#AsuultSambar :

AS is now Mobile! iOS & Android App-г суулгаарай!
It is currently Nov.01.14 6:04 am

All times are UTC + 8 hours


Asuult.NET & Mongolduu.com Facebook Page:




Post new topic Reply to topic  [ 93 posts ]  Go to page Previous  1, 2, 3, 4  Next
Author Message
PostPosted: Dec.21.09 11:14 am 
Offline
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
User avatar

Joined: May.28.06 11:58 pm
Posts: 48
suirne gdg shine buhnii ehlel ch yum shig...


Share on FacebookShare on TwitterShare on RedditShare on TumblrShare on Google+
Top
 Profile  
 
PostPosted: Dec.21.09 4:06 pm 
Offline
Эх Оронч Гишvvн
Эх Оронч Гишvvн

Joined: Oct.12.08 10:55 am
Posts: 374
havtan hudlehiig mongoloor gazar hudlelt genesh


Top
 Profile  
 
PostPosted: Jan.07.10 11:10 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Sep.04.05 7:27 pm
Posts: 4078
Location: In a second world
Дөнгөж амьдралаа зохиож байгаа болохоор ийм мэдээ сонсоод гомдолтой байна өө... Харамсалтай нь энэ сансар судлал гэдгиймуу, эсвэл гоелоги гэдгиймуу? сайн мэдэхгүй байна ШУ-нуудыг нь судалах байтугай сонирхож ч үзээгүй болохоор няцаагаад хэлчих үг алга өө...

_________________
Make a second world


Top
 Profile  
 
PostPosted: Jan.12.10 12:09 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Oct.15.07 4:16 pm
Posts: 486
Location: 15160
Our species are dying slowly... not that fast

_________________
Save water for Ur kids


Top
 Profile  
 
PostPosted: Jan.14.10 1:42 pm 
Offline
Гавъшгай Гишvvн
Гавъшгай Гишvvн

Joined: Sep.24.09 2:16 pm
Posts: 131
LoGOff.mN wrote:
Нибиру гариг нь анх 1982 онд АНУ-ын НАСА олж тогтоосноор танигдах болсон. Анхандаа түүнийг Х гариг гэж нэрлэж байсан бол сүүлийн үед Нибиру гэх болсон байна. Санчир гаригтай хэмжээний хувьд ойролцоо энэ гариг хэд хэдэн сартай. Нэг сар нь огторгуйн чөлөөт биет болох томоохон хэмжээний солиртой мөргөлдөж тэр нь улмаар манай дэлхийг сүйрүүлэх эх суурийг тавих тухай ойлголт гүнзгий байгаа явдал юм.
Нибиру буюу x гариг: Нарны аймгийн 12 дахь гариг ба хамгийн хол тойрог замыг туулдаг 5000 жилд тойрог замаа 1 удаа бүтэн тойрдог.Овор хэмжээ , атом массараа юпитертэй ойролцоо ба юпитер нь нарны аймгийн хамгийн том гариг нь билээ.
1982 онд НАСА.. IRAS буюу (Infrared Astronomical Satellite) шинэ төслөө дуусгаад сансарт хөөргөн 1983 онд үл танигдах асар том объектыг нээн илрүүлжээ.Уг дурангаар олон жилийн туршид судалгаа хийсний үндсэн дээр гариг болхыг нь тогтоож саяхныг хүртэл х гариг нэртэй явж байгаад эртний вавилоны бурхан нибиру-ийн нэрээр нэрлэсэн юм байна.Одоо түүний овор хэмжээг мэдхээс гадна түүний чиглэл хурдыг бүгдийг нь тооцоолсон гэж үзэж байгаа юм байна.Мэдээж энэ нэгэнт түүний тойрог зам учир 5000 жилд 1 удаа дэлхийтэй ойртож ирдэг эсвэл холуур зөрдөг байсан эсэх нь тодорхойгүй байна.Гэлээ ч энэ удаа яг биднийг чиглэн ойртож байгаа юм байна.. 2011 онд шөнө тэнгэрт үзэгдэж эхэлнэ гэхлээр маш их ойрхон байгаа гэсэн үг.Үүнтэй давхцаж манай соёл иргэншлийн одон орон цаг тооны календарийн эрин үе дуусаж ..шинэ эрин эхэлнэ гэж судлаачид шифрлэсэн юм байна.Гэхдээ яг ямар эрин юу эхлэх нь тодорхойгүй юм байна.
Ийм мэдээлэлүүд сүүлийн үед олон улсын иргэдийн дунд их тархсан ба тус улсуудын төр засаг үүнд ямар нэг ач холбогдолтой , бодитой тайлбар өгөхгүй байгаа юм байна.Өөрөөр хэлбэл хүмүүс улс орны удирдлагууд , нөлөөтэй хүмүүс уг асуудлыг нуун далдалж аюул заналхийллээс гарах ямар нэгэн гарц хайхгуй байгаад бухимдалтай байгаа юм байна.Шалтгаан нь: ирж буй объект ямар нэг солир , сүүлт од биш бүхэл бүтэн том гариг дэлхийгээс хэд дахин том объект бидэнтэй ойрхон ирхэд юу болох вэ гэдгийг дунд сургуулийн онц сурлагатай хүүхэд ч бодоод мэдчихээр байгаа болхоор.Би зүгээр л өөрийнхөө ойлгосноо л бичье.2011 оноос энгийн нүдээр харагдаж байгаад ойртсоор ойртсоор энэ үед дэлхий дээр өдрөөс өдөрт маш их халж ган гачиг болж хүнс болон цэвэр усны асар их асуудалтай болно..ингэж явсаар 2012 оны 12 сарын 21нд манай гаригийн таталцлын бүсэд орж ирэх бөгөөд энэ үед дэлхий нар болон нибиру хоёрын дунд байрлах ба түүний орбит дахь солирууд манай агаар мандалд төвөггүйхэн бороо шиг орно..Сар маань манай далайн түрлэг татлагыг зохицуул байдаг шиг энэ удаад сарнаас хэдэн мянга дахин том нибируугийн таталцалд орсноор хүн төрөлхтөнд урьд хожим тохиож байгаагүй Цунамийг бий болгохоос гадна дэлхийн цөм уг хүчний нөлөөллийг даахгүй маагмын давхаргаасаа эхлэн хагарч чулуун мандал , шим мандалын хэсгүүдээрээ хагаран хуваагдаж дэлхийн гадарга дээр газар хөдлөлт гэх нь ч хаашаа юм..бүх зүйл сүйрнэ..товчхондоо..Энэ бүхэн хэвэндээ үргэлжилсээр 2013 оны 2 сарын 14нд нибиру манай гаригаас холдож эхлэх юм байна..тэр үед гариг дээр нэг ч амьд биес үлдэхгүй гэдэг нь тодорхой ба дэлхийн тэнхлэг хазайж одоо байгаа хойд , өмнөд туйлууд өөр байрлалд орж шинэ 2 тэнхлэгтэй болно гэсэн үг.Жишээ нь манай улсын газар нутаг арктик юмуу антарктидын байрлалд очоод 12 цагийн зөрүүтэй америк эсрэг талд нь гэсэн үг..
Мэдээж саргүй болно сар сөнөх нь ойлгомжтой саргүй бол салхигүй гэсэн үг.Өчүүхэн хэмжээний хуурай газар үлдэх ба далай усаар хязгаарлагдна.. Гарч болох үр дагаварууд товчхондоо бол ийм.
Зарим судлаач нийтлэлчид НАСА энэ бүхнийг бүгдийг мэдэж байгаа.Нийгэм нийтийн эмх замбараагүй байдал бий болгохгуйн тулд нууцлаад байгаа ч гэж үзэж байгаа юм байна.Бүр тэд өөрсдөө амьд гарахын тулд 6 тэрбум хүнийг золиослох гэж байна ч гэж үзэж байгаа хүмүүс ч хүртэл байгаа.Энэ бүхнийг нийгэм үнэнээр нь мэдчихвэл хэн тэдэнд ажил хийж өгөх юм.Тэд бол их юм төлөвлөсөн байгаа худлаа улс төрийн жүжиг хийж хуурамч дайн байлдаан зохиож хүмүүсийг мухардуулж байгаад өөрсдөө тэр цаг үед хамгийн шилмэл хүмүүсээр бүрдсэн багийг дараачийн нийгмийг эхлүүлэх бүрэлдхүүн болгож сансарт илгээх бодолтой байж ч магад.Мир станци болон олон улсын сансарын станц дээр хүмүүс хагас жил түүнээс ч илүү хугацаатайгаар ажиллаж амьдарсаар ирсэн.Ийм гамшгийн үед сансараас илүү аюулгүй газар байхгуй учир хүмүүс ийм сонголт хийх нь гарцаагүй.Одоо тийм олон хүн амьдруулчих станци байгаа ч юм билүү та бид нисдэг таваг гэж юу байдаг юм гэдэг шиг мэдэхгүй шүү дээ.


