#AsuultSambar :

AS is now Mobile! iOS & Android App-г суулгаарай!
It is currently Oct.26.14 1:25 am

All times are UTC + 8 hours


Asuult.NET & Mongolduu.com Facebook Page:




Post new topic Reply to topic  [ 129 posts ]  Go to page Previous  1, 2, 3, 4, 5
Author Message
 Post subject:
PostPosted: Aug.08.08 4:46 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Jul.16.08 3:54 pm
Posts: 1270
Location: Монгол Улс
Амур мөрөн Монго­лоос эхтэй гэдэг үнэн үү?

-Амур мөрөн буюу мон­голоор Хар мөрөн гэдэг л дээ. Энэ нь гурван улсын нутгийг хамарсан байдаг. ОХУ, Хятад тэгээд манай улсын зүүн хойд хэсгийн нутгаас ус аваад Номхон далайд цут­гадаг том гол юм. Үүний сав нутагт дээрх гурван улсын олон сая хүн амьдардаг. Гэхдээ Монголоос цөөн л дөө. Үүнээс болоод голын усны нөөц хомсдох, бохирдох, зарим жижиг голууд нь татрах асуудал тулгардаг. Мөн уул уурхай, газар тариалангийн ажил эргэн тойронд нь яваг­даж байгаа учраас гурван улс хамтраад Амур мөрний ай савыг хамгаалах тухай төсөл хэрэгжүүлж эхэлж байгаа. Монголын Онон гол энэ мө­рөнд шууд цутгадаг. Балж, Улз, Хэрлэн гол бүхэлдээ, Халх гол, Буйр нуураас Амур мөрөн эх авч урсдаг. Хэнтий, Дорнод аймаг бүхэлдээ, Төв аймгийн Мөнгөнморьт, Баян­дэлгэр, Баянжаргалан сум, Сүхбаа­тар аймгийн Мөнх­хаан, Тү­мэн­цогт, Сүхбаатар, Эрдэнэ­цагаан зэрэг сум Амур мөр­ний ай савд багтдаг. Эд­гээр нутагт унасан хур туна­дас, цасны ус дээрх голуудыг усалж байгаа. Энэ нь явсаар Амур мөрний эх болж байгаа юм. Манай орны дээрх голууд Амур мөрний ай савын хам­гийн эхэн хэсэг л дээ. Уг мөрний ай савд хамаарагдах манай орны дээрх газар нут­гийн хэмжээ бол 235 мянга орчим км квадрат. Энэ нь Монгол Улсын нийт газар нутгийн 15 хувь нь. Амур мөрний Монгол дахь сав газар тэнд байгаа Амур мөрний ай савын 11 хувийг эзэлдэг юм билээ. Тиймээс манай орны дээрх голуудын усны бо­хирдол, хомсдол Амур мөр­ний хувь заяанд нөлөөлнө.

Эх нь болохоор аргагүй л дээ. Тэгэхээр уг мөрнийг хамгаалах ажилд монголчууд зайлшгүй оролцох шаардла­га­тай. Нөгөө талаар Амур мөрний адаг бохирдоод ус нь хомсдоод ирвэл манай го­луудад ч сөргөөр нөлөөлнө. Учир нь энд ирж түрсээ шах­даг загаснууд байхгүй бол­чихно шүү дээ. Наашаа нүү­дэллэдэг шувууд ч үгүй болох аюултай. Тэгэхээр Амур мөр­нийг хамгаалах нь аль аль талдаа ашигтай.

-Орос, Хятадын газар нутгийн хэдэн хувь нь Амур мөрний ай савд багт­даг юм бол. Мөн хичнээн гол тэнд цутгадаг вэ?

-Тодорхой сайн мэдэхгүй юм. Ямартаа ч Амур мөрний ай савын 89 хувь энэ хоёр оронд хамаарна. Оросын Хабаровск, Комсомолск хот, Хятадын Харбин, Жилин зэрэг томоохон хотуудын газар нутгаар Амур мөрөн дамжин урсдаг.

-Амур мөрний усны түв­шин ямар байгаа вэ. Үүнд цутгаж буй манай орны голуудын голдрил хэр зэрэг байгаа бол?

-Амур мөрний усны түв­шин ямар байгааг сайн мэ­дэх­гүй юм. Бид энэ мөрний Монгол дахь ай савын судал­гааг хийсэн. Онон, Улз голын савуудаар алт олборлолт явуулж байна. Үүнээс болоод голын голдрил алдагдаж, газ­рын эвдрэл үүсч байгаа. Зэр­лэг ан, амьтад нь ч дүрвэж байна. Энэ мэт шалтгаанаар голуудын урсгал татарч бай­на. Мөн Хэрлэн, Онон, Балж гол, Буйр нуур чинь загас агнуурын нутаг. Гэхдээ хууль бус аргаар загас их хэмжээ­гээр агнаж, зарим зүйлийн загас ховордож байна. Ингээд гол мөрний биологийн горим алдагдаад байгаа юм. Амур мөрний Монгол дахь ай савд 300 гаруй төрлийн жижиг нуур бий. Энд нүүдлийн шувууд нутаглана. Цагаан зээрийн ч нутаг. Гэтэл дээрх газар нутагт Тамсагбулагийн нефть олборлож байна. Бидний су­далснаар Онон, Улз гол арай гайгүй. Хэрлэн гол их татарч байна. Эхэндээ гайгүй байс­наа адаг руугаа багасч бай­гаа. Энэ нь Хэрлэн голын оршдог нутагт Оросын том цэргийн дивиз, янз бүрийн уурхай байсантай л холбоо­той. Халх гол арай дээр л дээ. Буйр нуур Хятадтай хил залгаа нутагт оршиж Халх голын усаар тэжээгддэг. Хур тунадас ихтэй жил Буйр нуу­рын дундаж гүн 5.7 м байдаг. Усны түвшин нь арай гайгүйд тооцогддог.

-Амур мөрөн татархад адагт нь амьдарч байгаа хүмүүст тусах хор уршиг их байх л даа?

-Амур мөрний эрэг дагуу том үйлдвэрүүд байгаа. Газар тариалангаас болоод химийн бохирдол ч үүснэ. Оросын талаас ой модоо тайрч усны хомсдол бий болох аюулд хүргэж болзошгүй. Хятадуу­дын зүгээс ч энэ мөрөнд загас их агнадаг юм билээ. Амур мөрнийг хамгаалах ажлыг тухайн ай савуудад нутаглаж буй хүн ардад тү­шиг­лэн хийх ёстой.

-Амур мөрний ай савын Монгол дахь нутгийн цаг агаар ямар байдаг вэ?

-Ер нь сэрүүвтэр уур амьсгалтай. Хамгийн хүйтэн нь 40-46 градус. Дулаан нь нэмэх 38-40 градус байдаг. Халуун, хүйтний байдал нутаг дэвсгэрээрээ ялгаатай. Ту­хайлбал, Онон, Улзын сав, Хэрлэнгийн эхэн хэсэг, Халх голын сав нутагт уулархаг газраа дагаад нэлээд сэрүүв­тэр. Мөн хуурай, хур тунадас багатай. Хэнтийн нурууны салбар Онон, Улз гол арай илүү чийглэг. Жилд дунджаар 300-400 мм тунадас унадаг. Заримдаа 500 мм хүрэх ч тохиолдол бий. Халх голын ай савд Муссон салхины нөлөө байдаг учраас хур тунадас илүү ордог. Энэ голууд долоо, наймдугаар сард үерлэх нь элбэг. Нэг хоногт 40-60 мм хур тунадас ороход үерлэнэ.

-Монголын голуудын хичнээн нь гадагш урсгалтай юм бэ?

-Сэлэнгэ мөрний ай сав, Монголын бараг бүх том голууд Хойд мөсөн далайг зорьж, Байгал нуурт цутгадаг. Тухайлбал, Сэлэнгэ, Орхон, Хараа, Ерөө,Тамир, Эгийн голууд байна. Энэ нь манай улсын газар нутгийн 30 гаруй хувь нь шүү дээ. За тэгээд Амур мөрөнд цутгадаг голуудыг дээр хэлсэн. Уг голууд Монголын газар нутгийн 15 хувийг эзэлж байгаа. Үлдсэн нь дотогшоо урсгалтай голууд юм. Завхан, Тэс, Ховд, Булган гээд олон гол дотоодынхоо нуурууд руу цутгадаг.

-Монголын гол горхи ширгээд байгаа тухай экологичид хэлдэг. Хичнээн гол татарчихаад байгаа вэ?

-Гол горхинуудын байдал аймшигтай байгаа. 2003 онд улсын тооллого хийгдээд үүгээр олон зуун жижиг гол горхи, нуур, булаг шанд ширгэснийг тогтоосон. Гэхдээ өнөө жил дахиад сэргэж байх шиг байна. Голууд бүрмөсөн татарна гэж байхгүй. Хур тунадас орохоор л сэргэдэг юм.

-Гол горхи ширгээд байгаагийн шалтгаан нь юу вэ?

-Дэлхийн дулааралтай л холбоотой. Дулаарна гэдэг чинь усны ууршил бий болгож байгаа гэсэн үг. Мөн усны голдрилын эхэнд уул уурхайн үйлдвэр байгаа зэрэг хүний үйлдлээс шалтгаалж байна. Монголын баруун бүсийн голууд мөнх цаст мөсөн го­лоос эх авдаг. Харамсалтай нь, дулаарлын улмаас энэ мөсөн голууд хайлж эхэлж байна.Үүнийг дагаад эх авдаг голууд татарна. Манайд 200 гаруй мөсөн гол байдаг л даа. Эдний нэг нь л Хөвсгөлд үлдсэн нь баруун бүст бий.

-Өвөрхангайд байдаг Улаан цутгалан хүрхрээ ширгэж буй нь үүнтэй холбоотой юу?

-Тэр хүрхрээ одоо маш сайхан байгаа гэсэн. Өнөө жил үнэхээр сайхан зун болж байна. Сүүлийн 15 жил ийм зун болоогүй. Хур тунадас ихтэй ийм жил гол, горхи голдрил нэмэгдэнэ. Ширгэ­чих­сэн олон гол дороо сэргэ­чихдэг юм.

-Ширгэсэн гол хур туна­дасаар сэргэсэн тохиол­долд усны түвшингээ хэр удаан барих вэ?

-Голын ус 20 л хононо. Тэгээд шинэчлэгдэнэ гэсэн үг. Голын уснаас нэг хутгаж уулаа. Дараа нь уухад ус нь шинэчлэгдчихсэн байдаг.

-Дулаарал үргэл­жил­сээр байвал гол, горхи бүгд үгүй болно гэсэн үг үү?

-Тийм ч зүйл байхгүй л дээ. Ерөнхийдөө мөсөн голуу­дын талбай жилээс жилд багасч байгаа. Алтай Таван­богд, Цамбагаравын мөсөн гол, Хархираа, Түргэний голд байдаг Цагаан дэглий зэрэг мөсөн гол км квадратаар багасч байна. Гэхдээ энэ хэвээрээ байх юм бол 2070, 2080 он гэхэд гол горхигүй болно гэсэн судлаачдын таа­маг бий л дээ. Зөвхөн мөсөн гол хайлах биш, мөнх цэвдэг хайлж үгүй болно. Ингэхээр усны тэжээлгүй болж олон голын хувь заяа хүндэрнэ.

-Мөнх цэвдэг гэсэхээр яах вэ?

-Мөнх цэвдэг гэсээгүй тохиолдолд зуны орсон бороо, цас доошоо нэвчихгүй. Тэндээ гол мөрөн үүсгэнэ. Гэтэл мөнх цэвдэг гэсчихвэл тэр бороо, цас, газар нэвчээд хөрсөн дээр тогтохгүй. Ингээд урсах голгүй болно гэсэн үг.

-Дулаарлыг зогсоох арга бий байх?

-Мэдээж олон арга байгаа л даа. Хамгийн энгийн арга нь мод тарих арга байна. Агаарт байгаа нүүрсхүчлийн хий ихэссэн учраас л дулаарал бий болсон. Нүүрсхүчлийн хий өөрөө ургамлын хоол шүү дээ. Мөнх ногоон ой мод, зүлэг ургамлыг л их тариад байвал нүүрсхүчлийн хий багасч, ургамлууд хүчил­төрөгч тараана. Дулаарлыг багасгах гол арга энэ. Дэлхийн ойн нөөцийн гуравны нэг байх­гүй болчихож. Үүнийг буцаагаад сэргээх хэрэгтэй. Мөн бензин шатахуунаар явдаггүй машинтай болох нь чухал. Атомын эрчим хүч хэрэглэх хэрэгтэй. Ер нь улс орны хөгжлийг хоёрхон асуул­таар тодорхойлдог болсон. Монгол улс нүүрс түлдэг үү гэж асуувал. "Түлдэг" л гэж хариулна биз дээ. Ингээд л энэ орны хөгжил ямар түв­шинд байгаа нь тодорхой болдог юм билээ. Нүүрс бол түлдэг зүйл биш. Бусад орон нүүрснээс олон түүхий эд гаргаж авдаг. Хувцас, хийн түлш хийнэ. Гэтэл манайх л түлээд байдаг байхгүй юу.


Share on FacebookShare on TwitterShare on RedditShare on TumblrShare on Google+
Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Sep.13.08 12:23 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Jul.16.08 3:54 pm
Posts: 1270
Location: Монгол Улс
http://www.mongolianriverresources.mn


Top
 Profile  
 
 Post subject: Re:
PostPosted: May.31.09 7:36 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Mar.26.09 10:15 pm
Posts: 202
Diamond wrote:
DARK DEMON wrote:
Tesin gol bna oros ruu garchad butsad orj ired uvs nuurt tsutganada


Yeah DARK DEMON sain medej bna shuu?
Odoo teheer MGL-iin hamgiin hamgiin
TOM nuur
GUN nuur
TSENGEG nuur
URT gol
URGUN gol
Geh met ar araasaa asuultuud hubruultsgeeye

Minii medej baigaagaar Tom nuur Uvs, Gun nuur Huvsgul, Tsengeg nuur bas huvsgul, Urt Gouud bol Orhon Herlen Tuul, Urgun gol Selenge murun l bha


Top
 Profile  
 
PostPosted: Feb.07.10 5:28 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Joined: Jan.15.09 8:29 pm
Posts: 2344
Гол горхи, нуурын ус яагаад замаг нь их болж ногоордог вэ? гэвэл Гол, нууранд их хэмжээний шинэ бодис орсноор тэр нь ногоон замгаа бордоод ус нь ногоон болдог байна. Энийг шинжлэх ухаанд эутрофикац гэнэ. Энэ үед тухайн гол горхинд хүний мэдрэлийн үйл ажиллагаанд муугаар нөлөөлдөг Ботулинин г.м бодисууд ихэсдэг юм байна.


Top
 Profile  
 
PostPosted: Feb.09.10 2:21 pm 
Offline
Earth scientist *
User avatar

Joined: Oct.29.02 5:59 am
Posts: 5610
Location: Дэлхий судлал: Гeологи, газарзүй, байгал орчин дэд форумд
zulaa.ss wrote:
Энэ үед тухайн гол горхинд хүний мэдрэлийн үйл ажиллагаанд муугаар нөлөөлдөг Ботулинин г.м бодисууд ихэсдэг юм байна.


Tegeheer salhind garch baina geed hiimel/baigaliin nuurtai tsetserlegeer zugaalah, hajuud ni udaan suuh zereg ni neg talaas stress tailah ch nuguu talaas medreld muugaar nuluutei gesen ug uu?

_________________
Алга ташуулах гэж бүү яар


Top
 Profile  
 
PostPosted: Feb.09.10 9:35 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
User avatar

Joined: Feb.09.10 9:15 pm
Posts: 3
Location: Ub
ohhh actually nowa i feel so sorri


Top
 Profile  
 
PostPosted: Feb.20.10 2:19 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
User avatar

Joined: Feb.18.10 12:40 am
Posts: 5
Quote:
ган гачиггүй л байгаасаа

Image


Top
 Profile  
 
PostPosted: Mar.08.10 10:23 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Joined: Jan.15.09 8:29 pm
Posts: 2344
Манай орон 5128 ширхэг том жижиг гол мөрөн нууруудтай эдгээр нь нийт 35,6 шоо км кв устайн байна.


Top
 Profile  
 
PostPosted: Apr.20.10 1:48 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Mar.07.05 1:06 am
Posts: 572
Image
Алдарт Чулуутийн минь гол. :angel: :angel:

Image

Хөвсгөл далай минь аадрийн өмнөхөн."Харуул занги" хавиас авсан зураг. :hi: :hi: :hi:

Image

Эгийн гол.Алдарт хулхи Эрэл хэмээх Эрдэнэбатын сүйдлэх шахсан гол доо :aa: :aa: :aa: :aa:

Image

Дэлгэрмөрөн.Хөвсгөлийн Мөрөн хотын орчим.Завханы нүүдэлчид нутаг усаа орхиод Эрдэнэт лүү нүүж байгаа нь. :crysad: :crysad: :crysad:

Image

Архангайн Цэнхэрийн халуун рашаан. :-D :-D

Image

Архангайн Тэрхийн цагаан нуур :-D :-D


Top
 Profile  
 
PostPosted: Apr.23.10 12:15 am 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Jul.30.08 12:27 pm
Posts: 1742
Location: Mongolia
Сайхан зурагнууд байна.

_________________
"Lob" Angeles Clippers


Top
 Profile  
 
PostPosted: Aug.14.10 9:47 pm 
Offline
Хайр Булаасан Гишvvн
Хайр Булаасан Гишvvн
User avatar

Joined: Aug.13.10 12:09 am
Posts: 314
яасан гоё зураг вэ :wd:
сайхан харагджийн , хөдөө явах юмсаан
энэ зун хотоос хаашаа ч гарч чадсангүй шүү :(


Top
 Profile  
 
PostPosted: Sep.06.10 4:27 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Joined: Jan.14.10 12:39 am
Posts: 3166
Ёстой үзэсгэлэнтэй юмаа байгаль гэдэг. Даанч хүний буруутай үйл ажиллагаанаас болж ширгэж дууслаа даа


Top
 Profile  
 
PostPosted: Nov.06.10 3:40 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Nov.02.10 5:43 pm
Posts: 970
Location: Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд хүний нутагт ясаа тавихгүй
Хужаа нараас болж хамаг гол мөрөн ширгэж дууслаа
Хуулиа л чангалах л хэрэгтэй. Ажилчин хужаа нар гэж дандаа хоригдол, гар хуруугаа тасдуулсан

_________________
3PEAT HEAT


Top
 Profile  
 
PostPosted: Nov.26.10 6:47 pm 
Offline
¤ Network Developer
User avatar

Joined: Nov.03.05 3:24 pm
Posts: 1876
Location: Choniin suregtei hamt...
Ene egiin goliig humuus sain meddeggui uym shig bna lee. Ug n bol zarim hesegtee barag Selenge murunuus tom baidag gol sh dee. Aguu gol shuu.


Top
 Profile  
 
PostPosted: Feb.10.11 1:01 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: Jan.26.11 12:58 pm
Posts: 662
.


Last edited by mglhuu on Jul.01.11 1:28 pm, edited 1 time in total.

Top
 Profile  
 
PostPosted: Mar.26.11 4:22 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Sep.01.10 1:27 pm
Posts: 1492
Location: Бодол минь ноорог дээр, гэвч тэр хогын саванд..,
MARK

_________________
тоо бодвол толгой [с]эргэнэ!


Top
 Profile  
 
PostPosted: Mar.27.11 9:35 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Joined: Jan.15.09 8:29 pm
Posts: 2344
Aurora wrote:
zulaa.ss wrote:
Энэ үед тухайн гол горхинд хүний мэдрэлийн үйл ажиллагаанд муугаар нөлөөлдөг Ботулинин г.м бодисууд ихэсдэг юм байна.


Tegeheer salhind garch baina geed hiimel/baigaliin nuurtai tsetserlegeer zugaalah, hajuud ni udaan suuh zereg ni neg talaas stress tailah ch nuguu talaas medreld muugaar nuluutei gesen ug uu?


ммхм шууд биш юмаа гэхэд дам байдлаар мэдрэлийн үйл ажиллагаанд нөлөөлдөг.гэхдээ зөвхөн эутрафикацижсан гол горхиний нөлөө нь л ..


Top
 Profile  
 
PostPosted: Mar.27.11 9:47 am 
Offline
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
User avatar

Joined: May.04.02 5:04 pm
Posts: 2310
Location: ...
http://waterlife.nfb.ca/
та2 юу яриад бичээд байгаа юу ч ойлгосонгүй.

_________________
Дунд хуруу


Top
 Profile  
 
PostPosted: Mar.27.11 10:08 pm 
Offline
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
User avatar

Joined: Sep.02.09 11:23 pm
Posts: 1585
dark demon маш их хэрэгтэй мэдээллүүд оруулсан байна маш их талархаж байнооо

_________________
Би хохирогч биш


Top
 Profile  
 
PostPosted: Apr.28.11 9:17 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Apr.19.03 3:03 pm
Posts: 10631
Location: universe
tuul goliin us yamar ch tatarsan yum be dee

_________________
i am no1


Top
 Profile  
 
PostPosted: May.01.11 4:26 pm 
Offline
Гавъяат Форумчин Гишvvн
User avatar

Joined: Feb.17.11 3:28 am
Posts: 2593
Location: yu ch medehgvi negen
mark

_________________
Emigiin sain nz


Top
 Profile  
 
PostPosted: Dec.21.11 10:48 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Dec.01.06 5:36 pm
Posts: 212
Location: where i wonder where is it
sainuu Өгий нуур odoo yr n baidiimuu? mileen shirgesen te ?

_________________
Hairla.


Top
 Profile  
 
PostPosted: Dec.21.11 11:10 pm 
Offline
¤ PRo.PLayER
User avatar

Joined: Jan.21.09 6:05 pm
Posts: 697
Location: plum
байлгуйдэ

_________________
Allt virðist vera breytt


Top
 Profile  
 
PostPosted: Jan.03.12 1:35 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Feb.09.11 10:14 pm
Posts: 598
1


Top
 Profile  
 
PostPosted: Jan.06.12 11:36 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Mar.07.05 1:06 am
Posts: 572
Image

Алдарт Тамирийн гол. :bigthumpup: Батцэнгэл сум.2 тамирийн бэлчир :bigthumpup:

Image

:bigthumpup: Хөвсгөл нуур.Чүчээ гэдэг уул харагдаж байна


]Image

Хануйн голийн эх.Архангай аймаг.Чулуут сум.Баянгол баг :bigthumpup: :bigthumpup: :bigthumpup:

Image



Хөвгөл нуурийн мандалд нар ургаж байгаа нь :bigthumpup: :bigthumpup: :bigthumpup:


]Image[/URL]


Эгийн гол.Булган.Өлийн даваа :bigthumpup: :bigthumpup:


аа харин Өгий нуурийн бүтэн зураг байсийн.Хайгаад олдоггүй ээ. :think: :think: :think: Дараа л тавьхаас. :crysad: :crysad: :crysad:


Top
 Profile  
 
Display posts from previous:  Sort by  
Post new topic Reply to topic  [ 129 posts ]  Go to page Previous  1, 2, 3, 4, 5
Энэ сэдэвийг FB зарлах

Who Likes This Topic on Facebook? 


All times are UTC + 8 hours


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  




Copyright Asuult.NET © 2000-2014.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2014 phpBB Group.