. Баларсныгаа зөвтгөх ямар нэг шалтгаан хайх хэрэгтэй биз дээ? Юу гэж хэлмээр юм бэ? Цаг агаарын нөхцөлийн тухайд бол шавартай, цастай, хүйтэн байсан л даа. Цаг агаарын ийм нөхцөлд Зөвлөлтийн цэрэг ч байлдсан. Ингэхлээр энэ бол Москваг авах төлөвлөгөө, үнэндээ бол цахилгаан дайны төлөвлөгөө баларсан талаарх шинжлэх ухааны бус нотолгоо юм. Гитлер хүчнийхээ зарим хэсгийг, түүний дотор Гудерианы армийг өөрийн өмнөд бүлэглэлд туслуулахаар, Украиныг, дараа нь Крымыг авахад туслуулахаар зүүн урагш эргүүлсэнд хэргийн учир оршихгүй л дээ. Хэргийн учир үүнд байгаа юм биш. Үнэндээ бол тэр үед Германы арми Москва руу дайрсан бол бүр муу юм болох байсан. Яагаад гэвэл Баруун өмнөд чиглэлд шинэ фронт байгуулахаар Дээд ерөнхий командлалын арга буюу зарцуулсан тэр хүчийг Гитлерийн жигүүр, ар талаас хэрэглэж болох байсан юм. Гитлер болон түүний генералууд, жанжин штаб 1941 онд стратегийн зорилтынхоо нэгийг ч биелүүлж чадаагүйд хэргийн учир оршино. Тэд Москваг төдийгүй бас Ленинградыг авч чадаагүй, манай орны өмнөд нутагт стратегийн зорилгуудаа биелүүлж чадаагүй билээ. Өөрсдөд нь тийм ширүүн эсэргүүцэл үзүүлнэ гэж гитлерчүүд тооцоолоогүй юм.


Attachments:
zhukov_halhin.jpg
zhukov_halhin.jpg [ 16.99 KiB | Viewed 1520 times ]

_________________
Tribute to Alkaholik
Top
 Profile  
Reply with quote  
PostPosted: Oct.13.10 12:04 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Oct.03.10 4:21 pm
Posts: 3380
Location: Ард чинь...
Халх Гол
Энэ дайнд манайхан хэр хэмжээгээр оролцсон, үнэхээр дайн байсан уу эсвэл зэвсэгт мөргөлдөөн байсан уу, халх гол уу эсвэл халхын гол уу гэх зэрэг олон асуудал манай судлаачид мэргэжилтнүүдийн дунд сүүлийн хориод жил ямар нэгэн шийдвэртэй хариултгүйгээр явж иржээ.

1. Дайн гарах болсон шалтгаан
Хэт цэрэгжсэн буюу улс төрийн хэллэгээр милитарчлагдсан япончууд гадагшаа дайн хийж Хятадын зүүн хойд, зүүн хэсгүүд, Солонгосын хойг, Номхон далайн арлын орнуудыг бараг бүхэлд нь эзэлчихээд ЗХУ-ын эсрэг дайн өдөөх зорилгоор манайх руу халдсан гэж ихэнх түүхчид үздэг. Гэтэл яагаад заавал Монголын нутгаар дамжиж оросуудтай дайтах шаардлага байсан гэхээр нэгэнт томоохон дайн хийхийг зорьж байгаа улсад өөрийн гэсэн түшиц газар хэрэгтэй байсан гэж тайлбарлаж болох юм. Түшиц газар гэдэг маань тухайлбал, Манжийн нутгийг эзлэж, хүчээ сэлбэж байгаад Монгол руу дайрах, цаашлаад Монголыг ашиглаж оросуудын эсрэг гэх мэтээр дайтахыг хэлж байгаа нь тэр.

Халхын голын дайн бусад дайнуудын нэгэн адил хилийн өдөөн хатгалгаар эхэлсэн. Тухайн үеийн нөхцөл байдлыг эргээд харахад гол шалтгаан нь япончуудын байгуулсан Манж-го улс, манай улс хоёрын хооронд тодорхой зурагдсан хилийн шугам гэж байгаагүйтэй шууд холбоотой мэт санагддаг. Учир нь 1934-1939 он хүртэл 100 гаруй удаа өдөөн хатгалга хийсэн гэж манай тал үздэг бол япончууд монголын талаас Манж-гогийн нутагт мөн тийм хэмжээгээр хил зөрчсөн гэдэг. Хэдийгээр 1935 оноос эхлэн хоёр улсын хилийн асуудлыг зохицуулахаар гэрээ хэлэлцээр хийгдэж байсан боловч талууд хэл амаа ололцож чадалгүй дайныг эхлүүлсэн.

Манай Дорнод аймаг, одоогийн Хятадын барга, цахарын нутгаар малчид нааш цаашаа малаа бэлчээж амьдарч ирсэн түүхтэй тул хаагуур хэний хил байлгахыг тогтооход хэцүү байсан нь мэдээж. Түүнээс гадна 1921 оны хувьсгалаас өмнөхөн Барга, Цахар, Өвөр Монголын нутагт манайхан өөрийн ард түмнээ хамгаалах зорилгоор хятад, манжийн цэргийн эсрэг байлдаж байжээ.

Эндээс Халхын голын асуудал яригдаж, япончууд угаасаа энэ гол чинь танай нутгийг гаднаас халхалах гэсэн утгаар “халх гол” гэсэн байж таараа гэж манайханд тулгадаг, манайхан үүнийх нь хариуд үгүй ээ энэ чинь халх монголчуудын гол гэсэн нэр, халх гол биш халхын гол гэж маргалдах асуудал байж. Түүнээс гадна япончууд тахилгын овоог хилийн хязгаар мэтээр ойлгож байсан тал ч байдаг. Үүнд нь манайхан барга, цахар манжууд ч овоо тахилга хийдгийг тайлбарлаж тэднийг гацаадаг байжээ. Энэ бол дээр дурдсан Хилийн асуудлыг зохицуулах хамтарсан комиссын хуралдааны үеэр яригдаж байсан гол маргаан. Уг нь манайхан хүчтэйхэн байж чадсан бол Буйр нуур, Халхын голын сав нутаг ч манайх байхыг үгүйсгэхгүй.

Манайхан Халхын голын дайныг “зарлаагүй дайн” гэж нэрлэдэг. Зарлаагүй дайн гэдэг нь тухайн дайтагч талын төр засгийн газар нь “танайд манайх дайн зарлалаа” хэмээн мэдэгддэг олон улсын жишигийг хэлдэг. Тухайн үед “унасан бөхөд шалтаг мундах биш” гэдэг шиг Квантуны арми Японы эзэнт улсын хамгийн муу зэвсэглэлтэй арми байсан гэж японы цэргийнхэн дайны дараах олон улсын шүүх хурал дээр мэдэгдэж байсан гэдэг. Тийм ч байж магадгүй. Тэр үеийн Японы эзэнт улсын стратегийн гол анхаарлын төв нь Өмнөд Хятад байснаас биш Монгол эсвэл монголоор дайрч Зөвлөлтийг гэсэн бодлого байгаагүй байх. Үнэн хэрэгтээ, Наран улсын хүчтэй цэргүүд нь Манжийг эзлээд цааш буюу Хятад руу хөдлөхөд Квантуны арми Манжид хяналтаа тогтоогоод үлдсэн юм байж. Гэтэл энэ “зэвсэг муутай” гэгдэх арми зүгээр суусангүй хилийн маргаантай асуудал гэдгээр далим гаргаж Хасаан нуурын (Чанкуфений мөргөлдөөн ч гэдэг) ойролцоо оросуудтай үзэлцээд авч байсан.

Ер нь зарим зарлаагүй дайныг тухайн орон нутагт байрлаж байгаа генералууд үйлдээд горыг нь засгийн газар нь үүрдэг тохиолдол дэлхийн түүхэнд байдаг. Энэ нь ихэвчлэн милитарчлагдсан улсад ихээхэн тохиолддог юм байна. Учир нь улс орон милитарчлагдахаар, тухайлбал тухайн үеийн японы жишээгээр авч үзэхэд офицерууд нь төрийг нь гартаа барьчихсан, хэтрүүлж хэлбэл бараг дурын офицер, дуртай үедээ төрийн эргэлт хийчих гээд байдаг байсан гэдэг юм. Тэгээд эзэн хаан тэдгээр офицеруудыг шоронд хийж, шонд дүүжлэхгүй сахилга батын шийтгэл гэж байлдаж байгаа фронт руу л илгээлэг байсан гэж википетия-гаас олж уншиж болно. Эндээс үзэхэд бусад улсуудруу цэргээ хөдөлгөх нь яюон генералуудын хувьд юу ч биш болж таарч байгаа биз.

2. Монголчуудын оролцоо
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн Халхын голын тухай бичсэн зүйлс, интернэтийн санал бодлоо бичсэн байдлыг уншиж байхад “тэр дайнд чинь Орос, Япон хоёр байлдсан болохоос манайд ямарч хамаагүй” гэсэн зүйл мэр сэр тохиолддог. Дээр хэлсэнчлэн өдөөн хатгалага 1934 дундуур эхэлсэн, тухайлбал, 7 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймагийн Хунт сумын нутгаар Япон, Манжийн талаас зэвсэгтэй 6 хүн хил нэвтрэн орж ирж, тус суын 10 дугаар багийн дарга Данзангийн гэрийг болон замдаа таарсан ардуудын морьдыг дээрэмдсэн, 23- нд 5 хүн орж ирж агт морьд дээрэмдсэн гэх мэт асуудлууд гарч байсан. Харин 1935 он гарсаар өдөөн хатгалага цэргийн зохион байгуулалттай, зорилготой болж хилийн харуулын байрлал руу халдах болсон ба 1 дүгээр сарын 19-ний өдөр эсрэг талаас орж ирсэн зэвсэглэсэн хүмүүсийг манай хилчид тосч байлдан ухраасан боловч харуулаа шалгаж явсан штабын дарга Д.Дондов тэдэнтэй таарч буудалцан, өөрөө болон хамт явсан цэрэг Г.Янживийн хамт алагдсан тухай цэргийн төв архивын материалд байдаг.

Энэ мэтчилэн дайсны талаас зэвсэглэн халдсан тохиолдол бүрд манай хилийн цэргийн дайчид хариу цохилт өгч няцааж байсан. Ш.Гонгорыг 1936 оны 1 дүгээр сард, дайсны удаа дараагийн давшилтыг няцааж байсан Д.Дэмбэрэл, Ч.Шагдарсүрэн нарыг 1936 оны 4 дүгээр сард Монгол Улсын баатар цолоор шагнажээ. Эндээс үзэхэд манай хилчидийн хувьд Халхын голын дайн 1935 оноос эхэлсэн гэж үзүүштэй.

Харин дээрх өдөөн хатгалгууд Халхын голын дайн болж өргөжсөн буюу Халхын голын ойролцоо томоохон хэмжээний тулалдаан 1939 оны 5 дугаар сарын 28-нд болсон бөгөөд энэ тулалдаанаар хоёр талын цэрэг Халхын голын зүүн эрэг дэх хэсэг газрын төлөө байлдацгаасан. Манай талаас Улаанбаатар хотод байрлаж байсан Зөвлөлтийн цэргийн 57 дугаар корпусын хэсэг, Монголын хувьсгалт цэргийн 6 дугаар морин дивиз оролцсон.

Манайхан энэ дайнд оролцоогүй гэж ярьдаг хүмүүс ихэвчлэн Халхын голын дайны байлдааны үндсэн ажиллагаа буюу генерал Г.К.Жуковын командалсан Монгол, Зөвлөлтийн цэрэг, дэслэгч генерал Огису Риппо-гийн командалсан Японы цэргийн хооронд болсон тулалдааны тухайд ярьдаг. Үүнд хариу өгөхийн тулд хэд хэдэн тайлбар, учир шалтгаан тоочих шаардлагатай.

Нэгдүгээрт, Орос Монголын цэргийн хамтарсан ажиллагаа явуулахад ихээхэн хүндрэлтэй байсан. Ингэж нэгдсэн удирдлагад оруулж удирдах дарга жанжин ч тэр үед бэлтгэгдээгүй байжээ. Оросууд, монголын цэргийг эсрэг талтай андууран их бууны галаар болон нисэх онгоцоор бөмбөгдсөн нь цаашид харилцан ажиллагаа явуулах боломжгүй гэдгийг харуулсан төдийгүй ийм байдлаар байлдвал тухай үед дөнгөж үүсж ядаж байсан Монгол-Зөвлөлтийн харилцаанд томоохон асуудал болох байлаа. Түүнээс гадна Оросын хувьд Японыг бут ниргэх, ингэхдээ бүр сүрийг үзүүлж бие дааж ялах сонирхол байсан. Учир нь тэр үед Европод германчууд, Азид япончууд милитарчлагдаад ширүүн байсан үе тул герман руу анхаарлаа хандуулахын тулд япончуудад томоохон сургамж, хичээл зааж өгөх шаардлагатай байсан гэдэг юм. Түүнчлэн, 1905 онд Орос-Японы дайнд оросууд япончуудад бут цохиулж байсан тул үүнийг дахин давтахгүйг ЗХУ-ын удирдлага ихээхэн хичээсэн нь лавтай.

Хоёрдугаарт, тухайн үеийн Монгол улсын дотоод байдлыг ярих ёстой юм. 1932 онд “БИД” хувьсгалын эсэргүү нар гэдэг нэрээр тухайн үедээ мэдлэг чадвартай байсан хэмээгдэх баахан лам нараа устгасан, энэ хядлага дуусаагүй байтал “японы тагнуул” нэрээр бас л нийгмийн сэхээтнүүдээ устгаж эхэлчихээд байсан. Дайн эхлэхээс өмнө 1936 оны 3 дугаар сард дайсны өдөөн хатгалгын эсрэг байлдааны ажиллагаа удирдаж явсан Өрлөг жанжин Г.Дэмид оросуудын дуудлагаар Москва явж, замдаа “хоолны хордлогоор” гэсэн сонин оношоор нас барсан, 1937 оны 10 дугаар сард Х.Чойбалсангийн тушаалаар “анхны 14” гэгчийн хэрэгт хамруулан монголын цэргийн мэргэжлийн удирдлагад байсан Жанжин Штабын дарга Ж.Малж, түүний орлогч Дарьзав, Дэндэв нарын нийт зургаан хүнийг буудан алсан. Манай офицерууд “хэдийд намайг дуудах бол” гээд архидаж суудаг ажилтай байсан, дараа өдрийн архидалтанд тоо нь хорогдсон байдаг байж билээ гэж хөгшчүүл яриагаар.

1937-1940 оны хооронд Монголын хувьсгалт цэргээс багцаалсан тоогоор нийт 836 хүн хэлмэгдсэний 525 нь захиран командлах, улс төр, техникийн ажилтанууд, 311 нь бага дарга цэргүүд байлаа хэмээн түүхэнд бичигдэн үлджээ. Нэг үгээр хэлбэл манай “цаазлагчид” дайн эхлэх нь тодорхой болчихоод байхад ч, дайны үед ч, дайны дараа ч эх орноо хамгаалах зорилготой хүмүүсээ алсаар л байжээ. Энэ аллага Хувьсгалт цэргийг удирдлагагүй, байлдааны бэлэн байдлын зэрэглэл нэмэх биш хасах тал руугаа тооцогдох болсон, цэргийнхэний дунд хар амиа бодох, нэг нь нөгөөдөө итгэх итгэлгүй болж, дайн байлдааны үед бүү хэл тайван цагт ч ажил үүрэг гүйцэтгэх боломжгүй болгосон байна. Хамгийн сонирхолтой, өрөвдөлтэй бас инээдэмтэй тушаал 1938 оны 5 дугаар сард гарч Монгол Ардын цэргийн удирдах албан тушаалд 693 хүнийг дэвшүүлэн томилсон байна. Эдгээрт ихэвчлэн бичиг үсэг мэддэг цэргүүд, дотоод гадаадын цэргийн сургууль дөнгөж төгссөн цэргийн хэргийн туршлагагүй хүмүүс багтаж байв. Хэдийгээр баатарлаг гавьяа байгуулж, зарим хүмүүсийн эр зоригийг дайсан нь нь хүртэл хүлээн зөвшөөрч байсан ч Шаарийбуу, Дандар мэтийн улсууд бол Оросын Тамбов хотын морин цэргийн сургуулийг дөнгөж төгсөөд шууд байлдааны ажиллагаанд илгээгдэж байсан хүмүүс юм.

Оросын цэргийнхний нутаг руугаа илгээж байсан олон гомдлуудын нэгэнд байлдааны ажиллагаанд орж байгаа цэргүүдэд гар гранатын гал буюу тэсрүүлэгчийг тавьж олгоогүй байсан (тэсрүүлэгчгүй гранат цул төмөртэй адил) гэжээ.

Эндээс дүгнэлт хийгээд үзэхээр манай цэргүүдийг Чойбалсан ч алж байсан, япончууд ч алж байсан болж таарч байгаа юм. Тэр үед Монгол улсад оросуудыг эсэргүүцсэн нэлээд том хөдөлгөөн өрнөж байсан гэж Б.Баабар “Нүүдэл суудал” романдаа бичсэн байдаг. Ер нь юмыг хэтрүүлэхээр хүн бүр л хардагдаж, хэлмэгддэг бололтой юм. Хамгийн сүүлийн үеийн жишээ гэхэд саяханыг болтол Пакистаны Ерөнхийлөгч агсан Мушараф баахан иргэдээ “террорист” хэмээн баривчлиж цааш нь харуулахыг нь харуулсан гэдэг юм.

_________________
Tribute to Alkaholik


Top
 Profile  
Reply with quote  
PostPosted: Oct.13.10 12:10 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13222
үргэлжлүүлээрэй


Top
 Profile  
Reply with quote  
PostPosted: Oct.13.10 12:38 am 
Offline
Supsta Asuult Sambar
User avatar

Joined: May.21.02 11:17 pm
Posts: 15246
:wd: unshij bga shu

_________________
¯\_(ツ)_/¯


Top
 Profile  
Reply with quote  
PostPosted: Oct.13.10 4:15 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Oct.03.10 4:21 pm
Posts: 3380
Location: Ард чинь...
Баярлалаа. Үргэлжлүүлнэ

_________________
Tribute to Alkaholik


Top
 Profile  
Reply with quote  
PostPosted: Oct.14.10 6:09 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Oct.03.10 4:21 pm
Posts: 3380
Location: Ард чинь...
Гитлер амьд
Басти гэгч хүн Гитлерийг алга болсон гэсэн онолыг баталгаажуулж өгснөөрөө сэтгүүлийн ертөнцөд гавъяа байгуулсан юм. 2004 онд өөрийн гаргасан анхны ном “Барилоче дахь нацистууд” гэдэг бүтээлээрээ дэлхийд алдаршсан байна. Энэ номынхоо 2 дахь хэсэгт жинхэнэ “бөмбөг” тэсэлсэн бөгөөд энэ нь “Гитлер Аргентинд” гэсэн бүлэг юм.
Сэтгүүлчийн мөрдлөг хийж олон арван хүнээс ярилцлага авч, АНУ-ын Холбооны мөрдөх товчооны материалтай танилцсаны үндсэн дээр Адольф Гитлер Аргентинд нас барсан гэдгийг батлахыг зорьсон байна. Зохиогч маань сэтгүүлчдэд дуртайяа ярилцлага өгснийг дор сийрүүлье.
Гитлерийн гавлын ясанд ДНХ-ийн шинжилгээ хийгээгүй.
-Ноён Басти, та өөрийнхөө номонд батлахдаа Гитлер 1945 оны 4 сарын 30-нд онгоцоор Берлинээс оргон гарсан гэжээ. Холбоотнуудын нисэх хүчин тэр үед агаарт бүрэн ноёрхож бас Германы бүх нисэх буудлууд жагсаалаас гарсан байсан шүү дээ. Чухам яаж гарсан байх вэ?
- Миний номонд ХМТовчооны нууцлалын зэрэгтэй архивын мэдээ орсон. 4 сарын 30-ны 16 цаг 30 минутанд Гитлер өөрийн хувийн Ю-52 онгоцны хажууд зогсож байсан! Энэ бол тэр амиа хорлосон гэдгээс ердөө 30 минутын өмнө юм шүү дээ. Рейхсминистр Шпеер, 4 сарын 20-нд Берлинээс тайван нисэж 3 хоногийн дараа “фюрерийн бункерт “ тайван буцаж иржээ.7 хоногийн турш“цэн тогоруу” гэгч жижиг онгоцоор тэр үед гэрэлтэй үлдсэн Унтер Дэн Линден гудамжинд шөнө болгон бууж 4 сарын 25-нд Гитлерийг оргуулан гаргах тухай зөвлөлгөөнийг эмэгтэй нисэгч Ханна Райч, алдарт нисэгч Ганс Ульрих Рудель, мөн Гитлерийн хувийн нисэгч Ганс Бауэр нар түүнийг эзлэгдсэн хотоос гаргах тухай нууц зөвлөлгөөнийг хийсэн. Харж байгаа биз дээ ямар агаараас эсэргүүцэн хамгаалах хүч тэр үед тэдэнд саад учруулж чадаагүй л байна шүү дээ. Энэ төлөвлөгөө нь 3 рейхийн “Сераль” нэртэй нууц ажиллагаа байсан юм.
-Таны бодлоор хэн гэгч түүнийг оргон гарахад тусалсан бэ?
-27-нд 5 ширхэг “цэн тогоруу” онгоц ирсэн ба онгоц бүрт 10 зорчигчийн суудал байсан. 4 сарын 28-нд Ю-52 онгоцыг Боссер гэгч жолоодон ирсэн. Энэ батлагдсан баримт юм шүү. 1 хоногийн дараа генерал Адольф Галландын тушаалаар Германы нисэх хүчнээс үлдсэн бүх онгоц тэр бүү хэл тийрэлтэт хэдэн зуун Ме-262 онгоцнууд агаарт гарч тулалдсан. Тэр өдөр Ханна Райч жижиг онгоцоор явахад түүнийг тэр онгоцууд хамгаалж байсан. Энэ бол туршилт байсан бөгөөд дараа өдөр нь яг үүний дагуу 4 сарын 30-нд Гитлер Испани гуу нисч тэндээ зуныг өнгөрөөгөөд намар нь шумбагч онгоцоор Аргентин руу явсан. Түүнтэй хамт Ева Браун, Борман, Мюллер нар байсан.
-За тийм байж. Тэгвэл Москвад Гитлерийн эрүүний яс хадгалагдаж байдаг. Тэр үеийн холбоотны экспертүүд болон бусад чөлөөт экспертүүд бүгд л энэ эрүүний ясны үдэгдэл нь Гитлерийнх мөөн? гэж баталсан байдаг. Гитлер оргож байхдаа яаж эрүүнийхээ яснаас хугалж үлдээсэн болж таарч байнаа?
-Мэрэгжилтнүүдэд энэ эрүүний ясны хэлтэрхийг тэр үед маш муу чанартай байсан эрүүний ясны рентген зурагтай харьцуулах л байсан. Гитлерийн шүдний эмчийн хувьд бол тэр юу ч гэж хэлсэн хамаагүй л байхгүй юу. Түүн дэх ДНХ-ийн шинжилгээг хэзээ ч явуулж байгаагүй юм шүү дээ. ОХУ-н засгийн газар ийм шинжилгээ хийлгэхийг огт зөвшөөрдөггүй. Энэ эрүүний ясны үлдэгдлийг 1960 онд үхсэн түүний эгчийн шарилаас дээж авч харьцуулахад л туйлын үнэн гарах боломжтой . Би энэ асуудлаар ОХУ- санал тавьсан боловч тэд татгалзсан.
-Хүмүүс “хуйвалдааны” онолыг маш их сонирхдог. Рейхийн 2-р хүн болох Мартин Борманы 1945-05-01-нд гэнэт алга болсон талаар бүхэл домог байдаг. Түүнийг Аргентинд харсан гэсэн олон хүний гэрчлэл байдаг. Гэтэл 1972 онд нэгэн яс олдож 2 дахин хийгдсэн ДНК_ийн шинжилгээгээр түүнийх болох нь тогтоогдсон байдаг.
-Хамгийн инээдэмтэй нь яг үүн дээр л 2 тал бүгд л өөрийнхөөрөө зөв юм.
Мартин Борман үнэндээ зугтан гарч чадсан. Тэр Аргентин болон Парагвайд амьдарч байсан. Үүнийг тодорхой баримт нь түүний фото зургууд юм. Магадгүй Борман өөрийн үхлээр үхсэн ба түүний үхсэний дараа ясыг нь сэмхэн аваачиж булаад “олсон”. Ийм “жүжиг” тоглосон байж яагаад болохгүй гэж.
“Аргентины эргээс шумбагч завинууд олдсон”
-Та батлахдаа Гитлер, Ева Браун хоёр, 3ш шумбагч завиар олон тооны хамгаалагч нартай Аргентинд ирсэн. Дараа нь нууцлахын тулд түүнийгээ живүүлсэн гэдэг. Таны хэлсэн яг тэр газарт шумбагчид 30метрийн гүнээс шумбагч завь олсон. Тэр яагаад заавал Германых байх ёстой гэж?
-Би гэрч нарын мэдүүлснээр л бичсэн. Дайны дараа хас тэмдэг бүхий 3 ш шумбагч хөлөг маш жижигхэн усан зогсоол болох Капета –Де- лос-Лорост ирсэн. Энэ нь Аргентины Рио-Негро гэдэг газрын хавьд юм л даа.
Тэр үед Аргентин нь Германтай дайн зарласан байсан. 1945 оны 3 сараас. Магадгүй энэ нь өнгөрсөн далайн мөргөлдөөний ул мөр гэж үзвэл энэ тухай тэнгисийн флотын архивт юу ч дурдагдаагүй байдаг. Германы шумбагч хөлгүүд Аргентинд дайны дараа хэд хэдэн удаа ирсэн байдаг. Энэ U-977 гэдэг шумбагч завь 1945-08-17-нд ахмад Хайнц Шефферийн удирдлагаар ирэхдээ 3-р Рейхийн алт үнэт эдлэлүүдийг зөөн авчирсан гэж баталгаатай баримтанд өгүүлсэн юм.
Та АНУ-ын ХМТ-ы 1945-11-13-нд гаргасан Гитлерийн үхлийн талаарх эргэлзээтэй баримтыг гаргасан. Энэ нь ХМТ-ны нууц ажилтан Герман гаралт баян гэр бүл Эйкхорны гэрт зарцлагдаж байхдаа удахгүй Гитлер энд ирнэ гэсэн мэдүүлгийг үндэслэсэн үү?
Энэ нь яг үнэн баримт мөн үү?
-Энэ их сонин асуулт байна. Би энэ баримтуудыг ХМТ нууцлалын зэрэглэлээс хассны дараа албан ёсоор олж авсан баримт юм. Баримтын дугаар нь: 65-53615. Энэ бол Гитлерийг оргон зугатсан тухай анхны баримт биш. Өөр ХМТ, ТТГ, Ми-5-ын баримтууд бас байдаг.Харамсалтай нь АНУ, Их Британи, ОХУ бүх баримтуудаа нээн гаргахгүй байгаа юм. Жишээлбэл: Сталин АНУ-ын төрийн нарийн бичиг Бирнстэй хийсэн ярианы бичлэгт Сталин хэлэхдээ: -Гитлер зугатаж амжсан гэж хэлсэн. Дайнаас хойш 15 жилийн турш олон зуун Гитлерийн амьд мэнд байгаа тухай яриа гэрчлэл гарсан.Одоогоор тэр үеийн нацистууд бараг үхэж дууссан. Амьд нь бидэнтэй харьцахыг хүсэхгүй л байгаа болов уу? Гэхдээ 1 баримт хэлэхэд 1956 нацистын генерал асан Зейдлиц удахгуй Гитлер болон Хорватын “Фюрер” Павелич нартай уулзах болсон тухай захиа байгаа юм шүү.
-Та ихэнх тохиолдолд гэрчүүдийн мэдүүлэгт түшиглэн баримтжуулдаг тэгвэл Гитлерийн үхсэн тухай гэрчүүдийн мэдүүлгийг юу гэхсэн бол?
-Дэлхий дээр Гитлерийг ампультай хор залгиад дараа нь дух руугаа буудсаныг харсан нэг ч хүн байдаггүй. Фюрерийг үхсэн гэсэн баримтууд нь бүр эхнээсээ авахуулаад дуустлаа зохиомол зүйл. Гэхдээ энэ нь Гитлерийг тойрон хүрээлэгчдийн гаргасан хоорондоо зөрчилтэй домог юм. Цианит натрийг хүн идээд дараа нь толгой руугаа буудаж чадах уу??? Аан…
Image

_________________
Tribute to Alkaholik


Top
 Profile  
Reply with quote  
PostPosted: Oct.14.10 6:13 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Oct.03.10 4:21 pm
Posts: 3380
Location: Ард чинь...
Тэмдэглэлийг үйлдэгсэд: Гитлер, Кребс, Бургдорф, Йодль, Кейтель, Вейдлинг, Дёниц, Монке болон бусад нь

04.20 өдөр
Гитлерийн 56 нас хүрэв...
- 9.30. Берлинийг их буугаар хүчтэй довтолж эхэллээ. Уг дoвтолгоо дуусаад дөнгөж хоёр цаг болж байхад холбоотнууд агаарын довтолгооноо хийлээ.
- Yд дундад англи-америкийн агаарын хүчнийхэн Берлиний засгийн газрын дүүрэгийг бөмбөгдөв
- генерала Рейманы штабт намын дээд шатны ихэнх түшмэд цуглан Рейхийн нийслэлийг орхих зөвшөөрөл бүхий саналыг хэлэлцэв
- Фюрер «Төмөр загалмай» одонгоор «Гитлерюгенд» бүлгэмийн гишүүдийг шагнав
- Геринг Гитлерт Өмнөд Германд тун чухал ажил байгаагаа хэлээд түүнтэй салах ёс гүйцэтгэв

04.21
- Адольф Гитлер Рейхсканцелярийн цэцэрлэг дэхь газар доорхи бункерт бүр мөсөн шилжин ирлээ.
- Берлиний радио станцыг хаав
- Гитлер СС-ийн генерал Феликс Штейнерт Улаан архийн эсрэг сөрөг дайралт хийхийг тушаав. Гэхдээ Штейнер цагийн байдлыг танилцуулсанаар фюрер тушаалаа цуцлав.

04.22
- Гитлер Гиммлераас бүх байдлыг танилцуулж байхыг шаардаж эхэлжээ. Гэхдээ Гиммлер түүнд үнэн байдлыг бүрэн хэлж чадахгүй байв. Тэр өдөр Гитлер «Нэг бол би ялна. Эсвэл би энэ хоттойгоо сөнөнө» хэмээн хэлжээ.
- Гитлер Кейтелю, Йодлю болон Борманыг өмнөд Герман руу явахыг тушаасан. Өөр бусад хүссэн хүмүүсийг Берлинээс явж болно гэв. Харин өөрөө үлдэхээр шийджээ. Үүнийгээ ч албан ёсоор мэдээллээ
- Гитлерийн хувийн зөвлөх Юлиус Шауб Рейхсканцеляр дахь бүх бичиг баримтыг устгах тушаал авлаа.

04. 23
- Вейдлинг Берлинийг хамгаалах хүчний ерөнхий командлагч болов
- Геббельс хэвлэл болон радиогоор фюрерийг Берлинд одоо болтол байгаа хэмээн мэдээлэв.
-Гитлерард түмнээсээ урвасан гэж үзсэн Герингийг баривчлан саатуулах тушаалыг бүх хянан шалгах пост, бие бүрэхлдэхүүнд өгчээ.
- Ева Браун эгчдээ хагацлын захидал бичив.

04. 24
- Эзэн хааны канцелярийн хүрээ улам хумигдсаар л байв. Зөвлөлтийн цэрэг аажмаар бас болгоомжтой урагшилсаар байлаа.

04. 25
- Зөвлөлт, Америкийн цэрэг Эльба мөрөн дээр уулзлаа
- Нацистуудын «Дойчланд-зендер» радиостанци үйл ажиллагааг зогсоов
- Хүнд артиллерийн анхны сум канцелярийг онолоо
- Америкийн нисэх хүчийн Оберзальцбергийн дээгүүр нисдэг болов

04. 26
- үдэш нь Гитлер хувийн нисгэгч Роберт Фон Греймийг люфтваффийн ерөнхий командлагч болгон фельдмаршал цол олгожээ
- 26-27-нд шилжих шөнө Рейхсканцеляри хүнд их бууны ширүүн довтолгоонд өртлөө.

04.27
- Геббельс,Борман хоёр өөрсдийгөө Берлинээс амьд гарах шаардлагатай гэж мэдэгдэв
- 22.00. Гитлерийн өрөөнд цагийн байдлын талаар хуралдав. Гимлерийг Америк болон английн цэргүүдэд бууж өгөх амалалт өгсөн талаар хэлэлэцэв.
- Гиммлер болон Гитлерийн холбоос гэх СС-ийн дэслэгч генерал- Герман Фегелейн хоргодох байрнаас ор сураггүй алга болжээ

04. 28
- Холбооны радио Генрих Гиммлерийг оргонол хүсэж байгааг мэдээлэв
- Yдэш нь холбооны хүч Рейхстаг руу гуравдахь удаагаа дайралт хийв.
- Шөнө нь Гитлер, Ева Браун хоёр албан ёсоор гэрлэв

04. 29
- 4.00. Гитлер улс төрийн мэдэгдэлээ бичжээ.
- Шөнө нь Оросын армийн ахмад, батальон захирагч С. А. Неустроев болон ахлах дэслэгч К. Я. Самсонов нарын цэргүүд Мольткийн гүүрийг эзлэв
- Зөвлөлтийн танк Потсдамер-платц руу цөмрөн оров

04. 30
- Гитлер хувийн эмч Вернер Хаазегаас цианит калци хүсчээ.
- 15.00. Гитлер хамгийн сүүлчийн удаа адмирал Фосстой ярилцжээ.
- 15.15. Гитлер Бункерт байсан бүх хүмүүстэй салах ёс гүйцэтгээд Ева Браунтай хувийн өргөө рүүгээ оржээ. Туслах Отто Гюншегээс өөрсдөд нь хэн ч саад болохгүй байхыг анхааруулжээ.
- 15.30. Ева Браун цианит кали уун амиа хорлосны дараа Гитлер толгой руугаа гар буудан үхжээ.
Тэдний цогцосыг цэргүүд бүтээлэгт боон Рейхсканцелярийн хашаан дотор шатаасан.

05.01
-19.00. Рейхсканцелярьт сүүлчийн зоог барилаа. Оройн зоогийн ширээнд Мартин Борман, адмирал Фосс, Зигфрид Кнаппе, Хьювел болон таван нарийн бичгийн дарга суужээ.
- 20.00. Геббельс эхнэртэйгээ салах ёс гүйцэтгээд өөрийн хүүхдүүдийг буудан хороож дараа нь амиа хорлов.

06.02
- Өглөөний зургаан цагт генерал Вейдлинг өөрийн цэргүүдийн хамт бууж өгсөн.
- Өдрийн гурван цаг гэхэд зөвлөлтийн их буу Берлин рүү гал нээхээ зогсоов.

06.03
- Геббельсийн бөмбөгдөлтөөс хоргодох байрнаас зургаан хүүхдийнх нь цогцосыг олжээ.

05.07
- Альфред Йодль, адмирал Фридебургтай хамт Герман бууж өгсөн гэх Реймсийн Актанд гарын үсэг зурлаа

_________________
Tribute to Alkaholik


Top
 Profile  
Reply with quote  
PostPosted: Oct.14.10 6:14 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Oct.03.10 4:21 pm
Posts: 3380
Location: Ард чинь...
Дэлхийн хоёрдугаар дайн, нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигт дайн байсан билээ. Энэхүү дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80% шахам оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагджээ. Нийт 70 сая хүн амь үрэгдсэний ихэнхи нь энгийн иргэд байсан байна. Дайны нийт өртөг нь 1944 оны ханшаар триллион америк доллар болсон нь хүний түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй дайн гэж тооцогддог байна
Дайны өмнөх байдал
Дэлхийн нэгдүгээр дайнд ялагдсан Германы эзэнт гүрэн Версалийн гэрээнд гарын үсэг зурсан байв. Энэ гэрээгээр Герман нь нилээдгүй хэмжээний газар нутгаа алдаж, ихээхэн хэмжээний төлбөр төлсөн ба дээр нь хязгаарлагдмал армитай байх үүрэг хүлээсэн байна. 1917 онд Орост гарсан хувьсгалаар ЗХУ-ын бий болж, удалгүй Сталины удирдлагад оров. Италид, Венито Муссолини төрин эрхэнд гарсан ба "Шинэ Ромын эзэнт гүрнийг байгуулна" гэж тунхаглав. Хятадад Гоминданы нам Хятадын Коммунист намтай нэгдэн тус улсад ноёрхож байсан жижиг цэргийн эрхтнүүдтэй байлдаж байсан боловч, удалгүй хоёр холбоотон хоорондоо дайтаж эхэлжээ. 1931 оноос Японы эзэнт гүрний милитаристууд иргэний дайнд нэрвэгдсэн Хятадад хяналтаа тогтоож эхлэв.
Адольф Гитлер 1933 онд Германы төрийн эрхэнд гарч, Герман улсыг зэвсэглэж эхэлсэн байна. Франц, Их Британи, Итали зэрэг улсууд Германы энэхүү үйлдэлд ихээхэн түгшсэн ба 1935 онд Франц-Италийн Германы эсрэг холбоотон болох хэлэлцээр байгуулагдсан байна. Уг хэлэлцээрээр Итали нь Этиопид хяналтаа тогтоох эрхтэй болжээ. Энэ үед Герман Версалийн гэрээнээс татгалзаж байгаагаа мэдэгдэв. Германы эсрэг Их Британи, Франц, Итали хамтран Стресагийн гэрээг байгуулав. ЗХУ ба Францын хамтарсан гэрээг бас энэ үед байгуулсан байна.
Энэ үед Үндэстнүүдийн Лиг тодорхой үүрэг гүйцэтгэж чадаагүй байна. 1935 оны 6 сард Их Британи Герман хоёр усан цэргийн флотын хэмжээг харилцан тохирсон гэрээ байгуулав. 1935 оны 8 сард АНУ Европ ба Азид болж буй үйл явдалд төвийг сахих байр суурьтай байгаагаа зарлав. 10-р сард Итали Этопийг эзлэж, мөн Герман Австрийг эзлэх санаархалд тавьсан хоригоо цуцлав
1936 оны 3-р сараар Гитлер Версалийн гэрээнээс албан ёсоор гарлаа. Үүнд Европийн улсууд хориг тавьж чадсангүй. Испанид иргэний дайн эхлэхэд Герман ба Итали нь Франциско Франкогийн Испанийн националистуудыг дэмжсэн ба нөгөө талд нь Зөвлөлтүүдийн дэмжлэг бүхий Испани Бүгд Найрамдахчууд байсан байна. Хоёр талууд энэ дайнаар шинэ зэвсэг, дайны тактикаа туршжээ. 1939 оны эхээр Франкогийн тал дайнд ялж Испаний иргэний дайн дуусав.
1939 оны 10 сард Герман, Итали хоёр "Ром-Берлинийн тэнхлэг" гэсэн холбоо байгуулав. Нэг сарын дараа Герман ба Японы хооронд ЗХУ-ын эсрэг буюу коммунизмын эсрэг хандсан "Анти Коминтерний гэрээ" байгуулж, жилийн дараа энэ гэрээнд Итали мөн нэгдсэн байна. Хятадад Гоминдан ба Коммунист намууд галаа зогсоон, Японы эсрэг нэгдсэн фронт байгуулах боллоо.
Хугацаа
Дэлхийн хоёрдугаар дайны эхэлсэн хугацааг хэд хэдэн янзаар, жишээлбэл, Японы эзэнт улс Манжуурыг эзэлсэн 1931 оноор зарим нь 1937 онд эхэлсэн Хятад-Японы хоёрдугаар дайнаар тооцдог байна. А.Ж.П.Тэйлор Ази, Европд явагдаж байсан дайнууд 1941 онд нэгдсэнээр Дэлхийн дайн болж хувирсан ба 1945 он хүртэл үргэлжилсэн гэж үзсэнийг ихэнхи судлаачид зөвшөөрчээ
Дайныг 1945 оны 8 сарын 14-нд дууссан гэж тооцдог.
Дайны тойм
Европ дахь дайн
1939 оны 9 сарын 1-нд, Адольф Гитлер ба Нацист намаар удирдуулсан Германчууд Дэлхийн нэгдүгээр дайнд алдсан газар нутгаа эргүүлж авах гэж ЗСБНХУ-тай байгуулсан нууц гэрээний дагуу Польш руу довтоллоо. ЗСБНХУ нь 9 сарын 17-нд энэ түрэмгийлэлд оролцож эхэлсэн юм. Үүний хариуд Их Британи, Австрали, Шинэ Зеланд, Франц есдүгээр сарын 3-нд Германд дайн зарласан юм. Өмнөд Африк (9 сарын 6-нд) ба Канад (9 сарын 10-нд) дээрх улсуудыг даган дайн зарлав. Герман нь Блицкриг буюу “цахилгаан дайн” гэдэг тактикийн дагуу Польшийг 5-хан долоо хоногийн дотор эзлэв. Зөвлөлтүүд мөн Польшийн тодорхой хэсгийг өөртөө нэгтгэсний дараа, Балтийн орнууд руу довтолсон байна. Финлянд 4 сар тулалдсаны эцэст Москватай энхийн гэрээ байгуулав. 1940 оны дундуур ЗСБНХУ өөрийн эзэлсэн Балтын орнууддаа зөвлөлт маягийн дэглэм тогтоов. Герман 1940 онд Норвеги, Голланд, Бельги, Францыг, 1941 онд Югослав, Грекийг довтолж, түргэн хугацаанд маш олон ялалт байгуулсан юм. Эхлээд Италийн цэрэг, сүүлд нь Германий цэргүүд хойд Африкт байсан Британий цэргүүд рүү довтложээ. 1941 оны зун гэхэд Герман нь Франц ба Баруун Европын ихэнх хэсгийг өөрийн эрх мэдэлдээ авсан байлаа. Харин Британийг Хааны агаарын цэргийн хүчин, Хааны усан цэргийн флотын эсэргүүцлийн улмаас тийм амар дийлж чадсангүй.
Гитлер нь дараа нь 1941 оны 6 сарын 22-нд “Барбарос төлөвлөгөө”-ний дагуу гэнэтийн дайралтаар ЗСБНХУ-ыг довтлов. Зөвлөлтийн нутаг руу маш гүнзгий нэвтрэн орж, 1941 оны сүүлч гэхэд Москвад тулав. Зөвлөлтүүд Алс Дорнодоос буюу Манжго Зөвлөлтийн хил орчимд нөөцөлсөн цэргээ татан, сөрөг давшилтанд орлоо. Сталинградын тулаан (1942–1943)-д Германий 6 дугаар армийг буулгаж аван, Курскийн тулаанд Германчуудыг бут цохин, Ленинградын бүслэлтийг сэтлэв[36]. Дараа нь Улаан арми ухарч байсан Вермахтийг Берлин хүртэл хөөн, Берлиний тулалдаанд яллаа. Яг энэ үед Гитлер газар доорх байрандаа 1945 оны 4 сарын 30-нд шинээр суусан эхнэр Эва Браунтайгаа хамт амиа хорлолоо.
Энэ үед барууны холбоотнууд хойд Африкийг 1940-өөс 1943 оны хугацаанд амжилттай хамгаалж, 1943 онд Италийг эзлэж, 1944 онд Нормандид буусан 132,500 цэргийн тусламжтайгаар Францыг чөлөөлөв. Германтай тулалдсаар ирсээр барууны холбоотнууд Райн мөрнийг гатлан Зөвлөлтийн цэрэгтэй Германий дундуур урсах Элба мөрөн дээр уулзав.
Европ дахь дайны туршид 6 сая еврейчүүд, цыганууд, славянууд, коммунистууд, ижил хүйстнүүд, тахир дутуу зэрэг хүмүүс Нацист Германий төрөөс зохион байгуулсан хядлагад өртөж амь насаа алджээ.
Ази Номхон далай дахь дайн
1937 оны 7 сарын 7-нд Японы эзэнт гүрэн Хятад руу довтоллоо. Австрали ба АНУ нь үүний хариуд Япон руу гаргах төмрийн экспортод хориг тавив. 1940 оны 9 сарын 27-нд Герман, Италитай 3 улсын гэрээнд гарын үсэг зурав. АНУ-тай хийх хэлэлцээр бүтэмжгүй болсон учраас, Япончууд 1941 оны 7 сарын 24-нд Энэтхэг-Хятадын хойг руу довтоллоо. Энэ нь АНУ, Их Британи, Голланд зэрэг улсуудыг Япон руу гаргах газрын тосны экспортоо хаахад хүргэлээ.
Япон нь бараг нэгэн зэрэг Америкийн усан цэргийн төв бааз байрлаж байсан Пэрл Харбор, Тайланд, Их Британий эзэмшил болох Хонгконг, Малайз руу халдлаа. Энэхүү халдлага нь барууны цагаар 1941 оны 12 сарын 7-нд болсон юм. Үүний маргааш АНУ-ын мэдэл дэх Филиппин рүү довтолж, амархан ялалт байгуулжээ. 12 сарын 11-нд Герман ба Итали 2 гүрэн АНУ-д дайн зарлалаа. 12 сарын 15-нд Германчууд Их Британи ба Голландын эзэмшлийн Брунейд халдлаа. Япончууд Турк дахь баазаасаа тэр хавийн холбоотнуудын эзэмшил рүү довтолж эхэллээ.
Зүүн Өмнөд Азид ба Номхон Далайд Япончууд маш их амжилт олсон. Бирмийн ихэнх, Голландын эзэмшил дэх Зүүн Өмнөд Ази, Австралийн Шинэ Гвиней, Британий Соломоны арлууд Японы хүчинд ялагдлаа.
Япончуудын дайралтыг Шүрэн тэнгисийн тулалдаанд зогсоож, тэдний усан цэргийн хүчинг Холбоотнууд ба Япончуудын хоорондох анхны тулаанд Шинэ Гвинейгээс буцаав. Үүнээс 1 сарын дараа Японы усан цэргийн флотыг Мидуэйн тулаанд бут цохив. Энэхүү тулалдаанд Япончууд Америкын усан онгоцны флоттой тулалдаж байх явцдаа 4 ширхэг нисэх онгоц хөөргөгч усан онгоцоо алдав (Америкчууд нэгийг алдсан). Газар дээр Япончууд Милний булангийн тулалдаанд ялагдаж, холбоотнууд Соломоны аралд цэргээ явуулах болсоны улмаас Гуадалканалын тулалдаанаас цэргүүдээ татаж авлаа. Холбоотнууд дараа нь Номхон далайг Япончуудаас чөлөөлөхийн тулд “Арлаас арал рүү үсрэх” тактик хэрэглэх болов. Дараа нь АНУ ба Австралийн хүчин төв номхон далай руу довтолж, тусгаарлахын өмнө нь Японы чухал бааз байрлаж байсан Рабаулыг тусгарлалаа. Япончууд 1944 онд Филлипины тэнгисийн тулалдаан, Лейтэгийн булангийн тулалдаан гэсэн том хэмжээний далайн тулалдаанд ялагдал амслаа. Холбоотнууд тэгээд эхлээд Мариана, дараа нь Филлипин зэрэг Японы эх нутаг хүртэлх газрууд руу довтолж, В-29 зэрэг бөмбөгдөлтийн онгоцыг хөөргөх боломжтой баазуудыг байгуулж эхлэв. 1945 онд Иво Жима, Окинава зэрэг чухал газрууд руу довтлов. Энэ хугацаанд холбоотнуудын шумбагч онгоцнууд бага багаар Япон руух түүхий эд, газрын тосны хангамжийг бөглөж байв.
1945 он буюу дайны сүүлийн жилд АНУ-ын агаарын цэргийн хүчин Японыг бөмбөгдөж эхлэв. 1945 оны 8 сарын 6-нд Америкчууд Хирошимад, 8 сарын 9-нд Нагасакид атомын бөмбөг дэлбэлж, үүний эцэст 1945 оны 8 сарын 14-нд Япон улс албан ёсоор бууж өглөө.
БНМАУ-ын оролцоо
Гол өгүүллэг: Халхын голын байлдаан
Дайны үед Монгол нь Хорлоогийн Чойбалсангийн коммунист засаглалд удирдуулж байсан бөгөөд ЗСБНХУ-тай маш нарийн холбоотой байв. Монголын арми Улаан армитай олон удаа цуг байлдаж байсан. 1939 онд Хятадын хойд зүгт байрлаж байсан Японы цэргүүд Зүүн Монголд халдахад Монгол ба Японы хоорондох тулалдаан эхэлжээ. Үүний хариуд Георгий Жуковаар удирдуулсан ЗСБНХУ ба БНМАУ-ын хамтарсан хүчин Япончуудыг бут цохиж, үүний үр дүнд Япон улс БНМАУ-ын “нутаг дэвсгэрийн бүхэл бүтэл байдал” гэгчийг хүлээн зөвшөөрсөн гэрээнд гарын үсэг зурав. Япон нь үүний дараа Монголыг эзлэхийг оролдоогүй ч, Монголын хилийн орчимд багагүй цэрэг байрлуулахаар болов. ЗСБНХУ өөрийн цэргээ, Европ руу татсаны дараа Монголын хүчин стратегийн хувьд илүү чухал болов. Дайны сүүлийн өдрүүдэд буюу 1945 оны 8 сарын 10-нд Монгол нь албан ёсоор Японд дайн зарлаж, Зөвлөлтийн цэргүүдтэй хамт японы эзэмшилд байсан хойд хятадыг эзлэх үйл ажиллагаанд оролцов
Үүнээс гадна БНМАУ нь Зөвлөлтийн цэргийн хүчид багагүй хэмжээний дэмжлэг, тусалцаа үзүүлж байв. Фронтод бэлэг цуглуулах үйл ажиллагаа орон даяар өрнөж, мал, мах, арьс шир түүхий эд, хувцас хунар, бэлэн мөнгө, алт зэргийг хандивлав. Зөвхөн 1942 оны эцсээр Москвад 236 вагон галт тэрэгний 4 цуваа бэлэг хүргэж өгөхөд нэхий дээл, эсгий гутал, үстэй хантааз тус бүр 30,000 ширхэг, хүнсний зүйл 600 тн байсны дотор 27,000 шахуу зээрийн мах байв. Монголчууд бэлнээр 2.5 сая төгрөг, 100,000 ам. Доллар, 300 кг алт өгснөөр “Хувьсгалт Монгол” танкийн бригадыг 53 танктай, түүний дотор 32 алдарт Т-34 танктайгаар байгуулсан нь Зөвлөлтийн танкын Гвардын 1-р армийн бүрэлдэхүүнд орж тулалдсаар Берлин хүрчээ. Мөн энэ мөнгөөр “Монгол ард” нисэх хүчний эскадриль байгуулсан байна. Дайны жилүүдэд Монголын ард түмэн улаан цэрэгт 485,000 морь худалдаж, 32,000 агт бэлэглэв. Нийтийн дайсны эсрэг тэмцэлд Монголчууд өөрийн бүхий л бололцоогоороо оролцсоны илрэл нь энэ юм.
Дайны дараа
Олон улсын энх тайваныг сахиулахын тулд Холбоотнууд 1945 оны 10 сарын 24-нд Нэгдсэн Үндэстний байгууллагыг байгуулав.
Дайн дуусахаас өмнө ЗХУ ба Холбоотнууд Дэлхийг шинээр таллан хувааж, өөрсдийн нөлөөллийн бүсээ тогтоосон байна. Европ тив коммунист ба капиталист болон хуваагдаж, Германыг хоёр тусдаа улс болгов. Азид АНУ нь Япон ба Японы эзэсшилд байсан Номхон далайн бүс нутагт хяналтаа тогтоож, ЗХУ Сахалин ба Курилын арлуудыг өөртөө нэгтгэв. Японы хараанд байсан Солонгосыг хоёр хуваалаа. Мөн АНУ толгойлсон цэргийн эвсэл болох НАТО, ЗХУ-ын толгойлсон Варшавын гэрээ байгуулагдаж, Хүйтэн дайн эхэлжээ.
Хятадын эх газарт Хятадын Коммунистууд ноёрхолоо тогтоож, БНХАУ-г байгуулав. Тайваны арал дээр Гоминдан намынхан Бүгд Найрамдах Хятад Улсыг байгуулав. Грект иргэний дайн дэгдэж, коммунистууд ялагдан Хааны арми ялалт байгуулав. Эдгээр дайн дөнгөж дууссаны дараа Солонгосын хойг дээр дайн эхлэв.
Эдгээр дайнуудын дараагаар колонийн дэглэм задарч, улс орнууд тусгаар тогтнож эхлэв.
Эдийн засаг дэлхийн бүс нутгуудад харилцан адилгүй сэргэсэн байна. Баруун Германы эдийн засаг 1950 он гэхэд дайны өмнөх төвшнөөс хоёр дахин өндөр болов. Итали мөн богино хугацаанд сэргэж, тогтворжлоо. Их Британийнх дайны дараа нилээдгүй хугацаанд сэргээгүй байна. Францынх богино хугацаанд сэргэж, орчин үежжээ. ЗХУ эдийн засаг дайны дараа маш богино хугацаанд эрчимтэй нэмэгдсэн байна. Азид Японы эдийн засаг эрчимжин, 1980 он гэхэд Дэлхийн хүчирхэг эдийн засаг болон хувирсан байна. Хятад 1953 онд дайны өмнөх төвшинд хүрсэн байна. Дайны төгсгөлд АНУ нь Дэлхийн аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний талыг үйлдвэрлэдэг байсан ч, 1970 он гэхэд аажим энэ байдлаа алдаж эхэлжээ.
Хор уршиг, нөлөө
Хорих лагерийн хоригдлууд. Австри, 1945
Энэхүү дайнд 60 сая хүн үрэгдсэний 20 сая нь цэрэг, 40 сая нь энгийн иргэд байв. ЗХУ 27 сая орчим хүнээ алдсан нь тус дайнд үрэгдэгсдийн тал нь болжээ. Нийт хүний хохирлын 85% нь Холбоотнуудад (ихэнхи нь ЗХУ ба Хятад), 15% нь Тэнхлэгийнхэнд ноогдоно. Хорих лагерт 12 сая хүн, 1.5 сая хүн бөмбөгдөлтөнд, Европт 7 сая, Хятадад 7.5 сая хүн бусад шалтгаанаар нас баржээ
Европ ба Азийн маш их нутаг сүйрч, сэргээн босгоход маш олон жил шаардсан ба өнөөг хүртэл үргэлжилсэн улс төр, нийгэм, эдийн засаг ба технологийн хор хөнөөл, томоохон дэвшилийг үүсгэсэн байна.
Оролцсон улсууд
Холбоотнууд
Он сар өдөр нь дайн зарласан өдөр болно.
• Польш: 1939 оны 9 сарын 1
• Австрали: 1939 оны 9 сарын 3
• Шинэ Зеланд: 1939 оны 9 сарын 3
• Их Британи: 1939 оны 9 сарын 3 (Энэтхэг, Крауны колониуд)
• Франц: 1939 оны 9 сарын 3
• Балба: 1939 оны 9 сарын 4
• Өмнөд Африк: 1939 оны 9 сарын 6
• Канад: 1939 оны 9 сарын 10
• Норвеги: 1940 оны 4 сарын 9
• Белги: 1940 оны 5 сарын 10
• Люксембург: 1940 оны 5 сарын 10
• Нидерланд: 1940 оны 5 сарын 10
• Грек: 1940 оны 10 сарын 28
• Югославын Вант Улс: 1941 оны 4 сарын 6
• Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс: 1941 оны 6 сарын 22
• Танну Тува: 1941 оны 6 сарын 25
• Панам: 1941 оны 12 сарын 7
• Коста Рика: 1941 сарын 12 сарын 8
• Бүгд Найрамдах Доминикан Улс: 1941 оны 12 сарын 8
• Салвадор: 1941 оны 12 сарын 8
• Хайти: 1941 оны 12 сарын 8
• Гондурас: 1941 оны 12 сарын 8
• Никарагуа: 1941 оны 12 сарын 8
• Америкийн Нэгдсэн Улс: 1941 оны 12 сарын 8
• Бүгд Найрамдах Хятад Улс: 1941 оны 12 сарын 9
• Гватемал: 1941 оны 12 сарын 9
• Куба: 1941 сарын 12 сарын 9
• Чехословак: 1941 оны 12 сарын 16
• Перу: 1942 оны 2 сарын 12
• Мексик: 1942 оны 5 сарын 22
• Бразил: 1942 оны 8 сарын 22
• Этиоп: 1942 оны 12 сарын 14
• Ирак: 1943 оны 1 сарын 17 (1941 онд холбоотнуудад эзлэгдсэн)
• Боливи: 1943 оны 4 сарын 7
• Иран: 1943 оны 9 сарын 9 (1941 онд холбоотнуудад эзлэгдсэн)
• Итали: 1943 оны 10 сарын 13 (Хуучнаар тэнхлэгийн улс)
• Колумб: 1943 оны 11 сарын 26
• Либери: 1944 оны 1 сарын 27
• Румын: 1944 оны 8 сарын 25 (Хуучнаар тэнхлэгийн улс)
• Болгар: 1944 оны 9 сарын 8 (Хуучнаар тэнхлэгийн улс)
• Сан Марино: 1944 оны 9 сарын 21
• Албани: 1944 оны 10 сарын 26
• Унгар: 1945 оны 1 сарын 20 (Хуучнаар тэнхлэгийн улс)
• Бахавалпур: 1945 оны 2 сарын 2
• Эквадор: 1945 оны 2 сарын 2
• Парагвай: 1945 оны 2 сарын 7
• Уругвай: 1945 оны 2 сарын 15
• Венесуэл: 1945 оны 2 сарын 15
• Турк: 1945 оны 2 сарын 23
• Ливан: 1945 оны 2 сарын 27
• Саудын Араб: 1945 оны 5 сарын 1
• Финланд: 1945 оны 3 сарын 4 (Тэнхлэгийнхний талд байсан)
• Аргентин: 1945 оны 3 сарын 27
• Чили: 1945 оны 4 сарын 11
• Бүгд Найрамдах Монгол Ард Улс: 1945 оны 8 сарын 10
Тэнхлэгийнхэн
Он сар өдөр нь Герман, Итали, Япон 3 улсын гэрээнд гарын үсэг зурсан огноо болно.
• Герман: 1940 оны 9 сарын 27
• Итали: 1940 оны 9 сарын 27
• Япон: 1940 оны 9 сарын 27
• Унгар: 1940 оны 11 сарын 20
• Румын: 1940 оны 11 сарын 23
• Словак: 1940 оны 11 сарын 24
• Болгар: 1941 оны 3 сарын 1
• Югослав: 1941 оны 3 сарын 25
• Хорват: 1941 оны 4 сарын 10
Тэнхлэгийнхний талд байсан улсууд
• Тайланд
• Финланд
• Ирак
• Манж-Го Улс (Японы тоглоомын улс)
• Менжян (Японы тоглоомын улс)
• Хятад (Японы тоглоомын улс)
• Бирм (Японы тоглоомын улс)
• Филиппин (Японы тоглоомын улс)
• Энэтхэг (Японы тоглоомын улс)
• Албани (Италийн тоглоомын улс)
• Этиоп (Италийн тоглоомын улс)
• Серби (Германы тоглоомын улс)
• Франц /Vichy France/ (Туслалцаа үзүүлж байсан)
• Дани (Туслалцаа үзүүлж байсан)
• Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс (Туслалцаа үзүүлж байсан)
• Испани (Туслалцаа үзүүлж байсан)
• Португал (Туслалцаа үзүүлж байсан)

_________________
Tribute to Alkaholik


Top
 Profile  
Reply with quote  
PostPosted: Oct.14.10 6:18 pm 
Offline
• ISIA Member ***
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 10784
тэмдэг. :mrgreen:

_________________
Гэрэлт цамхаг


Top
 Profile  
Reply with quote  
PostPosted: Oct.14.10 6:19 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Aug.20.10 7:18 pm
Posts: 701
Location: Waffen SS Elite Division
Хэхэ сонин л юм би Берлиндээ үхсэн боловуу гэж боддог.Тэр хүн яах гэж Германаас зугтаж явах юм бэ? Амиа аврах гэж үү? Гитлер "Эзэнт улсын засгийн ордрн" доо амиа хорлож үхсэн байх. Гэхдээ би амжиж хараагүй


Top
 Profile  
Reply with quote  
PostPosted: Oct.14.10 9:11 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Oct.03.10 4:21 pm
Posts: 3380
Location: Ард чинь...
waffen SS wrote:
Хэхэ сонин л юм би Берлиндээ үхсэн боловуу гэж боддог.Тэр хүн яах гэж Германаас зугтаж явах юм бэ? Амиа аврах гэж үү?

Та өөрийнхөө асуултанд өөрөө хариулчихлаа шүү дээ

_________________
Tribute to Alkaholik


Top
 Profile  
Reply with quote  
PostPosted: Oct.15.10 4:37 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Oct.03.10 4:21 pm
Posts: 3380
Location: Ард чинь...
Удирдагчийн сүүлчийн шөнө
Тайлагдаагүй нууцаас

Image
1953 оны гуравдугаар сар. Зөвлөлт холбоот улсад цусан горхи урсч байлаа. Хаа сайгүй баривчилгаа, алан хядлага. Тоолж барахын аргагүй. Яг энэ үед Зөвлөлтийн холбоот улсыг үүсгэгч, архитектор Иосиф Сталин комын байдалтай хэвтэж байсан юм. Зөвлөлтийн 30 сая иргэний амьдралыг үгүй хийсэн энэ хүний үхэл араасаа ч олон олон үхэл, цус дагуулсан. Хажуудаа суусан хүнийг хүртэл өстөн дайсантай зүйрлэн сэрддэг тийм хэцүү үе бий болгосон Сталиныг чухам хэн хорлов? Их удирдагчийг сүүлчийн амьсгаагаа татаж байхад хөнжлийнх нь дэргэд зогсч байсан хүмүүсээс бидний мөрдлөг эхэлнэ.
Светлана - Сталины хэзээ ч хайрлаж байгаагүй охин нь.
Василий - Сталины ууган хүү, архинд засаршгүйгээр донтсон нэгэн.
Вячеслав Молотов - Үнэнч хамтран зүтгэгч.
Никита Хрущев - Сталины дураар нь тавьж эрхлүүлсэн нэгэн.
Лаврентий Берий – Нууц албаны дарга.

Зөвлөлт холбоот улсын их удирдагчийг алсан гэх яриа хагас зуун жил хэсүүчилж байна. Чухам хэн алсан бэ гэдэг асуулт сүүлчийн амьсгаагаа хураах үед орыг нь тойрон эргэлдэж байсан энэ хүмүүсийг дэс дараалан тойрон эргэдэг. Үнэндээ хэн алсан бэ?
Сталиныг хэн алсан бэ?
Хэн нэгний үхэлд өнгөрсөн үеийн түүхэн хүмүүсийг буруутгах гээгүй юм шүү. Тэдний нэр хүндэд ч хар толбо суулгах зорилго агуулаагүй. Гагцхүү чухам юу болж өнгөрсөн бэ гэдгийг бодит баримт тулгуурласан илрүүлэхийг хүссэн юм.

50 жилийн өмнөх үйл явдлыг эргэн сөхөж, архивын өрөөнөөс хэрэгтэй бүхнээ олно гэдэг амаргүй. Тэр тусмаа үнэт мэдээлэл өгөх гэрчүүдийн олонхи нь нэгэнт хорвоог орхисон байна. Гэхдээ уншигч та “Түүх хуучирдаггүй” гэдэг үгийг битгий мартаарай. Түүх ямагт давтагддаг юм. Хагас зуун жилийн өмнө гэнэтхэн таалал төгссөн Иосиф Сталин өөрийнхөө үхлээр хорвоог орхив уу, эсвэл хэн нэгний санаатай зохион байгуулсан тоглоом байв уу?

Сталины товч намтраас өнгөцхөн дурьдъя. Болдоор хийгдсэн хүн гэж нэрлэгддэг Сталины улс төрийн нэр хүнд Ленинийг нас барсны дараа гэрлийн хурдаар өсч эхлэв. Үүнд хүрэх зам дардан бөгөөд толбогүй байсангүй. 1930-аад онд төрийн эрх мэдлийн оргилд хүрэхээр тэмүүлсэн Сталины гарын дохиогоор 10 сая хүн хувь заяагаараа тоглуулсан юм. Тодруулбал, энэ бол хамтралын эх тавигдаж байсан үе. Нэгэнт төрийн толгойд гарчихсан Сталин эрх мэдлээ баталгаажуулахаар өөрийн эсрэг гэж үзсэн сая сая хүнийг зохиомол шалтгаанаар устгаж байсныг нуух аргагүй. Дэлхийн II дайн эхэллээ. Ялалт атгахын тулд 26 сая хүний амиар дэнчин тавилаа. Ялалтын уухай намжиж амжаагүй байхад дайны баатруудыг хувьсгалын эсэргүү, хуйвалдааны эзэд хэмээн цоллож, олон мянгаар нь устгав. 1950-иад он гарч, Сталин дахин шинэчлэл хийхээр төлөвлөөд байх үед гэнэтийн үхэл тохиож, цуст мөр бүдгэрсэн юм.

Энэ бүхнийг тодруулахын тулд архивын бичиг баримт сөхөх зайлшгүй шаардлагатай. Анхаарал татамгүй харагдах навсгар хавтсууд хүний, бүхэл бүтэн улс орны хувь заяаг агуулж байдаг гэж бодоход гайхалтай, бас бишрэлтэй ч нөгөө талаар харамсмаар. Энд нэгэн цагт дэлхийн их гүрний эцэг гэгдэж явсан тэр л хүний сүүлчийн өдрүүдийн тухай баримт нотолгоо хадгалагдан байгаа. Тэр тусмаа Сталины үхлийн шалтгааныг тайлбарласан эмчлэгч эмчийнх нь баримтууд бий. Эндээс их удирдагч гэхээс нөгөө ертөнц рүү аваачих сүүлчийн амьсгаагаа хүлээж хэвтээ насан өндөр өвгөний дүр зураг илүүтэй тодорно.

Яагаад 50 жилийн өмнөх явдлыг өнөөдөр сөхнө вэ гэж та бодож болох юм. Яагаад гэвэл, хаалттай нийгэм нэгэнт халаагаа өгч, тун саяхнаас л эдгээр баримтын нэгээхэн хэсэг нь нууцын зэргээс хасагдсан юм. Ингээд олон үг нуршилгүй Агата Кристийн зохиолын гол сэдэв ч болж чадах үйл явдлыг мөрдөхийг оролдъё. Юун түрүүнд бид өөрсөддөө хэд хэдэн асуулт тавих хэрэгтэй. Мөрдөгчийн зохиолын их мэргэжилтэн Агата Кристи ч ингэх л байсан байх.

Нэгдүгээр асуулт: Элдэв зүйл хий харж айж эмээдэг Сталин яагаад тэр шөнө бүх хамгаалагчаа тараан явуулав?
Хоёр дахь асуулт: Сталины бие муу байгааг мэдсээр байж ойр дотныхон нь яагаад 12 цагийн турш эмнэлгийн тусламж үзүүлсэнгүй вэ?
Гуравдугаар асуулт: Сталины үхлийн талаарх албан бичиг баримтаас хэд хэдэн чухал нотолгоо алга болсон. Хэн авав, хэн тэмдэглэхийг хүсэхгүй байна вэ?
Сүүлийн асуулт: Сталины үхэл хэнд илүү ашигтай вэ? Зорилго нь юу байв?

Эхний сэжигтэн Светлана
.
Image
Сталины охин. 1932 оны 11-р сарын 8-нд Сталины эхнэр сүүлийн удаа захидал бичсэн юм. “Миний нөхөр аймшгийн амьтан” гэж тодорхойлсон энэ бүсгүй сүүлчийн захидлаа бичиж үлдээгээд зүрхэндээ буудан амиа хороосон байхыг олсон юм. Ээжийн охинд энэ явдал хэр хүнд тусах нь тодорхой. Сэтгэл санааны цочролд орсон Светлана бүх амьдралынхаа турш энэ байдлаасаа гарч чадаагүй юм. Магадгүй хатуу чанга эцэг, хүмүүжил нөхцөл түүнийг ганцаардмал нэгэн болгон өсгөсөн байх. Ямар ч гэсэн хэвлэл мэдээллийн хэрэгслээс хол байхыг илүүд үзэж, даяанч амьдрал сонгосон Светланагийн дурсамжаас эхлээд хүргэе. “Манай гэрийн уур амьсгалд ээжийн үхэл дандаа нөлөөлдөг байсан. Бид аль болох мартахыг оролддог боловч хэзээ ч чадаагүй. Тийм явдал мартагдана гэж үгүй биз дээ. Байдал хэзээ ч сайжрахгүйг би ойлгосон. Ээжийн үхэлд аав л буруутай”.

Эцэг охин хоёрын харилцаа ямар байсныг Светланагийн нагац эгч Кира ингэж тэмдэглэн үлдээжээ. “Сталин эхнэрээ авсанд хэвтээг хараад “Дайснаас ч дор амьтан” гэж хэлээд авсыг нь цааш түлхсэн дээ. Миний ээж тухайн үед “чи буруутай” гэхэд Сталин “Тэр өөрөө дайсан байсан юм” гэж хариулсан. Магадгүй энэ бүхнээс болоод тэр манай гэр бүлийг бүх насаар нь тамлан зовоож ирсэн биз”. Эхнэр нь амиа хорлосны дараа Сталин гэр бүл, хамаатан садан бүгдийг нь баривчлахыг тушаажээ. Кира ч баригдсан юм. Хорих газарт хагас жилийг өнгөрөөсөн Кираг удалгүй цөллөгт явуулсан байна. Кирагийн тэмдэглэлээс. “Светлана нэг удаа ааваасаа “Яагаад миний бүх нагац эгч шоронд байгаа юм бэ?” гэж асуухад Сталин “Надаас зөрвөл чамайг ч бас суулгана шүү” гэж хэлсэн гэдэг”. Светланагийн удаах шалтгаан. Хайр дурлал хэнийг ч тойрдоггүйн жамаар Светлана 1943 онд анхны хайртайгаа учирч, эцэг нь ч энэ талаар мэджээ. Нэг удаа охиныхоо өрөөнд улангасан орж ирсэн Сталин захидал сэлт бүхнийг нь булаан авч, харааж загнасан аж. Удалгүй Светланагийн хайртай залуу баригдаж, Сибирьт цөлөгдөв. Ертөнцөөс тасархай ганцаардмал өссөн охины хувьд энэ явдал яаж туссан бол. Дээрх шалтгаанууд Светлана эцгээ хороох хүчин зүйл болж чадна гэж үү? Үгүй гэж түүхчид тайлбарлаж байна. Үзэн ядаж харин болох юм. Светлана, Сталин хоёрын харилцаанд эцэг үрийн ойлголцол бас ч гэж байсан юм шүү. Сталин түүний хувьд амьдралын түшиг байсан юм.

Хоёрдугаар сэжигтэн Василий.
Image
Сталины ууган хүү. Ээж нь нас барахад Василий дүү охиноосоо нэлээд ахмад байсан. Тиймээс бүгдийг маш сайн ойлгож байлаа. Эцэгтэй нь холбох гүүр болсон ээж нь нас барснаар хүү ааваасаа бүрмөсөн хөндийрчээ. Тэр үед байдал ямар байсныг Сталины хүүхдүүдийн дотно анд Степан ингэж тэмдэглэжээ. Степаны эцэг Сталины хамтран зүтгэгч байв. Нэг ёсондоо Степан бол коммунист нийгмийн хаалттай хүрээнд өссөн элитүүдийн нэг. “Василий ааваас айгаад дэргэд нь хоёр үг ч холбон хэлж чаддаггүй гэж Светлана надад нэг удаа ярьсан. Гэхдээ томчуудын хүүхдийн жишгээр Василийн албан тушаал огцом өссөн. Нисэх хүчинд генерал болтлоо мандсан шүү дээ. Үүнийгээ дагаад зан ааш нь их эвдэрсэн. Магадгүй чадвараас нь хэтэрсэн нэр хүнд тэгж нөлөөлсөн байх. Бусдын эхнэр лүү халддаг, зугаа цэнгэлд хэт дуртай муу зан Василийд байлаа. Аав нь ч мэддэг болсон. Нэг удаагийн явдал эцсийн арга хэмжээ авахад хүргэсэн дээ. Кармен гэж тун алдартай найруулагч тэр үед байсан юм. Сталин ч, Василий ч олон жилийн өмнөөс түүнийг сайн мэднэ. Кармены эхнэр Нина Москвагийн хөөрхөн хүүхнүүдийн нэг. Василий нэгэн үдэшлэг дээр Нина руу дайрч, улмаар хотын зах дахь зуслангийн байрандаа долоо хоног түгжиж зугаацсан. Энэ үед эхнэр нь хол газар байсан болохоор ингэж дураараа аашилсан байх. Сталины нүднээс энэ явдал нуугдаж өнгөрөөгүй. Хүүдээ чанга арга хэмжээ авсан даа. Фронт руу дайны талбарт явуулж, бүх албан тушаал, эрх мэдлийг нь хураан, өөрийн гараар амьдралаа авч явахаар шийтгэж орхисон”.

Василийн амьдралаас тухайн нийгмийн нийтлэг төрх ажиглагдаж байна. Огцом өссөн нэр хүнд, зугаа цэнгэл, гэнэтийн бууралт, эцэст нь архидалт, амиа хорлох бүтэлгүй оролдлого. Бүтээгүй амьдралынхаа төлөө Василий эцгээ буруутгаж явсан болов уу? Сталин түүнийг тоглоомоос гаргаж, хол орхисон авч Василийн амьдрал эцгээсээ бүрэн хамаарсаар байв. Сталин үгүй бол Василийд амьдрах арга байгаагүй. Тэгэхээр хүү нь эцгээ хороосон гэсэн таамаглалаасаа түр түтгэлзье.
Гурав дахь сэжигтэн Вячеслав Молотов.
Image
Сталин, Молотов хоёрын үерхэл 1912 оноос эхтэй. Тэд ажил хэргийн хувьд төдийгүй хөшигний ард хор найруулахдаа ч гар нийлдэг байв. Өөрсдийнхөө эсрэг гэж үзсэн хүмүүсийн нэрийг хамтдаа жагсааж, тэдэн дээр Молотов эхнэр хүүхдийг нь нэмдэг байж. Ингэж хэдхэн цагийн дотор нэр жагсаасан хуудаснаас болж бүхэл бүтэн гэр бүл ор үндсээрээ устгагдаж байсан гашуун түүхтэй. Молотов хүйтэн сэтгэлтэй, хэнийг ч өрөвдөж хайрладаггүй, гэхдээ тун ч болгоомжтой, итгэсэн үзэлдээ үнэнч нэгэн байсныг түүнийг мэдэх хүмүүс одоо болтол дурсдаг. Тэр ширээгээ дэрлээд 13 минут унтаж, яг хэлсэн цагтаа сэрдэг байсан тухай ч ярьцгаадаг. Тэгвэл яагаад Сталин тэр хоёрын хооронд ан цав үүсэх болов? Тэр үед Сталин еврейчүүд өөрийнх нь эсрэг хуйвалдаан явуулахаар зэхэж байна гэсэн мэдээлэл авч, хүмүүсийг олноор баривчлах тушаал өгчээ. Тэдний тоонд Молотовын эхнэр Полина багтав. 1949 онд Полинаг баривчилж, болсон үйл явдалд цочирдсон Молотов эхнэрээ суллуулахаар андаасаа гуйсан байна. Тусламжийн оронд “Сал!” гэсэн тушаал авчээ. Полинаг баривчлагдсан шалтгаанаа комсомолын залуу гишүүнийг садар самуунд уруу татсан гэж тайлбарласан гэдэг. Молотовын ач энэ талаар тэмдэглэж үлдээжээ. “Өвөө маань эхлээд энэ бүхнийг үгүйсгэж эсэргүүцсэн юм билээ. Харин Сталин нууц албаныхан ийм мэдээлэл өгсөн гэж тайлбарлан, энэ бүхнийг өөрчилж чадахгүй гэсэн гэдэг. Өвөө маань Сталины үг ямар ч баримтгүйг мэдсээр байж хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болсон доо”. Удалгүй Молотов өөрөө шүүмжлэлийн бай болж эхэлжээ. Хэн нэгнээс холдохыг хүссэн үедээ Сталины хэрэгжүүлдэг хамгийн сонгодог арга. 20 жилийн турш буруу ажилласан гэж тэр Молотовыг буруутгасан байна. Молотовын ач энэ талаар “Миний өвөө тоглоомын дүрмийг тун сайн мэднэ. Тиймээс ч төгсгөл нь ойртож байгааг ойлгосон. Тэр үеийн Зөвлөлт Оросоос амьд мэнд, эрүүл саруул хүн хаашаа ч зугтаж болохгүй байсан юм”.

Молотовын уналт Сталиныг нас барахаас 10 долоо хоногийн өмнө болжээ. Эхнэрийг нь цөллөгт явуулахад Молотов энэ талаар ярилцах гэж хэчнээн оролдоод ч бүтээгүй. Сталины төрсөн өдөр тэр үеэр таарч, урилгагүй Молотов очиход ч анзаараагүй царайлж байжээ. Молотов ч бүх зүйл дууссаныг сайн ойлгож байсан юм. Товчхондоо Молотов хийсэн зангандаа өөрөө орсон хүн. Хамтран бүтээсэн хорих газрын сүлжээнд эхнэр нь орж, эргүүлэн гаргаж чадалгүй төгссөн. Тэгэхээр Молотовт Сталиныг хороох үндэслэл бүрэн мэт. Гэхдээ тэр үнэхээр чадсан гэж үү? Үгүй л болов уу гэсэн таамаглалыг түүхчид дэвшүүлж байна. Тэр Сталинд нэвтрэх эрхээ хасуулж, сүүлийн 7 хоногт барааг нь ч хараагүй. Молотовт боломж олдоогүй гэж хэлж болно.
Дөрөв дэх сэжигтэн Никита Хрущев.
Image
Сталины үхэл түүнд Зөвлөлт холбоот улсын тэргүүн болох боломж олгосон. Хрущев Сталины хувьд утсан хүүхэлдэй. Бүжиглэ гэсэн газарт нь бүжиглэж, дуул гэсэн газарт дуулж, гарынх нь аясаар хөдөлж явсан нэгэн. 1930-аад оноос Москва хотын даргаар ажилласан Хрушев бичиг үсэггүй тариачны гэр бүлээс гаралтай. Тийм болоод Сталин түүнтэй ингэж харьцдаг байсан байж болох. Хрущев өдрийн цагаар ангийн дайсантай тэмцэж, оройн цагаар их удирдагчаа хөгжөөх давхар үүрэгтэй. Тухайн үеийн талаар эцгээсээ дуулснаасаа Хрушевын хүү Сергей ингэж дурссан байна. “Сталиныд оройн хоол тун оройтдог. Эхлээд зочид хуучны америк кино үзнэ. Ямар ч орчуулгагүй. Тэд юу үзэж суугаагаа бараг мэддэггүй байсан гэж болно. Сталин нэг киног 20-30 удаа үздэг зуршилтай. Зочид удирдагчийг дагаж үзэх л ёстой. Киноны дараа тэд оройн хоол идэхээр Сталины зусланд очиж, тэнд ёстой л эх захгүй явдал болдог байсан тухай эцэг маань үе үе дурсдагсан. Үдэш нь Сталин хүмүүсийг айлгаж, туршина. “Би хөгширлөө, байраа тавьж өгөх боллоо” гэсэн үгээр эхэлдэг байсан гэдэг. Санаандгүйгээр “Тийм шүү, та амрах хэрэгтэй” гэчихсэн хүний амьдрал дууслаа гэсэн үг. Ийм янзаар Сталин ойр тойрноо шүүдэг байсан”. Хрущев төрийн эрх мэдэл авахын тулд Сталиныг хорлосон гэж та бодож байна уу. Гэхдээ тухайн үед Хрущев төрийн тэргүүн болно гэдгээ мэдээгүй л явсан шүү дээ. Баталгаа ч байгаагүй. Тийм болохоор түүнийг түр хойш тавья.
Тав дахь сэжигтэн Лаврентий Берий.
Image
1933 онд амарч яваад Сталин Берийтэй танилцжээ. Цэцэрлэгч Берий мод хагалж байхдаа “Миний хагалж чадахгүй мод гэж үгүй” гэхийг нь сонссон гэдэг. Энэ үг Сталинд онцгой нөлөө үзүүлж, тэр хоёрын хачирхалтай үерхэл эхэлжээ. Берий Сталины тусламжтайгаар 1948 онд нууц албаны дарга болсон юм. Энэ албан тушаалд хүрэхийн тулд Берий хэчнээн хүнийг тамлаж, үр үндсээр нь хүйс тэмтэрснийг мэдэх аргагүй. Ямартай ч Берийн тухай олон хачирхалтай баримт байдгийн нэг нь хар машины тухай. Москва хотын гудамжаар нууц албаны дарга хар машинтай явж хөөрхөн бүсгүйчүүл хараад, дараа нь тэднийг гэртээ авчран хүчирхийлж, тамлан зовоож алдаг байсан тухай хүмүүс өнөө ч ярьдаг. Батлах баримт ч бий. Москва дахь хувийн байшингийнх нь газар дорх хонгилоос хүний яс олсон юм. Берий Сталины ойр дотныхон дотроос хамгийн зэрлэг түрэмгий, өрөвдөх сэтгэлгүй хүн гэдгийг хэлэх хэрэгтэй. Мэдээж сайн талууд байсан юм. Тэр бол байгалиас заяасан удирдан зохион байгуулах авъяастай, хичээл зүтгэлтэй нэгэн. Молотов, Хрущев хоёрыг бодвол Сталиныг жинхэнэ коммунизмын эцэг гэдгээр нь харж байсан юм. Энэ хүндлэл удаагүй л дээ. Удалгүй цусанд дурласан хоёр хүчирхэг хүн бие биеэ үзэн ядаж эхэлжээ. Хрушевын хүү Сергейн дурсамжаас сөхье. “Берий Сталины хамгийн ойр дотно хүн гэж миний эцэг ярьдаг байлаа. Алах устгах бүх муу муухайг Берий гүйцэтгэдэг байсан. Гэхдээ нэг л өдөр өөрийнх нь ээлж ирж, 1953 оноос Сталин түүнийг аажмаар холдуулж эхэлсэн юм. Еврейчүүдийн нууц хуйвалдаантай холбоотой хэмээн түүнийг сэрджээ. Еврейчүүдийн нууц хуйвалдаан гэгчээс болж өглөө эрт хотын гудамжаар машинтай хүмүүс явж, эмч нарыг толгой дараалан баривчилсныг санаж байна”. 1953 оны 1-р сарын 13-ны өдрийн “Правда” /орч: Үнэн/ сонинд Берийг шүүмжилсэн Сталины үгтэй нийтлэл гарсан юм. Энэ ямар утгатайг Сталин ч, Берий ч сайн ойлгож байсан. “Цаг чинь болжээ” гэх урьдчилсан дохио. Тиймээс ч аюулгүй байдлынхаа үүднээс Берий Сталины хамгаалалтын албаныхныг сольж эхэлсэн юм. Сталины хувийн хамгаалагчаар 20 гаруй жил ажилласан хүний охин дурсамждаа “Сталины дэргэд итгэмжлэгдсэн хүн байвал зорилгоо хэзээ ч биелүүлж чадахгүйгээ Берий мэднэ. Тиймээс аавыг холдуулахаар яаравчилсан хэрэг. 1952 онд анх мэдүүлэг авахаар аавыг дуудаж, аав тэр оройдоо гэртээ ирээд ээжид “Намайг байхгүй болбол Сталин ч удахгүй” гэж хэлсэн юм. Үнэхээр ч хэлснээр нь болж, аавыг баривчлагдаад хоёр сар өнгөрсний дараа Сталин нас барсан”.
1953 оны 3-р сарын тэр нэгэн орой
чухам юу болсон юм бол?

Зочид бүгд тарсны дараа өглөө 6 цагийн үед хамгаалагчдын дарга Хрусталев бүгдэд явж унтахыг тушаажээ. Үүнийгээ Сталины хүсэл гэж хэлсэн байдаг. Хрусталев албан тушаалаа аваад удаагүй байлаа. Хэдийгээр Сталины бие хамгаалагчид өөр хэнээс ч биш, тэр дундаа Берийгээс хамаардаггүй ч тэдний олонхи нь өмнө нь Берийн удирдлага дор ажилладаг байв. Нэгэнт тушаал өгөгдсөн болохоор тэр орой хамгаалалтын албаныхан таржээ. Тэдний эзгүйд Хрусталев Сталинд хор өгсөн байж болохыг үгүйсгэх аргагүй. Өдрийн 12 цаг болсон боловч Сталин сэрээгүй нь олны гайхлыг бага зэрэг төрүүлснийг онцолсон байдаг. Хавийнхан, ойр дотныхон бүгдээрээ удирдагчийн нойр муутайг мэднэ. 18 цагийн үед Сталины өрөөнд гэрэл ассан ч хэн ч гарч ирсэнгүй. Дахин гурван цаг өнгөрөхөд сэтгэл зовнисон хамгаалагчид өрөөнд нь орох оролдлого хийж эхэлсэн байна. Энэ үед тэднийг аз дайрч, намын төв хорооноос Сталины нэр дээр захидал иржээ. Архивын баримт бичигт дурьдсанаар орой 22 цагийн үед хамгаалагчдын нэгийг өрөөнд ороход Сталин шээсэндээ хутгалдан газар хэвтэж байсан аж. Сандарсан тэд Берий рүү утасдан дуулгахад дахин үймүүлж амгалан тайван байдлыг нь алдагдуулахгүй байхыг хүсчээ. Гэхдээ өглөөний 3 цагийн үед Берий найз Маленковын хамт Сталины өргөөнд ирсэн байна. Өрөөнд ормогцоо ер бусын захирангуй дуугаар “Тэр унтаж л байна. Битгий саад бол” гэж хэлчихээд гараад явжээ. Өдрийн 12 цаг боллоо. Өтгөн шингэндээ холилдсон Сталинд хэн ч эмнэлгийн тусламж үзүүлсэнгүй. Харин үүр цайж нар мандахтай зэрэгцэн Берий эмч нэвтрүүлэхийг зөвшөөрсөн нь анхны тусламж байв. Эмч нар өөрчлөгдсөн байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Учир нь Еврейчүүдийн хуйвалдаан гэгчийн хамсаатан болж, олон жил Сталиныг эмчилсэн эмч шоронд сууж байсан юм. Амь нас, гэр бүлийнхнийхээ аюулгүй байдлаас эмээсэн эмч нар үүнээс болж сандарч тэвдэн, чичирч байсныг үгүйсгэх аргагүй. Юутай ч, тэдний нэг Берийд “Сталины биед 5 мөнгөний хэмжээтэй цусан толбо үүссэн. Үүнийг цаг алдалгүй үгүй болгож чадсан бол амьд үлдэх боломж байсан” гэж хэлсэн нь архивт үлджээ.

Чухам энэ үед Берийг хэн бэ гэдгийг харсан хүн олон. Сталины бие тааруу, сэхэх найдлагагүй болсныг сонссон Берий тойрон тохуурхан доромжилж, харин бага зэрэг сэхээрэхэд гарыг нь үнсэн, өвдөг сөгдөж байсан тухай баримт бий. Удалгүй Сталины амнаас цус гарч, байдал улам дордсоныг гэрчлэв. Энэ Берийн хийсэн хэрэг биш үү гэх таамаглал олон хүний толгойд эргэлдэж эхэлжээ. Тэр үед Берий Сталинд таалагдаагүй хүмүүсийг чимээгүй устгах хор найруулдаг тусгай лабориторийн дарга байлаа. Түүний хувьд хор гэдэг хайгаад байх хэцүү зүйл биш.

1953 оны 3-р сарын 5-ны 21:30 цагт Иосиф Сталин таалал төгслөө. Зөвлөлтийн бүх сонин энэ талаар мэдээ нийтэлж, гашуудал зарлав. Мэдээнүүдэд үхлийн шалтгааныг тайлбарлахдаа амнаас нь цус алдсан тухай баримтыг л орхигдууллаа. Тайлбар хийхээсээ өмнө Светланагийн дурсамжийн дэвтрийг дахин нэг сөхье. “Аав гэнэт гараа өргөж долоовор хуруугаараа өрөөн дэх хүмүүсийг ээлж дараалан заасан. Яг л тэдэнд хараал хийх гэж байгаа юм шиг”. Харин Василий “Энэ новшнууд аавыг алчихлаа шүү дээ” гэж хашгирсаар өрөөнөөс гарсан байдаг. Берий, Хрусталев хоёр холбоотой гэж баталсан баримт бас үлдсэн. Өрөөнөөс гарахдаа Берий “Хрусталев машинд!” гэж хашгирсан нь тэдний хооронд ямаршуу харилцаа байсныг тодорхойлох болов уу. Хожим Сталины оршуулга дээр Берий Молотовын чихэнд “Би энэ бүгдийг бидний тусын тулд хийсэн” гэж шивнэжээ. Гэхдээ төрийн эрхэнд гарах гэсэн төлөвлөгөө нь биелээгүй юм. Хэдхэн хоногийн дараа Берий баривчлагдаж, удалгүй буудан хороожээ.

Үйл явдлаас дүгнэхэд, Берий Сталиныг хороосон тухайгаа ямар нэг хэмжээгээр байн байн сануулжээ. Үнэхээр тийм түүнийг яагаад шүүхэд дуудсангүй вэ? Элдэв бослого гарахаас Засгийн газар эмээж, үлдэгсэд нь бялуугаа тэгшхэн хуваахыг хүссэн юм болов уу. Амнаас нь цус гарсан тухай сонинуудад яагаад бичсэнгүй вэ? Бас л хариуцлагаас айв уу. Эсвэл хардлага сэрдлэгэд өртсөн эмч нар буруу дүгнэлт хийчихэв үү? Өнөөдөр энэ бүгдэд хариулах боломжгүй юм. Гэхдээ бид учгийн үзүүрээс татсан гэж бодож байна.

Сталиныг хэн алав гэсэн асуултад бид “Тэр өөрийгөө алсан” гэж хариулах байна. Хэний ч санаанд оромгүй хатуу догшин, өрөвдөх сэтгэлгүй зан нь түүнийг бусдаас холдуулж, өвдөж доройтохын цагт тусламжийн гараа сунгах хүнгүй болгосон байна. Эрх мэдлийн мөнхийн эзэн, бусдыг үргэлж бөхөлзүүлэгч байхаар өөрийгөө төсөөлсөн байж болох юм. Хааны алба халаатай шүү дээ.

_________________
Tribute to Alkaholik


Last edited by Augustus on Oct.19.10 8:42 pm, edited 2 times in total.

Top
 Profile  
Reply with quote  
PostPosted: Oct.19.10 8:32 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Oct.03.10 4:21 pm
Posts: 3380
Location: Ард чинь...
Фюрерийн тусгай нууц тушаалаар СС-ийн баг Тєвдєд домогт шамбалын орныг эрсэн гэдэг. Гитлерийн эсрэг эвслийн холбоотнуудын гарт дайны олзны чанартайгаар орсон энэ шинжилгээний багийн материалууд Германд хадгалагдаж, одоо хvртэл нууц нь бvрэн задраагvй байгаа байжээ.
Америк, Их британи, Германы засгийн газар энэ хачирхалтай багийн шинжилгээний нууцыг 2044 онд буюу уг явдлаас 100 жилийн дараа л ил тод болгохоор мэдэгдсэн гэнэ. Гурав дахь Рейхийн удирдагчид Дорнын далд ухааныг судлахад анхаарлаа хандуулсан нь тохиолдлын биш байжээ. Адольф Гитлер, тvvнтэй ойрын хvн Рудольф Гесс єєрсдийгєє Мюнхений их сургуулийн профессор Карл Хаусхо-ферийн шавь хэмээн vздэг байсан байна.

Энэ профессор эгэл биш, хачирхалтай хvн байжээ. XX зууны эхээр тэр Япон дахь Германы цэргийн атташегаар ажиллаж байхдаа тэнд "Ногоон луу" гэдэг нууц байгууллагад элсчээ. Дараа нь Тєвдийн нийслэл Лхасын сvмд тусгай бэлтгэл хийж нэлээд хугацааг єнгєрvvлсэн байна. Дэлхийн нэгдvгээр дайны vед Хаусхофер цэргийн албан тушаал дэвшиж, Вермахтын хамгийн залуу генералуудын нэг болсон гэдэг.
Тvvнтэй хамтран ажиллагчид энэ офицерийн цэргийн vйлдэлд дvн шинжилгээ хийх, урьдчилан тєлєвлєх гайхалтай чадвартайг биширдэг байжээ. Генерал дорнын далд ухааныг судалж эзэмшсэний vрээр зєнч, урьдчилан харах чадвартай болсон гэдэгт бvгд итгэдэг байжээ. Карл Хаусхофер зєвхєн Гитлер, Гесс нарыг далд ухаанд татаад зогсохгvй нацистуудад Гималайн гvн хавцал дахь эртний "Хар зам" хэмээх шашны сvмvvдийн vvд хаалгыг нээжээ.

Єнгєрсєн олон зуун жилийн хугацаанд Европчууд энд ирж байсангvй. Энэ профес¬сорын нєлєєн дор Тєвдийн Йогийн системийн сэтгэл зvйн дасгалын техникvvдийг, мєн тєвдийн далд ухааны vйлдлvvдийг СС-ийн хар бvлгийнхэн єєрсдєдєє нэвтрvvлэхийг оролдох болсон байна. Хас тэмдгийг оролцуулаад нацистийн бэлгэдлvvд Тєвдєєс Гитлерийн Германд ингэж ирсэн ажээ.

1904-1912 оны хооронд Хаусхофер Лхаст хэд хэдэн удаа очжээ. Энэ хугацаандаа огторгуйн нууцын далд ухааны талаархи эртний гар бичмэлийг эрж хайжээ. Чухамдаа энэ vеийн аяллууд нь Гимлерийн зохион байгуулсан Гималайд илгээх ирээдvйн шинжилгээний ангийн эхийг тавьсан гэдэг. XX зууны хориод оны эхээр Берлинд явцуу хvрээнд "Ногоон бээлийтэй хvн гэдэг хачирхалтай тєвд гэлэн vзэгдэх болжээ. Тэр нацистуудын хvрээнд хvндтэй хvн болж, Гитлер тогтмол хvлээн авдаг байсан байна. Дорнын энэ шидтэн Гималай дахь Агартын нууц орны хаалгыг нээх ид шидийг эзэмшсэн гэж яригддаг байжээ.

Гитлер, Гиммлер нар засгийн эрхэнд орсноос хойш тэр тєвд одон орон судлагчийн зєвлєгєєнгvйгээр улс тєр болоод цэргийн нэг ч ноцтой алхам хийгээгvй гэлцдэг. Учир битvvлэг тэр энэтхэг, эсвэл тєвд хvнд жинхэнэ нэр байсан эсэх нь тодорхойгvй ч фюрер гэж нэрлэдэг байжээ. 1945 оны таван сарын эхэнд Зєвлєлтийн цэрэг Берлинийг дайрч байх vедээ мянга орчим фашистуудын хvvрэн дунд тvлэгдсэн хvмvvс байхыг олжээ. Бvх шинж тэмдэг нь єєрийгєє шатаасан байдалтай байжээ. Нарийн шинжилгээ хийж байж, Энэтхэг буюу Гималай хавийн арьстан болохыг тогтоосон байна. Тэд германы дvрэмт хувцастай баримт бичиг байхгvй байсан байна.

Фюрерийн тушаалаар СС-ийн офицероор удирдуулсан том баг Гималай уруу явж байсан нь хожим тодорхой болсон. Тэдний аяллын vр дvнгийн тухай хангалттай их тайлан байдаг ч анхны багийнхны тухай мэддэг хvн бага гэнэ.
СС-ийн Вильгелм Байер гэгч Раджа нэртэй шинэ энтэхэг тагнуул элсvvлж авснаас бvх юм эхэлжээ. Энэ Энэтхэг барагцаалбал далайн тvвшнээс 4000 метр єндєрт єргєгдсєн аварга том чулуун уулсын дундах учир битvvлэг Кулу хэмээх хєндийн тухай ярьжээ. Тэнд нууцархаг газар дорхи хот байдаг. Энийг яагаад мэдсэн юм бэ гэвэл хєндийн оршин суугчид газар дороосдуу чимээ сонсдог. Тэр нууц хот уруу орох гэж оролддог ч хэн ч vvнийг хийж чадаагvй. Хєндийд орших сvмvvдийн нэгэнд газар дээрх амьдралын гарал vvслийн нууцын тухай гэгээн судар хадгалагдаж байдаг тухай ярьсан ажээ.

Анхны шинжилгээ, судалгааны анги нацистуудыг засгийн эрхэнд орохоос бvр ємнє 1930 оны эцсээр Гималай уруу, тэр тусмаа битvvлэг Кулу хєндий уруу явжээ. Энэ анги таван хvнээс бvрдсэний дотор Раджа болон Вильгелм Байер багтжээ. Тэд 1934 оны эцсээр буцаж ирсэн байна. Тэгэхдээ газар доорхи хотыг илрvvлээгvй ч модон шоголтой санскрит хэл дээр бичигдсэн эртний нууц гар бичмэлvvдийг авчиржээ. Тvvнд нь Христосыг тєрєхєєс 20-30 мянган жилийн ємнє манай дэлхий дээр єєр ододын системээс хvрч ирэгсдийн тухай мэдээ байжээ.

Тэд дэлхий дээр оршин байгаа янз бvрийн амьтдын ондоошилтыг ашиглан амьдралын шинэ зvйл, хvн тєрєлхтнийг хиймлээр бий болгосон гэнэ. Нийгмийн хєгжил, оюун ухааны бие даан хєгжих шинэ нєхцлийг бvтээжээ.
Энэ гар бичмэлд хариас ирэгчид ашиглан дэлхий дээгvvр нааш цааш аялж байсан нисэгч аппаратын зарим техникийн онцлогийн тухай мэдээ байсан гэдэг.
Єнєєгийн шинжээчдийн vзэж байгаагаар бол гурав дахь рейх нисдэг тавгийг бvтээхэд уг мэдээллийг ашигласан байж болох гэнэ. Герман ялагдсаны дараа тэдний бvтээсэн загвар устжээ. Гэвч бvхээг бvхий хачирхалтай таваг хэлбэрийн хэд хэдэн гэрэл зураг хадгалагдан vлдсэн байна. Хажууханд нь фашистын офицерууд зэргэцэн зогсож, газраас метр хэр хєєрсєн аппаратын бєєрєн дээр хас тэмдэг байгаагvйсэн бол жинхэнэ нисдэг таваг гэхээр байдаг ажээ.

Арай илvv єндєр чанартай нь 21 метрийн радиустай зээрэнцэг хэлбэрийн "Ф-7" гэдэг нисгэгч аппарат байсан гэнэ. 1944 оны таван сарын 17-нд тvvнийг бvтээж анхны нислэгийг хийжээ. Тусгайлан Гитлерт хаягласан зохион бvтээгчийнх нь илтгэх хуудаснаас vзвэл дээш хєєрєх хурд нь секунтэд 800 метр бєгєєд чиглэсэн хурд нь цагт 2200 км гэнэ. Хэрэв гурав дахь рейс ийм " нисдэг тавгийг" олноор vйлдвэрлэж амжсан бол дайсныхаа онгоцыг Германы тэнгэрээс агшин зуурт цэвэрлэх байж.

Хоёр дахь шинжилгээ судалгааны багийг Гуго Вейголд удирдсан бєгєєд тэд хvн очиход бэрх хадан дунд нууцхан байдаг Балбын сvмд очихыг зорьжээ. Гэвч уулын голыг хєндлєн гарахдаа тэр хєлєє хугалж, Тvвдэд байсан туршлагатай уулчин Эрнест Шефферт удирдлага шилжжээ. Хэдийгээр энэ мэт бэрхшээл гарч, тухайн vед Балбыг булаан эзлээд байсан Хятадуудын зvгээс бэрхшээл учруулаад байсан ч шинжилгээний энэ багийнхан ажлаа амжилттай тєгсгєсєн байна.

Хэдийгээр Шамбалын оронд хvрч, холбоо тогтоож чадаагvй ч мєн л олон тооны эртний гар бичмэлтэй Германд иржээ. Бас ургамлын цуглуулга, Европод vл мэдэгдэх араатны чихмэл авчирсан байна. Энэ олон цуглуулгаас хамгийн vнэтэй нь "Шамбалд хvрэх зам" хэмээх 17 дугаар зууны гар бичмэл байжээ. Тvvнд энэ домогт оронд хvрэх гэгээн газруудын жагсаалт байжээ. Єнгєрсєн хугацаанд тэдгээр газрын олон нэр хувирсан ч маршрут тодорхой байсан гэнэ.
Дараагийн шинжилгээний ангийг мєн л Эрнест Шеффер толгойлжээ. Ажлынхаа тайланг шууд Гитлерт илгээж, тvvнээс ээлжит заавраа авч байжээ. 1938 оны vед шинжилгээний ангийнхан онцгой vр дvнд хvрсэн гэнэ. Шамбалын орон уруу очих олон сvм хийдэд хvрсэн тєдийгvй, Буддын нууц зан vйлийн тухай кино зураг авчээ. Мєн шинжилгээний багийнхан Канченджунгийн ариун оройд очжээ.

Эртний домгоор бол тvvний бэлд байрласан хvрэхэд бэрх уулын хєндийд газар доогуурхи ертєнц уруу орох хаалганы нэг байдаг, энэ хєндийд очиж чадвал тэндээс гарах энергийн урсгалын хvчээр хvн мєнх амьдрах болдог гэдэг байжээ.
Немцvvд энэ хєндийд очсоноор ямар vр дvнд хvрсэн нь тодорхойгvй.Тэд хамгийн сvvлд Тvвдийн нийслэл Лхаст очсон байна. Энд Эрнест Шеффер тус орны захирагчтай албан ёсны уулзалт хийж, Тєвдийн цэргvvдэд германы зэвсгийг нийлvvлэх тухай нууц хэлэлцээ хийжээ. Тєвдийн захирагчийн Гитлерт хаягласан захидалд" Герман улсын захирагч эрхэм хvндэт ноён Гитлер танд эрvvл энх сайн сайхныг хvсье. Та одоо цэвэр vндэстний хvчирхэг улсыг байгуулахаар хичээж байгаа билээ. Энэ учраас энд ирээд байгаа немцийн шинжилгээний багийн удирдагч Шефферт тvвд орноор аялахад нь ямар ч бэрхшээл байхгvй. Эрхэм гэгээн ноён Гитлер та цаашдын найрамдлын манай баталгааг хvлээн авна уу. Туулай жилийн Тєвдийн нэгдvгээр сарын 18" гэсэн байжээ.

Хамгийн сvvлийн шинжилгээний ангийг 1942 онд Гималай уруу илгээжээ.1942 оны 11 сарын 28-нд Сталинградын орчимд Германы арми бvслэгдэж, Африкт вермахтын дивиз бут ниргэгдсэний дараа Гиммлер Гитлертэй уулзжээ.
Тэд хоёулхнаа зургаан цаг орчим ярилцсан байна. Зєвхєн 12; 1 онд тодорхой болж эхэлсэн зарим нэг нийтлэгдсэн зvйлээс vзэхэд Гиммлер Шамбалын орныг эрж олох ёстой уулчин офицеруудын хэсгийг яаралтай Тєвдєд илгээх санал гаргажээ.

Шамбалын орны байрлалыг барагцаалан заасан ємнєх шинжилгээний ангиудын vр дvнд олж авсан зургийг фюрерт дамжуулжээ. Шамбалын орны нэн хvчирхэг хvмvvсийн нууцын тусламжтайгаар тvvхийг эргvvлж, ялалтад хvрч болно гэж Гитлерийг итгvvлсэн байна. 1943 оны нэгдvгээр сард Берлинээс маш нууцаар Австрийн мэргэжлийн уулчин Генрих Харрер, Гиммлерийн итгэмжлэгдсэн хvн Петер Ауфшнайтер нарын таван хvн гарчээ.Гэвч тэднийг Британийн хараат орон Энэтхэгт баривчлан шоронд хорьжээ. Англи ч, Орос ч мән л дорнын гайхамшигт хvрэх замыг эрж байжээ.
Генрих Харрер дєрвvvл оргосон ч тvvнийг барьж, буцааж авчран хатуу дэглэмд байлгажээ.Гэвч Петер Ауфшнайтер, Харрер нар дахин оргож, энэ нь амжилттай болжээ. Тэд хамтаар Тєвдийг чиглэж, Шамбалын орныг бvтэн таван жил эрэн хайж явахдаа Энэтхэгийн худалдаачидтай тааралдаж, Герман бууж єгч, дайн дууссаныг мэджээ.
Харрер 1948 онд Тєвдийн нийслэл Лхаст ирж, Далай ламын ордонд гурван жил болоод 1951 онд маш их архивын материалтай Австритаа буцжээ. Тэр архивын материалийг нь Британчууд шууд хурааж авсан гэдэг.

_________________
Tribute to Alkaholik


Top
 Profile  
Reply with quote  
PostPosted: Oct.21.10 8:00 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Oct.03.10 4:21 pm
Posts: 3380
Location: Ард чинь...
Image
Сталинград дахь байгуулсан Оросын байгуулсан ялалт нь дэлхийн 2-р дайныг ерөнхийд нь өөрчилж Германы хүчийг сулруулж чадсан юм.Сонирхолтой өдрийн тэмдэглэл уншсан чинь энд тавимаар санагдаад.
Сталинградад байлдаж байгаад нас барсан Герман цэргийн өдрийн тэмдэглэл.
-Өнөөдөр бид усанд орсны дараа бүлгийн командлагч бидэнд явуулах үйл ажиллагаа амжилттай болж дуусвал бид удахгүй Волгад хүрж Сталинградыг эзлээд дайн дуусна гэсэн. Зул сарын баяраар гэртээ байж магадгүй л юм.
-7сарын 29 Командлагч бидэнд Оросын арми бараг л сүйрж байгаа болон биднийг удаан барьж чадахгүй болсон тухай ярив. Волгад хүрж Сталинградыг эзлэх нь бидэнд хэцүү зүйл биш аж. Фюрер А.Гитлер Оросын эмзэг хэсгийг мэдэж байгаа. Ялалт тийм ч хол ч биш байна.
-8 сарын 10 Фюрэрийн захиасыг уншив. Тэр бидэнд ялахын даалгасан. Бид бүгд оросууд биднийг зогсоож чадахгүйд итгэж байна.
-9 сарын 4 Бид Сталинградыг урд болон хойд талаас нь бүслэв. Бүхэл шөнөжин бид жагссан бөгөөд Воропоновод хүоэв. Бид хотын барааг харав. Энэ нь дайн удахгүй дуусах нь гэдэг баярт бодлыг төрүүлж чадав.
-9 сарын 8 Хоёр өдрийн турш зогсолтгүй байлдав. Оросууд өөрийн ухаангүй галзуу юм шиг байлдаж байна. Манай арми маш олон залуусаа алдлаа.
- 10 сарын 10 Оросууд бидэнтэй хэтэрхий байгаа тул бид тэднийг бөмбөгдөж чадахгүй байна. Манай арми шийдвэрлэх тулаанд бэлдэж байна. Фюрер бидэнд Сталинградыг бүхэлд нь аль боло хурдан эзлэхийг даалгасан.
10 сарын 22 Бид үйлдвэрийг эзлэх гээд бүтэлгүйтэв. Бид ахиад л маш олон залуусаа алдав. Хөдлөх бүрд хөлөн доор цогцос тээглэж байв.
11сарын 10 Элзагаас захидал ирэв. Бүгд л биднийг Зул сарын өдөр гэртээ байна гэж бодож байгаа. Германд байгаа л бүх л хүмүүс биднийг Сталинградыг аль хэдийн эзэлсэн гэж бодож байгаа. Тэд манай армийг Сталинград ямар болгосныг харсан бол...
11 сарын 21 оросууд бүх л фронтыг эзлэв. Ширүүн тулаан өрнөж байна даа. Волгад хүрчвэл гэр бүлийнхэнтэйгээ гэртээ байна. Эндээс шал өөр ертөнц байх байх даа.
11 сарын 29 бид бүслэгдэв. Фюрэр өнөө өглөө “ Бүслэлтийг хурдан сэтлэхэд шаардлагатай бүхнийг би хийнэ гэдэгт цэргүүд минь итгэ ” гэснийг бидэнд сонсгов.
12 сарын 3 Бид бүгд өлсгөлөнд автав. Бидэнд Фюрер нэмэлт хүч, хоол хүнс явуулахыг хүлээсээр
12 сарын 26 Бүх морьдоо идэв. Би одоо муур ч иэдэхэд бэлэн байна. Муурны мах тийм ч муухай биш гэсэн. Цэргүүд яг л галзуу хүн шиг галзуу хүмүүс амандаа хийчих юм хайж байна. Тэдэнд алхах, нуугдах, гүйх ямар ч тэнхээ алга.
Image

_________________
Tribute to Alkaholik


Top
 Profile  
Reply with quote  
PostPosted: Oct.21.10 8:35 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Nov.12.06 7:20 pm
Posts: 9392
Location: A leader has been defined as one who knows the way, goes the way, and shows the way.
ih shan bolj.

_________________
wandelaaar


Top
 Profile  
Reply with quote  
PostPosted: Oct.22.10 4:47 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Oct.03.10 4:21 pm
Posts: 3380
Location: Ард чинь...
Виетнамын дайны дараа... Гэртээ харих гэж буй нэгэн цэрэг Сан Францискогоос гэрлүүгээ утсаар ярьжээ.
- Ааваа ээжээ би харих гэж байна. Эхлээд нэг юм гуйж болох уу? Би нэг найзтайгаа хамт очих гэсэн юм.
- Тэгэлгvй яахав. Найзтай чинь танилцахдаа бид баяртай байх болно.
- Заавал хэлэх хэрэгтэй бас нэг зvйл байна. Найз маань дайны vеэр тэсрэх бөмбөгт өртөж шархдаад нэг хөл, нэг гаргvй болчихсон. Өөр очих газар байхгүй болохоор бидэнтэй хамт амьдрахыг зөвшөөрөөч.Виетнамын дайны дараа... Гэртээ харих гэж буй нэгэн цэрэг Сан Францискогоос гэрлүүгээ утсаар ярьжээ

- vvнийг сонсоход харамсалтай байна хүү минь. Түүнийг байж болох өөр газар олоход нь тусалж болох юм.

- Үгүй ээ ээжээ, ааваа тэр бидэнтэй хамт байхыг би хүсэж байна.

- Хүү минь, түүнийг биднэс юу хүсэж байгааг нь чи мэдэхгүй байна. Түүн шиг тахир дутуу хүн бидэнд хүнд ачаа болно. Бид өөрсдийн гэсэн амьдралтай улс. Ийм мэт зүйл бидний амьдралд төвөг, дарамт болохыг бид зөвшөөрч чадахгүйнээ. Минийхээр бол чи наад найзаа мартаад гэртээ хүрээд ир.

Яг энэ үед хүү утсаа тасаллаа. Хүүгийн гэр бүл хэсэг хугацаанд хүүгээсээ сураг сонссонгүй холбоо тасрав. Хэд хоногийн дараа Сан Францискогийн цагдаагийн газараас гэр лүү нь яриад хүүг нь унаж нас барсныг дуулгав. Цагдаа үүнийг азгүй тохиолдол биш амиа хорлолт гэлээ. Гүн эмгэнэлд автсан эцэг эх хоёр нь тэр дороо Сан Франциско руу нисэн очиж хүүгийнхээ цогцсыг танихаар хотын моорог руу очив. Аав ээж хоёр нь хүүгээ тэр тэр дор нь танилаа. Харин хэзээ ч төсөөлөгдөөгүй байсан зүйлийг олж харав. Хүү нь зөвхөн нэг гар, нэг хөлтэй байлаа.

_________________
Tribute to Alkaholik


Top
 Profile  
Reply with quote  
PostPosted: Oct.22.10 4:51 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Oct.03.10 4:21 pm
Posts: 3380
Location: Ард чинь...
Дэлхийн III дайн 2010 онд эхлэх үү?
Нострадамусын зуун зуунаар хуваасан зөгнөлт шадуудаас 2010 оныг X зуун хэмээх хэсгийн X бадгаас олж болно. Тэрхүү дөрвөн мөртөд өнөөх нууцлаг Гэгээнтний тухай дурдсанаас гадна чөтгөрийн галын тухай өгүүлжээ. Судлаачид үүнийг баплистик пуужин юм уу цөмийн зэвсэг гэж таамаглаж байна. Нострадамус судлалаар мэргэшсэн эрдэмтэд тэрхүү бадгаас дараахь болзошгүй аюулыг мөн таамагласан аж.
-Дөрвөн “хаан”-ы зөрчлөөс болж дэлхийн III дайн арваннэгдүгээр сарын 11-нд эхэлнэ. Дайнд бактериологийн болон химийн зэвсэг ашиглагдана.
-Орост олон газар хөдлөлт болно.
-Баруун Европ болон АНУ, Их Британи болон Францын дунд зөрчил үүснэ.
-Крымийн хойгт зэвсэгт зөрчил гарна.
-Европ даяар санхүүгийн тогтолцоо хямарна.
-Устөрөгчтэй холбоотой гамшигт явдал Хар тэнгист болно.
Ихэнх одон орончдын таамаглаж буйгаар дэлхийн санхүү, эдийн засгийн хямрал ирэх онд даамжирч, олон том компани дампуурлаа зарлана. Санхүүгийн хямрал өлсгөлөн, ядуурлаас гадна шашин, овог ястан хоорондын зөрчил, экологийн хямрал үүсгэнэ. Уур амьсгалын дулаарал хөдөө аж ахуйн салбарыг сүйтгэснээс төв Азид зэвсэгт зөрчил дэгдэж болзошгүй. Харин өнгөрөгч зууны сүүлээр гаргасан футурологистуудын таамаглалд 2010 онд дараахь онцгой үйл явдлууд болно гэжээ.
-Нарны идэвхжилт буурна.
-Зүүн өмнөд Азид үер болно.
-Европын орнуудын төрөлт буурна.
-АНУ, Европ болон Номхон далай орнуудын шинэ холбоо байгуулагдана.
-Ирээдүйд онцгой нөлөөтэй улстөр, эдийн засгийн шинэ булгэмууд байгуулагдана.
-Роботон туслахуудыг худалдаалж эхэлнэ.
-Сүнс судлалд урьд хожид байгаагүй онцгой нээлт болно.
Эдгээр нь шинжлэх ухааны үндэслэлтэй, өнөөгийн үйл явдлуудын явцад тулгуурласан таамаг тул биелэх магадлал нь их.
Ирээдүйг урьдчилан таамаглагчид Нострадамусын зөгнөлүүдийг тэр бүр хүлээн зөвшөөрдөггүй ч ирэх бар жилд дэлхийн хэмжээний дайн биш юм гэхэд томхон зэвсэгт зөрчил үүсэх магадлалтай гэж үзэж буй аж.

_________________
Tribute to Alkaholik


Top
 Profile  
Reply with quote  
PostPosted: Oct.22.10 4:57 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Aug.20.10 7:18 pm
Posts: 701
Location: Waffen SS Elite Division
Магадгүй шүү 2 солонгос нухалцаж магадгүй. Афганистанд ч гэсэн байдал сайнгүй л байх байлгүй. Палестинууд ейврейчзздтэй байлдаж нилээн юм болох биз ээ. Япон Хятад 2 бас эвгүйтэж байна аа


Top
 Profile  
Reply with quote  
PostPosted: Oct.22.10 4:57 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Oct.03.10 4:21 pm
Posts: 3380
Location: Ард чинь...
Монгол үндэстэн эртнээс цэргийн зохион байгуулалтанд шилжсэн хүчирхэг овог, аймгуудаас бүрдэж байсан бөгөөд чухамхүү тэр л үеэс Монголын тулааны урлагийн үндэс суурь тавигдаж эхэлсэн юм.
Тодруулбал аливаа дайн тулаан болон бусад үйлээр шалгарсан баатар дайчид өөрийн үр хүүхэд болон овог, аймагтаа өөрийн эзэмшсэн зэвсэгтэй болон зэвсэггүй тулалдах сонгодог арга мэхүүдийг заан сургадаг байсан.
Мөн бидний нүүдэлчин амьдарлын онцлог, ахуйн хэв маяг нь бидний үр хүүхэд, залуусыг бэлтгэх нэгэн шат дамжлага байсан юм.
Нударган зодооны Банди-Зо гэсэн оноосон нэртэй урлаг гарч байсан. Энэхүү урлаг нь нэрнээсээ л алдаатай байсан гэж болно. Учир нь Банди гэсэн үг нь Төвд үг бөгөөд Буддын шашинд анх орж сахил хүртэж буй хүний “Гэнэн” гэсэн сахилын нэр билээ. Гэтэл манай ард түмний ёс заншилтай уусаж ирсэн Буддын шашны энэ үг, нэр монгол хүний сэтгэхүйд их ойрхон сонсогдож байсныг тухайн үедээ үгүйсгэх аргагүй юм. Орчин үед Банди-Зо нь Монгол-Зо нэртэйгээр хөгжиж байна.
Манж чин улсыг мөхсөний дараа Монгол улс тусгаар тогтнолоо олж хүрээ хийдэд байсан манжийн шунахай худалдаачид дарангуйлагчдын эсрэг тэмцэхдээ нударган зодооны тэмцлийн аргыг өргөн хэрэглэж байжээ.
Тухайлбал: Бадруулт төрийн 27 он /1901 оны үе/ Маймаа хотын хятад иргэд Хүрээний баруун зүүн талд худалдаа хийдэгээс үүдэн Дамнуурчны гудамжинд үе үе томоохон зодоон болдог байж. 1911 онд гарсан монгол хятадын өргөн их зодоон нь Манж амбан Сандог хөөхөд ихээхэн түлхэц болсон гэдэг. Тэр үеийн аливаа нэг зодоон нь иргэд хоорондын ахуйн шинжтэй бус эх орноо гэсэн чин зүрх сэтгэлийн хөөрлөөр илэрдэг байжээ.
Ялангуяа Дамнуурчны гудамжинд хятад, монгол иргэдийн хооронд 1920 он хавьцаа цөөнгүй зодоон болдог байв. Тэр үед яг л Майдар эргэх гэж байгаа юм шиг олон хүн цуглаад зодоон үзнэ. Зарим сэтгэлийн хөөрөлдөө автсан жирийн ардууд зодоонд оролцож цус нөжиндөө холилдчихсон байдаг гэдэг. Хүрээний зодоон нь хятадын шунахай худалдаачид, манж эздийг эсэргүүцсэн ард түмний жижиг бослого мэт байж. 1921 оны партизануудын олонхи нь хүрээ зодоонд гарамгай байж. Тухайлбал: Бодоо лам зүүн хүрээ баруун хүрээний банди нарын хооронд болсон нэгэн зодоонд түрүүлж байсан байна. Энэ үеийн зодоон хоёр цагаас илүү үргэлжлэхгүй бөгөөд монгол эрчүүд хятад худалдаачдыг дээрэмдэх, чулуудах зэргээс үүсдэг. Зодооныг харах гэж хийдийн лам, эгэл ард, гуйлгачид тэр ч байтугай ноёд түшмэдүүд хүртэл ирдэг байж. Хятад талаас Элбэг-Амгалант гацааны "Цагаан шаахайт" буюу Бан Ляо хэмээх шөрмөслөг байрын эрийн толгойлсон кунфу, ушугийн мэдлэгтэй хятад залуус ирдэг байж. Бан Ляо хоёр хөлдөө нийт зургаан жингийн туухай зүүж явдаг байжээ. Түүнийг туухайгаа аваад үсрэхэд морьтой хүний дээгүүр гардаг, тэр ч байтугай өндөр дааман хаалган дээгүүр дүүлэн гарсан гэж нүдээрээ сургуулилалтыг нь харсан хүмүүс ярьцгаадаг байжээ. Тэр үнэхээр сайн зодоонч байсан. Түүнийг зодолдох сургаар хятадууд хөөрцөглөж, монголчууд бутран алга болдог байж. "Цагаан шаахайт"-ын зодолдож байгаа нь яг л бүжиглэх шиг санагддаг байлаа. Үе үе гутлынх нь цагаан ул гялалзаад л дор хаяад арван монгол эр нармайгаа нээлгээд хоцордог байв.
Тэр энд тэнд яваа харагддаггүй, худалдаа наймаа хийдэггүй байсныг бодоход монголчуудын дээрэм тонуулыг дарахын тулд Бээжингээс авчирч эүгээр тэжээдэг байсан бололтой. Тэр зүгээр ч нэг байсангүй бас хятад залуусыг тулааны урлагт сургадаг байжээ.
Манай хүрээ хийдэд дээр үеэс олон сайн нударган зодоончтой байлаа. Жишээ нь гэхэд Богдын хар Жамба, хүрэл Төгсөө гээд шээзгий араган дээр гарч зодолддог сайн зодоончид байлаа. Арган дээр гардаг нь өөрийгөө суурь сайтайг харуулж байгаа хэрэг. Нэг удаа хар Жамбыг даншигийн начин Сундуй арагнаас нь түлхэж унагаад дараа нь айхтар гүвшүүлсэн гэдэг. Манай зодоончид "Цагаан шаахайт"-тай ер тулгардаггүй байлаа. Таарсан ч гэлээ хэрсэн бух шиг өөд өөдөөсөө муухай харж байгаад л хоёр тийшээ сална. Харин засагт ханы "Солгой" Бадамжав гэдэг сайн зодоонч эр "Цагаан шаахайт"-тай нэг удаа нударга зөрүүлсэн юм.
Тээр туулай жилийн өвөл Засагт ханы "Солгой" Бадамжав Дамнуурчны гудамжинд хэд хэдэн хужааг цус нөжтэй нь холиод "Та нар Бан Ляогоо дагуулаад ир" гэжээ. Ер нь тэр үед монгол иргэд Маймаа хот руу зүглэхээ байгаад байсан цаг. Тэнд дор хаяж гурав дөрвөн мянган хятад иргэд суурьшсан болохоор ганц нэгээрээ яваа монголчуудыг тэр дор нь л балбаж орхино. Харин хятадууд наймаа хийхийн тул хүрээний зүүн, баруун дамнуурчинд заавал ирнэ.
Дамнуурчин гэдэг нь юу гэсэн үг вэ гэвэл одоогоор ачаа зөөгч буюу хүний барааг хусан дамнуургаар дамнан зөөж зардаг бүлэг хүмүүсийг хэлдэг байлаа. Зүүн дамнуурчинд хятад монгол зодоонч эрсийн тулаан болох сураг сонсогдож тэр хавийн худалдааны пүүсний мухлагууд нэг хоногийн өмнөөс үүд хаалгаа барьсан байна. Зодоон болох өдрийн үд дундад тас хар хувцастай өндөр цагаан хятад залуу гудамжинд гарч ирсэн нь Бан Ляо байж. Тэгтэл баруун талаас толгойгоо цагаан даавуугаар боосон солгой Бадамжав ээтэн монгол гутал өшиглөсөн шиг өвлийн тачигнасан ид хүйтнийг үл тоон дан цагаан цамцтай уур цан татуулан гарч иржээ.
Хүрээний борчууд хүүхдүүд хэрэгт дуртай авгай чавганц нар ч хашаа гэрээсээ гүйлдэн гарч ирцгээжээ. Бан Ляо дороо бүжиглэх мэт дэвхцэн жороолж, харин Бадамжав Богд уулын оройг харсан шигээ толгой дээгүүр харж зогсчээ. Бан Ляо гэнэт түүн өөд ойртонгуутаа муухай хашгираад үсрэн өшиглөхөд Бадамжав хагас доош суугаад дээгүүрээ гаргаад хятад эрийн ар зоонд нь өшиглөж орхиж. Нүд ирмэхийн зуур болсон энэ гайхалтай өшиглөлт хятад эрийн тэнцвэрийг алдагдуулж орхив. Бадамжав энэ боломжийг ашиглан зогсоо зайгүй довтолж цохилт хийсэн ч амжилт олсонгүй. Бан Ляо зодолдохын тулд зайгаа авч ухарч эхлэхэд хөлийн нь аясаар бужигнасан цас бүжиглэх мэт үнэхээр гайхалтай байсан гэдэг.
Хүмүүсийн сэтгэл хөдөлж "наад муу хужаадаа үзүүлээд өг" гэж хашгирцгаана. Төд удалгүй Бадамжавын ээтэн хоншоорт монгол гутал хятад кунфучийн булталтыг угтуулан цохиж хамрыг нь чихэж орхижээ.
Ингэж анх удаа монгол эр монгол нударган зодооноор хятад кунфучнийг ялж ард түмнээ баясгаж байжээ. Бадамжавыг нэгэн ноёны сүйх тэргэнд суугаад явахад зодоон харж, сэтгэл нь хөөрсөн монголчууд гудамжинд тааралдсан хятадуудыг нэлд нь зоджээ.
Солгой Бадамжав 1937 оны хэлмэгдүүлэлтэнд өртөж цаазлагдсан бол Бан Ляо хэмээх хятад эр Барон Унгерн нийслэл хүрээг эзлэх үед ор сураггүй алга болсон гэдэг.

Эх Сурвалж - [link2]www.archives.gov.mn[/link2]

_________________
Tribute to Alkaholik


Top
 Profile  
Reply with quote  
PostPosted: Oct.22.10 5:04 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Oct.03.10 4:21 pm
Posts: 3380
Location: Ард чинь...
1939 оны 5 -р сарын 11 -нд Японы 500 морьт цэрэг Номун хаан Баянбүрд овооны чиглэлээр БНМАУ -ын хилийг зөрчсөнөөр Халхголын зарлаагүй дайн эхэлсэн юм. Баянцагааны нуруунаас Эрс уул хүртэл 60 км, Хамар даваанаас улсын хил хүртэл 28 км газар нутагт 126 өдөр дайны гал дүрэлзжээ. Өнөөдрийн бидний жаргалтай сайхан амьдралын төлөө Зөвлөлт Монголын олон дайчин эрс халуун амиа зориулж өдгөө Халхголын хөрсөнд мөнх нойрсож байна. Тэдгээр олон мянган эрэлхэг дайчдад зориулсан 31 хөшөө дурсгал Халхголын нутагт сүндэрлэн байгаа юм.
1984 онд Намын Төв Хороо Улс төрийн товчооны 159 -р тогтоол гарсан нь Халхголын ялалтын 45 жилийн ойн баярт зориулсан Ялалт хөшөөг босгох баримт бичиг байв. Үнэлж баршгүй эх нутгаа дайсны гарт алдаагүй ялгуусан амжилтаа тунхаглах энэ хөшөөг жад хэлбэрээр дүрсэлжээ. Ялалт хөшөө далайн түвшнээс дээш 800 метрт өргөгдсөн Хамар давааны орой дээр байрладаг. Өндөр нь 57 метр, газрын хөрсөнд шигдэх тургуур нь 27 метр гүн. Хөшөөний дундахь жадны далавч нь 33 метр өргөн. Хөшөөг бүтээхэд 115 тонн металл орсон бөгөөд үүний 35 тонн нь Эрдэнэтийн аранжил улаан зэс юм. Ялалт хөшөө долоон баллын газар хөдлөлтийг тэсвэрлэх бат бөхөөр хийгджээ. Хөшөөний нүүрэн талд монгол эмэгтэй ариун цагаан сэтгэлээр алд цэнхэр хадаг барин угтан мэндчилж байгаа утгыг илэрхийлэн дүрсэлсэн байна. Эсрэг талд нь Халхголын дайнд оролцсон анги хороо нэгтгэлийг хөөмлийн аргаар урласан. Жадны дунд хэсэгт Монгол Зөвлөлтийн дайчин цэрэг буугаа мөрлөж Халхголын халдашгүй дархан байдлыг сахиж байгааг илтгэнэ. Энэ хөшөө Монгол Зөвлөлтийн ган бат найрамдлыг газарт галтай, тэнгэрт нартай хамт мөнхжүүлсэн гэж нутгийн ардууд үздэг юм.
Халхгол сумын Ялалт музейгээс Ялалт хөшөө хүртэл хоёр км зайтай. Анх хөшөөг байгуулахдаа музейгээс хөшөө хүртэл зам тавьж замын хоёр хажуугаар Монгол Зөвлөлтийн баатруудын баримлыг байрлуулахаар төлөвлөж байжээ. Өөрөөр хэлбэл энэ нутагт айлчилсан хэн боловч Ялалт музей үзэж алдарт баатруудын замаар Ялалт хөшөөнд хүрэхээр төлөвлөгдсөн байсан аж. Энэ том цогцолборыг босгох хөрөнгө оруулалт хэзээ нэгэн цагт шийдэгдэнэ гэдэгт ард иргэд итгэсээр байдаг юм байна. Он цагийн урсгалд хөшөө элэгдэж өнгө зүсээ алдан, мөн хажуугаар нь муу хүмүүс сувдаг сэтгэлтнүүд металлыг нь тоножээ. Хэдхэн хоногийн өмнө Халхголын ялалтын 70 жилийн ойд зориулж ОХУ -ын Сибирийн тойргийн цэргийн анги ирж хөшөөг сэргээн засварлалаа. Тэдгээр орос цэргүүд “Бидний өвөг дээдэс энэ газар нутгийн төлөө цусаа урсгаж явсан болохоор Халхголыг зүрхэндээ тээж явдаг юм. Бид бүхий л сэтгэлээ шингээж хөшөөг зассан болохоор дандаа гэрэлтүүлж яваарай” гэж захиж байлаа.
Хамгийн өндөр газрыг Жуков жанжин олж харжээ
Цогтсүмбэр овоон дээрээс Халхголын Эрс уул, Хайлааст манхан, Ремизовын өндөрлөг, Талын манхан, Баянцагааны нуруу алган дээр тавьсан мэт илхэн харагдах аж. Далайн түвшнээс дээш 840 метрт өргөгдсөн орчин тойрны хамгийн өндөрлөг газрыг Г.К.Жуков жанжин харж өөрийн командын байрыг байрлуулсан юм. Эхэндээ Жуковын командын байр Халхголоос 110 км -т Тамсаг булагт байрлаж байж. Тэнд Баянтүмэнээс төмөр зам очдог, түлш шатахуун, зэр зэвсэг гээд төвлөрч байлаа. Жуков жанжин 57 -р корпусыг Монгол Зөвлөлтийн армийн нэгдүгээр хэсэг болгон зохион байгуулж өөрөө галын шугамд долоон км ойртож ирсэн нь энэ байсан юм. Жуковын командын байр анх модон дотортой байв. Тал хээрийн түймэрт шатаж үлдэх юмгүй болох дөхөж Халхголын 60 жилийн ойгоор Сибирийн тойргийн анги бетондон засварлажээ. Энэхүү түүхэн дурсгалт газрыг хойшид аялал жуулчлалын бүс болгох хэрэгтэй гэж үзэж байна.
Дайны галд тулалдаж явсан цэрэг эрсээс гадна ар талд алба хааж явсан хүүхэд эмэгтэйчүүд олон хүнийг бид дурсах ёстой. Тэдэнд зориулсан “Цагаан алт” хөшөөг 1994 онд Мардайн орсууд босгожээ. Харин 70 жилийн ойн баярт зориулж ОХУ -ын Элчин сайдын Яамны захиалгаар “Орос байшин” компани сэргээн засварлаж байв.

…Хан тэнгэрт цоройж ерэн хөшөө гэрэлтжээ …

Ялалтын хөшөөнөөс Ханан хөшөө хүртэлх замд Алаг морьтой баатар Л.Дандарын баатар цолоо авсан газар бий. Энэ газрыг сайн ажиглавал хоёр байх аж. Нуувч байсан газрын сорви л доо. Улсын Бага хурлын Тэргүүлэгчдийн зарилгаар БНМАУ-ын “Гарамгай баатар” цолоор шагнажээ. Улаанбаатраас Халхгол хүртэл 1000 км зайтай учир радиогоор зарлаж Дандар баатрын удирддаг 6-р морьт хороо жагсан ура хашгиран баяр хүргэж байсан аж. Өдгөө энэ газар таван хошуу хатгасан самбар бий. Үүнийг сүрлэг том хөшөө болгож энэ хүнийг алдаршуулах тухай Ялалт музейн эрхлэгч Л.Мягмарсүрэн ярьж байсан юм. Тэрээр Дандар баатрын алаг морийг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 4-р байгийн иргэн Түдэв гэдэг хүн фронтод бэлэглэж байсан тухай баримт олдсон тухай бидэнд сонирхуулсан.
Наян баатрын хөшөө буюу Монгол дайчдын хөшөө. Халхголын дайнд оролцсон цэргийн анги нэгтгэл, хилийн отряд, заставуудын дурсгалд зориулж энэхүү хөшөөг босгожээ. Архив түүхийн баримтаас шүүж 80 хүний нэр тодруулан шарилыг нь байрлуулсан юм байна. Хөшөөны багананд эр нөхрөө, хүүгээ цэрэгт үдэж байгаа, хилийн манаанд гарч байгаа дайчид, тулаанд давшиж байгаа цэргүүдийн зургийг дүрсэлсэн байна. Хөшөөнд өөр нэг зүйл байдаг нь тал нутгийн малчин ардын хүү Жүгдэрдэмидийн Гүррагчаа сансарт нисэхдээ Алтанбулаг, Халхголын хөрс шорооноос авч сансарт аялсан юм. Тиймээс “Эндээс сансарт дээж авав” гэсэн бичээсийг бичиж мөнхөлжээ.

“Дээгүүр нь үүл нүүж байна

Дэргэдүүр нь гол урсаж байна

Харин тэд чив чимээгүй нойрсож байна гэж төрийн шагналт яруу найрагч нэгэнтээ бичсэн. 1954 онд Зөвлөлтийн дайчдын гэгээн дурсгалд зориулж Ерэн баатрын хөшөө ч босгожээ. Ерэн баатрын хөшөө Халхын голоор овоглож, Халхголын дайныг Ерэн баатрын хөшөөгөөр тунхаглажээ. Залуу хойч үе бид Зөвлөлт Монголын найрамдлыг мартах учиргүйг энэ хөшөө илтгэх шиг. Тэртээ 70 жилийн өмнө Зөвлөлтийн дайчин эрс бидний газар нутгийн амиа төлөө өгсөний гэрч хан тэнгэрт ерэн хөшөө гэрэлтэж байна.

Үүнээс цааш дайсныг гишгүүлээгүй

Халхголын байлдааны ялалтын 15 жилийн ойгоор тухайн үеийн Засгийн газрын тушаалаар гурван хөшөө боссоны нэг нь Яковловецын хөшөө. 1974 онд Дорнод аймагт байсан барилгын цэргийн 030 дугаар анги Яковловецын хөшөөний хоёр баганыг босгожээ. Багана 18 метр өндөр. 1939 оны Баянцагааны тулалдаанд Яковловын удирдсан танкын 11 бригад Тамсагаас ирсэн юм. Цэргийн урлагийн гайхамшгийг харуулж анх удаа марш дундаас хүч задлах операцыг зохион байгуулж тулалдаанд орсон онцлогтой аж. Яковлов 7-р сарын 12-ны өдрийн тулалдаанд давшиж байхдаа долоон удаа шархдсанаас хоёр нь амин газар нь тусжээ. Энэ эрэлхэг зоригтонд зориулж өөрийнх нь тулалдаж байсан танкаар нь хөшөө босгосон нь энэ юм.

Баянцагааны тулалдаан долдугаар сарын хоёрноос тавны өдрүүдэд болсон юм. Хоёрноос гурванд шилжих шөнө Япончууд Халхголыг гаталж Баянцагааны нуруунд тулж иржээ. Одоогийн Ханан хөшөө байгаа газар л даа. Энэ хөшөөг Халхголын ялалтын 30 жилийн ойн баяраар босгосон бөгөөд ромбо тоогоор 30 –ийн тоог харуулж байгаа юм. Өөр нэг утга нь туурга тусгаар монгол гэрийн хана. Мөн хэрээс тэмдгийг илэрхийлнэ. Хөшөө “Үүнээс цааш дайсныг бид оруулаагүй, япон хүний еэвэн шаахайны мөрийг гишгүүлээгүй” гэсэн утгатай. Баянцагааны тулалдааныг Урлагийн гавъяат зүтгэлтэн, цэргийн зураач Аравсал, Дамба, Батболд нар понарам зургаар дүрсэлсэн нь одоо Ялалт музейд бий. Энэ зурганд Халхын голд бөмбөг хаяхад ус ямар хүчтэй оргилдог, бууны суманд оногдсон цэрэг хэрхэн шаналдаг хийгээд, дайны гал яаж дүрэлзэж, утаа яаж манардаг гэдгийг тодорхой тунгалаг харуулсан байдаг.

Дайны анхны суманд хилчид өртсөн

Халхголд сүндэрлэх хөшөө дурсгалаас гадна Ялалт музейг энд дурдахгүй өнгөрч боломгүй. 1984 онд Барилгын цэргийн 030 -р анги барьж, дотоод заслыг нь Сот-2-ын барилгачид барьсан энэ байшин манай улсад цорын ганц Халхголын дайнаар дагнасан музей юм. 1960-70 онд Монгол улсад ихэд дэлгэрсэн шилэн мазейкийн урлаг. Уран барималч Гансүх гэдэг хүн Халхголын дайнд явж байгаа, байлдаж байгаа, баатарлаг гавъяа байгуулж байгаа үйл явдлыг дүрсэлсэн байна.

Оросод 1917 онд Октябрийн хувьсгал ялж, Монголд 1921 онд Ардын хувьсгал яллаа. Их удирдагч В.И.Ленин, Д.Сүхбаатар нар уулзсан учирлыг уран барималч Болд “Мартагдашгүй уулзалт” бүтээлээрээ мөнхөлсөн юм.

1936 онд БНМАУ, Зөвлөлт Холбоот Улс хоёр харилцан бие биедээ туслах протокол гэрээнд гарын үсэг зуржээ. “Хоёр улсын аль нэгнийх нь нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал руу гуравдахь этгээд довтловол өөрийн нутагт дайрсан мэт үзэж цэрэг, зэвсгийн туслалцаа үзүүлнэ” гэж тэрхүү гэрээнд дурдсан байдаг. Энэ гэрээний дагуу 1937 онд Зөвлөлтийн цэрэг Монголд туслахаар орж ирсэн юм. Яг энэ үед Герман, Японы хооронд коментерны эсрэг гэрээ байгуулж байлаа. Ингээд Ази тивд Япон, Европт Герман, Итали гурван улс дэлхийг хувааж эзлэх “цахилгаан дайны төлөвлөгөө” гээчийг боловсруулжээ. 1911-1928 онд Япончууд Солонгосыг эзэлж, 1931-1934 онд хойд Хятадыг эзэлж Манж Го -гийн тоглоомын улс гэдгийг байгуулсан юм. Ингэснээр БНМАУ зүүн талаараа Манж Го улстай хиллэх болов. 1936 оноос 1939 оны тавдугаар сарын 11 хүртэл япончууд том жижиг хэлбэрээр 22 удаа манай хилийг зөрчсөн. Үүний нэг жишээ нь 1936 оны 3 -р сарын 3 -нд 86 машин цэрэг, 12 танк, гурван нисэх онгоцтой Адаг дулааны чиглэлээр хил зөрчсөн байна. Энэ үед Тамсагт Монгол Зөвлөлтийн армийн гол хүч төлөвлөрч байв. Ардын армийн нисэх отрядын дарга партизан Дэмбэрэл, Шагдарсүрэн нар амжилттай байлдаж БНМАУ -ын анхны “Улсын баатар” цолоор шагнуулсан юм. 1937 онд Булан дэрсээр 13 япон хил зөрчихөд түүний 12 –ыг нь устгаж нэгийг нь шархдуулан олзолсон амжилтаараа Гонгор “БНМАУ -ын Баатар” цол хүртлээ. Гонгор баатрын 1939 оны дайнд эдэлж хэрэглэж байсан сэлэм, винтов буу бүгд одоо Ялалт музейд бий. Хүйтэн дайны анхны бууны сум, тэсрэх бөмбөгөнд манай хилчид өртсөн юм. Сүмбэрийн долдугаар заставаас Чогдон, Шийлэг, Дамба, Гуулин нар “БНМАУ -ын баатар” цолоор шагнагджээ. Урлагийн гавъяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Ц.Бирваа гуай 1939 онд Тамсагт цэргийн хөгжмийн салаанд байв. Тэрээр Халхголын дайн эхлэхэд дайны түгшүүрийн анхны бүрээг үлээж байсан гээд нар халхалсан өдрүүдийн олон баримт өдгөө Ялалт музейд хадгалагдаж байна. Тэр үед хэрхэн дайтаж явсныг сэтгүүлч, сурвалжлагчдын хар бэхээр цагаан цаасан дээр бичиглэсэн түүхэн хуудаснууд ч энд бий. Өнгөрсөн 25 жил музейн үзмэрийн нэгийг ч хөдөлгөөгүй бөгөөд энэ жил үзмэрүүдээ шинээр дэглэсэн байна. Мөн “Далан жилийн дараа“ шинэ танхимыг тохижуулжээ. Энэ жил Ялалт музейн 25 жилийн ой тохиож байна.

Хөшөө дурсгалыг сэргээн засварлахад 16 сая төгрөг зарцуулжээ

Халхголын ялалтын 70 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажлын явц одоогоор 70 хувьтай байна. Энэ сарын 9 – 10 -ны өдрүүдэд Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын зөвлөх, хошууч генерал М.Жаргал, Дорнод аймгийн Цэргийн хэлтсийн дарга, хурандаа Ж.Сүхбаатар нараар ахлуулсан ажлын хэсэг сэргээн засварласан хөшөө дурсгалыг хүлээж авлаа. ОХУ -ын Сибирийн тойргийн цэргийн анги, барилгын цэргийн 017-р ангийн 40 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Монгол дайчдын хөшөө, Ерэн баатрын хөшөө, Ханан хөшөө, Жуков жанжны командын байр, Ялалтын хөшөө, Ялалт музейг 21 хоногийн дотор засаж янзалжээ. Халхголын ялалтын 60 жилийн ойн баяраас хойш засвар хийгдээгүй дээрх хөшөө дурсгалыг чанарын өндөр түвшинд янзалсныг комисс хүлээн зөвшөөрч байсан юм. Хөшөө дурсгалыг сэргээн засварлахад манай улсаас 16 сая төгрөг зарцуулсан. Одоогоор ойн баярыг угтаж 220 орчим сая төгрөгийн ажлыг хийгээд байгаагийн 133.5 сая төгрөгөөр Хамар давааны замыг засварлажээ. Хөшөө дурсгалыг засварлахад техник хэрэгслээр тусалсан “Петро Чайна Дачин Тамсаг Монгол” компанийн кранчин Б.Бат-Эрдэнэ, С.Лхагвасүрэн нар онцгой үүрэг гүйцэтгэсэнд Сибирийн тойргийн цэргийн ангийн хамт олон, барилгын цэргийн 017 -р анги, нутгийн удирдлагууд талархаж байгаагаа илэрхийлсэн. Хөшөө дурсгалыг сэргээн засварласан Сибирийн тойргийн цэргийн ангийн хоёр хүн “Дайчин алдар-II” медаль, мөн хоёр хүн “Дайчин алдар-III” медалиар шагнуулсан бол, 23 хүн “Дайчин нөхөрлөл” медалиар энгэрээ мялаалаа. Зэвсэгт хүчний жанжин штабаас барилгын цэргийн 017-р ангийн дөрвөн хүнийг жуух бичгээр, зэвсэгт хүчний жинжин штабын хяналт шинжилгээ үнэлгээний газрын барилгын улсын байцаагч дэд хурандаа С.Цэнд-Аюуш Дорнод аймгийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан юм.

Халхгол сумын нутаг баруун талаасаа төв Азийн хуурай хээрийн хялганатын эко системийн төгсгөл хэсэг. Зүүн талаасаа их Хянганы салбар уулс түрж орж ирсэн хангайтай. Нутгийн зүүн өмнөд талаар элсэн манхантай. Говь, хангай, тал хосолсон 280900 га газартай, Монгол улсын хамгийн том нутаг дэвсгэртэй сум юм. Нам төрийн их удирдагч Ю.Цэдэнбал дарга Халхгол нутагт очихдоо “Халхголын хязгаар нутаг цэцэглэн хөгжсөн хязгаар нутаг болох нь дамжиггүй” гэж хэлжээ. Үнэхээр энд манай улсын таван хүний нэгийг талх гурилаар хангах газар тариалангийн талбай, таван сая бог мал бэлчих бэлчээр байна.

Япончууд Монгол Зөвлөлтийн арми руу наймдугаар сарын 24 -нд давшина гэсэн мэдээг манай тагнуулчид олж мэдэж. Ингээд наймдугаар сарын 20 -ны өдөр дайсны зүүн жигүүрээр Дандарын командалсан 6 -р морьт хороо, баруун талаас нь Нянтайсүрэнгийн командалсан 8 -р морьт хороо дайралтад орж бүсэлсэн байна. Түүх гэдэг он цаг улиран одоход үнэд ордог.

_________________
Tribute to Alkaholik


Top
 Profile  
Reply with quote  
PostPosted: Oct.22.10 5:06 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Oct.03.10 4:21 pm
Posts: 3380
Location: Ард чинь...
Бат, Сүбээдэй нар Дорнод Европт
1241 он. Европ дахин айдас түгшүүрт нэлэнхүйдээ автлаа. Энэ үеийг хүртэл хүчирхэг, чадалтайдаа эрдэж явсан Герман хийгээд Франц, Бургунд, Испаничууд байгалийн аргалашгүй гамшиг, хөнөөлт сүйрэл мэт нөмрөн ирж буй айдас хүйдсийн өмнө яах ч аргагүйдэн барьц алдлаа. Англи эх газраас харилцаагаа таслан, түгшүүрт өдрүүдийг чимээгүйхэн хүлээж байв. Нормандын засагчид тэрхүү айдаст автан, загас барихаар далайдаа гарч чадахгүйгээс Скандинавын эрэг орчмоор өлсгөлөн нүүрлэж эхэлжээ.

Сүм хийдийн газруудад аврал мөргөлийн уншлага өдөр шөнөгүй түгшүүртэйеэ дүнгэнэж, язгууртан ихэс дээдсүүд үр ашиггүйгээр дэмий л зөвлөлдөн, хуягт баатар эрс нь дүнсийн дуугаа хураасан тийм өдрүүд үргэлжилж байлаа.
Энэ цагийг хүртэл өөрсдийгөө ертөнцийн төв, соёлт ертөнц, бусдыг иргэншээгүй зэрлэг бүдүүлэг омог аймгууд мэтээр төсөөлөн ойлгож байсан, Дорно зүгийн газар зүйн хийгээд бусад мэдлэг нь Их Александрын хүрсэн Инд мөрнөөс цааш халиагүй Европчуудад энэ үйл явдал нь дэндүү ойлгомжгүй, ой ухаанд нь үл багтах оньсого таавар мэт байсан агаад тэднийг урьд өмнө ч, хожим хойно ч хэн ч тийм ихээр түгшээн, цочоож байсан нь үгүй.

Загалмайтны тооллын эхэн үед V зуунд Төв Азиас үсэрсэн Хүннүгийн цус Аттила энэ улс түмнүүдийн дунд “Тэнгэрийн ташуур” хэмээн дуурсаж явахдаа ч, хожуухан Ойрхи дорнодоос галт уулын дэлбэрэлт мэт халин гарч, Гибралтарийг гэтлэн Принейн хойгийг эрхшээн явсан Лал шүтлэгт Аббасидууд ч ийн түгшээж байсангүй. Бүр эрт Гэрэгүүд скифүүдтэй наймаа хийж, Ромчууд сармат болон дундад азийн Парфенуудтай хүчлэн тулалдаж байхдаа айдас байтугай ялагдлын тухай ч бодож байсангүй. Түрэг болон Куман, Печенегүүд Европод халдаж байсан ч үсрээд л Днестр мөрний хөвөөнд хүрч байлаа.

Эд хэн байв?

Өст дайсан Зөрчидийн Алтан улс хийгээд умард Хятадыг мөхөөснийхөө дараа Монголын их гүрний хаан Өгөөдэйн 1235 онд Хархорин хотноо зарласан монголын ихэс дээдэс, баатар ноёдын Их хуралдайгаас урьд өмнө өөрсдийнх нь өмнөөс илэрхий дайсагнасан зарим улс орныг дайлан номтгохоор тогтжээ.

Үүнд бүр 1222-1223 онд нүүдэлчин монголчуудын ясны дайсан мөн нүүдэлчин хийгээд зоригт дайчид болох Кумануудыг өмгөөлөн, монгол элчийг алсан Киевийн вангууд болон итгэлийг эвдэн Монгол цэрэг рүү довтолсон Булгарууд орж, эдгээр ард түмнийг номтгон дагуулахыг Зүчи ханы хүү Бат болон дорноос Өрнийг хүртэл шувтлан дайтсан, эх нутагтаа “урианхайн төмөр тэрэгт” хэмээн алдаршсан Чингисийн дөрвөн хошуучийн нэг алдарт Сүвээдэй баатар нарт даалгасан байна. Ийнхүү Бат, Сүвээдэй нарын удирдсан Монголын нэгэн бага шиг арми юуны өмнө Булгар, Куманыг цохисны дараа 1223 онд Калк голын эрэгт Монголын армийг эсрэг цэрэглэсэн Галиц, Чернигов, Киевийн улсуудыг довтлох учиртай байв.

Тэд эхлээд 1236 оны намар Булгар, 1237 оны хавар Кумануудыг бут цохив. Мөн энэ үед Бат хаан Мөнхөд нэгэн баг цэрэг өгч, хойт Кавказыг ороон Гүржийг буулган авах даалгавар өгсөнийг тэрээр чадварлаг гүйцэтгэн Гүржийн хаан Рустанаг дагаар оруулж иржээ. Бат, Сүвээдэй нар цаашлан 1937 оны намар черкес, буртасын нутгийг эзлээд элчийг нь алсан Рязаны ван Юрий Игоревич болон Владимир, Черниговын вангуудын хамтарсан хүчийг бут цохиж Рязань хотыг эзлэв.

1239 оны намар Москва, Суздал, Владимирийн вант улсуудыг дараа дараалан буулган авч, дараа жилийн зун нь /1240 он/ Дон мөрний тэртээд ухран дутаасан Кумануудыг мөшгөн Дон мөрний цаана гарч, Переяславль, Чернигов, Киевийг дараа дараалан эзлэв. Киевийг эзэлсэн нь Дорнод Европыг дайлах гол түшиц газар нь болсон байна. Эндээс Мажарын IҮ Бела хаанаас ивээлдээ авч орогнуулсан дайсан Кумануудыг гаргаж өгөхийг шаардсанд хариу өгсөнгүйд Белатай цэргийн холбоо тогтоосон Галицийг унагаад 1241 оны хавар Оросын үүд хэмээх Карпатын ганц гарц болох хавцалаар огтхон ч торохгүй гарч Польш, Силез, Морав, Трансильвани болон Мажар руу цэргээ дөрвөн замаар зэрэг давшуулжээ. Чухам энэ үед л зэрлэг бүдүүлэг хэмээн үл тоож байсан талын нүүдэлчдийн морин цэргийн аянга мэт цохилтын хүч, санаанд оромгүй дайтах урлагын өмнө өөрсдийгөө юу ч, хэн ч биш болохыгоо Европ дахин ухаарч эхэлсэн байна.
Тухайн үеийн үйл явдлыг бичиж үлдээсэн европ хүмүүс монголчуудын довтолгооныг “Аянга цахилгаан”-тай зүйрлэсэн нь чухам оносон зүйрлэл байжээ. Монголчуудын довтолгоон Европчуудад аянгын гялбаан мэт сүрлэг хийгээд хурдан, аянгын ниргэлт мэт хөнөөлтэй хийгээд хүчтэй, аянгын нүргээн мэт аймшигтай хийгээд эрхшээнгүй байсан биз. Энэ зүйрлэл явсаар дэлхийн цэрэг дайны урлагт хамгийн хурц, хурдан, гэнэтийн дайныг нэрийдэх нэр томьёо “Цахилгаан дайн” болон үлдсэн билээ.

Силезийг чиглэсэн баг цэрэг Шиловын дэргэд польшийн армийг бут цохиж Краковыг эзлэв. 1241 оны 4 дүгээр сард Байдар жанжны удирдсан баг цэрэг Лигницийн дэргэд польш, германы хамтарсан 30 мянган хүнтэй армийг бут цохисон байна. Мөн сарын 11-нд Шайо голын хөвөөнд Мажарын ван Белагийн удирдсан мажар, хорватын шигшмэл 65 мянган цэрэгтэй армийг Бат, Сүвээдэй нарын удирдсан гол хүч юу ч үгүй болтол хиаруулав.

Ердөө гуравхан хоногийн дотор болсон энэ хоёр тулалдааны тухай өрнийн олон түүхчид бичиж, монгол цэргийн дайтах хосгүй уран чадварыг гайхан шагширсан нь бий.

4 дүгээр сарын 9-ний нэгэн манантай бүүдгэр өдөр. Лигницийн дэргэд Ван Хенри болон жанжин Мешок нарын удирдлагад польш, германы 20 орчим мянган шилдэг хуягт баатар эрс цуглараад байв. Мөн ойр хавийн уурхайнуудаас яаран сандран татсан 10 гаруй мянган уурхайчид нэмэлт хүч болж, дээр нь хоёр өдөрчийн газар Ван Хенрийн үеэл 50 мянган цэрэгтэйгээ ирж явлаа. Гэвч Ван Хенри энэхүү сүүлчийн нэмэлт хүчийг хүлээсэнгүй, дарагдашгүй зэрлэгүүдийг дарж, алдар суугаа мандуулах хүсэлдээ хэт хөтлөгдсөн үү, эсвэл өөр учир шалтгаан байв уу, цэргээ аван задгай газар монгол цэргийг шууд л тосон очжээ. Эхлээд жанжин Мешокийн удирдсан цохих анги, дараа нь Хенри вангийн магнайлсан гол хүч дайралтанд орж, араас нь морьт цэргийнхээ дайралтанд цохиулсан дайсныг хүйс тэмтрэхээр уурхайчдын явган анги тулалдаанд орсон байна.

Өвч битүү хуягласан, өөрсдийнхтэй нь харьцуулахын аргагүй том морьдтой хүнд морин цэргийн анхны дайралтыг монголын тэргүүн анги тогтоож дийлсэнгүй төдөлгүй орилолдсоор ум хумгүй буцан зугатжээ. Амжилтандаа эрдсэн хуягт баатрууд тэдний араас мөшгөн хөөв. Гэвч Монголчуудын энэхүү дутаасан нь айн сандарсан, хүчин дутсаных бус ердөө цэрэг дайны ов мэх байжээ. Төдөлгүй хүнд морьт цэргүүд явган цэргээсээ тасран холдоход тэдний дундуур монголчууд гэнэт гарч ирээд утаан хөшиг тавьжээ. Тэгээд л морьт болон явган цэргийг нь тус тусад нь бүсэлж аваад холхивч нумаар бүгдийг нь хиартал харваж унагажээ. Энэ тулалдаанаас амьд үлдсэн хүн тун цөөхөн, Ван Хенри, жанжин Мешок нар ч хөлөг баатрын ёсоор тулалдааны талбарт ясаа тавьжээ. Харин монголчуудаас бараг хохирол гарсангүй.

Эндээс байлдан тулалдах арга тактикийн хол зөрүү харагдаж байгаа юм. Монгол цэргийн жанжид биеэр шууд цэрэг толгойлон тулалдаанд оролцолгүйгээр тулалдааны ерөнхий явцыг ажиглан харж, хэрэгтэй цагт ашигтай шийдвэр гарган тулалдааны санаачилгыг гартаа авч, жолоодож, амжилтанд хүрэхийг зорьж байхад европын жанжид шууд л өөрсдөө цэрэг оройлон тулалдаанд зууралдан оржээ. Тэд ирүүл тулалдаан мэт шууд халз зөрөн тулалдахыг эрхэмд үзсэн бол монгол цэрэг ухрах, бүслэх, ороох, утах, цүүцдэх зэрэг олон арга тактикийн хэрэглэн аль болох хохирол багатайгаар дайснаа ялахыг эрхэм болгож байна. Ар талаасаа хэдэн зуун км-ээр алслагдан нэмэгдэл хүч хийгээд хоол хүнсний хангамж байхгүй, дайсагнагч ард түмнүүдийн дотор байгаа нөхцөлд хүн хүчээ гамнахгүйгээр удаан хугацааны урт аянд амжилт олох бололцоогүй юм.
Нөгөө талаар монгол цэрэг нутгийнханаас ч илүүгээр тухайн газар орны онцлогыг сайтар судалж мэдсэн, түүнээ чадварлагаар ашиглаж чадсан нь эдгээр тулалдаануудаас харагддаг.

Энэ ялагдлын мэдээ салхинд тээгдсэн мэт хоромхон зуур Европын хотуудаар тархаж, цочрол, сандралыг төрүүлэв. Гэтэл гуравхан хоногийн дараа бүр ч аймшигтай мэдээг Европчууд Шайо голын дэргэдээс авав.

Мажарийн ван IҮ Бела Лигницийн дэргэд болсон эмгэнэлт явдлын мэдээг сонссон уу, юутай ч монголчуудтай шууд зууралдан тулалдахаас зайлсхийж Тиссо болон Шайо голын хооронд хоёр голоор халхавч хийн бүхээгт тэргээр бат бэх хүрээ барьж хориглон суусан байна. Мөн Шайо голын гүүрийг шилдэг цэргээр хамгаалуулжээ. Монголчууд шөнөжин гүүрийг харваж, үе үе дайран бужигнуулжээ. Харин өглөөний манан сийрэхэд Бела ван айхтар чадуулсанаа мэдэв. Монголчууд шөнө голын гүүрийг бага хүчээр довтолж анхаарлыг нь сарниулж байгаад шөнийн харанхуй мананг ашиглан голыг өөр гармаар самран гаталж Мажар, Хорватын армийн бэхлэлтийн гадна тулаад ирчихсэн байв. Тэд өдөржин бэхлэлт рүү галт сумаар залхтал нь харваж, салхин талаас нь байж ядтал нь өмхий утаагаар утжээ. Усгүй дэнж дээр хүрээлэн буудалласан Бела вангийнхан түймрийг тогтоож чадсангүй. Удалгүй угаартаж, түлэгдэж, тэсч ядан хүрээ хориглолтоос гарсан нэгийг нь монголчуудын ончтой, эрчтэй сум отож байв. Хоёр голоор халхавч хийсэн ашигтай байрлал нь эцэст нь өөрсдөд нь харин ч занга болж мажар хорватуудыг гарах газаргүй болгожээ. Мажар, Хорватын шигшмэл 65 мянган хүнтэй арми ийнхүү ямар ч эсэргүүцэлгүйгээр хиарав. Гагцхүү IҮ Бела ван цөөн шадар нөхдийн хамт, тугаа аван Тисса голыг гарамгүй газраар өтгөн манан ашиглан самран гарчээ.

Энэ тулалдаанд Монголчууд алагдсан дайсныхаа баруун чихийг огтлон авсаар 9 шуудай дүүргэсэн гэдэг.
Өөрсдийг нь мөшгөн яваа Монгол цэргийн сүр хүчнээс айсан Куманчууд хаан Котянаа Пештад мажарын язгууртнуудад хорлуулсаны дараа Балканы хойг руу дутаан гарчээ.

Мажарт орсон монголын баг цэрэг 1241 оны өвөл Дунай мөрний мөсөн дээгүүр гарч, Гротиа, Загреб хотуудыг авахад тэнд орогнож байсан Бела ван Даламц руу зугтаахад Хадаан жанжин араас нь мөр даран хөөсөөр бүр Атриатын тэнгисийн арлууд дамжин дутаахад хүргэжээ.

Дараа жил нь Монголын гол хүч Төв Европын гүн рүү цөмөрч Острогон, Белград, Весирим болон Жур хотуудыг буулган авчээ. Нөгөө нэг баг цэрэг нь одоогийн Салита хотын ойролцоох Клиссо бэхлэлтийг авав. Белаг мөшгөсөн Хадаан жанжин Босни, Албани, Сербийн нутгуудаар хөндлөн гулд гарав. Мөн бас нэгэн баг цэрэг нь Австрийн Вена хотын босгонд тулж очоод байлаа. Ийнхүү Монголын 4 бага шиг баг цэрэг Дорнод Европоор хөндлөн гулд юунд ч торолгүй хэрэн, давшилж явахад тэднийг эсэргүүцэн сөрөх тоймтой хүчин Дорнод бүү хэл Өрнөд Европод ч байсангүй. Шар хүмүүсийн огтхон ч мэдэхгүй алс холын Наран мандах тэнгэрийн хязгаараас, газрын мухраас гэнэтхэн гарч ирээд түймэр мэт хуйхлан довтолгох Монголчуудын удаа дараагийн толгой эргэм ялалтуудын мэдээ ухаанаа гартлаа айж сандарсан зугтагсад, дүрвэгсэдийн амаар дамжин Европ дахинаар халуун хуйд тээгдсэн тахал мэт тархаж, улам бүр давс хужир нэмэгдсээр бараг хүний хүчнээс хэтийдсэн, үлгэр домгийн зүйл болон хувирч байжээ.

Монгол цэрэг цаашаа нэг л алхахад Европ дахин өвдөг сөхрөн өршөөл энэрэл хүсэхэд бэлэн болоод байв. Гэвч тохиолдлын чанартай зүйл Европ дахиныг энэхүү гутамшгаас аварсан бөгөөд Бат хааныг Жур хотын ойролцоо байхад нь Их хаан Өгөөдэйг нас барсан мэдээ иржээ. Бат хан европыг дөрвөн зовхист ялж яваа хан хөвгүүд, баатар жанждаа дуудуулж, Дунай мөрний бэлчирт зөвлөгөөн хийжээ. Энэхүү зөвлөгөөнөөр Хархорумд болох их хааныг сонгох хуралдайд Батыг явуулах эсэх, Дорнод Европын эзлэгдсэн улс орнуудын статусыг хэрхэх тухай зөвлөлдөөд өст дайсан Куманууд нэгэнт дахин сэхэл авахгүй болсон тул өрнө зүгт хийсэн аян дайны зорилгыг биелсэнд тооцож, аян дайнаа зогсоон, Монголын их гүрний баруун өмнөд хилийг Молдав, Булгараар тогтоож, энэ хязгаарын захирагчаар түмтийн ноён Ногайг томилжээ.

Бат хааныг ийнхүү толгой эргэм ялалтуудынхаа дараа түүнээ гүйцээлгүй гэнэт буцах болсоныг бас зарим тохиолдолд ерөөсөө үгүйгээгүй ядуу Европоос сонирхох юм байгаагүйтэй ч холбон тайлбарлах нь бий. Энэ тун магадгүй юм. Өгөөдэй Их хаан нас барсан нь бодит шалтгаан мөн боловч түүний цаана бас ийм дагалдах шалтгаан ч байж болох юм. Өмнөд Хятадын Гоунжау, Дундад Азийн шүр сувд болсон Самар, Бухар зэрэг хот суурингууд нь тэр үед баян тансагаараа Европын аль ч хотоос хэд дахин давуу байж, тэдгээрийн хажууд Европ нь нүсэр чулуун хана бүхий рыцарийн шилтгээнүүд, шургааган хашаагаар босгосон хотонцоруудаас хэтэрсэнгүй байж. Дэлхийн энгээр түйвээж явсан эрст Европын тэдгээр шургааган хотууд үнэндээ хүн тоож нохой шиншихээргүй санагдсан биз.

Монголчууд гэнэт гарч ирсэн шигээ ийнхүү гэнэт буцсан ч тэдний үлдээсэн айдас Европыг удтал чичрүүлсээр байжээ.
Ромын пап XI Григорий монголчуудын эсрэг загалмайтны шинэ дайнд уриалан, энэхүү дайнд оролцсон хэн бүхний нүглийг цагаатгана хэмээн зарлаж байв. Гэвч тойвтой юу ч болсонгүй.

Германы хаан II Фридрих “Бат хааны шонхорчин болж ч болох юм” хэмээн хэлүүлж байсан нь Европ дахинд эрхшээлээ тогтоохын төлөө Ромын паптай хэдэн үеийн туршид мөчөөрхөлцөж явсан ихэмсэг бардам Гогенштауфенүүдийн удмынханы хувьд байж болшгүй гутамшигт явдал, гарцаагүй ялагдлыг хүлээн зөвшөөрсөн хэрэг байлаа. Францын Людовик вангийн ордоныхон угтан ирж буй хувь заяаныхаа сүйрэлтэй нэгэнт эвлэрэн тэнгэр бурханд залбиран мөргөхөөс өөр юу ч хийхгүй байжээ. Тэр ч бүү хэл Людовикийн хатан нь Монголчуудаас айсандаа шөнө бүр хар дарж зүүдлээд унтаж чадахгүй болчихсон байсан гэдэг.

1243 онд Ромын Пап IҮ Иннокентий Лион руу зугтаав. Цочирдон балмагдсан Ромын Пап 1245 онд яаран сандран “Ертөнц дахины хуралдаан” зарлаж лам Плано Карпинийг тэнгэр газрыг нийлүүлсэн их хуй салхи мэт гэнэт гарч ирээд гэнэт буцчихсан энэ улс юун улс болохыг тандах болон дипломат даалгавар өгч Монголд элчээр зарж байжээ. Харин Плано Карпини “хэрвээ зарлиг тушаалыг нь биелүүлэхгүй бол Гүюг хаан ... Ромын их гүрэн, католик шашинтны эсрэг аян дайнд мордохоор бэлдэж байна” гэсэн түгшүүрт мэдээтэй буцаж очжээ. Мөн түүний авч очсон Гүюг хаанаас Ромын папад илгээсэн захидал ч энэ айдаст нэрмээс болсон нь ойлгомжтой. Өдгөө Ватиканы номын санд хадаглагдаж буй уг захидал “Мөнх тэнгэрийн хүчин дор наран ургахуй зүгээс наран шингэх зүг хүртэл бүх газар орон бидний ивээлд орсон.... Одоо та нар иргэн чинь болж эд торго бүхнээ өгье гэвээс зохино.... Энэ үеэс эхлээд та нарыг эвгээл дороо орсон хэмээн үзсүгэй. Хэрвээ та нар тэнгэрийн бошгийг үл даган ману зарлигийг зөрчивөөс дайсан минь болъюу... юу болохыг гагцхүү тэнгэр мэдтүгэй...” гэсэн омог бардам, сүрлэг үгстэй, “ ...аюутугай, биширтүгэй” хэмээх алдарт үгстэй тамга дарсан байжээ.
Мөн түүний дараа их хаан ор суусан Мөнхөөс Францын Людовик хаанд Г.Рубрукээр илгээсэн захидал ч мөн үүнээс дутуугүй сүрлэг бардам үгстэй байсан юм.

Энэ үед Монголчууд Европоос гадна Иран, өмнөд Кавказ болон Өмнөд Хятадад ертөнцийн гурван зовхист гурван фронт дээр зэрэг дайтаж, гэхдээ алхам бүрдээ ялж байлаа.
Орос болон Дорнод Европт орсон Бат, Сүвээдэй нарын цөмрөлтийг үе үеийн цэрэг дайны түүхийг судлаачид гайхан шагширсаар ирсэн. Зарим түүхчид энэхүү довтолгооныг хүний олонд дулдуйдан хийсэн, зэрлэг балмадаар айлган далайлгасан явдал гэсэн нь яавч бодит байдалд нийцэхгүй юм.
Тэр үед зөвхөн Ижил мөрөн Карпатын завсар хиыгээд Гүржид 5 сая хүн оршин амьдарч байжээ.

Бат, Сүбээдэй нарын удирдсан баг цэрэг /30 мянгаас багагүй, 60 мянгаас ихгүй/ Хорват, Мажар, Польш, Герман, Куман, Чех, Словак, Словен, Морави, Молдав, Крым, Гүрж болон Оросын олон вант улсууд зэрэг нийтдээ 35 сая хүн амтай 30 гаруй улс орны нутаг дэвсгэр дээгүүр ердөө юунд ч торолгүйгээр аялан байлдсаар шувтлан гарсан байна.

Энэ цаг үед Европын улсууд эсэргүүцэн байлдах чадваргүй болтлоо тэгтлээ ядарч туйлдчихсан байсангүй. Харин ч энэ улсууд ихээхэн цэрэгжсэн, Загалмайтны дөрвөн ч удаагийн аян дайнд туршлагажсан, хуягт баатруудын ид мандал бадралын оргил үе нь байсан юм.
Гэсэн ч Европын армийн жанжид, баатрууд нь Шиврийн балар тайгаас Индийн хумхаа ширэнг хүртэл, Хятадын Шар тэнгэсээс Цэнхэр Дунай хүртэл цавчилдаж явсан Монгол эрст ёстой л жижиг тугалын бэлчээрээс гарч үзээгүй, жирэмсэн эмийг шээх газраас холдож үзээгүй балчирууд шиг санагдах нь аргагүй юм.

Энд аялан байлдсан Монголын армид хожим Ази, Европыг дамнасан хүчирхэг гүрний хаан болсон Гүюг, Мөнх болон, Умард, өмнөд хятадыг чичрүүлж асан цуут жанжин Их Хадаан, Загалмайтнуудын нэгдсэн арми удаа дараа хичээсэн ч баттай эзэмшил болгож чадаагүй Сири, Дамаскийг эзэгнэн захирч, Мисрийн султан Кутуз, Бейбарс нартай илд зөрүүлж, Хөлөг хааны хангинах илдний ир, хатгах жадны үзүүр, хашгирах дууны цуурай болж явсан найманы сайн эр Хитбуха зэрэг хожим нь алдар суугаа мандуулж явсан олон хан хөвгүүд, залуу баатар эрс явжээ. Тэдгээр залуус тив дамнасан энэ аян дайнд явж, ямар ч нөхцөлд цэрэг армийг хөдөлгөн залах цэрэг дайны урлагт төгс боловсорсон нь тэдний дараа дараагийн дуулиант аянуудаас тодорхой харагддаг билээ.

_________________
Tribute to Alkaholik


Top
 Profile  
Reply with quote  
PostPosted: Oct.22.10 5:13 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Aug.20.10 7:18 pm
Posts: 701
Location: Waffen SS Elite Division
Тэр үеийн еюроп гэж одоогийн африк шиг л байсан байгаа юм. Бүх зүйлийг бурхан тэнгэр бүтээсэн гэж үздэг, өвчин тахлаар хэдэн зуун мянгаараа хиардаг тийм байсан гэж их олон юмнаас уншсан.
Тэгээд арми цэрэг нь гэж нэг л их хуяг дуулга хөдөлгөөн багатай харин Монголын ихэнх цэрэг нь хөнгөхөн арьсан хуяг хэрэглэдэг байж.
Одоогийнхоор бол том хүнд танкны өөдөөс гранат барьж очоод гинжийг нь тасалж байгаа цэрэг л юмуу даа


Top
 Profile  
Reply with quote  
PostPosted: Oct.23.10 12:08 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.06.09 11:45 am
Posts: 13535
Location: God did not create man, man created god.
Keep it cool, man, like it a lot... :imhappy:

_________________
Science, bitсh!


Top
 Profile  
Reply with quote  
PostPosted: Oct.24.10 12:45 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Oct.03.10 4:21 pm
Posts: 3380
Location: Ард чинь...
Сталинградын тулалдаан. (1942-1943 гг.)

Дэлхийн 2-р дайн үеийн хамгийн томоохон тулааны нэг нь Сталинградын төлөөх тулаан байлаа. Түүхчид энэ тулааныг 2 үе шаттай байсан гэж үддэг. Эхний үед хориглон хамгаалалт хийж байсан юм. 1942 оны 7 сарын 17 нд эхлэж 1942 оны 11 сарын 18 хүртэл үргэлилсэн байна.Тулаанд Сталинградын цэргүүд, Зүүн Өмнөд Фронтынхон, Волгийн цэргийн флотынхон оролцжээ.Байлдааны ажиллаагааны үеэр Зөвлөлтийн цэргийн бүрэлдэхүүнд Зүүн Өмнөд фронт, хоёр танкийн арми, 56 дивиз, 33 бригад нэмэлт хүч болж ирсэн байна. Батлан хамгаалах ширүүн тулаанд Германы цэргийн гол хүч бут цохигдож, Зөвлөлтийн цэргүүд сөрөг довтолгоо хийхэд бэлдэж байв.

Сталинградын тулааны 2-р үе нь 1942 оны 11 сарын 19 нд эхэлж 1943 оны 2 сарын 2 нд дууссан байна. Энэ цэргийн ажиллагаанд Зүүн Өмнөд, Доны, Сталинградын фронтын цэргүүд, Волгийн цэргийн флот оролцжээ.Тулаанд 1, 2-р гвард, 5-р цохилтийн арми, 6-р арми, танкийн тав, механикжсан 3 корпус, 6 бригад оролцсон байна. Цэргийн ажиллаагааны үеэр Зөвлөлтийн цэргүүд Германы армийн 4-р танкийн дивиз, явган цэргийн 6-р арми, Румыны 3, 4-р арми, Италийн 8-р армийг бут цохисон байна. Дайсны 800 мянган цэрэг алдагджээ.1943 оны 1 сарын 10 аас 1943 оны 2 сарын 2 ний хооронд дайсны 91 мянган хүн олзлогджээ. Тэдний дунд 2500 офицер, 24 генерал байлаа.Сталинградын тулаанд дайсны нэг сая 500 мянган хүн үрэгдсэн байна. Сталинградын тулаанд Зөвлөлтийн цэргүүд ялсан нь олон улсын хэмжээний томоохон ач холбогдолтой үйл явдал болсон билээ. Германы фашистуудад эзлэгдсэн Еврпын орнуудад эрх чөлөөний төлөө хөдөлгөөнийг өрнүүлэхэд түлхэц болжээ. Сталинградын тулаанд оролцсон 100 гаруй цэрэг эрс ЗХУ ын баатар цол хүртсэн байна. Сталинград хот Зөвлөлтийн хүмүүст эх орныхоо төлөө байлдах эрэлхэг зоригийн баталгаа болжээ.1945 оны 5 сарын 1-нд Сталинград хотод баатар хот гэсэн өргөмжлөл өгсөн байна. 1965 оны 5 сарын 8 нд Сталинград хотыг Лениний одонгоор шагнасан байна.

_________________
Tribute to Alkaholik


Top
 Profile  
Reply with quote  
Display posts from previous:  Sort by  
Post new topic Reply to topic  [ 57 posts ]  Go to page 1, 2, 3  Next
Энэ сэдэвийг FB зарлах

Who Likes This Topic on Facebook? 


All times are UTC + 8 hours [ DST ]


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  




Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group.