#AsuultSambar :

AS is now Mobile! iOS & Android App-г суулгаарай!
It is currently Jul.24.14 4:05 am

All times are UTC + 8 hours


Asuult.NET & Mongolduu.com Facebook Page:




Post new topic Reply to topic  [ 36 posts ]  Go to page Previous  1, 2
Author Message
PostPosted: Feb.18.11 11:55 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Feb.16.10 9:27 pm
Posts: 68
Location: Улаанбаатар
Энэхүү түүхийг танин мэдэх асуудал төвөгтэй бөгөөд бид танин мэдэх аяллаа манай гараг дээрхи өнөө цагийн хамгийн энгийн бүтэц бүхий эсээс эхлэх нь зохимжтой.

Энэ бол бактериуд (нян). Энэхүү бичил амьд биетүүдийг электрон микроскопоор өсгөн хархад маш сонирхолтой зүйлийг үзэх болно. Үндсэндээ бактерийн эсүүд нь амьтан болоод ургамлын эсүүдээс үндсэн шинжүүдээрээ тэс ялгаатай. Тэдгээр эсүүдээс хэдэн зуу дахин жижигхэн төдийгүй бактерийн эсүүд нь бөөм (амьтан жргамлын эсийн маш чухао эрхтэнцэр. Тухайн эсийг бүтээж цаашид ажилуулах мэдээлэл болох ДНХ хэмээх бодис хадгалагдана. ДНХ –н тодорхой нэг уургийг үүсгэх мэдээлэл хадгалсан тэр хэсгийг нэг ген гэж нэрлэнэ) хэмээх эрхтэнцэргүй юм.

Бактери болон бөөмгүй бусад эсүүдийг Прокариот эсүүд гэж нэрлэдэг. Энэ нь эртний Грек хэлээр Про-өмнөх Кариос-бөөм гэсэн үгнээс үүсэлтэй. Тэгэхээр прокариот эсүүд нь нэн эрт үүссэн ахнхдагч эсүүд болж таарч байна. 1970 аад оны сүүлчээр хэсэг эрдэмтэд Авсралид чулууны дээж дээр ажиллаж байв. Тэндээс манай гарагын ер бусын эртний амьдралын ул мөрийг олсон юм. Хадан дээрхи бактеритай төстэй эсийн чулуужсан үлдэгдэл нь 3.1 тэрбум жилийн настай байлаа.

_________________
Домо аригато гозаймасү!


Share on FacebookShare on TwitterShare on RedditShare on TumblrShare on Google+
Top
 Profile  
 
PostPosted: Feb.18.11 11:56 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Feb.16.10 9:27 pm
Posts: 68
Location: Улаанбаатар
Манай гараг үүсээд 4.6 тэрбум жил болсон гэж үзвэл анхны амьдрал энэ хавьд үүссэн болж таарч байна. Эдгээр эртний амьдрал нь өнөөгийн халуун рашаанд амьдрагч эгэл бүтэц бүхий бактериудтай адилхан бүтэцтэй байна. Халуун рашаанууд нь урт удаан хугацааны явцад очин нь өөрчлөгддөггүй харьцангуй тогтвортой орчин бөгөөд бактериуд амьдрахад нэн тохиромжтой. Эндээс биологчид эртний эсүүд яаж амьдардаг байсныг танихаар оролджээ. Жишээ нь хадан дээрхи энэхүү өнгөрийг үүсгэн олширсон бактериуд нь фотосинтез буюу нарны гэрлийн энергийг ашиглан өөрийн амьдралд хэрэгцээтэй химийн энергийг үүсгэх хамгийн анхны эгэл урвалуудыг явуулдаг байсан байж болно. Гэхдээ ногоон ургамлуудын эсүүдээс ялгаатай нь энэ үедээ тэд хүчилтөрөгчийг ялгаруулдаггүй. Хэрэв эрдэмтийн бодсон зөв бол анхны амьдрал буюу анхны амьд биет нь халуун рашаанд сэлэн амьдрагч бяцхан эсүүд байжээ. Судалгааны явцад 2 тэрбум орчим жилийн өмнөөс хадан дээр шинэ химийн бодисууд үүссэн нь харагдах болжээ. Хадан дээрхи энэхүү улаан давхарга нь оксид хэмээх бодис бөгөөд тухайн цагт агаар мандалд асар их хэмжээний хүчилтөрөгч байсны ул мөр болно. Энэхүү улаан шугамыг үүсэхээс өмнөх цагт агаар мандалд ямар ч хүчилтөрөгчийн молекул байсны ул мөр байдаггүй. Эрт цагийн дэлхий нь химийн хувьд өнөөгийхөөс тэс өөр байсан цаг. Мөн 2 тэрбум жилийн өмнөх энэхүү цагаан чулуун дээр бактериас илүү нарийн биеийн бүтэцтэй эсүүд үүсч эхэлсний ул мөр байна. Энэхүү үе давхрага үүсгэн чулуужсан үлдэгдлүүд нь өнөөдөр дэлхий дээр амьдарч байгаа хөх ногоон замаг хэмээх эсүүдтэй адилхан бүтэцтэй байна. Эртний прокариот эсүүдээс ялгаатай нь энэхүү хөх ногоон өнгөтэй эсүүдийн урт гинжин хэлхээ нь эцсийн дүнд нь хүчилтөрөгч ялгаран гардаг бүрэн хэмжээний фотосинтезийн урвалыг явуулж чаддаг болсон байна. Эндээс үндэслэн биологчид хөх ногоон замгууд нь манай гарагын амьдрал өнөөгийн төрхийг олход иаш чухал үүрэг гүйцэтгэсэн гэсэн дүгнэлтийг хйиж байна. Бяцхан хөх ногоон замгийн эсүүд бага багаар дэлхийгээр нэг тарсан байна. Прокариотуудын амьдраынхаа явцад ихээр ялгаруулж байгаа задралын бүтээгдхүүн болох хүчилтөрөгч хэмээх шинэ бодис нь эртний хүчилтөрөгчгүй ертөнцөд амьдрагч амьд биетүүдэд хортой бодис байсан байж таарна. Гэвч амьд биетийн шинэ орчинд дасан зохицох чадварын хүчинд хоолны молекуулуудаас энергийг илүү үр дүнтэй аргаар гаргаж авах чадвартай эсүүд үүсэж бий болсон байна.

_________________
Домо аригато гозаймасү!


Top
 Profile  
 
PostPosted: Feb.18.11 11:57 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Feb.16.10 9:27 pm
Posts: 68
Location: Улаанбаатар
Энэ нь тэрхүү хүчилтөрөгчийг хэрэглэх юм. Хоолны молекул эсийн потор задрахад тэндээс үүссэн энерги нь эсийн энергийг хадгалагч молекул болох АТФ гэдэг бодист шингэнэ. Хүчилтөрөгч ашиглахгүйгээр бактерийн эсүүд нэг ширхэг сахарын (глюкоз гээд тариа байдаг бас талхтай иддэг сахар байдаг бас модон чихэр байдаг хихи) молекуулаас ердөө хоёрхон АДФ –н молекуулыг бий болгож чадна. Харин хүчилтөрөгчтэй бол үүнтэй адил хэмжээний сахараас 18 дахин их АТФ –н молекуулыг бий болгодог. Их ялгаа байгаа биз? Ингэж энергийн зарцуулалт нь сайжирснаар прокариот эсүүд илүү нарийн бүтэцтэй болон хөгжижи дэлхий маань биологийн хувьд тлүү сонирхолтой газар болж эхэлжээ. Тэгсээр 1 тэрбум орчим жилийн өмнөөс юис асар хурдтай өөрчлөгдөж эхэлсэн байна. АНУ –н Их хавцал хэмээх газрын хаднууд дээр ул мөр нь байгаа юм. Энэ цагаас эхлэн өмнөх эсүүдээс тэс өөр цоо шинэ бүтэцтэй эсүүд үзэгдэх болжээ. Эукариот эсүүд хэмээх Бөөмтэй эсүүд.
Өнөөдөр асар олон өөр төрөл зүйлийн эукариот эсүүд оршин амьдарч байна. Хэрэв тэднийг судлъя гэвэл цөөрмийн уснаас хутгаж аваад түүн дээрээ хэдэн чимх загасны хоол хийхэд 2 өдрийн дараа эукариот эсийн бөөгнөрөл үүссэн байх болно. (усанд байсан эукариот эсүүд үхэлгүй загасны хоолыг идэж олширсон гэсэн үг) Энэ зурган дээр илүү тодотгон дотоод бүтцийг нь ажиглацгаая. Эукариот эсүүдийн бие нь өөрийг нь тойрон сэлж байгаа бяцхан прокариот эсүүдийн биенээс асар илүү нарийн зохион айгуулалттай юм. Өнөөгийн байдлаар амьтан ургамал гэх мэтийн биеийг бүтээдгээс эхлэн нуур цөөрөмд бие даан амьдрагч бүх л эукариот эсүүд үндсэндээ төстэй бүтэцтэй. (нарийн ялгаатай боловч бүх эукариот эсэд байдаг тодорхой эгэл бүтцүүд бий). Гэвч асуулт бол яаж ийм нарийн бүтэц бүрэлдэн бий болвоо гэдэгт байгаа юм. Үүнийг мэдэхийн тулд эрдэмтэд эсийн биеийг задлан салгаад эрхтэнцэр тус бүрийг нь тус тусад нь судалж үзсэн байна. Эукариот эсүүдийн эволиуци хөгжлийн нууцыг агуулж буй нэг эрхтэнцэр бол Хлоропласт (ногоон өнгтөтэй) билээ. Хлоропластын мөхлөгүүд нь фотосинтезийн урвалыг өөртөө явуулдаг бяцхан бөмблөгүүд юм. Ногоон ургамлын бие дотор энэхүү бөмблөгүүд нь нарны гэрлийн энергийг химийн энерги болгон хувиргадаг байна. Энэхүү урвалын явцад ургамлын өөрийн хооллох хоолныхоо молекулыг үүсгэж задралын бүтээгдхүүн байдлаар хүчилтөрөгчийг ялгаруулан гаргадаг байна. (амьтны жишээ нь хүний бодисын солилцооноос нүүрсхүчлийн хий үүсдэг) Нэг гайхалтай зүйлийг олж мэдсэн нь ургамлын амьдралын чухал хэсэг болсон хлоропластын молекуулууд ургамлынхаа биенээс гаднах орчинд ч оршин тогтнож чаддагт байна. Жишээ нь эрдэмтэд ургамлын хандмалаас бэлтгээн хлороплостыг тахианы өндгөнд тарихад өндөгний дотор хлоропластууд оршин тогтноод зогссонгүй гэрлийн нөлөөгөөр олширч байна.

_________________
Домо аригато гозаймасү!


Top
 Profile  
 
PostPosted: Feb.18.11 11:58 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Feb.16.10 9:27 pm
Posts: 68
Location: Улаанбаатар
Лабораторид болж байгаа энэхүү үйл явц гадаа байгаль дээр ч болдог. Жишээ нь энэхүү эмгэн хумснууд өөрсдийн идсэн хөх ногоон замгынхаа хлоропластыг өөрийн биен дундуур арьсны эддээ зөөн авчирснаар ногоон өнгөтэй болсон байна. Ингэснээр энэхүү амьтад хлоропласт үржүүлэгчид болж байгаа юм. Эндээс үүдэн өөр нэг асуулт гарч ирнэ. Энэхүү хоол үйлдвэрлэгч хлоропластын молекулууд эрт цагт биеэ даасан амьд биетүүд байсан байх боломжтой юу? Гэж. Тамааглал нь тийм. Өнөө цагт ч нэг том эукариот эсийн дотор олон жижиг ногоон эсүүд байгаа нь харагддаг. Идсэн хэрэг биш. Бие биенээ дэмжиж амьдарч байгаа хэлбэр юм. Биологит үүнийг Симбиоз амьдрал гэнэ. Том эс нь жижиг эсүүдээ биедээ шингээснээр гадны аюулаас хамгаалж мөн фотосинтез явуулхад шаардлагатай хоол тэжээлийн бодисыг өгнө. Харин доторхи жижиг эсүүд нь хоол үйлдвэрлэнэ. Энэхүү симбиоз амьдрал ургамлын эсүүд дээр яг тэр хэвээрээ харагддаг. Тэгэхээр хлоропластийн молекулууд нь анхандаа фотосинтезийн урвал явуулж чаддаг болсон прокариот эсүүд байсан байх нь. Одоо энэ нь зарим талаар өөрчлөгдсөн бөгөөд одоогийн ургамлын эсүүд хлоропластаа биеэсээ алдвал дахин бий болгон авч чаддаггүй. Энэ нь ургамлын хоол үйлдвэрлэгч гол эрхтэнцэр хлоропластууд нь нэгэн цагт биеэ даасан амьд биет байсан гэдгийн баталгаа юм.

Энэхүү симбиозийн онол нь биднийг эртний өөр нэгэн амьдралын холбоо руу хөтлөнө. Энэ бол амьдралыг хөтлөгч хүч болох ЭНЕРГИ. Амьтны, тухайлбал хүний эсүүд Митохондри хэмээх өвөрмөц эрхтэнцэртэй бөгөөд энэ нь тухайн эсийн энергийн эх үүсвэр болдог. Маш их ажилладаг хүний булчингийн эсүүдээс эхлээд нэг эстэн амьтан хүртэл бүх эсүүд олон тооны митохондри хэмээх эрхтэнцэрүүдийг өөртөө агуулна. Митохондри нь хоолны молекуулуудыг хүчилтөрөгчийн молекулаар исэлдүүлж энэхүү урвалынхаа явцад энергийг үүсгэдэг. Электрон микроскопоор авсан энэ зурган дээр нэг митохондрийг ахруулсан байна. Энэ эрхтэнцэр дотор хоолны молекулууд хүчилтөрөгчийн нөлөөгөөр задрахдаа энергийг АТФ –н молекул хэлбэрээр үүсгэдэг. Хлоропласттай төстэй тал нь гэвэл митохондри нь эсийн дотор өөрөө хуваагдаж олширдог.

_________________
Домо аригато гозаймасү!


Top
 Profile  
 
PostPosted: Feb.18.11 11:58 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Feb.16.10 9:27 pm
Posts: 68
Location: Улаанбаатар
Энэ нь том эсийн дотор симбиоз хэлбэрээр амьдрагч бяцхан эстэй нэн төстэй. Мөн симбиоз байдлаас үүссэн байж болох эукариот эсийн өөр нэг эрхтэнцэр бол шилбүүр хэмээх утаслга эрхтэнцэр юм. Маш олон төрлийн эукариот эс, түүн дотроо сүүгээр бойжигч амьтдын эр бэлгийн эс спермүүд шилбүүртэй. Энэхүү эрхтэнцэр нь тэдгээр эсүүдийг хөдлөхөд хэрэг болдог. Эндээс үзвэл дэлхий дээр нарийн бүтэц бүхий Эукариот эсүүдийг үүсхэд симбиоз амьдралын хэлбэр асар их үүрэг гүйцэтгэсэн байна. Эукариот эсүүд үүссэнээр аажуу явж байсан амьд биетийн хувьсал асар хурдацтай өрнөсөн юм. Эсүүд бөөгнөрөн клони үүсгэж эхэлснээр өөр хоорондоо харьцаж эхэлсэн байна. Ингээд цаг хугацаа өнгөрөхийн хирээр одоогийн амьтан ургамлын өвөг дээдэс болсон олон эсээс тогтсон амьд организмууд үүсэх болж. Прокариот эсүүдийн үүссэн 4.5 жил, эукариот эсүүдийн үүссэн 1 тэрбум жилийн настай харьцуулбал хүн гэдэг амьтан хичнээн шинэ билээ л. Үнэндээ бол хэдхэн сая жилийн өмнө юм шүү дээ.

_________________
Домо аригато гозаймасү!


Top
 Profile  
 
PostPosted: Feb.19.11 12:02 am 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Feb.16.10 9:27 pm
Posts: 68
Location: Улаанбаатар
:haha:

_________________
Домо аригато гозаймасү!


Top
 Profile  
 
PostPosted: Feb.25.11 7:03 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Sep.30.09 10:08 pm
Posts: 4133
Location: Сар жилүүд улиран өнгөрж Сиймхий тархины чавхдасууд нэг нэгээрээ тасардаг газар...
Aileen19 wrote:
Агаа их гоё бичиж баярлажээн. Өнөөдөр манайд рекомбинант ДНХ технологийн талаар лекц орсон. Өнөөх плазмид, эмэнд дасалтай антибиотик, лигаза энэ тэр майр сонирхолтой юм байна лээ. Ямар ч байсан учрыг нь олсон шүү.


цааш нь сонирхуулаач хөө?

_________________
www.tesseract-club.blogspot.com/


Top
 Profile  
 
PostPosted: Feb.26.11 9:51 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Feb.16.10 9:27 pm
Posts: 68
Location: Улаанбаатар
nazist_bilguun wrote:
Aileen19 wrote:
Агаа их гоё бичиж баярлажээн. Өнөөдөр манайд рекомбинант ДНХ технологийн талаар лекц орсон. Өнөөх плазмид, эмэнд дасалтай антибиотик, лигаза энэ тэр майр сонирхолтой юм байна лээ. Ямар ч байсан учрыг нь олсон шүү.


цааш нь сонирхуулаач хөө?

:)

_________________
Домо аригато гозаймасү!


Top
 Profile  
 
PostPosted: Feb.26.11 10:08 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Feb.16.10 9:27 pm
Posts: 68
Location: Улаанбаатар
nazist_bilguun wrote:
Aileen19 wrote:
Агаа их гоё бичиж баярлажээн. Өнөөдөр манайд рекомбинант ДНХ технологийн талаар лекц орсон. Өнөөх плазмид, эмэнд дасалтай антибиотик, лигаза энэ тэр майр сонирхолтой юм байна лээ. Ямар ч байсан учрыг нь олсон шүү.


Аанхаан. Баяртай байна. Тэгвэл Molecular Biology -ном нтр хэрэг болох байх, тэ?

_________________
Домо аригато гозаймасү!


Top
 Profile  
 
PostPosted: Feb.27.11 11:45 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Sep.30.09 10:08 pm
Posts: 4133
Location: Сар жилүүд улиран өнгөрж Сиймхий тархины чавхдасууд нэг нэгээрээ тасардаг газар...
Тэгвэл өөрөө тусдаа Биотехнологи гэсэн сэдэв нээж болно шдэ. :wink:

_________________
www.tesseract-club.blogspot.com/


Top
 Profile  
 
Display posts from previous:  Sort by  
Post new topic Reply to topic  [ 36 posts ]  Go to page Previous  1, 2
Энэ сэдэвийг FB зарлах

Who Likes This Topic on Facebook? 


All times are UTC + 8 hours


Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  




Copyright Asuult.NET © 2000-2014.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2014 phpBB Group.