#AsuultSambar :

AS is now Mobile! iOS & Android App-г суулгаарай!
It is currently Dec.22.14 10:54 pm

All times are UTC + 8 hours


Asuult.NET & Mongolduu.com Facebook Page:




Post new topic Reply to topic  [ 80 posts ]  Go to page Previous  1, 2, 3, 4  Next
Author Message
 Post subject: Yu
PostPosted: Sep.08.09 4:10 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.12.02 9:54 pm
Posts: 3717
Location: Insulin shock therapy
tsagaan bar:

Image

Amphibious Attack Tigers

Yeah, you're pretty much fucked


Last edited by typ on Sep.19.09 7:19 pm, edited 3 times in total.

Share on FacebookShare on TwitterShare on RedditShare on TumblrShare on Google+
Top
 Profile  
 
PostPosted: Sep.19.09 11:22 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Jul.16.08 3:54 pm
Posts: 1271
Location: Монгол Улс
Энэ Бенгалын цагаан бар дэлхийд асар ховордсондоо. Ер нь дэлхийд Бенгалын 250 гаруй л бар байдаг гэж дуулж байсан.


Top
 Profile  
 
 Post subject: Yu
PostPosted: Nov.04.09 8:22 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.12.02 9:54 pm
Posts: 3717
Location: Insulin shock therapy
iher tsagaan handgai
Image

iher tsagaan gerees
Image


Top
 Profile  
 
PostPosted: Nov.11.09 2:48 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй

Joined: Apr.01.04 8:35 pm
Posts: 3215
Location: Агуу Өвөг дээдсийнхээ эзэлсэн нутгуудын хаа нэгтээ
Оросын Орт-оор гардаг байсан амьтны хүрээлэнгийн эхлэлийн явдаг ая ямар дуу билээ нэр нь

наанананан наанаананана гээл яагаав дээ :mrgreen:

_________________
Амьдрал ?


Top
 Profile  
 
PostPosted: Nov.22.09 10:47 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 8:31 pm
Posts: 3592
Location: Over the Earth
Өө новш фонт нь таньдгү байна ш дээ.

МОНГОЛ УЛСЫН ХӨХТӨН АМЬТНЫ УЛААН ДАНС

Эмхэтгэсэн: Emma L.Clark, Жавзансүрэнгийн Мөнхбат

гэсэн автортой ном байна. Зохиогчын эрх энэ тэр гээд бодож л байна л даа. Гэхдээ тэглээ гээд ховор амьтдыг мэдүүлэхгүй гэлтэй биш. Хэрэгтэй хүмүүс нь хандана биз. :-)

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
 Profile  
 
PostPosted: Dec.30.09 9:10 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Jul.30.08 12:27 pm
Posts: 1751
Location: Mongolia
Халиун буга
Image
Халиун буга манай орны Хэнтий. Хангай, Хөвсгөл орчмын уулс, Хянганы салбар уулс, Монгол Алтайн ойт хээр, уулын тайгын бүсэд тархжээ. Өвөл зузаан цас, зун ялаа шумуул, халуунаас зайлж байршлаа өөрчлөх бөгөөд зүйл бүрийн нарийи өвс, мод, бутны залуу мөчир, навч нахиа, хушны самар, хагд өвс, мөөгөөр хооллоно. Ерөнхийдөө халиун зүсмийн боловч цаг улирлын байдлаар улаавтар, хүрэвтэр, цайвар, хөхөвтөр халиун болж өнгөө сольдог.

Манай орны туурайтны дотор томд тооцогддог халиун бугын биеийн урт нь 130-140 см, өндөр нь сэрвээгээрээ 115 - 155 см, хүнд нь 350 кг хүрнэ. Бие гүйцсэн буга нэг талдаа 5-6 (хааяа 7-9) салаа бүхий хос эвэртэй. Хос эврийн хүнд 3- 7 кг байна. Буга арав гаруй толгойгоор сүрэглэх боловч, аргил бүдүүн буга голдуу ганцаар явна. Бие гүйцсэн бугын эрийг дайр, тураг, эмийг согоо, марал, нялх тугалыг илий, нэг настай тугалыг зоргол, хоёр настайг жий, гурван настайг цөх, дөрвөн настайг дайрга гэж нэрлэдэг.

Согоо нь зуны эхээр нэг илий төрүүлнэ. Илий нь нялхдаа цоохор зүстэй байдаг. Бугын ясан эвэр II-V сард унаж, оронд нь III - VII" сард цусан эвэр ургаж эхлэн VIII сард ясжина. Халиун буга бол сайн чанарын арьс, амтлаг мах, чухал түүхий эд болох ясан ба цусан эвэр өгдөг амьтан юм. Мах нь ерөнхий чанарын хувьд үхрийн махтай адил тул борц хийсэн ч болдог. Нас гүйцсэн том буганаас 180 кг мах, 40 кг гадар өөх авч болно. Арьсны талбай нь дунджаар 170-294 дм2 хүрдэг. Арьсаар иь сайн чанарын хөм, хром, илэг хийж болно. Мөн цусан эврийг нь эм бэлдмэл хийхэд өргөн хэрэглэдэг.

_________________
"Lob" Angeles Clippers


Top
 Profile  
 
PostPosted: Dec.30.09 9:11 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Jul.30.08 12:27 pm
Posts: 1751
Location: Mongolia
Бор гөрөөс
Image
Уулархаг нутгийн ой тайгад идээшин нутагшсан гоолиг биетэй, зэгзгэр хөлтэй, богино сүүлтэй, нарийн туурайтай бор шаргал, бор саарал, улаан зээрд зүстэй, хэвлий нь цагаан шаргал, хонгондоо шаргал өнгийн танатай, ямаанаас биеэр арай том гөрөөсийг бор гөрөөс гэнэ. Бор гөрөөсний эрийг гур, эмийг зүр, нялх төлийг янзага, хоёр настайг нь бага гур, зусаг зүр, гурван настайг нь омголон улаагчин гэж нэрлэдэг. Гур зүр хоёр биеийн овор эврээрээ ялгагддаг.

Гур голдуу 4-н салаа эвэртэй. Хааяа 7-8 салаа эвэртэй байх ч бий. Гурын ясан эвэр 11 дүгээр сараас 2 дугаар сарын хооронд унаж, 2-3 долоо хоногийн дараа цусан эвэр нь ургаж эхэлдэг. Бор гөрөөс орой, үдшийн цагаар идээшилнэ. Өвөл хавар өдрийн цагт бэлчинэ. Зуны улиралд ойн зах, уулын хормой бэл юм уу, тасархайтсан төгөл, намгархаг газар бэлчээрлэнэ. Өвөл ойн цагаалж энгэр газар нарлан идээшилдэг. Бор гөрөөс ургамлын навч, нахиа найлзуур, иш, бутлаг ургамал, модны шилмүүс, холтос иднэ. Мөн жимс, жимсгэнэ, хаг хөвдөөр ч хооллоно. Хавар, зун, намар цагт хужир мараанд ордог.

Бор гөрөөс өвөл зунгуй сүргээрээ явдаг. Сүрэг нь янз бүрийн нас хүйсний бор гөрөөснөөс бүрдэнэ. Сүрэг бүр манлайтай. Сүргийн ( манлай нь голдуу нас бие гүйцсэн зүр байдаг. Хэвтрээ нам гүм, аядуу салхитай газар сонгон авдаг. Хэвтэх газрынхаа цасыг шороог нь гартал хөлөөрөө малтан цэвэрлэдэг. Хээлтэй зүр дөрөвдүгээр сараас эхлэн сүргээсээ тасарч нам тайван, бөглүү газар хайж янзгалахад бэлддэг. Тэгээд зургаадугаар сард янзгална.

_________________
"Lob" Angeles Clippers


Top
 Profile  
 
PostPosted: Dec.30.09 9:12 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Jul.30.08 12:27 pm
Posts: 1751
Location: Mongolia
Нохой зээх
Image
Суусарын төрөлд багтдаг нохой зээхийг /латин нэр нь gulo gulo/ тайгын мангас хэмээдэг нь учиртай. Gulo гэдэг нь латинаар идэмхий гэсэн үг аж. Түүний нүд гэрэлтсэн улаан өнгөтэйгээс гадна хурц үзүүртэй том шүдээрээ том амьтны ясыг ч түвэггүй зажилна. Хурц хумс нь ямар ч зүйлийг тас татах эл амьтныг харсан анчид ч жийрхдэг гэсэн. Ихэвчлэн тайгаар нутагладаг эл амьтан Сибирьт элбэг тохиолддог. Хэдийгээр суусрын төрөлд багтдаг ч энэ төрлийн амьтдаас хамгийн том биетэй ба тайгын баавгай, дорготой илүү төстэй. Биеийн урт нь метр гарантай, өтгөн ширүүн, гялалзсан үсээр хучигдсан байдаг.

Их аргатай, ухаантай амьтан учраас индианчууд нохой зээхийг хүч чадал, тэсвэр хатуужлын бэлгэ тэмдэг гэдэг. Ан хийх ухаан нь гайхалтай эл амьтныг өөрийг нь авлахад харин их хэцүү. Урхи тавиад ч нэмэргүй хэмээн анчид ярьдаг. Түүнийг дутуу буудаж, шархдуулсан анчин дахиж ан хийж чадахаа больдог гэсэн яриа ч бий. Учир нь тэрбээр яг нялх хүүхэд уйлж байгаа мэт дуугарч, гасалдаг аж.
Идэш голдоггүй ч хавар, зундаа шувууны мах зооглох дуртай. Намартаа хоолоо жимсээр хачирлана. Өвлийн цагаар тэрбээр буга зэрэг илүү том амьтан авлана. Ангийнхаа араас хөөхдөө тэрбээр 40-45 км/цаг хурдлах бөгөөд уйгагүй дагадаг байна. Түүний нүдэнд өртвөл өнгөрнө гэсэн үг. Харсан олзоо авлаж байж л "санаа" нь амардаг айхтар золиг гэнэ. Хажуугаар нь өөр амьтан гүйсэн ч тоохгүй. Анх харснаа л "гүйцээдэг" гэнэ. Алсаас ажиглаж, байнга дагасаар олзоо цуцаад ирэх үед араас нь дайрч, нуруун дээр нь гарч мордоод, шилэн хүзүү рүү нь асдаг аж.

Идэш багатай, ан амьтан бариагүй үедээ сэг зэмээр хооллодог. Зарим анчин, судлаачид түүнийг сэгээр хооллохыг илүүд үздэг ч гэдэг байна. Тэр утгаараа түүнийг ойн цэвэрлэгч гэдэг бөгөөд ашигтай амьтанд тооцдог. Нохой зээх их ууртай, хүнээс айдаггүй ч шууд дайрдаггүй. Бас айлын хот руу болон тэжээвэр амьтанд халддаггүй гэсэн. Хавханд орсон амьтныг эзнээс нь өмнө "шүүрддэг" болохоор анчид түүнд дургүй. Дээрэмчин гэж хочлох нь бий. Сибирийн анчид нохой зээхийг "үзэхгүй" байх бас нэгэн шалтгаан бий аж. Байшинд ороод жижиг сажиг модон эдлэл зэрэг зүйл хулгайлчихдаг зантай. Яагаад ийм үйлдэл хийдгийг нь хэн ч мэдэхгүй хэмээнэ.
Нохой зээх их хартай, нутгархаг амьтан. Өөрийн нутаг дэвсгэрээрээ дайран өнгөрсөн болгоныг мөрдөж, мөшгидөг гэнэ. Нутагт нь дураараа дургиж, ан хийх, үүрээ засах, "цагаачлан" ирэхийг тэвчдэггүй. Үүгээрээ хүнтэй их төстэй хэмээдэг.
Тэрбээр үүрээ их тохьтой засдаг.

Түүний гавлын яс, шүдний бүтэц нь өөрийн төрлийн амьтадтай төстэй. Хүзүү нь богинохон бүдүүн. Сүүл нь богинохон сэвсгэр. Жижиг нүдтэй бөгөөд харааны чадавх нь харьцангүй муу аж. Харин үнэрлэх эрхтэн нь илүү хөгжсөн. Нохой зээхийг хүмүүс дорготой андуурдаг. Түүний хойд мөч нь урдхаасаа бага зэрэг урт. Урт хумстай. Жижиг алхаатай учир мөрийг нь танихад амар байдаг. Гэхдээ түний мөрийг зарим хүн бамбаруушийнхтай андуурах тохиолдол бий. Учир нь түүний алга баавгайн савартай их төстэй. Тэр их завгүй, байнга шогшиж явна. Үе үе үсэрч, "цогино".
Тэр бас их "ганган". Өвөлдөө хар бараан, хар өнгөтэй урт, өтгөн, ширүүн үсэн хүрэм нөмөрч, зундаа хувцсаа нимгэлнэ. Өөрөөр хэлбэл, зундаа үс нь шинэчлэгдэн, солигдож, богинохон ширүүн үстэй болно. Эргээд өвөл ургана. Түүний үс ноос ус үл нэвтрүүлэх онцгой чанартай. Энэ нь түүнийг өлчир байхад нөлөөлдөг гэнэ. Өвөл үе үе цасан дор ороод хэвтчихдэг аж. Улирлаа дагаад өнгө нь хар хүрэн, хар болж хувирна.

Сүүл нь 20 гаруй см, хагас метр орчим өндөртэй. Дунджаар 8-10 жил амьдардаг. Нохой зээх ихэвчлэн үнэг шиг дуугардаг ч их уурласан үедээ гахай шиг хамраараа хуухирдаг аж. Ихэвчлэн ганцаараа хэрэн тэнүүчлэн амьдарна. Шээс болон тусгай шингэн ялгаруулж газар нутагтаа тэмдэглэгээ хийдэг аж. Эргээд түүнийгээ үнэрлэн нутгаа эргэнэ.

Орооны үе нь 1-2 дугаар сард явагдах бөгөөд энэ үедээ нохой зээхийн эрэгчингүүд ёстой л нэгийгээ үзэж, нэхийгээ уралцдаг аж. 4-10 сар тээсэн зулзагаа эмэгчин нь хавар төрүүлдэг. Төрөхийнхөө өмнө хуурай навчаар хэвтэр засна. Нохой зээх ердөө 1-3 зулзага гаргадаг. Дөнгөж төрсөн зулзага 100 гр-аас хэтрэхгүй жинтэй. Тэд хоёр жил эхийгээ дагаж амьдардаг.

_________________
"Lob" Angeles Clippers


Top
 Profile  
 
PostPosted: Dec.30.09 9:18 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Jul.30.08 12:27 pm
Posts: 1751
Location: Mongolia
Булга
Image
Булга нь Алтай, Хангай, Хэнтийн хүн амьтангүй зэлүүд нутгийн ойд дархи, босоо модны хөндий, үндэс, хожуулын доторх зай, хад асганы нүх, хонгилд орогнон амьдарна. Үнэрлэх сонсохдоо сайн, хад модонд харайж дүүлэхдээ чадмаг учир дайснаас хурдан зайлж чадна. Булганы эрийг эрхэс, эмийг эвшхэс гэнэ. Эрхэс нь эвшхэсээс арай том. Манай орны булганы үс нь нутаг нутагт харилцан адилгүй. Хэнтийн булга ихэвчлэн хар, хар хүрэн, халтар хүрэн зүстэй байдаг.

Булганы сор ус мөнгөлөг цагаан, хар, ноолуур нь голдуу хөхөвтөр саарал, заримдаа шаргалдуу өнгөтэй, зуны улиралд сор нь тачиршиж ноолуур нь багасна. Холимог идэшт энэ амьтны хамгийн тохиромжтой байршдаг газар нь төрөл бүрийн жи-жиг мэрэгчид, хэрэм болон хур, сойр шувуу ихтэй хушин ой юм. Өдөр үүрэндээ унтаж ихэвчлэн өглөө үдшийн бүрэнхий, шөнийн цагаар идшинд гарна.

Булганы үс X сарын эцэс XI сарын эхээр гүйцнэ. Булга өвлийн цагт сахлаг, гялалзсан урт үстэй байна. Олонхи үслэг ангийн адил гуравдахь жилээс эхлэн IV сарын эцэс, V сарын эхээр I-2 зулзага төрүүлнэ. Булга бол агнуурын үнэт үслэг ан юм. Жилд хоёр удаа гуужиж хавар III-V сар, намар X-XI сард үс хөрс нь гүйцдэг. Булгаыг манай улс дархан цаазтай болгосон юм.

_________________
"Lob" Angeles Clippers


Top
 Profile  
 
PostPosted: Dec.30.09 9:19 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Jul.30.08 12:27 pm
Posts: 1751
Location: Mongolia
Ирвэс
Image
Ирвэс нь муурын овог, барсын төрлийн амьтан юм. Манай орны Алтай, говийн Алтай, Алтайн өмнөх говь, Хангайн нуруу, Ханхөхий, Соёны уулсын таг, царам, байц, хад цохио, нураг асгаар амьдарна. Манай орны ирвэсийг дэлхий нийтээр цасны буюу цагаан ирвэс хэмээн нэрлэдэг. Алтайн гол нуруунаас агнасан ирвэсийн хоншоороос сүүлний үзүүр хүртэлх урт 240 см, сүүл нь 1 м болж байв. Ирвэс бол хурц хумс, шүд, гэтэх уран чадварынхаа ачаар хоол тэжээлээ олдог.

Аргаль, янгираас эхлээд тарвага хүртэл аль таарсан ан амьтны цусыг сорж иддэг махчин амьтан юм. Тийнхүү халуун цус сорж байх үедээ ирвэс ойр орчимд юу болж байгааг бараг анзаарахгүй болтлоо согтдог гэж анчид ярьдаг. Ирвэс бас сүүлэндээ их тэнхээтэй. Ирвэс, Хангайн ууланд аргаль, янгир ховор нөхцөлд ойн зах руу бууж буга, бор гөрөөс барьж иддэг төдийгүй, айлын адуу мал руу ч халдах удаа бий.

Байнгын орогнох газаргүй хэсүүлч энэ амьтан хад асганы анаг, агуй хонгилд үүрээ засан, хавар 3-5 зулзага гаргана. Шөмийн гүйдэлтэй амьтан боловч өдөр ч гөрөлж явах нь элбэг тохиолдоно.

Ирвэс өндөр уулын ширүүн хатуу цаг уурт зохилдсон гойд өтгөн ноолууртай, торгомсог зөөлөн сор бүхий үстэй учир түүний гоёмсог эрээн арьс өндөр үнэлэгдэнэ. Ирвэс манайд элбэгшиж байгаа боловч дэлхийн ховор амьтныг бүртгэдэг «Улаан номд» бичигдсэн амьтны нэг тул агнахыг хориглож дархан цаазтай болгожээ.

_________________
"Lob" Angeles Clippers


Top
 Profile  
 
PostPosted: Dec.30.09 9:20 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Jul.30.08 12:27 pm
Posts: 1751
Location: Mongolia
Умардын халиу
Image
Умардын халиу буюу Lutra lutra lutra Linnaeus нь манай улсад устах дөхсөн гоц ховор амьтан бөгөөд тархсан нутаг нь эрс багасаж хоёрхон цэгт маш бага газар үлджээ. Дээр үед Монгол алтай, Хангай, Хөвсгөл Хэнтийн гол мөр-дөөр нэлээн тархмал байжээ. Энэ зууны хорь гучаад онд Хэнтийн Онон, Минж, Хангай, Завхан, Тэс, Хөвсгөлийн Шишгэд, Дэлгэр мөрөн, Дорнод Монголын халх голын савд халиу үзэгддэг байв. Одоо Монголд зөвхөн Халх голд Амгалантаас улсын хил хүртэл, Шишгэд голд Тэнгис Шишгэдийн бэлчрээс улсын хил хүртэл хоёрхон цэгт яльгүй бага газар үлдэж Бэлтэс, Эг голын зарим хэсэгт хааяа гүйдлээр үзэгддэг байна.

Халх, Нөмрөг голын шигүү бургас, зэгс, хулс, моносон шугуйт зэлүүд зурваст байрладаг. Харин Шишгэдэд тайгат уулсын гүн хавцлаар, өтгөн шигүү ой дундуур урссан өвөл харзалдаг, ширүүн урсгалтай боргиот хэсэгт байнга тааралдана. Байнгын нүхний амсар нь голын эрэгт усны түвшнээс доош, хэвтэр ноохой нь нүхнийхээ мухарт эргээс 3-4 метр зайд байна. Хэвтрээс дээш агаар орох салхивч гаргасан нь голдуу нэвтрэхэд бэрх ширэнгэ дотор юмуу, бутан доогуур нууц байна. Өвөл харзын хооронд мөсөн дээгүүр явна. Усны эргийн ба доторх чулуу, унанги модон дээр гарч хэвтдэг. Заримдаа өвөл нэг голоос нөгөөрүү ой, уул гатлан давж хэдэн арван км явдаг. Байгаль дахь тоо нь тодорхойгүй.

Шишгэдэд халиуны ороо 3-р сарын 15-аас эхэлдэг бөгөөд Халх голд нутгийнхан 4-5 гөлтрөгтэй халиу харагддаг байна. Өрсөлдөгч, дайсан, өвчин нь төдийлөн судлагдаагүй. Манай оронд уг амьтан ховордсон шалтгаан нь дээр үеэс эхлэн гам хямгагүй агнасан, гол мөрний шугуйг малчид эзэмшин тохитой идээшилт нөхцөлийн нь эвдсэн, ялангуяа өвөл гол хөлдөж, байршил тэжээлээр дутагдан хол ойр тэнэх үед нь агнадаг явдлууд ажээ. Тэжээвэр болгон гаршуулж байсан мэдээ байхгүй.

БНМАУ-д халиу агнахыг 1930 оноос хойш хуулиар хатуу хориглон дархалсан. Устах аюулд орж байгаа зэрлэг ургамал амьтны зүйлийн олон улсын худалдааны тухай 1973 оны конвенцийн I хавсралтад Умардын халиу оржээ. Халх гол, Доод шишгэдэд халиуны нөөц газар тогтоох; хадгалан байлгах, хамгаалах, олшруулах талаар нутгийнханд ухуулга, таниулга хийх, хулгайгаар агнах явдалд хатуу хяналт тавих арга хэмжээ авсан байна.

_________________
"Lob" Angeles Clippers


Top
 Profile  
 
PostPosted: Dec.30.09 9:20 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Jul.30.08 12:27 pm
Posts: 1751
Location: Mongolia
Минж
Image
Ус, хуурай газарт хослон амьдардаг энэ амьтан манай орны мэрэгчид дотроос хамгийн том нь юм. Хойд хоёр хөлийн нь хурууд усанд сэлэхэд зохилдон усны шувууных шиг сайран холбоостой байхаас гадна хоёр дахь хурууны нь хумс ацтай байна. Үүгээрээ гаднах шимэгчдийг самнан зайлуулж, үсээ тосолдог ажээ. Гадуураа хайрсаар бүрхэгдсэн хавтгай сүүлтэй биеийн өнгө нь ихэвчлэн цайвар хүрэн, бор шаргал, үс нь өтгөн зөөлөн ноолууртай, урт ширүүвтэр сортой байна.

Манай орны минж нэн ховор, зөвхөн Ховд аймгийн нутаг Булган голд байдаг учир тэр гол «Минжит булган» гэж нэршжээ. Минж нь голдуу голын эрэг орчимд өөрсдийн барьсан овоохой, малтсан нүхэнд хэсэг бүлгээрээ амьдардаг.

Минж 1-3м өндөр, доогуураа 10 м-ийн голчтой овоохой болгож овоолсон модныхоо харалдаах эрэг рүү нүхээ ухсан байдаг. Гэхдээ овоохой болон нүхрүү орох амсар нь усан дотор байна. Нүх нь олон салаа байх бөгөөд мухарт нь өвс, модны навч зэргийг дэвсэн хэвтэр зассан байна. Нүхнийхээ салаа бүрийн нэгэнд нь бургасны залуу мөчир, нөгөөд нь дан навч хураах зэргээр хуваарилсан байдаг. Минж голын усны түвшинг дээшлүүлэхийн тулд хаалт далан барьж түүндээ хэрэглэх модыг хүчирхэг үүдэн шүдээрээ түүртэлгүй мэрж унагаана. Жишээлбэл 5-7 см голчтой бүдүүн модыг хоёрхон минутад мэрж унагах ба зарим үед нэг метрийн голчтой бүдүүн модыг ч унагаасан нь цөөнгүй тохиолдоно. Минж ийнхуү туйлын ажилсаг амьтан юм. Эмэгчин минж гурван наснаасаа эхлэн зулзагалж жилд голдуу 2-4 зулзага гаргадаг. Минж усанд сайн сэлэх бөгөөд эргээс холдож газраар явах нь ховор. Өдрийн цагийг ихэвчлэн овоохой нүхэндээ хэвтэж өнгөрөх ба зун өвслөг ургамал, өвөл бургас, улиас зэрэг модны холтос, найлзуураар голчлон хооллоно.

Агнуурын үнэт үслэг энэ амьтныг манай улс 1930 оноос эхлэн дархан цаазтай болгосон бөгөөд өсгөн олшруулж, тархсан нутгийн нь тэлэх зорилгоор эдүгээ Булган голын минжийг Ховд голд нутагшуулах ажлыг амжилттай хийж байна.

_________________
"Lob" Angeles Clippers


Top
 Profile  
 
PostPosted: Dec.30.09 9:21 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Jul.30.08 12:27 pm
Posts: 1751
Location: Mongolia
Мазаалай

Image
Мазаалай /Ursus pruinosus Blyth/ нь хөхтөн амьтны аймгийн махчдын баг болох баавгайн овогт багтддаг. Говь цөлийн хадат уулс, хавцал хөндийд булаг шанд баянбүрд, задгай усны ойролцоо нутаглана. Хадны агуй, хонгил, зэгс, заг, сухайн ширэнгэд хэвтэр үүрээ засч ичээлнэ. Монгол нутагт Баруун хэсгээр Аж богдын зүүн үзүүр, Зүүн хэсгээр Тост Нэмэгт уул, хойд хэсгээр Захуй, Зарман, Эдрэнгийн нуруу, урд хэсгээр улсын хил хүртэл тархсан.

