#AsuultSambar :

AS is now Mobile! iOS & Android App-г суулгаарай!
It is currently Nov.27.14 6:28 pm

All times are UTC + 8 hours


Asuult.NET & Mongolduu.com Facebook Page:




Post new topic Reply to topic  [ 165 posts ]  Go to page Previous  1 ... 3, 4, 5, 6, 7
Author Message
PostPosted: Dec.20.11 4:55 am 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: May.03.10 6:42 pm
Posts: 1872
Location: Чамд ямар хамаатайн...
марк


Share on FacebookShare on TwitterShare on RedditShare on TumblrShare on Google+
Top
 Profile  
 
PostPosted: Mar.06.12 5:25 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Nov.09.05 12:43 pm
Posts: 3032
Location: мэдэхгүй, мэдсэн ч хэлэхгүй
За би яг донтож тоглож байсан тоглоомныхоо түүхийг бичье.
S.T.A.L.K.E.R. тень чернобыля
1984 онд Чернобылийн АЦС дэлбэрснээс хойш 28 жил өнгөрчээ. Тэнд мутацид орсон хүн, амьтад, мөн цацраг идэвхит туяаны нөлөөгөөр бий болсон янз бүрийн нөлөөтэй чулуунууд, мөн эдгээр чулуунуудын цуглуулагч хүмүүсийн бүлэглэлүүд амьдарцгаана. Үйл явдал 2012 оны 5 сард эхлэнэ. Шөнө аянга цахилгаантай борооноор хүмүүсийн цогцос зөөж явсан машин аянганд өртөж дэлбэрнэ. Өглөө нь үхсэн хүмүүсийн эд зүйлсийг цуглуулагч тэндээс цорын ганц амьд үлдсэн хүнийг олж тэндхийн худалдаачин Сидоровичд аваачиж өгнө. Тэрээр шагнал горьдож аваачсан уу эсвэл өрөвдсөндөө аваачсан эсэхийг мэдэхгүй.


Ухаан ороход тэрээр юу санахгүй зөвхөн түүний КПК дээр Стрелокийг алах гэсэн ганц л тэмдэглэл байдаг. / КПК гэдэг Зонд байгаа хүмүүсийн салшгүй нэг хэсэг юм. Үүгээр бусадтай холбоо барьж, байршилаа тодорхойлж, өгөгдсөн даалгаваруудаа харж болно./ Удалгүй тэрээр Үхлийн ачааны машины зорчигч байсан нь тодорхой болно. Энэ нь үе үе Зоны төвөөс гарч ирдэг машин юм.
Image
Худалдаачин түүний амийг аварсныхаа хариуд өөрт жоохон ажиллахыг шаардана. Мөн өөрийн танил талаараа Стрелокийн мэдээллийг цуглуулж өгөх болно. Стрелок нь цорын ганц Зоны төв очиж чадсан хүн юм. Сидорович болон бусад худалдаачид, бүлэглэлүүд Зоны төв рүү очих замыг эртнээс хайж байсан билээ. Тийшээ очих түлхүүр нь Стрелок байж магадгүй гээд Меченыйд хэрэгтэй мэдээллүүдийг нь олж өгөх болно. Түүнд Стрелокийг мэдэж болох Үнэг рүү явуулна.
Image
Үнэг дээр иртэл түүний рүү сүрэг ноход дайрч байхад түүнийг аварчээ. Үнэг түүнд талархаж Хогийн цэгт байгаа өөрийн ах Саарал руу түүнийг илгээх болно.
Image
Хогийн цэг дээр ирж Саарал болон түүний багийнхантай нь тэдэн рүү дайрч байгаа дээрэмчдийн бүлэглэлийг устгах болно. Саарал түүнд зарим нэг мэдээллийг өгч Агропромын хонгилд Стрелок ба түүний багийхны нууц өрөө байдаг тухай хэлжээ. Меченый Агропром орж Стрелокийн багийнхны талаар бага зэрэг мэдээлэл олж авна.
Соёо гэж гишүүн нь үхсэн. Харин Сүнс гэж гишүүн яасан нь тодорхой бус. Магадгүй түүнээс мэдээлэл олж авч болох юм гэж бодно.


Top
 Profile  
 
PostPosted: Mar.26.12 5:40 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Aug.15.06 5:10 pm
Posts: 3378
Image


Жинхэнэ нэр – Jade

Нас – 10000 жил орчим

Өндөр – 1.75см

Жин – 58.2кг

Гарал үүсэл – Edenia

Оршин суудаг газар – Edenia

Төрөл – Edenia хүн (edenian)

Холбоотнууд – sindel
Kitana

Дайснууд – Tanya
Onaga
Shao kahn
Mileena
Rain

Зэвсэг – төмөр дэвүүр (kitana гийх шиг MK2, MK2011)
Bo (цагаат царс хулс гэх мэт хатуу модоор хийдэг конус хэлбэртэй японы тулааны урлагийн зэвсэг) UMK3, MKT, MK:D, MK:SM, MK:A, MK2011
Бумеранг - UMK3, MKT, MK:D, MK:SM, MK:A, MK2011

Тулааны хэв маяг – Fan zi (энэ хэв маяг нь гараараа хамгаалах болон довтлохыг чухалчилж үздэг)
Image
Fan zhi тулааны зогсолт

Kuo Shou (MK:Deception дээр Jade энэ стилээр тулалддаг байсан бөгөөд дараа нь MK:Armaggedon дээр Shinnok мөн тулалддаг болсон)
Image
Image
Kuo Shou тулааны зогсолт

Бүлэг: Сайн тал (урд нь муу талд байсан)

ТҮҮХ
Jade нь MK 2 дээр тоглож болохгүй нууц дүр болон гарч байсан бөгөөд түүгээр анх
UMK3 дээр тоглох боломжтой болж байжээ.
MK 2 дээр Jade тэй тулалдахын тулд тоглогч нэг тоглогчийн горим дээр ? тэй тулалдахын өмнө зөвхөн Low kick буюу C товчлуураар өрсөлдөгчөө нэг round ялж чадах юм бол ? тэй тулалдахаас өмнө Goro’s Lair (Горогын үүр ичээ) map дээр jade тэй тулалдах боломжтой болдог байна.
Тоглогч Jade тэй зөвхөн нэг round тулалдах ба заавал ялах шаардлагагүй байв. MK2 дээр jade нь китанагийн төмөр дэвүүртэй мөн түүнтэй адилхан хөдөлгөөнөөр тулалддаг байсан ба зөвхөн бор арьсаараа ялгаатай байсан.
UMK3 дээр албан ёсны дүр болж гарч ирсэн бөгөөд Bo boomerang зэрэг өөрийн зэвсэгтэй болсон.
Image
Goro’s Lair MK1 MK2 MK:T
Image
MK:A
Image
MK2011

Image
Goro нь хамгийн анхны мортал комбат дээр дэд boss болон гарч ирсэн анхны дүрүүдийн нэг юм.
Тэрээр анх Great kung lao-г ялан mortal kombat champion болсон бөгөөд 500 жилийн турш хэнд ч дийлэгдээгүй юм. Goro нь ShAO KAHN-ы дуртай дайчдын нэг байсан бөгөөд түүний туслажтай SHAO KAHN дэлхийг(earthrealm) эзлэх байсан боловч эцэст нь Lui Kang-д ялагджээ

Kitana гийн адилаар Jade ийн гарал үүсэл нь гадаад ертөнцөөс(outworld) үүсэлтэй биш ажээ.
Тэрээр Edenia-аас (Edenia realm) үүсэлтэй бөгөөд Edenia нь олон жилийн өмнө эзэн хаан Shao Kahn-д эзлэгджээ(Edenia ийн дайчид 10 үхлийн тулаанд дарааллан Shao Kahn ий дайчидад ялагдсанаар Shao Kahn Edenia-д нэвтрэх боломжтой болсон). Түүний гэр бүлийхэн нь Edenia ийн язгууртанууд байсан ба түүнийг эцэг эх нь Shao kahn-д алба гувчуур болгон өгсөн тухай MK2011 дээрх түүх дээр нь гардаг байна.
Энэ мөчөөс эхлэн Jade мэргэжлийн алуурчин болон бэлтгэгдэж эхэлсэнээс гадна гүнж китанатай ойр дотно байх болжээ.

MORTAL KOMBAT TRILOGY (JADE)
SHAO KAHN-ы арми дэлхий рүү довтолж байх үер буюу 2 дугаар тэмцээн болж байх үед китана милеенаг алсан хэргээр мөн урвасан хэмээн үхэх ялд унаад байв. Гэвч тэрээр гадаад ертөнцөөс (outworld) дэлхий (earthrealm) рүү оргон зугатаажээ.
Уурлаж хилэгнэсэн SHAO KAHN Jade Reptile 2-ийг дуудаж дэлхий рүү очиж Kitana-г барьж ирэхийг тушаасан байна. Jade-д Kitana-г заавал амьдаар барьж ирэхийг даалгасан бол Reptile-д харин шаардлагатай гэж үзвэл үхсэн амьд аль нь ч хамаагүй авчирахыг нууцаар даалгасан.
Дэлхий рүү Kitana- г бариулхаар 2 алуурчин илгээсэн боловч Jade-ийн хувьд эзнийхээ өгсөн тушаалыг үнэнчээр дагаж найзаасаа урвах уу үгүй юу гэдэг асуудалтай тулгаржээ. Эцсийн эцэст тэрээр найзыхаа талд орохоор шийдэн Reptile-ийг Kitana-н амь насанд халдах оролдого хийхэд нь саад болсон байна.Reptile-г ялсанаар Kitana болон Jade Raiden болон дэлхийн (earthrealm) дайчидын эгнээнд нэгдэж SHAO KAHN болон түүний дайчидын эсрэг тулалдах зам нь нэгэнт тодорхой болжээ.
Kitana-н хувьд ховсдуулж ухаанаа алдсан хатан sindel-д түүний өнгөрсөнийг сануулж аврах чухал шаардлагатай байв. Jade-н туслалцаатайгаар энэ нь биелж sindel хатны ой санамж сэргэж SHAO KAHN-ы эсрэг зогсжээ. Төд удалгүй SHAO KAHN Lui Kang-д ялагдаж Kitana гадаад ертөнцөөс (outworld) Edenia (Edeniarealm) руу явах боломжтой болсон байна.


Image
Edenia нь илүү ид шид хөгжсөн realm бол дэлхий буюу Earthrealm нь илүү технологи хөгжсөн realm юм


MORTAL KOMBAT DEADLY ALLIENCE
(JADE)
Үхэшгүй холбоотнуудын (deadly allience) эсрэг тэмцэж буй Kitana болон түүний холбоотнуудтай нэгдэхээр Jade очив. Гэвч тэрээр Shang Tsung-н ордонд хэтэрхий хожимдож очсон байлаа. Найз Kitana болон дэлхийн (earthrealm) дайчидын бие газарт унасан байдалтай байв. Зүрх нь шимширсэн Jade найзыхаа дэргэд сөхрөн суулаа. Гэвч ямар нэг том зүйл ойртон ирж буйг мэдэн нуугдан ажилглажээ. Лууны хаан Onaga Kitana болон түүний нөхдийн биеийг амь оруулан илбийн хүчээр тэднийг удирдаж байв. Тэрээр шинэ дайчиддаа амьд ойг дахин хуваарилахыг тушаажээ.( and he ordered his new recruits to regroup in the Living Forest.)


Image
Onaga нь MORTAL KOMBAT DECEPTION дээр анх Boss болон гарч байсан ба MORTAL KOMBAT ARMAGEDDON дээр түүгээр тоглох боломжтой болжээ. Onaga нь SHAO KAHN-с өмнө гадаад ертөнцийг(outworld) удирдаж байсан байна.


(MORTAL KOMBAT DEADLY alliance дээр шидтэн Quan Chi Netherrealm-с оргож лууны хаан болон түүний үхэшгүй арми-г суллан улмаар Shang Tsung-тай нэгдэн DEADLY ALLIENCE буюу үхэшгүй холбоотнууд болж дэлхийн (earthrealm) хамгийн шилдэг дайчин MORTAL KOMBAT champion Lui Kang-г алдаг байна.)




Image
Quan Chi нь анх MORTAL KOMBAT MYTHOLOGIES:SUB ZERO дээр гарч ирсэн бөгөөд MK4 дээр тоглох боломжтой болжээ


Image
Netherrealm MK:Deception


Image
Netherrealm MK:2011
Netherrealm-ийг тамтай зүйрлүүлж болох бөгөөд маш олон галт уул халуун лав бүхий realm юм.






MORTAL KOMBAT DECEPTION
(JADE)
Jade амь оруулсан дайчидыг нууцаар даган явсаар тэднийг аль хэдийн Edenia(Edeniarealm) руу цөмрөн орж sindel хатныг хорьсоныг мэдэж авчээ. Амь оруулсан Kitana хатан Sindel-г хорьж байгааг мэдээд Kitana руу довтолж түүнийг торонд оруулж энэ хооронд sindel хатныг суллахаар төлөвлөжээ. Энэ төлөвлөгөө ч биелж Kitana торонд ормогц харуулуудад тэднийг барь хэмээн хашгирч эхэлсэн байна.
Торонд орсон Kitana болон Sindel хатны хамтаар гадаад ертөнц рүү гарах гарцаар ороход бараг бэлэн болжээ. Яг гарцаар гархын өмнө Jade Onaga-н хажууд зогсож байсан урван тэрслэгч Tanya-г барьж гарцаар авч гарч дөнгөсөн байна. Гадаад ертөнцөд очсоны дараа Sindel Kitana-г Onaga-ийн ид шидээс суллажээ. Түүний дараагаар Edenia-с (Edeniarealm) урвасан урвагч Tanya-г олж шударга ёсыг сахиулхаар түүнийг хайх болсон аж.





Image
Tanya нь анх MK4 дээр гарч ирсэн дүр бөгөөд Edenia-с урван Onaga болон Deadly allience-н талд зүтгэх болжээ.



(MORTAL KOMBAT DECEPTION дээр MK:DA дээр Raiden-ий дэлхийн дайчид(earthrealm)DEADLY ALLIENCE буюу үхэшгүй холбоотнуудад(Shang Tsung and Quan chi) ялагдсаны дараах үйл явдалууд үргэлжлэнэ. Дэлхийн дайчид ялагдсан учир Raiden одоо өөрөө эцсийн найдвар болон үлджээ. Raiden ганцаараа Shang tsung болон Quan Chi нарын эсрэг тулалдахаар болон байна. Ахмад бурхадууд (Elder god) Raiden-д хэрэггүй гэж зөвлөсөн боловч Raiden эс хайхран ганцаараа тэр2-той тулалджээ. Хэдийгээр Raiden маш сайн тулалдаж бараг ялахын даваад дээр очсон боловч эцэст нь ялагджээ.Үхэшгүй холбоотнууд ялав. Гэвч тэдний ялалт удаан үргэлжилсэнгүй. Shang Tsung Quan Chi-ийн сахиусанд шунаснаас болж холбоотнууд хагаралдав. Quan Chi Shang Tsung-ийг ялсан боловч лууны хаан Onaga иржээ. Quan Chi Onaga-г түүний сахиусны араас ирнэ гэдгийг мэдэж байжээ. Quan Chi Onaga-н эсрэг өөрийн хүчээ ашигласан боловч түүнийг зогсоож чадсангүй. Shang Tsung Raiden 2 түүнтэй хамтарсан боловч Onaga-г зогсоож үл чадав.Raiden өөрийн бурхны чадвараа ашиглан бүх хүчээ төвлөрүүлж ганц үлээлтээр тэнд байсан ордон бүх юмыг устгасан боловч Onaga гэмтэж бэртээгүйгээс гадна Quan Chi-н сахиусыг гартаа оруулсан байжээ. Raiden became corrupted by his suicide by Onaga's magic and resurrected Liu Kang's body and sent it on a rampage.Lui Kang-н сүнс найз нарыгаа авархаар Ermac-тай нэгджээ)


MORTAL KOMBAT ARMAGEDDON (JADE)
Ermac болон Lui kang-н сүнс Kitana, Jax, Johny cage, Sonya зэрэг нөхдийгөө Onaga-н ид шидийн нөлөөнөөс гаргасны дараа удалгүй Nightwolf-ийн нүгэлийг идэгч зан үйл Onaga-г шархдуулсан байна. Аюулд орсон ертөнцүүд (realm) түр хугацаагаар ч гэсэн тайвширчээ. Гэвч баатруудад үл мэдэгдэх улам илүү үхлийн аюултай шинэ хүч ойртсоор байлаа. Бүх ертөнцүүдийн хоорондоо салж эхлэн дайчид улам хүчирхэг болж байсанаар эцсийн дүнд Armageddon (ертөнцийн сүйрэл) болж болохоор болжээ.( But unbeknownst to the heroes, was that a new, more fatal threat, was soon approaching. The fabrics of the realms was begining to tear apart as the warrior's all grew stronger, which would result in Armageddon.)
Ийм байдал үүсэхээс сэргийлэхийн тулд Edenia-ийн хагас бурхан Taven галт чөтгөр Blaze-ийг (blaze) устгуулж дайчидын хүчийг саармагжуулах хэрэгтэй байв. Гэвч хар талын хүчнийхэн (forces of the dark) Blaze ийн хүчийг эзэмшихийг хичээж байлаа.( To prevent this, an Edenian half god known as Taven needed to defeat the firespawn, Blaze, and claim Blaze's power to nulify the strength of the warriors. But word had spread of Blaze's power, and the Forces of Darkness seeked to acquire it.)
Jade харин Blaze-н хүчийг эзэмшихээр оролдож буй хар талын хүчийг(forces of the dark) зогсоохоор сайн талын хүчинд(forces of the light) нэгджээ. Хамгийн сүүлд тэрээр Tanya-тай тулалдаж байсан байсан бөгөөд бусад дайчдын адилаар бараг алагдах шахжээ.


Image
сайн талын хүчнийхэн


Image
хар талын хүчнийхэн


Image
Blaze
Blaze нь хамгийн анх mortal kombat 2дээр background character болж гарсан бөгөөд MORTAL KOMBAT DEADLEY ALLIENCE дээр тоголж болох hidden character болж гардаг байна. Мөн MORTAL KOMBAT ARMAGEDDON дээр BOSS болон гардаг.


(MORTAL KOMBAT ARMAGEDDON нь мортал комбатын 7дахь цуврал тоглоом юм. Дайчидын хүч улам нэмэгдсэнээр realm ууд устах аюулд ороод байлаа. Үүнийг шийдхийн тулд бүх дайчдыг нэг тулааны талбарт оруулж хооронд нь тулалдуулжээ. Гэнэт газраас pyramid урган гарч дайчид оргилд нь гарахын тулд нэг нэгэнтэйгээ тулалдаж байлаа. Оргилд нь харин галт чөтгөр Blaze байв. Галт чөтгөр Blaze-ийг ахмад бурхадууд дайчидын ихсэж буй хүчнээс Realm уудыг хамгаалахын тулд бүтээсэн байв. Blaze аль болох олон дайчинг устгаж ертөнцийн төгсгөл болохоос аврах ёстой байжээ. Энэ бол дайчидын хамгийн сүүлийн тулаан тэдний хамгийн сүүлийн амьд үлдэх боломж болж бусад нь бүгд үхэх ёстой байлаа. Удалгүй тулаан дуусаж хэдхэн дайчидаас бусад бүх дайчид үхэлтэйгээ нүүр тулжээ. Амьд үлдэгсэд нь:
Taven - Edenia ийн хамгаалагч бурхан
Shinnok – урд нь netherrealm-д байсан, тулаанд зөвхөн түүний клоне үхсэн байна
Lui kang-ын сүнс- түүний бие нь үхсэн ч гэсэн түүний сүнс тулааныг харж байсан
Raiden and SHAO KAHN – сүүлчийн тулаан Armageddon дууссаны дараа тэр 2 2уулаа амьд үлдсэн бөгөөд Blaze-ийн пирамидын орой дээр хоорондоо тулалдаж SHAO KAHN ялсан байна.
Daegon-Argus бурханаар шийтгүүлэн Armageddon дээр байсан)



Image
Taven нь анх MK:Armageddon дээр гарч ирсэн дүр юм


Image
Shinnok нь анх elder god уудын нэг байсан бөгөөд шийтгэлийн улмаас elder god байхаа больсон.
Анх MORTAL KOMBAT MYTHOLOGIES:SUBZERO дээр boss болон гарч байсан MORTAL KOMBAT4 дээр мөн тоглох боломжтой BOSS болон гарч байжээ.




Image
Daegon нь анх MORTAL KOMBAT ARMAGEDDON дээр дэд BOSS болон гарсан бөгөөд хагас edenian хагас бурхан юм.



Image
Аrgus бол Edenia-н бурхан elder god уудын нэг бөгөөд Taven, Daegon,Rain-ы эцэг юм.



18+ jade-ийн хувийн амьдралаас
motaro-ийн гар аажим аажимаар доошилсоор jade-ийн дотоож руу оржээ.motarao-ийн араас jade дээр цувархаар shang tsug, scorpion, jax, rain нар ээлжээ хүлээн зогсож байлаа. хөөрхий тэдний аль нь ч jade-ийг дохын халдвар тээгч гэдгийг мэдээгүй юм. нар дээр хөөрсөн зуны аагим халуун нэг өдөр jade жирмээ болсоноо мэджээ. эцэг тогтоох шинжилгээ хийлгэхэд stryker-ийн хүүхэд болж таарав. stryker болон jade 2 хоёулаа амьдарлын боломж муутай учир энэ хүүхдийг гаргахгүй байхаар шийджээ. тэрнээс гадна Stryker-ийн ээж гэж адсага шиг ааштай хүн байдаг тул Jade тийм хадам ээжтэй болно гэхээс зүрх нь зүсэгдэх шиг болдог байв. ийнхүү тэд хамтдаа үр хөндүүлхээр 2 дугаар эмнэлэгийг зорих үед гээд худлаа яриад байхку юу хаха :mrgreen:


MK2011 дээр Jade яаж гарах тухай үргэлжлэлийг нь тэгэж байгаад оруулнаа

_________________
remember sammy jankis


Last edited by kaze on Dec.24.12 7:16 pm, edited 1 time in total.

Top
 Profile  
 
PostPosted: Dec.24.12 6:13 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Mar.18.12 4:07 am
Posts: 506
Location: Эхийн хэвлийд
Баярлалаа үнэхээр сайхан бичжээ энэ ч их хөдөлмөр шүү хэрвээ боломжтой бол AS creed 3 Conner ийн талаар оруулж өгөөч

_________________
Хүн гэж......?


Top
 Profile  
 
PostPosted: Feb.02.13 4:08 am 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
User avatar

Joined: Nov.09.12 5:55 pm
Posts: 30
Location: Mongolia
MW iin PRICE
bas battlefield 3 iin Blackburn & Dima tvvhiih bicheed ogooj

_________________
:snipersmilie:


Top
 Profile  
 
PostPosted: Jul.20.13 9:07 am 
Offline
Гялалзагч Гишvvн
Гялалзагч Гишvvн
User avatar

Joined: Jun.27.13 6:59 am
Posts: 43
Миний нийтлэлүүдийг эндээс уншиж байгаарай. :wink: KhuslenGamer.blogspot.coM.
Энэ форум дээр бичигдсэн эдгээр түүхүүдийг дахиж шинэчлээд, засч залруулаад блог дээрээ нэмж оруулах болноо.
Мөн FB Page маань : https://www.facebook.com/KhuslenBlogger

_________________
www.facebook.com/KhuslenBlogger


Top
 Profile  
 
PostPosted: Oct.01.13 9:09 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Apr.05.08 4:56 pm
Posts: 3747
Location: Home Sweet Home
Marvel Avengers-n ymar togloom bna?

_________________
Бид Монголдоо хайртай :)


Top
 Profile  
 
PostPosted: Oct.29.13 5:20 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 10:36 am
Posts: 6105
Сонирхсон хүн байвал ав.

http://www.4shared.com/office/V0Vo_sKZ/ ... story.html

_________________
:f01:


Top
 Profile  
 
PostPosted: Jan.03.14 9:32 am 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Oct.26.10 3:59 pm
Posts: 451
Location: Дурлалаар би шатахгүй Дурсамжаар би гуниглахгүй Уураар би дүрэлзэхгүй Уйтгараар би дүнсийхгүй ...
Крофтоо Цаашаа үргэлжлэл байхгүй юм уу? Энэ ямар ном бэ? номоороо байгаамуу?

_________________
баруун доод буланг нь хар :)


Top
 Profile  
 
Display posts from previous:  Sort by  
Post new topic Reply to topic  [ 165 posts ]  Go to page Previous  1 ... 3, 4, 5, 6, 7
Энэ сэдэвийг FB зарлах

Who Likes This Topic on Facebook? 


All times are UTC + 8 hours


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  




Copyright Asuult.NET © 2000-2014.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2014 phpBB Group.