Нибуру нарны аймгийн 12 дахь гараг, хэмжээгээрээ санчир гарагтай дүйцэх юм бол түүний дэлхийд ойртох ойртолт нь нарны аймгийн тав дахь гараг болох нарны аймгийн хамгийн том Бархасбадь гарагийн манай дэлхийд үзүүлэх нөлөөнөөс илүү байж чадна гэж үү? миний бодлоор Нибуру хичнээн ойртлооч гэсэн Брхасбадийн нөлөөллөөс илүү гарж чадахгүй л боловуу.


Top
 Profile  
 
PostPosted: Jan.18.10 4:43 pm 
Offline
Earth scientist *
User avatar

Joined: Oct.29.02 5:59 am
Posts: 5610
Location: Дэлхий судлал: Гeологи, газарзүй, байгал орчин дэд форумд
2012-iig uzsenees hoish manai huu mash iheer sanaa zovoh bolov.

2012 bolohoor delhii suireh uu? bid uheh uu?
2012 on duusahaar calendar 1 onoos ehleh uu?
2012-iin daraa yah uu?

g.m asuultuud ih urnudug bolov.

_________________
Алга ташуулах гэж бүү яар


Top
 Profile  
 
PostPosted: Jan.18.10 4:58 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Aug.27.08 8:36 pm
Posts: 1825
Location: Байх ёстой газартай байгаа бх
2012 ч биш 2011 он болоод байгаа билээ сүйрэх бишлдээ дэлхий маань байгалийн гамшигт нэрвэгдэн хүмүүс тэрэнд нь үрэгдэнэ.

Дэлхий дээр амьд хүн байсан цагт цаг тоолол үргэлжилсээр бх болов уу.

Хүмүүс харамсах болно ийм юм болох гээд бна шдээ гж анхааруулж байсан тэр хүмүүсийг дурсах болно.

_________________
I Want You To Be Happy.


Top
 Profile  
 
PostPosted: Jan.18.10 5:10 pm 
Offline
Earth scientist *
User avatar

Joined: Oct.29.02 5:59 am
Posts: 5610
Location: Дэлхий судлал: Гeологи, газарзүй, байгал орчин дэд форумд
Aan, minii heleh gesen gol sanaa bol: Ene sedevt durdagdaad bgaa kino Effect saitai, huuhed itgetel huurhun kino bolson baina lee l geh gesiin... :lol:

_________________
Алга ташуулах гэж бүү яар


Top
 Profile  
 
PostPosted: Jan.18.10 5:25 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Aug.27.08 8:36 pm
Posts: 1825
Location: Байх ёстой газартай байгаа бх
ДЭЛХИЙН ДУЛААРАЛД НӨЛӨӨЛЖ БУЙ ХҮЧИН ЗҮЙЛҮҮД, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМУУД

Нүүрсхүчлийн хий CO2 нийт хүлэмжийн хийн 76,7%-ийг,
Намгийн хий буюу метан CH4 14,35%-ийг
Азотын дутуу исэл N2O7.9%-ийг
Фторт-нүүрс-ус




төрөгчийн хийнүүд (фтор, хлор болон бром) 1.1%-ийг тус тус эзэлж байна2.
Агаар мандалд хүлэмжийн хийн агууламж өөрчлөгдөх гол 2 хүчин зүйл бол

1.
Хүлэмжийн хийн ялгаруулалтийн хэмжээ,
2.
Хүлэмжийн хийн шингээлтийн хэмжээ юм.

Хүлэмжийн хийн ялгаруулалтын
25,9% нь Эрчим хүчний салбар, цахилгаан станцуудаас,
19,4% нь Аж үйлдвэрийн салбараас,
17,4 % нь Ой модны салбар буюу ой мод устгаж байгаатай холбоотой,
13,5 % нь Хөдөө аж ахуй салбараас,
13,1 % нь Тээврийн салбараас,
7,9 % нь Барилгын салбараас,
2,8 % нь Хог хаягдал, цэвэрлэх байгууламжаас тус тус гарч байна2.
Агаар мандалд байгаа хүлэмжийн хийг шингээгч нь ой мод, өвс ургамал, хөрс, далайн ус юм3.
Английн эрдэмтэн Д.Риай-гийн судалгаагаар ой мод, өвс ургамалд 450-иас 650 тэрбум тонн нүүрстөрөгч хуримтлагдаж байдаг гэсэн тооцоо гарчээ. Үүнээс 80 хувь нь ой модонд оногдож байна. Ой мод, өвс ургамал нь жилдээ 60 тэрбум тонн нүүрстөрөгчийг агаар мандлаас шингээж авах чадвартай юм. Мөн газрын хөрсөнд ойролцоогоор 1,5 триллион тонн нүүрстөрөгч агуулагдаж байна.
Далайн ус нь жилдээ 90 тэрбум тонн нүүрстөрөгчийг шингээж, 88 тэрбум тонн нүүрстөрөгчийг ялгаруулдаг байна. Энэхүү зөрүү болох 2 тэрбум тонн нүүрстөрөгчийг жил бүр агаар мандлаас өөртөө шингээж байна гэсэн үг. Далайн усанд агуулагдаж буй нийт нүүрстөрөгчийн хэмжээ 38 триллион тонн юм.
Дэлхийн хүлэмжийн хийн ялгаралт нь аж үйлдвэржилтийн өмнөх үеэс хойш тогтмол өссөн ба 1970-аас 2004 оны хооронд 70%-иар нэмэгдсэн байна. Үүнээс СО2-ийн ялгаралт 80%-иар нэмэгдсэн байна. Үүний нэг гол шалтгаан бол ялгарч байгаа хүлэмжийн хийн хэмжээ ихсэж, ой мод, өвс ургамал, далайн усны шингээж буй хэмжээ буурч байгаатай холбоотой юм2.
Дэлхийн дулаарлыг агаарын болон далайн дундаж температур тогтмол нэмэгдэж байгаагаас, цас мөс өргөн хүрээтэй хайлж байгаагаас, далайн дундаж түвшин нэмэгдэж байгаагаас тод харж болно. 1906-2005 оны хооронд агаарын температур 0,74°C аар, харин Монголд 1940-2006 оны хооронд 1,94°C аар тус тус нэмэгдсэн байна.
Дэлхийн далайн дундаж түвшин 1993-2003 оны хооронд жил бүр 3,1 mm ээр нэмэгдэх болсон.
Дэлхийн цас, мөсөн бүрхүүлийн хэмжээ багасч, 1978 оноос хийж эхэлсэн сансрын судалгаагаар хойд мөсөн далайн мөсөн бүрхүүлийн хэмжээ 10 жил тутамд 2,7%, зундаа 7,4% багасаж байна.
Хэт халалт, ган гачиг болох нь ихэссэн ба түүхэнд тэмдэглэгдсэн хамгийн халуун 10 он сүүлийн 14 жилд тэмдэглэгдсэн байна4.
Ойн түймрийн тоо нэмэгдэж, хамрах газрын хэмжээ нэмэгдэж байна. Үүнтэй холбоотой агаарт хүлэмжийн хий их хэмжээгээр гарч, хүлэмжийн хийг шингээгчийн хэмжээ багасч байна. Энэ нь дэлхийн дулаарлыг хурдасгаж байгаа хүчин зүйлийн нэг юм.
Далайн шуурга, үер усны аюул нэмэгдэж, эдийн засаг, хүний амьдралд учруулах хохирол улам бүр нэмэгдсээр байна. Жишээ нь 2005 онд АНУ-д болсон “Катрина” далайн хар салхиний улмаас 1836 хүн амь үрэгдэж тус улсын эдийн засагт 81,2 тэр бум ам.долларын хохирол гарсан байна5.
2008 оны 1 сарын 23 нд болсон Давосын Эдийн засгийн дээд хэмжээний уулзалтны нээлтэд ноён Р.Пачаури-гийн хэлснээр дэлхийн эдийн засаг 1960 аад оны үед байгалийн гамшгаас болж 75,5 тэр бум ам.долларын хохирол амсдаг байсан бол энэ тоо 1990 ээд оны үед 659,9 тэр бум ам.доллар болтлоо өссөн байна. 1980-2004 оны хооронд дэлхийн эдийн засагт цаг агаарын үзэгдлээс болж 1,4 триллион ам.долларын хохирол гарсан байна.


ШИЙДВЭРЛЭХ ЯМАР АРГА ЗАМУУД БАЙНА?
Өнөөдөр дэлхийн улс орнууд дэлхийн дулаарал тулгамдсан асуудал мөн гэдгийг ойлгож Киотогийн протоколыг дэмжин ажиллаж, өөрийн орны хүлэмжийн хийг бууруулах зорилгоор сэргээгдэх эрчим хүч ашиглах техник, технологийг боловсронгуй болгох, эрчим хүч, зам тээвэр, барилгын салбарт хэмнэлттэй техник, технологи нэвтрүүлэх, ой хамгаалах, ойжуулах гэх ажлуудыг гүйцэтгэж байна. Гэсэн хэдийч дэлхийн дулаарал улам хурдацтай өрнөсөөр эргэлт буцалтгүй цэгтээ тун ойрхон ирээд байна. Бид хугацаа их алдаж байна.
Дэлхийн дулаарлын шалтгааныг судлаад үзэхэд хүн төрөлхтөнд их хэмжээний хөрөнгө оруулалт шаардахгүйгээр Дэлхийн дулаарлыг ойрын хугацаанд зогсоох боломж байна.
Энэ нь МАХНЫ ХЭРЭГЛЭЭГ ЭРС БАГАСГАХ
ЯАГААД???
Махны хэт хэрэглээ нь дараах байдлаар дэлхийн дулааралд нөлөөлж байна.

1 дүгээрт: Мах үйлдвэрлэлийн улмаас хүлэмжийн хийг шингээгчийн хэмжээ эрс буурч байна. Өнөөдөр дэлхийн уушиг болсон ширэнгэн ойн ихэнхийг үйлдвэржсэн мал аж ахуйг хөгжүүлэх зорилгоор устгаж байна. Жишээ нь Амазоны ширэнгэн ойн 70%-ийг үхрийн бэлчээр, малын тэжээл бэлтгэх зорилгоор устгасан. Өнөөдөр 1 минутанд 7 хөл бөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний ойн талбайг махны үйлдвэрлэлд зориулж устгаж байна6.
Дэлхийн хуурай газрын талыг бүрхэж байсан ойгоос одоо дөнгөж 1/4 нь үлдсэн байна7.
Асуудал бол бид ийм байдлаар хүлэмжийн хийг бууруулагчаа устгаад зогсоогүй, энэхүү модгүй болсон талбай өөрөө асар их хүлэмжийн хийг ялгаруулагч болж хувирдаг. Газрын хөрсөнд 1,5 триллион тонн нүүрстөрөгч агуулагдаж байдаг тухай дээр дурьдсан. Ой мод, ногоон бүрхэвчийг устгасан тохиолдолд энэхүү нүүрстөрөгч хүлэмжийн хий болон агаар мандалд гарч ирдэг.

Устсан ойн талбайгаас гарч байгаа хүлэмжийн хийн хэмжээ дэлхийн нийт хүлэмжийн хийн 17,3 хувьтай тэнцэх хүлэмжийн хийг ялгаруулж байгаа ба энэ нь дэлхийн нийт тээврийн хэрэгслээс (жишээ нь онгоц, галт тэрэг, машин, усан онгоц гэх мэт) гарч байгаа хүлэмжийн хийнээс 4,3 хувиар илүү байна. Өөрөөр хэлбэл энэхүү 17,3 хувь нь махны үйлдвэрлэлтэй холбоотой.

2 дугаарт: Мал аж ахуйн салбар өөрөө 5 том хүлэмжийн хий ялгаруулагчийн нэг юм.
ХАА-н салбараас нийт хүлэмжийн хийн 13,5 % ялгардаг ба үүний 80% нь мал аж ахуйгаас гардаг байна. Мөн нийт метаны 37%, нийт азотын дутуу ислийн 65% нь мах үйлдвэрлэлтэй холбоотой ялгардаг байна2. Махны үйлдвэрлэл багасвал, гарах хүлэмжийн хий багасна.
3 дугаарт:
Дэлхийн хуурай газрын 30%, хөдөө аж ахуйн зориулалттай талбайн 70% мах үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглагдаж байна. Үүнтэй холбоотой хөрс элэгдэж, малын бэлчээрийн нэлээн хувь нь талхлагдаж, доройтолд орсон байна. Энэ нь цөлжилтийг хурдасгах нэг хүчин зүйл юм. Мал аж ахуйтай холбоотой цөлжилтийн улмаас жилд 100 сая тонн нүүрсхүчлийн хий ялгарч байна.
4 дүгээрт:
Махны хэрэглээтэй холбоотой тээврийн зардал, эрчим хүчний хэрэглээ өндөр байна.
2007 онд гэхэд дэлхийн хэмжээнд 275 сая тонн мах үйлдвэрлэж, хэрэглэсэн ба 2050 он гэхэд махны үйлдвэрлэл 2 дахин нэмэгдэх хандлагатай байна8.
275 сая тонн махыг хөлдөөж хэрэглэгчид хүргэхэд зарцуулагдах эрчим хүч, тээврийн зардал асар өндөр гарна. Махны хэрэглээ эрс багасвал Австрали улсын хонины мах, Аргентин, Бразил улсын үхрийн махыг дэлхий тойруулан тээвэрлэх шаардлага байхгүй болно.
275 сая тонн махыг боловсруулах, чанахад их хэмжээний цахилгаан шаардагдна. Мөн төдий хэмжээний хүлэмжийн хий ялгарна.
Махтай хоол хийхэд ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүнээр хоол хийснээс 16 дахин их эрчим хүч зарцуулагддаг. Энэ хэмжээний эрчим хүч хэмнэгдэнэ.
1 кг мах үйлдвэрлэхэд гарах хүлэмжийн хийн хэмжээ, европийн дунд оврын суудлын машинаар 250 км явахад ялгарах хүлэмжийн хийн хэмжээтэй тэнцүү байна гэсэн судалгаа гарсан.
Түүнээс гадна хүн өөрийн хүнсний бүтээгдэхүүний дийлэнхи хувийг мах үйлдвэрлэлд зориулж байна.


1.
Мах үйлдвэрлэлд цэвэр усны 70 хүртэлх хувийг ашигладаг.
2.
Дэлхийн үр тарианы 36 хүртэл хувийг,
3.
Буурцагт ургамлын 74 хүртэл хувийг малын тэжээлд зарцуулдаг9.


Махны хэт хэрэглээ байгаль орчинд муугаар нөлөөлөөд зогсохгүй, хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлж байна. Жишээ нь мах их идсэнээс болж хүн зүрх судасны өвчин, хорт хавдар, чихрийн шижин, хэт таргалалт гэх мэт олон өвчнөөр өвчилж байна. Олон хүн өвчний улмаас нас барах, мөн эмчилгээнд дэлхийн хэмжээнд олон тэр бум ам.доллар зарцуулж байна9.

Энэ бүгдээс юу харагдаж байна вэ?
Хүн төрөлхтөн махны хэрэглээг эрс багасгаснаар дэлхийн дулаарлыг энгийн аргаар цаг алдалгүй зогсоох боломжтойгоос гадна, өөрсдийнхөө эрүүл мэндийг сайжруулах, хамгаалах боломжтой болж байна.
Монголчууд бидэнд ямар боломж байна?
Монгол орон хүлэмжийн хий ялгаруулалтаараа дэлхийн бусад оронтой харьцуулахад бага боловч, дэлхийн дулаарлын нөлөө Монгол орныг тойрохгүй.
Монголчууд бид дэлхийн дулаарлыг зогсооход хувь нэмрээ оруулахын тулд дараах зүйлийг хийх хэрэгтэй байна.

1.
Монголын уламжлалт ёс заншлыг сэргээх: Монгол хүн байгаль дэлхийгээ шүтэж, буян хишгийг нь хүртэж, уул ус, гол мөрөн, хөрсөө бохирдуулах, ой мод сүйтгэхийг цээрлэдэг байсан. Зах зээлд орсоноос хойш эд мөнгөний хойноос хөөцөлдөж байгаль орчныг их хэмжээгээр бохирдуулж, материаллаг хэрэглээ, идэх, уухаа эрхэмлэдэг болсон байна. Энэ байдлыг өөрчлөх шаардлагатай байна.
2.
Махны хэрэглээг эрс багасгах: Энэ бол Монгол хүний хувьд хүнд асуудал биш. Эртний монголчууд малаа хайрлаж, цагаан идээгээ дээдэлж, дулааны улиралд дан ганц цагаан идээгээрээ хооллодог, цагаан сарын баяраа цагаан идээ засаж тэмдэглэдэг байсан гэх мэт олон жишээ дурдаж болно.
3.
Цагаан идээ, хүнсний ногооны хүртээмжийг нэмэгдүүлэх, дотоодын хэрэгцээгээ хангадаг болох,
4.
Ойжуулах, зүлэгжүүлэх ажилд хөрөнгө, хүн хүч төвлөрүүлж ажлын байр бий болгох,
5.
Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх,
6.
Өдөр тутмын үрэлгэн хэрэглээг багасгах,
7.
Өвөг дээдсийнхээ оюуны агуу өвийг судалж суралцах,
8.
Хүн бүр байгаль хамгаалагч байх.

_________________
I Want You To Be Happy.


Last edited by Muren on Feb.21.10 11:55 pm, edited 1 time in total.

Top
 Profile  
 
PostPosted: Jan.18.10 11:18 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Aug.27.08 8:36 pm
Posts: 1825
Location: Байх ёстой газартай байгаа бх
Энэ богино хэмжээний бичлэгийг манайхан орчуулаад Youtube дээр тавьжээ. Тэднийг танихгvй ч сэтгэл гаргаж эх хэл дээрээ буулган бидэнд хvргэсэн тэр буянтай хvмvvст юуны тvрvvнд маш их баярлалаа.
web ni http://www.khovd-gol.mn/files/2070-onii-zakhidal.swf


Асар том солир Дэлхийтэй мєргєлдвєл...

_________________
I Want You To Be Happy.


Top
 Profile  
 
PostPosted: Feb.02.10 11:26 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Aug.27.08 8:36 pm
Posts: 1825
Location: Байх ёстой газартай байгаа бх
Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг
Дэлхийн нийгэмлэгийн гишүүнээр ажиллахыг урьжээ.



Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж 2010 оноос эхэлж, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхийн хэмжээнд бодлого тодорхойлоход өөрийн хувь нэмрийг оруулах үүрэг хүлээсэн байна. Учир нь тэрээр Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаархи Дэлхийн нийгэмлэгийн гишүүнээр ажиллах урилга хүлээж авсан бөгөөд тус нийгэмлэг нь шилдэг улстөрч, эдийн засагч, уур амьсгалын талаар дэлхийд үнэлэгддэг мэргэжилтэн гээд нийт 15 хүний бүрэлдхүүнтэй байдаг аж. Түүнчлэн нийгэмлэгийн гишүүний бүрэн эрх нь хоёр жилийн хугацаатай байхын зэрэгцээ цаашид сунгагдах боломжтой юм. Тус нийгэмлэг нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар зөвлөмж гаргахад үйл ажиллагааных нь гол чиглэл оршдог бөгөөд саяхан Копенгагенд болж өнгөрсөн дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаархи НҮБ-ын хурлын хэлэлцэх асуудалд зөвлөмж өгч байсан юм. Энэ ажлынхаа хүрээнд тэрээр 2010 оны нэгдүгээр сарын 30-нд болох Давосын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож, усны асуудлаархи салбар хуралдааныг даргалахаар болсон байна. Мөн 2010 оны 1-р сарын 13-ны өдөр Дэлхий даяар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаархи Дэлхийн нийгэмлэгийн гишүүн болсныг нь зарлаж, видео танилцуулга хийх юм. Түүнийг уг нийгэмлэгийн гишүүнээр сонгохдоо Ази тивд ардчиллыг анхлан хөгжүүлэхийн зэрэгцээ НҮБ-ын салбар хуралдааныг даргалж байсан, англи хэлээр чөлөөтэй харилцдаг, хоёр удаа Ерөнхий сайдаар ажилласан улс төрийн туршлага, Харвард төгссөн боловсрол зэргийг гол болгожээ.

Үндэсний шуудан сонин

_________________
I Want You To Be Happy.


Top
 Profile  
 
PostPosted: Feb.02.10 11:48 pm 
Offline
Олныг Гайхуулагч Гишvvн
Олныг Гайхуулагч Гишvvн
User avatar

Joined: Feb.26.09 7:10 pm
Posts: 226
жингийн цуваа дагаад явж л байхаас яахав,,


Top
 Profile  
 
PostPosted: Feb.05.10 7:31 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jan.07.09 12:58 pm
Posts: 3349
Location: Pragmatist
http://www.news.mn/news/section=home/pa ... 9131329889

end national Geographic deer bsan mdeeg orchuulj tavisan bna


Top
 Profile  
 
PostPosted: Feb.13.10 11:08 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Aug.27.08 8:36 pm
Posts: 1825
Location: Байх ёстой газартай байгаа бх
2012

Дөрвөн жилийн дараа дэлхий аймшиг, хүчирхийллээр дүүрнэ гэж зарим хүмүүс таамаглаж байна. Байгалийн болон хүний буруутай үйлдлээс үүдсэн гамшиг дэлхий ертөнцийг сүйрлийн ирмэгт авчирна гэж тэд үзэж буй.

Харин тэднээс илүү өөдрөг үзэлтнүүд олон зууны дайн, сөргөлдөөн эцэс болж дэлхийн хөгжлийн цоо шинэ үе эхэлнэ гэж хүлээсээр. Энэ бүх таамаг, түгшүүр эртний маяачуудын цаг тооллын бичгээс үүдэлтэй. Маяагийн төгсөшгүй хуанли буюу Месоамерикийн цаг тооллын бичиг дээрх сүүлийн өдөр 2012 оны арванхоёрдугаар сарын 21 байгаа нь хачирхалтай. Уг тайлагдашгүй нууц олон арван жилийн турш сонирхогч, судлаачдын анхаарлыг татсан бөгөөд түүхэн хугацаа ойртох тусам бүр ч илүү яригдах болов. Эл өдөр өвөл цагийн эхний өдөртэй давхцаж байгаа нь ч анхаарал татахуйц. Мөн энэ өдөр манай нарны систем Сүүн зам буюу Тэнгэрийн заадсын төвийг дайран өнгөрнө. Зарим Маяа судлаачид төгсгөлийн өдрийг 2011 оны аравдугаар сарын 28, 2012 оны арванхоёрдугаар сарын 23 гэх зэргээр тооцдог. Гэсэн ч дийлэнх нь 2012 оны өвөл цагийн эхний өдөр гэх хувилбартай санал нэгдээд буй. Харин энэ өдөр чухам юу болохыг тэд хэлж чадахгүй байна.

Жүүд христ болон исламын шашинд цаг хугацааны “цэвэрлэгээний” тухай дурдсан байдаг. Дайн, өлсгөлөн, тахал, үхлийг тээсэн дөрвөн морьтон ирж, эцсийн шүүлтийн өдрийн дараахь их гамшгийн дараа цоо шинэ үе эхлэх тухай өгүүлсэн баримт цөөнгүй. Мөн калпа хэмээх зогсолтгүй эргэлдэх цагийн хүрдний тухай хиндү шашны номлол, шаштирт өгүүлсэн нь бий. Олон үндэстний эртний түүх домогт сүйрлийн дараа ирэх энх цагийн тухай тэмдэглэсэн байдаг. Дээрх хуанлийн эзэд маяачууд өөрсдийнхөө мөхлийг хүртэл зөгнөсөн бөгөөд тэмдэглэсэн сүүлийн өдрөө хувьслын эриний эцсийн цэг гэжээ. Тэднээс дутахааргүй одон орон судлал, мэргэ төлөгт гарамгай байсан гэх ацтекүүд хүртэл мөхлийн дараахь шинэ үеийн тухай тэмдэглэн үлдээсэн байдаг. Мөхлийн тухай бодох олон шалтгаан орчин цагийн хүмүүст бий. Шашин, газар нутаг, ашигт малтмал, эрх мэдлээс үүдсэн дайн тулаан, үймээн самуун тасрахгүй байна. Мөн хүнсний хямрал, усны гачаал, үнийн өсөлт, агаарын бохирдол, байгалийн гамшиг, эдийн засгийн донсолгоо, цаг уурын дулаарал, халдварт өвчин гээд уртаас урт жагсаалт гаргаж болно. Гэхдээ сайн мэдээ бас бий. Шинжлэх ухаан, анагаах ухаан, техник технологи гайхалтай төвшинд хөгжлөө. Хүний дундаж наслалт хэд дахин нэмэгдэж, амьдралыг хялбар болгох олон зүйлийг хүн бүтээлээ. Хувьслын эрин төгсөнө хэмээсэн нь сансрын эрин эхэлж, хүн төрөлхтний амьдралын хэв маяг өөрчлөгдөхийг зөгнөсөн ч байж болох. Гэсэн ч байгаль орчин уг өөрчлөлттэй холбоотой нь дамжиггүй. Тиймээс байгалиа хамгаалах боломжтой үе төгсөөгүй дээр аюулаас сэрэмжлэх нь зүй. Гэхдээ 2012 онд үнэхээр төгсгөл ирэх бол аливаа зүйлд бэлтгэнэ гэдэг утгагүй. Харин эртний зөнч мэргэдийн таамагласанчлан мөхөл сүйрлийн дараа үнэхээр сайн цаг ирэх бол өөрчлөлтийн золиос хэр их байх нь чухал биш.

Бэлтгэсэн Г.ЛХАГВАДУЛАМ

Сүүлийн үед бөө мөргөлчид, зөнчид нэлээд ихээр таамаг дэвшүүлж байгаа. Гэхдээ дэлхийн томоохон зөнчдийн хэлсэн зөн тэр ондоо ихэнх нь биелэлээ олсон, тодорхой хугацаанд ямар нэгэн байдлаар биелэгдсэн гэх үнэлэлт 60-80 хувь байдаг тооцоо гарчээ. Энэ бүгдийг он дарааллийн хуудаснаас харсан байна.

2012 онд тав дахь нарны үе буюу Нарны аймаг бүхлээрээ өөр одны тойрогт орно. Энэ тохиолдолд дэлхий дээр амьд биет үлдэх магадлал 0,5 хувь гэнэ.

2013 онд Библид заасанчлан Их шүүлтийн өдөр. Төгсгөл болон эхлэлийн өдөр. Хүмүүсийн хувьд үхэл, харин бурхдын хувьд дахин амилалт.
2014 онд манай нарны системд агуу том тоосон үүл нэвтэрнэ. Энэ үүл замдаа буй бүх гаригийг арчиж хаяна.
2015 онд соёл иргэншил үгүй болно.
2016 онд цаг уурын дулаарлаас болж бүх мөс хайлж, дэлхийн ихэнх хэсэг усанд живнэ.
2017 онд Иерархичийн онолын дагуу дэлхий сөнөнө.
2018 онд Нострадамусын хэлснээр цөмийн дайн болно.
2019 онд дэлхий солиртой мөргөлдөнө.
2020 онд Исаак Ньютоны хэлснээр дэлхий сүйрнэ гэж үзжээ.

Он нь өөр боловч энэ Хавицаа л байхдаа ихэнх таамаг онолоор бол 2012 юм,







Хvн тєрєлхтєн удахгvй 2012 онтой золгоно. Апо-калипсис болох тэр єдрийг майя vндэстнvvд бvр 1000 жилийн ємнє зєгнєжээ.

Энэ vед 26000 жилд ганц тохиох vйл явдал болох тул дэлхий даяар маш их ач холбогдол єгч байна. Зарим улс орон тэр єдєр хvртэл хичнээн жил, cap, єдєр vлдсэнийг ухраан тоолж эхлэв.

Энэ бvх хєл vймээн 2006 оны тавдугаар сард хэвлэгдсэн "2012 он. Кетцалькоатль буцаж ирнэ" гэсэн номноос болж дэгдсэн юм. Тус ном ганцхан сард хэдэн мянган ширхэг борлогдож, нийт 40 000 хувь хэвлэгджээ. Тvvнээс гадна 2006 оны 12-р сард дэлгэцнээ гарсан, Мел Гибсоны майячуудын соёл иргэншлийн тухай єгvvлсэн "Апокалипсис" хэмээх кино єргєн олны сонирхлыг энэ сэдэв рvv чиглvvлсэн бололтой.

2012 оны 12-рсарын 21 буюу 12.12.21 гэсэн тоо хvн тєрєлхтєнд тун чухал гэнэ. Энэ онд майячуудын 5126 жил vргэлжилсэн он тоолол тєгсєнє.

Сэтгvvлч Лоуренс Жозеф "2012 оны Апокалипсис: соёл иргэншлийн мєхлийн тухай судалгаа" хэмээх номондоо "Асар том сvйрэл болно" гэжээ. Анагаагч, зурхайч Эндрю Смит "Эр, эм бурханлиг эхлэлийн хоорондын тєгс зохирол нь нєхєн сэргээнэ” гэж "2012 оны хувьсгал: 1-р боть. Бэлтгэл" хэмээх єєрийн номонд зєгнєв. Гэтэл Дэниел Пинчбек "Ухамсарт єєрчлєлт гарах ба энэ бvхэнд уугуул нутгийнхны далд мэдлэг болон сэтгэцэд нєлєєлєх мансууруулах бодисууд чухал vvрэгтэй байх болно" гэж бичжээ. Саяхан л нэгэн мянган тєгсч, шинэ мянган хэрхэн айдас хvйдэс, элдэв таамаг тєрvvлж, сэтгэл догдлуулан ирсэн шиг тийм хvлээлт олон тvмний дунд vvслээ. Oлон нийтийн мэдээллийн хэрэгслvvд "Хvн єєрийн гараар байгаль орчноо сvйрvvлж байна" гэж шуугин, дээр нь дэлхийн бараг бvх шашин "Эх Дэлхийгээ аврахын тулд тvvнтэй нэгд" гэж уриалж буй нь хvмvvст хvчтэй нєлєєлж байна.



Харин эрдэмтэд эртний майячуудын зєгнєлийг орчин vед хар дом, шид тарнийн ёслолтой холбох гэсэн оролдлогыг няцааж байна. Майячууд маш єндєр хєгжилтэй соёл иргэншилтэй, бичиг vсэг, математик, одон орны салбарт асар их мэдлэг хуримтлуулсан гvрэн байсан. Тэд Мезоамерикт хэдэн зууны турш оршин тогтнож, манай эриний 300-900 онд хєгжил нь оргилдоо хvрчээ. Майячууд он тооллыг Испанийн колоничлолын дараахнаас хэрэглэхээ больсон юм. Тэдний хуанли 5000 гаран жилийн турш vргэлжилсэн, одоо дуусаагvй байгаа. Харин тvvнийг тєгсєхєд "тэг он" эхлэх аж.

Мөн би ойрд нисдэг таваг тэнгэрээр нисээд байгааг ажигласан энэ үнэн шүү. Энэ ямар нэг дохио

_________________
I Want You To Be Happy.


Top
 Profile  
 
PostPosted: Feb.13.10 11:14 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Aug.27.08 8:36 pm
Posts: 1825
Location: Байх ёстой газартай байгаа бх
Манай дэлхий төдийгүй сансрын бүх л гаригууд дотроо хөндий байдаг.

Марс, Сугар, Нар, Сар гээд л бүгд дотроо хөндий. Дэлхий бол голдоо цөмтэй хатуу бөмбөрцөг гэж боддог хүмүүс дэлхий хавтгай гэж боддог байсан хүмүүсээс нээх ялгарахгүй.

Дэлхийн түүхэнд дэлхий дотроос олон удаа хүмүүс гарч ирж дэлхий дээрхи хүмүүст зааж сургадаг байсан. Эрнст Мулдашевын номнууд дээр аварга биетэй хүмүүс бидэнтэй хамт амьдарч байгаад дотогшоо орсон тухай Төвдүүдийн ярианаас сонсдог. Тэд газар доорхи энэ хотыг Агарта гэдэг. Янз бүрийн л нэртэй байх.

Дотогшоо орох маш олон орц бий, Төвдөд, Египтийн Пирамид, мөн Монголын цөлд бий. Энэ хэд бол үндсэн том орцууд юм.

Туйлын туяа гэж нэрлэгдэх узэгдэл нь нарнаас ирсэн соронзон орны нөлөөнд үүссэн гэрэл биш юм. Унэндээ үг туяй нь дэлхийн 2 туйлын онгорхойгоор тусч буй дэлхийн голд байрлах хиймэл нарны туяа юм.

Нарнаас ирсэн туяа дэлхийн соронзон оронд нөлөөлж ийм үзэгдэл гаргадаг бол яагаад бусад газар харагддаггүй юм бэ? Гэтэл зовхон өмнөд ба хойд туйлд л үзэгддэг.

Энэ талаар яагаад хүмүүс мэддэггүй юм бэ?, онгорхой том нүх байсан л юм бол онгоцоор явж байхдйа харах л байсан шдээ, Антрактидад судалгаа явуулж байсан хүмүүс мэдэх байсан шүү дээ гэж магад. Өдийг хүртэл мэдээгүй шалтгаан нь :

1. түүхэнд хэд хэдэн хүн тийшээ санамсаргүй орсон ба энэ талаар цоон хэдэн ном бичиж байсан. Ихэнхи нь өөртөө хадгалсан.

Олон нийт шоолох байсан байх. Үүнийг нь ч Амеркийн засгын газар нууцалсан.
2. Доторхи иргэншил маш өндөр хөгжилтэй. Оюунлаг талаараа ч Материаллаг талаараа ч биднээс хол байгаа. Тэд гурван хэмжигдэхүүн бүхий холографи үүлсгэж нүхийг сансараас харахад битүү мэд харагдуулдаг. Илүү дэлгэрэнгүй мэдээлэлийг Интэрнэтээс олох боломжтой. Уншигч та итгэх албагүй, зүгээр л судлаад узвэл энэ талын нотлох баримт хангалттай олдоно. Антрактидын судалгааны багын мэдээлснээр хойд мөсөн далайн яг голд ногоо ургамал бас шороо ховж явж байхыг харсан байна. Мөн урд нь бүртгэгдэж байгаагүй төрлийн шувууг харж байснаа хэлж байсан.

_________________
I Want You To Be Happy.


Top
 Profile  
 
PostPosted: Feb.21.10 11:39 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Aug.27.08 8:36 pm
Posts: 1825
Location: Байх ёстой газартай байгаа бх
Дэлхий минь яачихаа вэ? Бид энэ чигээр нь үргэлжлүүлээд байх хэрэг үү?
"Энэхүү орчуулгын мэдээг оруулж суухад үнэхээр зүрх минь шимширч байлаа. Хайран дэлхийгээ яйран болгосон хүн төрөлхтөн юутай хэрцгий вэ? Өнөөдөр миний чадах зүйл бага байна гэж чамлалгүй бүхий л боломжоо ашиглаж эх дэлхийгээ хайрлан хамгаалах үйлсэд нэгдэгтүн. Миний чадах хамгийн анхны зүйл бол энэ мэдээг орчуулж уншигчиддаа хүргэх явдал." Орч. Б.Батхүү

Копенгаген урьд урьдынхаас илүүтэй хэзээ ч өмнө нь байгаагүйгээр энэ дэлхийн оршин суугч олны анхаарлыг татаж байна. Антарктикийн мөс өмнөхөөсөө хурдан хайлж байна, Климанжарогийн цас хайлж эхэллээ, элсэн шуурга өмнөхөөсөө хэд дахин хүчтэй, ширүүн болж байна. Бидний амьд үлдэх эсэхэд нөлөөлөх гариг дэлхийн дулаарал гэгчээс шалтгаалан сүйрэхэд тулаад байна. Хүн ардууд Копенгагены Цаг уурын Уулзалтаас хүн төрөлхтний хөгжил дэвшлийг тодорхойлох ирээдүйтэй шийдвэр гарахыг тэсэн ядан хүлээж байна.
Image
2009 он. Кричимийн ойролцоо сайн дурынхан хаягдал хуванцар савуудыг цэвэрлэхийг оролдож байна. Хаягдал хогнууд даланг хаажээ.
Image
Антарктикийн оцон шувууд хэсэгхэн мөсөн дээр. Дэлхийн дулаарал туйлын амьтадын амьдралд заналхийлж байна.
Image
Антарктикийн мөсөн уул. Дэлхийн дулаарлын нөлөөгөөр хоёр туйл хайлж дуусаж байна.
Image
Бразилын самрын ой их түймрийн улмаас устав.
Image
Хэлбэрээ өөрчилсөн автозам. Мөн л дэлхийн дулаарлын нөлөөгөөр мөнх цэвдэг гэсэж газар хэлбэрээ өөрчилж байна.
Image
Алкса Говь, Өвөр Монгол, 10 жилийн л өмнө энэ байшин баригдаж байжээ. Цөлөөс 100 км зайтай ч гэсэн энэ байшин аль хэдийн элсээр хучигджээ.
Image
Бразилын Куруай нуур хатаж ширгэсэн байна.
Image
Эверестийн мөсөн голын харьцуулсан зураг. Дээрхи Ронгбукийн мөсөн голын зургийг Хятадын Шинжлэх Ухааны Академийн шинжилгээ судалгааны үеэр авсан зураг юм байна. Доод Ронгбукийн мөсөн голын зургийг Greenpeace 2007 онд авсан юм байна.
Image
“Халонг” мөстлөгийн хэлийн төгсгөлийн харьцуулсан зураг. Дээд зургийг Доктор Матхиас Кухле 1981 онд авч. Харин доод зургийг Greenpeace-ийн Жон Новис 2005 онд авсан. Эл хоёр зургаас бид "Халонг мөстлөгийн багасч буйг тодорхой харж байна.
Image
Хэян мөсөн нуурын харьцуулсан зураг. Дээд зургийг Greenpeace-ийн Жон Новис 2005 оны 6 сард, доод зургийг Greenpeace-ийн Ду Жианг 2005 оны 9 сард авсан байх юм. Аймшигтай...
Image
Шар мөрний эх мөсөн нуурын харьцуулсан зураг. Дээд зургийг Greenpeace-ийн Жон Новис 2005 оны 6 сарддоод зургийг Greenpeace-ийн Ду Жианг 2005 оны 9 сард авсан.
Image
Норвегийн мөсний харьцуулсан зураг.
Image
Аргентины Патагониагийн мөсөн голын зураг. Дээд зургийг 1928 онд авсан байна.
Image
2009 он 12 сарын 6, Жамму, Энэтхэг. Тави голоос дахин боловсруулах бүтээгдэхүүн хайж байгаа хүний зураг.
Image
2009 он 12 сарын 6, Энэтхэг, Калькутта. Арьсны үйлдвэрийн ажилчид үйлдвэрийн хог хаягдлаа хаяж байна.
Image
2009 он 12 сарын 6, Энэтхэг, Калькутта: Арьс боловсруулах үйлдвэрийн ажилчид үйлдвэрийнхээ шатаж буй хог хаягдал дунд ажиллаж байна.
Image
2009 он 12 сарын 5, Итали улс, Фаенза: Үйлдвэрээс олгойдож байгаа утаа тэнгэрт замхарч байна.
Image
2009 он 12 сарын 4, Энэтхэг улс Жамму: Хог түүгч бохирдсон голын уснаас дахин ашиглаж болох зүйл хайж байна.
Image
2009 он 12 сарын 5, Энэтхэгийн Шинэ Дели: Оршин суугч голд хувцасаа угааж байна. Манайхан бол бүр машинаа угаацгаадаг.
Image
2009 он 12 сарын 5, Энэтхэгийн Шинэ Дели: Орон гэргүй хүн нохой хооллож байна.
Image
Фунафути, Тувалу: Оршин суугч гахайгаа хооллохын тулд гэрийнхээ урдхан талаас наргил модны самрыг тасдаж авч байна. Түүнээс гадна дээшилж байгаа далайн түрлэгийн усаар үерлэсэн газар дээрээ үнсэн блок байрлуулж зам хийсэн харагдаж байна. Өгөгдөл Тувалугийн улс 50 жилийн дараа далайд живэх магадлалтай байна.
Image
Тувалу: Далайн ус шүрэнд зориулан ухсан нүхээр дүүрсэн байна.
Image
Тувалу: Далайн усаар дүүрсэн нүхний хажууд явж буй охин.
Image
Тувалуг агаараас харахад. Энэ улсын бүх газар нутаг сунаж тогтсон тогтоцтой.
Image
Image
Image
Image
Image
Шангси мужийн Гангзи дүүргийн Линзханг тосгоны загасны аж ахуй. Эхнэр нөхөр хоёр фермер болох Ченг Даоченг, Ченг Жинлан нар хөлдөж үхсэн загаснуудаа дурамжхан янзалж байна. Хятадын Мэдээллийн Агентлаг (Фао Яолины фото)
Image
10 сарын 8, Кенийн Цавогийн Үндэсний Хүрээлэн, онгон байгалийн менежментийн баг зааны биенд шалгалт хийж байна. Кенийн Амьд Байгалийг Хамгаалах Үйлчилгээ хэлэхдээ сүүлийн үед болоод байгаа ган гачгийн нөлөөгөөр Кенийн Цавогийн Үндэсний Хүрээлэнд 100 орчим заан үхээд байна гэлээ. Зарим шинжээчид 1996 оноос хойш тохиолдоод байгаа хамгийн хүнд ган гачиг болж байна гэлээ. Синьхуа Мэдээллийн Агентлаг / Reuters
Image
11 сарын 18, Парагвайн нийслэл Асунсиун хотоос 500 орчим км зайд орших Чако районы фермийн ангасан хуурай газарт үхсэн үхрийн яс. Синьхуа /AFP
Image
Жуулчид усанд автсан задгай кафед сууж байна. 11 сарын 30, Италийн Венеци дахин усанд автсан ба зарим газраа 1.31 метр гүнзгий байлаа. Хятадын Мэдээллийн Сайтын зураг.
Image
10 сарын 29, Лижианг голын голдирол. (Синьхуа)
Image
Гуйлин Шиангбишан [Зааны Хамар Уул].
Image
Image
Image
Image
9 сарын 23, Австралийн зүүн хэсэг Сидней хот орон нутгийн тээвэр саатсан шороон шуурганд өртөж байна. Сидней хот тэр чигтээ шаргал өнгөтэй шороон үүлэнд живсэн байх агаад үзэгдэх орчин маш хязгаарлагдмал болж онгоцны нислэг түр зогссон юм.
Image
Image
Image
4 сарын 23-ны өглөө, Дунхуан хотын тээврийн хэрэгслүүд тоосоор бүрхэгдсэн гудмаар зорчиж байна. Эл өдрийн 2 цагт маш хүчтэй салхи Гансу мужийн Дунхуан хотод шуурсан юм. 20 метр доторхи зүйлсүүд л харагдах боломжтой байсан ба энэ үед 6-8 градусаар агаарын температур өөрчлөгдсөн байна. Синьхуа Мэдээллийн Агентлаг (Занг Вейгсианы фото)

_________________
I Want You To Be Happy.


Top
 Profile  
 
PostPosted: Feb.21.10 11:46 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Aug.27.08 8:36 pm
Posts: 1825
Location: Байх ёстой газартай байгаа бх
Бидэнд хэр хугацаа үлдээд байна вэ?

Дэлхийг дулааруулагч чадвараараа метан нь нүүрсхүчлийн давхар ислээс 72 дахин, азотын хүчил нь 289 дахин илүү хүчтэй учраас эхлээд энэ хоёр хүлэмжийн хийн дээр анхаарлаа төвлөрүүлэх нь зөв юм. Түүнчлэн нүүрсхүчлийн давхар ислийн дийлэнхи нь эдийн засгийн хөгжлийн дайвар бүтээгдэхүүн учраас эдийн засгийн аргаар нүүрсхүчлийн давхар ислийн хэмжээг багасгахыг хичээх нь хямралын ийм үед хэт их хугацаа авахаас гадна өртөг өндөртэй юм.
Байгал орчны мэргэжилтэн Бжон Лмборг, х. 322


“Фирмийн үйлдвэрлэлд шахалдан байгаа тэрбум тэрбум мал амьтдын гаргасан ялгадсыг зайлуулахаар хуримтлуулсан хөрсний талбайгаас болон тэдний хоол тэжээл боловсруулах явцад ч тэр асар их хэмжээний метан үүсч байдаг. Байгал орчныг хамгаалах агентлагийн статистик мэдээнд дурдсанаар АНУ-ын метаны ялгарлын нэг дүгээр эх сурвалж нь мал аж ахуй гэжээ…НҮБ-ын үзэж байгаагаар мах, өндөг, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь дэлхийн хэмжээний азотын хүчлийн ялгарлын алмайран гайхмаар хувь буюу 65 хувийг эзэлдэг ажээ.”
http://www.goveg.com/environment-globalWarming.asp



“Бурхны аль нэг бүтээлийг энэрэл хайр, харамсах сэтгэлээс ангид хаяж чадах хүн байгаа бол анд нөхөртөө яг ингэж хандаж чадах хүн бас л байдаг гэсэн үг.” - гэгээнтэн Франзис Ассистi

_________________
I Want You To Be Happy.


Top
 Profile  
 
PostPosted: Feb.21.10 11:53 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Aug.27.08 8:36 pm
Posts: 1825
Location: Байх ёстой газартай байгаа бх
ЯАРАХЫН УЧИР

Дэлхийн дулаарлын талаархи үйл явдлуудаас урьдчилан сэргийлж чадах хамгийн сайн шилдэг эрдэмтэн бол АНУ-ын Сансар Судлалын Үндэсний төвийн Годдард Институтын тэргүүн Жэймс Хансен мөн гэдэг дээр эрдэмтэд санал нэгтэй байдаг. Тэрээр 2007 оны 12 сард Америкийн Геофизикийн Нэгдлийн хурлын үер хэлэхдээ: “Бид хэтэрхий дээгүүр зорилт тавьж байсныг нотолгоо баримтууд гэрчилж байна –өөрөөр хэлбэл агаар мандлын нүүрсхүчлийн давхар ислийн аюулгүй хэмжээний дээд хязгаар нь нэг саяд тутамд 350 хэсэглэл юм гэдэг нь харагдаж байна.” гэжээ.

Энэ нь бид буцах замгүй болох цэг буюу дээд цэгт хэтэрхий ойртчихоод байна гэсэн үг юм. Тэр цэгт нэгэнт очсон хойно бид юу ч хийгээд нэмэргүй бөгөөд сүйрүүлэгч гай гамшгуудыг авчрах уур амьсгалын гэнэтийн өөрчлөлтийн түргэслийг буцаах ямар ч аргагүй болж, яг л хар эрчээрээ зугтааж яваа ачааны галт тэрэгтэй адил болсон байх юм.

Анхааруулга:
Үүнийг үүсгэгч шалтгаан нь нүүрс хүчил болон азотын хүчил агаар мандалд удаан буюу- тус бүр 500 ба 100 жил оршиж байгаа хэрэг юм. Нүүрс хүчлийн хийн ялгарлыг тэр бүү хэл яг өнөөдөр зогсоосон ч гэсэн дэлхийн халалт дахин хэдэн арван жил үргэлжилсээр байх болно.
Эх сурвалж: Байгал орчны илтгэл,2008 оны 11 сарын 20


Байгалийн гамшгийг эртнээс сэрэмжлүүлсэн шинж тэмдгийн жагсаалтыг 1 дүгээр Хавсралтаас үзнэ үү.





2. Нүүрсхүчлийн давхар ислийн хэмжээ өсөөд зогсохгүй, зэргийн илтгэц өсч байна.

• Үүнд олон шалтгаан байгаа ч хамгийн ноцтой нь Мөнхцэвдгүүд хайлж байгаа явдал юм. Өнгөрсөн 3 сая жилийн турш манай гаригыг чимж ирсэн Арктик буюу умард туйлын мөсөн бүрхүүл 2012 оны зуны* сүүл гэхэд хайлж алга болохоор болчихоод байна. Энэ мөсөн бүрхүүл байхгүй болсноор нарны дулааны дийлэнх нь далайд шингэж үлдэх юм. Өндөр хэмийн халалт нь одоо дэлхийн мөсөн давхарга болон далайн гүнд тээгдэн хадгалагдаж байгаа метаны хийн асар их бөөгнөрөл агаар мандалд дэгдэн тархахад нөхцөл болж өгөх юм. Метан нь дулаан тээх чадвараараа нүүрсхүчлийн давхар ислээс 72 дахин илүү байдаг** ажээ.

* Энэ баримт уур амьсгал судлаач Жэй Зуаллийн судалгаа болон АНУ-ын Сансар Судлалын Үндэсний төвийн цаг уурын хамгийн сүүлчийн илтгэлд дурдагджээ. Умард туйлын мөсөн бүрхүүл одоо 1950 онд байсан хэмжээнээсээ 50 хувь багасч, урьдчилсан таамгаас 3 дахин их хурдаар хайлж устаж байна.

Диана Думаноскигийн “Урт зуны төгсгөл” илтгэлд өгүүлснээр бол агаарын дундаж хэм сүүлийн дөчин жил фаренхитийн 5.4 хэмээр нэмэгдэж буй Сибирт энэ үзэгдэл аль хэдийн болж эхлээд байна. 70 тэрбум тон метаны агууламжтай бөгөөд Франц болон Герман улсын газар нутагтай тэнцэх хэмжээний өргөн уудам хүлрийн намагт талбай хайлж эхлээд байгаа ба метаныг тооцож байснаас 5 дахин илүү хурдаар ялгаруулж байна. Умард туйлд Стордален-гийн намаг гэх зэрэг газруудын зарим цэгт метаны дэгдэлт 60 хувьд хүрээд байна.

_________________
I Want You To Be Happy.


Last edited by g.ganaas on Feb.24.10 3:43 pm, edited 1 time in total.
Tsagaan hoolnyy surtalchilgaa yumuu


Top
 Profile  
 
PostPosted: Feb.22.10 12:12 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Apr.13.08 10:52 pm
Posts: 6655
Location: NARAN TENGERT MANDAJ YURTSONTSIIG GIIGUULNE
aa hetsuu ch yum aa da
=

_________________
MVP for a reason !


Top
 Profile  
 
PostPosted: Feb.28.10 11:26 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Aug.27.08 8:36 pm
Posts: 1825
Location: Байх ёстой газартай байгаа бх
g.ganaas ойлгож уншаа андаа

Цунами хүлээсэн дэлхий


Рихтерийн шаталбараар 8,8 баллын хүчтэй газар хөдлөлт Чилид болов. Тус орны төв хэсэг цахилгаан эрчим хүчгүй болж, нийслэл Сантьяга, Консепсьоне гэх хоёр том хотод байшин барилга их хэмжээгээр нуржээ. Бямба гаригийн байдлаар амь үрэгдэгсдийн тоо 80 хол давсан байсан бөгөөд сейсмологчид цунамийн аюул нүүрлэж байгааг сануулж байлаа. Ням гаригийн мэдээгээр амь үрэгдэгсдийн тоо 300 давжээ.

Чилид сүүлийн хагас зуунд болоогүй ийм хэмжээний газар хөдлөлт болоогүй аж. Газрын анхны чичирхийлэл нь орон нутгийн цагаар өглөөний ОЗ цаг 24 минутанд тус улсын хоёр дахь том хотод тооцогддог Консепсьоноос 90 км-ын зайд болсон байна. Газар хөдлөлтийн төв нь газрын гүний 55 км-т байжээ. Чичирхийлэл Чилийн төв хэсэг болон хөрш орнуудад нь ч мэдрэгдсэн юм. Аргентиний Мендоса хотод зургаан баллын хүчтэй чичирхийлэл бүртгэгдсэн байна. Төвөөс нь 340 км-ын зайд орших тус улсын нийслэлд байшин барилга ганхаж, цахилгаан эрчим хүч тасарчээ. Гэрч нарын ярьснаар газар хөдлөлт 10-30 секунд орчим үргэлжлэв.

Чилийн олон районд авто, зам гүүр, барилга байшингууд олноороо нуржээ. Мөн Сантьяга хотын химийн үйлд­вэрт гал гарсан байна. Ус, цахил­гаан, эрчин хүч олон арван суурин газруудад тасарчээ. Зөвхөн нэг мужийн төв Мауле хотод гэхэд л 85 хүн үрэгдсэн гэж орон нутгийн хэвлэ­лээр мэдээлэв. Сонсевсьоны зарим газарт зам боогдсон учир аврагчид очи­ход хүндрэл учирч байсан аж. Консепсьон хотод эвдрэл нэлээд байгаа бололтой. Нийслэлд нь цөөнгүй тооны байшин барилга нуржээ. Тэнд нисэх буудлыг хааж, нислэгүүдийг түр зогсоосон байна. Хотод хэд, хэдэн газар гал гарчээ. Ерөнхийлөгч Мишель Бачелетын анхны мэдэгдлээр зургаан хүн амь үрэгдсэн гэсэн боловч энэ тоо өсөх магадлалтай байгаа аж. “Гамшиг манай оронд хүндээр туслаа. Энэ гамшиг биднийг хүнд байдлаас хэрхэн гарах туршлага чадварыг маань туршиж байна. Улс орныхоо дэд бүтцийг сэргээх бүх арга хэмжээг бид цаашдаа авах болно. Их зүйл хийх хэрэгтэй боллоо” гэж Чилийн Ерөнхийлөгч хатагтай Ми­шель Баче­лет телевизээр ард тү­мэндээ хандах­даа хэлсэн байна. Тус улсын зургаан мужид онц байдал зарласнаа Бачелет нэмж хэлэв. Чили нь Энэтхэг-Авст­рали болон Евроа­зийн газрын хөрсний хавтангуудын уулзварт “Номхон далайн галт цаги­раг” гэж нэрлэгдсэн бүсэд оршдог газар хөдлөлтөд өртөмтгий орон юм.

Номхон далай дахь цунамийн аюулын урьдчилан сэргийлэх төвөөс Чилийн эрэг орчимд амьдарч байгаа хүмүүст цунами очтол нэг цаг үлдлээ гэж анхааруулжээ. Газар хөдлөлт цунами дагуулсан боловч түүний давалгаа нь сануулж байснаас аюул­тай биш байлаа. “Далайн төвшингийн үзүүлэлт цунами үүсч байгааг хэлж байна. Тэр нь газар хөдлөлтийн төвийн ойр хавийн эрэг болон Перуд хөнөөл­тэй байж болно гэж тус төвөөс зарлажээ. Газар хөдлөлтөөс үүссэн цунами Хуан-Фернандес арлыг дай­раад дараа нь Шинэ Зеландын Чатем аралд хүрэхдээ Таитийн арлыг бараг тойрчээ. Филиппин, Австрали зэрэг Ази Номхон далайн орнуудад цуна­мийн аюул болохыг зарлаад байна. Ням гаригт Оросын Курил, Алс Дорно­дод цунами очсон ба цунами ирэхээс өмнө тэд энэ үзэгдлийг онцын аюул­гүй гэжээ. Японд цунамийн аюул зарлан эрэг орчмоос 100 мянга орчим хүнийг нүүлгэв. Газар хөдлөл­тийн улмаас үүссэн цунами Чилийн эрэг хавийн Хуан-Фернандесийн арлуудыг дайрах үеэр тэнд таван хүн амиа алдан хэд, хэдэн хүн сураггүй алга болжээ. Цунами ойртох үеэр гурван метрийн өндөртэй давалгаа Хоккайдо арлын Номхон далайн эргээр орон нутгийн цагаар 13.00-д дайрна гэж Япон улс анхааруулжээ.

Цунами Францын Полинезийн арлаар дайрах үед түүний өндөр нь 1,8 м байсан бөгөөд хохирлын талаар одоогоор тодорхой мэдээлэл алга байна. Хавайн арлын эрэгт нэг метр өндөртэй давалгаа ирсний дараа цунамийн түгшүүрийг цуцласан бай­на. Түгшүүрийг цуцлахаас өмнө жуулч­дыг зочид буудлын дөрвөөс дээш давхруудад байрлуулсан байжээ.

АНУ-ын Геологийн албаны мэдээ­гээр Сантьяга хотын хойд зүгт орших Вальпараисо боомтын эрэг хавьд 1,69 метрийн өндөр цунамийн давалгаа ажиглагдсан байна. Америкийн мэр­гэжилтнүүд дээд тал нь 6,9 балл хүрсэн найман чичирхийллийн давталтыг бүртгэжээ. Чилийн эрх баригчдын мэдээлснээр нийт хоёр сая шахуу хүн газар хөдлөлтөд нэрвэгдэв. Хамгийн сүүлд ийм хөнөөлтэй газар хөдлөлт Чилид 1960 онд болж байсан бөгөөд 9,5 баллын хүчтэй байсан ажээ. Тэр үед 1655 хүн амь үрэгдсэн юм.
http://www.news.mn/news/section=news/pa ... 0898211295

_________________
I Want You To Be Happy.


Top
 Profile  
 
PostPosted: Mar.02.10 4:06 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Feb.05.10 3:18 pm
Posts: 527
foe wrote:
За наадах чинь нэг эсрэг мэдээлэл оруулчий.Саяхан гарсан нэг баримтат кино байгаам тэрэн дээр бөөн эрдэмтэд наадхыг чинь 90% худлаа гэж байналээ.Цаг уурчид дэлхий нэгэн хэвийн уур амьсгалтай байгаа болхоор тэд нар мэдээж ажилгүй болчих гээд тэгээд нарын ажилыг бусад хүмүүс дорд үзэх ч юмуу хүмүүсийн тархийг угааж байгаа ухаантай юмлда.Хэзээний Америкийн ерөнхийлөгчийн сонгууль билээ дэ тэрэн дээр нэг нөхөр анх ялагдаад.Тэгсэнийхээ дараа дэлхий дулаарал гэж цуу яриа гаргасан гэдэг.Тэрүүгээрээ олны танил болсон байх.Надаас тэр баримтат киног авч үзвэл үзээрэй.Монгол хэл дээр байгаа. :mrgreen:

наад баримтад киногоо шарелээч. үзийлдаа

_________________
Амьддаа бие биенээ хайрла!


Top
 Profile  
 
PostPosted: Mar.03.10 10:46 am 
Offline
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
User avatar

Joined: May.28.06 11:58 pm
Posts: 48
wow muren-iin bichsen medeelluuded thanx uneheer saihan bichleguud bna. medeegui olon ch zuilee medej avlaa...


Top
 Profile  
 
PostPosted: Mar.13.10 5:28 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: May.08.09 10:42 pm
Posts: 1218
Location: хайртынхаа зүрх сэтгэлд...
unsh uzeed aidas turj baina...
oor sonirholtoi olon medeelel tabina biz....
amjilt...!!

_________________
Back


Top
 Profile  
 
 Post subject: Re:
PostPosted: Mar.25.10 8:29 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.21.05 11:07 am
Posts: 11423
Location: Хонгилийн үзүүрт гэрэл байх авч Харанхуй дунд хайр даан ч алга
Jill wrote:
Хэдэн онд билээ бас солир дэлхийтэй мөргөлдөх гэж бна. Дэлхий сүйрнэ гээдийсан... Гэтэл яав... :hihi:
Зүэр л хоосон цуурхал...

gehdee ter uyd soliriin od delhiitei mash
oirhon ongorsiim shuu nasagiin odon oron
sudlaliin mexico dahi duran uuniig anh harj baisim
bas tegej bodoh hereggui


Top
 Profile  
 
PostPosted: May.14.10 7:24 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Aug.27.08 8:36 pm
Posts: 1825
Location: Байх ёстой газартай байгаа бх
Энэ сэдвийн гарчигийг л өөрчилчмөөр маань
дэлхийн хувь заяа хүн төрөлхтөний гарт ингээд

_________________
I Want You To Be Happy.


Top
 Profile  
 
PostPosted: May.14.10 8:09 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Apr.13.08 10:52 pm
Posts: 6655
Location: NARAN TENGERT MANDAJ YURTSONTSIIG GIIGUULNE
ee eh delhii mine yaachaavee

_________________
MVP for a reason !


Top
 Profile  
 
Display posts from previous:  Sort by  
Post new topic Reply to topic  [ 93 posts ]  Go to page Previous  1, 2, 3, 4  Next
Энэ сэдэвийг FB зарлах

Who Likes This Topic on Facebook? 


All times are UTC + 8 hours


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  




Copyright Asuult.NET © 2000-2014.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2014 phpBB Group.