#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.16.18 12:58 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 62 posts ]  Go to page Previous 1 2 3 Next
Author Message
PostPosted: Aug.18.10 12:53 am 
Offline
FAN OF WADE
User avatar

Joined: May.26.10 7:30 pm
Posts: 4794
Location: www.maf.mn
bloom_flea wrote:
mana-n ug

Манан
Алс хол хүний нутагт
Ээжийдээ эрхлэнхэн зүүдэллээ
Таныг тэнгэрийн нартай хамт
Талын цэцэгстэй хамт
Галибуун нутагтайгаа зүүдэллээ
Од болж тэртээд харвасан
Аавтайгаа золгонхон зүүдэллээ
Таныг алтан гадастай хамт
Долоон бурхадтай хамт
Үүрийн цолмонтой зүүдэллээ
Эх нутгаа санан зүүдэллээ
Энгүй талдаа наадан зүүдэллээ
Гэнэн насандаа очиж зүүдэллээ ээж минь
Унаган нутгаа санан зүүдэллээ
Онгон сарьдаг уулсаа зүүдэллээ
Тунгалаг тамир туулаа зүүдэллээ аав минь
Харь хол хүний нутагт хайртыгаа тааланхан зүүдэллээ
Чамайг тэнгэрийн сартай хамт
Тэнгэрийн эрхэстэй хамт
Өнгийн солонготой зүүдэллээ

Эх нутгаа санан зүүдэллээ
Энгүй талдаа наадан зүүдэллээ
Гэнэн насандаа очиж зүүдэллээ ээж минь
Унаган нутгаа санан зүүдэллээ
Онгон сарьдаг уулсаа зүүдэллээ
Тунгалаг тамир туулаа зүүдэллээ аав минь

_________________
E5400/G41/4G/GTX440/250G :))


Top
   
PostPosted: Aug.18.10 12:53 am 
Offline
FAN OF WADE
User avatar

Joined: May.26.10 7:30 pm
Posts: 4794
Location: www.maf.mn
anonim wrote:
лхагвасүрэнгийн халуун сэтгэл гээд дууных нь үгийг тавиад өгөөч

Халуун сэтгэл

Итгэлт сайхан хань минь дэргэд ч
Танаараа л дутаж явнаа би
Эвийлж хайрлах ээж минь байгаа ч
Таныгаа л үгүйлээд байх юм

Алтан наран ээлээ ч
Илчгүй мэт санагдана
Арван тавны саран гийлээ ч
Гэрэлгүй гэмээр бодогдоно

Ээжийн минь өргөсөн цай сүүний дээж
Танд минь хүрээ юм болов уу
Тэртээх олон оддын дунд
Зүүдэндээ таныг би үзлээ

Тариан түрүү халиурсан
Шаргал тал чинь үгүйлнэ
Тэрсхэн өссөн хонгор насаа
Оддын тэндээс харлаа

Хүнийг хайрладаг сэтгэлийг тань
Дээдлэн эрхэмлэж явъя
Бусдын төлөө биеэ мартахыг
Босон суун бодож амьдаръя би

Дэндүү гэмээр дулаахан
Сэтгэл чинь надад үлдсэн
Эндүү бодоогүй чин хүслийн
Итгэл чинь бас үлдсэн

Дэндүү гэмээр халуухан
Сэтгэлийг тань бодохоор
Тэргүүнд минь мөнгөрөх буурал нэмлээ ч
Дурсаж явъя таныгаа

_________________
E5400/G41/4G/GTX440/250G :))


Top
   
PostPosted: Aug.18.10 12:54 am 
Offline
FAN OF WADE
User avatar

Joined: May.26.10 7:30 pm
Posts: 4794
Location: www.maf.mn
goyonice wrote:
zuud duunii ugiig tawiad uguuch please

Харанга - Зүүд

Миний зүүдэнд тохиолдсон тэр нэгэн явдал
Мартагдашгүй гунигт ая, аялгуу авчирна аа
Ая дуугаараа л тэр зүүдээ чамд өгүүлэхгүй бол
Ам тангараг гэж ойлгохгүй өнгөрөх буй заа

Хараацай болон нисч чамайг дуудан, дуудаад,
Хорвоо дэлхийг гайхам өндөрөөс чамтай цуг харья гээд
Даанч чи, даанч чи
Даанч чи надтайгаа хамт нисэхгүй

Чамтай цуг нэгэн зүүд зэрэг зүүдэлвээс
Чамайг дагуулж өндрөөс өндөрт нисмээр байдаг
Чиний зүүд газарт байхад
Миний зүүд тэнгэрт байдаг

Хараацай болон нисч чамайг дуудан, дуудаад
Хорвоо дэлхийг гайхам өндөрөөс чамтай цуг харья гээд
Даанч чи, даанч чи
Даанч чи надтайгаа хамт нисэхгүй


Чамтай цуг нэгэн зүүд зэрэг зүүдэлвээс
Чамайг дагуулж өндрөөс өндөрт нисмээр байдаг
Чиний зүүд газарт байхад
Миний зүүд тэнгэрт байдаг

Хараацай болон нисч чамайг дуудан, дуудаад
Хорвоо дэлхийг гайхам өндөрөөс чамтай цуг харья гээд
Даанч чи, даанч чи
Даанч чи надтайгаа хамт нисэхгүй

_________________
E5400/G41/4G/GTX440/250G :))


Top
   
PostPosted: Aug.18.10 12:55 am 
Offline
FAN OF WADE
User avatar

Joined: May.26.10 7:30 pm
Posts: 4794
Location: www.maf.mn
:razz:
Намрын өнгө

Галуун цуваа хөвөрсөн
Голын ус нь мэлтгэнсэн
Ганган байгаль хосолсон
Гоёхон намрын өнгө юм
Амуу тариа найгасан
Арвин сүрэг налайсан
Айргын амт нь чимчигнэсэн
Алтан намрын шим юм
Ургах наран төөнөсөн
Усны шувууд гангансан
Уянга сэтгэл эгшиглсэн
Уудам нутгийн намар юмаа

_________________
E5400/G41/4G/GTX440/250G :))


Top
   
PostPosted: Aug.18.10 12:55 am 
Offline
FAN OF WADE
User avatar

Joined: May.26.10 7:30 pm
Posts: 4794
Location: www.maf.mn
морин хуур

Эртний домгийн сонсход
Эрдэнийн хүлгээс үүсэлтэй
Эгшгийг нь сайханд нь согтуурхад
Ээжийн энэрлийг мөрөөдүүлсэн

Ай хө морин хуур минь
Монголчууд бидний сэтгэлийн хань

Уяангат сайхан аяалгуунд
Урьдын түүхээ дуудсан
Уяхан зөөлөн эгшигэндээ
Учрыг тодорхой ярьсан

Буурлын буурлын үеэс
Буянаа илгээж хайрлсан
Үрийн үрийг ухааруулж
Үнэний хорвоод ханилсан

_________________
E5400/G41/4G/GTX440/250G :))


Top
   
PostPosted: Aug.18.10 1:04 pm 
Offline
FAN OF WADE
User avatar

Joined: May.26.10 7:30 pm
Posts: 4794
Location: www.maf.mn
Харанга - Толин хул


Газар үнэгшин омогшиход толгод хотойно
Хазаар даран тэмүүлэхэд дэлхий атирна
Зурхай эргэж гарахал наран сугарна
Зуныг элдэж хурдлахад дээл сэмэрнэ
Толин хулын тоосонд хийморь зүггүй наадам
Торгон жолоо өргөхөд нулимс тогтохгүй наадам
Толин хулын төвөргөөнд тугаа өргөсөн Монголоо
Амгайгаа зажилан үүрсэхэд уяа сэргэнэ
Арай ядан тогтооход цулбуур ирчилнэ
Аймгийн галыг тойроход хараа булаана
Аядуу уртад сойход салхи амарна
Тогоруу халтарын магтаалд айраг дундрах наадам
Товруу мөнгөн эмээлдээ эзэн нь гоёдсон наадам
Тогоруу халтрын салхинд туг нь намирсан Монголоо
Арвайн домог сэдрэхэд өвгөд хуучилна
Адтай гийнгоо цангинахад асар эзгүйднэ
Үрээ морьдын давихаанд дагуул олширно
Түрүү магнайд ирэхэд нь хадаг ховордоно
Аварга хээрийн хөлсөнд дэнж мялаасан наадам
Ар халхынаа энгэртээ торгоор уралдсан наадам
Аварга хээрийн төвөргөөнд аялгуу өргөсөн Монголоо

_________________
E5400/G41/4G/GTX440/250G :))


Top
   
PostPosted: Aug.20.10 12:33 am 
Offline
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн
User avatar

Joined: Mar.31.10 12:26 am
Posts: 141
Location: www.autoforum.mn
Haranga tsag hugatsaa hairlaagui ami OST

Hari holiin olon ododiig toolj yaj barah ve
Han horvoogin zovlon jargaliig tuulj yaj barah ve
Amidarliin ih nuhachaan dund tootoi hedhen nuhud mine
Aldaj onoj unaj bosson ch hamtdaa baisaan
Aldaj onoj unaj bosson ch hamtdaa baidgaa

Butsaaaj boldoggui tsag hugatsaag bid yah ch blee
Burhan hishigee hairlah burt bayralj l yavna daa
Oroosoo iluu oroolig deedleh tavilan mine
Or zurhnees mine undeslej urgaa bizee

Etses etssiin tugsguld ehlel orshdgiin jamtai
Tuulah zamiin urtad hairaar urgeljleh uchirtai
Enerleer duuren stgel baihiin tsagtaa
Ereen baraan orchlon ongoo zoololdog ni uchirtai

Genetiin zovlon nuur tulahad bi yu hiih ve
Etsgees irsen er zorigoor l davaj garna daa
Ene buhnees iluutei chamdaa ugsun amlalt mine
Enedeh onohiig ev tenetsuulj itgel toruulnee

Etses etssiin tugsguld ehlel orshdgiin jamtai
Tuulah zamiin urtad hairaar urgeljleh uchirtai
Enerleer duuren setgel baihiin tsagtaa
Ereen baraan orchlon ongoo zoololdog ni uchirtai x2

_________________
www.Autoforum.mn


Top
   
PostPosted: Oct.03.10 4:33 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Oct.03.10 4:21 pm
Posts: 3413
Location: Спортын цонх
Гэрлийн хурдаар нисэх мэт он жил өнгөрч дээ
Гэнэхэн нас минь дурсамжаар халгин үлдэж дээ
Тэртээх өдрүүдээс хойш одоо ч хамт байгаа
Тэнгэрлэг бага насны андууд дэндүү эрхмийн дээд
Тэнгэрлэг бага насны андууд дэндүү эрхмийн дээд

Цэнгэлтэй үедээ хамт доргин дэрвэцгээж
Гуньсан цагтаа нэгэндээ зориг нэмдэгсэн
Өөрөө хийгээгүй ч гэм бурууг нь бурууд нь хүлээлцэж
Өрөөл бусдаас нэгнээ хамгаалж, өмөөрөн зогосдогсон
Өрөөл бусдаас нэгнээ хамгаалж, өмөөрөн зогосдогсон

Миний найзууд наддаа юугаар ч солишгүй нандин
Мөнх бусын энэ амьдралыг цөмөөрөө хамтдаа туулна
Мөнх бусын энэ амьдралыг цөмөөрөө хамтдаа туулна

Нууцхан гэснээ ярьцгааж үнэнч хадгалдаг сан
Шүлэг дуу зохиож охидуудаа баясгаж явдаг сан
Анхны хайраа оллоо гээд аминчлан хэлдэгсэн
Алдрайхан бага насны андууд дэндүү эрхмийн дээд
Алдрайхан бага насны андууд дэндүү эрхмийн дээд

Хүүхэд жаахан насаа сэтгэлдээ тээж
Хүслийнхээ оргил руу жигүүр дэлгэцгээе
Үүрдийн биш энэ л амьдралын үлдсэнийг нь туулъя даа
Үрийн үрдээ энэхэн түүхээ дуу болгон үлдээе дээ
Үрийн үрдээ энэхэн түүхээ дуу болгон үлдээе дээ

Миний найзууд наддаа юугаар ч сольшгүй нандин
Мөнх бусын энэ амьдралыг цөмөөрөө хамтдаа туулъя
Мөнх бусын энэ амьдралыг цөмөөрөө хамтдаа туулъя
-----------------------------------------------------
Миний дуртай дуу хэхэ

_________________
:guitarchin:


Top
   
PostPosted: Oct.03.10 4:38 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Nov.17.05 11:14 am
Posts: 7056
Location: . . . . . . . . .
Harangiin Lhagba Huwsgul nuuriin tuhai duu duuljee ter bn uu


Top
   
PostPosted: Oct.03.10 8:07 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Oct.03.10 4:21 pm
Posts: 3413
Location: Спортын цонх
Хорьдол wrote:
Harangiin Lhagba Huwsgul nuuriin tuhai duu duuljee ter bn uu

Хөвсгөл далайн хөвөөнд хувь заяагаар төрж дээ
Хөл нүцгэн гүйлдсээр хүүхэд насаа өнгөрүүлж дээ
“Эх болсон зургаан зүйл хамаг амьтан”-ыг умдаалсан
Эзэн Монголын рашаан минь-Далай ээж минь
Ижий минь ээж далайдаа даатгаж дээ
Аавын минь аав тэнгэртээ залбирч дээ
Эр биеийг минь гүйцээж энх тунхтай золгуулж дээ
Ижий цэнхэр далай ээж минь-эзэн Монголын амин сүнс минь
Уул уулсын эзэн Хорьдол сарьдаг минь
Ус усны хатан гоо эх далай ээж минь
Энэ Монголдоо ганц, эх дэлхийдээ ганцхан
Гүн цэнхэрхэн далай ижий минь
Мөнх хөх тэнгэрээ тольдсон мөнх тэнгистээ мөргөе
Мөнхөд орших нутгийн минь мөнхийн амьдрал минь
Мөнх тэнгэрийн хүчин дор мөнхөд цэлэлзээрэй
Ижий цэнхэр Далай минь- эзэн Монголын амин сүнс минь

Уул уулсын эзэн Хорьдол сарьдаг минь
Ус усны хатан гоо эх далай ээж минь
Энэ Монголдоо ганц, эх дэлхийдээ ганцхан
Гүн цэнхэрхэн далай ижий минь
Гүн цэнхэрхэн
Гүн цэнхэрхэн
Гүн цэнхэрхэн далай ижий мин

_________________
:guitarchin:


Top
   
PostPosted: Oct.04.10 7:21 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Oct.03.10 4:21 pm
Posts: 3413
Location: Спортын цонх
http://harangabest.miniih.com/ харанга хамтлагийн фен блог хэхэ

_________________
:guitarchin:


Top
   
PostPosted: Oct.11.10 10:24 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Nov.17.05 11:14 am
Posts: 7056
Location: . . . . . . . . .
boldoo_moment wrote:
Хорьдол wrote:
Harangiin Lhagba Huwsgul nuuriin tuhai duu duuljee ter bn uu

Хөвсгөл далайн хөвөөнд хувь заяагаар төрж дээ
Хөл нүцгэн гүйлдсээр хүүхэд насаа өнгөрүүлж дээ
“Эх болсон зургаан зүйл хамаг амьтан”-ыг умдаалсан
Эзэн Монголын рашаан минь-Далай ээж минь
Ижий минь ээж далайдаа даатгаж дээ
Аавын минь аав тэнгэртээ залбирч дээ
Эр биеийг минь гүйцээж энх тунхтай золгуулж дээ
Ижий цэнхэр далай ээж минь-эзэн Монголын амин сүнс минь
Уул уулсын эзэн Хорьдол сарьдаг минь
Ус усны хатан гоо эх далай ээж минь
Энэ Монголдоо ганц, эх дэлхийдээ ганцхан
Гүн цэнхэрхэн далай ижий минь
Мөнх хөх тэнгэрээ тольдсон мөнх тэнгистээ мөргөе
Мөнхөд орших нутгийн минь мөнхийн амьдрал минь
Мөнх тэнгэрийн хүчин дор мөнхөд цэлэлзээрэй
Ижий цэнхэр Далай минь- эзэн Монголын амин сүнс минь

Уул уулсын эзэн Хорьдол сарьдаг минь
Ус усны хатан гоо эх далай ээж минь
Энэ Монголдоо ганц, эх дэлхийдээ ганцхан
Гүн цэнхэрхэн далай ижий минь
Гүн цэнхэрхэн
Гүн цэнхэрхэн
Гүн цэнхэрхэн далай ижий мин


энэ дуу нь байна уу

клип нь ч юм уу байна уу татахаар


Top
   
PostPosted: Oct.22.10 4:41 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Oct.03.10 4:21 pm
Posts: 3413
Location: Спортын цонх

СОНГОЛТ
ая Г.Пүрэвдорж
үг. Х.Лхагвасүрэн

Хөөр баяраар дүүрэн цайлган хүүхдүүд
Холын замд хамтдаа гарсан
Дуу хуурын аялгуу, эгшигэнд уяраад
Дурлалыг хүлээж хүснэ

Хайр хайрын дээдээр хорвоод мэндлээд
Хонгорхон насаа үдлээ
Зуурдын хорвоог чамтай л туулахсан
Зуун жил хамтдаа байхсан

Хаашаа ч дагуулахыг мэдрэхгүй ч дурламаар
Хаа хүрэхээ мэдэхгүй ч хамтдаа тэмүүлнэ
Хайр хайраа хайсаар нэгнийгээ олно
Хан буурал орчлон дээр амьдрал цэцэглэнэ

Чи минь минийх шүү үүрдийн хайр минь
Би чинь чинийх шүү хайраа чи хайранд итгээрэй

Бүүр тэртээх дээдсийн ерөөл хүслээ
Бүтэн заяат амьдрал үүснэ
Найр найрын цэнгэлээр хорвоог баясгаж
Насны хань минь байгаа ч

Хаашаа ч дагуулахын мэдрэхгүй ч дурламаар
Хаа хүрэхээ мэдэхгүй ч хамтдаа тэмүүлнэ
Хайр хайраа хайсаар нэгнийгээ олно
Хан буурал орчлон дээр амьдрал цэцэглэнэ

Чи минь минийх шүү үүрдийн хайр минь
Би чинь чинийх шүү хайраа чи хайранд итгээрэй

Хаашаа ч дагуулахын мэдрэхгүй ч дурламаар
Хаа хүрэхээ мэдэхгүй ч хамтдаа тэмүүлнэ
Хайр хайраа хайсаар нэгнийгээ олно
Хан буурал орчлон дээр амьдрал цэцэглэнэ

Амьдрал цэцэглэнэ

_________________
:guitarchin:


Top
   
PostPosted: Oct.26.10 4:41 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Oct.03.10 4:21 pm
Posts: 3413
Location: Спортын цонх

_________________
:guitarchin:


Top
   
PostPosted: Oct.28.10 12:00 pm 
Offline
FAN OF WADE
User avatar

Joined: May.26.10 7:30 pm
Posts: 4794
Location: www.maf.mn
Хорьдол wrote:
boldoo_moment wrote:
Хорьдол wrote:
Harangiin Lhagba Huwsgul nuuriin tuhai duu duuljee ter bn uu


энэ дуу нь байна уу клип нь ч юм уу байна уу татахаар

http://share.gogo.mn/h4uPGBhWK674451288 ... %BF%BD.mp3

_________________
E5400/G41/4G/GTX440/250G :))


Top
   
PostPosted: Oct.29.10 6:01 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Oct.03.10 4:21 pm
Posts: 3413
Location: Спортын цонх
Харанга - Хайртай


Балын амтат уруулд чинь хайртай
Уянгын эгшигт дуунд чинь хайртай
Бүүвэй аялах намбанд чинь би хайртай
Бүсгүй цагаан заяанд чинь хайртай

Дунгийн гэгэээт шүдэнд чинь хайртай
Тунарсан хархан гэзгэнд чинь хайртай
Дурлалд халуурсан насанд чинь би хайртай
Туждаа түших заяанд чинь хайртай

Амраг минь чамдаа би хайртай
Амьдрал хөгжөөх хайранд чинь хайртай
Хань минь чамдаа
Хань минь чамдаа
Хайр минь чамдаа би хайртай

Амьдрал дэвжээх баясалд чинь хайртай
Аяархан мэлмэрэх сэтгэлд чинь хайртай
Аашлаад аргадах занд чинь би хайртай
Алдхад түшихэд ухаанд чинь хайртай

Амраг минь чамдаа би хайртай
Амьдрал хөгжөөх хайранд чинь хайртай
Хань минь чамдаа
Хань минь чамдаа
Хайр минь чамдаа би хайртай

_________________
:guitarchin:


Top
   
PostPosted: Oct.29.10 6:02 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Oct.03.10 4:21 pm
Posts: 3413
Location: Спортын цонх
Харанга - Дүрсгүй жаалууд


Хүүхэд насны минь гэгээн өдрүүд
Холын холд ард минь үлджээ
Дэггүйхэн үерхсэн дөрвөн найз ангийн андууд
Дүрсгүйхэн багын минь алтан үеүд

Дэггүйхэн үерхсэн дөрвөн найз ангийн андууд
Дүрсгүйхэн багын минь алтан үеүд

Сургууль минь чиний дэггүйхэн жаалууд
Сургууль чиний дүрсгүйхэн хүүхдүүд
Сургууль минь чиний багын найзууд
Одоо бид бүглээрээ завгүй эрчүүд

Сурагч насны минь гэнэнхэн хайр
Сургуулийн ширээнд дээр минь тэнд л үлджээ

Дэггүйхэн үерхсэн дөрвөн найз ангийн андууд
Дүрсгүйхэн багын минь алтан үеүд

Сургууль минь чиний дэггүйхэн жаалууд
Сургууль чиний дүрсгүйхэн хүүхдүүд
Сургууль минь чиний багын найзууд
Одоо бид бүглээрээ завгүй эрчүүд

Дуулаж уйлуулж бас уйлж л явсан
Дэрвэж наргиж бас загнуулж өссөн
Насан багын минь дуртатгал болон үлдсэн
Намар намартаа ирдэг сургуулий бид мартахгүй

Насан багын минь дуртатгал болон үлдсэн
Намар намартаа ирдэг сургуулий бид мартахгүй

Сургууль минь чиний дэггүйхэн жаалууд
Сургууль чиний дүрсгүйхэн хүүхдүүд
Сургууль минь чиний багын найзууд
Одоо бид бүглээрээ завгүй эрчүүд

_________________
:guitarchin:


Top
   
PostPosted: Nov.13.10 4:13 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Oct.03.10 4:21 pm
Posts: 3413
Location: Спортын цонх
http://www.4shared.com/audio/3M3H6ati/_-_.html
ХАРАНГА ГЭГЭЭ

Шөнөжин бодол үймэрч сүүмийгээд
Сөнөсөн гариг шиг шоронгийн хана илчгүй
Санаанд өчүүхэн оч гялсхийн улалзахад
Салхи сэвэрхэн үлээж бөхөөх юм

Дахилт:

Сэтгэлд түймэр асч, үер буулаа ч
Сараалжин цонх бодлыг мөхөөх юм
Сав ертөнц, хорвоо дээр
Ариун үнэн гэж байна уу? үгүй юу?
Хүйтэн цэвдэг энэ шоронгоос
Үхсэн ч, амьд ч хагацмаар байна би

Гэгээ рүү тэмүүлсэн миний чин хүсэл
Гянданд намайг үхлээ ч, хөврөн үргэлжилнэ
Авралын тэнгэр минь, аймшигт энэ гянданг
Аянгаар цахилан ниргэж, галаар түймэрдээч

Дахилт:

Сэтгэлд цас шуурч, аадар асгаравч
Нарсанд байгаа би ганцаардах юм
Сав ертөнц хорвоо дээр
Ариун үнэн гэж байна уу? үгүй юу?
Нарны гэрэлт энэ л хорвоодоо
Хүмүүс шиг амьдармаар байна би
Сэтгэлд түймэр асч, үер буулаа ч
Сараалжин цонх бодлыг мөхөөх юм
Сав ертөнц, хорвоо дээр
Ариун үнэн гэж байна уу? үгүй юу?
Хүйтэн цэвдэг энэ шоронгоос
Үхсэн ч, амьд ч хагацмаар байна би

_________________
:guitarchin:


Top
   
PostPosted: Dec.06.10 7:07 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Oct.03.10 4:21 pm
Posts: 3413
Location: Спортын цонх
Chukagiin Amidral nadad bugdiig ugsun duunii ug bn uu humuusee???

_________________
:guitarchin:


Top
   
PostPosted: Dec.27.10 4:49 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Dec.02.08 12:10 am
Posts: 24
Хайтан цэцэг - Харанга

Хуурай газрын хөрсөнд нь ээ хө
Хөсрийн өвс ч ургахгүй шүү дээ
Угаас унэнч сэтгэлгүй боловоос
Учирсныгаа зовоох л байлгүйдээ

Хөлдуу голын мөсөн дороос нь хө
Хайтан цэцэг соёолохгүй шүү дээ
Өчүүхэн жаахан ч маргалдах боловоос
Үр хуухэд минь жаргахгүй л байлгүйдээ

Бурхны ивээлээр нийлсэн болхоороо
Болих салахыг бодоод ч яахав ээ хө.

Цэнхэр яргуй цэцгүүд нь ээ хө.
Цагийн аясаар гандацгаана шүү дээ.
Ханилсан бидэн мөнх насгүи болохоор.
Хорвоо уяхан ч хагацаах л байлгүи дээ.

Бурхны ивээлээр нийлсэн болхоороо.
Болих салахыг бодоод ч яахав ээ хө.


Top
   
PostPosted: Dec.30.10 10:12 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Dec.02.08 12:10 am
Posts: 24
ЗЭРЭГЛЭЭ

Ариухан гэнэнхэн уйлж дуулж эрхэлсэн насандаа
Алдрайхан чамдаа анхны хайрынхаа үгийг хэлсээн
Хөврөн урсах бодлын зэрэглээ зөвхөн чиний дүрийг ургасаар
Хүслийн тэвчээр эрхгүй алдраад сэтгэлдээ ганцхан чамайг хайрласаан
Ариухан гэнэнхэн уйлж дуулж эрхэлсэн насандаа
Амьдралын баяр баяслыг хамтдаа эдлэх гэж чамтай ханилсан

Учрал бүхэн сайхан байдаг урам гомдол нь ээлжлэх хорвоод
Уярал хайрыг зовлон жаргалыг хамтдаа эдлэх гэж чамайг хайрласан
Ариухан гэнэнхэн уйлж дуулж эрхэлсэн насандаа
Алдрайхан чамдаа анхны хайрынхаа үгийг хэлсэн

Хайр гэдэг богино үгэний учир юу юм бэ
Ханиа хайрлах хүний сэтгэл юм бол
Хатан дэлхий бүхнээс бүгдээс хүчтэй
Ганцхан зүрхээ чамдаа өгсөн юм

Ариухан гэнэнхэн уйлж дуулж эрхэлсэн насандаа
Амьдралын баяр баяслыг хамтдаа эдлэх гэж чамтай ханилсан

Хайр гэдэг богино үгэний учир юу билээ
Ханиа хайрлах хүний сэтгэл юм бол
Хатан дэлхий бүхнээс бүгдээс хүчтэй
Ганцхан зүрхээ чамдаа өгсөн юм

Хайр гэдэг богино үгэний учир юу юм бэ
Ханиа хайрлах хүний сэтгэл юм бол
Хатан дэлхий бүхнээс бүгдээс хүчтэй
Ганцхан зүрхээ чамдаа өгсөн юм


Top
   
PostPosted: Feb.17.11 11:00 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Oct.03.10 4:21 pm
Posts: 3413
Location: Спортын цонх

Хайртай гэхээсээ өмнө
Чамдаа би хайртай гэж үү
Чамаасаа өөр хэнд ч ингэж хэлээгүй
Чамайг байхад зүрх баяраар дүүрч
Чиний эзгүйд сэтгэл гуниглана
Чамайгаа би хайраа гэж дуудал уу
Чамаасаа өөр хэнийг ч ингэж дуудаагүй
Чамайг уйлахад зүрхэнд бороо ордог юм
Чиний инээдэд сэтгэл нар гийдэг юм
Чи хайрын минь тэнгэр
Чамтай л би дүүлэн нисдэг юм
Чи хайрын минь тэнгис
Чамтай л би цэнгэн жаргадаг юм
Чамайгаа жаргааж чадсан болов уу
Чамайг эсвэл зовоосон ч их юм уу
Чамдаа би бүхнээ зориулсан ч
Чиний хайранд амьдарч чадаагүй
Чи хайрын минь тэнгэр
Чамтай л би дүүлэн нисдэг юм
Чи хайрын минь тэнгис
Чамтай л би цэнгэн жаргадаг юм
Чамдаа би баяртай гэж õýëëý үү
Чамаас эсвэл чимээгүйхэн явсан уу
Чамгүй өдрүүд цаашаа хөвөрлөө ч
Чиний зүрхэнд хайраа үлдээе дээ
Чи хайрын минь тэнгэр
Чамтай л би дүүлэн нисдэг юм
Чи хайрын минь тэнгис
Чамтай л би цэнгэн жаргадаг юм
Чамдаа би хайртай гэж хэлэл үү.

_________________
:guitarchin:


Top
   
PostPosted: Mar.30.11 12:34 pm 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Mar.18.09 5:03 pm
Posts: 195
Location: ХӨГЖИМ МЭДЭЭЛЛИЙН НЭВТЭРХИЙ ТОЛЬ
boldoo_moment wrote:

СОНГОЛТ
ая Г.Пүрэвдорж
үг. Х.Лхагвасүрэн

Хөөр баяраар дүүрэн цайлган хүүхдүүд
Холын замд хамтдаа гарсан
Дуу хуурын аялгуу, эгшигэнд уяраад
Дурлалыг хүлээж хүснэ

Хайр хайрын дээдээр хорвоод мэндлээд
Хонгорхон насаа үдлээ
Зуурдын хорвоог чамтай л туулахсан
Зуун жил хамтдаа байхсан

Хааш хааш дагуулахыг нь мэдрэхгүй ч дурална
Хаа хүрэхээ мэдэхгүй ч хамтдаа тэмүүлнэ
Хайр хайраа хайсаар нэгнийгээ олно
Хан буурал орчлон дээр амьдрал цэцэглэнэ

Чи минь минийх шүү үүрдийн хайр минь
Би чинь чинийх шүү хайраа чи хайранд итгээрэй

Бүүр тэртээх дээдсийн ерөөл хүслээ
Бүтэн заяат амьдрал үүснэ
Найр найрын цэнгэлээр хорвоог баясгаж
Насны хань минь байгаа ч

Хааш хааш дагуулахыг нь мэдрэхгүй ч дурална
Хаа хүрэхээ мэдэхгүй ч хамтдаа тэмүүлнэ
Хайр хайраа хайсаар нэгнийгээ олно
Хан буурал орчлон дээр амьдрал цэцэглэнэ

Чи минь минийх шүү үүрдийн хайр минь
Би чинь чинийх шүү хайраа чи хайранд итгээрэй

Хааш хааш дагуулахыг нь мэдрэхгүй ч дурална
Хаа хүрэхээ мэдэхгүй ч хамтдаа тэмүүлнэ
Хайр хайраа хайсаар нэгнийгээ олно
Хан буурал орчлон дээр амьдрал цэцэглэнэ

Амьдрал цэцэглэнэ

:wd:

_________________
www.xyyp.mn


Top
   
PostPosted: Oct.08.11 6:09 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Oct.03.10 4:21 pm
Posts: 3413
Location: Спортын цонх


Гуливерын аялал /Тэнгэрлэг андууд цомог/

Үг: Я.Одсүрэн
Ая: Я: Одсүрэн

Алсын алст жолоо заллаа даа
Аглаг хорвоог танихаар мордлоо би
Ариун үнэнээр сүүн сэтэглээ
Алтан дэлхийдээ өргөхөөр зорилоо

Холын холд харгуйг зорилоо доо
Хорвоо дэлхийг үзхээр гарлаа би
Далай уужим, дуун итгэлээ
Даян дэлхийдээ дуулхаар гарлаа

Дх: Орон орноор аяллаа би
Ертөнц ертөнцийг тойрлоо би
Энэхэн цэнхэр дэлхийгээ хүндлэх сэтгэл төрлөө
Орон орноор аяллаа би
Ертөнц ертөнцийг тойрлоо би
Энэхэн цэнхэр дэлхийгээ хайрлах сэтгэл төрлөө
Надад төрлөө

Элбэг баян байгалиа бид дээдэлъе
Энэрэлт сэтгэлээр бүгдийг бид хайрлая
Инээд цангинуулсан энхрий үрс минь
Ирээдүйг бүтээх хүмүүс юм шүү

Дх: Орон орноор аяллаа би
Ертөнц ертөнцийг тойрлоо би
Энэхэн цэнхэр дэлхийгээ хүндлэх сэтгэл төрлөө
Орон орноор аяллаа би
Ертөнц ертөнцийг тойрлоо би
Энэхэн цэнхэр дэлхийгээ хайрлах сэтгэл төрлөө
Надад төрлөө

_________________
:guitarchin:


Top
   
PostPosted: Oct.14.11 10:08 pm 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн
User avatar

Joined: Sep.21.11 5:58 pm
Posts: 2
boroo gesen dunii vgiid olood ognoo uu,bayarlaa


Top
   
PostPosted: Oct.24.11 8:53 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Oct.03.10 4:21 pm
Posts: 3413
Location: Спортын цонх

_________________
:guitarchin:


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 62 posts ]  Go to page Previous 1 2 3 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited