|
Хөрс хүнд металлаар бохирдох нь Уул уурхай болон хүн ам төвлөрсөн газар зарим хийн төрлийн болон хүнд эльментүүдээр хөрс, агаар, ус бохирдох явдал илүүтэй тохиолдож байна.Монгол Улсын хэмжээнд 2002 онд 394 аж ахуйн нэгж, байгууллагыг хамруулж хийсэн химийн бодисын үзлэг тооллогоор 563 нэр төрлийн химийн бодис, үүнээс 96 нэр төрлийн онцгой хортой химийн бодис бүртгэгдсэн байна. Ер нь улсын хэмжээний ийм бүртгэл судалгааг 2 жил тутам хийж байхаар Засгийн газраас шийдвэрлэсэн боловч энэ оноос хойш тооллого хийгдээгүй байна
Хүнд металл нягт нь 5 г/см3–ээс илүү, атом масс нь 40-өөс илүү металлууд. Үүнд: Sc, Ti, V, Cr, Mn, Fe, Co, Ni, Cu, Zn, Ga, Rb, Sr, Y, Zr, Nb, Mo, Tc, Ru, Rh, Pd, Ag, Cd, In, Sn, Cs, Ba, La, Hf, Ta, W, Re, Os, Ir, Pt, Au, Hg, Tl, Pb. Fr, Ra, Ac зэрэг 42 металлууд багтана. Химийн хувьд хүнд металлууд гэсэн бүлэг дотор хортой элементүүдээс гадна, хор нөлөө нь бага биологийн идэвх багатай олон элементүүд багтдаг. Хортой хүнд металл хүн, амьтан, ургамлын өсөлт хөгжилтөд сөрөг нөлөө үзүүлдэг, янз бүрийн өвчин үүсгэх эх үүсвэр болох дараах 12 хүнд металл багтана. Хар тугалга (Pb), кадмий (Cd), мөнгөн ус (Hg), мышъяк (As), хром (Cr), зургаан валентат хром (Cr6+), цайр (Zn), кобальт (Co), никель (Ni), зэс (Cu), стронций (Sr), ванадий (V). мышъяк (хүнцэл) металл биш боловч хортой аюул нөлөө нь хүнд металлуудтай төстэй учраас хүнд металл гэсэн бүлэгт багтдаг. Онцгой хортой органик биш бодисууд (хүнд металл) хар тугалга (Pb), кадмий (Cd), мөнгөн ус (Hg), мышъяк (As), хром (Cr), зургаан валентат хром (Cr6+), цианид (CN-). Эдгээр нь амьд организмд учруулах хор нөлөөлөл ихтэй, амьд организмд их хэмжээгээр орсон тохиолдолд өвчин үүсгэх улмаар үхүүлэх хүртэл аюултай. био-идэвхит хүнд металл зэс (Cu), цайр (Zn), хром (Cr), ванадий (V), никель (Ni), стронций (Sr) цагаан тугалга (Sn), молибден (Mo), селен (S), бор (B), фтор (F) багтах бөгөөд хортой нөлөөллийн хувьд онцгой хортой хүнд металлуудаас (Pb, Cd, Hg, As) арай бага, тодорхой хэмжээгээр амьд организмд байх ёстой боловч амьд организмд их хэмжээгээр хуримтлагдвал эндемик буюу орогномол өвчин үүсгэдэг аюултай.
Хөрс бохирдуулагч бодисуудын зөвшөөрөгдөх дээд хэмжээ.хөрс бохирдуулагч бодисын хөрсөнд байж болох хамгийн их хэмжээ. Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (хүлцэх агууламж)-нээс давсан тохиолдолд тухайн хөрсийг бохирдсон гэж тооцно. Хөрс бохирдуулагч бодисуудын зөвшөөрөгдөх дээд хэмжээний зэрэглэл. Дараах 3 зэрэглэлд хуваана: - Хүлцэх агууламж (precaution value) - Хортой агууламж (trigger value) - Аюултай агууламж (action value)
Хүлцэх агууламж бохирдуулагч бодис, элементийн хөрсөнд агуулагдах хэмжээ нь хүлцэх агууламжаас дээш гарсан тохиолдолд хөрс бохирдолтын түвшинд хүрсэн гэж үзнэ. Хүлцэх агууламж болон зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь адил утгатай. Хүлцэх агууламжийг хүн ам оршин суудаг суурин газар, хөдөө аж ахуйн эдэлбэр, газар тариалан, бэлчээрийн эдэлбэр газруудад мөрдлөг болгоно. Хортой агууламж хөрсөнд агуулагдах бохирдуулагч бодис, элементийн хэмжээ нь хортой агууламжаас давсан тохиолдолд тухайн хөрс нь орчин тойронд байгаа амьд организм, усан давхаргад хортой аюул учруулж эхэлнэ. Хортой агууламжийг тусгай зөвшөөрөлтэй үйлдвэрлэл, уул уурхайн бүсэд бохирдуулагч бодис, элементийн хөрсөнд агуулагдах зөвшөөрөгдөх дээд хэмжээтэй адил утгаар мөрдлөг болгоно. Аюултай агууламж хөрсөнд агуулагдах бохирдуулагч бодис, элементийн хэмжээ нь аюултай агууламжаас давсан тохиолдолд хөрсний бохирдлыг арилгах яаралтай арга хэмжээ авах шаардлагатай. Тухайлбал саармагжуулах, ухаж зайлуулах, газар ашиглалтын үйл ажиллагааг зогсоох, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх гэх мэт.
_________________ be mine
|