#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.17.18 4:58 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 89 posts ]  Go to page Previous 1 2 3 4 Next
Author Message
PostPosted: Mar.04.10 10:27 am 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: May.19.08 12:26 pm
Posts: 1817
Location: Асуувал хариулъя
Tegelgui yahav. Jaahan hicheel nom l gai bolood baina ternees bish oruulaad l baina.

_________________
Форумдах сонирхол алга.


Top
   
PostPosted: Mar.16.10 5:31 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: May.19.08 12:26 pm
Posts: 1817
Location: Асуувал хариулъя
Ойрд үнэхээр зав гарахгүй байнаа. Зав гаргах гэж үзээд л байна.

_________________
Форумдах сонирхол алга.


Top
   
PostPosted: Mar.16.10 6:22 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: May.19.08 12:26 pm
Posts: 1817
Location: Асуувал хариулъя
Оркууд сул дорой болж эхэлсэн нь

Олон ч сар өнгөрч, олон ч оркууд баригдан ирж хорих газруудыг дүүргэж байв. Хүмүүс тоо нь тоо томшгүй болж эхэлмэгц оркуудыг хорих шинэ хорих газрыг Алтерак уулын өмнөд тал нутагт барихаар болов. Ийнхүү хорих газрууд ихэсч эхэлмэгц холбоотнуудаас Теренас хаан татвар авах шийдвэр гаргалаа. Энэ нь олон удирдагчдын дургүйцлийг төрүүлж салж сарних талаар ярьж эхлэх болов. Харанхуйн хүч нөмрөн аваад байсан тэр үед нэгдсэн Холбоотон хэзээ мөдгүй салж бутрах нь тодорхой болов.

Улс төрийн тавцнаа ийм үйл явдлууд болж байхад хорих газруудын харуул занги нар оркуудын зан авирт ихээхэн өөрчлөлт орж байгааг анзаарчээ. Цаг хугацаа өнгөрөхийн хирээр оркууд оргох гэж зүтгэх, өөр хоорондоо алалцах зэрэг нь багассан байна. Бүх оркууд нэг л сул дорой хүлцэнгүй болж эхлэв. Үүнд үнэхээр итгэхэд бэрх ч гэсэн Азеротын газар нутаг дахь хамгийн дайнч ард түмэн дайн тулаанаа хийх ямар ч хүсэлгүй болсон байна.

Зарим нэг нь зөвхөн оркууд л өвчилдөг тийм өвчнөөр өвчилж эхлэв. Гэхдээ Далараны Архимаг Антонидас өөр зүйл олж мэдсэн бөгөөд түүнийгээ хэллээ. Оркуудын түүхийг судалж байх явцдаа олон зууны турш оркууд чөтгөрийн хүчин доор захирагдан байдаг байсныг олж мэджээ. Энэхүү хүчинд Азеротын нутагт хөл тавихаасаа ч өмнө автсан байж болзошгүй хэмээгээд энэхүү хүчээр оркууд байлдах хүсэл тэмүүлэл, хүч чадал, эр зоригийг олж авдаг байжээ хэмээжээ.

Антонидасын онолоор бол оркууд сул дорой болж өвчилсөн биш харин тэднийг хүч чадалтай болгож байсан варлок шидтэнгүүд алга болсонтой холбоотой юм. Хэдийгээр учир шалтгааныг нь олсон боловч энэхүү байдлаас хэрхэн тэднийг гаргах талаар юу ч хийж чадсангүй. Энэ талаар холбоотны удирдагчид тэднийг энгийн хэвэнд нь оруулах арга зам хайж олох талаар хоорондоо маргаж эхлэв. Эцсийн дүгнэлтийг хийхэд, оркууд нь ийм догшин ширүүн үндэстэн биш харин гэгээн, ариун нэгэн байж магадгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ.

_________________
Форумдах сонирхол алга.


Top
   
PostPosted: Mar.17.10 4:37 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: May.19.08 12:26 pm
Posts: 1817
Location: Асуувал хариулъя
Шинэ Хорд

Дюрнхолд дахь хорих газрын эзэн Айделас Блекмүүр хорих газартаа олон ч зан авир дүр төрх бүхий оркуудыг ажиглаж байв. Гэхдээ тэдний дундаас зөвхөн нэгийг нь л онцгойлж харж хандаж байлаа. Тэрээр тэрхүү орк хүүг 18 жилийн өмнө өргөж авсан билээ. Тэрээр түүнийг өөрийн үнэнч боол болгож Тралл хэмээн нэрийдлээ. Блекмүүр Траллд тактик, философи, дайн тулааны тухай олон зүйлийг зааж сургажээ. Мөн түүнийг мэсчин боол болгож ч сургажээ. Энэ бүхний эцэст Блекмүүрийн бодож явсан зүйл нь залуухан оркийг ирээдүйд дайны зэвсэг болгон ашиглах явдал байлаа.

Ийм хүнд нөхцөлд Тралл эрэмгий зоригтой, холч ухаан, алсын бодолтой баатар эр болон өсч өндийлөө. Тэрээр энэхүү боолын амьдрал нь түүний явах ёстой амьдрал биш гэдгийг мэдэж байлаа. Тралл эрийн цээнд хүрэх тэр үед тэрээр өөрийн удам угсаа, өөрсдийн овог үндэстний гарал үүсэл буюу өөрийн урьд өмнө хэзээ ч уулзаж учирч байгаагүй орк хэмээх үндэстний талаар олж мэджээ. Тэд олон жилийн өмнө ялагдаж одоо зүгээр л боолууд болон хувирсан байв. Тэрээр мөн Оркуудын аугаа удирдагч Дүүмхаммер Лордароноос зугтаж хаа нэгтээ бүгсэн байгааг олж сонсчээ. Энэ бүхнээс цорын ганц л аймаг холбоотны хурц хараанаас зугтаж олон жилийн нүүрийг үзжээ.

Цаг нь болсныг мэдсэн Тралл Блакмүүрийн хорих газраас зугтаж өөрийн аяндаа гарлаа. Өөрийн аяллын явцад олон ч хорих газруудаар өнгөрөхдөө оркуудыг үлбэгэр сул дорой нэгэн болсон байсныг олж үзээд сэтгэл нь ихэд шимширчээ. Тралл хэн нэгэн агуу дайчинтай уулзана хэмээн найдаж явсан Тралл олж чадалгүй явсаар ялагдашгүй удирдагч, дайчин Гром Хеллскриймийг олж уулзахаар явлаа.

Цаг үргэлж хүмүүст мөрдөгдөж, хавчигдаж байсан Гром ямар ч л байсан дайнч чадвараа хадгалж үлдэж чаджээ. Өөрийн Дайны Эгшиг аймгийн тусламжтайгаар тоогоор илүү хүмүүстэй цаг үргэлж тулалдаж явжээ. Гэсэн хэдий ч Гром Хеллскрийм өөрийн хүн ардаа суллаж чадалгүй явсаар өдийг хүрчээ. Сониуч Тралл Громтой уулзан өөрийн оркуудын болон Хордын талаар хэрхэн дайтах, дайтах урлаг зэргийг сурч авлаа.

Өөрийн гарал угсааны талаар олж мэдэхээр Тралл хойд зүг Мөсөн Чоно аймгийн эрэлд гарчээ. Тэнд хүрээд Тралл эхний дайны үед Гулдан Мөсөн Чоныхныг цөлснийг олж мэдлээ. Мөн тэрээр өөрийгөө Мөсөн Чоно аймгийн удирдагч Дуротан баатрын хүү бөгөөд Дуротаныг 20 гаруй жилийн өмнө бусдын гарт алагдсаныг олж мэдсэн байна.

Насан өндөр болсон боловч хүч чадалтай хэвээр байгаа Бөө ДрекТарын тусламжтайгаар өөрийн удмын бөө мөргөл болон ид шидийн урлагыг Тралл эзэмшиж өөрийн байх ёстой газар болох Мөсөн Чоно аймгийн удирдагч болов. Эцсийн эцэст өөрийн хувь тавиланг олж мэдсэн Тралл өөрийн хүмүүсийг суллаж, чөтгөрийн хараалаас үүрд салгахаар хөдөллөө.

Аялж явахдаа Тралл олон жилийн турш даянч байдлаар амьдарсан Их Удирдагч өтөлсөн Оргрим Дүүмхаммертай эцсийн эцэст уулзалдлаа. Дуротантай анд нөхөд явсан Дүүмхаммер цэцэн мэргэн хүү Траллыг нь дагаж өөрийн овог аймгуудаа чөлөөлөхөөр болов. Олон ахмад дайчдын тусламжтайгаар өөрсдийн хүчийг зузаатгаж өөрийн эзний мунхаг үйлдлийг зогсоохын тулд Тралл Блекмүүрийн цайзад тулж ирэв. Энэхүү тулаан маш ширүүн болж үр дүнд нь оркуудыг суллаж чадлаа. Гэхдээ энэхүү анхны ялалт нь их өндөр үнэ цэнээр олдсон юм. Их удирдагч Оргрим Дүүмхаммер дайнд нас барлаа.

Тралл Дүүмхаммерын дайны алхыг авч өөрийн хар хуягийг өмсөн Хордын шинэ их удирдагч боллоо. Цөөхүүлээ боловч хөнгөн шингэн, уян хатан, маневртай тулалддаг Траллын арми Холбоотны цэргүүдийг ялан хорих газруудаас өөрийн хүмүүсийг сулласаар байв. Өөрийн сайн анд болон багш Гром Хеллскриймын хамт өөрийн хүмүүсээ боолчлолоос суллах их үйлс дөнгөж эхлэж байлаа.

_________________
Форумдах сонирхол алга.


Top
   
PostPosted: Mar.18.10 10:32 am 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: May.19.08 12:26 pm
Posts: 1817
Location: Асуувал хариулъя
Аалзны дайн

Лордаронд ийнхүү Тралл өөрийн хүмүүсээ чөлөөлж байхад, Нортрендэд НерЗул өөрийн армиа улам бэхжүүлж, төв баазаа байгуулж байлаа. Мөсөн хорго өндрөөс өндөрт өргөгдөж тоо нь өсөн нэмэгдэж байгаа үхэгсдийн армиар хамгаалагдаж байлаа. Lich King өөрийн гараар сунгасан газар болгоноо өөрийн эрхшээлд оруулж байтал нэгэн сүүдэрт оршдог эзэнт улс түүний эсрэг босов. Энэ бол газар доорх, эртний, оюун ухаант аалзнуудын Азжол-Нерубын вант улс байлаа. Тэд өөрсдийн шилдэг дайчдаа Мөсөн хорго луу довтлуулж Lich King-ийн эзэрхийллийг эцэс болгохоор тэмцэж эхлэв. Тэд НерЗулын тахалаас дархлаатай байсан ба оюун ухааныг нь ч эзэмдэж, удирдаж болохгүй байсан нь түүнийг ихээхэн хилэгнүүлэв.

Нерубууд Нортрендийн хагасыг хэрсэн газар доорх сүлжээ, сувагтай бөгөөд түүгээрээ Нерубын удирдагч нар дайчдаа удирдан тал талаас нь үхэгсэд рүү довтолчихоод, буцаад зугтаачихдаг байв. Аалзнуудтай хийх дайныг эцэс болгохоор тоо томшгүй олон цэргээр довтлов. Тэдний цэргийн тоо нь харьцангуй зөрүүтэй байсан нь аалзнуудыг ялагдалд хүргэсэн юм. НерЗул Дредлордууд болон олон үхэгсдийн армиар довтолж Нерубын вант улсыг түйвээж удирдагчдынх нь толгой дээр барилга, байгууламжийг нь унагалаа.

Хэдийгээр аалзнууд дархлаатай байсан боловч НерЗул их хүч чадлынхаа тусламжтайгаар үхсэн нерубуудыг амилуулж, өөрийн боол цэрэг болгожээ. Гэхдээ НерЗул нерубуудын соёлыг ихэд үнэлж өөрийн байгууламжинд устгалгүйгээр авч үлджээ. Өөрийг нь сөрөх хэн ч үлдсэнгүй тул НерЗул дэлхийд явуулах гол даалгавраа бэлтгэж эхлэв. Хүмүүсийн газар нутагт өөрийн оюун санаагаар зорчиж явахдаа түүнийг сонсох, харанхуй бодол санаатай, хэн нэгнийг НерЗул дуудаж байлаа.......

_________________
Форумдах сонирхол алга.


Top
   
PostPosted: Mar.23.10 6:02 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: May.19.08 12:26 pm
Posts: 1817
Location: Асуувал хариулъя
Кел'Тузад ба Скоурж үүссэн нь

Лич Кингийн дуудлагыг дэлхий даяар энд тэндгүй ид шидтэн архимагууд сонсож байлаа. Тэдний нэг нь Далараны удирдах зөвлөлийн гишүүн, Кирин торын шидтэний бүлгэмийн чухал хүмүүсийн нэг болох Кел'Тузад байлаа. Тэрээр хар ид шидийн хүчийг ихэд сонирхон судалдаг байсан тул түүнийг ад үзэж хориглосон аж. Чадаж л байвал хамаагүй аль болох бүхнийг сурахыг эрмэлзэгч тэрээр энэхүү байдлаас гарахыг хичээх болов. Гэтэл Нортрендээс ирэх хүчтэй дуудалгыг тэрээр сонсжээ. Сонссон даруйдаа бүхнээ орхиод Лич Кингтэй уулзаж түүний хүссэн болгоныг өгөх эсэхийг мэдэхээр зориглон явлаа.

Өөрийн бий болгосон, Кирин Торд байгаа бүхнээ хаян Кел'Тузад Далараныг үүрд орхилоо. Ухамсар оюун бодолдоо зөвхөн Лич Кингийн зааврыг л дагаж явж байлаа. Маш их тэнгис далай, газар оронг туулсаар Нортрендийн мөсөн эрэгт хүрлээ. Лич Кингэд зүтгэнэ хэмээн дотроо бодож явахдаа Азжол-Нерубын вант улсын балгадаар дайран өнгөрч, Нер'Зулын гарт сүйтгэгдсэн бүхнийг үзэж харч өнгөрч байлаа. Эцэст нь түүнд зүтгэх нь ухаалаг бөгөөд зөв алхам юм хэмээн тэрээр дотроо бодлоо.

Маш олон урт удаан сар арктик нутгаар явсны эцэст Мөсөн хоргыг олов. Тэрээр зоригтойгоор Мөсөн хоргыг чиглэн явахад манаж байсан цэргүүд түүнийг бодож байсанчлан зүгээр өнгөрүүлсэнд ихэд гайхлаа. Мөсөн цамхагын ероолд очиж сөгдөн Лич Кингэд үүрд үнэнч байна гэдгээ тэрээр андгайлж өөрийн сүнсээ Үхэгсдийн ертөнцийн эзэнд өгчээ.

Маш олон урт удаан сар арктик нутгаар явсны эцэст Мөсөн хоргыг олов. Тэрээр зоригтойгоор Мөсөн хоргыг чиглэн явахад манаж байсан цэргүүд түүнийг бодож байсанчлан зүгээр өнгөрүүлсэнд ихэд гайхлаа. Мөсөн цамхагын ероолд очиж сөгдөн Лич Кингэд үүрд үнэнч байна гэдгээ тэрээр андгайлж өөрийн сүнсээ Үхэгсдийн ертөнцийн эзэнд өгчээ.

Энэхүү даалгаврыг биелүүлэхдээ Кел'Тузад хүн төрхөө хаяв. Тэрээр өтөлсөн боловч бусдыг дагуулах увидастай тул энэхүү даагавар нь амархан бүтэхээр байлаа. Кел'Тузад Лордаеронд мэдэгэлгүйгээр ирэв. Тэрээр гурван жилийн турш хүмүүс цуглуулж өөрийн шашиндаа оруулж байлаа. Үүнийгээ тэрээр хараагдсан сүсэглэл гэж нэрлэжээ. Тэрээр хүмүүст Нер'Зулыг дагавал үхэшгүй мөнх байдлыг олно хэмээн ухуулж байлаа. Түүний шашин зовлон зүдгүүрт нэрвэгдээд байгаа хүмүүсийн дунд бүр ч илүү тархжээ. Тэднийг дагуулах нь Kел'Тузадад тун ч амархан байсан бөгөөд энэхүү үйл ажиллагааг Лордаероны дээд удирдлагуудад мэдэгдүүлэхгүйн тулд бүхнийг хийж байлаа.

Кел'Тузадын тусламжтайгаар Нер'Зул өөрийн хүн төрөлхтөн рүү хийх дайралтын бэлтгэлээ хийлээ. Нер'Зул тахалтай энергиэр дүүрсэн суваргуудыг бүтээж түүнийгээ Кел'Тузадаар хүмүүсийн нутаг руу зөөлгүүлжээ. Энэхүү суваргуудыг дагагчдынхаа байгаа хот тосгодуудад байрлуулжээ. Энэ суваргуудыг үнэнч дагагчид нь хамгаалан хүмүүсийн нутгаар тахалаа тарааж эхлэв.

Лич Кингийн төлөвлөгөө амжилттай хэрэгжлээ. Лордаероны хойд нутгийн тосгодууд тэр дороо тахалд нэрвэгдлээ. Нортрендийн нэгэн адил тахалд өртсөн хүмүүс үхэж оронд нь Лич Кингийг дагах үхдэлүүд болон амилж байлаа. Кел'Тузадын дагагчид өөрсдийн хүслээр үхэж шинэ бурхандаа зүтгэхдээ тун ч дуртай байлаа. Ингэснээр Лордаеронд үхэгсдийн арми бий болж үүнийг Кел'Тузад Scourge (сүйрэл, тахал, мөхөл) хэмээн нэрийдлээ.Тун удахгүй энэхүү өсөн нэмэгдэж буй арми Лордаерон руу давшиж хүмүүсийг газрын хөрснөөс арчин хаях болно.

_________________
Форумдах сонирхол алга.


Top
   
PostPosted: Mar.26.10 5:07 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: May.19.08 12:26 pm
Posts: 1817
Location: Асуувал хариулъя
Холбоотны бутрал

Газар нутагт нь үхэгсдийн арми бий болж байгааг огтхон ч мэдэлгүй Холбоотны дээд удирдлагууд газар нутгийн эрх мэдэл, эзэмшил нутгийн талаар хоорондоо маргалдаж, өөр өөрсдийнхөө улс төрийн нөлөөг бэхжүүлэх гэж зүтгэсээр байв. Лордаероны хаан Теренас харанхуйн хүчний өмнө хамтдаа эвлэлдэн нэгдэж байсан Холбоотон удахгүй салж бутрахыг зөнгөөрөө мэдэрлээ. Теренас хаан Холбоотны удирдагч нарт мөнгө зээлдүүлж, Оркуудын Азерот дахь халдлагын үеэр сүйтгэгдсэн Стормвинд хотыг сэргээх ажлыг эхлүүлэн тэднийг түр ч болов тайвшруулж байлаа. Үүний улмаас өндөр татвар авах болов. Үүнд нь дургүйлхсэн Гилнеасын Генн Грэймэйн өөрийн гэсэн газар нутгаа Холбоотноос холдуулсан нь дээр юм байна гэж үзэв.

Мөн гал дээр тос нэмж, Силвермүүний дээд төрөлт элфүүд Холбоотонд гомдоллож, хүмүүсийн муу удирдлага арга барилаас болж 2 дугаар дайны үед тэдний ой мод шатаж сүйдсэн гэж буруутгалаа. Харин Теренас, хэрвээ олон зуун дайчин эрс амиараа хамгаалаагүй бол Күэл-Таласаас юу ч үлдэхгүй байсан гэж хэлэв. Гэсэн хэдий ч зөрүүд элфүүд өөрсдийн замаараа явцгаалаа. Тэдний араас Гилнеас мөн Стромгард ч салжээ.

Хэдийгээр Холбоотон ийнхүү салж бутарсан боловч Хаан Теренасд найдаж болох хамсаатнууд үлдсэн байлаа. Тэд бол Адмирал Проудмүүр болон Азеротын залуухан хаан Вариан Вринн нар байлаа. Мөн Кирин Торын архимаг Антонидасаар удирдуулсан шидтэний зөвлөлийн шидтэнгүүд Далараны захиргаанд үнэнчээр үлджээ. бас нэг хүнийг мартаж болохгүй юм. Тэр бол Кхаз Моданыг чөлөөлсний төлөө Холбоотонд үүрд үнэнч байна гэж андгайлсан Хүрэл Сахалт Магни хаан болон түүний ард иргэд юм.

_________________
Форумдах сонирхол алга.


Top
   
PostPosted: Mar.26.10 5:09 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: May.19.08 12:26 pm
Posts: 1817
Location: Асуувал хариулъя
Ёохх, арай гэж нэг юм 4-р бүлгийг дуусгалаа. Чухамдаа гэж хэлэхэд би их завгүй байгаа болхоор бага багаар оруулаад байгаа шүү. Тэрнээс биш залхуурч хэвтсэнгүй. Мэдээж та нартаа цаг алдалгүй орчуулж тавихыг л хичээж байна.
Дараачийн удаа:
5-р Бүлэг: Шатаж буй Легионууд эргэн ирсэн нь

_________________
Форумдах сонирхол алга.


Top
   
PostPosted: Mar.31.10 3:48 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: May.19.08 12:26 pm
Posts: 1817
Location: Асуувал хариулъя
5-р Бүлэг: Шатаж буй Легионууд эргэн ирсэн нь
Лордаерон дахь скоуржууд
Warcraft 3: Reign of Chaos (Сүйрлийн эрин)

Маш олон сар бэлдсэний эцэст Кел'Тузад ба түүний хараагдагсдын заншлынхан эхний төлөвлөгөө буюу үхэгсдийн тахал Лордаеронд тарааж эхлэв. Гэрэл авчрагч Үтэр болон түүний дагдалдагч паладинууд тахалд нэрвэгдсэн газруудыг нээн илрүүлж түүнээс гаргах арга замыг хайж байлаа. Тэд хэдийгээр их хичээсэн боловч тахлыг зогсоож дийлсэнгүй.

Лордаеронд тоо томшгүй үхэгсэд бий болж байхад Теренас хааны ганц хүү, ханхүү Артас скоуржийн эсрэг тулалдаж эхлэв. Уг нь Артас Кел'Тузадыг алсан боловч үхдэлүүд амилсаар л байлаа. Газар нутгаа хамгаалан тэмцэж байхдаа амиа алдсан цэргүүд ч амьд үхдэл болон хувирч байв. Үл дийлдэх дайсантай тулалдсаар уурссан Артас толгой түрүүгүй хядсаар л байлаа. Харин түүний нөхөд ингэснээр ямар ч нэмэр болохгүй, чи харин сэтгэл санаагаа удирдаж чадахгүй байна хэмээв.

Гэхдээ Артас нэгэн арга зам олж харлаа. Тэр нь тахалын эх үүсвэрийг олохоор явах байв. Тэр нь хойд зүгт Нортрендээс гарч ирж байгааг мэдлээ. Энэ бүхнийг таслан зогсоохын тулд улайрсан Артас Лич Кингийн мэхэнд уналаа. Өөрийн ард түмнийг аврана хэмээн найдсан Артас хараал шингэсэн сэлэм Frostmourne (орчуулбал Хөлдсөн амь таслагч гэх юм уу даа :P) ийг өөртөө авлаа. Хэдийгээр энэхүү сэлэм нь түүнд асар их хүч чадлыг өгсөн боловч түүний сүнсийг нь муу ёрын болгон хувиргаж, Лич Кингийн хамгийн хүчтэй үхлийн хөлөг баатруудын нэг болгов. Сүнс нь нэгэнт муу ёрын болчихсон тул өөрийн үүрэг ухамсраа умартаад Артас Скоуржийн армийг удирдаж өөрийн улстайгаа тулалдан дийлж эцэс төгсгөлд нь хаан эцгээ егүүтгэж, Лордаероныг Лич Кингийн хөлний доор няц дэвсүүллээ.

_________________
Форумдах сонирхол алга.


Top
   
PostPosted: Mar.31.10 4:11 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: May.19.08 12:26 pm
Posts: 1817
Location: Асуувал хариулъя
Нарны Ундарга - Күэл'Талас сүйдсэн нь

Хэдийгээр өөрийн замд хөндөлссөн хүн болгоныг алж хядсан ч түүнийг Кел'Тузадын сүнс түүнийг байнга дагаж байлаа. Тэр сүнс Лич Кингийн дараачийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд өөрийгөө дахин амилуулах ёстой гэв. Үүний тулд Артас Кел'Тузадын үлдэгдлийг дээд элфүүдийн вант улс болох Күэл'Таласт байдаг нуугдмал Нарны ундаргад авчрах хэрэгтэй байлаа.

Артас болон түүний Скоуржууд Күэл'Талас руу довтлов. Хэдийгээр харваач генерал Салхиар гүйгч Силванас (Sylvanas Windrunner) эсэргүүцэн тэмцэлдсээр байсан боловч Нарны ундарга хүртэл хориглон байлдсаар дийлджээ. Өөрийн ялалтаа баталгаажуулан Силванасыг банший болгон амилуулж Күэл'Таласыг байлдан дагуулагчид үүрд зүтгүүлэхээр боллоо.

Тэр даруй Артас Кел'Тузадын үлдэгдлийг Нарны Ундаргын ариун ус руу хийлээ. Энэхүү үйлдлээс нь болоод нарны ундарга бохирдож Кел'Тузад асар их далдын хүч чадалтай Лич болон дахин амиллаа. Кел'Тузад Лич Кингийн дараачийн төлөвлөгөөг Артаст тайлбарлаж өглөө. Даалгаврыг сонсоод Артас болон үхэгсдийн арми өмнө зүг хөдөллөө. Күэл'Таласт нэг ч амьд элф үлдсэнгүй. Дээд элфүүдийн 9000 жилийн түүхт гайхамшигт соёл иргэншилт эх нутаг болох Күэл'Таласаас одоо юу ч үлдсэнгүй.

_________________
Форумдах сонирхол алга.


Top
   
PostPosted: Apr.03.10 6:08 pm 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
User avatar

Joined: Apr.01.10 6:57 pm
Posts: 55
Location: цасан охин хайлаад хэвтэж байдаг гариг дээр эрүүл согтуугаа мэдэхгүй л байна
ёс той гоё юмаа энийг үргэлжлүүлээд бичэх хүн байгаа юу? бүгдийг нь нь уншчихлаа. эвсэл ингээд дуусчихиж байгаан муу
цааш нь уншмаар л байна


Top
   
PostPosted: Apr.05.10 12:45 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: May.19.08 12:26 pm
Posts: 1817
Location: Асуувал хариулъя
Bi oruulj baigaa l daa. Zav gardagguiee. Unuu margaashnaas oruulna daa.

_________________
Форумдах сонирхол алга.


Top
   
PostPosted: Apr.06.10 9:52 am 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: May.19.08 12:26 pm
Posts: 1817
Location: Асуувал хариулъя
Архимонде эргэн ирсэн нь ба Калимдорт газардсан нь

Кел'Тузад дахин амилсан хойно Артас скоуржийг удирдан өмнө зүг Даларны тийш хөдөллөө. Тэндээс лич Медивийн маш их хүчийг агуулсан шидийн номыг авч Архимонде-ийг дэлхий руу дуудаж авчрах хэрэгтэй байлаа. Тэр мөчөөс Архимоне Легионуудын сүүлчийн дайралтыг эхлүүлэх ёстой байлаа. Кирин Торын шидтэнгүүд хүртэл Медивийн номыг хулгайлыг нь эсэргүүцэн байлдаж чадсангүй. Кел'Тузад дуудах шившлэг хийхэд хэрэгтэй бүхэн нь байсан тул Архимонд-ийг орон зайн хаалгаар дуудлаа. 10000 жилийн дараа Азеротын газар нутагт агуу чөтгөр Архимонд хөл тавилаа. Хэдийгээр Далараныг устгах нь тэдний эцсийн зорилго биш боловч Архимонд болон легионууд өмнө зүг Скоуржийн араас Дэлхийн Мод Нордрассил-ийг устгахаар явлаа.

Сүйрэл эхэлж байх тэр үед нэгэн шидэт зөнч гарч ирэн мөнх бусчуудад ях ёстой юу хийх ёстойг нь зааж сургаж эхэлжээ. Энэхүү зөнч нь сүүлчийн Хамгаалагч Медив байсан бөгөөд өөрийн өмнө хийсэн нүглээс болоод эргэн ирсэн байлаа. Медив Холбоотон болон Хордод аль алинд нь аюул ирж буйг хэлж хоорондоо эвлэлдэн нэгдэхийг уриаллаа. Би биенийгээ олон зуун жилийн турш үзэн ядсаар ирсэн орк болон хүмүүс түүний үгийг сонссонгүй. Тийм ч учраас Медив тус тусад нь зөгнөл үзүүлж калимдорын нутагт хүмүүс болон оркуудыг авчирч тэд тэндээ Калдорэй-ийн эртний соёл иргэншилтэй тулгарлаа.

Траллаар удирдуулсан оркууд Калимдор хүрэх замдаа нэлээдгүй бартаа саадтай тулгарч явлаа. Хэдийгээр тэд таурен Цуст Туурайт Кайрн болон түүний аймагтай анд нөхөд бололцсон боловч гэв гэнэт оркууд цусанд улангассан байдалдаа автаж эхэлжээ. Гром Хеллскрийм ч гэсэн улангасан солиорч Хордоос нүүрээ бурууллаа. Хеллскрийм болон түүний Дайны Эгшиг аймаг Ашенвайлийн ойгоор тэнүүчилж байхдаа эртний шөнийн элфүүд болох Сентинэлүүдтэй халз тулгарлаа. Дайнч байдалдаа эргэн орсон оркуудын няцаахаар хагас бурхан Ценариус тэдний өмнө гарч ирлээ. Гэсэн хэдий ч улангассан Гром болон түүний нөхөд Ценариусыг алж тэр хавийн нутгийг бусниулав. Эцэст нь, Гром багахан хугацаанд ч болов өөрийн хэвийн байдалдаа эргэн орж Траллын хамтаар оркуудын цусанд хараал шингээсэн Манноротыг устгаж өөрийн алдар хүндээ эргүүлэн авч чадлаа. Маннорот үхснээр оркууд мөнхийн хараалаас үүрд ангижирлаа.

Медив өөрийн аргаар хүмүүс болон оркуудыг нэгтгэхийг оролдож байхад шөнийн элфүүд Легионуудтай өөрсдийн нууц арга барилаар тэмцэж байлаа. Сентинэлийн шөнийн элфүүдийн нэг болох мөнх амьдралт Салхины Шивнээ Тиранде Ашенвел-ийн ойг эзлэн түрэмгийлэхийн эсрэг эцсээ хүртэл тэмцсээр байлаа. Ганцаар тэмцэж хүчрэхгүй байсан тул шөнийн элф Друйдуудыг өөрсдийн 1000 жилийн унталтаас сэрээлээ. Мөн өөрийн хайрт Малфурион Стормрэйжийг сэрээж Легионуудыг ухрааж чадлаа. Малфурионы тусламжтайгаар байгаль өөрөө амь орж Легион болон скоуржуудын эсрэг тэмцэж байлаа.

Маш олон друйдуудыг сэрээж явахдаа Малфурион өөрийн дүү Иллиданыг хорьсон гянданг оллоо. Тиранде Иллидан бидэнд тус болно хэмээн Малфурион болон бусдыгаа тайвшруулан Иллиданыг суллажээ. Хэсэг хугацаанд Иллидан тэдэнд тусалж байсан болвоч тун удалгүй өөрийн зам мөрөө хөөн явж одлоо. Шөнийн элфүүд хоорондоо бат нэгдэн Шатаж буй Легионуудын эсрэг маш ширүүн тулалдаж байлаа. Гэсэн хэдий ч Легионууд бууж өгөлгүй дайрсаар Мөнхийн Ундаргад хүрэх гэж тэмүүлсээр байв. Энэ нь шөнийн элфүүдийн мөнхийн хүч чадлын эх булаг бөгөөд энэхүү ундарга уствал чөтгөрүүд энэ ертөнцийг устгах болно.

_________________
Форумдах сонирхол алга.


Top
   
PostPosted: Apr.07.10 12:34 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: May.19.08 12:26 pm
Posts: 1817
Location: Асуувал хариулъя
Хижал уулан дахь тулалдаан

Медивийн заавраар Тралл Жэйна Проудмүүр 2 болон тэдний хүмүүс өөрсдийн ялгаатай байдлаа хойш нь тавьж хамтдаа тэмцэхээр боллоо. Мөн Малфурион, Тиранде 2-оор удирдуулсан шөнийн элфүүд хамтдаа нэгдэж тэмцэхээр болж Дэлхийн модыг хамгаалахаар бүгд цугларлаа. Тэд Мөнхийн ундаргыг ашиглахаар болов. Байгаль дэлхийн өөрийн хүчийг нь дуудаж чадсан Малфурион тэрхүү хүчийг удирдаж Нордрассилийн байгалийн хүчийг гаргаж Архимонде болон Легионуудыг дарж тэдний ирэх замыг хаалаа. Энэхүү тулаанд Калимдорын газрын хөрс тэр чигээрээ доргин чичирхийлж байлаа. Мөнхийн ундаргын хүчийг ашиглаж чадалгүй Легионууд мөнх бүс армийн хөлд сөхрөн уналаа.

_________________
Форумдах сонирхол алга.


Top
   
PostPosted: Apr.15.10 2:17 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Mar.20.06 1:35 pm
Posts: 766
Location: Mongolia
bayarlalaa bayarlalaa


Top
   
PostPosted: Apr.21.10 3:11 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Feb.20.10 12:33 am
Posts: 3132
Location: Haugesund
3d max ар бүрэн хэмжээний анимэшин хийгээсэй тээ.Их гоё кино болох байхд хх


Top
   
PostPosted: Apr.22.10 8:58 am 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: May.19.08 12:26 pm
Posts: 1817
Location: Асуувал хариулъя
Ug ni nileen heden jiliin umnuus Warcraftiin ene zuraglalaaraa kino hiih tusul yarigdsan. Ehelchihsen ch gej yariad l baigaa. Hezee duusahiig ni buu med. 100 garui saya dollariin tusuvtei gej baina. Gehdee hamtran hiiltseh Legendary pictures bolon Blizzardiinhan enehuu movie-nii tsuv ni 220 saya $ gsen baina. Zohioloog ni bichij baiogaa yum baina. Gehdee ehleed zohioliig bichih hun ni Spider man-ii shine angiin zohioliig bichij duuschihaad bichij ehlene gesen baina.

_________________
Форумдах сонирхол алга.


Top
   
PostPosted: Apr.23.10 12:47 am 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Dec.13.08 12:15 am
Posts: 2050
Location: Germany
өө тэгвэл мөдгүй


Top
   
PostPosted: Apr.25.10 11:29 am 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн

Joined: Jan.08.10 2:24 am
Posts: 1349
2face wrote:



.
:wd: nice video bna


Top
   
PostPosted: Apr.25.10 12:21 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Feb.20.10 12:33 am
Posts: 3132
Location: Haugesund
2face wrote:
Ug ni nileen heden jiliin umnuus Warcraftiin ene zuraglalaaraa kino hiih tusul yarigdsan. Ehelchihsen ch gej yariad l baigaa. Hezee duusahiig ni buu med. 100 garui saya dollariin tusuvtei gej baina. Gehdee hamtran hiiltseh Legendary pictures bolon Blizzardiinhan enehuu movie-nii tsuv ni 220 saya $ gsen baina. Zohioloog ni bichij baiogaa yum baina. Gehdee ehleed zohioliig bichih hun ni Spider man-ii shine angiin zohioliig bichij duuschihaad bichij ehlene gesen baina.

Хүлээж л байя.Үнэхээр сайн кино болно гэдэгт итгэлтэй байна.Зохиолыг нь LotR ig бичсэн хүн(JRR Tolkien) бичвэл ч :wd:


Top
   
PostPosted: Apr.27.10 3:51 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: May.19.08 12:26 pm
Posts: 1817
Location: Асуувал хариулъя
Урвагч хүчирхэгжсэн нь

Легионууд Ашенвэйль ойд халдах үед 10000 жил хоригдсон гаындангаасаа Иллидан суллагдсан билээ. Эхэндээ тэрээр өөрийн анд нөхөддөө тусалж хамтран тулалдаж байсан боловч тун удалгүй зангаа гаргаж өөрийн замыг хөөж одлоо. Тэрээр хүч чадлаа нэмэгдүүлэхийн тулд Гулданы Гавал хэмээх ид шидийн хүчээр дүүрэн байгууламжийн энергийг сорон авч өөрийн болгов. Тэр даруй асар их хүч чадлыг олж түүнийг нь илтгэх чөтгөрийн дүрийг олов. Мөн Гулданы зарим нэг дурсамж, ой ухааныг нь авч Саргерасын бунхан, түүний үлдэгдлийг агуулсан нууц арлын талаар мэдэж авлаа.

Хүч чадал, эрх чөлөөтэй болсон Иллидан газар дээр дахин хөл тавьж энэ ертөнцөд өөрийн гэсэн төвхнөх газраа олохоор аянд гарлаа. Гэтэл түүний өмнө Килжаеден гарч ирэн түүнд татгалзхааргүй санал тавив. Архимонд Хижал уулны тулалдаанд ялагдсанд ихэд хилэгнэсэн боловч Өшөөгөө авахын оронд арай илүү алсын зүйлийг олж харлаа. Өөрийн бүтээсэн Лич Кингийг удирдаж боломгүй их хүч чадалтай болж байгаагаас сэрэмжлэн Иллиданаар Лич Кингийг устгуулахаар болов. Хариуд нь Шатаж буй Легионуудын шилдгүүдийн дунд өөрийн гэсэн баттай байр суурийг нь өгөхийг амлалаа.

Иллидан ч зөвшөөрч тэр даруй Мөсөн Хоргыг устгахаар хөдөллөө. Гэхдээ түүнд нэгэн хүч чадал өгөх байгууламжийг олох хэрэгтэй байлаа. Тэгэхийн тулд Саргерасын бунхан руу явж харанхуйн Титаны (Саргерасын) үлдэгдлийг олож цуглуулах хэрэгтэй байлаа. Тэрээр Дээд төрөлт элфүүдийн удам болох хэвлээр явагч Нага нарыг дуудаж тэдний удирдагч хүч чадал ихт хатагтай Ваш түүнд туслахаар боллоо. Тэдний тусламжтайгаар бутарсан арлууд буюу Саргерасын бунханд хүрчээ.

Нага нартай хөдлөх тэр үеэс Иллиданыг занги Майев Сүүдрэн Дуун араас нь хөөж эхлэв. тэрээр түүний харуулаар 10000 жил суусан байсан юм. Зугтах үед нь араас нь элдсэн юм. Гэсэн хэдий ч Иллидан Майев болон түүний харуулуудыг хуурч Саргерасын нүдийг авч чадлаа. Нүдний хүчээр шидтэний хот болох Даларан руу порталдаж тэнд байгаа цугларсан ид шидийн хүчээр Саргерасын нүдээр Нортрендэд байх Мөсөн Хорг луу хүчтэй шившлэг үйлдэв. Түүний цохилт нь газар тэнгэрийг доргиож Мөсөн хоргоны гадна талын хамгаалалтыг устгав. Эцсийн мөчид Малфурион, Тиранде, Майев нар ирснээр Иллиданы шившлэг зогсов.

Килжаеден түүний баларсныг сайшаахгүй мэдэж байсан тул Иллидан Дрэйнөрийн үлдэгдэл болох гадаад ертөнц (Outworld) руу дутаав. Тэнд тэрээр Килжаеденээс нуугдаж дараачийн нүүдлээ төлөвлөхөөр болжээ. Иллиданыг зогсоосны дараа Тиранде болон Малфурион хоёр Ашенвэйлийн ой руугаа буцаж харин Майев өөд болсон эгч дүүсийнхээ өшөөг авч Иллиданыг шударга ёсны өмнө шүүлгэхээр араас нь Гадаад ертөнц рүү явлаа

_________________
Форумдах сонирхол алга.


Top
   
PostPosted: May.01.10 12:49 pm 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн

Joined: Jan.08.10 2:24 am
Posts: 1349
2face wrote:
Урвагч хүчирхэгжсэн нь
:wd: :wd: :wd: MOVIE nemegdejuu 2face? youtube deerhi videonudig uzle goe sanagdaad dahij garbal huleeged suujin da :hihi:


Top
   
PostPosted: May.03.10 1:56 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: May.19.08 12:26 pm
Posts: 1817
Location: Асуувал хариулъя
Ene minii oruulaad baigaa movie-nuud chini Warcraft 3, Frozen ntr deer l gardag movie nuud shd.

_________________
Форумдах сонирхол алга.


Top
   
PostPosted: May.09.10 7:38 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.28.03 11:14 am
Posts: 7321
Location: устгагдсан сэтгэхүйн сэргээлт
...

_________________
www.eliihouse.blogspot.com


Top
   
PostPosted: May.10.10 1:59 am 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн

Joined: Jan.08.10 2:24 am
Posts: 1349
2face wrote:
Ene minii oruulaad baigaa movie-nuud chini Warcraft 3, Frozen ntr deer l gardag movie nuud shd.
daalgavar biyluulj bhad gardag uu bi tiim yum hiideggui l de harj bgagui vid-d bna :razz:


Top
   
PostPosted: May.11.10 9:02 am 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: May.19.08 12:26 pm
Posts: 1817
Location: Асуувал хариулъя
WC3 bolon Frozen Throne-iin campaign mode deer gardag movie-nuud l dee.

_________________
Форумдах сонирхол алга.


Last edited by 2face on May.13.10 10:09 am, edited 1 time in total.

Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 89 posts ]  Go to page Previous 1 2 3 4 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited