#AsuultSambar :

AS is now Mobile! iOS & Android App-г суулгаарай!
It is currently Sep.02.14 9:51 am

All times are UTC + 8 hours


Asuult.NET & Mongolduu.com Facebook Page:




Post new topic Reply to topic  [ 851 posts ]  Go to page Previous  1 ... 14, 15, 16, 17, 18, 19, 20 ... 33  Next
Author Message
PostPosted: Sep.03.09 3:14 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Jan.11.05 3:24 am
Posts: 4953
Location: Эх орондоо
Өө хэлээд юу гэх вэ дүнзэн байшин бол янзтай шүү дээ. Сэвэлзээд, модны үнэр сэнхийгээд л юу гэмээр юм ямартаа ч бидний амьдардаг дөрвөн хананаас ялгардаг үнэр лав байдаггүй. Богинохон хугацаанд амжуулах ажил ихтэй явсан болохоор харин ийш тийш өшөө сайн хэсч чадаагүй ээ.
Явсан газрынхаа зураг хөргөөс байвал сонирхуулаарай хө.

Гадуур жаал алхалаа навчис шарлаад явган хүний замаар нэг тархчихаж, алтан намар аягүй гүн сэтгэгдэл төрүүлдэг шүү золиг гэж.

_________________
http://tinyurl.com/junglemn


Share on FacebookShare on TwitterShare on RedditShare on TumblrShare on Google+
Top
 Profile  
 
PostPosted: Sep.04.09 8:43 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Jan.11.05 3:24 am
Posts: 4953
Location: Эх орондоо
Өглөөний мэнд...
Зөв үлгэр дууриал үзүүлж замын хөдөлгөөнийг соёлтой байлгахыг хүсэн хичээх хэд гурван жолооч үнэхээр мэдрэгдэж харагддаггүй хэрнээ хутгаж, үймүүлж бөглөө таглаа үүсгэхэд 2 байтугай ганцхан мэдрэл гацаа байхад хангалттай юмдаа. Замын уулзвар дээр 10-аад хором зогсохдоо шүргэлцчихээд бие биенээ хялаан зогсох хоёр бүсгүйг хараад их л юм бодлоо хөөрхийс... яарвал даарна гэдэг.
Ер нь манай Монголчууд бүгдээрээ anger management хийлгэмээр юм дөө :hihi:
Хар өглөөгүүр бухимдаад эхлэхээр тэгээд тэр өдөр бүрхэг болох хандлага бараг 80-90 хувьд дүйх байхдаа. Бухимдсан хүн юу л сайхан санав гэж дээ.

_________________
http://tinyurl.com/junglemn


Top
 Profile  
 
PostPosted: Sep.06.09 6:42 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Jan.11.05 3:24 am
Posts: 4953
Location: Эх орондоо
Оройн мэнд...
Ням гарагийг гэртээ ганцаараа өнгөрүүлэх ч бас сайхан биш байна шүү туучий гэж. Сайхан амарч хэвтэнгээ гэртээ хэрэгтэй байгаа зүйлсээ бодон жагсааж бичиж аваад гардаг юм байна. Өчигдөр ИД, Tedy, PC Land, МИГМА, IT Zone, Next энэ тэрээр тэнэчихсэн учир шууд хороолол орж НОМИН, БСБ, НЕКСТ, Барилгын төв, Панасоник төв, Hermes гээд дундуур нь шалдар гулдар дэлгүүр гэж явсаар муухай халуурсанаа гэнэт мэдрээд Мишээл явахаа болив :haha:. Ядарсан байна ч гэж жигтэйхэн пэээээх :hihi: Бүсгүйчүүд одоо ядардаггүй юм байхдаа л гэж бодлоо. Энд тэнд тийм ч гоё юм, ийм ч гоё, энүүгээр ороё, тэрүүгээр ороё хэсэе, тэнэе гээд л байдаг улс. Хүнсний дэлгүүр орж хүнсээ цуглуулангаа хэд гурван шар айраг унагах ч :hihi: харин сайхан shopping шүү.
Image
Хэрэгтэй зүйлс:
Хивс том, жижиг
Үүдэндээ хувцасны өлгүүр бас бустай хослол
Нэг гарын ая даачихаар ПС
Ажлын ширээ сэлт
Нүд баясгаж сэтгэл сэргээх нэг сайхан ТВ, Home theatre хослол
Галын өрөөнд нэг уур соруулах юм
Сайхан буйдан гээд явж өгнөө эдийн шуналтай хүүр чинь :hihi:.
Шинэ он гарахаас өмнө учрыг нь олчихоод шинэ он гарахад сайхан төсөөлж зурсан зургаа бодит болгоод сууж байна даа хө.
За тэгээд юм хум үзэж харахад энд байдаг асуултын залуусын элдэв сэдвүүд бас их амьдралд хэрэг болох юм байна шүү, зөв сонголт хийх, авах гэж буй зүйлээ өөртөө тохирох эсэхийг мэдрэх гэхчлээд.
Бас баахан кино нээлтээ хийх нь дээ Тэнгэрийн Ивээл, Би Чамд Хайртай 2, Амьдрах Тасалбар бас бус юм дуулдаад байх шиг байсан. Энэ дундаас Амьдрах Тасалбар бол бодит амьдралаас сэдэвлэсэн, хар тамхины эсрэг агуулгатай гэдэг утгаараа их сонирхол татаж байгаа.
За Би Чамд Хайртай 2-ын хувьд бол ийм тийм гэж хэлэх хэцүү л байна сайхан ч нэртэй, сайхан кино байсан өнөөдөр цаг үетэйгээ нийцэн шинэчлэгдэх нь ямар байх бол гэсэн бодол байж л байна. Харин энэ киноны хамт олны идэвхижүүлэлт их өргөн цар хүрээтэй, бүтээлч санагдаад байгаа юм.
Тэнгэрийн ивээл 35мм хальсаар бүтээгдсэн гэсэн ОУ-ын кино наадмуудад оролцож байгаа гэсэн утгаараа бас чанартай уран бүтээл болсон байх, агуулга бол ерөнхийдөө Оддын эрэлд хавьцаа юм уу даа жаахан бүдүүлэг хэлбэл.
Сайхан хоол хийж аваад хүн хар дуудаж зөнгөртдөг ч юм уу дөө. БҮГДЭД
Асуулт: Энэ youtube гэсэн нь болохгүй байгаа юм байхдаа?

_________________
http://tinyurl.com/junglemn


Top
 Profile  
 
PostPosted: Sep.07.09 1:38 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Jan.11.05 3:24 am
Posts: 4953
Location: Эх орондоо
Өдрийн мэнд...
Махчин болж дууслаа л даа сүүлийн хэдэн өдрүүдэд бөөн л чанасан, шарсан, хуурсан мах, цул мах, хачиртай мах... яааа :xmad:.
ТВ хараад хэвтэж байтал GPS худалдаалах талаар гарч байна, Монгол орны мэдээллийн баазтай, УБ хотын өнцөг булан бүрийг хамруулж өгсөн, Монгол хэлээрээ ашиглана, Монголоор уншиж өгдөг гэхчлээд үнэхээр хэрэгцээтэй зүйл олон байлаа. Нэг өөлөх юм нь УБ хотын зураглал, мэдээллийн бааз нь 2000 оны байдлаар авто, зум, шугам сүлжээнүүд нь гайгүй боловч байшин хороолол, булан тохой нь жаахан өөрчлөгдсөн байж мэдэх юм билээ. Бусдаар бол хэрэглэж үзээд асуудал гарчихгүй бол тун ч боломжийн шүү :wd:.
Сайтаар нь зочлоод сонирхоод үзээрэй. Бас тус хамт олны боловсруулж байгаа Англи-Монгол бичгийн орчуулгын програм нь сонирхолтой санагдав. Demo хувилбар нь сайт дээрээ онлайнаар байна лээ. Надаас л дээр Англи хэлтэй цус байх чинт вээ :razz:.
Code:
http://www.globaldirection.org/
- 8O өчигдөр болж байсан сайт нь болохгүй байх юм. Тэгэж байгаад ажиллах биз сонирхоорой гэж хүсэх байна.

Бас л юм хайж яваад нэг ийм авсаархан сайт олсон юм. Хэрэг болох нэгэнд нь тус болж юуны магад.
Code:
http://www.languagehelpers.com/


Зураг авах дур сонирхол ихсэж, зургийн төхөөрөмжтэй болох хүсэл, тачаал бадарч ядаад эхлэхээр зурагтай холбоотой, сонирхолтой харагдсан зураг болгоныг үзэж гайхдаг, учир утгыг нь ухах гэж уханатах нь ихэслээ шүү. Гэрлээр ингэж зураг зурж бариад элдэв зүйл хийгээд байгаа нь гоё санагдаад байдаг юм.
Image
Code:
http://www.lapp-pro.de/

Жинхэнэ ч юм шиг, комптьютерээр бүтээчихсэн, засчихсан ч юм шиг... Юм мэдэхгүй хүнд юу юу ч гэдэг билээ :razz: ямартаа ч гоё, сонирхолтой :wd: Сайт нь ч бас гоё хийцтэй юм.

_________________
http://tinyurl.com/junglemn


Top
 Profile  
 
PostPosted: Sep.08.09 8:39 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Jan.11.05 3:24 am
Posts: 4953
Location: Эх орондоо
Өглөөний мэнд...
Сүнс гэж байдаг бол манай ажлын өрөө ёстой моорог, сүнс сүг сүүдрийн цуглуулга болж дууслаа л даа. Энэ олон хар ялаа одоо хэн гээч бурхан, буг чөтгөрийнх нь бүтээл юм бол доо, үнэндээ зовоох юмаа новш.

Өглөө эртхэн ирсэн чинь ажлын бүсгүй найз залуугаа дагуулсаар орж ирэн жавар үргээнэ гэсээр аман хуур гарган хуурдаж алдлаа. Хөөөх 8O ямар гоё сонсогддог юм бэ?
Сонсголонтойн дээр уураг тархи амраагаад ч байх шиг :wd: хэлэх үггүй сайхан юм.
Image
Quote:
Хулсан хуур буюу аман хуур хэмээн нэрлэгддэг энэхүү хөгжмийн зэмсгийг ерийн хулсний өнгөн талаар үйлдэн хийдэг байжээ. Их төлөв 10-14 см-н урттай, 2-2.5 см өргөнтэй, голч дундуур нь зурваслан ухаж, 8-10 см урт хэл гаргаж хийдэг. Хэлний уг хэсэг буюу их бие талд нүх гарган, түүнд утас бэхлэж уядаг нь хөгжимдөх хөдөлгүүрийн гол хүчин зүйл болдог ажээ.
Утсыг доргион татах, амьсгалын түрэлт таталт хоёрын нарийн зохицолдоо, тоглолтын эв дүйн ураар цуурайлах эгшиг үүсгэн тоглуулдаг нь авъяас шаардсан, уран сайхны мэдрэмжтэй холбоотой учир тоглогчдоос сонордохуйн сонсголтой байхыг шаарддаг аж. Аман хуураар аль ч дууг тоглохоос гадна элдэв дуу чимээ, үйл явдал, хөдөлгөөнийг дүрслэн үзүүлж болдог байна.

Code:
http://www.medeelel.mn/index.php?page=art&sm=83&s=9035

Бокс үзэж, тамирчдаа дэмжих гээд ТВ хараад хэвтэхээр л унтчихаад байх юмаа.

_________________
http://tinyurl.com/junglemn


Top
 Profile  
 
PostPosted: Sep.08.09 12:25 pm 
Offline
Gosu Player
User avatar

Joined: Jun.25.07 3:52 pm
Posts: 1412
Энэ нээрээ үнэн гоё блог байна. Амжилт :hi:

_________________
learn to make way early in life


Top
 Profile  
 
PostPosted: Sep.09.09 1:49 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 2:33 am
Posts: 13222
ErBr wrote:
Энэ нээрээ үнэн гоё блог байна. Амжилт :hi:

сайxан блог :wd:


Top
 Profile  
 
PostPosted: Sep.10.09 2:18 am 
Offline
Тугчин Гишvvн
Тугчин Гишvvн
User avatar

Joined: Aug.23.09 2:40 pm
Posts: 185
Location: hide&seek
Аман хуур тоглоод сурчихвал үнэхээр манай үндэсний мөртлөө их өвөрмөц хөгжмийн зэмсэг юм байна лээ дээ.

Ийш тийшээ авч явахад авсаархан, элдэв тээр болохгүй, тэгсэн мөртлөө гадаад хүмүүсийг бишрүүлж чаддаг юм билээ.

_________________
хайрын нет


Top
 Profile  
 
PostPosted: Sep.10.09 11:00 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Jan.11.05 3:24 am
Posts: 4953
Location: Эх орондоо
Өглөөний мэнд...
o:hacHbRett:P - гадныхан гэлтгүй бид нар өөсрдөө ч бишрэн чичирнэ дээ :wd:.

ХА-ГА
Image
Халтуур хийх буюу ажлын бус шугамаар хувиараа ур чадвараа болон ажлын байраа ашиглан олсон орлого болон энэ үйл явцаа ХА-ГА гэж нэршдэг болсон юм байна одооны залуус. Мөн Г үсгийг хэлний угийн биш хэлний Г гээр хэлнэ шүү. ХА-ГА like it :xi:
Яагаад ингээд тэс хөндлөн юм яриад унав аа гэхээр өчигдөр жаал дэрвэж дэрвэчихээд хэдэн нөхөдтэйгээ буу халан суухад өрнөсөн яриа, маргаанаас үүдэн төрсөн бодол л доо. ХА-ГА хийдэг нэг нь өөрийгөө болон өрөөл бусад ХА-ГА-чдаа өмөөрөн хэлэхдээ ХА-ГА хийх боломжгүй бол цэвэр цалингаар амьдрах боломж алга байна, бага сага байгууллагадаа хохиролгүй ХАГА хийхэд зүгээр шд, энэндээ ч ажилчид урамшиж, сайн ажилласнаар байгууллагад сайнаар нөлөөлдөг гэж мэтгэх юм билээ.
bemgx ч эхэндээ баахан няцаах гэж үзлээ. Та нар ингэж дундаас нь цавчиж байхаар хэдэн сар гүрийж цэвэр цалингаараа ажиллаад, ажлаа сайн хийгээд явбал байгуулагын чинь ажил илүү хурдан урагшилж тэр хэмжээгээрээ та нарын цалин, хангамж нэмэгдэх учиртай. Тэгээд ч илүү ирээдүйтэй, хэн нэгнээс нуух, баталгаатай биш цаг зуурын орлоготой байснаас дээр биш үү? гэж асууж үзлээ.
Хариулт: мануусын ажил шал ондоо шд биеийн хүчний хар ажил, хамаг тамир тэнхээгээ бардаг болохоор илүү хичээлээ хичээлээ гээд робот биш хойно хэмжээтэй л ажиллана. Ажил хөнгөвчилөх элдэв автоматжуулалт энэ тэрийг хийнэ гэхээр байгууллагын хэмжээний нүсэр асуудал болохоор шууд ажилчид дээр урамшуулал, цалингийн нэмэгдэл энэ тэр орж ирдэггүй юмаа гэж байна.
Зэ тэгээд нэлээн ч ярьсан, нэлээн ч халсан, нэлээн ч асуудал шийдэх шахсан Монгол орныг орвонгоор нь эргүүлэх шахсан :lol:.

Эцэст нь тэгээд манай улс чинь аж үйлдвэрлэлийн хөгжил муутай, ерөнхийдөө худалдаа дагнасан улс болохоор бараа бүтээгдэхүүн шууд болон дамнан худалдаж, борлуулж байдаг болохоор өнөө ХАГА гээч зүйлийг гаргахгүй хянана гэдэг хэцүү асуудал юм 1-рт.
2-рт: тодорхой хэмжээний эрсдлийн үнийг барааныхаа үнэнд шингээж өгөөд, энэ шингээсэн эрсдлийн үнээрээ ХАГА-наас үүдэн гарах тайлангаарх борлуулалтын бууралт, бараа эргэлтийн хугацаа удааширсаны шархыг нөхөж болох юм.
3-рт: ХА-ГА байж өгснөөс ур чадвар сайтай ажилчдаа алдахгүй байх, мөн ажиллах урамшил өгөх нөлөөтэй байж болох юм.
4-рт: Албан ёсны борлуулалтын мэдээгээр тухайн барааны хэрэглэгчдийн тоо гарахаас гадна далд хэрэглэгчид болох ХАГА-ны хэрэглэгчдийг байгаа гэж тооцолохоор тухайн байгууллагын тухайн бараа бүтээгэдхүүний хэрэглэгчдийн хүрээ элдэв сурталчилгаа, идэвхижүүлэлтээс үл хамааран бага ч гэсэн хэмжээгээр нэмэгдэх боломжтой ч юм шиг.
5-рт: Мэдээж энэ бүх ХА-ГА-ны үйл ажиллагаа даврааж, дэврээхгүйгээр хянаж байх ёстой. Тэгээд энийгээ Монгол удирдахуйн ур ухаан гэжаахгүй юу хаха :razz:.
Баахан ХА-ГА дэмжээд хаясан чинь далд ЭЗ маань талийгаад мань мэт нь бодит зээлээ тооцоолох толгойгоо гашилгадаг болж, улам л илүү нийгмийн гүн рүү шигдэх хэрэгтэй болох байхдаа.

ХА-ГА-чин залуус байвал хэмжээ, хязгаартай гоё ХА-ГА-даарай гэж хэлэе даа :wink: (энд тэндээс худалдан авалт хийчихээд зарлагын баримт болон, нэхэмжлэх энэ тэр дээр дүн нэмж бичүүлдэг хүмүүс ХА-ГА-чинд тооцогдоно доо бас л).


АВИЛГАЛЧ духнууд энд ёстой хамаагүй шүү :xi:

_________________
http://tinyurl.com/junglemn


Top
 Profile  
 
PostPosted: Sep.10.09 11:34 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Jan.11.05 3:24 am
Posts: 4953
Location: Эх орондоо
ЭНЭ БОЛ ХА-ГА биш.
Хямд, хулхи архиар хөдөөгийн дарга нар баяжих боллоо
Image
Quote:
Хөвсгөл аймагт гэхэд аймгийн Засаг дарга Цэрэнжавын нэртэй дүү Төмөрбаатарынх нь удирддаг хувийн компани “Хар далай ээж”, “Хөх далай ээж”, “Чингүнжав зэрэг архиудыг аймгийн дэлгүүрүүдэд шахдаг тухай жишээг иргэд өөр хоорондоо шивэр авир хийх юм билээ.

Үүний зэрэгцээ “Эзэн Чингис”, “Мөрөн, “Хөвсгөл-999” гэх архиудыг үйлдвэрлдэг “Мөнх трэйвэл”, “Сонголт”, зэрэг компаниудын эзэд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид гээд бодохоор эдгээр хүмүүс эрх мэдлийн төлөө юуны учир улайран дайрдгийн тод жишээ гэлтэй. Ямартаа ч учир мэдэх зарим нэгний яриагаар УИХ-ын гишүүнээр сонгогдсон ноён Г.Занданшатарын хямд архины бизнес ч Баянхонгорт байдаг гэлцэх нь баталгаагүй хямд бүтээгдэхүүний аюул бидний эргэн тойронд улам нүүрлэсээр байгаагийн тод жишээ.

Уг нь бол өртөг зардлаа шингээгээд, ашгаа хамгийн багаар нэмж, татвараа төлөөд 32 хувийн хатуулагтай эдгээр архиудын зах зээлийн үнэ нь хамгийн багаар бодоход 3000 шахуу төгрөг байх байтал тэд архиа дунджаар 2500 төгрөгөөр зарж байгаа нь үнэхээр эргэлзмээр байгаа биз. Үнэндээ саяхан л “Азийн чоно”-ын балгаар хэдэн хүний амь сүйдсэнийг эдгээр эрхмүүд мартсан л юм байх даа. Ер нь тэгээд татвар төлдөг цөөн хэдэн компаний далбаан дор татвараа төлдөггүй энэ мэтийн орон нутгийн увайгүй бизнесмэнүүд бохир аргаар амьдарч байгаадаа ичдэггүй л юм байх даа.

Code:
http://factnews.mn/news/view/index/id/4694


_________________
http://tinyurl.com/junglemn


Top
 Profile  
 
PostPosted: Sep.13.09 2:27 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Jan.11.05 3:24 am
Posts: 4953
Location: Эх орондоо
Амралтын өдрийн өглөөний мэнд...
Бямба гарагийг амралтын өдөр болгохоор шийдэж орноосоо ч өндийлгүй шахав өнгөрөөвөө. Урьд шөнө нь гадуур жаал тарвалзаж авчихаад, боксчдынхоо тоглолтыг үзээд оройтсоныг ч хэлэх үү үд хүртэл унтаад авав ёстой сайхан амралт. Сэрмэгцээ wall-e гарч байхыг хараад хэвтчихсэн чинь тэр чигтээ дүмбийрсээр байгаад эцэст нь hangover-доод дуусах шивдээ :hihi:.
Эхлэл
Image
Бүгдэд л сайхан байдаг байх. Хөгжилтэй, таашаалтай, юу эсийг хийчих гэгэлзэлтэй гэх мэт блабла-тай.
Төгсгөл
Image
huh юу болчихов оо?, яачихав аа?, арай хэтрүүлчихжээ, сүүлийн нэгийн хэрэггүй..., амьдрал бүрхэг байна шүү, мөнгөгүй болчихож, ёоох тамирдаж үхлээ, хүүр юмаа, чи гайгүй юу?, харин чи?, энэ хэн бэ?, энэ хэнийх вэ?, энэ одоо юу вэ?, хэн энийг уусан юм?, хэн хайчсан бэ?, цаг хэд болж байна?, энэ гэрийгээ нохойн хороо, ахиад хэзээ ч ингэхгүй дээ соёлын тэргүүний ажилтан гэж, хольхоор ингдэг юмаа... :hihi: ёстой дүффф мэдрэмж шүү. (эмэгтэй хүнд бол бүр хэцүү яанаа би хаана байнаа?, энэ хэн бэээ?, миний хувцассссс, :oops:)
ӨРНӨЛ - юу болсон бээ :??:
Image
Болж өрнөсөн үйл явц, хийсэн хэрэг, тарьсан балагаа сонсох ч хэр баргийн хүний тэсвэрлээд гөлрөөд суугаад байдаг юм биш дээ :razz:. Ихэнх тохиолдолд наргиа хойно наргиан болоод л хожим дурсамж болон яригддаг бол ховорхон тохиолдол хэдий ч маш их гарз хохиролтой алхамууд хийгдэхийг хэзээ ч, хэн ч үгүйсгэж чадахгүй. Тэгэхээр бас болгоомжтой, өөрийгөө хэн билээ гэдгээ мэдэрч зохистой, таашаалтай, хүртээлтэй... ашиглаж сурах нь зөв байхдаа. Гэхдээ заавал хэрэглэ, хэтрүүл гэж байгаа юм биш шүү :wd:.

ДЭЛХИЙН МОНГОЛЧУУД
Image
Цагаанбаатар, Бадар Ууган, Энхзориг, Сэрдамба, Мөнх Эрдэнэ, Түвшинбаяр, Мөнгөнтуул, Гүндэгмаа, Мөнхбаяр, Амарбаясгалан, Наран тунгалаг, Пүрэвбаатар, Наранбаатар, Дагвадорж, Даваажаргал, Бямбадорж, Төгсцогт, Энхбат, Өлзий Орших... цааш уртаас урт үргэлжлэх энэ олон тамирчид маань бүгд дэлхийн хүмүүс гэдэгтэй санал зөрөх хүн үгүй гэж бодож байна. Хөдөлмөрлөсөн хөдөлмөрийнхөө үр шимийг хүртээд зогсохгүй Монгол гэсэн нэгэн нэрээр овоглосон бүх Монголчуудыгаа таниулж, ядруу яваа нэгэндээ урам хайрлаж, шантарсан нэгэндээ сэтгэлийнхээ дэм хайрлаж, аархуу нэгэндээ цагаан атаархал, шургуу хөдөлмөрлөх эрмэлзлийг төрүүлж, бие тэнхээ муутай нэгэнд ч амьдрах, хөгжих итгэлийг төрүүлж, хүний газар, бусдын нүдэнд харц дээгүүр, итгэл үнэмшилтэй алхалж, аяглах урмыг төрүүлж өгч байна даа. Бид мэднэ, дэлхий мэднэ Чингис хааныг минь, бид мэднэ, дэлхий удахгүй мэдэрнэ манай тамирчдыг :wd:.

Залуустаа баярлалаа :aah: :wd:

Зөвхөн спорт гэлтгүй урлаг, соёл, шинэлжх ухаан, танин мэдэхүй, гоц авьяас, ур ухаан, сэтгэн бодолт гээд ямар ч салбар/төрөлд Монгол хүн юуг бүтээж, юуг сэдэж, юу хийж явааг бид бүрэн тооцоолж, тогтоож чадахгүй ч Эрдэмтэй хүн даруу, Их мөрөн дөлгөөн гэдэгчлэн бий болгосон гавьяагаа, гаргасан амжилтаа өөртөө, гэр бүлдээ, танил нөхөддөө дуулгахаас цаашхид шунан дурладаггүй хүмүүс олон байдаг юм билээ. Албан бус болохоор баттай гээд батлаад гайхуулж чадахгүй сураг сонсоход гайхалтай хүмүүс олон юм билээ.

_________________
http://tinyurl.com/junglemn


Top
 Profile  
 
PostPosted: Sep.13.09 2:30 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 2:33 am
Posts: 13222
Манай аваргуудын зураг сайхан байна аа.
Харин хошой аварга Лхагва маань харагдахгүй байх чинь.
Тамирчид маань үргэлж бидэнд урам өгч байдаг шүү.


Top
 Profile  
 
PostPosted: Sep.13.09 2:38 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Jan.11.05 3:24 am
Posts: 4953
Location: Эх орондоо
Сая баахан google-дэж байгаад наачихсан юм. Энд тэндээс авсан эх сурвалж ч байхгүй. Илүү сайхан мэдээлэл цуглуулж гэмээ нь илүү сайхан зураг блогтоо өлгөж авнаа. Энд дурдагдаагүй олон шүтээнүүд байгаа байгаа. :wd: хойшдоо, ойрын олимп гэх мэт-д найдах тамирчид маань түлхүү байгаа.

_________________
http://tinyurl.com/junglemn


Top
 Profile  
 
PostPosted: Sep.14.09 10:02 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Jan.11.05 3:24 am
Posts: 4953
Location: Эх орондоо
Өглөөний мэнд...
Шинэ долоо хоногийн өглөө ингээд хөгийн юм бичих ч таашаахаар зүйл биш боловч бас хэрээс хэтэрсэн хэрэг болохоор хуулбарлан тавилаа. Сэтгэл гарган, анхаарлаа төвлөрүүлээд нэг уншаарай.
Ханьдаа, хайрдаа, үр хүүхэддээ, хойч үедээ хайртай бол, эрүүл саруул, атаатан дайсангүй, хор хөнөөлгүй, амар тайван амьдрах эрмэлзэлтэй байгаа гэж итгэж байна шүү.
Quote:
Дэлхийн томоохон улсуудад «China town» буюу Хятад хороолол гэж байдаг. Хятадууд өөрсдийн байгуулсан хороололдоо эх орондоо байгаа юм шиг амьдарч, ханз vсгээ хаа сайгvй бичиж, шанаган тогоогоо хийж идэцгээж байгааг бодитоор нь хараагvй юмаа гэхэд кинон дээрээс хараагvй хvн vгvй биз.

Манай улсад ч ийм хороолол vvсээд удаж байгаа аж. Бусад орны Хятад хорооллоос ялгаатай нь тэд өөрсдийн байгуулсан хороололдоо Монгол улсын иргэн шиг амьдарч байгаа юм. Гадаадын иргэн харьяатын албанд өчигдрийн байдлаар хувийн ажлаар удаан хугацаагаар оршин суугч болон байнга оршин суугч, цагаач иргэд нийт 4500 орчим бvртгэгдсэн байна. Vvний тал орчим хувь нь буюу 1600 нь Хятад улсын иргэн.

Гэтэл удаан хугацаагаар оршин сууж байгаа Хятад иргэдийн 505 нь Сvхбаатар дvvргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт оршин сууж байгаа юм байна. Мөн тус дvvргийн 11-р хороонд 300 орчим Хятад иргэн амьдарч байна. Гадаадын иргэн харьяатын алба нэг сараас дээш хугацаатай манай улсад байх гадаад иргэдийг удаан хугацаагар оршин суух гэж тодорхойлдог аж. Харин хороо зургаан сараас дээш хугацаанд оршин суух гадаад иргэнийг бvртгэдэг ажээ. Ингээд бодохоор Монгол Улсад албан ёсоор байнга оршин сууж байгаа бvх Хятад иргэд «Зуун айл»-ын иргэн тойрон буюу Сvхбаатар дvvргийн 11,12-р хороонд оршин сууж байгаа болж таарах гээд байгаа юм. Тус дvvргийн 12-р хороо Хангайн 1-23 хvртэл гудамжаа дугаарласан байдаг. Гэтэл Хангайн 13-р гудамд байх 10 айлын ердөө хоёр нь л монгол айл гэж байгаа. Энэ бол наад захын жишээ гэж хорооны ард иргэд ярьж байна.

Зөвхөн энэ хороонд Хятад иргэд ийм олноороо оршин сууж байгаа нь барилгын материалын томоохон төвлөрөл болох «Зуун айл»-тай холбоотой. Байшингийн дээвэр, чулуун тавцан, шохойн хавтангаас аваад бvх л барилгын материалын дэлгvvр Хятад хvний мэдэлд шилжсэн байгаа юм. Ганц нэг цайны газар, банк, хvнсний дэлгvvр л монгол хvний мэдэлд байгаа гэнэ. Ажилдаа ойрхон гэртэй болох гэсэн Хятад иргэдийн төвлөрөл «Хятад хороолол» vvсгэсэн нь ойлгомжтой. Сvхбаатар дvvргийн 12-р хороо Хятад иргэдтэйгээ нийлээд 7114 хvн амтай, 40 мянган метр ам дөрвөлжин газар нутагтай. Гэтэл газар нутгийнх нь гуравны нэг хувийг Хятад иргэд эзэмшээд авчихсан аж. Нэг Хятад 2-3 хашаатай байх нь энгийн vзэгдэл.

Газрын тухай хуульд зөвхөн Монгол Улсын иргэнд Улаанбаатар хотод 0.5 га газрыг нэг удаа олгоно гэсэн заалт байгаа. Харин гадаадын иргэн харьяатад тvр хугацаагаар газар олгоно гэж заасан. Гэтэл хятад хорооллын Хятадууд 0.5-аас илvv га газар хувьдаа эзэмшиж байгаа нь дэндсэн асуудал болоод байна. Монгол эхнэртэй, хvvхэд нь манай улсын харьяат Хятад хvн мэр сэр байгаа ч бvгд тийм биш гэдэг нь тодорхой. Монгол улсад иргэний өмчлөлийн газар худалдаж авбал заавал газрын албанд бvртгvvлэх тухай эрх зvйн заалт ч байдаг. Тийм байтал гадаад улсын иргэнд ийм их хэмжээний газрыг эзэмшvvлж байгаа хуулийн алдаа юу, газрынхны алдаа юу. 12-р хорооны газар нутаг дээр орон сууцны хороолол бусад томоохон бvтээн байгуулалт хийж болохоор. Хэрвээ газарт ороод барилга байшин барихаар болвол Хятад улсын иргэний хувийн өмчийн газрыг худалдаж авах болох гээд байгаа юм. Өнөөдөр Улаанбаатар хотод тэгш газар битгий хэл уулын орой дээр газар авахад хэцvv байгаа.
Аятайхан байрлалтай хашаа худалдаж авна гэдэг мөнгө муутайхан хvнд хэцvv даваа болсон. Харин мөнгөтэй гадаадын хvнд бол тvvн шиг амархан юм байхгvй. Улс бvхэнд цагаач иргэд төдийгvй удаан хугацаагаар оршин сууж байгаа гадаадын иргэн өөрсдийн хорооллоо байгуулан амьдарч байхад манай улс тэгэхгvй гээд ч яах билээ. Гэхдээ ашигтай газраа гадныхан, тэр дундаа Хятад иргэдэд өгчихөөд өөрсдөө уулын орой руу мацаж байх гэж. Гадаад улсын иргэн Монголд газар тvрээсэлж л болно гэсэн хууль гаргавал хатуудсан болохгvй байх. Монголын «Хятад хороолол» өдрөөс өдөрт тэлсээр л. Удахгvй «Зуун айл» нэрээ сольж «China town» болоод ханз vсэг, хятад хvмvvс, шанаган тогооны газруудаар дvvрч, хил зааглах вий дээ.

Н.Пунцагболд

Code:
http://sonin.mn/2009/09/11/нийслэл-дахь-хятад-хороолол/

Image
Монгол Улсын Иргэний Бүртгэл Мэдээллийн Үндэсний Төвийг хардаа 8O. Ийм байж болох уу? үнэн эмзэг байгаа биздээ. Нэг муу егзөр хужаа газар ухаж байна гээд хамаг цахилгаан энээ тэрээний утсыг тас цохичиход хэдэн өдөр лөөлөө боллоо, за тэгээд эргэн тойрон хоол ундны газар, худалдаа үйлчилгээ нь дан хужааснууд байхад ямар нэг халдлага, хахууль, идээ бээрт өртөхгүй ажиллах чин зоригтой, тууштай хүн өнөөдөр манай Монгол хэд бий билээ?
Монгол Улсын Иргэний Бүртгэл Мэдээллийн Үндэсний Төв
Монгол Улсын Үндэсний Архивын Газрууд бол маш анхааралтай, хамгаалалтай, дархлаатай байх ёстой баймаарсан. Төрийн төлөө оготно боож үхнэ гэдэг шиг санагдавч санаж явбал бүтнэ гэж бас байдаг bemgx гэв гэнэт хийсч ирээд ЕС болоод зандрахгүй ч үзэл бодол ижилтэй залуус байгаа байлгүй гэж найдах байна даа.

_________________
http://tinyurl.com/junglemn


Top
 Profile  
 
PostPosted: Sep.15.09 9:37 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Jan.11.05 3:24 am
Posts: 4953
Location: Эх орондоо
Өглөөний мэнд...
Шоо бас гоё л тоглоом байлаа
Image
Хэсэг хэсгээр нь салгаж байгаад өнгө өнгөөр нь тааруулаад эвлүүлчихдэг үе зөндөө байж дээ. За тэрч яах вэ, Сутас гээд 12-р ангиа дөнгөж дүүргээд байгаа нэг жаалхүүгийн шоогоо хэрхэн эвлүүлэх шийдэл олсон нь сонирхолтой байлаа.

Энэхүү шийдэлдээ ашигласан програм, аргачлал зэргээ дэлгэрэнгүй танилцуулах бололтой.
Code:
http://sutas.lt/rubiks-cube-solving-robot-rdrk/

_________________
http://tinyurl.com/junglemn


Top
 Profile  
 
PostPosted: Sep.15.09 8:50 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 2:33 am
Posts: 13222
пээш хятад хороолол гээд нийслэлийг маань *да хүрээ* болгоод хаях вий дээ.
монгол ажилчид дутагдаж байна даа.


Top
 Profile  
 
PostPosted: Sep.17.09 9:53 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Jan.11.05 3:24 am
Posts: 4953
Location: Эх орондоо
Өглөөний мэнд...
Хэлээд юу гэх вэ. Манайхан бас тэгэж байгаад сонин шүү. "Хүний нохой идэхээр өөрийн нохой ид" гэж ярьдаг атлаа дандаа "өөрийнхөө юмыг голж, хүний юманд дурлаж байдаг" сонин л доо.
Монгол маань ядуу тарчиг, амьдрах боломж алга, тоос шороо, хог новштой, хүмүүс нь соёлгүй, бүдүүлэг гэж ирээд л гадаад руугаа буцая, гарч ажиллая гэсээр оддог. Тэднийг тэр чигт нь 100% буруутгахгүй ч ер нь бол буруутганаа bemgx хувьдаа. :?

Өглөө мөн л нийтийн тээврийн унааны шугам өөрчлөгдөөд, байгалийн түүхийн музейн хажууд зогсоод буулгачихдаг юм байна 8O эрт гарсан тулдаа хоцорсонгүй харин ч хожоо болж, Сүхбаатарын талбайгаар дайртал ЕБС-ийн сурагчдын уран бүтээлийн үзэсгэлэн гарч байгаа юм байна. Зураг, баримал, наамал, оёмол, цутгамал, сийлбэр гээд 8-р ангиас эхлээд гэхээр 15 настай жаалхүүгээс авахуулаад 20 хүртэл насныханы уран бүтээлүүд гэхэд үнэхээр гайхалтай байна лэ. Жаал үзэж, харж сонирхолоо, худалдах юм уу? гэсэн худалдахгүй гэсэн. Уг нь авчихмаар санагдсан зүйл олон байсан юм. Зэзэ тэгээд залуус очиж сонирхоорой :wd: дүү нарынхаа юу хийж байгааг хараарай.

Яах вэ өнгө аяс нь ихэвчлэн түүхэн, уламжлал, ёс заншилаа харуулсан байна лэ. Сүүлийн үеийн, орчин цагийн өнгө аясыг хавсаргаж, дагнуулах нь хойшдоо хэрэгтэй юм болов уу л гэж бодлоо.
Ер нь үйлдвэрийн нэг хэвэнд, машины нэг схемд загварчлагдсан загвар шийдлүүдээс залхаж байна шүү. Хятад, Солонгос, Япон энд тэндээс хуучирсан, хэрэглэж байсан бараа бүтээгдэхүүн зөөгөөд л байдаг.
Дажгүй ширээ :-P
Image
Code:
http://designyearbook.blogspot.com/2009/09/illusion-table-by-john-brauer.html

Манай зохион бүтээгчид уран бүтээлийн үзэсгэлэн энэ тэр гаргадаг болов уу? мэддэг, дуулдаг хүмүүс байна уу?

Дэлхийн сүлжээ
Image
Дэлхийн улс орнууд хэрхэн нэг сүлжээнд нэгддэг, хөгжлийн явцыг харуулсан мэдээлэл байна. Сонирхолтой л юм.
Code:
http://newsvote.bbc.co.uk/2/hi/technology/8255695.stm

_________________
http://tinyurl.com/junglemn


Top
 Profile  
 
PostPosted: Sep.17.09 11:27 am 
Offline
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
User avatar

Joined: Sep.04.09 4:34 pm
Posts: 123
Location: тунасан навчинд
Мэдээлэл ихтэй сонирхолтой блог байна.

Өглөө талбай дээр Хүүхдийн ордны хүүхдүүдийн үзэсгэлэнгийн хажууд Оюутан ба цагийн ажил гэсэн нэртэй нээлттэй ажил зохион байгуулж байгаа нь их сайшаалтай санагдсан. Оюутнууд хэд хэдээрээ харагдаж байсан, энд орж ирсэн оюутнууд тийшээ очиж үзвэл гэж зөвлөмөөр байна.

Монголын оюутнуудын амьдрал нилээд амаргүй байдаг юм шиг. Яг одоо Улаанбаатар хотод их дээд сургуулиудад хөдөө орон нутгаас оюутан болж хүүхдүүд олноор орж ирж байна. Ингээд тэд маань хотод сурахын тулд эхлээд амьдрах байраа олно. Оюутны байрууд оюутнуудаа шингээж дийлдэггүй учир тэд хотод байдаг ах, эгчийндээ эсвэл айлын кармаа өрөө хөлслөн суурьшдаг.

Сурахын хажуугаар ажил хийхгүй бол амьдрахгүй. Өнөөгийн манай улсын хоол хүнсний үнэ тэнгэрт хадчихсан байна. Бусад орнуудад бол оюутнууд цагийн ажил хийж амьдралынхаа хэрэгцээг хангахаас гадна сургалтынхаа төлбөрт хүртэл нэмэрлэж чаддаг. Хоол ундаа аван, хэд гурван төгрөг цуглуулж байгаад ийш тийшээ аялж хүртэл болох.

Манайд бол оюутны амьдрал цагийн ажил 2-г зохицуулах их хүндрэлтэй байгаа нь мэдэгддэг. Ажил барагтаа бол олдохгүй гэдгээс гадна хааяа нэг гайгүй ажил олдохоороо хичээлээсээ хоцорчих талтай.

Бодвол энэ бүхнийг зохицуулахын тулд Оюутан ба цагийн ажил гэдэг арга хэмжээ зохион байгуулж байгаа байлгүй дээ. Амьдралдаа анх бие дааж их сургуулийн босгыг алхаж яваа оюутнууддаа шантаршгүй байж хичээл хөдөлмөрийн амжилт хүсье.


Top
 Profile  
 
PostPosted: Sep.17.09 1:46 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.05.05 8:05 pm
Posts: 7132
bemgx wrote:

ДЭЛХИЙН МОНГОЛЧУУД
Image
Цагаанбаатар, Бадар Ууган, Энхзориг, Сэрдамба, Мөнх Эрдэнэ, Түвшинбаяр, Мөнгөнтуул, Гүндэгмаа, Мөнхбаяр, Амарбаясгалан, Наран тунгалаг, Пүрэвбаатар, Наранбаатар, Дагвадорж, Даваажаргал, Бямбадорж, Төгсцогт, Энхбат, Өлзий Орших... цааш уртаас урт үргэлжлэх энэ олон тамирчид маань бүгд дэлхийн хүмүүс гэдэгтэй санал зөрөх хүн үгүй гэж бодож байна


Image


Top
 Profile  
 
PostPosted: Sep.18.09 1:07 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Jan.11.05 3:24 am
Posts: 4953
Location: Эх орондоо
Өдрийн мэнд...
Энэ халууныг ээ, дээрээс нь хоол идчихээр бүр утгаа алдаж гүйцэх юмаа яаа яа яа. Гэхдээ удахгүй хүйтэрнэ гэсэн л дээ тий ти.
Уранболор: аан харин тийм байна лэ. Өглөө эрт өнгөцхөн дайраад гарсан болохоор ажил олгох арга хэмжээг анзаараагүй байж. Очиж сонирхолоо төрөөс нь ингээд анхаарал хандуулаад, далайцтай хөдөлж байгаа нь тодорхой үр дүнгүүдийг авч ирэх байхаа.

Image
Асуулт форумын Эх орон, цэрэг, зэвсэг, техник хэрэгсэл хэсэгт гоё гоё сэдвүүд байдаг. Хааяа уншдаг юм. Нууцаас гарсан алдартай ТАГНУУЛЧИД (цуврал) гэсэн сэдэв байгаа янзтай. Тагнуулчийн тухай кино бага байхад их гардаг байлаа ихэнхдээ зөвлөлт оросын шилдэг тагнуулчид л гардаг байж дээ. Өнөө цагийн тагнуулчид ч хувь хүний чадвар гэхээсээ дутахааргүй техник, технологийн давуу тал, ашиглалтыг маш сайн эзэмшсэн байдаг байх. Гэхдээ юу ч мэдэхгүй л дээ энэ талаар.
Гэнэт тагнуулч, туршуулч яриад унасан шалтгаан нь өнөөдөр гадуур ажил хөөцөлдөнгөө "Интерном" номын дэлгүүрээр дайрсан юм. Баярлууштай нь 4-хөн жилийн өмнөхтэй харьцуулахад ном бол төрөл чиглэл салбар бүрээрээ л байна. Эх хэл дээр маань ч байна, бичигдсэн өөрийн эх хэл дээрээ ч байна. Тэгэж яваад "Тагнуулчдын хувь заяа" гэсэн ном сонирхолтой санагдаад авсан юм. Оршлоос харахад дурдатгал бөгөөд дэлхийн 2-р дайны дараахан Зөвлөлтийн тагнуулч, туршуулчаар цоллуулж, эх орондоо нэр хүндээ алдатлаа гүтгүүлэн, шийтгүүлсэн Кембрижээс гаралтай 5 Англи эрийн тухай юм байна. Уншиж үзээд сонирхолтой юм байвал бичнээ.
Bemgx ном уншаагүй их уджээ. Хааяа сонин гарчиглахад л нүд аргаад, гүйлгээд гүйлгээд явчихдаг болсон байна лэ. Энэ ч муу шүү. Интернэтээс ч ялгаагүй юм хум болж, харж уншихаар нэг л ижил дасалгүй хэцүү байдаг болчихсон.
bemgx ч төсөөлөхдөө тагнуулч хүн жинхэнэ шилдэг жүжигчид байдаг, хүн хараад амархан тогтоочихоор содон царайгүй, хувийн амьдрал маш нууцын зэрэглэлд, найз нөхөд, гэр бүл, хань ижил, ойр дотныхон гэх нь үгүй, хэл ус, тулааны урлаг, зэр зэвсэг эзэмшилт... зэ зэ товчхондоо эх орны төлөө л амьдардаг байхдаа heroes! :wd:

_________________
http://tinyurl.com/junglemn


Top
 Profile  
 
PostPosted: Sep.18.09 1:19 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.05.05 8:05 pm
Posts: 7132
Uchigdur oroi bolovsrol TV eer tagnuuliin tuhai sonirholtoi newtrvvleg garch baisan ... daraagiin dugaart ni bas tagnuuliin tuhai garna
taarval vzne biz ... neg vyee boduul manaihan ch olon goyo TV nvvdtei boljdee ..sonirholtoi newtrvvlegvvd garaad Mongoliinhoo bas tvvhiig ni odoo l medej avch bgaam shig l sanagdaj bn


Top
 Profile  
 
PostPosted: Sep.19.09 6:02 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Jan.11.05 3:24 am
Posts: 4953
Location: Эх орондоо
Оройн мэнд...
Image
хаха сэрээд цагаа харсан чинь 17:00 цаг гэдэг гэнээ :haha:. Цас орчихсон ч байх шиг. Баасан гарагийг аймар л өнгөрүүллээ цусаар урс гэж. Алба маань байгуулагдаад 3 жил болчихож, шинэхэн дүү албатай болоод 1 жил болчихсон гээд нэг өдөр утгаар нь цэнгэлдэхээр болж, утгаар нь савцгаагаад эцэст нь лаг ажил амьдрал ярилцаад сууж байтал нэг муу нохой би энэ газрын хамгаалагч энээ тэрээ гэсээр ирээд толгой руу ш**г**д авдаг гай шүү. Дээр нь үйлчлэгч нөхдүүд нь 50гр цагаан юм захисан чинь шал өөр юм хийж өгчихөөд тас гүрийгээд хэрүүл хийгээд байсан бачимдал ч нэмэгдээд бөөн бужигнаан... газар уначихсан, хуниулж ч байх шиг. Цагдаа ч хүрээд ирэв, хөгийн амьсгаануудын тэр царайны хувирал, үгийн жүжиглэлтийг ээ ёстой хөгийн нөхдүүд. Бодвол ийм аргаар халамцсан залуусыг өдөж, хатгадаг бололтой. Нэг л өдөр насаараа харамсаад ч барахгүй дарамтанд унах вий дээ л гэж бодож байна.
Хаанаасаа тийм тэнэг бүжиг сурсан юм бүү мэд :haha: бодохоор л инээд хүрээд байх юм. Метрогийнх нь тайзан дээр ч ш**ж явах шиг :hihi:

_________________
http://tinyurl.com/junglemn


Top
 Profile  
 
PostPosted: Sep.22.09 7:01 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Jan.11.05 3:24 am
Posts: 4953
Location: Эх орондоо
Оройн мэнд...
Зөөз цасханаар шуураад оны эхнээс л ам, ажил болгон амжилттай сайхан тариалсан тариаланг маань яариулаа орхидог байжээ. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг нь болохнуу даа. Гайгүй байгаасай л гэж найдаж суухаас, өөрөө өөрсдөө хүнсээ базаагаад харь хилийн чанадын худал хуурмаг хор, шаарнуудыг хэрэглэхгүй байх боломж гарах нь гэж баярлаж суусан юм. Гэхдээ найдлага тасраагүй ээ :wink:.

Image
Зуны ид халуунд хөдөө сумдаар явахад сайхан л байсан. Намарын адаг сард явахад чухам хэр байх юм бол доо. Баруун бүсийн тулгуур хөгжлийн төв Ховд аймаг руу явах уу? зүүн хязгаар нутаг Дорнод аймаг руу явах уу? гэдэг дээр сонголт хийх болоод байдаг. Танд ямар санал байна? аль аймаг руу явсан дээр гэж зөвлөх вэ?
bemgx-ийн хувьд аль альнд нь л олзуурхаад байгаа юм.

_________________
http://tinyurl.com/junglemn


Top
 Profile  
 
PostPosted: Sep.22.09 7:10 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.05.05 8:05 pm
Posts: 7132
Хөөрхий тариаланчид улсаас тусламж гуйж байна лээ ... Эба ч дуугаа дуулаад явж байдаг байж гээд бодчихсон явж байгаа байх даа
Холоор нь Ховд яваад ирсэн дээр байхаа ... ан гөрөө хийхэд ч сайхан газар гэдэг юм байна лээ.. онгон байгаль сайтай

Дорнод харин түүх дурсгалын юм ихтэй газар шиг санагдсан ... Аймгийн төв нь ч их том


Top
 Profile  
 
PostPosted: Sep.23.09 3:45 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Jan.11.05 3:24 am
Posts: 4953
Location: Эх орондоо
Өдрийн мэнд...
Зөвлөсөнд баярлалаа Тодко. Дорнод явахаар болж байх шиг байна даа. Уг нь бол Ховд явчих санаа байсан юм, очоод зан нийлчих таньдаг хүнтэй, зам зуур аймгуудаар бас танил нөхөд мэр сэр байдаг болохоор.
Дорнод тийш ёстой нүдэн балай чихэн дүлий дээ. Сонирхолтой л байна. :haha: анх удаа онгоцонд сууж үзэх нь дээ :wahaha: :oops:... Онгоц дэргэдээс нь ч харж байгаагүй гээд бодохоор жижигхэн санагдаад байх юм. Бага байхдаа том ногоон голио онгоцны сэнсний салхинд савж унаж байсан юм байна өөр ч мэдэхгүй ээ.

Чөлөөт бөхийн шигшээгийнхэн маань ёстой урмыг хугалах шиг болж байна даа :| арай ч бүр арай ч ийм байна гэж санасангүй.

_________________
http://tinyurl.com/junglemn


Top
 Profile  
 
PostPosted: Sep.23.09 4:17 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Aug.14.09 9:52 am
Posts: 1737
Location: євєл хавар зун намар
Hovd ch ug ni saihan daa.. shiigoo ideed gehdee ene jil neg aihtar jims nogoo iddeg ut garaad hovdiinhon oligtoi urgats avaagui gesen. Dornod ch bas uzeh yumtai gazar baih.. medeej Halh goliin baildaanii hushuu dursgal zunduu baidag gesen. boldog bol dainii uldegdel hongoi sum, duulga ch baisan yahav neg dursgaltai zuil avchirahgui yu.. goy zuraguud daraarai. harin tiimee chuluutiinheniig ug ni box, judogiinhnii araas yum duulgah baih gej naidjiisan. :aah:

_________________
za tebya


Top
 Profile  
 
Display posts from previous:  Sort by  
Post new topic Reply to topic  [ 851 posts ]  Go to page Previous  1 ... 14, 15, 16, 17, 18, 19, 20 ... 33  Next
Энэ сэдэвийг FB зарлах

Who Likes This Topic on Facebook? 


All times are UTC + 8 hours


Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  




Copyright Asuult.NET © 2000-2014.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2014 phpBB Group.