Дэлхий дээр 20 гаруйхан тоотой үлдсэн говийн баавгай хэмээх Мазаалай нь зөвхөн Баянхонгорын говийн бүс нутагт л байдаг. Мазаалайн хойд хөл нь хүний тавхайн мөртэй хэлбэр, дүрсээрээ төстэй, нас гүйцсэн мазаалайн мөрний өргөн нь 12 см, урт нь 21 см хэмжээтэй. Урд хөлний тавхай жижиг дөрвөлжин, дунджаар 12:11 см харьцаатай. Мазаалай баавгай ихэвчлэн ургамлаар хоолох бөгөөд хаврын улиралд хатсан борог өвс зуны улиралд ногоон ургамал, махирсын жимс, намар бажууны үндэс гол идэш тэжээл нь болдог. Хаврын улиралд том хөхтөн амьтдын сэг зэм, мэрэгч амьтад, мөлхөгчид, шавжийг ч бас иддэг.

Алтайн өвөр говь болон сэгс цагаан богд, эхийн гол зэрэг баянбүрдтэй газруудаар мазаалай нь байршилдаг. Ороо хөөцөөн 5 -7 сар, хээл тээх хугацаа 9-10 сар, хээл авах хугацаа жил өнжиж, төллөх хугацаа 2,3-р сар, Бамбаруушны тоо нэг эсвэл хоёр, ичээнд байх үе 11 сараас 3 сарын дунд үе хүртэл.

_________________
"Lob" Angeles Clippers


Top
 Profile  
 
PostPosted: Dec.30.09 9:22 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Jul.30.08 12:27 pm
Posts: 1751
Location: Mongolia
Монгол тахь
Image
Монголын говьд дэлхийд ховор сонин амьтад олныг үзэж чадна. Түүний нэг нь говийн зэрлэг адуу - тахь юм. Тахийг одоогоос зуу гаруй жилийн тэртээ оросын газарзүйч, судлаач Н.М.Пржевальский Төв Азиар судалгаа хийж явахдаа монгол нутгаас зэрлэг адууны арьс, гавлын яс олж олж аваачсаныг Оросын шинжлэх ухааны академийн зоологийн музейн ажилтан И.С.Поляков 22 зүйлийн битүү туурайтан амьтантай харьцуулаад шинэ зүйл гэдгийг 1881 онд тогтоожээ. Ийнхүү тахь шинжлэх ухаанд бүртгэгдэж, Пржевальскийн адуу гэгдэх болжээ.

Тахийн төрх байдлын талаар оросын нэрт судлаач Г.Е. Грумм-Гржимайло тодорхойлохдоо: " Зэрлэг адуу тахь нь тэгш тал, цөлийн амьтан бөгөөд шөнийн цагт бэлчээр, ус руугаа зорьж өдөр болохоор цөл говьдоо эргэж ирдэг. Голдуу цувж явах бөгөөд үргэхдээ ч цувж давхилдах учир байршдаг.

Нутагт нь газар сайгүй тод жим гарсан байдаг. Цангинатал янцгаах, хамраа тачигнуулан дуугарах нь монгол адуутай нэн төстэй амьтан" гэжээ. Тахь хэдийгээр монгол адуутай төстэй боловч босоо дэлтэй, шингэн сүүлтэй, согсоо сагаггүй, бараан өнгийн бидэртэй, ухаа хонгор зүстэй зэрэг содон шинжүүдтэй байдаг. Идэш тэжээлийн хувьд говь цөлийн шаваг, бударгана, баглуур, зээргэнэ, тэсэг, хялгана зэрэг өвс ургамал иднэ. Зундаа 3-4 өнжөөд усанд ирдэг. Тахь одоогийн монгол адууны холын өвөг гэж нэг үе ярьдаг, дуулдаг, ойлгодог байлаа. Тахь, монгол адууны генетикийн судалгаар тахь 44 хромсомтой, монгол адуу 42 хромсомтой болох нь батлагдсан байна. Нэгэн үе монголын хээр талд азарга азаргаараа давхилдаж байсан тахь 1960-аад он гэхэд Монгол нутагт бүрмөсөн устаж үгүй болсон байна. Хамгийн сүүлд 1957 онд тахийг Тахийн шар нуруунд харсан гэж яригддаг л байлаа.

Оросын газарзүйч, судлаач Н.М.Пржевальскийг зэрлэг адуу нээлээ гэсэн мэдээ Европ, Америкт тэр дороо л тархлаа. Ховор амьтан цуглуулах хоббитой, чинээлэг газрын эзэд энэ адууг өөрийн болгох сонирхол өндөр байлаа. Ийм нэг хүсэлтэй хүн бол Оросын Аскана Новагийн газрын эзэн Фредрих фон Фалц-Фейн байлаа. Фалц-Фейний хүмүүс Монголын нутагт 1897 онд тахийг барьж авахаар зорин ирсэн боловч барьж чадалгүй хоосон буцжээ. Нас бие гүйцсэн тахь маш сонор соргог, үргэмтгий байсан тул тэд дараа жил нь ирэхдээ тахийн унагыг барих зорилготой ирээд хоёр унага авч явжээ. Гэвч Фалц-Фейн хоёр унагаа хонины сүүгээр тэжээсний улмаас болоод үхчихжээ. Фалц-Фейн 1899 онд Монголд ирж тахийн долоон унага барьж аваад нутаг буцсан боловч дөрөв нь л Аскана Новад хүрч чаджээ. Тэрээр унагануудаа нутгийн адууны гүүнд амлуулжээ. Тэрээр Монгол нутгаас тахийн унага барих төсөлдөө бараг 10000 рубль зарцуулжээ. Тэр үед монголд нэг рубль 300 орчим кг цай худалдан авах үнэ байлаа. Фалц-Фейн тахийн нэг байдасыг / бага настай гүү/ оросын хаан Николай-II -т бэлэглэжээ. Гэвч тэр байдас нь үхчихжээ. Хожим хаан түүнд нэг азарга бэлэглэсэн байдаг. Фалц-Фейн мөн 1900 онд хоёр унага барьж Москвад хүргүүлсэн байдаг.

Бедфордын гүн Лондонгийн амьтдын нийгэмлэгийн дарга Хамбургийн амьтаны наймаачин Карл Хагенбекээс тахь худалдан авахыг хүсчээ. Үүний дараа европ америкийн амьтан сонирхогчдын хүсэлтээр Хагенбек 1901 онд Монголоос 51 унагыг барьж Европ руу авч явсан боловч 28 нь унага л хүрчээ.

15:16:35Эдгээрийн 12-ыг нь Бедфордын гүн Уобурн дэхь эдлэндээ авчээ. Хоёрыг нь Халле рүү, хоёрыг Берлин рүү, хоёрыг Голланд руу заржээ. Мөн хоёр унага нь Цинцинатти-гаар дамжиж хожим Нью-Йоркт иржээ. Үлдсэн унагануудаас хоёрыг Лондон руу, хоёрыг Манчестр рүү, нэгийг Парис руу зарж гурван унага л Хамбургт үлджээ. Энэхүү том наймааны дараа Карл Хагенбек хоёр жил дараалан нилээд олон тооны унагануудыг барьж европт аваачсан боловч ихэнхи унага хол зам, хүнд хэцүү нөхцлийг даасангүй ээ, ердөө 14 унага л хүрч чадсан юм. Европчууд Монголоос авч явсан унагануудаас ердөө 53 унага Европ тивд хүрсэн байдаг.

Чухам дээрхи наймааны үрээр гадаадын зоопаркуудын тахь 1992 онд Монголд эргэн ирсэн. Өдгөө Төв аймгийн Хустайн нуруу, Говь-Алтай аймгийн Бугат сумын Тахийн тал, Завхан аймгийн Дөрвөлжин сумын Хомын тал гээд гурван газар нийт 300 гаруй тахь өсөн үржиж байна. Тахь нутагшуулсан түүхийн талаар дараагийн удаа нийтлэнэ.

Монгол оронд тахь сэргээн нутагшуулах ажилд Голланд улсын иргэн Ян Баумин болоод ХБНГУ-ын иргэн Христан Освальдын сан үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан юм.

_________________
"Lob" Angeles Clippers


Top
 Profile  
 
PostPosted: Dec.30.09 9:23 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Jul.30.08 12:27 pm
Posts: 1751
Location: Mongolia
Монгол бөхөн
Image
Монгол бөхөн /Saga tatarica mongolica Bannikov/ нь хөхтөн амьтны аймгийн хос туурайтны баг болох тугалмайтны овогт багтдаг. Дэлхийн гоц ховор амьтны нэг юм. Уулын бэлийн жижиг хайргархаг хатуу дагжуур хөрстэй сайрын хялгана, говийн хялгана (Stipa glarioza, S.gobica) зонхилсон цөлөрхөг хээр, уулс толгодын таана-монгол өвст, баглуур-монгол өвст цөлөрхөг хээр, ялихгүй хэвгий тал нутгийн баглуурт цөл, чулуурхаг говийн баглуур монгол өвст цөл гэсэн 4 биотопд харьцангуй тогтвортой байршдаг.

Монгол бөхөн түүхэн тархац нутгийнхаа 20-30 хувьд буюу Говь-Алтай аймгийн Шарга, Хүйсийн говь, Ховд аймгийн Дөргөний хүрэн талын 1668241.4 га нутагт тархан байршиж байна. Хар Ус нуурын өмнөд хэсэг Өөшийн говьд эх популяцаас тусгаарлагдсан тусгаар популяци хязгаарлагдмал нутагт байршдаг.

Ороо нийллэг 12 сараас 1 сарын дунд үе хүртэл үргэлжилнэ. Ороо нийллэгийн үед бөөгнөрч сүрэг дэх толгой тоо олширдог. Монгол бөхөн 6 дугаар сарын эхнээс төллөж эхлэн сарын сүүл, дараа сарын эхний арав хоногт дуусах боловч төллөх хугацаа тухайн жилийн цаг агаарын байдал, ногооны гарц сөлөөс шалтгаалан 1-3 долоо хоногоор хэлбэлзэнэ.

Олон жилийн судалгаагаар монгол бөхөнгийн шаргагчны ихэрлэлт 18 хүртэлхувь байдгийг тогтоосон байна. Монголд энэ зүйл туруутны идэш тэжээл судалсан мэдээ нэн хомс. Оросын нэрт эрдэмтэн А.Г.Банников (1954) монгол бөхөнгийн идэш тэжээлийн бүрдэлд оролцдог 13 зүйл ургамал тэмдэглэсний дотор үндсэн тэжээл нь говийн хялгана (Stipa gobica), таана сонгино (Allium polyrrhizum), хөмөл сонгино (Allium mongolicum), ахар навчит баглуур (Anabasis brevifolia) зэрэг 3-4 зүйл ургамлыг голлон сонгож иддэг гэжээ.

1960-аад оноос 1990-ээд он хүртэл 300-1600 толгой бөхөн зөвхөн Шаргын говьд байршиж байв. 1990-ээд оноос монгол бөхөн тархац нутгаа Хүйсийн говь руу тэлж 2000 он хүртэл тогтвортой өсөн тоо толгой 5200-д хүрсэн. Харамсалтай нь 2001, 2002 оны ган зуд, хүйтэн өвөл тэрчлэн хулгайн ангийн нөлөөгөөр популяцийн 50 гаруй хувь хорогдож 2007 оны байдлаар Шарга, Хүйсийн говь, Дөргөний хүрэн талд нийт 2800 орчим монгол бөхөн үлджээ. Манханы популяци 1982 онд 130 гаруй бөхөнтэй байснаа 1983-1984 оны зуднаар 30 хүрэхгүй үлдэж, 1993 онд 70 гаруй, 1998 оны судалгаагаар 44-48, 2007 оны судалгаагаар 15 толгой болтлоо буурсан байна.

1990 оны эхээс мал хувьд шилжсэнээр малын тоо толгой хэт өссөн. Үүний улмаас бэлчээрийн даац хэтэрч, ус, бэлчээрийн хомсдлыг үүсгэсэн. Бог мал бөхөнтэй ус бэлчээрийн хувьд хамгийн ихээр давхцдаг бөгөөд энэ нь хавар, намрын улиралд хамгийн өндөр байдаг.

Монгол бөхөн нэн ховордож цөөрсөн, үлдсэн цөөн бөхөн өсөхгүй байгаа нэг гол хүчин зүйл бол хулгайн ан юм. Монголчууд ахуй хэрэгцээндээ бөхөнгийн мах, арьсыг ашигладаггүй, харин эврийг Дорно дахины эмнэлэгт дотор халуун бууруулах, бөөр, савны өвчин анагаах зорилгоор хэрэглэдэг. Хулгайн анчид нь бөхөнгийн сүргийг автомашин, мотоциклоор хөөж бахардуулах, хүчтэй гэрлээр гялбуулан том тарган ооныг нь шилэн хяддаг нь зөвхөн тоо толгойг цөөрүүлэх төдийгүй сүргийн бүтэц нас хүйсний харьцааг эвдэж, сувайрах, хээл хаях, байршлаа алдан сарних зэрэг олон талын муу нөлөө үзүүлдэг.

Бөхөнгийн популяцийн байршил, тоо толгойд нөлөөлөгч байгалийн хүчин зүйлд ган, зуд голлох сөрөг нөлөөг үзүүлдэг. Монгол бөхөнгийн түүхэн тархац нутгийн хүрээнд сүүлийн 35 жилд 1977, 1984, 1996, 2002 онуудад хамгийн хүйтэн өвөл болсон байна. Дээрх цаг уурын хүндрэлтэй жилүүдийн 1984, 2002 онуудад болсон зуднаар Монгол бөхөнгийн популяц 70-80 хувь нь өлдөж, осгох байдлаар хорогдож байжээ.

_________________
"Lob" Angeles Clippers


Top
 Profile  
 
PostPosted: Dec.30.09 9:23 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Jul.30.08 12:27 pm
Posts: 1751
Location: Mongolia
Аргаль
Зэрлэг хонь буюу аргалийн төрлийн амьтдын нэлээд хэдэн зүйл Ази, Европ, Хойд Америкийн мөнх цаст ендөр уулсын бүсээр оршдог. Манай орны Говь-Алтай, Монгол Алтай, Хангайн нуруу, түүний салбар уулсаар тархсан аргаль нь бусдаасаа биеэр хамгийн том нь юм. Аргаль биеийн ерөнхий байдлаар хоньтой төстэй боловч байгалийн нөхцөлд зохилдож хөл нь нарийхан, урт, үс нь тачир ширүүн, годгор жижиг сүүлтэй болжээ.

Эр нь том, эм нь жижиг эвэртэй байдаг бөгөөд эрийг угалз, эмийг аргаль гэнэ. Угалзын биеийн жин нь дунджаар 200 кг, өндөр нь цээжин биеэрээ 120 гаруй см, эврийн урт нь 160-180 см хүрнэ. Зүс нь газар орны байдлаас болж хувирамтгай боловч ерөнхийдөө ягаавтар хүрэн, бор хүрэн өвөл хаварт бүдэг цайвар болно. Хэвэл, хоншоор, тан нь цагаан.

Аргаль уулын амьтан боловч янгир шиг ян сарьдаг, хад асга барааддаггүй, харин таана, баглуур, говийн хялгана ургасан жижиг толгод, сайр хөндий түүний хамгийн идээшилт нутаг юм. Зун цагт өглөө, үдэш, шөнийн сэрүүнээр бэлчээрлэж едрийн халуунд сүүдэр газар бараадна. Өвөл зөвхөн өдрийн цагаар бэлчээрлэдэг. Аргаль угалз 1-2, 4-5, заримдаа гуч, дөчөөрөө сүрэглэж бэлчдэг. Долоон сар орчим хээлээ тээж IV-V сард голдуу нэг, хааяа ихэр хурга гаргана. Манай оронд аргалийн тоо толгойг өсгөн олшруулах зорилгоор дархан цаазтай болгрсон юм. Аргалийн мах хонины махтай ойролцоо амт ча-нартай. Аргалийг олон улсын чанартай спортын ховор анд тооцдог билээ. Манай орны Алтайн уулсаас агнасан угалзын эвэр дэлхийн ан агнуурын үзэсгэлэнд тэргүүн байр эзлэн алтан медаль авч байв.

_________________
"Lob" Angeles Clippers


Top
 Profile  
 
 Post subject: Yu
PostPosted: Dec.30.09 11:16 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.12.02 9:54 pm
Posts: 3717
Location: Insulin shock therapy
engeed bichtsen chini toli bichig shigel boljiishtee :wd:


Top
 Profile  
 
PostPosted: Jan.06.10 8:09 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Jul.30.08 12:27 pm
Posts: 1751
Location: Mongolia
Шилүүсний зүйлүүдийн нийт тархалт.
Image

Шилүүс богино сүүлтэй, чихнийхээ үзүүрт туг хар үстэй байдгаараа өвөрмөц. Хүзүүнийхээ дор зангиа шиг харагддаг өрөвлөгтэй. Том хавтгай тавхайтай байдаг нь цасан дээр явахад зохимжтой бөгөөд нүүрэндээ урт сахалтай. Биеийн өнгө дунд зэргийн хүрнээс, алтлаг, хул ухаа цагаан өнгөтэй, хааяа ялангуяа мөчин дээрээ бараан хүрэн толботой. Шилүүсийн бүх зүйл цээж, гэдэс, хөлнийхөө дотор талд цагаан үстэй. Мөн шилүүсийн өнгө, үсний урт, тавхайн хэмжээ цаг уурын бүсээс хамааран өөр өөр байна. Баруун өмнөд АНУ-д үс нь богино, өнгө нь бараан, тавхай нь жижиг байдаг бол Умардын хүйтэн цаг ууртай газрын шилүүсийн үс өтгөн, өнгө нь цайвар (харагдахгүй байх), тавхай нь өргөн болдог. Бусад муурын овгийн амьтдыг бодвол шилүүс байгальд орших үедээ амьтан, хүнд аюултай амьтан боловч гаршуулсан тохиолдолд гэрийн муур шиг дасдаг ажээ.

_________________
"Lob" Angeles Clippers


Top
 Profile  
 
PostPosted: Jan.06.10 8:14 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Jul.30.08 12:27 pm
Posts: 1751
Location: Mongolia
Хандгай


Хандгай Alces alces нь Бугынхан овгийн хамгийн том зүйл юм. Хандгайн мэнжийн эвэр нь дундаа хавтгай байдгаараа овгийнхоо бусад зүйлээс ялгагдана.

Хандгай Хойд Америк, Евразийн хойд хэсгээр ой модонд тархсан. Хойд Америкт Канадын бараг бүх нутгаар, Аляскын баруун хэсэг, Шинэ Английн ихээхэн хэсэг, Нью-Йорк, Рокки нуруу, зүүн хойд Миннесота, Мичиганы хойг тархсан. Түүнчлэн Юта, Колорадо муж улсад мөн тааралддаг.[1] 1978 онд Колорадо муж улсад нутагшуулснаас хойш тоо толгой нь 1000-аас давсан.
Европт Норвег, Швед, Финлянд, Балтийн улсуудад тархсан. Түүнчлэн Оросын нутгаар өргөн тархсан бөгөөд цөөн тоогоор Монгол, Хятадын нутагт тохиолдоно.
Ньюфаундлендэд 1904 онд амжилттай нутагшуулсан ба одоо тэндхийн хамгийн олон тоотой туруутан амьтан болсон. Түүнчлэн Антикости арал, Сент Лоренсийн буланд нутагшуулах оролдлого хийж байв. 1910 онд Шинэ Зеландын Фьордлендэд арван хандгай нутагшуулсан нь үхээд дууссан гэж тооцогдож байсан боловч сүүлд 2002 онд тэндээс хандгайн үс олдсон нь нутагшуулсан хандгайн үр удам одоо ч байгааг нотолж байна.[2] 2008 онд Шотландад хандгайг эргэн нутагшуулсан.

_________________
"Lob" Angeles Clippers


Top
 Profile  
 
PostPosted: Jan.08.10 12:44 am 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Jul.30.08 12:27 pm
Posts: 1751
Location: Mongolia
Амьтаны зулзага гэж нээрээ хөөрхөн шүү. :-)


Image
Image
Image
Image
Image

_________________
"Lob" Angeles Clippers


Last edited by Ice-Cube on Apr.30.10 2:07 am, edited 1 time in total.

Top
 Profile  
 
 Post subject: Yu
PostPosted: Mar.19.10 7:24 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.12.02 9:54 pm
Posts: 3717
Location: Insulin shock therapy
hyatadiin neg amitanii hureelend egeh hool baihgui shaltgaanaar 5 bariig turaaj aljee. uhsen hoino ni erhteniig ni ard emchilgeenii em hiigchded damalj zarah zorilgotoi baisan gej dugnesen baina


Top
 Profile  
 
 Post subject: Yu
PostPosted: Apr.25.10 4:36 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.12.02 9:54 pm
Posts: 3717
Location: Insulin shock therapy
KEA uhaantai shuvuu

http://www.youtube.com/watch?v=oAhzmULgoqI chadvar
http://www.youtube.com/watch?v=Iqk0uky6X3o engersen
http://www.youtube.com/watch?v=ekGkyC1hDlY ireedui


Top
 Profile  
 
 Post subject: Re: Yu
PostPosted: Apr.26.10 10:09 am 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Dec.19.08 1:16 pm
Posts: 2012
Location: Not found...
ICe gishuun goe bulan neesen bn shd.Urgeljluuleed bwl :wd:

_________________
Идэвхгүй байгааг минь уучлагтун


Top
 Profile  
 
PostPosted: Apr.30.10 1:56 am 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Jul.30.08 12:27 pm
Posts: 1751
Location: Mongolia
Image

Жирх нь Tamias төрлийн, хэрэмтэй төстэй жижиг мэрэгчид бөгөөд Ази, Хойд Америкаас гаралтай. Tamias гэдэг нь Грек хэлний "нөөцлөгч", "хадгалагч" гэсэн утгатай үг бөгөөд уг амьтны өвлийн идэш хоолоо бэлдэн нөөцөлдөг зуршлаас ингэж нэрлэх болжээ. Энэ төрөлд 25 зүйл байхаас 1 нь Азийн зүүн хойд хэсэг, 1 нь Хойд Америкийн зүүн хэсэг, үлдсэн нь Хойд Америкийн баруун хэсгийн нутгаас гаралтай. Энэхүү бяцхан мэрэгчид нь ой модны экологийн системд чухал үүрэг гүйцэтгэдэг юм. Жирх нь модны үрийг авж газар булж орхидог зуршилтай ба энэ нь шинэ залуу модоор ой нөхөгдөхөд тустай. Жирх нь холимог тэжээлтэн бөгөөд самраас гадна үр, мөөг, өндөг, жижиг мэлхий, өт, хорхой шавьжаар хооллоно. Намар болоход ихэнх зүйлийн жирх үүр нүхэндээ өвлийн идэш хоолоо хурааж нөөцөлдөг. Ингээд хавар болтол нүхнээсээ барагтай гардаггүй байна. Тэд 3.5 м гаруй урт хонгил үүр хийдэг ба хэд хэдэн орцтой, түүнээ сайтар өнгөлөн далдална. Өвлийн улиралд үүрний дотор тал маш цэвэрхэн байх бөгөөд идэш тэжээлийн хаягдал, ялгадсаа гадагшлуулах тусгай хонгил байдаг аж.

_________________
"Lob" Angeles Clippers


Top
 Profile  
 
PostPosted: Apr.30.10 2:02 am 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Jul.30.08 12:27 pm
Posts: 1751
Location: Mongolia
Image


Цармын бүргэд (Aquila chrysaetos) нь Харцагынхан овгийн хүчирхэг махчин шувуу бөгөөд Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасаар тархан нутагладаг. Цармын бүргэд нь маш хурдан шунган нисэж чадах ба 241 км/ц хүрдэг байна. Цармын бүргэд нь 65-100 см урт, далавчаа дэлгэхэд 150-240 см, 2.5-7 кг жинтэй. Бүртгэгдсэн хамгийн том хэмжээ нь 102 см урт, 9 кг жинтэй байв. Эм бүргэд эрээс биеэр том байна. Тэд хар бор, хар хүрэндүү өнгөтэй байх ба толгойн орой, шилэн хүзүү хэсгээр шаргалдуу өдтэй.Туулай, чандага, тарвага, зурам, нугын нохой болон хулгана, үнэг, суусар зэрэг хөхтөн амьтан барьж иддэг. Мөн гургуул, ятуу, сойр гэх мэт шувуу иднэ. Өвлийн хахир хүйтэнд идэш тэжээл олдохгүй үед улай, сэгээр хооллох үе бий. Мөн зарим томхон хөхтөн амьтан цаа буга, зээр гөрөөс зэрэг агнах ба нас бие гүйцсэн том цармын бүргэд чоно барьж байсан тухай мэдээлэл бий.

_________________
"Lob" Angeles Clippers


Last edited by Ice-Cube on Apr.30.10 2:07 am, edited 1 time in total.

Top
 Profile  
 
PostPosted: Apr.30.10 2:05 am 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Jul.30.08 12:27 pm
Posts: 1751
Location: Mongolia
Image

Суусар нь Martes төрөл ба Mustelidae овгийн амьтан юм.Суусар нь нарийн биетэй, шаламгай хөдөлгөөнтэй амьтад бөгөөд ой тайга, Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын шилмүүст, намар навчаа гөвдөг ой модонд таарна. Тэд өтгөн саглагар сүүлтэй, том савартай ба хумсаа нууж эвхдэг. Шардуу өнгөөс хар хүрэн арьс үстэй. Энэ амьтан нь мах идэштэн бөгөөд нохой зээх, усны булга, үентэй ойр холбоотой. Тэд хэрэм, оготно, туулай, шувуу, загас, хорхой шавьж, мөн жимс, самар гэх мэтээр хооллодог байна.Суусар нь ганцаар амьдралтай бөгөөд хавар орой, зуны эхээр үржлийн үе эхэлнэ. Хаврын эхээр нүдээ нээгээгүй, бараг үсгүй шахам зулзага 5 ба түүнээс дээш гаргана. Зулзага нь 3-4 нас хүрээд эхээсээ салан бие дааж амьдардаг.

_________________
"Lob" Angeles Clippers


Top
 Profile  
 
Display posts from previous:  Sort by  
Post new topic Reply to topic  [ 80 posts ]  Go to page Previous  1, 2, 3, 4  Next
Энэ сэдэвийг FB зарлах

Who Likes This Topic on Facebook? 


All times are UTC + 8 hours


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  




Copyright Asuult.NET © 2000-2014.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2014 phpBB Group.