|
Үндэсний баяр (Цагаан сар )
За ингээд цагаан сар минь болох гэж байна би энэ баярт нээх дуртай биш лээ битүүнд уулзасан хүнтэйгээ шинийн нэгэнд уулзаад л золгоод үнсүүлээл нэг л сонин байдаг юм аа тэгээд зөндөө хүмүүстэй уулзаж үнсүүлнэ мань мэтийн үнсэн ч гэж юу байхав дээ нас намбтай ах эгч хүмүүс л дандаа үнсэнэ би хүнд үнсүүлэх дургүйг минь яанаа гэж Одоо Энэ цагааан сар нь хэзээ болох гээд байгаан мэдэгдэхгүй юм аа хүмүүс нь хоорондоо маргалдаад үнэн ч юм шиг худалч юм шиг сонин юм яриад л байх юм аа за ингээд цагаан сарийнхаа талаар бичэе дээ
Монголчууд билгийн улирлын тооллоор хуучин, шинэ он халалцах шинийн нэгний өдрөөр нийтээр тогтсон сайхан зан үйл үйлдэж, өргөн дэлгэр баяр ёслол хийдэг уламжлалтай. Энд маш олон зан үйл нийлсэн байдаг. Энэ нь “Монгол хүн хатуу ширүүн өвлийг давж, урин хавартай золгосны баяр, нэг нас нэмсний баяр, шинэ он гарсны 3 давхар баяр юм.”/Х.Нямбуу, 1976,54 дэх тал/. Цагаан сар гэдэг нэр нь монголчууд эрт үеэс цагаан өнгийг хамгийн ариун сайхан, аз жаргалын билэгдэл болгон үзсээр ирсэнтэй холбоотой. Түүхэн баримт, эрдэмтдийн судалгаанаас үзэхэд монголчууд эрт үед цагаан сарыг эдүгээгийнх шиг өвлийн сүүлч, хаврын эхээр биш харин намар тэмдэглэдэг байжээ. Энэ талаар Дорж Банзаров, Г.Ц.Цыбиков нарын судалгаанаас үзэж болно.
Тухайлбал Дорж Банзаров “Монголын шинэ он урьд намрын 9 дүгээр сард эхэлж байсан бөгөөд энэ сард тараг цагаа элбэг байдаг тул цагаан гэдэг болов. ”/Дорж Банзаров, 1935, стр 44/ хэмээн бичсэн бол Г.Ц. Цыбиков “Монголчууд нүүдэлч малчин ардын хувьд мал сүрэг нь үр төл авч хүч тарга нь ид гүйцсэн намрын сард шинэ жилээ тэмдэглэж өөрсөддөө болон мал сүрэгтээ нас нэмдэг” гэж тэмдэглэжээ. /Цыбиков, 1981, стр 168/. Түүнчлэн Ч.Далай “Монголчууд... жилийн дөрвөн улиралд нэг удаа “Сүүн сар ” гэж малын цагаан идээ элбэг цагаар ёслол хийж “Үрс сар”, “Сүүн сар” буюу “Цагаан сар” гэж нэрлэдэг заншилтай явж иржээ”. /Далай, 1959, 7 дахь тал/ гэж бичсэн байна. Энэ нь монголчууд эрт үед цагаан сар буюу шинэ оноо цагаан идээ элбэг намрын сард хийдэг байсан талаар эрдэмтэд санал нэгтэй болохыг харуулж байна. Үүний уламжлал одоо ч зарим монгол хэлтний дунд бий. Тухайлбал Халимагт 11 дүгээр сарын сүүлч, 12 дугаар сарын эхээр зул сарын баяр гэж ёслол үйлддэг. Энэ ёслолыг үйлдэхдээ айл бүр зуурсан гурилаар бяцхан тэвш хийн түүнд өрх гэрийн гишүүдийн тоогоор өвсний шилбийг хөвөнгөөр ороон шигтгэж тэвшээ шар тосоор дүүргэн өвөрмөц нэгэн зул хийдэг. Ингээд зулнуудаа бадраан ёслол үйлддэг. Энэ өдөр хүн бүхэн нас нэмдэг ёстой бөгөөд урьд өдөр нь төрсөн хүүхэд ч хоёр нас хүрсэнд тооцдог байна. /Эрдниев,1980, стр 225/. Ийнхүү ирэх онд өрх гэрт аз жаргал ирэхийн бэлэгдэл болгон зул сарын баярыг тэмдэглэдэг ажээ. Цагаан сарыг ийнхүү намар тэмдэглэдэг нь аж ахуйн ажлын жилийн эргэлт дуусах үед шинэ жилээр тэмдэглэдэг заншил олонх ард түмэнд анх үүссэнтэй холбоотой юм. Нүүдэлч малчин ард түмний дунд бол ийм үе нь мал сүргийн тарга хүч ид гүйцэн, цагаан идээний амт шимт төгс болдог намрын сар бөгөөд энэ үед л монголчууд шинэ жилээ тэмдэглэдэг байсны ул мөр профессор Г.Цыбиковын ажигласанчлан намар малд нас нэмэн тоолдог уламжлалаас харагдаж байна. Тухайлбал хавар нь гарсан хурга, тугал, унага, ботго тэргүүтнийг тэр оныхоо намар төлөг, бяруу, даага, тором гэж нэрлэдэг билээ. Гэхдээ XIII зууны үед монголд ирж байсан Европын жуулчин Марко Поло “Тэдний он нь 2 дугаар сараас эхлэнэ. Заншил ёсоор эр эмгүй цөмөөрөө чадах ядхаараа цагаан хувцас өмсөнө. Тэд цагаан хувцасыг жаргалтайд тооцож шүтнэ. Иймээс тэд ингэж аз жаргалтай энх эсэн байхын тулд цагаан хувцас өмсдөг юм. Бүх жилийг аз жаргалтай сайн сайхан өнгөрөөхийн тулд ингэдэг байна”. /Марко Поло, 1956, стр 113/ гэж бичсэнээс үзэхэд монголчууд шинэ оныхоо эхлэлийг тоолох хугацаа XIII зууны үе гэхэд одоогийнхтой ижил байсан бололтой. Түүгээр ч үл барам зарм эрдэмтэн “Хубилай цэцэн хааны үед цагаан сарыг намраас шилжүүлж хаврын баяртай нэгтгэж хаврын тэргүүн сард ёслох болсон бололтой” /Дамдинсүрэн, 1944, стр №8/ гэж үзэж байна. Ийнхүү түүхэн явцад монголчуудын дунд өвлийн хатуу ширүүн улирлыг эсэн мэнд давж урин цагын түрүүч хавартай золгох цагаар, мал төллөж эхлэн идээний дээж амсах үеэр цагаан сараа ёслол төгөлдөр тэмдэглэдэг болсон билээ. Уламжлал ёсоор цагаан сарын баярыг тэмдэглэхийн бэлтгэл болгон өвлийн сүүл сарын хорин еснийн өдөр айл бүр хир тоосоо арилган гэрээ цэвэрлэж бэлтгэдэг. Энэ нь шинэ оныг ямар ч муу муухай зүйлгүй угтахын билэгдэл болдог. Ингээд битүүний өдөр хэмээн нэрлэгдэх сарын сүүл 30-ны өдөр ёслолын зууш болох хонины ууц болон бусад махыг чанаж, боов, чихэр, жимс, цагаан идээний дээж тэргүүтэн тансаг идээгээ таваг дүүргэн засч бэлтгэдэг. Тэгэхдээ уламжлалт хэв загварын дагуу бэлтгэн хийсэн ул боовыг олон давхарлан тавагт өрж чихэр жимс, амттанаар чимэглэн мөн айраг цагаа тэргүүтнийг сөгнөж, тарга эр хонины ууцыг дал, дөрвөн өндөр хавирга сээр шаант тэргүүтэн бусад мөч махны хамт том цар тавагт тусгай ёс журмын дагуу өрж тавьдаг байна. Ууц гэдэг бол хонины нурууг сүвээний хоёр хавирга, сүүлийн хамт үргэлжид нь тусгайлан авч бэлтгэснийг хэлэх бөгөөд ёслолын махыг том цар тавагт тавихдаа " амьд байхдаа ямар байдгаар нь эрэмбэлж урд дор нь өвчүү, хүзүү, сээр хоёр хааг нь, хойд дор нь хоёр гуяыг шаантыг нь урагш харуулан мөчнүүдийг яг хэвтэж байгаа юм шиг байрлуулан дээрээс нь ууцаараа бүтээдэг. /Х.Нямбуу, 1976, 190 дахь тал./ Их ёсны ууц гэдэг нь өмнө дурдсан дээр толгой шийрийг хуйхлан чанаж тавьсныг хэлнэ. Тэгэхдээ битүү толгойн чихний уг эврийн угийг өрөм буюу шар тосоор чимэн толгой хошуу, ширийг шилбэ талаар нь ууцны харцага тал руу харуулан зүүн гарт нь толгой, баруун гарт нь шийрийг тавьдаг. Ингээд ууцны толгой талыг хоймор зүг хандуулан тавих бөгөөд зочин хүнд мөн энэ талаар нь хандуулан өгнө. Их ёсны болон ерийн ууцыг цагаан сар, шинэ гэрийн болон насны ойн найранд тавьдаг. Битүүлгийн ёслолын идээ цай бэлэн болгоод нар шингэх үес айл бүр хувь хувьдаа битүү гаргах буюу битүүлэг гэдэг өвөрмөц ёс гүйцэтгэнэ. Ингэхдээ өрхийн тэргүүлэгч гэрийнхээ баруун тотгонд мөс, зүүн тотгонд өргөстэй харгана тавиад /өргөстэй зүйл тавьдаг нь муу юм оруулахгүй гэсэн утгатай/ гэртээ орж шаант чөмөгний мах идэж ясыг тун сайн мөлжөөд “битүү гаргах уу” /хагалах уу/ гэж асуухад гэрийн доторх бүх хүн “битүү гаргая, гаргая” гэж хариулна. Ингээд чөмгийг хагалж /нэг л удаа заавал хугалахаар цохин чөмгийг гаргадаг/ “Битүү гарлаа” гэсний дараа хоорондоо насны эрэмбээр “Тавтай битүүлж байна уу” хэмээн мэндэлцгээнэ. /Одбагмэд 1981, 58 дах тал/. Ингээд өрхийн тэргүүлэгч эсвэл ахмад настан ууц таллан идээний дээж амсан хишиг түгээж гэрийнхэн бүгдээр хоол цай идэж уун ёслол үйлддэг. Ууц таллахад эхлээд зүүн гараараа харцаганаас цэмцгэрхэн түшиж барьж баруун гар дахь хутгаар ууц сүүл хоёрын уулзвар орчимд голд нь нэг, дараа нь олон яс уулзах хавиас эхлэн өөрийн зүг харцаганы хоёр зураа дагуу цувуулан гурав гурав эсгэнэ. Түүний дараа сүүлний бөгтрөгө орчмын хоёр толионоос дугариг хэлбэртэй хоёр хэсэг өөх хөрслөн халимлаж авна. Дараа нь харцага талын ирмэгний мах өөхний нийлэх орчмын хоёр талаас бяцхан хоёр хэсгийг халимлан авч толгой сүүлнээс авсан хоёр дээжтэй нийлүүлэн гал голомтын хүвь гэж тусгай тавина. Ууцаа ийнхүү хөндөж гүйцсэний дараа таллахдаа ууцны хоёр талаас ээлжлэн таллаж өөрийн хувь болгон амсана. Дараа нь түрүүчийн адил ууцны хоёр талаас нижгээд таллан авч гэрийн эзэн болон түүний удаах хүнд “ууцны тал буюу хишиг” хэмээн хэлж бүтэн бүтнээр нь хоёр гараараа сунган барьж өгнө. Түүнийг нөгөө хүн мөн гараа сунган хүндэтгэн хүлээж авна. Ингээд ууцныхаа хоёр талаас ээлжлэн адил тоотой таллаж аваад жижиг хэсэг болгон огтлон тусгай таваг хийж тэрхүү зочлолд оролцож байгаа бүх хүмүүст хүрэлцүүлэн амсуулана. Харин ууцыг таллахдаа харцаганы хоёр хажуугын сэртэн яснаас дотогш ортол таллахыг цээрлэнэ. /Одбагмэд, 1981, 61 дэх тал/. Ингэж гэр дотроо битүүлж ёсолсоны дараа айл саахалтынхан харилцан зочилж баяр хөөрөө хуваалцан хуучин оныг мэнд аз хийморьтой үдэж буй энэ ёслолыг тэмдэглэдэг учиртай. Тухайлбал дээр дурьдсанчлан ёслолын идээ амсан идэж уугаад айлын улс бие биенийдээ орж “ сайхан битүүлж байна уу” хэмээн асуулцаж битүүлгийн идээ будааг ёслон идэж баярлалдаж хөгжиж найр цэнгэл үлдэнэ. Энэ бүхэн нь мал аж ахуйн хөдөлмөрийнхөө бүтээгдэхүүний тэр жилийн дээжээр айлчин гийчнээ дайлж буйн учир утгатай. Маргааш нь шинийн нэгний өглөө цөм гоё хувцасаа өмсөн хот айлын хамгийн өндөр настнынд цугларан насныхаа эрэмбэ дарааллаар амар мэндийн ёслолыг гүйцэтгэн ёслоно. Тэгэхдээ хүн бүр малгай өмсөн ариун цагаан хадаг дэлгэн барьж хоёр гарын алгыг дээш харуулан ахмад настныхаа тохойн дороос түшин царайгаа талбиун төв сайхан болгож золгогч хүнийхээ санаа сэтгэлийг амгалан тэнэгэр байлгахыг аль болох хичээн амар сайнуу хэмээн амгаланг эрж золгоход “Урт настай удаан жаргалтай яваарай” гэх мэтээр билэгтэй үг хариуд нь хэлж золгодог. Ийнхүү хоёр гарын алгыг дээш харуулан ахмад настны хоёр тохойноос түшиж золгодог нь эрт үед анх гартаа зэвсэг бариагүй эвтэй найртай буян сайн санааны илэрхийлэл болж байсан нь гүн хүндэтгэлийн утга санаагаар баяжсан билээ. Насаар дүү хүн ахмад хүнийхээ гарыг заавал дороос нь барьж золгодог нь хүнд үед хэзээд түүнийг түшиж тулна гэсэн утгатай юм. /Майдар, 1982,92 дах тал/. Ийнхүү золгосны дараа цөм сууцгаан ахмад настнаасаа эхлэн талархалын хөөрөг солилцон тамхилж Даага далантай Бяруу булчинтай Тором бөхтэй Төлөг сүүлтэй Тарган тавтай Сайхан шинэлж байна уу гэх мэтээр хэлэлцэн нас сүүдэр хэд хүрч буйг асуулцан мэндчилдэг. Энэ нь мэндчилгээний шүлгийн жишээ юм. Цагаан сарын мэндчилгээний шүлгийн өөр нэг хэлбэр гэвэл Буурал жил морилж Буянтай жил ирж Өвгөн жил морилж Өлзийтэй жил ирж Баясгалантай шинэлсний Бэлгийг айлтгая /Д.Майдар, 1982, 923 дахь тал/ гэж хуучин шинэ он солилцсоны учрыг тодчилсон үг хэлэлцдэг. Ингээд цагаалга амсан ахмад настан нь ууц таллан хишиг түгээж цай идээ, хоол унд, айраг архи идэж уун хөгжилдөн наргина. Цагаан сарын шинийн баяраар зөвхөн хот айлынхан харилцан айлчлах бус ойр саахалт, ах дүүс цөм харилцан зочлон золгодог. Энэ үед янз бүрийн бэлэг сэлт өгдөг бөгөөд ялангуяа эцэг эх нь тусгай аж төрдөг бол үр хүүхэд нь заавал шинийн нэгний өдөр очиж хүндэтгэн золгодог журамтай. Мөн түүнчлэн садан төрлийнхөө хамгийн ахмад настанд энэ мэтээр очиж золгодог ажээ. Ер нь цагаан сарын эхний өдөр буюу шинийн нэгэнд өвөө эмээ, эцэг эх зэрэг ахмад настандаа очиж золгодог бол хоёр дахь өдөр нь эмэгтэйчүүдийн өдөр буюу эрчүүд, хөвгүүд хүүхдүүд нь /эх/ эмэгтэйчүүлд золгодог. Дараах өдрүүдэд залуус хоорондоо золгож ойр дотно нөхөд, төрөл садаг танил талаараа ордог ажээ. /Майдар, 1982, 92 дахь тал/. Цагаан сарын ёслолын үед аливаа найрын дэг журмын дагуу наргин цэнгэх бөгөөд сар шинийн буюу цагаан сарын ерөөл хэлдэг. Уг ерөөлд: Эрс барс сарыг Жилийн тэргүүн болгон тогтсоноос нааш Энэ монгол улс Тэр ёс журмыг дагаж Одоо даруй цагаан сарын шинийн нэгэн болсон учир гэж Дэлхий дахины амьтан бид бүхний Нэг нас нэмсны баярт Амарлингуй өнгөт Ариун цагаан хадаг Ар монголын энэ нутагт Архи сархад гэж алдаршсан Ариун чанартай Рашаан амттай сархадыг Амсар тэгш Эрдэнийн хундаганд Асгартал дүүргэж Арван салаа лянхуа мэт мутарт Өргөн дэвшүүлээд Амны өлзийгөөр Айлтгаж байгаа билээ /П.Хорлоо, 1969, 38 дахь тал/ хэмээн нэгэн нас нэмэн өвлийг өнтэй даван малчин ардын сэтгэлийн баяр хөөрийг илэрхийлсэн байна. Эл ерөөлд “эр барс сарыг жилийн тэргүүн болгон тогтсоноос хойш энэ монгол улс төр ёс журмыг дагаж” гэж гарч байгаа нь монголчууд анх цагаан сарыг намар тэмдэглэдэг байснаа өвлийг өнтэй давсны баяр болгон өвлийн сүүл буюу хаврын эхээр тэмдэглэдэг болсныг хэлж буй бололтой. Ер нь ард түмний уламжлалт ойлголтын дагуу цагаан сарын үед ямар байхаас тэр жилийн бүхий л амьдрал шалтгаална гэж үзэж аль болох элбэг дэлбэг, хөгжөөн наргиантай байхийг эрмэлздэг. Ийм учраас цагаан сарын ёслолын янз бүрийн тоглоом наадам тоглон наргин цэнгэдэг. Иймд цагаан сарын ёслолын үед хүүхэд багачууд шагайгаар янз бүрийн тоглоом тоглох уламжлал бий. Эдгээр нь янз бүрийн тоглоом наадам анх зөвхөн зугаацуулж цэнгүүлэх зориулалттай төдий биш хүмүүжил зан үйлийн учир холбогдолтой байсныг харуулж байна. Тухайлбал монголчууд цагаан сарын шинийн нэгэнд зориулж дөрвөн бэрх, арван хоёр жил, малын заяа бодох, сүүлийн ясаар шодох, өлзий, хорол, үйчүүр зэрэг аз сорих шинжтэй тоглоом, төвхүү бөмбөг намнах, бөх харвах, шагай харвах, сээр хуга шаах, хүзүү тойгоны яс мулт дарах зэрэг чадал авхаалж самбаа сорьсон тоглоомоор тоглодог байжээ.
Энэ цагаан сар одоо хэзээ юм болоо гадаад байгаа мань мэт бараг тэмдэглэх юм биш дээ хэхэ за за тэрнээс өмнө гэгээн Валентиний баяр боллоо гэж хэхэ
|