#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.20.18 5:50 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 89 posts ]  Go to page Previous 1 2 3 4 Next
Author Message
PostPosted: Jan.07.10 11:53 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Mar.21.08 10:46 pm
Posts: 2910
Location: ОлдохгYй... Хайгаад хэрэгYй
The Alliance of Lordaeron
Warcraft 2: Tides of Darkness
(Лордарены Холбоо)
Стормвиндыг мөхөөгдсөний дараагаас Лотар Азеротын армийн үлдэгдлийг цуглуулж бөөнөөрөө далайг гатлан Лордаренын хойд хэсэг рүү дүрвэлээ. Ингээд Хорде хүн төрөлхтөний эцсийг үзэхээр улайрч байх энэ үед Хүн төрөлхтний 7 аймаг уулзалдан цугларч Лордарены холбоо байгуулахыг дуу нэгтэйгээр зөвшөөрцгөөлөө. ИНгээд 3000 жилийн эцэст дахин Араторын удмын нэр хүнд хүн төрөлхтнийг нэгтгэх түлхүүр болж Араторын Удмын Лотар Холбоотны нэгдсэн Армиа Хордын эсрэг болгон бэлтгэж эхэллээ. Өөрийн гайхамшигт хошуучлагчид болох Гэрэл авчрагч Утер, Адмирал даэлин Проудмүүр, Туралион нарын тусламжтайгаар Лотар Лордарены хүн төрөлхтний удам угсааг нэгтгэж нэгдсэн армыг гартаа төвлөрүүлэх боломжтой болов.Холбоо ч мөн эрэлхэг Иронфоргийн Одойчууд болон зарим нэгэн цөөн хэмжээний КүэлТаласын дээд элфүүдтэй холбоо тогтоон тусламж авах боллоо. Тэр цагт Анастэриан Гэрлийг хөлөглөгчөөр удирдуулсан дээд элфүүд эргэн тойронд болоод байгаа үйл явдалд төдийлөн анхаарлаа хандуулахгүй байлаа. Гэсэн хэдий ч.тэд Лотарт туслах ёстойгоо мэдэж байсан ба учир нь Аратигийн цусны сүүлчийн хүн нь Лотар байсан ба эрт цагт Дээд элфүүдэд чухам Аратигийн удмынхан л тусалж байсан билээ.

Ахлагч Доомхаммерээр толгойлуулсан Хордын арми Шинээр Оркуудаас Армидаа цэрэг татаж мөн Аманигын ойн троллуудаас цэрэгтээ нэмэлт хүч татан хүчээ зузаатгаж байлаа. Мөн энэ үед каз Моданы Одойчуудын хаант улсаас их хэмжээны шилжилт хөдөлгөөн Лордарены Зүүн зүгийн нутгууд руу чиглэж байлаа. Хорде ч үүний эсрэг өөрийн эсрэг зогссон бүхнийг устгана...Дэлхийн 2 дахь их дайн Эртний домогт Амьтдыг ч татан оролцуулж байсан нь, Хордын арми ямар нэгэн аргаар чөтгөрийн шидийг олж аваад түүгээрээ Эртний Лууны хатан хаан Алекстрастаг сэрээлээ. Үнэт өндгийг нь хуурч устгаад лууг мунхруулж, түүний хүүхдүүдийг дайнд татан оролцуулахар Хорде бэлтгэлээ. Улаан луунууд Хордын төлөө дайнд орохоор болж, үнэхээр ч тэд дайнд томоохон үүрэгтэйгээр оролцсон юм. Их дайн каз Модан, Азерот, болон Лордарены тивүүдийг дамжин үргэлжиллээ. Хойд зүгийн нутгуудаар Хордын арми амжилт олж КүлТаласын хилүүд дэх нутгуудыг галдан шатаан түйвээж байв. үүнээс болод элфүүдэд Холбоотой харилцаа тогтоохоос өөр аргагүй байдалд оруулав. Дайны уршгаар Лордарены томоохон хотууд Нуран унаж эзгүйрэн хоосорч байлаа.

_________________
depressed...


Top
   
PostPosted: Jan.09.10 12:27 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Dec.04.06 9:32 pm
Posts: 3159
Location: ...
tsewerlew :D

_________________
Яамаар ч юмбдээ...


Top
   
PostPosted: Jan.21.10 11:31 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Mar.20.06 1:35 pm
Posts: 766
Location: Mongolia
Urgeljleliig n huleej baigaa shuu!


Top
   
PostPosted: Feb.10.10 11:05 am 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: May.19.08 12:26 pm
Posts: 1817
Location: Асуувал хариулъя
Matsushde andtaigaa uulzaad end yum bichihgui yumuu? getel.
Martchihaj tegeed ch bas zav bagatai baina gej baina. Tiim bolohoor neg hesegtee bi yum oruulii daa. Ene deer bichsen 2r Paragraph deer and maani jaahan buruu orchuuljihaj bi yag zuv huvilbaraar ni oruulii.

_________________
Форумдах сонирхол алга.


Top
   
PostPosted: Feb.10.10 11:47 am 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: May.19.08 12:26 pm
Posts: 1817
Location: Асуувал хариулъя
Оргрим Дүүмхаммераар удирдуулсан Хордынхан Дрэйнорийн эх нутгаасаа ирсэн Огрууд болон Амани ойн дайнч Троллуудаар хүчээ зузаатгав. Тэд одойчуудын вант улс болох Хаз Модан болон Лордароны өмнөд хэсгийг байлдан дагуулах их аян дайнаа эхлүүлэв. Тэд ч нэг их хүч гаргалгүй бараг л замд дайралдсан бүхнээ арчин хаяж байлаа.

2 дахь дайн тэнгис далайд, газарт, мөн агаарт ч ширүүхэн өрнөж байлаа. Хордууд Demon Soul хэмээх суврага бүтээн түүгээрээ эртний домогт амьтад болох луунуудын эх, хатан хаан Алекстрасзаг өөрсдийн талдаа урвуулав. Түүний хайртай үнэт өндөгнүүдийг нь устгана шүү хэмээн Алекстрасзаг сүрдүүлэн өсөж бойжиж байсан луунуудыг нь тулалдааны талбар луу илгээв. Эдгээр сүрдмээр улаан луунууд нь дайнд томоохон үүрэгтэйгээр оролцсон юм.

Хордын Хаз Модан, Лордарон болон Азеротын нутагт явуулж буй байлдан дагуулал нь хойд талаараа амжилт олж тэд Күэл-Таласын хилийн бүс нутгийг галдан шатаав. Яг энэ үеээс дайнд оролцохгүй гэдгээ мэдэгдэж байсан элфүүд хүссэн хүсээгүй дайнд орох хэрэгтэй болж холбоотны армид нэгдэн орж байгаагаа дуулгалаа. Энэ үед Лордароны агуу хотууд юу ч үгүй болтлоо эвдэн сүйтгэгдэж, хоосорч байв. Хэдийгээр хүн хүчээр дутмаг, тэднээс хамаагүй илүү давуу хүчтэй тулалдаж байсан боловч Лотар болон түүний холбоотнууд хил орчмын нутагт дайсныхаа дайралтыг түр ч атугай зогсоож чадав.

Дайн дуусах дөхөж байлаа. Гэвч Хордын ялалт бараг л баттай болж ирээд байхад Азеротын нутаг дэвсгэр дээрх хамгийн хүчтэй 2 оркийн дунд хагарал гарчээ. Дүүмхаммер Лордароны нийслэл хот болон холбоотны үлдэгдэл армийг газрын хөрснөөс арчин хаях сүүлчийн дайралтаа бэлдэж байх тэр үед Гулдан болон түүний дагалдагчид тулалдааны талбарыг орхиж тэнгис руу дутаачихав. Дүүмхаммер Гулданыг цаанаа өөр санаа агуулж байсныг хэрхэн таамаглах билээ дээ. Галзуурах шахтлаа уурласан Дүүмхаммер Гулданы урвалтаас болж Армийнхаа тэн хагасыг алдаж ухрахад хүрлээ. Холбоотны армийг дарах нь бараг л боломжгүй болж ирэв.

Хүч чадал, ид шидийн хүслэнд мансуурсан Гулдан Саргерасын бунханг олж хязгааргүй их хүч чадлыг олж авна хэмээн бодож далайд гарчээ. Аль хэдийн өөрсдийн овог аймаг болох оркуудаа Галт Легионуудын боол болгочихсон Гулдан, Дүүмхаммерт хэрхэн зүтгэх ёстойгоо умартаж зөвхөн өөрийн хүсэлдээ захирагдан байлаа. Аянгаар ниргэгч болон Үүрийн Туяаны Алх оркын аймгуудаар хамгаалуулсан Гулдан далайгаас Саргерасын бунханг гаргаж ирж чадав. Гэсэн хэдий ч тэрээр энэхүү эртний усанд автсан бунхны үүдийг нээхэд түүнийг зөвхөн солиорсон, зөвхөн алж хядахыг л мэдэх чөтгөрүүд угтаж авлаа.

_________________
Форумдах сонирхол алга.


Top
   
PostPosted: Feb.10.10 12:19 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: May.19.08 12:26 pm
Posts: 1817
Location: Асуувал хариулъя
Урвагчдыг шийтгэж, Гулданы толгойг авчруулахаар Дүүмхаммер армиасаа зарим хэсгийг нь Гулданы араас явуулав. Гэвч хэтэрхий хожимдсон байлаа. Гулдан өөрийнх нь суллаж тавьсан чөтгөрүүдэд хэдэн хэсэг болон тасчуулсан байв. Удирдагч нь үхсэн тул Гулданы дагалдагчид болон урвагчид бүгд Дүүмхаммерын нэхэж ирсэн ухаангүй уурссан армид бууж өгчээ. Дүүмхаммер бослогыг дарсан боловч Хорд асар их хохирол амссан байв. Гулданы урвалт Холбоотны армид итгэл өгөөд зогссонгүй, хариуг нь барих хангалттай хугацаа олгов.

Лотар жанжин, Хордынхон дундаа хагаралтай байгааг мэдмэгц үлдэгдэл армиа цуглуулан тэднийг сүйрчихсэн газар нутаг болох Стормвиндын нутгийн гүн рүү өмнөд талаас нь түрж ухраав. Тэнд холбоотны арми ухарч буй Хордыг Хар Хадан Хясаа хэмээх цайзад бүслэв. Бүслэлтийн үеээр Лотар жанжин алагдсан боловч түүний дэслэгч Туралион армиа удирдан 11 цаг байлдсаны эцэст Хордыг Гэмшлийн Намаг руу ухраалаа. Туралионы арми амжилт олж Оркуудын эх нутаг болох Дрэйнорыг энэ газартай холбож байсан орон зайн шилжилт хийдэг Хар Хаалгыг устгав. Бүх хүч нь салж сарнисан, байлдах тэнхэлгүй болсон, эх нутгаасаа таслагдсан Хорд эцсийн эцэст Холбоотны мятаршгүй эр зориг, хүч чадлын өмнө бууж өглөө.

Тарж бутарсан оркуудыг цуглуулж хорих газруудыг байгуулж эхлэв. Хэдийгээр оркууд бут цохигдож, энх тайван тогтсон ч гэсэн зарим хүмүүс үүнд санаа нь амрахгүй л байлаа. Тэдний нэг болох архмеги Хадгар Нетергардын хамгаалалтын цайзыг Хар Хаалганы үлдэгдлийг үүрд сахин хамгаалж, Драйнороос дахин халдлага ирэхгүй болгохоор бариулав.

_________________
Форумдах сонирхол алга.


Last edited by 2face on Feb.10.10 4:46 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Feb.10.10 12:22 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: May.19.08 12:26 pm
Posts: 1817
Location: Асуувал хариулъя
Za ingeed enehuu heseg tugsluu. Aldaa madag gargasan baival urshuuguurei. :razz:
Coming Soon!
Daraachiin buleg:Дрэйнорын халдага
Warcraft 2X: Хар Хаалганы цаана

_________________
Форумдах сонирхол алга.


Top
   
PostPosted: Feb.10.10 5:43 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: May.19.08 12:26 pm
Posts: 1817
Location: Асуувал хариулъя
Дрэйнорын халдага
Warcraft 2X: Хар Хаалганы цаана

Дайн дөнгөж дууссан тэр үеэс хүмүүс Оркуудын аюул заналыг бууруулахын тулд маш олон тооны хорих газруудыг Лордароны өмнөд хэсгийн нутагт байгуулж эхэллээ. Оркуудыг Паладинууд болон ахмад дайчидаар мануулдаг болов. Баригдсан оркууд үе үе дахин байлдах гэж бослого дэгдээх боловч тэднийг тэр дор нь л номхруулдаг байлаа.

Гэвч энэ үеэр Дрэйнорын ертөнцөд Холбоотны армийг сэжиг авч амжаагүй байгаа дээр нь дахин дайралт хийхээр оркуудын шинэ арми бүрэлдэн бий болоод байлаа. Энэ удаад тэднийг Гулданы багш болох Нэр-Зул бөө өөрийн хар тугийн доор үлдсэн оркуудын армийг толгойлох болов. Тэрээр Сүүдрэн сар аймгаар туслуулан Дрэйнорын ертөнцөд хэд хэдэн гар хүрч амжаагүй байгаа газар нутагт нээгдэх портал хаалгуудыг нээхээр төлөвлөв. Гэхдээ энэ шинэ огторгуйн хаалгануудыг нээхийн тулд Азеротоос янз бүрийн шидэт чулуу, суврагануудыг авчруулах хэрэгтэй байв. Иймд тэрээр Хар Хаалгыг дахин нээж түүгээрээ өөрийн хэсэг бүлэг оркуудыг гаргаж явууллаа.

Шинэ Хордын армийг ахмад удирдагчид болох Гром Хэллскрийм болон Цуст хөндий аймгийн толгойлогч Килрогг (Үхмэл нүдэт) нар толгойлжээ. Тэд энд тэнд баригдсан сайн бэхлэлт хамгаалалтуудыг харан гайхаж байлаа. Тэд Нерзулын зааварчилгаагаар хөдөлж огтхон ч сэйг авхуулалгүй хэрэгтэй байсан бүх зүйлээ цуглуулж аваад аюулгүй Дрэйнорын ертөнц лүүгээ буцацгаалаа.

Лордароны хаан Теренас оркуудын аюул заналыг бүрмөсөн байхгүй болгохоор шийдэж өөрийн үнэнч жанжин баатруудаа цуглуулав. Теренас хаан генерал Туралион болон шидтэн Хадгар нарыг өөрийн армийг удирдаж Хар Хаалга руу орж оркуудыг нэг мөсөн даруулахаар тушаал буулгажээ. Хадгар, Туралион болон түүний нөхөд порталаар орсон даруйдаа Тамын галт хөндийн хойгт Нерзулын армитай халз тулгарчихав. Хэдийгээр Холбоотны армид Дээд төрөлт элф угсааны харваач Аллериа Салхи хөлөглөгч, одой Галзуу алхт Курдран, ахмад цэрэг Данат Троллбэйн нар байсан боловч Хадгар Нерзулыг порталуудыг нээхийг нь болиулж чадсангүй.

Нерзул эцсийн эцэст порталуудыг нээж чадлаа. Гэсэн хэдий ч тэрээр удахгүй учрах аюулыг урьдчилан харж чадсангүй. Нерзулын нээсэн порталуудын энерги Дрэйнорын ертөнцийг хэдэн хэсэг болгон хувааж эхлэв. Туралионы арми Азерот руугаа буцахаар тулалдаж байвч Дрэйнорын ертөнц сүйрэн хумигдаж гарч чадахгүй болов. Гром Хеллскрийм болон Үхсэн нүдэт Килрогг нар Нерзулын солиотой төлөвлөгөө нь тэдний овог удмыг бүр мөсөн устгаж болохыг мэдмэгц үлдсэн оркуудаа дагуулан Азеротын ертөнц рүү зугтааж амьд мэнд гарав. Энэ үед Туралион болон Хадгар нар амьд үлдсэн нөхөд болон дайчид бүгдээрээ амиа золиослон байж Хар Хаалгыг Дрэйнорын талаас нь устахаар шийдэцгээв. Ингэж л тэд нар Азеротыг аврах байлаа. Гром болон Килрогг түүний дайчид арай гэж Азеротын нутагт хөл тавимагц тэдний ард Хар Хаалга дэлбэрчээ. Тэд дахиж өөрсдийнхөө ертөнц рүүгээ буцах ямар ч арга байхгүй боллоо.

Нерзул болон түүний үнэнч Сүүдрэн сар аймгийнхан хамгийн том хаалгаар зугтааж амжжээ. Тэр л агшинд Дрэйнорын ертөнцөд галав юүлж, галан далай тэнгэрт босож, асар их дэлбэрэлт болж Дрэйнорын ертөнцийг хэдэн хэсэг болгон хуваалаа.

_________________
Форумдах сонирхол алга.


Top
   
PostPosted: Feb.11.10 2:00 am 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Sep.05.09 11:57 pm
Posts: 276
хэтэрхий их юм байна уншхаас залхуу хүрчлээ уучлаарай

_________________
One People, One Nation


Top
   
PostPosted: Feb.12.10 12:26 am 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Nov.29.09 10:22 pm
Posts: 67
Location: Mongolian Dota ROOM 1 v1.24b Powered by Unitell
bugdii ni copydood avchlaa
margaashnaas unshij ehelnee update aa hiigeere guij bna shu
yag sonirholtoi bolj bhad ni orhichvoo

_________________
Im not the God Im a God


Top
   
PostPosted: Feb.12.10 12:27 am 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Nov.29.09 10:22 pm
Posts: 67
Location: Mongolian Dota ROOM 1 v1.24b Powered by Unitell
eniig naagaa haychaach modeuudaa

_________________
Im not the God Im a God


Top
   
PostPosted: Feb.12.10 12:42 am 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Dec.13.08 12:15 am
Posts: 2049
Location: Germany
за бүгдийг нь уншиж байгаа шүү. 2фэйс ажлаа үргэлжлүүлээрэй


Top
   
PostPosted: Feb.12.10 10:26 am 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: May.19.08 12:26 pm
Posts: 1817
Location: Асуувал хариулъя
Ta nariig ingej yum bicheegui bol bi yag bolih gej bailaashd. Hehe.
Zaza oruulj bainaa. Amlaj baina.

_________________
Форумдах сонирхол алга.


Top
   
PostPosted: Feb.12.10 10:54 am 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: May.19.08 12:26 pm
Posts: 1817
Location: Асуувал хариулъя
Lich King-ийн үүсэл

Нерзул болон түүний дагалдагчид эсэн мэнд гарч амжлаа. Тэд Twisting Nether хэмээх хан хурмастын орон зайд оччихсон байв. Энэ газраас тэд нар хүссэн газар луугаа орон зайн шилжилт хийх асар олон Портал хаалга байдаг юм. Харамсалтай нь Килжаедэн болон түүний тамын чөтгөрүүд тэнд Нерзулыг хүлээж байлаа. Нерзулыг урвасных нь төлөө тамлан зовооно гэж шийдсэн Килжаедэн Нерзулыг хэдэн хэсэг болгон тасар татан хаяв. Гэхдээ Килжаедэн түүний онгод сахиус, сүнсийг нь ихэд хүндэтгэдэг байсан тул үлдээлээ. Нерзул ямар ч амь, биегүй нэгэн сүнс болж хувирав. Гэхдээ Нерзулын чөтгөртэй хийсэн хэлэлцээр нь хүчинтэй хэвээр тул тэрээр чөтгөрт дахин зүтгэх ёстой билээ.

Оркууд дэлхийг эзлэх нь амжилтгүй болсон тул Килжаедэн дахин Азеротын вант улсуудыг эзлэн гамшиг, гамшиг сүйрэл учруулахын тулд дахин армиа босгох хэрэгтэй байлаа. Энэхүү арми нь Хордыг ялсан сул дорой хүмүүс болон тэдний холбоотнуудад ялагдах ёсгүй юм. Энэ талаар ч Килжаедэн нилээд бодсоны эцэст юу хийх ёстойгоо шийдлээ. Тэрээр энэ удаа алдах ёсгүй.

Гартаа Нерзулын сүнсийг атгаж байгаад тэрээр түүнд ингэж хэлэв. Дахин Галт Легионуудад зүтгэ эс бөгөөс мөнхийн тамлалд унана гэв. Нерзул дахиад л зөвшөөрч чөтгөрт мэхлэгдчихлээ. Нерзулыг Twisting Nether-ээс авчирсан маш хатуу, алмаазан мөсөөр бүрхэв. Энэхүү мөсөн хоргонд орсноор түүний бодол ухамсар нь 10000 хэсэгт хуваагдчих шиг санагдав. Чөтгөрийн хүчээр хүрээлэгдсэн Нерзул хэмжээлшгүй их хүч чадалтай, оргүй хоосон хий үзэгдэл болж хувирлаа. Энэ үеэс Нерзул хэмээх орк байхгүй болж оронд нь Лич Кинг гарч ирлээ.

Нерзулын үнэнч үхлийн хөлөг баатрууд болон Сүүдрэн сар аймгийнхан бүгдээрээ чөтгөрийн хүчээр өөрчлөгдөж хамаг бие нь хэдэн хэсэг болон хуваагдаж оронд нь араг ясан биетэй Лич-үүд болж хувирав. Тэднийг үхсэн хэдий ч Нерзулдаа үнэнч байлгахаар чөтгөр шийджээ.

_________________
Форумдах сонирхол алга.


Top
   
PostPosted: Feb.12.10 11:14 am 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: May.19.08 12:26 pm
Posts: 1817
Location: Асуувал хариулъя
Цаг нь болов. Килжаедэн түүнд яагаад Лич Кингийг бүтээх болсон шалтгаан, мөн түүний хийж гүйцэтгэх ёстой даалгаврыг хэлж өгөв. Нерзул Азеротын газар нутагт үхэл таригч тахал тараах ёстой байв. Үүгээрээ хүмүүн төрөлхтний соёл иргэншлийг лааг үлээж унтраах мэт устгахаар төлөвлөжээ. Энэхүү аймшигт тахлаар үхсэн хүмүүс нь амьд үхдлүүд(Undead) болон хувирах бөгөөд тэд бүгдээрээ Нерзулд үүрд захирагдах болно. Хэрвээ энэхүү даалгавраар хүмүүсийг устгавал түүнийг мөнхийн хараалаас нь ангижруулж, биетэй болгож өгнө гэж Килжаедэн амлав. Хэдийгээр Нерзул энэхүү даалгаврыг биелүүлэхийг ихэд хүсч буй мэт харагдах боловч Килжаедэн өөрийнхөө боолын үнэнч байдалд эргэлзсээр байлаа. Мөсөн хоргонд хоригдсон, ямар ч бие мах бод гэхээр юмгүй ч гэсэн түүнийг хэн нэгнээр мануулж байх хэрэгтэй болов. Тиймээс Килжаедэн вампиран туслахууд болох Дреадлордуудыг Нерзулыг манаж тахал тарих даалгаврыг нь хянаж байлгахаар дуудав. Дреадлордуудын дундаас хамгийн хүчтэй, мөн хамгийн зальтай нь болох Тихондриус Лич кингийн хүч чадал болон хазааргүй догшин байдлыг нь хараад гайхсан боловч энэхүү даалгаврыг дуртайя хүлээж авлаа.

_________________
Форумдах сонирхол алга.


Top
   
PostPosted: Feb.12.10 12:36 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: May.19.08 12:26 pm
Posts: 1817
Location: Асуувал хариулъя
Мөсөн титэм ба хаан ширээ(Icecrown and the Frozen Throne)

Килжаедэн Нерзулын мөсөн хоргыг Азеротын ертөнц рүү буцаан явуулан шившиж Нортрэндийн мөсөн хойгийн хамгийн их цас мөсөн дунд булагдав. Мөсөн хоргон дотроос Нерзул өөрийн хүч чадлаар нутгийн уугуул оршин суугчид, ан амьтдын ухаан бодлыг эзэмдэхийг оролдов. Нэг их хүчин чармайлт гаргалгүйгээр тэрээр мөсөн Троллууд болон догшин ширүүн вендигог удирдаж эхлэв. Тэрээр ингэж байхдаа хуучин Лууны мөхөлт хөндийн ойр хавьд хүмүүсийн колони байгааг олж мэдлээ. Өөрийнхөө хүч чадлыг тэрээр хүмүүс дээр туршихаар шийдэв.

Нерзул үхлийн тахлыг хүмүүс рүү явуулж юу болохыг нь харав. Гурван өдрийн дотор колоний бүх хүн үхэж үрэгдэж амьд үхдлүүд болон босч ирэв. Тэдний сүнс биеийг өөрийн бие мэт мэдрэх ажээ. Тэдний сүнс, ухамсар, оюун санаа нь Нерзулыг улам хүчтэй болгож тэжээж байлаа. Энэхүү зомбинуудыг удирдаж, юу хүссэнээ хийлгэх нь түүнд хүүхдийн тоглоом мэт амархан зүйл болохыг ойлгов. Дараа дараачийн саруудад Нерзул Нортрендын хүмүүсийн өөрийнхөө эрхшээлдээ оруулсаар байлаа. Түүний үхэгсдийн өрми өсөхийн хирээр тэрээр түүний жинхэнэ сорилт удахгүй ирнэ гэдгийг мэдэж байв.

_________________
Форумдах сонирхол алга.


Top
   
PostPosted: Feb.13.10 3:05 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: May.08.09 11:42 pm
Posts: 1218
Location: хайртынхаа зүрх сэтгэлд...
нэлээн их юм. забтай үедээ л уншихаас

_________________
Back


Top
   
PostPosted: Feb.13.10 5:53 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: May.31.08 1:13 pm
Posts: 1469
Location: амалсандаа хүрэхээр хичээж явна
GmG wrote:
нэлээн их юм. забтай үедээ л уншихаас

iim ymiig chin zav gargaj unshdag bxgui yu

_________________
Сүүдэр харанхуй биш


Top
   
PostPosted: Feb.15.10 12:10 am 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Mar.20.06 1:35 pm
Posts: 766
Location: Mongolia
urgeljluuleed baigaarai andaa. unshaad l baina...


Top
   
PostPosted: Feb.17.10 11:46 am 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Mar.20.06 1:35 pm
Posts: 766
Location: Mongolia
hey urgeljlel yaachiw? Hurdan taviad duusgachaach


Top
   
PostPosted: Feb.17.10 7:39 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: May.31.08 1:13 pm
Posts: 1469
Location: амалсандаа хүрэхээр хичээж явна
VislatoN wrote:
hey urgeljlel yaachiw? Hurdan taviad duusgachaach

xun zavaaraa l oruuldiin bishu
duugui xuleejaagaad unshku davartsan gar ve chi
:321huruu:

_________________
Сүүдэр харанхуй биш


Top
   
PostPosted: Feb.17.10 10:58 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Mar.20.06 1:35 pm
Posts: 766
Location: Mongolia
Sursan yumiig suraar booj boldoggui yum. :frog:


Top
   
PostPosted: Feb.25.10 10:36 am 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: May.19.08 12:26 pm
Posts: 1817
Location: Асуувал хариулъя
Грим-Батолын тулаан

Дайны хөлд нэрвэгдсэн өмнөд нутгаар оркуудын үлдэгдэл армиуд цуглаж амь гарахын төлөө тэмцэж байлаа. Гром Хеллскрим болон түүний дайны эгшиг аймаг баригдалгүй зугтааж амжсан боловч үхсэн нүдэт Килрогг болон түүний цуст хөндий аймаг бүслэгдэж улмаар баригдан Лордаероны хорих лагер луу хүмүүс явууллаа. Энэхүү үйл явдлын улмаас хорих лагерын харуул хамгаалалт улам хатуу чанга болж ирэв.

Гэтэл энэ үеэр Холбоотны армид мэдэгдээгүй оркын арми Хаз-Моданы сүйрсэн хойд балгадаар тэнүүчилж байв. Энэ бол алдарт варлок Некросоор удирдуулсан Луугийн хэвлий аймгийнхан байв. Тэд Чөтгөрийн Сүнс хэмээх гэрэлт хөшөөний тусламжтайгаар Луунуудын эх хатан Алекстрасза болон түүний луун сүргийг удирдаж байв. Некрос Грим-Батолд орших зарим нэг нь хараагдсан гэж үздэг Вайлдхаммерын бэхлэлтийг босгож шинээр арми бүрдүүлжээ. Тэрээр өөрийн арми болон луунуудын тусламжтайгаар Холбоотны армид цохилт өгч Азеротын нутгийг дахин байлдан дагуулахаар төлөвлөж байв. Гэтэл эсэргүүцлийн бяцхан арми түүнд гай болов. Тэд бол Хүн төрөлт архимаг Ронин болон түүний дагалдагчид байв. Тэд Чөтгөрийн сүнсийг устгаж Луунуудын хатан хааныг Некросын гараас чөлөөлөв.

Хилэгнэсэн Алекстрасза болон луунууд Грим-Батолыг үнсэн товрого болгож Лууны хэвлий аймгийг хияруулж орхилоо. Үлдсэн оркууд Ронины хүмүүст баригдаж хорих газрууд руу явав. Лууны хэвлий аймгийн ялагдал нь Хордын төгсгөлийг зөгнөж, оркуудын цусанд шунасан зэрлэг балдам дайнч байдал нь үүгээр дууслаа.

_________________
Форумдах сонирхол алга.


Top
   
PostPosted: Feb.28.10 10:09 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Dec.04.06 9:32 pm
Posts: 3159
Location: ...
http://game.citi.mn/lich/195-bane-of-the-lich-king

_________________
Яамаар ч юмбдээ...


Top
   
PostPosted: Feb.28.10 10:11 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Dec.04.06 9:32 pm
Posts: 3159
Location: ...
World of Warcraft-ийн Түүх ба Паладин гэгч хэн бэ ?

Паладин гэгч хэн бэ ? ( оршил хэсэг )



Паладинууд бол Undead-ийн заналт дайсан бөгөөд Warrior-ийн тулааны урлаг дээр Priest-ийн ариун шидэт чадваруудыг нэмж бат бөх хуягаар хамгаалагдсан язгууртан удмын хуяагт баатрууд юм. Мөн "Warriors of Holy Light" буюу "Ариун гэрлийн Дайчид " гэж нэрлэгддэг. Паладинууд үргэлж Alliance-ийг толгойлж олон зууны турш хил хязгаарыг нь ямар ч дайсанаас хамгаалсаар ирсэн түүхтэй. Паладинуудын хамгийн анхны бөгөөд хүчирхэг нийгэмлэг нь "Мөнгөн нудрагын баатруудын одон" буюу "Order of Silverhand " байжээ. Энэ нийгэмлэгт Alliance-ийн бүхий л газрын шилдэг баатруудыг цуглуулсан байжээ . Паладинуудын гол зорилго ба тэдний сүмийн өмнө өгсөн тангарга хүлээсэн үүрэг нь дорой буурай , өвчин зовлонтой хүмүүст тусалж хүнлэг хүмүүнлэг чанарыг ард түмний дунд түгээж балмад догшин Ордтой ( Horde ) тэмцэж чөтгөр шуламыг хөөн зайлуулж гэмгүй хүмүүсийг хамгаалахад оршино .

Хоёр дугаар Их дайн ба Паладин бий болсон нь

Хоёр дугаар дайны эхээр Хамб лам Алонсус Фаол" Stormwind "хот эзлэгдсэний дараа оюун ухаан ба сэтгэлийн тэнхээ дайнд ялахын тулд хангалтгүй гэдгийг ухамсарлаж нэг дүгээр дайны үед ихээхэн хохирол амссан Northshire-ийн Лам нарыг цуглуулж өвөрмөц шидийг зааж өөрийн ахлах шавь Uther The Lightbringer-ийн хяналтанд шилжүүлэн лам нарын ариун шид ба хүйтэн зэвсэгийн тулааны урлагыг аль алиныг нь эзэмшсэн урд өмнө хэзээч байгаагүй шинэ баатруудыг сургаж хамгийн шилдэгүүдийг нь" Мөнгөн нударгын хуягт баатруудын одонд "элсүүлж байжээ. Хоёр дугаар дайны дундуур Хүн төрөлхтөн хүчин мөхөсдөх тэр үед галзуу Оркууд нэг талаас шахаж нөгөө талаас муу ёрын Undead амьд үхдэлүүд дайрах тэр үед Lordaeron-ний ард түмэнд итгэл найдвар хайрлаж эзлэгдсэн газар болгоныг эргүүлэн авч, нэгэн зэрэг хоёр жигүүрийн дайнд ялалт байгуулан "Мөнгөн Нудрагын Хуягт Баатрууд " гэсэн нэрээр түүхэнд мөнхөрсөн байдаг . Тэр үед Uther The Lightbringer Stormwind хотоос паладины арми цуглуулж хэдэн сар Ордын буюу Horde-ийн бүслэлтэнд байсан Lordaeron хотын бүслэлтийг бут цохиж Orgrim Doomhammer-ийг ялан дийлж Ордын цэргийг хөөн Lordaeron хотыг чөлөөлж үүний хариуд нь хаан Uhter болон бусад паладинуудыг Холбоотны ( Alliance ) армид элсүүлэн авчээ. Үүний дараах Black Rock Spire-ийн тулалдаан Uther дахин ялалт байгуулж Lord Anduin Lothar-ын дүү Turalyon-оос "Lightbringer " гэсэн хүндэт хэргэмийг хүртсэн түүхтэй . "Дарк Портал"-ийн тулаанд Uther "Burning Blade" clan-ийг ялж нэг хэсэгтээ энх амгалан байдал " Azeroth"-эд ноёрхох болжээ . Үүнээс хойш Паладинууд хүчээ гурван хэсэг хувааж эхний хоёр хэсэг нь хоёр захын хилийг гурав дахь хэсэг нь том хотууд ба Alliance-ийн армийн удирдагч жанжины албыг хаасаар олон зууныг нэг ч ялагдал нэг ч халдлаггүйгээр ардаа орхижээ . Гэвч Гурав дугаар Их дайн эхэлж ертөнц дахин өөрчлөгдөх болсоныг хэн ч таамаглаж байсангүй.............................

Гурав дугаар Их дайн

Гурав дугаар Их дайн эхэлсний дараа "Мөнгөн нударгын" бүх Паладинуудын хувьд хатуу цаг ирж тунир харанхуй тэднийг нөмрөн авчээ .Залуу хаан хүү Артас "Стратхолм" хотын бүх иргэдийг Undead тахал туссан хэмээн зарлаж нэг ч хүн үлдээлгүй ал гэж тушаасан боловч Паладинууд болон Uther The Lightbringer татгалзаж тушаалыг зөрчсөн шалгаанаар Паладины одонг тарааж бүх паладинуудыг цэргийн албанаас нь огцруулж төв хотуудаас хөөн гаргасан .Энэ нь Артас болон хөгшин хаан Теранэсийн уучлашгүй том алдаа болсон түүхтэй . Аяндаа хөөгдсөн Паладинууд салж сарнисан боловч бадарчин амьдралаар амьдарч байх хугацаандаа ард түмний туслатжийг авч жижиг тосгон хотуудаар суурьшиж ард иргэдийг муу ёрын үхдэл болон Оркуудаас хамгаалсаар байсан .

Uther The Lightbinger-ийн үхэл

Залуу хаан хүү Артас Хойд туулиас ( Northrend ) эргэн ирж аавыгаа алж Lordaeron хотыг балгас болгосны дараа Uther Теранэс хааны хүүрийг чандарлан чандарыг хамгаалах нь миний эрхэм үүрэг хэмээн "Андорхал" хотод Артасын эсрэг эцсээ хүртэл байлдан амь үрэгдсэн түүхтэй . Үүний дараа тэнд байлдаж байсан паладинууд Uther-ийн цогцосийг олж Western plagueland-дад оршуулан бунхан босгожээ .

Бунханы хөшөөний бичээс

Энд Uther the Lightbringer Lord of Silverhand оршуулагдсан билээ.

Uther өөрийн амьдралыг Lordaeron-ны хаант улсыг хамгаалахад зориулсан бөгөөд хамгийн хайртай шавь нь түүнээс урваж үхэлд хүргэсэн билээ .

Гэхдээ түүний ариун сүнс одоо хүртэл амид байгаа гэдэгт бид итгэдэг .

Түүний сүнс одоо болтол бидэнтэй хамт тунир харанхуй , өвчин зовлон биднийг нөмрөн авах үед түүний гэрэл гэгээ бидний замыг гэрэлтүүлэх болно ...........................................



Uther The Lightbinger Lord of Silverhand
Image
World of Warcraft-ийн Алдартнууд ( Alliance )

Highlord Alexandros Mograine "The Ashbringer"





Alexandros Мograine нь "Order of Silverhand"-ийн удирдагчдийн нэг байсан бөгөөд "Black Rock Spire"-ын тулааны үед Mograine Horde-ын Warlock Shadow Orb ашиглан харын хүчийг дамжуулж байсаныг олж харан warlock-ийг алж Orb-ийг автал гар нь шархалж эхэлжээ , Энэ үед Mograine энэхүү Orb бол муу ёрын амид биет гэдгийг ойлгож авдар дотор хийн авч явжээ. Scourge "Lordearon" хотруу довтлох үед Mograine өөрийн итгэлт паладинудад orb-ийг үзүүлж гэрлийн хүчийг ашиглан устгах гэж оролдсон боловч Orb ариусан Талст болон хувирч Mograine-ий гарыг эдгээж эхлэв . Үүнийг хараад Mograine : Энэ бол бидэнд бурханаас өгсөн бэлэг байна , хэмээн Saidan Dathoran ба Fairbanksтай хамт "Ironforge" хотыг зорин Magni Bronzebeard хаанаар талстыг ашиглан зэвсэг хийлгэжээ. Ингээд домогт "Ashbringer " бий болсон түүхтэй . Үүнээс хойш Mograine Highlord болон Ashbringer цолоор өргөмжлөгдөн Alliance-ийн Scourge-тэй тэмцэх амид зэвсэг болон хувирсан . Гэвч Mograine EX Smile Lich King болох Ner'zhul-ийн анхаарлыг ихэд татаж эхэлсэн учир нь Dreadlord Balnazzar Dathoran-ий оюун санааг эзэмдэж түүний доорхи паладинуудыг ашиглан Lich King -ийг устгах санаатай байсан тул Mograine-ий хүү болох Renault-ийг ховсдон Ashbringer-ийг занганд оруулж "Stratholme" хотруу дагуулан ирсэн ба тэднийг тэнд Undead-ийн бүхэл бүтэн арми хүлээж байсан эхлээд High Inquisitor ( муу ёрын шүтдэгтнүүдийг шиитгэгч ) Fairbanks ами үрэгдэж Ashbringer Unead-ийн бүтэн армийг ганцаараа устгасан боловч сульдан газар суухад түүний хүү түүний сэлмийг авч өөрийг нь алжээ сэлэмэнд эргээд муу ёрын хүч шингэж сэлэм "Corrupted Asbringer "болж хувирсан түүхтэй .Үүний дараа Ner'zhul Mograine-ийг амилуулан Death Knight ( Үхлийн баатар ) болгон Naxxramass-д аваачиж 4 морьтны ( Four Horseman )нэг болгожээ .
etr gee l copyd hoos zalhu hurchle .. oorsdo orood hartsgaana biz

_________________
Яамаар ч юмбдээ...


Top
   
PostPosted: Mar.03.10 7:43 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Feb.08.09 5:34 am
Posts: 612
Location: Where the 4 seasons changes by.
2face bicheed bgaarai.shimten unshij bgaa shvv

_________________
In art you cant win.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 89 posts ]  Go to page Previous 1 2 3 4 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited