#AsuultSambar :

AS is now Mobile! iOS & Android App-г суулгаарай!
It is currently Jul.30.14 9:06 pm

All times are UTC + 8 hours


Asuult.NET & Mongolduu.com Facebook Page:




Post new topic Reply to topic  [ 165 posts ]  Go to page 1, 2, 3, 4, 5 ... 7  Next
Author Message
PostPosted: Aug.05.10 7:15 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.20.08 1:05 pm
Posts: 1221
Ингээд өөрийн хамгийн дуртай тоглоомын дүрээр эхлүүльедэ. Энэ бүх мэдээнүүдийг би www.gamez.mn-д оруулах болсон бөгөөд тоглоомын түүх булангаас бүгдийг нэг дор унших боломжтой шүү, уншихад илүү хялбар, илүү урамтай байх болно.

Персийн Хунтайж

Зөвхөн 1001 шөнийн үлгэрийн ертөнцөд амилах нууцлаг түүний талаар ямар ч мэдээлэл байдаггүй билээ, нэрийг нь хүртэл өнөө хир нь мэдэх хүн байхгүй биз. Ингээд түүнд тохиолдсон гайхамшигт түүхийг чадан ядан сийрүүлье.

ImageImage

Prince of Persia - The Sands of Time

Эрт урьдын нэгэн цагт ойрхи дорнодыг байлдан дагуулж, дайснаа дарж, дархан цолоо мандуулж, алдар цуугаа нэгэнт цууриатуулсан хаан Шахраман болоод тvvний хүү Персийн хунтайж нар эртний хөнөөлт дайсан болох Энэтхэгийг хvчирхэг Махаражатай нь хамт ялан дийлж гэнэ. Их тулааны дараа аян дайны олз болгож Махаражагийн охин Фараг бусад эд баялаг, эмс охидын нь хамтаар олзлон авч, цааш Азад руу аян замд гаржээ. Тэдгээр олзлон авсан эд баялагийн нь дунд нууцлагдмал нэгэн чинжаал болоод дотроо дvvрэн элстэй аварга том элсэн цаг байх аж. Султаны ордонд очсон хойноо санаа муут Визир-ийн худал үгэнд автсан бардам хунтайж шидэт чинжаалаар элсэн цагийг нээхдээ өөрийгөө болоод өөрийн хаан эцгийг, өөрийн улс эх орныг мөхөлрүү түлхэнэ гэдгийг яахин санах билээ. Визир бол өөрийн ард түмэн, өөрийн хаанаас урваж манай Перс цэргүүдэд хот хэрмийнхээ хаалгыг нээж өгсөн нүгэлтэн юм. Тийнхүү элсэн цагийг онгойлгосон даруйд ер бусын зүйл тохиолдож тэр хавьд байсан бүхий л амьд бодьгал бүхэн элсний хараалд бүрэн автжээ. Өөрийн хаан эцэг нь болоод өөрийн улсын үнэнч цэргүүдээс эхлээд Махаражагийн ордны бүхий л албат,шивэгчин барлагууд хүртэл цөм өрөвдөн хайрлах сэтгэлгүй, өвдөлт өвчнийг үл мэдэх цэвдэг хүйтэн элсэн мангасууд болон хувилсан байна. Гагцхүү шидэт чинжаалыг гартаа атгасан залуу ханхүү, шидэт таяг бүхий санаа муут шидтэн Визир, шидэт зүүлттэй гүнж Фара 3 л хүн хэвээр хоцорч гэнэ. Шидэт чинжаалын тусламжтай цаг хугацааг тоглоом шиг удирдаж болно гэдгийг, өөрийг нь ямар гайхалтай хийгээд аюултай адал явдлууд,учралууд хүлээж байгаа гэдгийг, ямар олон атаатан дайснууд замыг нь тосоод отож байгаа гэдгийг мөн өөрийн үнэн хайр дурлалтай учирна гэдгийг залуу ханхүү мэдэхгүйэ. Араатан болж хүүгээ танихгүй болсон хаан эцгийгээ хүртэл устгах хүндхэн даалгавар түүнийг хүлээж байлаа. Ийнхүү арга буюу өст дайсан Махаражагийн охин Фаратай хамт эгээ л 1001 шөнийн үлгэрийн гэмээр гайхамшигт орд харш дотор үй олон дайсантай хамтран тулалдан явахдаа бие биедээ улам бүр татагдсаар байгаагаа мэдэрч гэнээ. Үзэсгэлэнт Фара гүнжийн нумын хөвчнөөс тасран гарах мэргэн харвалт, Персийн хунтайжийн уян налархай хөдөлгөөн, гайхалтай тулааны ур чадвар энэ бүхний дэргэд ямар ч дайсан хүчин мөхөстөж байлаа. Ийнхүү олон олон дайсныг дарж, олон олон оньсогыг тайлсаар эцэстээ нэгэн усан санд тулж ирсэн тэр хоёр ядарч туйлдсанаа сая анзаарч алжаал ядаргаагаа тайлахаар болж гэнэ. Усан санд хамт орсон залуу хоёрын хүсэл, сэрэл нь хөдөлж, бүхий л орчлонг умартаж янагийн халуунд шатаж, хайрын баланд мансуурч гэнээ. Сэрээд хартал өнөөх гүнж, бас шидэт хутга нь алга болсон байлаа. Мэдээжийн хэрэг Фарагийн очих газар нь элсэн цаг байсныг мэдэх Ханхүү шилтгээний хамгийн өндөр цамхагруу мацаж гэнээ. Гэвч дэндүү оройтсон байв, эр зоригтой ч танхил гүнж хэрхэн аварга мангасуудтай эн тэнцүү тулалдаж чадахсан билээ. Ханхүүг очих үед гүнж доош хавцалруу унах гэж байлаа, ханхүү тэнхээ мэдэн гүйн унаж буй гүнжийн гарт атгасан хутганы ирнээс нь атгажээ. Гэвч хутга хайртынх нь алгыг зүсэн зүссээр цус урсган доош гулсахыг харж тэсэлгүй Фара гүнж чинжаалыг өөрөө тавин, доош хийсчээ. Гашуудаж харууссан ханхүү хутгыг авч яван явсаар элсэн цаг дээр очиж хутгыг буцаан хийснээр цаг хугацааг ухрааж, өөрийн эзэнт улсыг Махаражагийн ордонруу дайрахаас өмнөх шөнө хүртэл ухраажээ. Гайхамшигтай. Гэвч ханхүү дурлалт бүсгүй Фарагаа санаж шөнө дөлөөр ойн дундуур гүйсээр Махаражагийн ордонд нууцаар нэвтэрч гүнжийн тагтаар авиран өрөөнд орох ахул хайртай бүсгүй нь дүрээрээ байж гэнээ. Мэдээжийн хэрэг урьд "учраагүй" юм чинь өөрийг нь хэрхэн таних билээ. Ингээд ханхүү өөрсдийн нь түүхийн тухай урьд өмнө гүнжийн сонсож байгаагүй гайхалтай тансаг үлгэрийг ярьж өгжээ. Гэтэл гэнэт хорон санаат Визир гарч ирж гэнэ. Гүнжийн өрөөн дотор залуу ханхүү хөгшин шидтэнтэй хүч тэнцвэргүй тулааныг хийсний эцэст сая түүнийг дийлж гэнээ. Ийнхүү үүр цайж явах болоход гүнж ханхүүгээс асууж гэнэ чамайг хэн гэдэг юм бэ гэхэд ханхүү, намайг зүгээр л Kakolookiyam гэж дуудаж болноо гэж гэнэ. Энэ бол зөвхөн Фарагийн мэдэх нэр бөгөөд, эх нь түүнд ярьж өгдөг байсан үлгэрийн баатар байлаа. Гайхаж орхисон гүнжийн уруул дээр нь эелдэгээр үнсээд ханхүү өрөөнөөс гарч одох болно...

ImageImage

Prince of Persia - Forgotten Sands

Залуу Ханхүүг өөрийн ах Малик-аас улс орныг удирдах хаан хүний эрдмийг сур хэмээн эцэг нь түүнийг ахынх нь эзэнт улсруу явуулж гэнэ. Өргөн цөлийг морины хүчээр туулсаар Маликын хотод тулж ирэх үед ахын нь хот улс үл мэдэгдэх дайснуудын довтолгоонд орсон байлаа. Зарим нэг нь хаант улсруу нэвтэрч чаджээ. Маликын цэргүүд арга буюу хот дотогшоо ухарч, хамгаалан тулалдах авч тусыг эс олж эрдэнэсийн сангаа хүртэл алдахад хүржээ. Хунтайж хавцлаас доош бууж, замдаа таарсан бүхэнтэй тулалдсаар эцэстээ ахтайгаа уулзаж гэнэ. Хот улсаа алдахад хүрээд байсан Малик өөрийн ордны дор өнө удаан жил хадгалагдан буй домогт Соломоны Армийг нойрноос нь сэрээхээр шийдэв гэнэ. Хэдий Хунтайжид муу совин төрж байсан ч ахыгаа ятгаж үл чадав. Хэрэг дээрээ тэрхүү Соломоны Арми гэгч Соломон хааны арми бус түүнийг устгах ёстой чөтгөрийн арми байсныг хэрхэн мэдэх билээ. Өөрт байдаг шидэт зүүлтийн тусламжтайгаар Малик тэрхүү үхэгсдийн армийн хаалгыг нээж орхив гэнэ. Тэр даруй олон тооны элсэн чөтгөрүүд уухайлан гарч ирж улс эх орныг нь, дайсантай юутай нь эзлэн авжээ. Хэрэг бишдсэнийг дэндүү орой ухаарсан тэр хоёрын зам салаалж гэнэ. Зүүлтний нэг хэлтэрхий Маликт үлдсэн бол нөгөө нэг хэсгийг нь ханхүү авч амжсан байлаа. Яахаа мэдэхгүй Султаны ордны танхим дундуур явахдаа ханхүү танхимын хананд учир битүүлэг толь мэт зүйл байхыг олж харж гэнээ. Очиж үзвэл энэ толь бус өөр нэгэн шидэт ертөнцрүү нэвтрэх хаалга байж. Харин тэнд хунтайжийг шидэт бирд Razia хэмээх гадна төрх үзэсгэлэн төгс бүсгүй хүлээж байх ажээ. Ханхүүд учирлаж хэлэхдээ тэрээр, энэхүү Соломоны армийг дийлэх цорын ганц арга бол зүүлтний хоёр хэлтэрхийг нийлүүлж дайснуудыг анх гарч ирсэн шиг нь буцаан хорих явдал байлаа. Razia түүнд цаг хугацааг ухраах шидэт хүчийг өгч гэнээ. Ханхүү цааш олон олон дайсныг устгаж, олон оньсогыг тайлан явсаар Маликыг олж уулзах боловч тэрээр харин ч зүүлтний тусламжтайгаар улам бүр хүчирхэг болж буй өөрийн хүчинд бахдаж хунтайжид зүүлтээ өгсөнгүй, харин ч бүх дайсныг устгана хэмээн гөжүүдлэнэ. Ийнхүү түүний араас явахдаа хунтайж шидэт бирд Razia-аас усыг хөлдөөх ер бусын шидийг, агаарт дайсныхаа биерүү шилжих гайхамшигт хурдыг, Razia-ийн урьд амьдарч асан хуучин дурсамжийг авах болноо. Удалгүй ханхүү үхэгсдийн армийн толгойлогч, аймшигт мангас Ratash-тай таарч гэнээ. Харин өнө удаан жил өнгөрч Соломон хаан өнгөрснийг мэдээгүй Ratash ханхүүг Соломон хаантай андуурч гэнэ. Ханхүү Ratash-тай тулалдаж дийлэх боловч үхэхээсээ өмнө Ratash дэргэд нь байсан ахын нь биед шингээд оргож амжжээ. Арга мухардсан тэрээр Razia дээр очвол, Razia түүнд ийн учирлаж гэнэ. Ratash ах Маликыг нь алаад түүний биенд шингэсэн гэжээ, мөн түүнийг энгийн илдээр устгаж болохгүй гээд Djinn-ий шидэт илдийг өгөөд өөрөө түүндээ шингэж гэнээ. Ийнхүү хорсол хилэндээ автсан ханхүү элсэн шуурган дундуур дүүлэн нисч Ratash-тай үхлийн тулааныг хийн түүнийг дийлэх боловч ах Маликаа мөнхөд алджээ. Ийнхүү бүх зүйл дууссан тул ханхүү өөрт тохиолдсон гайхамшигт явдлыг мөн өөрийн ахын үхлийн тухай гаслант мэдээг хаан эцэг Шахрамандаа дуулгахаар төрөлх Вавилон хотоо зорих болно...


ImageImage

Prince of Persia - Warrior Within

Шидэт элсэн цагийг нээсэн хэний ч тавилан үхлээр зурагддаг юм гэнэ. Удалгүй элсэн цагийг нээсэн золгүй тэр хүнийг авахаар цаг хугацааны харуул Дахака өөрийн биеэр залардаг гэлцэнэ...Өөрийн хvч чадалдаа эрдэж өөрийгөө болоод улс орноо мөхөлрvv тvлхсэн омог бардам залуу хунтайж нэгэнт зурагдсан хувь тавилангаа өөрчлөхийн тулд өнөөх элсэн цагийг бүтээсэн цаг хугацааны арлыг зорих болно. Гэвч тийш явсан хэнбугай ч эргэн ирж байсан удаагүй билээ...Өөрийн хувь тавиланг өөрчлөхөөр тэнгис далайг гатлан цаг хугацааны арал руу явсан хунтайжийн хөлөг онгоцыг заналт дайснууд замд нь отож байсныг залуу ханхүү хэрхэн мэдэх билээ. Цаг хугацааны хатан хааны илгээсэн Шахди тэргүүтэй бүлэг дээрэмчдийн гэнэтийн халдлагад өртөж харъяат албат нар нь алагдаж, хөлөг онгоц нь удалгүй сүйрч гэнэ. Харин залуу ханхүү урьд шөнийн хар дарсан зүүд мэт гэнэтийн явдлаас эсэн мэнд гарсан байх агаад далайн эргийн торгон элсэн дээр ухаан орон сэргэжээ. Хамгаас хачирхалтай нь хунтайж маань өөрийн зорьж явсан цаг хугацааны арал дээрээ ирсэн байлаа....Тэнд түүнийг маш олон адал явдал хүлээж байгаа...Энэ л арал дээр залуу хунтайж маань урьд өмнө учирч байгаагүй аймшигт мангас Дахакатай тулах болно...энэ л арал дээр хэн бүхний мөнхийн хүслэн болсон цаг хугацаагаар аялах болно....энэ л арал дээр өөрийн шинэ хайр дурлалтайгаа учрах болно...Ийнхүү ухаан ороод удаагүй байгаа залуу ханхүү эрт нэгэн үед гайхамшигт соёл иргэншил цогцлон байсан боловуу гэмээр гайхамшигт орд харшийн балгасаар яван явсаар төв ордны хаалганд тулж ирлээ. Цааш дотогш нэвтрэн удалгүй өнөөх өөрийн нь усан онгоцруу халдсан хүүхэн Шахдитай нүүр тулах нь тэр. Уур хилэн нь бадарч, өнөөх хүүхний араас хөөн явсаар Шахдигийн араас цаг хугацааны гарц бүхий тасалгааруу яваад орчихжээ. Эргэн тойрноо сайтар ажвал өнгөрсөн үед очсон нь илт байлаа. Учир юун гэвэл ордны бүхий л зүйл анх ямар байсан тэр хэвээрээ байв. Ханхүү ч цааш Шахдигийн араас мөрдөж эхлэв. Удалгүй Шахдиг олсон боловч тэрээр өөр нэг улаан даашинз бүхий бүсгүйтэй тулалдаж байхыг олжээ. Дайсны минь дайсан миний анд нөхөр байдаг юм хэмээх эртний мэргэдийн үгийг бодож очиж Шахдиг хөнөөж, өнөөх бүсгүйн амийг аварч гэнээ. Гуалиг биетэй, үзэсгэлэн гоо тэр бүсгүй өөрийгөө Цаг Хугацааны арлын хатан хааны шивэгчин Kaileena хэмээн танилцуулах аж. Kaileena ханхүүд Могойн Илд-г өгч, хатан хааны сэнтий байрлах танхимруу орохын тулд арлын хоёр захад байрлах цамхагуудыг ажиллуулах ёстой хэмээв. Ийнхүү ханхүү арлын нэг хэсгээс нөгөө хэсэгрүү явж, гарах боломжгүй саадыг давахын тулд ордоны хаа сайгүй байрлах цаг хугацааны гарцуудаар нэвтрэх аж, тэгээд өнөө үед ирж цайзын нурсан балгас, хана хэрмийг ашиглан бартаа саадыг давж, эргэн цаг хугацааны гарцаар гарч өнгөрсөн үед очин цамхагуудыг ажиллагаанд оруулах ажээ. Энэ хоорондоо залуу хунтайж арал дээр өөрсдөөс нь гадна өөр аймшигт нэгэн мангас байгааг мэджээ. Энэ бол мэдээж түүний тааварлаж байсан аймшигт мангас Дахака байлаа. Яагаад ч дийлэх боломжгүй хүчирхэг тэр араатнаас ханхүү өөрийн хурд хүчний ачаар эсэн мэнд мултрах ажээ. Гагцхүү Дахакагийн цорын ганц сул тал нь ус болохыг ханхүү мэдэж авав гэнэ. Мөн Дахака өнгөрсөн үед бус зөвхөн одоо цагт хотын балгас дундуур тэнүүчилдэг болохыг мэдэж гэнэ. Мөн арал дээр өөр нэгэн сүнс сүүдэр шиг хачирхалтай амьтан явж байхыг олон удаа харж гэнээ. Өөрийг нь мөрдөөд байгаа юм шиг тэрхүү амьтантай нүүр тулах боломж ханхүүд гарсангүй гэнэ. Гэвч Дахакатай тааралдсан гэнэтийн нэгэн учралаар өнөөх сүнс мэт хачирхалтай амьтан ханхүүгийн урдуур орж Дахакад алуулж гэнээ. Энэ бүх ойлгомжгүй явдлын дараагаар хамгийн хачирхалтай нь Дахака залуу ханхүүг огтхон ч тоолгүй яваад өгчээ. Ийн явсаар хатан хааны танхимд нэвтрэх авч Kaileena бүсгүй өөрөө Цаг Хугацааны хатан нь байжээ. Хэдий хүсэхгүй байсан ч тэр үзэсгэлэнт бүсгүйг хөнөөж гэнэ. Бүх зүйлийг дуусгаж хувь тавилангаа эргүүлж чадлаа хэмээн бодсон ханхүү буруу зүйл хийсэн болохоо хожимдож ухаарч гэнэ. Зөвхөн цаг хугацааны хатан хааныг хөнөөснөөр бүх хэргийн учрыг тайлна хэмээн бодсон нь эндүүрэл байж. Удалгүй аймшигт араатан Дахакатай эргэн учирч зугатан явсаар гарах газаргүйгээр хааны ордны хаа ч юм бэ гацаж гэнээ. Бүхий л найдвараа алдаж, горьдлого тасарсан ханхүү удалгүй ханан дээр эртний нэгэн бичээс байхыг олж уншив. Тэрхүү хүйтэн чулуун ханан дээр "Хий Үзэгдлийн Баг" ний талаар бичсэн байх юм гэнэ. Тэрхүү багийг өмссөнөөр гайхалтай хүчтэй болоод зогсохгүй цаг хугацаанд аялах боломжтойг мэдэж авч гэнээ. Ийнхүү ханхүү тэрхүү багийг эрэн явсаар эцэст нь олж гэнэ. Олоод өмсөх ахул зүйрлэшгүй их хүч мэдрэгдэж өнгөрсөн үерүү шилжин очиж гэнээ. Өмнө нь өөрийг нь дагаад байсан тэрхүү сүнс сүүдэр шиг амьтан чухам өөрөө байсныг толинд ойсон өөрийн дүрсийг харсан тэр үедээ л ханхүү ухаарч гэнэ. Мөн тэрхүү амьтан Дахакад алуулсныг ч сайн санаж байлаа. Тийнхүү цааш явсаар өөрийн өнгөрсөн үед очиж өөрийгөө нууцаар дагаж, элдвийн аюулаас өөрийгөө хамгаалсаар явж гэнээ. Хатан хааны нээгдсэн өрөөнд орохоосоо өмнө Дахака Ханхүү хоёрын учирч өөрөө түүнд алуулах ёстой байсан тэр агшинд, Сүүдрийн дайчны багийг өмссөн ханхүү өөрийн хуучин дүрийг үхэлрүү түлхэж Дахакад өргөл болгон өгч гэнээ. Ийнхүү мангасыг хуурч чадсан ханхүү багаа тайлан хаяж хатан хаантай тулахаар түүний өрөөнд орж гэнэ. Энэ бүх хугацаандаа залуу ханхүү өөрийн цуглуулсан шидэт усны туслажтайгаар усан илдийг нээсэн байх агаад түүгээрээ зэвсэглэжээ. Үзэсгэлэнт бүсгүйд сэтгэл татагдсан тэрбээр Kaileena-тай тулалдсангүйэ, харин ч түүнийг дагуулж төрөлх хотруугаа явахаар болж гэнэ. Гэнэтхэн хар утаа манан савсаж өөрийн тавилангаас зугатаж буй Kaileena-г агнахаар Дахака гарч иржээ. Ханхүү өөрийн усан илдээр Дахакатай тулалдаж түүнийг ялах болно. Ийнхүү үзэсгэлэнт бүсгүй Kaileena-аа дагуулсаар цаг хугацааны тэрхүү арлыг үүрд орхиж төрөлх Вавилон хотруугаа явах болно...

ImageImage

Prince of Persia - The Two Thrones

Хувь тавилангийн эрхээр учирсан vзэсгэлэнт бvсгvй Кайлеенагаа дагуулсаар хунтайж маань эртний тvvхт Вавилон хотдоо ирэх боловч ... нvднийх нь өмнө тvймэрт өртсөн төрөлх хот нь дvрэлзэн асч, ард иргэд нь vймж байхыг харлаа. Санаа муут шидтэн Визир аль хэдийн хаан эцгийг нь алаад хотод хөл толгой нь мэдэгдэхгvй аллага хvчирхийллийг эхлvvлсэн байжээ...Үзэсгэлэнт Вавилон хотынхоо хаяанд ирмэгц л дайсны илгээсэн аварга катапултын суманд өртөж хөлөг онгоц нь хэмхрэн салж гэнэ. Мөн энэхэн хооронд дурлалт бүсгүй Калеенагаа дайсны гарт алдаж орхижээ. Хаанаас ирсэн болох нь үл мэдэгдэх лужир биет хачирхалтай тэр амьтад хүн гэхээсээ илүү араатан гэлтэй. Ийнхүү олзлогдсон хайрт бүсгүйгээ аврахаар басхүү өөрийн хаан эцэгээ олохоор ханхүү эгээ л төөрдөг байшин мэт Вавилоны гудамжуудаар нэвтрэн орж олон олон саадыг даван, олон олон атаатан дайснуудыг устгасаар хааны шилтгээнд ирэх авч төрсөн эцэг нь үгүй ажээ...Удалгүй нүдний нь өмнө хайрт Кайлеена нь эрт нэгэн цагт Махаражагийн ордонд учирч асан Визирийн гарт амь үрэгдэх билээ. Яагаад, яагаад Визир амьд байгаа юм бол, ханхүү юуг нь буруу хийчихэв...Мэдээж цаг хугацааны арал дээр очиж хугацааг ухараасан тул Визир амьд байгаа юм. Магадгүй Махаражагийн ордны хаалгыг нээн өгч хаан эцэг Шахраманы нь итгэлийг олж дэргэд нь ирсэн байх. Хорон санаа, шидийн хүч хоёроо ашиглан ханхүүг Кайлеенаг дагуулан ирэхийг урьдаас тааварласан байх. Төд удалгүй санаа муут шидтэн Визир Кайлеенагийн биенд шидэт чинжаалыг дүрснээр түүний биенээс урсан гарах шидэт элсний тусламжтайгаар Зурван (Цаг Хугацааны Бурхан) болон хувилах нь тэр... Газар хөдлөн доргиж, ордны цамхагууд дайвалзан ганхаж ер бусын үйл явдал болж, Визирийг дагаад түүний хамгаалагч цэргүүд аймшигт чөтгөрийн амилсан дүрснүүд болон хувирчээ. Хайрт бүсгүйгээ алдсан боловч хунтайж шидэт чинжаалыг авч чаджээ. Эрт нэгэн цагт хэрэглэж байсан өнөөх чинжаалын ид шидийг ханхүү маань мэдэх билээ. Ийнхүү энэ чинжаалыг авсан нь цаг хугацааг гартаа оруулсантай адил гэдгийг ч мөн мэдэж байлаа. Гэвч Визир Кайлеенаг хөнөөж үхэшгүй мөнхийн шидийг өөрийн болгох үед нь цаг хугацааны хараал Визирийн албат Махастигийн гинжээр дамжин ханхүүгийн цусанд гүн нэвчжээ...Удалгүй ханхүүгийн чихэнд өөр нэгэн дуу хоолой сонсдож, биен дотор нь хэн нэгэн байгааг мэдэж гэнээ. Тиймээ энэ бол хэрэгтээ чөтгөр бус ханхүүгийн хорон санаа, хатуу сэтгэлийн нь амилсан дүр байх аж. Хотын балгас дундуур хэрэн хэсч Визирийн араас явах үед нь өнөөх харанхуйн Ханхүү үе үе бие сэтгэлийг нь эзэмдэж зовооно. Гэвч удалгүй рашаан усанд хүрснээр хараал тайлагдаж, эргэн номхорч хэсэгтээ тайвширна. Тиймээ түүний сул тал ус байлаа. Гэвч ханхүүгийн биеийг хар хүчин эзэмдэж түүний биенд улам бүр нэвчсээр зүрхрүү нь ойртож буйг ханхүү мэдэрч байлаа. Гэвч харанхуйн хунтайжид хувилах үед ер бусын их хүч ханхүүг эзэмдэх билээ. Магадгүй энэ нь зарим нэг дайсантай тулахад ханхүүд тусалсан байж болох юмаа. Ийнхүү гадаад дотоод ертөнцтэй зэрэгцэн тулалдсаар ханхүү урьд өмнө нь учирч, дурлалцаж явсан гүнж Фаратай таарч гэнэ ээ. Хугацааг ухраасан тул гүнж хунтайжийг огтхон ч хараагүй байлаа, харин ханхүү гүнжийг маш сайн таниж байсан нь лавтай. Ийнхүү явах хугацаандаа ханхүү, гүнж 2 олон олон дайсантай тулж, олон олон оньсогыг тайлж, Визирын дайчин хамгаалагчид болох Кломпа, Махасти нарыг дийлж гэнэ. Эрэлхэг ханхүүгээ эргэн ирснийг мэдсэн Вавилоны ард түмэн мод шүүр гээд л гартаа зэвсэг болох бүхнээ барьж дайснуудын эсрэг босож эхлэв. Гэвч харанхуйн хунтайжийн нэгэн удаагийн эзэмдэлтээр ханхүүгийн хорон санааны биеллийг харсан Фара айн сандарч, түүнийг орхин одох болно. Ханхүү учир явдлыг хичнээн удаа тайлбарлавч гүнж түүний үгийг үл сонсоно. Ийн зугатан явахдаа Фара Визирийн гарт оржээ. Үзэсгэлэнт бүсгүйг харсан Визир түүнд дурлаж, өөрийн эхнэрээ болгохоор шийдэж гэнэ. Ханхүү өөрийн сэтгэлт бүсгүйг аврахаар басхүү Визирийг дарахаар өөрийн эцгийн гэрэлт илдийг олж ,түүгээр зэвсгээ хийн хотын хамгийн өндөр цамхаг өөд мацаж, тэндээ Зурван болсон Визирийг хөнөөх билээ. Энэ үед үхсэн Визирийн биенээс Кайлеена бүсгүй өөрийн үнэнхүү төрхөөр уусан гарч ханхүүтэй салах ёсыг гүйцэтгэж, эцсийн удаа түүнийхээ уруул дээр нь үнсээд, хараал идсэн энэ элсний хүчийг ахин хэн ч хаана ч хэзээ ч ашиглаж чадахгүй тийм ертөнцөд өөрийн биеэр аваачихаар явах билээ. Удалгүй ханхүү ухаан балартан унаж түүний оюун санаанд хар хүчин амилж, түүнтэй оюун ухааны ертөнцөд тулалдан дийлэх билээ. Ухаангүй болсон ханхүүг үзэсгэлэнт Фара хар дарсан зүүднээс нь сэрээж гэнэ. Ийнхүү цамхагийн оройд үлдсэн тэр хоёр үзэсгэлэнт Вавилон хотыг хамгийн өндөр цэгээс ажиглан зогсохдоо ханхүү Фарад урьд өмнө болж өнгөрсөн бүхнийг эхнээс нь бүр эхнээс ярьж буйгаар энэхүү үлгэр амар сайхандаа жаргадаг юм...


Last edited by Khuslen_SG on Aug.27.10 3:10 pm, edited 15 times in total.

Share on FacebookShare on TwitterShare on RedditShare on TumblrShare on Google+
Top
 Profile  
 
PostPosted: Aug.05.10 10:51 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Apr.04.06 3:54 pm
Posts: 6685
Сайхан хийсэн байна Keep It :wd:

_________________
urnotmytype


Top
 Profile  
 
PostPosted: Aug.06.10 12:26 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.20.08 1:05 pm
Posts: 1221
Макаров Владимир (from Modern Warfare 2)

Image

Нэр: Макаров
Овог: Владимир
Төрсөн өдөр: 1970 оны 10 сарын 4
Төрсөн газар: Тодорхойгүй
Өндөр: 5'11 инч буюу 180.3 cm
Жин: 184 паунд буюу 83,46 кг
Иргэншил: Орос
Харъялал: Улаан Армийн 98-р агаарын дивиз (байсан)
Спецнац (байсан)
Хэт үндсэрхэг үзэлт бүлгэмийн толгойгч (одоогийн байдлаар)

Үйлдсэн томоохон гэмт хэргүүд:
2004 - Истанбул дахь HBS банкийг дээрэмдсэн
2005 - Москвад банкны мөнгө тээвэрлэж явсан машиныг дээрэмдэж 3 сая рубль авсан ба 3 харуулыг цааш харуулжээ.
2006 - Оросын төв шуудан банкийг дээрэмдэж 32 сая рубль хулгайлсан
2008 - Санкт Петербургийн их дэлгүүрт Шведийн тавилгын хэсэгт бөмбөг тэсэлж 100 гаруй хүнийг хороосон
2009 - Баку дахь АНУ-ын газын тос олборлох компаны байрыг дэлбэлсэн
2016 - Москва дахь "Захаевын олон улсын нисэх буудал"-д террорист халдлага үйлдсэн


Өмнөх Амьдрал

Харваас ширүүн төрхтэй энэ залуу нь байж болох бүхий л гэмт хэргийг үйлдсэн олон улсын зартай гэмт хэрэгтэн юм. Тэрээр Frunze Military Academy-г төгссөн бөгөөд цагтаа агаарын десантын офицер байсан юм. Хожим нь Спецнац-д үүрэг гүйцэтгэх болсон агаад түүний ур чадвар дайчин чанарыг нь төр засаг үнэлж түүнийг тусгай салааны захирагчаар томилж Чеченьд явуулах нууц ажиллагааг даалгажээ. Гэвч Макаров тэнд байж боломгүй аймшигт харгислалыг үйлдсэн бөгөөд арга буюу түүнийг армиас чөлөөлжээ. Удалгүй тэрээр өөрийн ур чадварыг ашиглаж гэмт хэргийн ертөнцөд хөл тавьжээ, хүний наймаа, хар тамхины худалдаа, террорист халдлага, хүн барьцаалалт, дээрэм тонуул, аллага хүчирхийлэл гээд л. Имран Захаеваас ялгагдах ялгаа нь гэвэл Макаров бүхнийг зоосны нүхээр хардаг байсан бол Захаев халуун эх оронч байсан юм.

Modern Warfare 2 (2016 он)

Мөнгөнөөс болж хоёр нүд нь сохорсон тэрбээр нэгдсэн улсын генерал Sheperd-тай ханьсах агаад мөнгөөр эх орноо худалдаж, элэг нэгтнүүдээ хядаж шинэ дайныг эхлүүлэх болно. Дайнд ялж баатар болох гэсэн шуналдаа идэгдсэн генерал Sheperd болон террорист Макаров 2-ын дунд CIA-ийн залуухан ажилтан болох цэрэг эр Joseph Allen золиослогдох болно. Алексэй Бородин нэрээр нууц даалгавар биелүүлж явсан түүнийг Макаров өөрийн ажиллагаанд оролцуулахаар болдог. Ингээд "Захаевын Олон Улсын Нисэх Буудал" -д террорист халдлага хийх бөгөөд Allen-ы үнэн төрхийг мэдсэн тэрбээр тагнуулчийн толгойд M9-ийн сум зоож орхиод нисэх буудлаас зугатацгаадаг. Энэ нь Шинэ Орос болон Нэгдсэн улсын хооронд дайн дэгдээх хангалттай шалтгаан байлаа. Арга ч үгүй биздэ Оросууд энэ халдлагыг Америкчуудын хийсэн явуулга гэж бодно.

Image

Нэгэнт дайн эхэлсэн тул Sheperd-д Макаров хэрэггүй болжээ, бүр эсрэгээрээ өөрт нь аюул учруулж болзошгүй хэмээн үзсэн тул Sheperd түүнийг устгуулахаар, түүний байж болох 2 газарлуу өөрийн командалж буй Task Force 141 салааг явуулах болно.
1дэх хувилбар нь Кавказын нуруунд Орос-Гүржийн хил дээр орших түүний байшин, харин хоёрдахь нь гэвэл Афканистан байв. Афкан дахь түүний цэргийн томоохон хүч байрласан хуучин хаягдал онгоцны цэг бүхий нуувч газарт Sheperd-ийн цэргүүд довтлох болно. Гэвч Макаров аль хэдийн өөр газарт нуугдахаар зугатаж амжсан байлаа. Уурссан Макаров ахмад Price-тай холбоо тогтоон түүнд санаа муут Sheperd-ийн байрлалыг зааж өгөн амь үрэгдсэн нөхдийнхөө өшөөг авах боломжийг олгоно.


Image

Сонирхуулахад:

+ Call of Duty 4 дээр гардаг "The Four Hoursemen"-ий нэг нь Макаров байх магадлалтай.
Image

+ Түүний зүүн нүд ногоон, харин баруун нүд нь цэнхэр өнгөтэй. Магадгүй тэр Heterochromia Iridium гэх удамшлын өвчтэй байж болох

+ Багийн бусад гишүүдтэй харьцуулахад түүний биеийн ил хэсгүүдэд ямар ч шивээс байдаггүй

+ 1997 онд гарсан "Air Force One" (Манайхан "Ерөнхийлөгчийн онгоц" нэрээр нь сайн мэднэ, яагаав хөгшин гайхал Harrison Ford-ийн тоглосон) кинон дээр гардаг Gary Oldman бүтээсэн Оросын террористтэй тун адилхан. Гадна төрх, үс сахал гээд л. Бүр адилхан M4 буутай хантаазтай, 2-уулаа хүн алах донтой гээд л. Сонирхуулахад Gary Oldman CoD-World at War-ийн Reznov-т дуу оруулсан. Харин Reznov-г Имран Захаевын макетыг ашиглан хийсэн хэхэ
Image

+ Түүнд дуу оруулсан хүн - Roman Varshavsky

+ Макаровын байшинд, түүний унтлагын өрөөний орон дээр нь 2 ном байдаг байна. Улстөрийн Философи болон Яруу Найраг.

+ Бодит амьдрал дээр Владимир Макаров гэдэг нэртэй хөлбөмбөгчин байдаг агаад Оросын лигт хүчин зүтгэдэг байна.

+ Trailer дээрээ тэрбээр маш олон үг хэлдэг ч, тоглоом дээрээ цөөн хэд нь л гардаг.

+ 2010 оны 2 сарын байдлаар алдарт сэтгүүл Game Informer-ийн бүх цаг үеийн хамгийн шилдэг дайснуудын 4-рт жагссан байна.

+ Макаровтай явдаг үеийн төгсгөлд түүнийг машинд суухаас нь өмнө хэрвээ зугтчихвал тэр чамайг хаа явсан газраас чинь олоод л буудчихна


Эх Сурвалж: callofduty.wikia

"Revenge is like a ghost. It takes over every man it touches. It's thirst cannot be quenched, until the last man standing has fallen. The world's men of action will look and wonder... how it came to this. You may be able to destroy me, but the beast will eventually come for you."

"The world has been your battlefield. Everywhere you go, the blood of brothers and sons screams out against you. Perhaps you cannot yet hear it, because this soil is not your own. But you will... you will."

-Vladimir Makarov


Last edited by Khuslen_SG on Aug.17.10 11:11 pm, edited 10 times in total.

Top
 Profile  
 
PostPosted: Aug.06.10 9:53 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.20.08 1:05 pm
Posts: 1221
NIKO BELLIC

ImageImage

Нас: 30 (1978 онд төрсөн)
Төрсөн Газар: Югослав
Үндэс Угсаа: Серби
Гэр Бүл: Milica Bellic (ээж)
Josef Bellic (дүү)
Roman Bellic (үеэл)
Хоч: Nikolai, Nicky, NB, Jimmy
Байршил: Liberty City

За ингээд Niko Bellic-ийн намтрыг товчхон сийрүүлье.


Өмнөх Амьдрал

Тэрээр 1978 онд Югослав буюу одоогийн Серби улсад нэгэн бяцхан тосгонд мэндэлжээ. Хүүхэд ахуй насаа төрөлх тосгондоо дүү Josef Bellic, үеэл Roman Bellic-ийн хамтаар өнгөрүүлсэн байна. Тэрээр сансрын нисгэгч болохыг мөрөөддөг байжээ. Түүний эцэг нь тосгоноор нэг хэрэн хэсүүчилсэн найгүй архичин байж гэнээ. Мэдээжийн хэрэг агсам тавьж эхнэр хүүхдээ зодно. Харин эх Milica Bellic нь Niko-г халамжлах агаад хүүхдүүдээ ийм балмад газарт өсгөж байгаадаа үргэлж сэтгэл дундуур байдаг байж. Бусадтайгаа тоглож наадаж байх ёстой өсвөр насандаа Niko цэрэгт татагдан Югослав-Боснийн дайнд оролцох болов. Хараал идсэн энэ дайн түүнийг эвдэж, мөнхөд өөрчилсөн бөгөөд дүү Josef Bellic-ийнх нь амийг мөн авч оджээ. Харин тосгондоо эргэн ирэхэд тосгоных хашаануудаас тосгоны 50 хүүхдийг цовдлон алсан байхыг харжээ, мөн авга эгч нь (Roman-ы ээж) өөрийн гэртээ Боснийн цэргүүдэд хүчиндүүлэн алуулсан байхыг тэрээр олж гэнэ. Аз болж эх нь эсэн мэнд байж. Харин Niko Roman-д хэлэхдээ түүний ээжийг гэртээ галд өртөн нас барсан юм хэмээн үнэнийг хэлэлгүй нууцалсан аж.

Боснийн Дайн (1991-1995)

Дайнд тэрээр давхар нисдэг тэрэгний жолооч хийдэг байжээ. Түүний салаа 15 хүний бүрэлдэхүүнтэй байсан агаад ихэнх нь хар багаасаа нөхөрлөж ирсэн тосгоных нь найзууд байж.

Нэгэн удаа салаа нь дайсны отолтонд орж Niko арай гэж амьд мултаржээ. Дайснуудыг өнгөрсөн хойно цор ганцаар үлдсэн тэрээр эргэн ирж нас барсан нөхдийнхөө цогцсыг оршуулжээ. Тэнд 12 цогцос байлаа. Харин Florian Cravic, Darko Brevic нарынх байсангүй. Тэр 2 ердөө 1000-хан доллараар нөхдийнхөө амийг худалдсан болохыг мэдсэн Niko заавал нөхдийнхөө өшөөг авах болно хэмээн найзуудынаа булшин дээр андгайлсан байна.


Дайны Дараа

Дайны дараа Niko-д ажил олох тун хэцүү байж. Арга ч үгүйдээ улс эх орон тэр чигээрээ хямарсан юм чинь. Үеэл Roman энэ их хагарал мөргөлдөөнөөс залхаж, сайхан амьдралыг мөрөөдөж эрх чөлөөний эх орон Америкыг зорьсон байлаа. Дайны хүнд үед өсөж торнисон түүний ганц чадах зүйл нь тулалдах байлаа. Иймээс тэрээр удалгүй Балканы гэмт хэргийн ертөнцөд хөл тавьж энэ амьдралаар 10 гаруй жил амьдарчээ. Энэ үедээ өнөөх урвасан хоёрын тухай сураг ажиг тавьж, хайсаар л байлаа. Нэгэн удаа аз дутаж цагдаад баригдан хэсэг хугацааг торны цаана өнгөрүүлсэн байна. Шоронгоос суллагдсаныхаа дараагаар Родислав Булгарин (TBOGT дээр Louis Lopez ч болгож өгдөгдөө муу хогийг хаха) гэгч зартай Орос дээрэмчний дор хүний наймаанд оролцож байж.

Нэгэн удаа түүний сууж явсан, Итали руу явах ёстой байсан хөлөг онгоц Адриатын тэнгист осолдож ганцаараа амьд мултаржээ. Энэ бүхэнд хорссон Булгарин NIko-г буруутгах болов. Аргагүйн эрхэнд Niko Булгаринаас зугатаж Platypus хэмээх худалдааны онгоцонд нууцаар сууж далайд гарчээ. Энэ үедээ багийн гишүүдтэй дотноссон бөгөөд Атлантын далайд 7 сарыг өнгөрүүлсний эцэст үеэл Романыхаа урилгаар Liberty City-д хөл тавьжээ. Мөн тэрээр өөрийн хайж байсан 2 хүний нэг болох Florian Cravic Liberty City-д байгаа гэдгийг мэдсэн тул татгалзсангүй.


Liberty City дахь амьдрал

Liberty City-д анх удаагаа хөл тавьж буй түүнийг үеэл ах Roman нь найрсагаар угтаж авах болно. Roman бол хөгжилтэй, зугаа цэнгэлд дуртай, туулайн зүрхтэй ,бүдүүн бараг залуу юм. Мэдээжийн хэрэг тэр яавч гэмт хэрэгт орооцолдох хүн биш байлаа. Удалгүй Niko, Roman-ы захиандаа бичдэг байсан тэр бүхэн, өөрөөр хэлбэл том орд харш, спорт загварын машин, хүүхнүүд, мөнгө баялаг гээд л энэ бүхэн зүгээр л шууд утгаараа Америк мөрөөдөл байсан болохыг мэддэг. Үнэн хэрэгтээ Roman нэг өрөө орон сууцанд амьдардаг, жижигхэн таксины газарт дуудлага хүлээн авагчаар ажилладаг нэгэн байлаа. Удалгүй өөрийнхөө тэрхүү нэг өрөө байрыг, мөн гар утсаа Niko-д өгөх болно. Харин түүнд хамгийн том нэг асуудал байсан нь мөрийтэй тоглоом байлаа. Үүнээсээ болж Албаний дээрэмчид түүнийг заналхийлж, түүнийг зодох бөгөөд Niko очиж түүнийг аврах болно. Энэ мөчөөс л Нико үеэл ах Романыгаа хамгаалж явах ёстойгоо ухаардаг байна. Үеэл ах Roman нь хамт ажилладаг бүсгүй Mallorie-д сэтгэлтэй байлаа. Гэвч түүний дээр ажилладаг босс болох Vladimir Glebov үеэл ах Романыг нь харцаараа хөдөлгөдөг болохыг мөн түүний сэтгэлтэй бүсгүй Mallorie-г нь оролддог болохыг Niko анзаарах болно. Roman-ы тусламжтайгаар Niko хэд хэдэн хүнтэй холбоо тогтоох болно. Энэ нь Ямайкын хар тамхины наймаачин, утааны яндан шиг үргэлж л тамхи баагиулж явах агаад аймшигтай ямайк-англи аялгаар ярьдаг Lil Jacob, мөн спортын хэнээтэн, хөгжилтэй Brucie-тэй танилцах болно. Энэ хоёр бол түүний хамгийн сайн найзуудын нэг болох болно. Бас болоогүйэ Mallorie-ийн найз болох Michelle-тэй танилцах бөгөөд түүнтэй хайр сэтгэлийн холбоотой болно. Гэвч түүнийг цагдаагийн газарт ажилладаг болохыг хэрхэн мэдэх билээ. Үүний хажуугаар арга буюу мөнгө олохын тулд Vladimir Glebov-ийн дор хэсэгтээ ажиллана.Гэвч Vlad-ийн балмад дээрэнгүй зан, хогийн арчаагүй байдал нь Niko-г тэсгэл алдуулахад хүргэжээ. Нэгэн удаа хайртай бүсгүйгээ алдах дээрээ тулаад сэтгэлээр унаад байсан Roman-ыг хараад Niko уурандаа тэсэрч, өнөөх Vlad-г очиж хөнөөдөг. Ингээд л хамаг хэрэг манданадаа. Vlad-ийн дээр ажилладаг том босс Mikhail Faustin тэр хоёрыг барьж авах бөгөөд аз болж Vlad хэнд ч хэрэггүй хөгийн амьтан байсан тул тэр 2-ын амийг хэлтрүүлжээ. Мэдээжийн хэрэг Niko-ийн чадварыг өөрт ашиглах болзолтойгоор шүүдээ. Faustin бол хар тамхи хэрэглэн мансуурч, оюун ухаан нь манантаж, хар тамхи түүнийг хэнийг хүртэл буудсанаа мэдэхгүй галзуу солиотой амьтан болгон хувиргасан байлаа. Faustin-ийн баруун гар, хуурай дүү болох Dmitrii Rascalov гэгч үргэлж түүнийг ятгах бөгөөд эцэст нь тэсгэл алдаж түүнийг алуулахаар Niko-г явуулдаг. Гэвч удалгүй хөгийн зан гаргаж Niko-г буруутгаж эхэлнэ. Dmitrii бол Niko-ийн хамгийн том заналт дайснуудын нэг болон хувирах агаад Оросын мафийн Америк дахь нэгэн гар хөл байлаа. Удалгүй үеэл ахынх нь эрхэлдэг таксины газар болон, байшинг нь галдаж орхижээ...бла бла бла Хэрвээ ингээд бичээд байвал мөд дуусахгүйнэ хэхэ, жаахан товчхон бичнээ

Заа тэгээд үеэл ахынхаа хамтаар шинэ дүүрэгт ирж шинэ амьдралыг цогцлоох бөгөөд тун удалгүй Испани гаралтай хар тамхины наймаачин бүсгүй Elizabetha, мөн өөрийн дошиндоо хайр зарласан хийгээд хийхээсээ илүүтэй ярьж чаддаг, сайн дурын дайчин Manny Esquela, хар тамхи зарж хөлжин, гетто-ийн бараан амьдралаас эгээ л саятны мэт баян амьдралд умбах Playboy X, түүний удахгүй шоронгоос суллагдах анд Dwayne Forge, хуучны танил офицер McReary, түүний дүү Packie, ах Gerry гээд л маш олон танилтай болох болно. Энэ хоорондоо Niko мафи, хар тамхи, гэмт хэргийн ертөнцөд гүн орж, ахиж гарч чадахгүйгээр шигдэхээсээ өмнө өөрийгөө зогсож чадна. Мөн үеэл ах Roman-г нь Dmitrii барьцаалах бөгөөд түүнийгээ аврах болно. McReary-ийн ахан дүүстэй нийлж банк ухах болно. Pegorino гэгч жижигхэн хэрнээ муугүй хүчирхэг мафийн гэр бүлийн гишүүн болно. Мафийн гэр бүлүүдийн хооронд яригдах жижигхэн алмаз эрдэнээс болж маш олон хүний цус урсах болно. Үүнээс болж Niko, Ancelotti-ийн мафийн толгойлогчийн охин Gracie-г барьцаалах болно. Gracie бол Gay Tony-ийн сүйт бүсгүй байлаа. Энэ мэт маш олон үйл явдал болж өнгөрөх болно. Мэдээжийн хэрэг өөрийн хайж байсан өнөөх 2 хүнээ олох болно. Florian Brevic-г олох боловч тэр хүн хэргийн гол буруутан биш байлаа. Michelle нэрээрээ нууц даалгавар биелүүлж явсан Karen-ы боссын тусламжтайгаар Darko Brevic-г олж авнаа. Түүнийг амьд үлдээх эсвэл алах алин болохыг өөрөө шийдэх болно. Мөн өөрийн жинхэнэ хайр болох Packie-ийн дүү Katie-тай учирч гэмт хэргийн ертөнцийг орхиж түүнтэйгээ насан туршдаа амьдрахаа андгайлдаг боловч урьд үйлдсэн үйлийнхээ үрийг эдэлж удахгүй болох Roman, Mallorie-ийн хуриман дээр үеэл ах Roman, эсвэл дурлалт бүсгүй Katie 2-ын хэн нь үхэх ёстойг гагцхүү Niko-ийн сонголтоос шалтгаалах болно....

Тэхээр GTAIV нь San Andreas шиг "аз жаргалтай" төгсгөлөөр төгсдөггүй гэдгийг тэмдэглье


Дуу Оруулалт
Түүнд Michael Hollick гэгч дуу оруулжээ. Үүнийхээ хөлсөнд 100 мянган $ авсан байна. Никод дуу оруулахын тулд нилээд хэдэн сар бэлтгэл хийсэн гэдэг. Тоглоомонд дуу оруулсан өдөр бүртээ $1,050 авдаг байж. Энэ нь зарим кино урлагийн жүжигчдийн хөлснөөс даруй 50% илүү байгаа юм.
Image

Сонирхуулахад:

+Үнэнийг хэлэхэд Niko Bellic бол GTA-ийн бусад дүрүүд дундаа хамгийн цайлган, сайхан сэтгэлтэй нь юм шүү. Жишээ нь сайн ажиглах юм бол Niko машин дээрэмдэхдээ ерөөсөө эмэгтэй хүнд гар хүрдэггүй. Харин "I'll Take Her" гэдэг үе дээр л арга буюу Ancelotti-ийн мафийн толгойлогчийн охин Gracie-г дуугүй болгохын тулд цохиж ухаан алдуулдаг.

+NIKO гэдэг нь Босни, Серби хэлэнд бол "Хэн ч биш" гэсэн утгатай юм байна

+Niko-ийн эцгийг Drago Bellic гэдэг байсан гэх бөгөөд армийн генерал байсан гэлцэх нь бий, гэхдээ энэ нь баталгаагүй юм

+2001 онд гарсан Owen Wilson-ы тоглосон "Behind Enemy Lines" дээр гардаг дайсны мэргэн буудагч Сашатай үнэхээр төстэй. Магадгүй Rockstar-ийнхан түүнээс сэдэвлэн Niko-г хийсэн байж магадгүйэ. Сашагийн өмсдөг хувцастай тун адилхан загвар бүхий хувцас хүртэл тоглоомон дотор байгаа (Russian Shop).

Image

+Niko зүүн хөмсөг дээрээ соривтой

+Тоглоом гарахаас өмнөх бүхий л зурагт хуудас, trailer-үүд дээр Niko хоёр гартаа хуруугүй бээлий өмссөн байдаг. Харин тоглоомон дээрээ тэр бээлийгүй байдаг. Энэ нь Niko-г илүү харгис мэт харагдуулж байсан тул арилгасан гэнэлээ

+GTA-ийн бусад гол дүрүүдээс Niko хамгийн удаан хөдөлгөөнтэй бөгөөд хүнд жинтэй нь

+Түүх,намтар болоод зан араншингаараа Niko GTA-ийн цувралуудаас хамгийн шилдэг гэх тодотголыг фенүүдээсээ авжээ.

+Владимир Глебов Никог үргэлж "Yokel" гэж дууддаг. Буурай хөгжилтэй орны иргэдийг ингэж нэрлэдэг байна.

+Нутагтаа тэрээр тун гаргууд жолооч байсныг Roman ярьсан байдаг.

+Түүний нэгэн найз охин Alexandra Chilton нь нет дэх блогтоо Никог үнэхээр том эрхтэнтэй хэмээн бичсэн байдаг гэнэ.


Эх Сурвалж: wikipedia, gta.wikia


Last edited by Khuslen_SG on Aug.18.10 12:24 am, edited 3 times in total.

Top
 Profile  
 
PostPosted: Aug.06.10 2:08 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.20.08 1:05 pm
Posts: 1221
FAITH CONNORS (from Mirror's Edge)

Эрт урьдын нэгэн цагт биш, энэ л бидний үед ажээ, Энэ бол Faith нэрт нэгэн бүсгүйн тухай домог билээ.
Өндөр барилгуудын оройг дамжин гүйж, сумнаас бултах нь түүний ажил юм.


ImageImage

Нэр: Faith (орчуулбал Итгэл гэсэн утгатай хэхэ)
Овог: Connors
Өндөр: 5'9 ft буюу 175 см
Жин: 125 паунд буюу 56 кило
Байршил: Mercury-ийн Нууц байранд
Гэр бүл: Kate Connors - эгч
Erika Connores - ээж
Abraham Connors - эцэг
Ажил: Runner, 3rd Tier
Дуу оруулсан жүжигчин: Jules de Jongh

Өмнөх Амьдрал:

Нэр нь үл мэдэгдэх нэгэн хотод юм гэнээ. Abraham болон Kate Connors нарын бага охин болон мэндэлсэн тэрбээр гэр бүлийн таагүй шалтгаанаас болж эхтэйгээ ойр өссөн байна. Харин түүний эгч Kate эцэгтэйгээ хамт амьдардаг байлаа. Faith-ийн эцэг эх 2-уулаа төмөр нүүрт харгис засгийн газрын эсрэг тэмцдэг бүлгэмийн идэвхтэй гишүүд байлаа. Учир нь энх амгалан байсан тэрхүү хотод захиргаадалтын нийгэм ноёлох болжээ.

11 сарын бослогын үеэр (November Riot) эх нь цагдаагийнхны гарт үрэгджээ. Аймшигтай нь хоёр охин нь түүнийг алагдаж байх тэр үед дэргэд байж түүний үхлийг нүдээр харсан байж. Эхнэрээ алдсандаа харамсаж гашуудсан тэдний эцэг архинд орж архичин болжээ.

16 насандаа Faith эгч болон эцгээ орхиод гэрээсээ явжээ. Мэдээжийн хэрэг очих газаргүй байсан тул энд тэнд тэнүүчлэн хулгай хийн амь зогоох аж. Нэгэн удаа тэрээр Mercury гэгч нэгэн эрийн гэрийг ухаж байгаад үйлдэл дээрээ баригдаж орхижээ. Харин Mercury бол мэргэжлийн Parkour Traceur ,FreeRunner байлаа, түүний ажил бол дээврээс дээвэр дамжин шилжиж нэгнээс нөгөөд чухал мэдээллүүдийг дамжуулдаг байв. Техник технологийг дагаад цагдаа нар, мөрдөгчид, хакерууд хүртэл мэргэжсэн тэр үед мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүнээс илүү найдвартай арга үгүй байв. Тэр Faith-г өөрийн ивээлдээ авч, шавиа болгож өөр шигээ гүйгч болгохоор сэтгэл шулууджээ. Faith-ийн уян налархай хурдан шалмаг хөдөлгөөн түүнд гүн сэтгэгдэл төрүүлжээ.

Comic дээрх үйл явдлыг тун товчхон сийрүүлье

Mercury-ийн арга ухаан дор бэлтгэгдсээр богинохон хугацаанд нэг л мэдэхэд Faith чадварлаг гүйгч болсон байлаа. Анхныхаа даалгавраар Faith, Kreeg гэгч эрхмийн мэдээллийг тээж явахдаа санамсаргүй байдлаар цүнхийг онгойлгон үзвэл алга болоод удаж буй түүний эцэг Abraham Connors-ийн зураг гарч ирэх нь тэрээ. Тэрээр даруй өөрийн эгч Kate дээрээ очжээ. Эгч Kate нь CPF-ийн офицер болон бэлтгэгдэж байлаа.

Mercury болон цагдаа эгч Kate-ийн тусламжтайгаар зурган дээрх Hoagy-ийн баарыг хайж олох бөгөөд Dusky гэгч барны нэг ажилтантай уулзжээ. Удалгүй Faith баран дахь нууц камерын бичлэгээс эцэг нь хуучны танил Austen Reynolds гэгчтэй уулзаж байхыг харжээ....бла бла бла

За тэгээд эцэст нь эцгийгээ олж уулздаг. Харин эцэг нь түүнд өөрсдийн нь хуучин гэрийн балгас дотор эхийнх нь үлдээсэн нууц захиа байгааг хэлжээ. Faith хуучин гэртээ очиж эхийнхээ үлдээсэн нууц дугтуй бүхий захиаг олжээ. Онгойлгож үзвэл тэр дотор Silvine Security хэмээх маш том хүчний байгууллагуудын бүхий л булхайг агуулсан chip байж гэнэ. Энэ үед SIlvine Security-ийнхэн түүнийг отож байсан бөгөөд түүний гишгэж байгаа газар дор нь ихээхэн хэмжээний тэсрэх бөмбөг булсан байжээ. Бөмбөг тэсэрсэн ч Faith яг цагтаа байшингаас гарч чадсан бөгөөд арай гэж амьд мултардаг байна. Гэхдээ гарандаа шархадаж орхижээ.

Mirror's Edge

Шархаа эдгээж бүрэн тэнхэрсэн Faith, өөр нэгэн гүйгч найз болох Celeste-ийн хамтаар бэлтгэл хийж байгаагаар тоглоом эхлэдэг.

За тэгээд л цаашаагаа тэд хотын бүхий л гүйгчдийг устгах ёстой засгийн газрын ICARUS нэрт ажиллагааны тухай олж мэдэх бөгөөд үүний эсрэг тэмцэж эхэлдэг. Ингээд л зохиол эхэлнэдээ. Цаашаагаа өөрсдөө мэдэж байгаа байлгүйдээ





Last edited by Khuslen_SG on Aug.17.10 11:16 pm, edited 2 times in total.

Top
 Profile  
 
PostPosted: Aug.06.10 5:54 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Dec.14.06 8:51 pm
Posts: 10827
Location: I хороололдоо долгионт тотьхон, зебра болон ява амадинуудын хамт :-)
Өө янзтай болсон байна шүү үргэлжлүүлээд байгаарай :wd: :wd: :wd:

_________________
950|6GB|GTX460|4.5TB|X360S|PS3SS


Top
 Profile  
 
PostPosted: Aug.06.10 6:03 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.29.09 8:36 am
Posts: 1178
Location: Би Бүхнээс баян...Учир нь Би Чамаар гоёдог
Үнэхээр сэтгэлээсээ бичижээ! Keep it up


Top
 Profile  
 
PostPosted: Aug.07.10 11:19 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Aug.29.06 10:56 am
Posts: 4192
Location: Drangleic
Өөрийнхөө бичиж байсан хэдэн юм аа оруулчъя
Metal Gear Solid 2,4-ийн
RaidenЗа Metal Gear Solid 2г танилцуулсан болохоор гол дүр Райдэнг танилцуулъя даа.
Райдэн нь MGSийн хамгийн их шүүмжлэл хүлээсэн,их яригдсан дүрүүдийн нэг байх.MGS2 гархаас өмнө хүн болгон Снэйкээр л явна гэж бодож байсан,тэгсэн тоглоом гарсний дараа Райдэн гэгч хэний ч мэдэхгүй нэг дүр гараад ирсэн.Энэ зарим тоглогчидийн дургуйг ч хүргэсэн байх,Райдэнг Конами ч бас сайн нуусан л даа,нэг ч трэйлэр эд нар гардаггүй байсан.Гэхдээ Кожима энэхүү дүрээ цааш нь хөгжүүлж заримийх нь дуртай дүр нь болсон гэж найдаж байна.(миний хүвьд бол хамгийн дуртай нь Naked Snake/Big Boss юм даа)
Image
Райдэн(雷電),Райдэн гэдэг нь Японоор аянга цахилгаан гэсэн үг,энэ нь ч дүртэй нийцсэн болсон.
Райдэн нь Солидус Снэйкийн өргөмөл хүүхэд юм.Эцэг эхийг нь Солидус алснийхаа дараа түүнийг өргөж авсан.Бага наснаасаа л тэрээр цэрэг болох бэлтгэл хийсэн байна,тэрээр дайний талбар дээр маш сайн тулалдаг учир олон хочийг өөртөө олж авсан байгаа.
Жинэхэн нэр нь Jack.Райдэн нь Либэрд төрсөн бөгөөд үүний дараагаар АНУ-д өссөн болохоор 2 иргэншилтэй гэж хэлж болох юм.Нүдний өнгө нь цэнхэр( одоо хийгдэж байгаа Metal Gear Solid:Rising-ийн screen дээр бор байна лээ,яагаад юм гайхаад л байгаа,Rising-ийн тухай доороос олж уншаарай).Үс нь цагаан-шар.
Солидус өргөж авсний дараа тэрээр хүүхэд-цэрэг болсон байна.Либэрийн дайнд оролцож тэрээр "White Devil" бүюү цагаан чөтгөр,"Jack the Ripper"(Jack the Ripper нь Англи улсийн маш алдартай алуурчин байсан,тэрээр маш хэрцгий аллагуудийг үйлдсэн байдаг,гэвч өдий хүртэл түүний жинэхэн нэрийг нь хэн ч мэдэхгүй л байгаа).6 настайгаасаа эхлэн буу бариж,10 хүрэхдээ хүүхдийн цэргийн ахлагч нь болжээ.
Хэдэн жилийн дараа Райдэн бага наснийхаа хар дурсамжийг мартажээ.АНУ-ийн тусгай багт орон Шадов Мосэсд болсон үйл явдалийг ч VR simulation-ий тусламжтайгаар биелүүлжээ.
2007 оний 4 сарийн 30нд Розмаритэй Кинг Конгийн тухай маргалдаж байгаад танилцажээ.Хэдий түүний дараа салсан ч гэсэн,2лаа нэг газар ажилдаг болохоо мэдээд ихэд гайхаж.Райдэн ч Роз хайртай болж.Удалгүй Патриотуудийн явуулагаар ФОКСХАУНД-д нэгдэж "Снэйк" гэх нууц нэрийг авчээ.
Биг Шэллийн даалгаварийн үер нэрийг солиж Райдэн болгосон байна.Өмнө нь яг амьдаар даалгавар хийж үзээгүй учир Райдэн ихэд сандарч байсан(өмнөх зүйлсээ бүгдийг мартсан учир.)
Даалгаварийн явцад Плискин хэмээх залуутай уулздаг,энэ нь үнэн хэрэгтээ Солид Снэйк юм,2 жилийн өмнө өөрийгөө үхсэн гэж итгүүлэн амьд гарсан байжээ.
Тоглоом дуусах тийшээ хандахад энэ бүхэл даалгавар нь худал хуурмаг болох нь тодорхой болно,Райдэн бол зүгээр Патриотуудийн нэг шатарийн хүлэг нь байсан.Патриотууд Биг Шэлл даалгаварийг ашиглан Райдэнийг төгс цэрэг болгохийг хүсжээ.Бүх болсон үйл явдал нь цаанаасаа зохион байгуулалттай байсан байна,гэвч ганц санамсаргүй зүйл нь Солид Снэйк гарч ирсэн нь юм.
Райдэнд даалгавар өгч байсан Кампбэлл ч зугээр нэг AI байсан,мөн Роз Райдэн 2 тэгэж таарсан нь зүгээр нэг тохиолдол биш,Розийг Райдэнд таалагдахаар үс зүсийг нь янзалж албаар уулзуулсан байжээ.Энийг мэдсэн Гэхдээ Роз хэдий даалгавар мэтээр уулзсан ч Райдэнд үнэн сэтгэлээсээ хайртай байснаа хэлнэ.
Солидус ч энэ ажилгаанд ашиглагсан байжээ,гэхдээ энийг нь мэдсэн учир Патриотуудийг устгахаар зэхэж байжээ.
Патриотууд Райдэнд Солидусийг алах даалгавар өгнө,Райдэн өөр сонголт үгүй учир даалгавараа үргэлжлүүлэх болно,учир нь Роз болон Олга Гурлуковичийн хүүхэдийг ална гэж сүрдүүлсэн байгаа(хүүхэд нь MGS2-ийн зохиолийн үргэлжлэл болох MGS4 дээр гарч байгаа).
Солидусийг алсний дараа,Снэйк Отакон 2 Биг Шэллээс олж авсан дискээр Патриотуудийг олхоор шийднэ.Райдэн тэд нартай хамт явъя гэсэн ч Снэйк түүнийг үлд гэнэ.Хэдий энэ даалгавар хийсвэр хуурамч зүйл байсан ч чиний мэдэж авсан,мэдэрсэн зүйл бол зөвхөн чинийх гэсэн үгээр Снэйк орхин одно.Гэнэт Роз Райдэний өмнө гарч ирэн тэр 2 хамт амьдрах амлалт бие биендээ өгнө.
Райдэн Розтэй хамт амьдраж эхэлсэн ч түүний хуучний хар дурсамжууд нь дахин сэргэсэнээр тэд нарийн харилцаанд хагарал үүсчээ,тэрээр архинд орж,зодоон цохионд ихээр оролцдог болсон байна,үүнээс болж Райдэн ч Розийг орхиж явахаар шийдсэн байна.
Райдэн Биг Мамагийн(дараа нь хэн гэдэгийг нь хэлэх болно) тусламжтайгаар Олгагийн охинийг хаана байгааг нь олж мэджээ.Түүнийг ч авраж Снэйк Отакон 2ийн хараанд үлдээжээ.Роз хүүхдээ зулбуулсан(Роз тэр үед Райдэний хүүхэдийг тээж байсан байна),мөн Кампбэллтэй гэрлэсэнийг сонсоод сэтгэл санааний гүн дарамтанд орсон байна.
Биг Мамагийн хамтаар Биг Боссийн биег олохоор шийдсэн боловч Патриотуудад баригдаж нэгэн туршилтийн туулай болон толгой болон нуруунаас бусад зүйлээ элэктрон болгосон байна.Биг Мамагийн цэргүүдийн тусламжтайгаар тэндээс зугтаж чадсан байна.Үүний дараагаар шинэхэн биеийхээ ачаар Биг Боссийн биег ч Биг Мамад авчиржээ.
Image
Райдэний шинэ бие


MGS4 дээр Райдэн Снэйкд даалгаварийг нь биелүүлэхэд маш их тус болдог,тэрээр жирийн хүнээс хамаагүй илүү болсон учир боломжгүй мэт зүйлүүдийг хийдэг.2 дээр Снэйк Райдэнг олон удаа авардаг ч энэ удаад Райдэн Снэйкийг маш олон аюүлаас авардаг,ихэнх тохиолдолд өөрийхөө амийг золиолслон.
MGS4-ийн төгсгөлд Райдэн хуучин биеээ арай хүн төрхтэйгээр солисон байдаг.Райдэн сэрсний дараа Роз нэгэн хүүхэдтэй орж ирдэг,гэвч Райдэн 2ланг тоодоггүй,Кампбэллийн хүү гэж бодон.Роз зулбасан гэдэг нь худлаа,мөн Кампбэлл гэрлэсэн гэсэн нэр бариж Роз болон хүүг нь Патриотуудаас хамгаалж байсан гэдэгийг хэлэх болно.Райдэн ч Розийг өршөөж 3лаа тэврэлдэх болно.Энэ мөчийг Райдэн "Beauty and the Beast"(энэ нь 4ийн нэгэн сэдэв гэж хэлж болно дараа нь тайлбарлах болноо)-ий хэсэгтэй зүйрлэх боловч Роз түүнийг адгуус биш өөрийн нөхөр гэж хэлнэ.
Снэйк MGS4 дээр Райдэнд ингэж хэлдэг:
You were the lightning in that rain, you can still shine through the darkness.
Энэ үг нь маш их таалагдаад байдийн хэх


Image
Райдэн маань шинээр гарах Metal Gear Solid:Rising-ийн гол дүр байх нь тодорхой болсон.Энэхүү тоглоомийн тухай мэдээлэл одоохондоо хомс байгаа,гэхдээ зарим зурагийг харахад 4 дээр гардагаас арай өөр хувцастай байдаг,мөн бас нэг зураг дээр 4ийн нэг босс болох Crying Wolf дээр зогсож байгаа харагддаг.
Миний бодлоор бол Санниг яаж аварсан,мөн Биг Боссийн биег яаж олж авсан тухай л гарах байх гэж бодож байгаа
Image

Жоохон утгагүй зүйл бичсэн бол уучлаарай,ойлгомжгүй асуух зүйл байвал асуугарай

_________________
Praise the Sun!


Top
 Profile  
 
PostPosted: Aug.07.10 11:24 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Aug.29.06 10:56 am
Posts: 4192
Location: Drangleic
Metal Gear,Metal Gear 2,Metal Gear Solid
Gray FoxЗа зүгээр сууж байхаар мэдээлэл оруулья даа.Нэх их хүн мэддэггүй тоглодоггүй болохоор гэхдээ муухай л байна.
За Gray Fox-ийн тухай бичье гэж бодлоо.
Image
Gray Fox мөн Null гэх нэртэй ФОКСХАУНДийн ажилтан юм.Жинэхэн нэр нь Frank Jaeger.(Jaeger гэдэг нь Германаар "hunter" бүюү анчин гэсэн үг юм).
ФОКСХАУНДийн ажилтан дундаас цорийн ганц Фокс бүюү үнэг гэх цолийг авсан хүн юм,энэ нь хамгийн дээд цол нь гэсэн үг юм.Fox нь Solid Snake-ийн хамгийн сайн найз байсан бөгөөд дараагаар нь түүнээс урвасан байна,учир нь Big Boss-ийг илүү ихээр хүндлэн шүтдэг байжээ.Solid Snake түүнийг дийлсэний дараа тэрээр амьд үлдэн,бие нь олон туршилтанд орж анхний киборг нинжа болон дахин "амилжээ".
Тэрээр Liquid Snake-ийн гаранд амиа алдсан.
Jaeger нь Амэрик Герман болон Вьетнамийн холиц цустай юм.Түүний эцэг эх нь Герман-Амэрик болон Вьетнам хүмүүс байжээ(эцэг эхийн аль нь тэрхүү улсийх гэдэг нь тодорхоогүй).
Эцэг эх нь Вьетнамийн дайний үер нас барсан байна.Тэрээр хагас цагаан арьстан байсан учир түүнийг дайний явцад хүнд хэцүү ажил хийлгэдэг байжээ.
Удалгүй түүнд дайнд өөрийн биер оролцох боломж олдожээ.Frank хэрцгий гэмээр тактикаараа алдартай байжээ,энэ нь Англи хэлээр бол frankness гэх эртний Германий нэгэн омгийн тактиктай адил байжээ,дайснийгаа урхинд оруулан анчиний хэрцгийлэлтээр алж байсан нь түүнд "The Frank Hunter" гэх хочийг авчиржээ.Тэрээр Герман хэлээр бага зэрэг яридаг байсан учир түүнийг Jaeger гэж дууддаг байжээ,энийг өөрчлөн өөрийн нэрээ Frank Jaeger болгосон байна.
Big Boss түүнийг өөрийн ивээлдээ авч түүнийг нэгэн аюүлгүй газар үлдээсэн байна.
Гэвч түүнийг Philosopher-ууд(тухайн үеийн Patriot-ууд) хулгайлан Төгс Цэрэг зохиох туршилтанд оруулжээ.Туршилтийн дараагаар Fox-ийн алах чадвар нь ихсэж,жирийн хүнээс хол давжээ,гэвч энэ нь маш их үнэ цэнээр ирсэн байна.Тулаанд оролцоогүй үед нь түүнийг авс мэт усан хоргон дотор байршуулдаг байжээ,энэ нь түүний сэтгэл хөдлөл болон ой санамжийг нь дарахад хэрэглэдэг байж.Null гэх нэрээр ФОКС гэх бүлэгт нэгдэн тэдэнд Big Boss-г барихад тусалжээ,Frank Big Boss-той тулалдсан боловч түүнийг дийлж чадаагүй юм.Усан хоргондоо орсон ч Big Boss-той хийсэн тулаанаа мартаж чадахгүй байсан Null Ocelot-ийн тусламжтайгаар тэндээс зугтах гэж оролдсон боловч Gene түүнийг буцаан хоргонд нь хийжээ.Big Boss-ийг алах хүслэн болсон Frank дахин тэндээс зугтан Big Boss-той тулалджээ,энэ үед л Big Boss Null-г хэн болохийг нь танин түүнийг өөрийн эгнээнд нэгдэхийг хүсэв.
Big Boss-ийн төлөө олон даалгавар гүйцэтгэж нэгэн удаа Rhodesia улсад 2 хүн алсний дараа тэднийг хүүхэдтэй байснийг мэдэн ихээр харамсаж тэдний хүүхэдийг өргөн авч Naomi гэх нэрийг өгчээ.
Image
1988 оний өвлийн Олимпийн үер Frank Чехийн уран гулгагч Gustava Heffner-тэй хайр дурлалийн харьцаа үүсгэж Амэрик руу цагаачлах бодолтой байсан боловч Чех болон Амэрикийн эрх мэдэлтнүүд Gustava-д цагаачлах эрх өгөөгүй байна.Үүний дараагаар Frank өөрийн төр баригчдаа ихэд үзэн ядах болжээ.
1995 онд Outer Heaven гэгч улсийн байдал ямар байгааг мэдэх ажилтанаар Fox ажилжээ.ФОКСХАУНДийн шинэхэн ажилтан болох Solid Snake-ийн хамтаар Metal Gear-ийн туршилтийн горимонд явж байсан цөмийн цэвсэгт танкийг устгажээ.
Big Boss Outer Heaven-ий далд удирдагч гэдэгийг мэдсэний дараа Fox түүнтэй нэгдэн ФОКСХАУНДийг орхин оджээ.
Fox Big Boss-ийн төлөө ажилах болж Metal Gear D гэх бас нэгэн Metal Gear-ийг бүтээх ажилд туслахийн тулд Dr.Kio Marv-ийг хулгайлан авчирсан байна.Хэдийнээ тэгэвэртэй гарсан байсан Solid Snake-г дахин дуудан Marv-г олох даалгавар өгжээ.Fox Snake 2 дөрвөн жилийн дараагаар дахин уулзан Marv-ийн байрлаж байсан газар хүрэх гүүрийг устгасан байна,энэ нь түүний хуучин хайртай эмэгтэй болох Gustava-гийн үхэлд хүргэжээ(тэр үед Gustava нь Dr.Marv-ийн бие хамгаалагчаар ажилж байжээ)
Snake Fox 2 тулалдан Snake түүнийг ялсанаар үхсэн гэж бодон Gray Fox-г орхин явжээ.
Image
Үхсэн гэж байсан Gray Fox биег ФОКСХАУНДийн тухайн үеийн ахлах эмч болох Dr.Clark(энд жоохон спойлдчий Clark нь Metal Gear Solid 3 дээр гарах Para-Medic юм,мөн Patriot-уудийг байгуулсан анхний хүмүүсийн нэг) дээр авчиржээ.Clark түүн дээр турчилт явуулан анхний киборг нинжа болгон дахин амилуулжээ.
2000 онд Fox-ийн дүү Naomi Clark-ийн туслахаар ажилах болж Naomi-гийн тусламжтайгаар тэндээс зугтан Dr.Clark-ийг алжээ.Саяхан мэдэгдсэнээр бол(MGS4) EVA Fox-д Clark-г алах даалгавар өгсөн байсан байна,учир нь тэрээр Patriot-уудийн анхний гишүүдийн нэг байсан юм.
2005 онд Gray Shadow Moses аралд Snake-г олох зорилготой нэвтэржээ.Snake-тэй тааралдсаний дараа түүнд үхэх хүртлээ тулалдахийг Otacon-ий лаборотори дотор санал болгожээ.Snake эхлээд түүнийг таниаагүй байна,гэвч гаран тулаан хийсний дараа түүнийг хэн болохийг танижээ.Snake-ийн хожил нь тодорхой болоод байсан үед Fox орилон лабороториоос зугтажээ.Үүний дараагаар Fox Snake-д кодэкийн тусламжтайгаар олон удаа туслажээ.
Snake Metal Gear REX-тэй тулалдаж байхад тэрээр их тус хүргэж,REX-д нилээнн гэмтэл учируулжээ.Fox Snake-д Naomi-гийн эцэг эхийг алснаа хэлж түүнийг Naomi-д үнэнийг нь хэлэхийг гуйжээ.Fox дахин REX руу довтолон Liquid-ийн нуугдаж байсан халхачийг нь онгойлгоход хүргэжээ.
2 дахь дайралтанд Fox хүнд гэмтэж нэг гараа алдсан байна,Liquid REX-г ашиглан түүн дээр гишгэж "Fox" гэх цолийг авсан цорийн ганц хүн үгүй болжээ.Fox-ийн сүүлчийн үг нь Snake-д зориулагджээ:
"Бид ямар нэгэн улсийн,хэний ч зэр зэвсэг биш.Тулалдах нь миний ганц чаддаг зүйл байсан,гэхдээ би өөрийн итгэдэг зүйлийхээ төлөө л тулалддаг байсан."
Snake Shadow Moses-ээс зугтасанийхаа дараа Naomi руу залган Fox-ийн сүүлчийн үг нь тэрээр үргэлж түүнийг хайрлах болно гэж хэлжээ.Snake үнэнийг нь нууц хэвээр үлдээхээр шийдсэн байж.
P.S:Ер нь хараад байхад Metal Gear Solid-ийн цувралд яг эсрэг талийн дүр гээд хэлчихээр хүн бол бараг байхгүй шүү бүгд л өөрсдийн үзэл бодолийн төлөө зүтгэдэг

_________________
Praise the Sun!


Top
 Profile  
 
PostPosted: Aug.07.10 11:46 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: May.21.04 11:00 am
Posts: 2521
Location: http://www.itech.mn
saihan bichsen bnaa ;)

_________________
http://www.avlaa.mn/sor


Top
 Profile  
 
PostPosted: Aug.07.10 11:53 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Apr.04.06 3:54 pm
Posts: 6685
Наав.

_________________
urnotmytype


Top
 Profile  
 
PostPosted: Aug.09.10 12:35 am 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Jan.28.08 7:17 pm
Posts: 4469
Location: 144th Chamber
Marcus Fenix (from Gears Of War series)

Image

Marcus Fenix буюу Delta Squad хэмээх 4 хүний бүрэлдэхүүнтэй салааны(squad) байлдагч хожим нь түрүүч цолтойгоор тус Засагийн газарын нэрэн доорхи холбооны түрүүч байлдагчаар албан үүрэг гүйцэтгэдэг. Tүрүүч Fenix-ийн амьдрал ихэвчлэн дайны хөлд байсанаар түүний зан араншин догшин ширүүн гэгддэг. Marcus бас түүний нөхөдийн "Gears" буюу хэрэгсэл механизм бүхий цэрэг гэх бөдөөд тэд хүн төрөлхтөний сүүлийн итгэл найдвар болон Locust-ийн хүчний эсрэг зогсож буй эр цэрэгүүд юм. Locust-ийн халдлагийн улмаас дэлхийн хөрсөн дээрхи соёл иргэншил устан үгүй болох аюул нүүрлэж буй билээ.

Marcus-ийн кареер түүний залуу нас армийн офицероор үргэлжлэх байсан боловч "Emergence Day" (E-Day) буюу Locust-ийн халдлан довтолгооноор түүний амьдрал орвонгоороо эргэсэн гэж болно. Jacinto Plateau дахь Locust-ийн довтолгооны хориглолтын үеээр тэрээр аав Adam Fenix-ийг авахаар цэрэгийн албаа хаян гэрлүүгээ явах боловч харамсалтайн тэр хэдийнэ хожимдож East Barricade Academy устгагдаж түүний аав болон гэр бүл нь Locust-ийн цэрэгүүдэд алуулсан байв.

Jacinto-ийн цэрэгийн шүүхээс түүнийг албаа хаян зугтсан хэмээн түүнд цэрэгийн шоронд 40 жилийн ял өгсөн байна. Ингээд шоронд үлдсэн амьдралаа өнгөрөөнө гэж бодож байсан Marcus-ийг түүний хуучны танил Dominic Santiago дайсны довтолгооны үеээр шоронгоос гарган армид буцаан татан оруулсан байна.


муухан орчуулгад хүлцэл өчий ... and keep going Khuslen :wd:

_________________
Entaro Adun Baby!!!


Top
 Profile  
 
PostPosted: Aug.09.10 11:19 am 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jun.27.07 11:50 am
Posts: 2103
Location: Hogwarts school > Gryffindor house
Би удахгүй Warcraft-ийн дүрүүдийн түүхийг хүргэх болноо...үнэхээр сонирхолтой....

Image

_________________
but i'm a creep


Top
 Profile  
 
PostPosted: Aug.09.10 11:45 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.11.05 4:18 am
Posts: 5214
Location: Random Access Memories
Янзын гоё сэдэв байна шд, уншаал байна уншаал байна...

_________________
3770K|MVG|GTX670|Vertex4|H60|8G


Top
 Profile  
 
PostPosted: Aug.09.10 1:33 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jun.27.07 11:50 am
Posts: 2103
Location: Hogwarts school > Gryffindor house
Story of Warcraft
Image
Тахал Тараагч легионы үүсэл
(Origin of the Buring Legion)

Аварга биетүүд ба Гариг ертөнцийн үүслийн тухай
(The Titans and the Ordering)

Энэ дэлхий ертөнц яаж үүсэн бий болсныг хэн ч сайн мэддэггүй. Зарим нь Гүн Харанхуй огторгуйд сансрын аймшигт том дэлбэрэлт болж, түүнээс цацагдсан хязгааргүй олон биетүүд, хожим нь амьдралын гайхалтай олон хэлбэр дүрсийг олсон энэхүү гаригийг үүсгэсэн гэж үздэг.
Нөгөө хэсэг нь ертөнцийг бодит биет цорын ганц хүчирхэг этгээд үүсгэсэн гэж үздэг. Юутай ч энэ самуунт ертөнцийн жинхэнэ гарал үүсэл нь тодорхой ч нэгэн цагт хүчирхэг биетүүд олон янзын гариг ертөнцийг үүсгэж тэдгээрт оршин суух бусад амьт төрөлтнүүдийн аюулгүй ирээдүйг хангахаар гарч ирсэн нь лавтай.

Warcraft-ийн домогт өгүүлснээр бол Сансар огторгуйн хүрч болох эцсийн хязгаараас ялтсан-арьстай Аварга, Лужир биет бурхад ирж өөрсдийн орон гэрээ болгох гариг ертөнцүүдийг бүтээх ажилд ханцуй шамлан орцгоожээ гэсэн байдаг. Тэд урт урт нуруулдсан аварга уулсуудыг босгож, уудам цэлгэр тал нутгийг зулж, хязгааргүй үргэлжлэх догшин тэнгисээр хүрээлүүлэн өөрсдийн гаригуудыг цогцлоож байлаа. Тэд өөрсдийн амьсгалаар хурмаст тэнгэрийг үүсгэж, амьд биет бүр амьсгалах агаар мандлыг бэлэглэжээ. Хэмжээлшгүй тайлбарлашгүй их хүчээр завхрал, самуунт явдлаас ангид гариг ертөнцүүдийг үүсгэхээр алсын хараатай төлөвлөгөө хэрэгжүүлж байсан байна. Түүгээр ч зогсохгүй аварга бурхад маань өөрсдийн гариг ертөнцүүдийн эзэд болгон үлдээх анхдагч амьд төрөлхтнүүдийг бүтээхийг зорьж байлаа.
Пантеон хэмээх шилэгдмэл ахмад бүлийн удирдлагад байх Аварга биетүүд их бүтээн байгуулалтын эхний шатанд Гүн Харанхуйн цаадах олон мянган сарнимал Гаригуудыг нэгтгэн цогцлоох ажилд орно.
Сайхан сэтгэлт Пантеоны гишүүд өөрсдийн бүтээсэн гаригуудаа Доод тивийг (Twisted Nether) эзэгнэн суусан муу ёрын амьтдын заналхийллээс сэргийлэн урьд урьдынхаас илүү сэрэмжтэй байх болов.
Доод тив гэгч нь амьд амьдрал бүрийг сөнөөж, амьд ертөнцийн бүхий л энергийг шингээж авах гэсэн цор ганц зорилготой олон тооны хөнөөлт амьтад, ад чөтгөрүүдийн орон гэр болсон тоо томшгүй олон үхмэл ертөнцийг холбосон биет байдлаараа үл орших сөрөг энергийн хуримтлал ажээ.
Гэрэл байгаа цагт сүүдэр байдгийн ёсоор бодь сэтгэлт Аварга биетүүд бузрын муу хүч, хорон санааг аль ч хэлбэрээр үл тэвчих тул эдгээр ад чөтгөрүүдийн байнгын заналхийллийг таслан зогсоох замыг хайн тэмцэх болжээ.

Саргерас ба түүний Урвалт
(Sargares and the Betrayal)

Шинэ амьдралын үнэрээр Доод тивийн гүнээс өдөөгдөн гарч ирсэн ад чөтгөрүүдтэй тэмцэхээр Пантеон өөрсдийн дундаа хамгийн шилдэг бөгөөд гарамгай дайчин Саргерасыг сонгон хамгаалалтын эхний шугамыг харгалзуулахаар болно.
Цутгасан хүрэл биетэй, сүр жавхлант аварга биетСаргерас мянга мянган жил өөрийн үүргээ биелүүлж, хаа таарсан газарт нь ад чөтгөрүүдийг устгаж байлаа.
Image
Мянга, мянга хэдэн мянган жил өнгөрч тэрээр хамгаалсаар, устгасаар.
Эрин үе өнгөрөхийн зэрэгцээгээр Саргерас ад чөтгөрийн хоёр хүчирхэг армитай тулалдсан байлаа. Энэ хоёр ад чөтгөрийн арми хоёул бодит ертөнцөд, өөрийн нөлөөллийг нэмэгдүүлж, эрх мэдлээ тогтоох зорилготой байсан нь илт.
Нэг нь Эредар (Eredar) гэх дайны онгод асагч чөтгөрийн илбэч нарын арми юм. Эдгээр дотуур тамиртай ёрын шидтэнгүүд гариг ертөнцийг, гариг ертөнцийг эзлэхдээ өөрсдийн дайны ид шидийг ашигладаг.
Эзлэгдсэн гаригуудын уугуул амьтад Эредарын шидийн ховсдолтонд уусанн тэдний ад адил ад чөтгөр болдог ажээ.
Хэдийгээр Саргерасын хэмжээлшгүй их хүч нь ёрын Эредарыг дарж устгах хангалттай хүчтэй байсан ч тэдний амьд амьтдыг , цаашлаад өөрийнх нь хамгаалагчдыг урвуулах, бүхнийг өөрийн зорилгод ашиглах ховсдолын шид нь үнэхээр төвөг удаж байлаа.
Тэдний энэхүү завхарсан шидий зогсоох аргыг олж чадахгүй байгаадаа Аварга биет Саргерас сэтгэлээр унаж, бодлогоширох болжээ. Хэдийгээр тэд ажлаа өмнөх шигээ гүйцэтгэж чадахгүй байгаад сэтэл улам тавгүй байсан ч дайны онгод асагч шидтэнгүүдийн ертөнцийг нэгмөсөн үгүй хийхээр Доод тив рүү өөрийн биеэр очно.
Түүний сэтгэлийн тогтворгүй байдал, шаналал гүнзгийрэх тусам Саргерас Аварга биетүүдийн зарлигийг зөрчсөн өөр нэгэн бүлэглэлтэй тэмцэхээс өөр аргагүйд хүрнэ.
Натрезим нь (Nathrezim) хүн зон олноор суурьшсан гаригийг эзэлж оршин суугчдыг нь харанхуйн албатууд болгодог вампирийн цуст ад чөтгөрүүдийн арми юм. (Мөн аймшгийн ноёд ч гэдэг). Хорон санаат, Аймшгийн ноёд бүхэл бүтэн үндэстэн, овог аймгуудыг нэгийг нөгөөгөөр үзэн ядуулж, хоёрын дунд хорон үг хаяж, ухаанд багтамгүй болчимгүй үзэн ядалт, үл итгэлцлийг төрүүлдэг, оюун санааны дайн хийхэд гаршсан этгээд аж.
Саргерас Натрезимыг хялбар ялсан ч тэдний ховсдолын нөлөөлөл түүнд гүн нэвчсэн байлаа.
Тэр цагаас хойш сүр жавхлант Саргерас өөрийн бодол санааг нь самууруулсан энэхүү хорт эргэлзээ, цөхрөлийг тэвчиж дийлэлгүй зөвхөн өөрийн итгэл үнэмшил төдийгүй Аварга биетнүүдийн даалгасан ертөнцөд энхийг сахиулах үүргийг умартаж эхэлнэ.
Харин Саргерас харанхуй, ганцаардмал. ертөнц дэх цорын ганц үнэт зүйл нь эмх замбараагүйтэл. завхрал юм, үүнийг залруулшгүй гэдэгт итгэж эхэлжээ.
Түүгээр ч үл барам тэрээр ертөнцийн энхийг сахиулах гэгч шал солиотой юм гэж бодох болсон байна.
Түүний нөхөд, Аварга биетүүд түүнийг ятгаж, алдах цагт ачласныг санаж, самуурсан сэтгэлийг сатааруулахаар оролдсон ч түүний сэтгэл оюун нэгэнт алдагдсан байлаа.
Аварга биетүүдийн эгнээнээс нэг мөр нэр салсан Саргерас энэхүү бохир ертөнцөд өөрийн байрь суурийг олохоор сэтгэл шулуудлаа.
Пантеоны ахмад гишүүд түүнийг явсанд харамсаж байсан ч түүнийг хэр хол явахыг төсөөлж ч чадаагүй юм.
Саргерас ховсдолын солиоролд бүр мөсөн автахад түүний сурвалжит оюун ухаанаас ул мөр ч үлдээгүй байлаа. Тэрээр их бүтээн байгуулалт сүйдсэнд Аварга биетүүд буруутай гэж бодох болов.
Эцэст нь гариг ертөнц даяар тэдний бүтээсэн бүхнийг үгүй хийхээр шийдэж, бодит ертөнцийг үнсэн товрог болгох зогсоогдошгүй армийг бүрдүүлэх ажилд орно.
Саргерасын аварга бие нь ховсдолын нөлөөнд бүрэн автсан ч түүний баатарлаг, шийдмэг зүрх нь урьдын адил цохилж байлаа. Түүний нүд үс болон сахалд улангассан гал авалцаж, ялтсан арьс нь эцэсг төгсгөлгүй үзэн ядалт, догширлыг илтгэн хагарсан байв.
Харанхуйн шидийн гүн солиоролд автсан Саргерас Аварга биетнүүдийн гянданд хоригдсон Эредар болон Натрезим урсгалыг дагагч чөтгөрүүдийг суллан тавилаа.
Эрх чөлөөтэй болсон ад чөтгөрүүд Саргерасын өмнө мэхийн ёсолж хэзээний харанхуйн суртлын боол болсон Аварга биетийн хэмжээлшгүй сүр хүчинд өөрсдийгөө даатгаж, өөрсдийн хийж чадах хамгийн бузар булай бүхнээр түүнд хүчин зүтгэхээ амлав.
Хүчирхэг Эредарын армийг захирах болсон Саргерас ад чөтгөрийн хөнөөлт арми дундаас хоёр баатрыг сонгон өөрийн баруун зүүн гараар томилов.
Уран аргат Килжаеден (Kiljaeden the Deciever)
Image
Саргерасын баруун гараар сонгогдож, бүхий л гариг ертөнц дэх амь амьдралын энергийг Саргерасын хар сүүдэрт оруулах бузар төлөвлөгөөг боловсруулах болов.
Зүүн гар нь Тахал тараагч Аркимонд (Archimonde the Defiler)
Image
болж, Саргерасын харанхуйн армийг удирдаж, түүний хүсэл зорилгод хөндөлсөх хэний ч болов үгүй хийж байлаа.
Килжаедений анхны нүүдэл вампирийн цустай Амшгийн Ноёдыг (Dreadlords) өөрийн эрх мэдэлд оруулах явдал байсан юм.
Энэ нь ч түүний санаснаар болсон. Килжаедений үнэнч албат, шилмэл дайчин болсон Аймшгийн Ноёд гариг эрхэс дахь танигдаж мэдэгдсэн бүхий л ертөнцийг өөрсдийн цусаар бузарлаж, өөрийн төрлийг уг гаригт үлдээдэг байлаа. Аймшгийн Ноёд дундаа хамгийн шилдэг нь Харанхуйг эзэгнэгч Тайкондриус (Tichondrius the Darkener) гэгч байлаа.
Тайкондриус Килжаедений хувьд шударгуу албат, өмнөө барьдаг дайчин нь болж, Саргерасын улангассан хилнэг бүхий л амьд ертөнцөд мэдрүүлэх ажлыг гардан хийж байсан юм.
Нөгөө талд Саргерасын зүүн гар Аркинонд өөдгүй зангаараа алдартай Тамын хуягуудыг зэрлэг удирдагч Манноротын (mannoroth the Destructor) хамтаар дуудан ирүүлж амьдрал цэцэглэсэн бүхий л газар нутгийг талхлан сөнөөх хайр найргүй армийг бүрдүүлжээ.
Саргарес өөрийн нь арми өргөжин тэлж, ямар ч командыг гүйцэлдүүлэхэд бэлэн байгаад сэтгэл нь ханан Гүн харанхуй огторгуй даяар хичнээн ертөнцийг эзэлж өөрийн бузар цусаар бохирдуулсан нь тодорхойгүй хэвээр үлдсэн билээ..
to be continued

_________________
but i'm a creep


Top
 Profile  
 
PostPosted: Aug.11.10 6:25 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.20.08 1:05 pm
Posts: 1221
Ezio Auditore da Firenze (from Assassin's Creed II)

Nothing is true, everything is Permitted...

ImageImage

Өмнөх Амьдрал

Манай тооллын 1459 онд юм гэнээ. Сэргэн мандалтын үеийн Итали оронд үзэсгэлэнт Флоренц хотноо, язгууртан айлын гэр бүлд Giovanni болон Maria Auditore нарын 2 дахь хөвгүүн болон мэндэлжээ. Түүний эцэг Giovanni нь залуугаасаа л банкны салбарт амжилттай суралцсан бөгөөд хожим нь олноо хүндлэгдсэн нэр хүндтэй банкны эзэн болж, Auditore-ийн нэрэмжит хадгаламжийг нээсэн юм. Гэвч Ezio өөрийн эцгийг эрт нэгэн цагт Загалмайтнуудын эсрэг нэгдэж асан Хашашинаас үүсэлтэй Алуурчдын бүлгэмийн гишүүн болохыг хэрхэн мэдэх билээ. 17 нас хүртлээ Ezio-ийн амьдрал аз жаргалаар дүүрэн байлаа. Язгууртан айлын эрх хөвгүүн тэрээр архи сархдыг зооглож, зодоон цохион хийж, авгай хүүхнүүдийг эргүүлж, хэмжээ хязгааргүй зугаа цэнгэлд автсаар өдөр хоногийг өнгөрүүлэх ажээ.

Тоглоомын Эхлэл

Нэгэн удаа буюу 1476 онд Ezio, ах Federico-ийн хамтаар хотын өөр нэгэн язгууртан айлын хүү Vieri de'Pazzi болон түүний нөхөдтэй нударга зөрүүлжээ. Уур хилэн нь бадарч, гартаа таарсан бүхнийг балбасаар, хүч тэнцвэргүй тулаанд Ezio ялж гэнээ. Зодоонд ялагдсан Vieri өөрт муу зүйл тохиолдохоос өмнө зугатаж амжсан байна. Уруулаа сэт цохиулсныг эс тооцвол Ezio-ийн хувьд энэ тэмцлээс олж авсан зүйл үгүйэ. Халаасандаа мөнгөгүй Ezio зодуулсан Vieri-ийнхний халаасыг хоосолж аваад ахтайгаа хамт явсаар ойролцоох гудамжны эмч дээр очиж шархаа эмчлүүлжээ. Нэгэнт орой болсон тул гэртээ харих цаг болсон байлаа. Federico, Ezio хоёр буцах замдаа зэргэлдээх сүмийн оройг ажиглаж, тэр өөд гарахаар дээврээс дээвэр дамжин уралдаж гэнээ. Залуу Ezio түрүүлж, тэр хоёр сүмийн орой дээрээс ойр орчмыг ажиглан зогсохдоо Ezio өөрийн дурлалт охин Cristina Vespucci -ийн цонх гэрэлтэй байгааг ажиглажээ. Ийнхүү Ezio Federico-оос салж яван явсаар Cristina-ийн цонхон дор хүрч очжээ. Cristina-ийн дохиогоор Ezio түүний цонхоор авиран орж нэгэн шөнийг хайрын баланд мансуурч, янагийн халуунд шатаж өнгөрүүлэв гэнэ. Гэнэт өглөө нь хаалга онгойж Cristina-ийн эцэг нь орж иржээ. Ezio цонхоор үсрэн зугатаж, гудамнаас гудам дамжин гүйсээр өөрийг нь хөөх хүмүүсээс тасарч амжив гэнэ. Удалгүй гэртээ хүрч очвол эцэг Giovanni нь ууртай нь аргагүй угтаж авлаа. Гэвч удалгүй харц нь зөөлөрч, өөрийн захиаг бусад төлөөлөгчидөд хүргүүлэхээр Ezio-г явуулж гэнэ. Учир нь хүү Ezio нь өөрийнх нь залуу насыг санагдуулж лдээ. Ийнхүү Ezio эцгийнхээ захиасуудыг хүргэн өгч, дүү Claudia-г нь гомдоосон хөгийн эрийн намалдагий нь нээж, бага дүү Petruccio-д шувууны өд цуглуулахад нь тусалж, өөрийн эхдээ хань болон явж нэгэн зураачаас эхийнхээ худалдаж авсан зургийг гэррүүгээ зөөх зэргээр ар гэрийн ажилдаа гар бие оролцох ажээ. Ийн явах замдаа тэрхүү залуу зураачтай танилцаж гэнэ. Тэр бол хожим нь өөрт нь үнэлээд баршгүй их тусыг хүргэх агаад өөрийн нь хамгийн сайн анд, хамгийн итгэлтэй түнш болох Leonardo DaVinci байх билээ.

Гэр бүлийн сүйрэл

Нэгэн үдэш Ezio-г гэртээ ирвэл хамаг гэрийн нь эд хогшил ундуй сундуй болж, сав суулга нь газраар нэг хөглөрөх ажээ. Эх, охин дүү хоёр нь нуугдсан байх агаад түүнд эцэг, ах болоод бага дүүг нь ордны торгон цэргүүд ирээд баривчлаад явсныг хэлжээ. Ezio даруй гэр бүлийнхнийхээ хоригдож буй газар болох Palazzo della Signoria-г зорьжээ. Өөрийг нь эрэн сурвалжилж буй тул гудамны харуулаадаас нуугдан, хана хэрэм, барилга байшингийн сүүдрээр явсаар Флоренцийн төв шилтгээнд хүрч, дээш авиран гарч, хамгийн өндөр цамхаг өөд авиран авирсаар торны цаана сууж буй эцэгтэйгээ уулзаж гэнэ. Эцэг нь түүнд өөрийн ажлын өрөөнд нэгэн нууц авдар байгаа тухай, тэр авдар дотор хачирхалтай нэгэн зүйл байгаа тухай, мөн тамгалж лацадсан захидал байгааг өгүүлжээ. Тэрхүү захидлыг өөрийн итгэлт түнш Uberto Alberti эсвэл Lorenzo de'Medici-д өгөх ёстойг анхааруулж гэнэ. Энэ хоёр хүн бол Auditore-ийн гэр бүлийн итгэлт хүмүүс байлаа. Ezio даруй гэртээ хүрэн очиж, эцгийнхээ өрөөнд нэвтрэн орж, өнөөх нууцлаг авдрыг олж гэнээ. Онгойлгож үзвэл үнэхээр нэгэн захидал байх агаад өөр нэгэн хачирхалтай хэрнээ чамин оёдолтой ганган хувцас байхыг олжээ. Энэ хувцсыг дараагийн 23 жилийн турш өмсөнө гэдгийг, мөн лацадсан тэр захиан дотор Флоренцэд удахгүй дэгдэх бослогын талаар бичсэнийг Ezio хэрхэн мэдэх билээ. Тэгээд тэрхүү чамин хувцсыг өмсч, лацадсан захидлыг авч гэнээ. Авдар дотроос өөр нэгэн хачирхалтай зэвсгийг олж гэнэ. Гэвч эвдэрхий бололтой, юутай ч тэрийг халааслаад гэрээсээ гарч одлоо. Цааш явсаар эцгийн анд Uberto Alberti-д захидлыг дамжуулж гэнэ, харин Uberto түүний гэр бүлийнхнийг өнөөдрийн дараах өдөр нь буруугүй гэдгийг нь тунхаглаж, суллах болно гэж Ezio-д хэлжээ. Нэгэн шөнө өнгөрч, ээлжит өглөө ирлээ. Ezio Piazza della Signoria-ийн талбайд хүрч очиход ах,дүү,эцэг 3-ын нь толгойд олс угласан байх агаад итгэлт анд Uberto нь түүнээс урваж, харин ч тэдэнд алах ялыг оноож гэнээ. Giovanni-ийн бархирах дуу тэнгэрт хадаж, удалгүй тэдний гишгэсэн хөндлөвч мод нь доош цөмөрч, цаазын олс хүзүүг нь ороожээ. Дүүжлэгдэх тэр 3-ыг Ezio яаж ч чадалгүй зүгээр л харж зогсох аж. Өөрийн эцгийн сайн түнш Uberto-г ингэж урвана гэдгийг хэрхэн тааварлах билээ. Олон түмэн дунд Ezio-г зогсохыг харсан Uberto түүнийг алуулахаар торгон цэргүүдийг илгээжээ. Өөрийн эцгийн танил нэгэн хулгайчийн тусламжтай тэр талбайгаас холдон гарч амжжээ. Нууцаар явсаар гэртээ хүрч очив. Өөр хаашаа ч явах билээдээ. Гэртээ ирэх ахул болж өнгөрсөн явдалд балмагдаж эх нь ярьж чадахгүй болсон байх ажээ. Дэргэд нь Auditore-ийн гэр бүлийн үйлчлэгч бүсгүй Annetta байх агаад тэрээр Ezio-г өөрийн эгч Paolo дээр дагуулж очино. Paolo бол Флоренц хотдоо алдартай эмсийн хүрээлэнгийн тэргүүн байлаа. Нас ахисан ч гэлээ үзэсгэлэн төгөлдөр хэвээр байх энэ авхай Ezio-д жирийн ардын дунд уусан шингэж харуулуудын нүдийг хэрхэн хариулахыг мөн бусдад мэдэгдэлгүйгээр хэрхэн халаас суйлах тухай зааж сургах болно. Харин өнөөх хачирхалтай зэвсгээ Paolo-ын зөвлөсний дагуу Leonardo дээр очиж засуулах болно. Ухаантай Leonardo тэрхүү зэвсгийн дотроос нэгэн codex page буюу шифрлэсэн нууц бичээсийг олох бөгөөд түүнийг тайлан уншсанаар зэвсгийг хэрхэн янзлах тухай арга ухааныг олох билээ. Тиймээ энэ бол Altair-ийн бичсэн бичээс байлаа. Ezio-г Leonardo дээр очих үед араас нь нэгэн цэрэг дагаж явсныг Ezio анзаардаггүйэ. Харин тэр цэрэг Leonardo-ийнд ирж Ezio-г хаана байгааг сураглан Leo-г зодох үедээ Ezio-ийн шинэ зэвсгийн анхны хохирогч болно гэдгээ хэрхэн мэдэх билээ. Удалгүй Ezio гэр бүлийнхээ өшөөг авахаар Uberto Alberti-г дагаж Basilica of Santa Croce-руу нэвтрэн орж, зөвхөн тусгай уригдсан зочдын дундуур Uberto-руу аажим аажмаар гэтсээр Santa Croce-ийн задгай талбай дээр түүний цээжинд хутганыхаа ирийг удаа дараа дүрж орхих болно. Өш хонзонгоо авсан Ezio чанга дуунаар хашгиран, "Би бол Ezio Auditore, Auditore-ийн удам тасраагүй байна" хэмээн орилдог. Удалгүй харуулын цэргүүд ирснээр Ezio хэргийн газраас зугатах болно. Энэ бол түүний хамгийн анхны аллага байлаа.

Алуурчны Замнал

Флоренцийн хамгийн ихээр эрэн сурвалжлагдсан гэмт хэрэгтэн болсон тэрээр ээж, охин дүү хоёроо дагуулан Флоренцээс дүрвэн гарч Auditore-ийн удмын суурин болох Monteriggioni-г зорих болно. Тэгээд тэндээсээ Испанируу явахаар төлөвлөж байлаа. Гэвч замд нь урьдын өст Vieri de'Pazzi нөхдийн хамтаар отож байжээ. Хэрэг бишдэж Ezio-руу хутга, сэлэм агссан олон дайчид дайрах үест нэгэн эрхэм өөрийн хөлсний дайчдыг дагуулан гарч ирж тэднийг хамгаалах болно. Энэ бол Ezio-ийн авга ах Mario Auditore байлаа. Ezio-г дүү болон эхийн нь хамтаар дагуулан явж өвөг дээдсийнхээ босгосон Monteriggioni тосгоныг үзүүлэн явж, улмаар өөрийн шилтгээндээ дагуулан очжээ. Эгч, эх хоёрт нь тохилог өрөө сууц бэлдэн өгч, шилтгээний хамгийн дээд давхарт Ezio-д зориулан өрөө гарган өгжээ. Түүгээр үл барам Ezio-ийн санаанд ч оромгүй гайхалтай нууцыг дэлгэн ярьж өгч гэнэ. Эцэг Giovanni нь Алуурчдын бүлгэмийн ассассин байсан тухай хэлж гэнэ. Мөн ассассинуудын тухай, мөн тэдэнтэй олон зуун дамжин тэмцэлдсээр ирсэн Templar-уудын тухай ярьж гэнэ. Шилтгээнийхээ доод давхарт байрлах нууц танхимд түүнийг дагуулан орж үе үеийн шилдэг алуурчдын бэлгэдэл хөшөөг үзүүлжээ. Хамгийн зүүн талд нь Монгол ассассин Хулан Галын хөшөө байх ажээ. Бусад нь гэвэл Клеопатраг хордуулж алсан Египет ассассин, Зеркесийг тонилгохоор оролдсон Перс алуурчных гэх мэт үргэлжилнэ гэнэ. Харин голд нь Altair Ibn La Ahad-ийн хөшөө сүндэрлэх ажээ. Хөшөөний урд Altair-ийн хуяг дуулга байх агаад Италийн өнцөг булан бүрт байрлах бусад 6 алуурчдын бунхнаас тэдгээрийн алуурчдын билгэ тэмдэг бүхий түлхүүрийг авч ирж хөшөөнүүдэд байрлуулснаар Altair-ийн хөшөөг халхлах 6 цоож онгойж, аварга төмөр тор нь нээгдэх учиртай. Алуурчдын Бүлгэм гайхалтай түүхтэй ажээ. Авга ах нь түүнийг Алуурчдын Бүлгэмд нэгдэхийг хүссэн боловч Ezio татгалзаж эх, дүү хоёртойгоо хамт Испанируу явна гэж зүтгэв. Удалгүй Ezio-д уурлаж, гомдсон Mario түүнд юу ч хэлэлгүйгээр Tuscan-ы San Gimignano сууринг зорих болно. Учир юун гэвэл тэнд Rodrigo Borgia, Jacopo de' Pazzi, Francesco de'Pazzi нарын templar-ууд байгааг мэдсэнийх ажээ. Vieri ч мөн тэнд байлаа. Энэ бүхнийг мэдсэн Ezio авга ахруугаа хурдлан давхиж, дайралт эхлэхээс өмнөхөн гүйцэж очжээ. San Gimignano-ийн өндөр хана хэрмийг Ezio даван гарч өөрийнхөндөө хотын хаалгыг нээн өглөө. Удалгүй хотод тулаан болж, таарсан бүхэнтэйгээ тулан явсаар хотын нэгэн цамхаг дээр Vieri-тэй таарч гэнээ. Ezio түүнийг хөнөөж, нас барсан түүний цогцсыг хараан зүхэж, сийчихийг харсан Mario түүнийг зогсоожээ. Эртний түүхтэй алуурчдын бүлгэмийн ёсыг сахиж хамгийн муу өстөндөө хүртэл хүндэтгэл үзүүлэх ёстойг учирлаж гэнэ. Ийнхүү Ezio авга ахынхаа хүсэлтийг зөвшөөрч, Templar-уудаас болж насан эцэслэсэн өөрийн эцгийн амьд ахуй цагтаа гаргасан жагсаалтанд нэр нь бичигдсэн бүх хүнийг устгаж, өөрийн эцгийн хийгээгүйг гүйцээхээр сэтгэл шулуудах болно.

Pazzi-ийнхнийг хүйс тэмтэрсэн нь

Удалгүй 1478 онд Ezio төрөлх Флоренц хотноо буцан ирэх болно. Тэндээ La Volpe (орчуулбал үнэг гэсэн үг) гэгч нэгэн хөлсний алуурчинтай уулзаж Pazzi-ийн гэр бүлийн ээлжит цуглаан болох газрыг мэдэж авах болно. Тэд Флоренцийн одоогийн удирдагчид болох ах дүү Lorenzo de'Medici болон Guilan de'Medici нарыг алахаар төлөвлөж байгааг Ezio мэджээ. Гэвч Ezio хожимджээ, Pazzi-ийнхан аль хэдийн хотод бослого үймээн, иргэний дайныг эхлүүлж, төв ордны өмнө Guilani-г алж орхидог. Харин Lorenzo-г алуулахаас өмнө Ezio амжиж түүнийг аваржээ. Medici болон Pazzi-ийн 2 язгууртан гэр бүл хотын эрх мэдлийн төлөө тулалдах агаад энэ үед Ezio, Lorenzo-г дагуулан Флоренцийн гудмаар түүнийг хамгаалан явж аюулгүй газарт хүргэж өгч гэнэ. Medici-ийн түрүүч Poliziano-оос Guilani-г хөнөөсөн Francesco de'Pazzi нь Piazza della Signoria-д байгааг мэджээ. Ezio даруй тийш явсаар барилга өөд авиран гарч Francesco-г олж, ордны оройгоос түүнийг дүүжлэн хөнөөжээ. Тэр бол Vieri-ийн эцэг байсан юм. Энэ хооронд Medici-ийн язгууртан гэр бүл Pazzi-ийн угсааныханыг дийлж гэнэ. Ezio-ийн энэ их тусыг нь санаж Lorenzo de'Medici, Auditore-ийн гэр бүлийн нэр төрийг сэргээж, цайруулжээ. Мөн Pazzi-ийн бусад 4 хуйвалдагчдын нэрийг түүнд хэлж гэнэ. Энэ бол Antonio Maffei, Stefano da Bagnone, Bernardo di Bandino Baroncelli болон Francesco Salviati нар байлаа. Удалгүй Ezio эдгээр Templar-ууд агнах анд гарч, олон хүнээс мэдээ цуглуулан явсаар бүгдийг нь устгаж хамгийн сүүлийн хүн болох Jacopo-г хожим нь хамгийн том өст дайсан болох Rodrigo Borgia болон Венецийн худалдаачин Emilio Barbarigo нартай уулзаж байхад нь очиж Ромын эртний нэгэн театрын балгас дунд түүнийг хөнөөж орхих болно. Харин өнөөх хоёр зугатаж амжсан байлаа. Ezio-д алуулахаасаа өмнөхөн Jacopo Флоренц дахь бослогыг санаснаар нь хэрэгжүүлж чадаагүйд хорссон толгойлогч Rodrigo Borgia-д хутгалуулжээ. Үхлийн шарх авсан түүнрүү аажуухан дөхөж очсоор Ezio түүнийг эцсийн замд нь үдэх болно.

Венец орох замд

Pazzi-ийнхны хуйвалдаан төгссөний дараа дараа буюу 1480 онд Ezio Флоренцийг орхиж Венецийг зорихын өмнө Lorenzo de'Medici-ээс нэр хүндтэй нэгэн бэлгийг гардан авжээ. Энэ бол Medici-ийн бэлгэ тэмдэг бүхий нөмрөг байлаа. Энэхүү нөмрөгийг өмссөн цагт Флоренцийн ард түмэн болоод цэрэг харуулууд түүнийг Medici-ийн анд нөхөр мэтээр хүлээн авах билээ. Энэ бүхий л хугацаандаа Ezio элдвийн шифрлэсэн codex page-үүдийг цуглуулж байлаа. Зарим дунд нь Altair-ийн боловсруулсан зэвсгийн тухай нууц мэдээл байх агаад Leonardo түүнийг тайлан уншиж, шинэ зэвсгүүдийг Ezio-д хийж өгч байлаа. Үүний ачаар Ezio 2 гартаа нууц хутгатай болоод зогсохгүй хутгандаа хор шингээж, бүр буугаар хүртэл өөрийгөө зэвсэглээд амжина. Венецрүү явах гэж байгаа Leonardo-той Appennine-ний нуруунд болзож, болзсон цагтаа очиж гэнээ. Тэр хоёрын морь тэрэгний араас Rodrigo Borgia-ийн явуулсан цэргүүд элдэн хөөж гэнэ. Тийнхүү зугатан явсаар тэр хоёр Forli цайзруу явж оржээ. Leonardo-г гүйцэж очино гэдгээ хэлээд Ezio замдаа үлдэж, араас хөөх дайснуудтай тэмцэж гэнэ. Бүтэн нэг жил өнгөрсний дараа Ezio, Leonardo 2 сая нэг Венецрүү явах боломжтой болжээ. Хөлөг онгоцон дээрээ Leonardo өөрийн багаж хэрэгслээ ачиж явахад бэлэн болжээ. Харин Ezio-г тусгай зөвшөөрөлгүй тул хөлгийн тавцан дээр гаргасангүй гэнээ. Яах учраа мэдэлгүй зогсох энэхэн зуур хэн нэгэн эмэгтэйн аврал эрэн орилох нь сонсогдлоо. Дуу авиа гарах тэр зүгт харвал нэгэн хатагтай боомтоос холгүйхэн наман балчиг дунд гацсан байлаа. Ezio завь хөлөглөж түүнд очиж туслах болно. Харин энэ авхай бол Forli цайзын эзэгтэй Caterina Sforza гэгч байлаа. Түүний ачаар Ezio хөлгөнд саадгүй сууж, Leonardo-ийн хамтаар Венецийг зорих болно.

Музейн хот Венец

Венецэд очсон даруйд Alvise гэгч эр Leonardo, Ezio 2-г дагуулан явж үзэсгэлэнт Венецийг үзүүлэн явсаар DaVinci-г шинэ ажлын байранд нь хүргэж өгч гэнээ. Удалгүй Ezio, Emilio Barbarigo гэгч нэр нь хүртэл балмад нэгэн бах мэлхий энэ үзэсгэлэнт хотын ард иргэд дээр сандайлж суучихаад татвар, мөнгийг хэмжээгүй ихээр авдаг болохыг мэдэх болно. Нэгэн удаа Emilio Barbarigo-ийн харшийн дэргэдүүр өнгөрч явах үед нь анх Венецид ирэх үед түүнтэй таарсан нэгэн хулгайч бүсгүй Emilio-ийн ордонруу нэвтрэх гэж яваад харуулуудын тавьсан суманд оногджээ. Шархадсан бүсгүйд Ezio очиж туслан түүнийг хулгайч нарын байранд нь аюулгүй хүргэж өгжээ. Тэгээд тэндээ Венецийн хулгайч нарын удирдагч Antonio-той танилцаж Emilio Barbarigo устгахад туслана гэдгээ амлах болно. Мөн энд өөр нэгэн Templar болох Carlo Grimaldi гэгч байдгийг олж мэджээ. Carlo бол Венецийн төрд алба хаших агаад 10 сайдын нэг ажээ. Венецийн хамба лам Giovanni Mocenigo-той уулзах болж, түүнийг Templar-ын талд оруулахыг хичээх аж. Удалгүй Ezio, Rodrigo Borgia, Carlo Grimaldi нар хуйвалдаж тэргүүн хамба ламтныг хөнөөж түүний оронд Marco Barbarigo-г оруулах гэж буй бусармаг үйлдлийг мэдэж авах болно. Antonio, Ezio 2 Basilica di San Marco шилтгээнрүү нэвтрэх арга замыг хайн дээврээр явах боловч тусыг эс олжээ. Antonio санаа алдаж энэ шилтгээнрүү зөвхөн шувуу л орж чадах юм байна гэхийг сонсоод Ezio, Leonardo-ийн бүтээсэн нисдэг төхөөрөмжийг санаж гэнэ. Ийнхүү Ezio Leonardo дээр очиж уулзах бөгөөд хэд хэдэн удаа бүтэлгүйтсэний эцэст уг төхөөрөмжөөр нисэх арга барилыг удалгүй нээж гэнээ. Энэ хооронд Antonio-ийн хүмүүс San Marco дүүргийн байшин барилгын орой дээрх харуулуудыг устгаж, дүүргийн энд тэндгүй нисдэг төхөөрөмжийг дороос нь хөөрөгдөж өгөхөд зориулж түүдэг галыг асаасан байлаа. Төлөвлөгөө амжилттай хэрэгжиж Ezio, Leonardo-ийн бүтээсэн нисдэг төхөөрөмжийг ашиглан Palazzo Ducale -ийн дээврийг даван орж гэнэ. Гэвч оройтсон байлаа, Carlo тэргүүн хамба ламтныг алж амжсан бөгөөд энэ бүхнийг Ezio-г хийсэн хэмээн үхэхээсээ өмнө ордноор нэг чарлаад амжжээ. Ийнхүү Венецэд хамгийн ихээр эрэн сурвалжлагдсан гэмт хэрэгтэн болсон Ezio нуугдан явсаар Teodora гэгч эмсийн хүрээлэнгийн эзэгтэйн гэрт нуугдах Antonio-тай уулзах болно. Ингээд тэд хэрхэн Marco Barbarigo-г устгах талаар төлөвлөжээ. Түүнтэй зөвхөн Венецид болдог багт наадмын ёслол дээр л уулзах боломжтой ажээ. Гэвч хэн дуртай нь энэ үдэшлэгт уригдахгүй болохыг мэдсэн Ezio цорын ганц арга болох алтан багийг авахаар болдог. Алтан багийг авахын тулд Ezio хурд хүч авъяас шаардсан 4 тэмцээнд ялж түүнийг хожих боловч Dante Moro гэгч луйварчин тэрхүү багийг өөртөө зарлуулж авах болно. Удалгүй Ezio өөрийн Paolo-оос сурсан авъяасаа ашиглан Dante Moro-оос алтан багаа буцаан авч чадна. Ингээд үдэшлэгрүү нэвтэрсэн Ezio Marco Barbarigo-д устгадаг байна. Удалгүй Marco-ийн үеэл Silvio Barbarigo болон түүний бие хамгаалагч Dante Moro нарыг мөрдөн явахдаа хөлсний цэргүүдийн ахлаг Bartolomeo d'Alviano-той таарах билээ. Bartolomeo-той хамтарсан Ezio тун удалгүй Templar-уудын гар хөл Silvio Barbarigo болон түүний бие хамгаалагч Dante Moro-г устгаж чадна.

Алуурчдын Бүлгэмд элссэн нь

2 жил өнгөрсний дараа Ezio 29 нас хүрээд байлаа. Нэгэн удаа Ezio, темпларууд Piece of Eden гэгч нэгэн хачирхалтай зүйлийг Венец авчирах гэж буйг мэджээ. Ezio явсаар тэрхүү хачирхалтай зүйлийг тээж явсан цэргийг устгаад өөрөө тэр цэргийн хувцсыг өмсөөд уулзалтанд очжээ. Templar-уудын нэгэн толгойлогчтой нүүр тулна гэдгээ Ezio мэдэж байлаа. Гэвч тэр хүнийг өнөөх хараал идсэн Rodrigo Borgia гэдгийг мэдсэнгүйэ. Дэргэдээ байсан 2 харуулыг устгаад Ezio, гэр бүлийнхнийхээ өшөөг авахаар Rodrigo -руу довтолжээ. Энэ үед хотын бусад харуулууд Rodrigo-г хамгаалахаар ирж Ezio-той тулалдав гэнэ.Rodrigo өөрийгөө сонгогдсон нэгэн хэмээн ам бардам хэлж байлаа. Энэ үед гудамны цаад булангаас авга ах Mario, Antonio, Paolo, Teodora, Bartolomeo бүр La Volpe хүртэл гараад ирж гэнээ. Гайхаж цочирдсон Ezio-д тэд өөрсдийгөө Ассассин байсныг учирлаж. Энэ бүхий л хугацаанд тэд Ezio-д туслаж байсаншүүдээ, ийм л учиртай байж. Мөн түүхт Niccolò Machiavelli тэнд бас байжээ. Тэр ч бас Ассассин байж. Тэр шөнөдөө тэдгээр бүх алуурчид хотын нэгэн өндөр цамхагийн оройд цуглан ёс заншлыг үйлдэж, дом шившлэгийг уншиж, андгай тангараг өргүүлэн Ezio-г алуурчдын бүлгэмд албан ёсоор элсүүлсэв гэнэ.

Forli-цайзын тулаан

Ezio авга ах Mario болон Niccolo нарын хамтаар Leonardo дээр очиж templar-уудаас авсан өнөөх эрдэнээ үзүүлэх ахул Leonardo гайхан шагширч хэдийд гэдгийг нь үл мэдэх маш эрт цагт үүнийг хийсэн болохыг мөн манай ертөнц дээр байдаггүй металиар хийгдсэн болохыг хэлж гэнэ. Ezio санамсаргүйгээр өнөөх алтан алиманд хүрвэл хурц гэрэл цацарч нууц тэмдэг бүхий элдвийн бичээсүүд ханан дээр гэрэлтжээ. Даруй алимыг авч далд хийн Rocca di Ravaldino гэгч ассассины нэгэн хамгаалагчид аваачиж өгөхөөр болж Romagna руу явж гэнэ. Romagna-д очсон хойноо Niccolo Ezio хоёр Forli цайзын гадна хатагтай Sforza-тай тааржээ. Цайзыг Checco болон Ludovico Orsi нарын ах дүүс эзэлэхээр халдсан байлаа. Ezio Forli-руу нэвтэрч дотроос нь хаалгыг нээж өглөө. Цааш тулалдаж явсаар Sforza-ийн 2 хүүхэд болох Ottaviano болон Bianca нар дайсны гарт орсныг мэдэх болно. Ezio цайзаас гарч явсаар 2 хүүхдийг аварч Ludovico-г хөнөөжээ. Гэвч Checco-г алах гэж байгаад гэдсэндээ хутга дүрүүлж ухаан санаа нь шархны халуунд мансууржээ. Гарт атгасан байсан өнөөх Piece of Eden гэх алтан алим гарнаас нь өнхөрчээ, манантаж орж гарах ой ухаанд нь нэгэн лам хүрч ирж тэрхүү алимыг авсан болохыг хожим нь цайзад ухаан орсон Ezio санаж гэнэ. Бас тэр ламын нэг хуруу нь байхгүй байсныг ч тод санаж, гэвч царайг нь санахгүй байлаа. Тэрхүү нэг хуруугүй ламыг хайн явсны эцэст Girolamo Savonarola гэгч болохыг мэдэж гэнэ.

Түүдэг гал

Girolamo Savonarola-г хайн явсаар Ezio төрөлх Флоренц хотноо эргэн ирлээ. Lorenzo de'Medici нас баржээ. Харин түүний оронд өнөөх Savonarola гэгч өнөөх шидэт алимны тусламжтайгаар Флоренцийг гартаа авч хүмүүсийг баян ядуус хэмээн салгаж, сэргэн мандалтын үеийг илтгэх бүхнийг устгаж байлаа. Алимны ид шидийг тэрээр аль хэдийн нээсэн байлаа. Шашны бурангуй үзэлд нэвт баригдсан дэндүү хуучинсаг үзэлтэй тэрээр хүмүүсийн тархи толгойг шидэт алимны тусламжтайгаар угааж байлаа. Paolo, Niccolo болон La Volpe нарын тусламжтайгаар Ezio хотын эргэн тойронд хэрэн хэсч бүхий л Savonarola-ын гар хөл болсон бүхий л тархи угаагчдыг олж устгажээ. Savonarola хүмүүсийг бослого дэгдээж бүхнийг сүйрүүлэх сүүлчийн хүслээ шивнээд алимыг доош хаяхаас өмнө Ezio түүнрүү хутга шидэж түүнээс алимыг салгажээ. Доош өнхрөх алимыг Templar-ын нэг цэрэг авч зугтсан байна. Түүнийг хөөн гүйцэж устгах хооронд санаа муут Savonarola-г Piazza della Signoria талбай дээр цовдолж шатаахад бэлэн болсон байлаа.

Sistine-ий цогчин дуганд нэвтэрсэн нь

1499 онд ассассинууд Piece of Eden-ий хамтаар Auditore-ийн сууринд хүрч иржээ. Ezio өнгөрсөн жилүүдэд цуглуулсан бүхий л нууц бичээс бүхий codex page-үүдээ эвлүүлж харвал дэлхийн газрын зураг гарч ирэх агаад Ром хотыг онцгойлон тэмдэглэсэн тэмдэг байж гэнэ. Энэ үед Ватиканд аль хэдийнээ 1492 онд Rodrigo Borgia пап лам болсон байлаа. Mario-ийн итгэж байснаар үнэхээр Rodrigo-д Pieces of Eden-ий хоёрдахь эрдэнэ болох очирт таяг байв. Гагцхүү шидэт алим, очирт таяг хоёрыг нийлүүлсэн цагт дэлхийг ч эзэлж болохоор аугаа их хүчийг эзэмших байлаа. Ezio заналт дайсан Rodrigo-г хөнөөхөөр Ватикан явах болно. Улс эх орныхоо нийслэл болсон их хот Ромд хүрч гэнэ. Удалгүй Ватиканруу нэвтэрч аажим аажмаар дөхсөөр Passetto di Borgo -ийн урт замаар тулалдан явсаар Sistine-ий цогчин дуганд нэвтэрч чаджээ. Харин тэнд пап лам болсон Rodrigo өөрийн бусад олон мөргөлчин, сүсэгтэнгүүдэд ном айлдах агаад түүнийг хөнөөхөөр Ezio далд хутгаа гарган түүнрүү үсрэх үест Rodrigo өөрийн очирт таягнаасаа ер бусын шидийг гаргаж Ezio-г хийсгэж орхижээ. Зэвсгийн хүчээр дийлэхгүйгээ мэдсэн Ezio шидийн хүчээр тулалдахаар шийдэж, Al Mualim-ын 1191 онд Altair-ийн эсрэг хэрэглэж байсантай ижил техникийг хэрэглэж биеэ олон хэсэгт хувилжээ. Нэгэн зэрэг 5 Ezio Borgia-ийн эсрэг тулав гэнэ. Мэдээжийн хэрэг жинхэнэ биш тул хиймэл дүрснүүд хэрхэн үнэнхүү хүчийг үзүүлэх билээ. Гэсэн ч Borgia-г ялахын даваан дээр тэрээр алимыг гартаа авч ер бусын хүчээр Ezio-г хөдөлгөөнгүй болгож орхижээ. Агаарт хөшсөн Ezio-г хутгалж тэр орхиод, цааш ямар нэгэн зүйлд яарсан мэт хурдан гэгч яваад өгөв гэнэ. Аз болж Ezio-ийн шарх хүнд байсангүйэ, хөл дээрээ тогтож цааш Borgia-ийн араас явсаар гайхалтай нэгэн танхимд яваад орчихжээ. Borgia өнөөх шидэт алим болоод очирт таягаа шалан дээр зоогоод нэгэн хаалгыг онгойлгохоор оролдож байхтай нь таарч гэнээ. Арга буюу Borgia, Ezio-той гараараа тулалдахаар болов. Хөгшин хүн яаж эрүүл чийрэг залууг барахавдээ, цөм цохиулаад унаад өгч хэхэ. Гэвч Ezio, Borgia-г алалгүй орхив гэнэ. Учир нь түүнийг аллаа гээд ямар ч зүйл өөрчлөгдөхгүй шүүдээ. Харин өнөөх Pieces of Eden гэх 2 эрдэнийн тусламжтайгаар Borgia-ийн онгойлгох гээд чадаагүй хаалгыг нээж өрөөнд явж оров гэнэ. Гэнэтхэн түүний өмнө өөрийгөө Minerva хэмээн нэрлэсэн бүсгүй хурц гэрэл цацруулан гарч иржээ. Хэсэгхэн хугацаанд хүн төрөлхтний тухай урьд өмнө хэний ч сонсоогүй хачирхалтай басхүү гайхалтай түүхийг Ezio-д хүүрнэж гэнэ. Тэд дэлхий ертөнцийг цогцлоож, өөрсдийн дүр төрхөөр хүмүүсийг бүтээжээ. Энэ бүхэн хэний ч ой тойнд багтамгүй тийм гайхалтай нууц байлаа. Яг л библи дээр гардаг шиг Адам, Ева хоёр өөрсдийн бүтээгчдээс Pieces of Eden-г хулгайлсан тул тэдгээр бодьгалиуд хүн төрөлхтөнөөс үүрд нүүр буруулжээ. Энэ бүхэн Ezio-д үнэхээр ойлгомжгүй санагдаж байсан нь ойлгомжтой. Хэсэгхэн хугацаанд өрнүүлсэн яриагаа дуусгахдаа тэрхүү бодьгал хэн ч байхгүй атал хүнгүй тэр газарлуу ширтэж Desmond хэмээх нэрийг дуудан яриагаа дуусгах болно. Ийнхүү Ezio-д маш олон тайлагдаагүй асуултыг үлдээн тэрхүү Minerva охин тэнгэр замхрах билээ...

Assassin's Creed - Brotherhood
Monteriggioni-ийн бүслэлт

Энэ бүх явдлын дараа Ezio, өөрийн удмын Monteriggioni тосгондоо ирэх болно. Жил гаруйн хугацаанд айх аюулгүй, амар тайван байлаа. Гэтэл нэгэн өглөө Ezio, Caterina Sforza-ийн хамт өрөөндөө, орон дотроо хэвтэж байх үед нь нүргэлсэн их дуу гарч удалгүй их бууны сум өрөөний нь ханыг цөмлөн орж иржээ. Айж цочирдсон Sforza авхайг оронд нь орхиод Ezio даруйхан хувцас юугаан өмсч, их бууны сум цөмлөн орж ирсэн тэр хагархайгаар гарч харвал Monteriggioni-ийн хана хэрмийг давж их бууны сумнууд шунгинан хийсэн орж ирж байлаа. Даруй доош бууж авга ах Mario-той уулзжээ. Дайсны цэргүүдийг хотын хана хэрмээр давуулж хэрхэвч болохгүй хэмээн Mario анхааруулна. Ezio доош бууж мориндоо мордоод агшин зуурт балгас болон хувирах тосгоны барилга байшин дундуур их бууны суман мөндрөөс бултан явсаар хотын цамхаг өөд гарч, цамхаг дээрх их буугаар дайсны хана хэрэм давагч цамхгуудаас устгажээ. Гэвч цайзын баруун жигүүрээр дайснууд альхэдийнэ нэвтрээд амжжээ. Ezio тийш гүйн очиж орж ирсэн цэргүүдийг устгах боловч дайснууд хотын хаалгыг цөмлөн орж иржээ. Ezio хаалга тийш гүйн очвол өндөр нуруутай, урт хар үстэй нэгэн залуу Piece of Eden-г гартаа барьсан зогсч байлаа. Дэргэд нь дайснуудад олзлогдсон Sforza авхай байх агаад түүний хөлд шархадсан Mario ах нь хэвтэх ажээ. Тэр залуу бол Rodrigo Borgia-ийн хүү Cesare Borgia байлаа. Templar-ууд дундаа нилээдгүй нэр хүндтэй нэгэн. Ёжтой нь аргагүй инээмсэглээд Ezio-г Ром хотноо ирэхийг урьж гэнээ. Ингэж хэлээд авга Mario-г нь хөнөөж гэнэ. Яг энэ үед цайзын цамхгийн оройд Ezio-г онилж байсан нэгэн цэргийн буунаас гарсан сум байгаа онох болно. Энэхэн мөчид Ezio-ийн нүдэнд орчлон дэлхийг түнэр харанхуй эзэмдэж, шархны халуунд мансууран уналаа...

ImageImage

Энэ бол AC-Brotherhood-ийн ердөө л эхлэл нь. Тоглоом маань гараагүй байгаа тул цааш чухам ямар үйл явдал өрнөхийг үнэхээр хэлж мэдэхгүйнэ. Ямартай ч олж уншсан хийгээд сонсноо товчхон сийрүүлбэл:

Ингээд өшөөгөө авахаар Ezio Ром хотруу явдаг юм байнаа. Мастер алуурчин болсон Эцио маань Ром хотод хяналтаа тогтоож, залуухан алуурчдыг бэлтгэж эхлэх аж. Мэдээж гол дайснууд нь Borgia тэргүүтэй том хүчирхэг Templar-ууд байх болно. Мөн өөрийн бэлтгэсэн шавь нараа Германь, Испани, Англи зэрэг улсуудруу илгээх агаад өөрийн даалгавартаа тэднийг удирдах замаар ашиглаж болох ажээ.
Мэдээж DaVinci анд, өөрийн гайхалтай оюун ухаан, авъяасаараа туслах болно. Мөн Forli-ийн хатагтай Sforza, Machievelli зэрэг түүхэн хүмүүс Ezio-д туслана. Мөн шинэ шинэ олон олон дүрүүд буй. Үе ахих тусам шинэ шинэ дүрүүд, газрууд, бас шинэ шинэ адал явдлууд нээгдэх болно. Мөн авга ах Мариогийн сууринг сайжруулдаг шиг, бүхэл бүтэн Ром хотыг сайжруулах систем бүхий нэмэлт даалгавар нэмэгдсэн гэнэ. Мэдээж хэрэг өөр бусад сонирхолтой нэмэлт даалгаврууд түм бумаараа орсон байгаа. Зэвсгүүдийн хувьд гэвэл их олон шинэ зэвсгүүд нэмэгдсэн нь тодорхой. Тухайлбал хурц ир бүхий дэвүүр, хор шингээсэн хутга, "дартс" , буу, нум сумнаас эхлээд л ДаВинчигийн зохиосон өнөөх нисдэг төхөөрөмж, бүр шүхэр хүртэл байгаа гэнэлээ. Мөн Эциогийн хөдөлгөөнүүд ч гэсэн илүү уян хатан болсон бөгөөд шинэ шинэ техник арга барил, хөдөлгөөнүүдийг эзэмшсэн аж. Нээрээ тийн AC-Brotherhood нь Multiplayer-ээр тоглох боломжийг gamer-үүддээ олгож байгаа гэнэлээ, мэдээж co-op бишшүүдээ. Бас Singleplayer нь 15 цаг үргэлжилнэ гэж байгаа.



Last edited by Khuslen_SG on Aug.17.10 11:23 pm, edited 9 times in total.

Top
 Profile  
 
PostPosted: Aug.12.10 1:13 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.20.08 1:05 pm
Posts: 1221
TRANE (from Marc Ecko's Getting Up:Contents Under Pressure)

IDEAS ARE BULLETPROOF AND ITS STRONGER THAN LOVE....Still Free

ImageImage



Нэр: Coltrane
Овог: Crowley
Нас: тодорхойгүй
Байршил: New Radius хот
Харъялал: SFC (Still Free Crew)
Статус: Амьд байгаа
Ажил: эрх чөлөөт уран бүлээлч, босогч

New York хотын ирээдүйн дүр төрх болсон New Radius хотод юм гэнээ. Бүхий л эрхийг гартаа атгасан захиргаадалтын нийгэм ноёлох болж, засгийн газар хүчээ авсаар хэвлэлийн байтугай хувь хүний эрх чөлөөнд заналхийлэх болсон цаг ажээ. Шинээр сонгогдсон хотын захирагч Sung хотыг мэдэлдээ авах үед хүмүүсийн хүсэн хүлээж байсан горьдлого тасарч байдал улам дорджээ. Өөрчлөлт шинэчлэлт хийж байгаа мэт боловч цэргийнхэн бүхнийг дарангуйлж эгээ л цэргийн дэглэм ноёрхох болов. Энэ бүхэн хотын чөлөөт уран бүтээлчид буюу эрх чөлөөт зураачдад илүү хүндээр тусч байлаа. Учир юун гэвэл засгийн газрын ойрын төлөвлөгөөнд хотыг эрээн мяраан будгаар дүүргэх эдгээр граффитчидаас цэвэрлэх явдал байлаа. Харин манай зохиолын гол баатар бол залуу зураач Coltrane Crowley буюу бусдын нэрлэж заншсанаар Trane юм. Гудамжны графитыг сонирхдог тэрээр эрх чөлөөт зураачдын ертөнцөд өөрийн гэсэн байр суурийг эзлэхээр өөрийн дошны эргэн тойронд өөрийн нэрийн хуудас болох цөөн хэдэн графитыг шүршсэнээр түүний эрх чөлөөт тэмцэгчийн замнал эхлэх билээ. Удалгүй тэрээр өөрсдийгөө Vandals of New Radius хэмээн нэрлээд VaNR гэж товчилсон графит зураачдын бүлэглэлтэй сөргөөцөлдөж эхлэх болно. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суухав, мэдээж энэ тэмцлийг тэд л эхлүүлсэн байж таарна. Хотынхоо сагсан бөмбөгийн шигшээ багт тоглодог Gabe гэгч тэднийг ахладаг аж. Мөн Spleen, DIP зэрэг хүчирхэг залуус түүнийг хүрээлнэ. Trane хүү бяцхан тэмцлээ үргэлжлүүлсээр л. Удалгүй аварга биетэй Цагаан Майк, Kry-1 зэрэг найзуудтай болох болно. VaNR-уудын эсрэг тэмцэхийн хажуугаар CCK (Civil Conduct Keepers) хэмээх хүчний байгууллагынхантай хөөцөлдөнө. Хотын энд тэнд байрлах VaNR-ынхны графитыг дарж өөрийн нэрийг бичнэ, эсвэл тэдний зургийг шоглон графит гэхээсээ илүү шог зураг болгон элэглэнэ. Хотын хаа саагүй өнгөц харагдах газар бүхэнд өөрийн нэрийг үлдээж амжина. Ийнхүү New Radius-т өөрийн тэмцлийг хийж явахдаа Trane хүү бодит ертөнцийн домогт уран бүтээлчид болох Cope2,Futura,Obey,Seen,T Kid.,Smith зэрэг эрх чөлөөт зураачидтай өөрийн ертөнцдөө учрах билээ. Тэднээс гарын үсгийг нь авч, туршлага судалж, фото зургийн хальснаа тэдний гайхалтай урлагийн бүтээлийг буулган авч өөрийн бүтээлдээ тэдний стилийг уусгах аж. Удалгүй Trane CCK-ийнхан чөлөөт уран бүтээлчдийг устгах харгис төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлснийг мэдэх бөгөөд эцгийнхээ танил Decoy гэгч зураачаас эцгийг нь хотын дарга Sung хөнөөсөн болохыг мэдэж авах болно. Trane хүүгийн гудамжны тэмцэл нь аажмаар засгийн газрынхаа эсрэг чиглэж өөрийн найзуудын хамтаар SFC (Still Free Crew) бүлгэмийг байгуулдаг байна. Урьдны өстөн VaNR-ын залуустай Trane хүү эвлэрч, тэднээр хүчээ зузаатгажээ. Энэ хугацаандаа Trane Gabe-ийн найз охин Trina-д сэтгэл татагдах ажээ. Гэвч ухаалаг залуу маань тэнэг алхам хийлгүй, дурлал шохоорхлоос илүү эрх чөлөөг, хүсэл мөрөөдлөө илүүд үзжээ. Ийнхүү чадварлаг залуусаас бүрдсэн SFC -ийнхэн хотын хаа саагүй явж засгийн газар болоод тэдний гар хөл болсон CCK, мэдээжийн хэрэг ноён Sung-ийн эсрэг өөрсдийн багс, бийр, будаг шүршигчийнхээ хошууг чиглүүлж энд тэндгүй ухуулах зурагт хуудас, постер нааж, графит шүрших болно. Бүр New Radius-ийн гүүрэн дээр, CCK-ийн төв байран дээр, хотын дээгүүр эргүүл хийх телевизийн хөөрөгч бөмбөлөгөн дээр хүртэл зураад амжих болно. CCK-ийнхан ч улам хүчирхэг болж өөрсдийнх нь байрлах дүүрэг дошруу удаа дараа халдаж, байрыг нь галдаж, анд Decoy-г нь хөнөөх болно. Уур хилэн нь бадарсан Trane байшингийн дээвэр дээр цагдаагийн ахлагч Hunt-тай тулалдах үедээ, тун санамсаргүйгээр хальт гишгэж өөрөө галд өртөж зулын гол болсон түүнийг алсан гол буруун болж хилс хэрэгт унана. Энэ бүхнийг ТВ-ээр шууд дамжуулж байсан тул яах аргагүй Trane хотын нэг номерын аюултай гэмт хэрэгтэн болж эрэн сурвалжлагдана. Гэвч манай эрх чөлөөт уран бүтээлч бууж өгөлгүйгээр тэмцлээ үргэлжлүүлж шинэ жилийн үдэш ноён Sung-ийн ярилцлага өгөх агаарын бөмбөлөг бүхий явуулын станцид нэвтрэн орж түүний шууд нэвтрүүлэгээ цацахаас өмнөхөн нь арынх нь фон нь дээр Sung-ийн хамаг л булхайг илчилсэн графитыг зурж амжих билээ. Тиймээ энэ бол эрх чөлөөт уран бүтээлчийн тэмцэл юм, буу зэвсгийн оронд, үзэг бийр, багс будгаар зэвсэглэсэн түүний энэ тэмцэл, тэмцэл гэхээсээ илүү урлагийн, оюун ухааны, үзэл бодлын дайн гэлтэй...

Сонирхуулахад:

+Энэхүү зохиолыг Marc Ecko өөрөө бичжээ

+Тоглоомон дээрх гайхалтай зургуудыг амилуулахын тулд бодит ертөнцийн 50 эрх чөлөөт уран бүтээлчид гар бие оролцжээ

+Trane-ий хоолойд реппер Talib Kwelli дуу оруулсан байна


IDEAS ARE BULLETPROOF AND IT"S STRONGER THAN LOVE
BEFORE THEY WERE SILVER WE WERE GOLD


Last edited by Khuslen_SG on Aug.17.10 11:25 pm, edited 3 times in total.

Top
 Profile  
 
PostPosted: Aug.12.10 11:05 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.11.05 4:18 am
Posts: 5214
Location: Random Access Memories
Well done :wd:

Одоо 11 сард энэ Резнов өвгөн ах од болно доо, агуу тоглоом шүү.

Image

"The mudak in the car is General Heinrich Amsel. Architect of Stalingrad's misery." нтр гээл Орос үг холиод оруулсан нь их гоё байсан :haha:

_________________
3770K|MVG|GTX670|Vertex4|H60|8G


Top
 Profile  
 
PostPosted: Aug.12.10 4:20 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.20.08 1:05 pm
Posts: 1221
Vito Scaletta (from MAFIA II)

Мафийн Гэр Бүлийн Бичигдээгүй Хууль: Гар чинь цус боллоо ч, ханцуй чинь цэвэрхэн байх ёстой

ImageImage

Нэр: Vito
Овог: Scaletta
Төрсөн он: 1925
Төрсөн газар: Сициль
Гэр бүл: Эцэг - Antonio Scaletta
Эх - Maria Scaletta
Эгч - Francesca
дүүтэй байсан боловч багадаа өвчнөөр өөд болсон байна
Байршил: Empire Bay
Харъялал: Falcone-ийн гэр бүл
Үүрэг: Soldati (Capo-оос доош тушаал)

Бидний шинэхэн анд Vito нь 1925 онд Италийн Сициль арал дээр маш тарчигхан амьдралтай нэгэн гэр бүлд мэндэлжээ. Бага байхад нь эцэг нь түүнийг эгчийнх нь хамтаар дагуулан сэтгэл хангалуун амьдралыг мөрөөдөж эрх чөлөөний эх орон Америкыг зорьжээ. Ийнхүү эцэг охин хүү гурав яван явсаар New York-с сэдэвлэн хийсэн Empire Bay хотноо хүрэлцэн ирэх болно. Хэдийгээр хотод суурьшиж чадсан ч гэлээ ядуу тарчиг амьдралаасаа салж чадсангүй. Заримдаа идэх хоолгүй хоосон хонох өдөр ч нилээдгүй тохиох аж. Удалгүй бяцхан Вито хүү өөрөөсөө том Joe гэх нэгэн хүүтэй нөхөрлөх болж зүү орох зайгүй найзууд болцгоож гэнэ. Том биетэй Joe Vito-г үргэлж хулигануудаас хамгаалдаг байлаа. Хүүхэд нас нь ийнхүү Empire Bay-ийн гудманд өнгөрч нэг л мэдэхэд Vito эрийн цээнд хүрч гэнээ. Дайны гал Европт ид дүрэлзэж асан энэ үед Вито хулгайн хэрэгт холбогдож торны цаана суухдаа тулав гэнэ. Шоронд орох эсвэл цэрэгт явах гэсэн хоёр зам түүнийг хүлээж байлаа. Учир нь хэрвээ цэрэгт татагдвал тэрээр шоронд суух хэрэггүй болох байж. Ийнхүү Вито цэрэгт татагдаж дайны гал дүрэлзсэн Европруу явдаг байна. Дайнд баатарлагаар тулалдаж яваад хүнд шарх авсан тул хугацаанаасаа өмнөхөн халагдаж гэртээ ирж гэнэ. Тулалдаж явах зуур нь эцэг нь нас барсан байлаа. Зүгээр ч нэг үхэлгүй өөрийн гэр бүлээ $2,000.00-ийн өрөнд унагаад нөгөө ертөнцөд одсон байж. Ингээд Вито гэр бүлийнхээ өрийг дарахын тулд ажил хайх боловч өрөө хурдан барагдуулахын тулд арга буюу багын анд Joe-ийн хамтаар гэмт хэргийн ертөнцөд хөл тавих ажээ. Удалгүй henry Tomasino гэгч мафийн гишүүнтэй танилцах бөгөөд түүний тусламжтайгаар Falcone-ийн гэр бүлд шурган орж, удалгүй Don-ы итгэлийг олсноор, боссын юу л даалгана түүнийг үг дуугүй биелүүлэхэд бэлэн гарын хүн нь болох болно.

Тоглоом маань хараахан гараагүй байгаа тул нэг иймэрхүү байнадаа. Тоглож дуусахаараа дэлгэрэнгүй оруулнаа.

Зан чанар:
Үг дуу цөөнтэй, туйлын даруухан нэгэн. Яг л өөрийн анд Joe-ийн эсрэг хувилбар гэсэн үг. Угийн сайхан сэтгэлтэй, ёс суртахууны маш өндөр хүмүүжилтэй тэрээр барагтай л бол хүнийг гомдоохооргүй нэгэн. Мафийн гэр бүлд орсон хойноо ч Don бүр Capo болохыг ч эрмэлздэггүй байна, зүгээр л түүнд багахан мөнгө байхад л хангалттай.

Нэмэлт:

+Тоглоомын үйл явдал эхлэх 1945 оны 2 сар гэхэд Вито 20 настай байх болно.

+Цэргээс халагдан ирж байгаа түүний мөрөн дээр агаарын домогт 101-р ангийн тэмдэг байдаг байна

+Тоглоомын үйл явдал 1945-1957 он буюу Витогийн амьдралын 12 жилийг үзүүлэх ажээ.

+Түүний гадна төрхийг 1951 онд Marlon Brando-ийн тоглосон "A Streetcar Named Desire" киноных нь дүрээс сэдэвлэн бүтээсэн байна.
Image


Last edited by Khuslen_SG on Aug.17.10 11:27 pm, edited 3 times in total.

Top
 Profile  
 
PostPosted: Aug.14.10 12:20 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.20.08 1:05 pm
Posts: 1221
Andrew Ryan (from Bioshock)

Would You Kindly to read this, my Friend

ImageImage



Нэр: Andrew
Овог: Ryan
Төрсөн он: 1892
Төрсөн газар: Орос
Rapture-т ирсэн: 1946
Нас барсан: 1960 онд өөрийн ажлын өрөөндөө
Үсний өнгө: Бор
Нүдний өнгө: Цэнхэр
Статус: Нас барсан, алагдсан

Түүний Бага нас

Rapture хотыг үндэслэгч тэрбээр 1892 онд Хаант Орос улсын нэгэн бяцхан тосгонд Рянофскийн гэр бүлд хүү болон мэндэлжээ. Эцэг эх нь түүнд Андрей хэмээх нэрийг хайрласан байна. Ийнхүү тосгонд хүүхэд насаа өнгөрүүлсэн Андрей удалгүй эрийн цээнд хүрч гэнээ. Гэнэт их хувьсгал дэгдэж хаант засаглалыг түлхэн унагааж Болщевикууд төрд эзэн болон сууж гэнэ. Энэ бол 1917 оны аравдугаар сар байлаа. Октябрын хувьсгалаар Оросын ард түмэн өөрсдийн сүүлчийн Царь Романовыг, гэр бүлийнх нь хамтаар хүйс тэмтэрч, түүний хаант төрийг түлхэн унагаж хожим нь олон хүнд зүхэгдсэн Зөвлөлт нийгмийг цогцлоож ЗХУ-ын эхлэлийг тавьсан ажээ. Төд удалгүй Орос орон улаан коммунист нийгэмд шилжсэн байна. Энэ бүхэн залуухан Андрейд огтхон ч таалагдахгүй байлаа. Эрх чөлөөгүй нийгэмд амьсгаа авч чадалгүй 1919 онд Эрх чөлөөний эх орон Америкыг зорьж гэнээ.

Америк дахь Амьдрал

Өөрийн улсаас дүрвэн гарсан тэрээр Эрх чөлөөний эх орон Америкт ирлээ. Бүхий л зүйл шинэлэг бас сонин содон байлаа. Удалгүй тэрээр нэгэн байгууллагад ажиллах болж ажилчин ангийн тоог нэгээр нэмлээ. Гэвч удалгүй Социалист нийгэм Коммунизмаас ялгагдах зүйл үгүй мэт санагдах болжээ. Ялангуяа Рузвелт болон түүний гар хөл засгийн эрхэнд гарах болсон 30-аад оны үед юм гэнэ. Энэ үед тэрбээр томоохон барилгын компаний эзэн болоод байлаа. Түүний нөр их хөдөлмөр нь, бүтээн босгох хязгаар үгүй мөрөөдөл нь түүнийг энэ хүртэл авч иржээ. Мөн түүний философи бол: Орчин үеийн ертөнц хэнээс ч хараат бус, зөвхөн өөрийн сонгосон замаар явах аугаа хүмүүсээр бүтээгддэг юм. Харин төрд сандайлж суусан "паразитууд" тэдгээр аугаа хүмүүст боломж өгөлгүй, харин ч тэдний хийсэн бүтээсэн бүхнийг, хүсэл мөрөөдөлтэй нь хамт булшилдаг юм. Тиймээ Андрей хэнээс ч хараат бус тийм л ертөнцөд амьдрахыг хүсдэг байлаа. Нэгэн удаа тэрээр өөрийн гэсэн өмчтэй болохыг хүсч хотын ойролцоо ихээхэн хэмжээний ой мод бүхий газрыг худалдан авч гэнээ. Зөвхөн өөрийн мөрөөдөлдөө оршдог тэр л газрыг бодитоор босгох боломжтой болсондоо баяртай байлаа. Үүний тулд тэрхүү газрын нилээдгүй хэмгийн модыг тайрах хэрэгтэй байлаа. Гэвч тэр газрыг хээл хахуульд идэгдсэн төрийн томоохон албан тушаалтан өөр нэгэн хөрөнгөтөнд зарж орхиж гэнээ. Тэр баян энд өөрийн цэцэрлэгт хүрээлэнг барина гэнэ. Ард түмэн ч түүнийг дэмжиж, зарим нэг хэсэг нь бурхны бүтээсэн зүйлийг Андрейг устгахаас нь өмнө аварлаа хэмээн муйхарлана. Уурсаж хорссон Андрей зүгээр л тэр ойг шатаачихсан байна. Андрей тэр газарт чухам юуг хийх гэж байсан нь нууц хэвээр үлджээ. Удалгүй дайн болж гэнээ. Дайнд ялж явсан Америк улс Японы Хирошима,Нагасаки дээр атомын бөмбөг хаяжээ, дайны төгсгөлийг дэндүү муухайгаар хийсэн нь Андрейн дургүйцлийг дээд цэгт нь хүргэв гэнэ. Энэ их сүйрэл устгал нь Андрейн бүтээж босгохын арвин их хүсэлтэй нь харшилдаж байлаа.

Rapture Хотын бүтээн босголт

Удалгүй өөрийн нэрийг Ryan болгож сольсон Андрейн толгойд хачирхалтай басхүү гайхалтай нэгэн санаа зурсхийн орж ирж гэнээ. Энэ бол дэлхийн ямар ч паразитуудын гар хөл хүрэхгүй тийм л газарт, ямар ч уран бүтээлчийн санааг хянадаггүй, ямар ч эрдэмтний нээлтэнд хориг тавьдаггүй , ямар ч хүний эрх чөлөөг хаадаггүй бас ямар ч Бурхан, ямар ч Коммунизм, Социализм үгүй тийм л ертөнцийг босгох байлаа. Тиймээ тэр Атлантын далайн гүнд Rapture хэмээх бүхэл бүтэн хотыг босгох солиотой гэмээр төлөвлөгөөндөө удалгүй ханцуй шамлан оржээ. Өөрийн барилгын компаний бүхий л хөрөнгө хувьцааг зарж оронд нь "Warden Yarn" гэх өөр нэгэн компанийг босгожээ. Завь, усан онгоц, шумбагч хөлөг хөлслөн авч Атлантын далайн тэг дунд, далайн ёроолд Rapture хотын шавыг тавьж гэнээ. Энэ үед "Orrin Lutwidge's Scarlet Sovereign Import and Export" зэрэг томоохон хөрөнгө оруулалтын компаниуд түүнд туслаж байлаа. Удалгүй боломжгүй зүйлийг бодитой болгож, усан доорх ертөнцөд Rapture сүндэрлэж эхэллээ. Хамгийн чадварлаг зохион бүтээгчид, барилгачид ,дизайнер архитектурчид, зураачид, эрдэмтэд түүний дор ажиллаж байлаа. Гайхалтай зүйлийг босгоход гар бие оролцох тэдний ихэнх нь цалин мөнгөнөөс татгалзах ажээ. Учир нь цалин хөлсний нь оронд Rapture-т суурьших эрх тэднийг хүлээж байгааг мэдэж байсан юм. Зочид буудал, шар айрагны мухлаг, эмнэлэг, сургууль, радио станц, театр, үзвэр музей, галт тэрэг, метро гээд л их хотод юу л хэрэгтэй байна бүгдийг бүтээж гэнээ. Мэдээжийн хэрэг өөрсдийн хотыг хамгаалах хамгийн хүчирхэг хамгаалалт, механизмуудыг мөн бүтээсэн байна. Ийнхүү жинхэнэ эрх чөлөөний диваажинг босгосон тэрээр дэлхий ертөнцийн хамаг л өөдрөг үзэлтэй, гэрэлтэй гэгээлэг хүмүүсийг өөрийн хотдоо урьж гэнээ. Хүмүүс мянга мянгаараа ирэн суурьшиж, эдийн засаг, урлаг, аж үйлдвэрлэл улам бүр цэцэглэн хөгжиж байлаа. 1946-1958, тиймээ энэ бол бүхэлдээ Rapture хотын алтан үе байлаа. Andrew Ryan өөрөө ухуулга хийж, Rapture-д төрсөн хүүхдүүдэд дэлхийн гадарга дээрх чөтгөрүүдээс үргэлж хол бай хэмээн захина. Удалгүй залуу эрдэмтэн бүсгүй Brigid Tenenbaum, ADAM гэгч ер бусын чадалтай нэгэн бодисыг нээж гэнэ. Хотын захад ажиллах нэг гаргүй нэгэн барилгачин хачирхалтай хийгээд том өвөрмөц нэгэн төөнүүр хорхойд мухар гараа үмхүүлчихсэн байхыг Tenenbaum олсон байна. Хамгаас хачирхалтай нь маргааш өглөө нь түүний гар хэдэн см-аар уртсан ургасан байхыг анзаарч гэнээ. Ийнхүү тэрээр хачирхалтай тэр төөлүүрийн дотор ямар нэгэн зүйл байгааг гадарласан байна. Гэвч энэ бүхэн нэгмуу загас агнуурын газрын эзэн Frank Fontaine-ий гарт орвол ямар аюултай зүйл тохиолдохыг хэрхэн мэдэх билээ.

Rapture-ийн уналт

Удалгүй ADAM-г ашиглан гайхалтай шидийн гэмээр зүйлсийг хийх болжээ. ADAM-аас төрөл бүрийн пласмидуудыг гарган авч, түүнийгээ судсандаа шахсанаар гарнаасаа гал гаргах, цахилгаан хүчдэл ялгаруулах, бодлоороо халбага нугалах зэргээс эхлээд л үнэхээр сонирхолтой байлаа. Хүмүүс ч түүнийг ахуй амьдралдаа ашиглах болж, гэрийн элдэв ажлаа хөнгөвчилж эхлэв. Энэ бүх цэцэглэлт хөгжилтийн хажуугаар гадуур орхигдож тааруу амьдрах иргэд ч их байлаа. Тэдгээр ядууст Frank Fontaine гараа сунган туслаж, нилээдгүй нэр хүндийг олоод байв. Fontaine удалгүй Atlas гэгч нууцлаг нэгний тусламжтайгаар улс төрийн кареер олж авч гэнээ. Хотод элдвийн контрабанд үйл ажиллагаанууд их явагдах болж хүмүүс гадна ертөнцөөс авч ирсэн Библи, Буддагийн хөшөө зэрэг зүйлсээ солилцох болсон нь Ryan-ы дургүйг хүргэж, үүний эсрэг хууль гаргажээ. Өөрийн босгосон хотод элдвийн гэмт хэрэг, янз бүрийн зохимжгүй зүйл хийх хүмүүс ихээхэн гарч ирэх болсон тул Ryan өөрийн нь зөвшөөрөлгүйгээр ямар нэгэн зүйл хийхийг хориглосон элдвийн хуулийг гаргасан нь ард олны дургүйг хүргэж эхэллээ. Энэ бүхний эсрэг Ryan өөрийн Sullivan зэрэг туслахдаа хандаж ямар нэгэн зохимжгүй зүйл гарвал шууд хүч хэрэглэх тухай шийдвэрийг өгч гэнэ. Andrew Ryan бага багаар хүч хэрэглэх замаар хүмүүсийг хяналтандаа байлгахыг эрмэлзэж эхэллээ. Алслагдан тусгаарлагдсан газарт иргэдэд тусламж үзүүлэх зорилгоор авч ирсэн сэтгэл зүйч, физиологич Sofia Lamb гэгч өөрийн хамгийн ойрын шадар туслах нь удалгүй Ryan-ы амин хувиа бодсон философитой санаа нийцэхгүй болж эхэлж гэнэ. Үүнийх нь хариуд түүнийг ажлаас нь халж гэнэ. Энэ мэтээр олон хүнийг өөрөөсөө холдууллаа. Богинохон хугацаанд томорч өөрийн нь эсрэг сөргөлдөх шинжтэй болсон Fontaine-г Ryan хүч хэрэглэн буулгаж авлаа. 56 оны үед юм гэнээ, Eve's Garden-ий бүжигчин бүсгүй Jasmin Jolene гэгч, Ryan-аас жирэмсэн болсон байна. Andrew Ryan-аас жирэмсэн болгохын тулд Jolene-д Frank Fontaine ихээхэн хэмжээний мөнгө төлсөн байлаа. Тэр үед Rapture хотын ихэнх хамгаалалтын механизм, автомат төхөөрөмжүүд Ryan-ын генетик кодоор ажилладаг байсныг Fontaine мэдэж байсан юм. Ийнхүү Jolene-аас гарсан хүүхдийг нь авч гэнээ. Энэ бүхнийг мэдсэн Andrew Ryan, Jolene-г тэр дор нь хөнөөж орхиж. Rapture хотоор нэг нэгжсэн боловч Fontaine олдсонгүй. Гэвч Rapture Standart хэвлэлийн 1958 оны 9 сарын 12-ны дугаарт Fontaine-г үхсэн тухай, Ryan түүнийг алсан тухай нийтлэл гарч гэнээ. Өөрийгөө худал үхүүлсэн Fontaine, Atlas гэгчээр өөрийн шинэ нүүр царайгаа хийсэн байлаа. Тиймээ Atlas бол Fontaine өөрөө юм.

Иргэний Дайн болон Сүйрэл

1958 оны шинэ жилийн үдэш. Andrew Ryan сүүлийн нэг жилд болж өнгөрсөн хямралд төгсгөл ирж шинэ эрин үе ирснийг телевизээр тунхаглажээ. 1959 оныг Rapture-ийн хамгийн гайхалтай жил болох болно хэмээн мэдэгдэж гэнэ. Гэвч удалгүй Fontaine-ы хамсаатан Atlas телевизийн системд холбогдож Kashmir Ресторанд халдлага болсон тухай шуурхай мэдээг цацаж гэнэ. Баяр наадмын үеэр Fontaine өөрийн хорон төлөвлөгөөг энэ газраас эхэлсэн нь энэ аж. Atlas болон Fontaine босогчид хотыг нилээдгүй хэсгийг эзэлж, хотод цус урсч эхэлжээ. Andrew-ийн хүүгийн генетик кодын тусламжтай хотын хамгаалалтын системийг өөрийн талд эргүүлж чадсан Fontaine-ы эсрэг Andrew Ryan-ы талынхан өөрсдийн Plasmid-уудын тусламжтайгаар тулалдаж байлаа. Иргэний дайн улам бүр гүнзгийрч, ард түмэн улам бүр үймсэн энэ үед Ryan сэжигтэй санагдсан хүн бүрийг устгаж, Plasmid-уудыг хэн бүхэнд чөлөөтэй ашиглуулах шийдвэрийг гаргажээ. Олон олон хүн энэ завшааныг ашиглаж Plasmid-уудыг үнэгүй хэрэглэж байлаа. Сайн нөхдийг нь хороосонд эгдүүцсэн McDonagh (plasmid-ыг зохиолцсон гол хүмүүсийн нэг) Plasmid-уудын шугамын системд өөрчлөлт оруулж орхижээ. Гэвч энэ нь аймшигтай муугаар эргэж Plasmid-уудыг хэрэглэсэн хүн бүрийн гадна төрх өөрчлөгдөн, арьс үс нь гуужин унаж, өрөвдөн хайрлах сэтгэлгүй араатнууд болгон хувиргажээ. Удалгүй хотын амьтай бүхэн устаж, өнөөх өөрийн ухаан бодолгүй хүн-араатнууд үлдэн хоцорч гэнэ.

Bioshock

Сууж явсан онгоц нь Атлантын далайд сүйрэн осолдож, санамсаргүй байдлаар Rapture-т хөл тавьсан Jack-г Andrew Ryan гадна ертөнцөөс илгээгдсэн тагнуулч, CIA-ын ажилтан хэмээн боджээ. Ийнхүү тэрээр хотын хамгаалалтын системүүдийг идэвхжүүлж Jack-ийн эсрэг эргүүлэх болно. Харин балгас болсон Rapture-т хөл тавьсан Jack-тай Atlas, радио холбоогоор дамжуулан холбоо тогтоох бөгөөд түүнийг тосуулахаар өөрийн найз Johnny-г илгээсэн ч тэрээр Splicer-ийн гарт амь үрэгддэг. Ийнхүү Atlas, Ryan-ы гэнэтийн халдлагуудыг Jack-д сэрэмжлүүлэн түүнд туслаж эхэлнэ. Atlas өөрийн амьд үлдсэн эхнэр хүү хоёроо эсэн мэнд Rapture-ээс гаргахын тулд Jack-г ашиглах боловч Ryan түүний гэр бүлийнхний сууж явсан Bathyspere-лүү Splicer-үүдийг илгээн устгах болно. Учир нь Atlas-г Jack-т газарчилаад буйг нь Andrew Ryan мэдэж байлаа. Fontaine-г бүрмөсөн
зогсоохын тулд Ryan Rapture-ийн өөрийгөө устгах системийг идэвхжүүлж гэнэ. Энэ хооронд Jack яван явсаар Ryan-ий өрөөнд явж очих болно. Үнэн хэрэгтээ Jack бол бүжигчин Jasmine Jolene болон Andrew Ryan-ий хүн болохыг Jack-т хэлдэг байна. Хамаг л бүтээн босгосон бүхэн нь нүдний нь өмнө сүйрч байхыг харсан Ryan-д ахиад амьдрах хүслэн огтхон ч төрөхгүй байлаа. Өөрийн гольфийн цохиурыг Jack-д өгч өөрийг нь алахыг Jack-с хүснэ. Jack ч арга буюу зөвшөөрч гэнэ. Түүний цогцсоос генетик түлхүүр авч, Vita-Chamber-аар дамжиж хотын өөрийгөө устгах системийг зогсоох болно.

Bioshock 2

Хэдий нас барсан ч гэлээ, түүний дуу хураагуурт бичиж үлдээсэн бичлэг бүхий дурдатгалыг цөөнгүй олдох болно. Мөн Bioshock 2 дээр гол дүрийн дайсан болох Sofia Lamb болон Andrew Ryan 2-ын улстөрийн тэмцлийг нарийвчлан гаргах билээ.

Сонирхуулахад:

+Andrew Ryan-ыг 1957 онд Ayn Rand-ийн зохиосон "Atlas Shrugged"-ийн John Galt-аас сэдэвлэн бүтээжээ

+Andrew Ryan гэдэг Ayn Rand-ийн анаграм юм

+Fontaine-г Atlas байсныг Andrew Ryan хэзээ ч мэдээгүй юм



"I am Andrew Ryan, and I am here to ask you a question. Is a man not entitled to the sweat of his brow?

'No,' says the man in Washington, 'it belongs to the poor.'
'No,' says the man in the Vatican, 'it belongs to God.'
'No,' says the man in Moscow, 'it belongs to everyone.'

I rejected those answers. Instead, I chose something different. I chose the impossible. I chose...

Rapture.

A city where the artist would not fear the censor,
where the scientist would not be bound by petty morality,
where the great would not be constrained by the small.

And with the sweat of your brow, Rapture can become your city, as well."
―Andrew Ryan


Last edited by Khuslen_SG on Aug.18.10 11:28 pm, edited 5 times in total.

Top
 Profile  
 
PostPosted: Aug.14.10 1:28 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Jan.28.08 7:17 pm
Posts: 4469
Location: 144th Chamber
bayrlalaa .. mash sonirholtoi gaihaltai zohiol buhii togloomuud 2-uulaa nadad bgaa ... orchuulgiin tuvshin ch uneheer saihan setgeld niitsehuits bna shuu ... dahin dahin ingej spam-daad bgaag uuchlana bizee

udahgui kino zurag avalt ehelne gej baih shig bsan nuguu prison break t1 sta-iin BIOSHOCK-iin kinonii gol durd toglono gesen baih shuu

_________________
Entaro Adun Baby!!!


Top
 Profile  
 
PostPosted: Aug.14.10 2:06 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.20.08 1:05 pm
Posts: 1221
Зүгээрдэ, энэ чинь ганцхан миний булан бишшүүдээ. Санаа сэтгэгдлээ чөлөөтэй солилцож байвал гоёшдэ :wd:

Хэхэ тэр тоглох гэж байгаамуу. Ер нь тоглоом сэдэвлэж хийсэн кинонууд нэг л тийм байдаг юмаа. Max Payne, Hitman,BloodRayne,Prince of Persia гээд л. Гайхалтай зохиолыг битгий л алаад хаяасай билээ


Top
 Profile  
 
PostPosted: Aug.15.10 9:26 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: May.21.04 11:00 am
Posts: 2521
Location: http://www.itech.mn
mash ih taalagdlaa. bi web deeree tavij boloh uu :D

_________________
http://www.avlaa.mn/sor


Top
 Profile  
 
PostPosted: Aug.15.10 10:43 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.20.08 1:05 pm
Posts: 1221
Бололгүй яахав


Top
 Profile  
 
PostPosted: Aug.16.10 10:43 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Apr.04.06 3:54 pm
Posts: 6685
Эх сурвалжийг нь линктэй нь хавсаргачихгүй юу Сор оо

_________________
urnotmytype


Top
 Profile  
 
PostPosted: Aug.16.10 2:21 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: May.21.04 11:00 am
Posts: 2521
Location: http://www.itech.mn
ahn tegnee uneheer sain bichsen bna shu. bi bioshock barag togloogui neg ih hutgaldaagui harin end unshaad sanaa amarchihlaa :P

_________________
http://www.avlaa.mn/sor


Top
 Profile  
 
Display posts from previous:  Sort by  
Post new topic Reply to topic  [ 165 posts ]  Go to page 1, 2, 3, 4, 5 ... 7  Next
Энэ сэдэвийг FB зарлах

Who Likes This Topic on Facebook? 


All times are UTC + 8 hours


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  




Copyright Asuult.NET © 2000-2014.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2014 phpBB Group.