#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.16.18 12:55 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 16 posts ] 
Author Message
PostPosted: Apr.07.06 2:17 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.12.02 1:48 pm
Posts: 3025
Location: 1117 УБҮ
Дуун vгийг нь...


Image

_________________
Би vvнийг хий.


Last edited by ~Aftermath~ on Feb.04.11 2:27 pm, edited 4 times in total.
ADD PHOTO


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.07.06 2:19 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.12.02 1:48 pm
Posts: 3025
Location: 1117 УБҮ
Ньюанс - Хүүгийн сэтгэл

Нарны шижир алтан туяанаас
Наадмыг минь хэлхэн эрхлүүлсээр
Намайгаа гэсээр насаа элээсэн
Налгар буурал аав минь амар сууж байна уу

Дахилт:

Эрийн цээнд хүргэсэн хүү чинь
Эрхэм ачийг тань санасаар явна
Эх дэлхийнхээ алс хязгаар нутагт
Эрдэм чадлаа сорьсоор явна
Цайран сарны цэвдэг туяанаас
Царайг минь олзлон хайрласаар
Цацлаа өргөж хүүгээ мордуулсан
Цайлган буурал ээж минь эсэн мэнд сууна уу

Дахилт

Хөдсөн дотор нь хөлбөрч өндийсөн
Хөрсөн дээр нь хөрвөж торнисон
Хүмүүн тавиланд ганцхан заяасан
Хөх тэнгэрийн орон минь амгалан оршино уу

_________________
Би vvнийг хий.


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.07.06 2:20 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.12.02 1:48 pm
Posts: 3025
Location: 1117 УБҮ
Ньюанс - Оюутан он жилүүд

Гэгээн хүсэл
Гэгэлхэн сэтгэлтэй
Залуу нас, залуу нас
Эрдэмд гэгээрч
Гэгээн мөчүүд гэгээхэн өдрүүд
Эрх чөлөө аз жаргалыг
Дуу суу
Оюутан
Оюутан он жилүүд минь
Халаас нимгэн
Мөрөөдлөөр дүүрэн
Гэрэлт нас, гэрэлт нас
Гэрээ санаж
Нутгаа зүүдлэсэн
Гэгэлгэн гэгэлгэн үеүүд
Дахилт:
Өөртөө итгэлтэй
Өөдрөг тэмүүлэлтэй
Хөгжүүн нас, хөгжүүн нас
Дуунд уярч
Дурлалдаа шатсан
Хөгжилтэй мөчүүд хөгжилтэй мөчүүд
Дахилт

_________________
Би vvнийг хий.


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.07.06 2:22 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.12.02 1:48 pm
Posts: 3025
Location: 1117 УБҮ
Ньюанс - Алсаас дуулсан дуу

Мянган газрын зэргэлээ байна
Мяралзан мяралзан эрхлээд байна аа
Мянган уулс түмэн усыг давуулахдаа
Мөрөөдлийн дуугаа чамдаа дуулъя
Харьхан газрын гэртээ байлаа ч
Хайрлан хайрлан ширтээд байна аа
Харанхай шөнө гэгээн өдрийн алинд ч
Хайрын дуугаа чамдаа дуулъя
Дахилт:
Эх орныхоо итгэлийг биелүүлж
Эрхэм сайн суугаарай чи минь
Эргээд ирэх баярт өдрийг чинь
Эндээс би чинь хүлээхэн дуугаа дуулна аа, дуугаа дуулна аа
Уртхан газрын холбоо байна аа
Учран золгохын болзоо байна аа
Улирах хугацаа угтах ирээдүйн алинд ч
Уянгийн дуугаа чамдаа дуулъя

_________________
Би vvнийг хий.


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.07.06 2:23 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.12.02 1:48 pm
Posts: 3025
Location: 1117 УБҮ
Ньюанс - Ахдаа дуулах дуу

Алагхан үрстэйгээ шуугиж дэрвэсэн
Амгалан ханьдаа уул шиг түшигтэй
Нартын доор зулайг минь гишгэж төрсөн
Намайг хөтлөж амьдралд дагуулсан ах минь
Итгээд түшихэд сэтгэл нь шулуухан
Эршүүд зан нь харцанд нь илхэн
Ахыг минь харсан нутгийн буурлууд
Аавтай минь адилханыг шагшин гайхах юм
Дахилт:
Цөөхөн үгээр үнэнийг хатуу хэлдэг
Цөнгөө түрсэн гол шиг сүрлэг
Дэм нь дутдаг орчлонд урмаар сэргээдэг
Дээрээ би дэргэдээ би золгох ахтай
Олны дунд алхаагаа нийлүүлж яваа минь
Орчлонд би ахтай л байсных юм шүү дээ
Өтлөх тусмаа аавыг минь бодогдуулсан
Өр нимгэн ахаа хайрлаад байх юм

_________________
Би vvнийг хий.


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.07.06 2:26 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.12.02 1:48 pm
Posts: 3025
Location: 1117 УБҮ
Ньюанс - Жирийн монгол охин

Навчис шаргалтах намрын орой
Надтай наадах салхины аясаар
Бодлогширон суугаа чиний өмнүүр
Ичингүйрч гарснаа би санахдаа
Дахилт:
Жирийн монгол охины дөлгөөн харц
Юуны учир над дээр тусав аа
Намрын төгөлд чинийхээ дүрийг
Анх удаа би харж билээ
Хүсэлдээ дийлдсэн тэр үдшийн цагаар
Чамтай танилцах гэж зүрх гарган очлоо
Хонхны дээр гарын хуруу хүрчихээд
Тэвдэн сандарснаа би санахдаа
Дахилт

_________________
Би vvнийг хий.


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.07.06 2:28 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.12.02 1:48 pm
Posts: 3025
Location: 1117 УБҮ
Ньюанс - Хангайн магтуу

Уулан алсад дүнхийн харагдаад
Ус нь холоос номин үзэгдээд
Буянт аавын минь төрсөн нутаг
Булган сортой хангай минь ээ
Дахилт:
Санаад санаад санаагаар олдохгүй
Сайхан нутгийн сор юм аа
Хүсээд хүсээд хүслээр заяахгүй
Хүний жаргалын өлгий юм
Тал нь уудам алсад цэлийж
Мал нь тоймгүй тархаж бэлчсэн
Ачит ээжийн минь төрсөн нутаг
Ар сайхан хангай минь
Дахилт:
Залуу Эрдэнэт хаяа тэлж
Замбуу тивийн сонорт тэнцсэн
Зан үйлсийн гэрэл гэгээ
Залуу насны хийморь тэтгэсэн

_________________
Би vvнийг хий.


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.07.06 2:29 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.12.02 1:48 pm
Posts: 3025
Location: 1117 УБҮ
Ньюанс - Мөнгө

Мөнгө аз жаргалын түлхүүр ээ
Мөнгө бэлтэй зоосон мөнгө
Заяатай хүний боол
Мөнгө биегүй хоосон мөнгө
Залхуу хүний хаан
Мөнгө дулаан нүдээр тосвол
Шувуу шиг цуваад ирнэ ээ
Мөнгө дургүй нь хэрвээ хүрвэл
Шувуу шиг үргээд ниснэ ээ
Дахилт:
Мөнгөнд дургүй хэн ч байхгүй
Мөнгөгүй бүтэх юм хаа ч байхгүй
Гэгээн мөнгийг хүндэл
Ариун мөнгийг соронзон мэт татаач
Money money money
Money money money
Мөнгө аз жаргалын түлхүүр ээ
Мөнгө ааш алдам мөнгө
Ухаантай хүний зарц
Мөнгө авир хэрцгий мөнгө
Мунхаг хүний ноён
Мөнгө зэрвэс зөөлөн харвал
Салхи шиг нисээд ирнэ ээ
Мөнгө зэвүү нь хэрвээ хүрвэл
Шороо шиг шуураад одно оо
Дахилт:
Мөнгө халуун сүлдтэй мөнгө
Хувьтай хүний жаргал
Мөнгө хүйтэн тоотой мөнгө
Хуудуу хүний зовлон
Мөнгө эвийг нь хэрвээ олвол
Бороо шиг намираад ирнэ ээ
Мөнгө эгдүү нь хэрвээ хүрвэл
Шороо шиг шуураад одно оо

_________________
Би vvнийг хий.


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.07.06 2:31 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.12.02 1:48 pm
Posts: 3025
Location: 1117 УБҮ
Ньюанс - Мөнгө-2

Мөнгө мөнгө мөнгө чи далдын увидастай
Мөхөөж сэхээх шидийн чадалтай
Мөнгө чамайг үзээд хүмүүс инээлдэнэ
Мөнгө чамаас болж хүмүүс үхэлдэнэ
Гэнэн цагаан сэтгэлийг гэмтээн хорлож чадна
Гэмтэн өстөнд хувилгаж гэсгээн цээрлүүлж чадна чи
Ажилч хөдөлмөрч шударга хүмүүнийг
Алтан ордонд цэнгүүлж чадна чи
Арчаа нь үгүй мунхаг хүмүүнийг
Адгийн там руу түлхэж чадна чи
Аминд халтай алтан зоос
Амьдралд тустай мөнгөн зоос
Цайлган хонгор сэтгэлийг
Царцаан хөлдөөж чадна чи
Цадиггүй самуун амьдралыг
Цалгиан дэрвээж чадна чи
Сайхан сэтгэлээр чамайг хүндэлвэл
Санасан бүхнийг гүйцээж чадна чи
Шуналын нүдээр чамд дурлавал
Шулмас болон нөгцөж чадна чи
Аминд халтай алтан зоос
Амьдралд тустай мөнгөн зоос
Ажилч шударга ухаант хүмүүний
Арван үеийг тэтгэж чадна чи
Ашиг хайсан дорой хүмүүнийг
Адгуус болгон нөхөрлөж чадна чи
Хөгжин дэвшсэн тансаг замбуулинд
Хүссэн бүхнийг биелүүлж чадна чи
Харанхуй ядуу буурай ертөнцөд
Хайр сэтгэлийг дэнсэлж чадна чи
Аминд халтай алтан зоос
Амьдралд тустай мөнгөн зоос

_________________
Би vvнийг хий.


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.07.06 2:32 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.12.02 1:48 pm
Posts: 3025
Location: 1117 УБҮ
Ньюанс - Миний дурлал минийх

Хөзрөөр би амьдралаа мэргэлж
Хэзээ учрах бүсгүй болгоны
Ааш зан төрхийг нь хараад
Азаа сорьж танилцдаггүй ч гэлээ
Цэцгээр би өөрийгөө мэргэлж
Цэх шулуун алхах бүсгүй болгоныг
Туяхан бэлхүүс царайг нь хараад
Үдшийн болзоонд урьдаггүй ч гэлээ
Дахилт:
Дурлал гэдэг надад хундага дарсанд
Дуу гэдэг үнсэхийн төдий жаргал шиг
Бүсгүй чиний харцанд ээрэгдсэн
Бүтэлгүй дурлал надад зохихгүй
Өдрийн зурхайд би итгэж
Өндөр нуруулаг бүсгүй болгоныг
Өөртөө татаж нэрийг нь мэдээд
Чамд хайртай гэж хэлээгүй ч гэлээ
Хөх тэнгэрийн орон минь амгалан оршино уу
Бусдын хэлсэн үгэнд би баясаад
Будагтай өнгөлөг бүсгүй болгоныг
Царай зүс инээхийг нь хараад
Чиний төлөө гэж хэлээгүй ч гэлээ

_________________
Би vvнийг хий.


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.07.06 2:34 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.12.02 1:48 pm
Posts: 3025
Location: 1117 УБҮ
Ньюанс - Чиний төрсөн өдөр

Шив шинэхэн өглөө
Танхилхан шувуудын дуутай
Шивэрч орсон борооны
Тогтож үлдсэн шүүдэртэй
Чиний төрсөн өдөр
Тод шаргалхан нартай
Чийг даасан хөрсөндөө
Цэцгийн хэнзхэн дэлбээтэй

Шүүдрээ дэлгэж чамайг угтсан өдөр
Шүхэр цагаан орчлонд чиний төрсөн өдөр өө
Ургах цэцгүүд чамд ёсолсон өдөр
Уянга дуу эгшиглэсэн чиний төрсөн өдөр өө

Эргэлдэн буух цасхан
Эрхэмсэг бүжгийн хэмнэлтэй
Царцаж хөлдсөн мөсний
Цацрах талстын өнгөтэй
Чиний төрсөн өдөр
Тод ногоохон гацууртай
Чичрэх бяцхан мөчиртэй
Тогтож үлдсэн цасхантай

_________________
Би vvнийг хий.


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.07.06 2:36 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.12.02 1:48 pm
Posts: 3025
Location: 1117 УБҮ
Ньюанс - Цас шиг бороо

Цас шиг бороо чимээгүй зүсэрнэ
Цагаахан төгөлд намар ирэхгүй
Монос цэцэглэх хайрын болзоонд
Мөнхөд чамтайгаа хоёул хаврыг угтана
Дахилт:
Тод гоёхон солонгоор наадаж өссөн юмсан
Торомгор алаг нүдээрээ намайгаа ширтсэн юмсан
Насан багын үзэсгэлэн гоо минь ээ
Наддаа дурсамж үлдээсэн хайр минь ээ
Бороо шиг цас аниргүйд бударна
Бодлын цэцэрлэгт намар болохгүй
Буйлс цэцэглэх хайрын төгөлд
Болзоонд чамруугаа яаран би очдогсон

_________________
Би vvнийг хий.


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.07.06 2:40 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.12.02 1:48 pm
Posts: 3025
Location: 1117 УБҮ
Ньюанс - Чамгүйгээр

Гэгээн нартай өдөр би гэрээсээ гараад
Саруул хотын гудамжаар зөндөө явлаа
Гэтэл нэгэн бүсгүйтэй санамсаргүй танилцлаа
Гарыг нь мэдэж аваад би маргааш нь уулзахаар болзлоо
Дахилт:
Чамгүйгээр талын цэцэгс ч өнгөгүй
Чамгүйгээр миний сэтгэл уйтгартай
Чамгүйгээр шөнийн тэнгэр одгүй
Чамгүй бол энэ хорвоо дээр орь ганцаараа амьдрахгүй би

Түүндээ би таалагдах гэж байн байн тольдлоо
Үнэртэн түрхэж үсээ самнаж зөндөө гоёлоо
Утсаар залгаж түүндээ би уулзах газраа зааж өглөө
Удсан ч үгүй тэр яг цагтаа миний өмнө зогсож байлаа
Дахилт:
Өдөржин хамтдаа зугаалахад сайхан байлаа
Үлгэрийн юм шиг учирахдаа итгэхгүй явлаа
Даруухан зантай ухаалаг нүдтэй дэгжин хувцастай бүсгүй минь
Дандаа хоёулаа уулзаж байлаа
Дасаж орхижээ чамдаа

_________________
Би vvнийг хий.


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.07.06 2:41 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.12.02 1:48 pm
Posts: 3025
Location: 1117 УБҮ
Ньюанс - Манайд ирээрэй

Аз жаргалын мишээлээрээ найр тавин угтъя
Амжилт бүтээлийн дээдээрээ бэлэг барин угтъя
Эвийн халуун сэтгэлээ өвлөөд ирээрэй
Эрхэм таныг урьж байна манайд ирээрэй

Дахилт:
Манайд ирээрэй
Манайд ирээрэй
Манайд ирээрэй
Манайд ирээрэй

Баяр цэнгэлийн дуу хуураар найр тавин урья
Бахдал хүслийн дээдээрээ бэлэг барин угтъя
Үнэнч ариун сэтгэлээ өвөрлөөд ирээрэй
Үүдээ нээгээд урьж байна манайд ирээрэй

Дахилт:
Манайд ирээрэй
Манайд ирээрэй
Манайд ирээрэй
Манайд ирээрэй

_________________
Би vvнийг хий.


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.08.06 7:32 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Jul.04.02 11:34 pm
Posts: 680
Location: Somewhere i belong...
Isabel Lyric

Volar
Caer
Al fondo del dolor
Soñar
Perder
Imperios de ilusión
Hoy no tengo nada
Si no estás
Mi corazón se apaga

Isabel
Si te vas
Tu Dios se enfadará
No dejes que este amor
Muera así
Lloraré
Llorarás
Sufriendo en soledad
Tú vuelve a mí y yo te haré
Feliz
Isabel

Buscar
Sentir
La gran pasión de amar
Tratar
De huir
A ese tiempo que vendrá
Escapando del pasado
Tú y yo
Siempre enamorados

Isabel
Si te vas
Tu Dios se enfadará
No dejes que este amor
Muera así
Lloraré
Llorarás
Sufriendo en soledad
Tú vuelve a mí y yo te haré
Feliz
Isabel

Hoy no tengo nada
Si no estás
Mi corazón se apaga

Isabel
Yo te amaré
Isabel
¿A dónde irás sin mi?
Yo no sabre vivir sin tí

Isabel
Si te vas
Tu Dios se enfadará
No dejes que este amor
Muera así
Lloraré
Llorarás
Sufriendo en soledad
Tú vuelve a mí y yo te haré
Feliz
Isabel

_________________
www.newmediamarketingagency.com


Top
   
PostPosted: Nov.13.12 8:45 pm 
Offline
Тод Гишvvн
Тод Гишvvн
User avatar

Joined: Apr.19.10 11:08 am
Posts: 77
Belle


Belle
C'est un mot qu'on dirait inventé pour
Elle
Quand elle danse et qu'elle met son corps a jour
Telle
Un oiseau qui étend ses ailes pour s'envoler
Alors je sens l'Enfer s'ouvrir sous mes pieds
J'ai posé mes yeux sous sa robe de gitane
A quoi me sert encore de prier Notre Dame
Quel
est celui qui lui jettera la première pierre ?
Celui-la ne mérite pas d'être sur Terre
Oh Lucifer, Oh laisse-moi rien qu'une fois
Glisser mes doigts dans les cheveux d’Esméralda


Belle
Est-ce le Diable qui s'est incarné en elle ?
Pour détourner mes yeux du Dieu éternel
Qui a mis dans mon être ce désir charnel
Pour m’empêcher de regarder vers le ciel
Elle porte en elle le péché originel,
La désirer fait-il de moi un criminel ?
Celle
qu'on prenait pour une fille de joie, une fille de rien
Semble soudain porter la croix du genre humain
Oh Notre Dame, oh laisse-moi rien qu'une fois

Pousser la porte du jardin d’Esméralda


Belle,
Malgré ses grands yeux noirs qui vous ensorcellent
La Demoiselle serait-elle encore pucelle ?
Quand ses mouvements me font voir monts et
merveilles
Sous son jupon aux couleurs de l'arc-en-ciel
Ma dulcinée laissez-moi vous être infidèle
Avant de vous avoir menée jusqu’à l'autel
Quel
est l'homme qui détournerait son regard d'Elle
Sous peine d’être changé en statue de sel
Oh fleur de lys, je ne suis pas homme de foi
J'irai cueillir la Fleur d'amour d’Esméralda


J'ai posé mes yeux sous sa robe de gitane
A quoi me sert encore de prier Notre Dame
Quel
est celui qui lui jettera la première pierre ?
Celui la ne mérite pas d’être sur Terre
Oh Lucifer, Oh laisse-moi rien qu'une fois
Glisser mes doigts dans les cheveux d’Esméralda
Esméralda


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 16 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited