#AsuultSambar :

AS is now Mobile! iOS & Android App-г суулгаарай!
It is currently Oct.25.14 2:58 pm

All times are UTC + 8 hours


Asuult.NET & Mongolduu.com Facebook Page:




Post new topic Reply to topic  [ 301 posts ]  Go to page Previous  1 ... 3, 4, 5, 6, 7, 8, 9 ... 12  Next
Author Message
 Post subject:
PostPosted: Apr.07.06 2:21 pm 
Online
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.12.02 12:48 pm
Posts: 3028
Location: 1117 УБҮ
Дэлгэрмаа - Хайрын цэнхэр нулимс

Халуун энгэрт тэврүүлээд
Үнсүүлсэн байтлаа туних юмаа
Хайрын баланд халалцаад
Эрхэлсэн байтлаа хайлах юм аа
Дахилт:
Хархан нүднээс ивэлсэн
Хайрын цэнхэр нулимсаа
Хацар даган эгшсэн
Хайрын цэнхэр нулимсаа
Хайрын цэнхэр нулимсаа
Ууган үрээ үнэрлэхэд
Инээсэн байтлаа уйлах юмаа
Унаган хүлгээ түрүүлэхэд
Эзэн нь байтлаа уярах юмаа
Дахилт:
Төрийн сүлдээ өргүүлэхэд
Төгрөг сормуус минь норох юмаа
Төрсөн нутгаа зүүдлэхэд
Тэнгэр сэтгэл нялхрах юмаа
Дахилт:

_________________
Би vvнийг хий.


Share on FacebookShare on TwitterShare on RedditShare on TumblrShare on Google+
Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Apr.07.06 2:23 pm 
Online
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.12.02 12:48 pm
Posts: 3028
Location: 1117 УБҮ
Дэлгэрмаа - Мөрөөдлийн дуу

Наргүй өдрийг цэлмэтэл
Чамайгаа би бодно
Насаараа ингээд явах уу
Хэлээч хэлээч хэлээч дээ чи минь

Навчгүй модыг цэцэглэтэл
Чамайгаа би бодно
Янзаараа ингээд явах уу
Хэлээч хэлээч хэлээч дээ чи минь

Өнчин зүрхийг далавчилтал
Чамайгаа би бодно
Ойрхон мөртөө хол байна
Чамдаа чамдаа чамдаа яаж хүрнэ вэ

Өвлийн жаврыг бүлээстэл
Чамайгаа би бодно
Өндрөөс өндөрт байгаа
Чамдаа чамдаа чамдаа яаж хүрнэ вэ

_________________
Би vvнийг хий.


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Apr.07.06 2:25 pm 
Online
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.12.02 12:48 pm
Posts: 3028
Location: 1117 УБҮ
Оюумаа - Сэтгэлээс уяатай нутаг

Гүйгүүл зэрэглээ холдон ойртоод
Гэнэн жаахан насаа санахад
Гэзэгний үзүүрийн томоогүй салхи нь
Гэрийн минь үнэрийг тээгээд ирдэг ээ
Санах л юм даа нутгаа санах юм
Сайхан цэнхэр нутаг минь харагдах юм даа
Шаргал талдаа хараа цуцаан
Саравчилж суудаг ижийдээ яарахад
Шанхны туяатай хонгор нарнаас
Сэтгэл минь дандаа түрүүлээд очдог оо
Ижилгүй уудам нутгаа санах юм
Ижийтэй цэнхэр говь минь та бодогдох юм
Зүггүй хязгаар алслан алслаад
Зүүгдээд дагадаг аавдаа үнсүүлэхэд
Зүсрээ намираа борооны үүлнээс
Зүүд минь үргэлж үнэн байдаг аа
Анирхан уужим нутгаа санах юм
Аавтай хөх говь минь та зүүдлэгдэх юм
Ижилгүй уудам нутгаа бодох юм
Ижий аавтай говь минь санагдах юм даа

_________________
Би vvнийг хий.


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Apr.07.06 2:27 pm 
Online
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.12.02 12:48 pm
Posts: 3028
Location: 1117 УБҮ
Оюумаа - Сэтгэлийн хур

Хос шувууд нуурандаа шөнөжин дуулах юм
Хонгор чи минь наддаа өдөржин бодогдох юм
Шувуудын ганганаанд уулс нь уярах юм
Чинийхээ сэтгэлд би хайлах юм
Дахилт:
Нуур нь амгалан бол
Шувууд нь жаргалтай
Чи минь дэргэд байвал
Би жаргалтай
Ижил шувууд тэнгэртэй халин нисэх юм
Энхрий чи минь наддаа эрхлэн наадах юм
Тэнгэрийн шувууд нь нартай ханьсах юм
Чи бидэн хоёр хайраар ижилсэх юм
Дахилт:
Тэнгэр нь нартай бол
Шувууд нь жаргалтай
Чи минь дэргэд байвал
Би жаргалтай
Нартайхан хур нь солонготой буух юм
Нандин үгээ чи минь хэлэх юм даа
Хурын солонгонд нутаг баясах юм даа
Хайрын чинь үгэнд би жаргах юм даа
Дахилт:
Нартай хуртай бол
Нутаг минь жаргалтай
Чи минь дэргэд байвал
Би жаргалтай
Нуур нь амгалан бол
Шувууд нь жаргалтай
Чи минь дэргэд байвал
Би жаргалтай

_________________
Би vvнийг хий.


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Apr.07.06 2:28 pm 
Online
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.12.02 12:48 pm
Posts: 3028
Location: 1117 УБҮ
Оюумаа - Хөх чонын сүнс

Хөх тэнгэрийн ивээл дор л гэнэ
Хөрст дэлхийн цээжинд юм л гэнэ
Туурга тусгаарласан Монгол түмэн гэнэ
Догшин чонын сүнс юм л гэнэ

Хүннү үеэс мөрөө гаргаж ирсэн
Хөх чонын удам юм л гэнэ лээ
Хөх чонын догшин сүнс
Хүж дэлхийн амин зүрх

Ай Хөх монгол оо

_________________
Би vvнийг хий.


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Apr.07.06 2:28 pm 
Online
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.12.02 12:48 pm
Posts: 3028
Location: 1117 УБҮ
Оюумаа - Ээж

Өндгөө дарсан жигүүртэнг харахдаа
Өрлөг ээжээ хайрлах юм даа
Өргөстэй хорвоод намайг төрүүлэхдээ
Өндөр тэнгэртэй зүйрлэж байсан даа
Ээ ээ ээ ээж минь
Өндөр тэнгэр нь өөрөө юм шүү дээ
Үрээ хөхүүлсэн амьтаныг харахдаа
Өрөвчхөн ээжээ хайрлах юм даа
Үйлтэй хорвоод намайг төрүүлэхдээ
Үлгэрийн дагинатай зүйрлэж байсан даг
Ээ ээ ээ ээж минь
Үлгэрийн дагина нь өөрөө юм шүү дээ
Булбарай үрээ бүүвэйлж суухдаа
Буурал ээжээ хайрлах юм даа
Будантай хорвоод намайг төрүүлэхдээ
Бурхан тэнгэртэй зүйрлэж байсан даа
Ээ ээ ээ ээж минь
Энэрэлт бурхан нь өөрөө юм шүү дээ

_________________
Би vvнийг хий.


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Apr.18.06 4:22 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Jun.29.05 1:01 pm
Posts: 219
Location: ~Хvй Мандал дэвжээ~
Т.Баясгалан -- Хайрлахсандаа

Нvгэл хорогдоогvй харцанд минь
Нvvдлийн шувууд шиг vдлээд буцлаа гэж vv
Дутуу эдэлсэн хайрын амтанд хvлэгдэн
Дуутай гунигтай хорвоод гомдож явах гэж vv

Хан буурал хорвоод заяагаар учирсан чамайгаа
Хайрын дээдээр хайрлахсандаа би чамайгаа хайрлахсандаа

Гуниг суугаагvй харцанд минь
Ганцаардлын зовлон vлдээгээд одлоо гэж vv
Гvйцэд эдлээгvй хайрын сайханд татагдаад
Гэгэлгэн энэхэн хорвоог орхиод явах гэж vv

Хан буурал хорвоод заяагаар учирсан чамайгаа
Хайрын дээдээр хайрлахсандаа би чамайгаа хайрлахсандаа

Чамд эрхэлсэн харцанд минь
Хорогдон хорогдсон ч vлдэхгvй буцлаа гэж vv
Нартад заяасан хайрын сайхныг амсалгvй
Насны ганцхан хайраа орхиод явах гэж vv

Хан буурал хорвоод заяагаар учирсан чамайгаа
Хайрын дээдээр хайрлахсандаа би чамайгаа хайрлахсандаа

_________________
사랑


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: May.07.06 1:17 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
User avatar

Joined: Apr.18.06 11:08 pm
Posts: 22
Location: 4-р хороолол
Зэллэн ниссэн шувуудын цуваа
Зэргэлээ татсаар алсад шингэнэ
Чихэнд хоногшсон чиний минь дуу
Сэтгэлд шингэм уянгатай сонсогдоно
Амраг минь чи минь дуугаа дуулаач
Аяны шувуудыг ирэн дуугаа дуулаачэээ


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Jun.27.06 4:19 pm 
Offline
Хоббитой Гишvvн
Хоббитой Гишvvн

Joined: Jun.08.04 3:46 pm
Posts: 305
СУИС ийн 2 оюутны дуулсан ийм нэг дууг нэмчий

Чамдаа би хайртай

Үргэлж дулаахан харцанд чинь уусаад
Үерийн ус шиг сэтгэл минь хөвөлзөх юм
Үзэсгэлэнт сайхан биеийг чинь тэврэхээр
Үймрэх сэтгэлийн зовлон нимгэрдэг ээ
Үеийн залуусаас дасаад хайрламаар
Үүрдийн жаргалыг наддаа бэлэглэсэн
Үнсэх тоолондоо хайраа илчилсэн
Үрийн заяатай халхын сайхан залуу
    Чамдаа би чинь дэндүү хайртай шүү
    Чамдаа би чинь дэндүү хайртай шүү
Ертөнц гэрэлтэх инээдэнд чинь баясаад
Ердийн амьдрал ч ер бусын санагдаад
Эрин зуунаар ч дуусашгүй жаргалтай
Эвийн заяат бүсгүй цэцэгхэн минь
Чамдаа би чинь дэндүү хайртай шүү
Чамдаа би чинь дэндүү хайртай шүү
Өр зүрхэндээ чамайгаа хайрлана аа
Өгөөмөр сэтгэлтэй миний залуу
Үйл хэрэг нь түмэндээ хүндлэгдсэн
Үүрдийн бахархал хайрын минь заяа
Чамдаа би чинь дэндүү хайртай шүү
Чамдаа би чинь дэндүү хайртай шүү
Шинэхэн хаврын яргуйн дэлбээ шиг
Сэтгэлд гийсэн чиний минь царай
Шиврэх борооны дусал шиг ариухан
Шөнийн одод шиг алсаас гэрэлтэнэ
Эцэг хүн шиг бардам зантай ч
Эх хүн шиг уяхан сэтгэлтэй
Энэ хорвоогийн хүнд бүхнийг тээсэн
Энэ насны түшиг чинь билээ


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Jul.10.06 3:03 pm 
Offline
Уянгат Дууч Гишvvн
Уянгат Дууч Гишvvн
User avatar

Joined: Dec.05.05 5:40 pm
Posts: 439
Баясгалан
Санах тусам

Үгийг : Ж.Мөнхбат
Аяыг : Т.Сэр-Од
Гэгээн гэгээн бодол хөглөрүүлж
Гэнэхэн насны хайраа би дурслаа
Намар намрын навчис шиг эмзэгхэн
Намайгаа бас чи санаа болов уу
Дахилт:
Дэргэд минь үгүй чиний төрх
Дэндүү дулаахан харцыг чинь үгүйлж
Сэмрэн асгарах нууцхан гунигаар
Сэтгэлээ аргадан чамайгаа саналаа
Зүүдэн зүүдэн учирал зөгнөж
Зөгнөөрөө би чамайгаа саналаа
Хавар хаврын цэцэг шиг энхрий
Хайраа чи минь үгүйлээ болов уу
Дахилт
Нандин нандин дурсамж үерлүүлж
Чиний тухай бодон сууна
Насан багын сэтгэл нялхарч
Чимээгүй нулимс хацар эсгэлээ

_________________
:olympic1:


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Jul.10.06 3:04 pm 
Offline
Уянгат Дууч Гишvvн
Уянгат Дууч Гишvvн
User avatar

Joined: Dec.05.05 5:40 pm
Posts: 439
Баясгалан
Чамруу л гэнэ дээ

Үгийг : Н.Дорж
Аяыг : Д.Чулуун
Аадар цутгаж байв чиг
Чамруу л гэнэ дээ би
Алс хүний нутгаас ч чиг
Чамруу л гэнэ дээ
Чамайгаа л гэнэ дээ би
Модод навчисаар уйдавч
Чамруу л гэнэ дээ
Шувууд зэллээд одсон чиг
Чамруу л гэнэ дээ
Чамайгаа л гэнэ дээ би
Цэцэгс дэргэд дэлбээлсэн ч
Чамруу л гэнэ дээ
Саран нуугдсан шөнөөр чиг
Чамруу л гэнэ дээ
Чамайгаа л гэнэ дээ би
Будант цагийн тоосонд чиг
Чамруу л гэнэ дээ
Бурхад дээдсийн шөнөөр чиг
Чамруу л гэнэ дээ
Чамайгаа л гэнэ дээ би
Үсэн буурал болсон чиг
Чамруу л гэнэ дээ
Үүл заяаны учиганд чиг
Чамруу л гэнэ дээ
Чамайгаа л гэнэ дээ би

_________________
:olympic1:


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Jan.28.07 9:51 pm 
Offline
Тод Гишvvн
Тод Гишvvн
User avatar

Joined: Jan.05.07 7:04 pm
Posts: 70
Oyunchuluun - huvitai ailiin ber
Namuun udesh
Eej mini baival jargaltai
Mongol busguin uzesgelen
Densee yu- Unen huu
Batsaihan- hanisahiin jargal
Javhlan holiin tenger aav
tumur-sarnain tsetsges
Urmiin tsagaan nuur
olood ug please


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Mar.04.07 11:55 am 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Jun.08.05 2:10 pm
Posts: 67
Location: baidagtaa l
zaluusaa C.Javkhlangiin "Amidral '' duunii ygiig oruullaa.Duugii ni sonsood dagaad duulaad yzeerei . ayalguu saitai duu boljee.
..............AMIDRAL.................
Xyy ni ejdee erxelsen
Xyseed irexgyi tavilan mini
Xynii daitai yabaxsan geed
Xylgiin joloogoo tatsangyi ee
Ai amidral mini ee chi
Ayalguut duu xuur mini
Ynentei xudaltai orchlong ygyilex yum
Duulimaas oldson tavilan mini
Duulaad uyraad uxaajsan
Dunduur jargaliig dyyrgex geed
Duulj l yavaa zaya mini
Ai amidral mini ee chi
Ayalguut duu xuur mini
Xatuutai zoolontei xorvoog argadax yum
Naran delxiig giigyylsen
Namaig toirson amidral mini
Nasan zaluuxan moroodold mini
Jigyyr nemsen amidral mini
Ai amidral mini ee chi
Ayalguut duu xuur mini
Aldaatai onootoi amidraliin zam mini dee
Aldaatai onootoi alidral mini xoborsoor

_________________
yours


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Apr.28.07 6:46 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
User avatar

Joined: Apr.21.07 12:49 pm
Posts: 14
Location: Тэгвэл ард чинь сууж байна
Дуучин Батсүх Зөв явбал зөөлөн замбуулан

Агь үнэртсэн цэнхэр талын
Адуу нь дандаа сорлог байдаг аа
Уужуу тайван ухаантай аавын маань
Үг нь дандаа эрдэнэ байдаг аа

Дахилт
Зүүд хүртэл жаргаж сэрдэг
Зөв явбал зөөөлөн зөөлөн замбуулин

Бүжин туулай хярсан бутыг
Харахад нэг л нөмөртэй байдаг
Бүүвэй аяалсан бүсгүй хүний
Харц дандаа зөөлөн байдаг

Дахилт


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Jul.30.07 6:49 pm 
Offline
Гавъшгай Гишvvн
Гавъшгай Гишvvн
User avatar

Joined: Jul.08.07 9:10 pm
Posts: 134
Location: Хэвтэж байгаад БОССОН .
[b][quote="aso78"][b]javkhlangiin sartai shunu gex duunii vg xeregtei l bgaa yumsan daa [/b][/quote]

[size=18] Сартай Шене

С.Жавхлан

Сартай шенийн сэлүүхэн дээ
Сайхан байгаль ганган чиг байна
Салаад одсон амраг чамайгаа
Санан санан дуулмаар байна

Алсын уул хайрхан Уулнь
Алган дээр минь байгаа шиг
Алиа хонгор бүсгуй минь
Чи хажууд минь байгаасай

Шенийн одод сүүмэлзэнхэн
Сүмбэр уулс нь бүртэлзэнхэн байна
Шинэхэн танилцсан амраг чамайгаа
Болзсон газраа хүлээн байна

Алсын уул хайрхан Уулнь
Алган дээр минь байгаа шиг
Алиа хонгор бүсгуй минь
Чи хажууд минь байгаасай

Яарсан сэтгэл минь гэгэлзээд байна
Яагаад чи минь Удна вэ
Үнсээд салсан тэр болзоогоо
Үгүйлж байна уу Хонгор минь

Алсын уул хайрхан Уулнь
Алган дээр минь байгаа шиг
Алиа хонгор бүсгуй минь
Чи хажууд минь байгаасай[/size][/b]

_________________
www.galdan.bblog.mn


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Aug.17.07 10:39 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Jan.12.06 10:28 am
Posts: 1168
Location: Mongol. ulaanbaatar
guru wrote:
Javhlangiin " Shono amtalsan nulims " duunii ug bna uu ? olg ogooch plz
thanks


Borootoi tengeereesee uidaxdaa
Oddoon gazar n zvvdlex shig
Bosoo zayaagaar ooriigooo bvselsen
Deeltei xiimori n bish gej vv er xvn bi chini

Taxiltai uuliin oroigoos
Chuluug n guij xondox shig
Tawan xana n nar zow toirson
Toono n bish gej vv dee er xvn bi chini

Manantai uulnaasaa zalxaxdaa
Melmiin sejvvvr n xolordog shig
Minii ezgvid gal mini sanaa aldsan
Golomt n bish gej vv er xvn bi chini

Salxitai saran namraas n
Nawchaan guij vldeex shig
Tsainii deej n togoondoo xvleesen
Ailiin xoimor n bish gej vv er xvn bi chini

Nvgeltei xorwoog endvvrexdee
Nulimsaa xantsuidaa nuudag ch gesen
Nvvgeed irdeg shuwudiin tsuwaag
Uilj l ugtaagvi gejvv dee er xvn bi chini

ijii aawiin zalbirlaar
zayagaa duudsan er xvn bi chini
ineej uildag narnii door
iim l amarxan gudaina gj v er xvn bi chini
..,911™

_________________
DW MR3


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Nov.10.07 12:23 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Jan.12.06 10:28 am
Posts: 1168
Location: Mongol. ulaanbaatar
Уугаад суухад минь урам сэргээсэн
Уугуул нутгийн минь амттайхан цай
Олон түмний минь ундаа нь болсон
Орчлонд ганцхан ээжийн минь чанасан цай

Ай хө ээжийн минь амттайхан цай

Нойрон дунд минь үзэгдээд байдаг
Нутгийн минь аагтай амттайхан цай
Хошуу алгасаад зориод очиход минь
Нуруу намхан ээжийн минь чанасан цай

Харзны усаар зандалж чанасан цай
Харийн хүнийг зочилж угтсан
Хайлган сэтгэлээрээ даллаж сүлсэн
Хархан нүдтэй ханийн минь чанасан цай

Бяртай эрчүүдийн амталж өссөн
Биеийн х нь чилээг нь тайлж өгсөн
Бараа харагдах нүүдлийн өмнөөс
Бариад тосдог ээжийн минь чанасан цай

Ай хө ээжийн минь амттайхан цай
Нутгийн минь амттайхан цай


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Jan.09.08 12:48 pm 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>
User avatar

Joined: Oct.25.05 1:21 pm
Posts: 7445
Location: Wherever
Chan-mi wrote:
ханьсахын жаргал

өглөө мандах нарнаас өрсөж ургахдаа
үргэлж дулаахан харцыг чинь үгүйлсээр сэрдэг шүү хань минь
гуниг сарниах нүдэнд чинь эрхэлж жаргахдаа
гэрэл гийсэн амьдралдаа цэцэг шиг сэргэдэг шүү хань минь

цэцэгсийн дундаас ялгарамгүй үзэсгэлэнд бишрээд
цэрвэж уулзсан учралаа хоромхон ч мартахгүй хань минь
намайг хайрласан хайрын чинь илчинд ээнэгшээд
намрын сэрүүн будан дунд жиндэж үзсэнгүй хань минь

ханьсахын ерөөл заяасан чинийхээ түшигээр
ханийн тэнгэрт бадамлах зул шиг асдаг шүү хань минь
зүрхийг минь гижигдсэн мөнхийн гэгээн хайрандаа
зүсээ гундтал ханилахдаа чамаасаа уйдахгүй ээ хань минь ээ

_________________
full


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Jan.09.08 12:49 pm 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>
User avatar

Joined: Oct.25.05 1:21 pm
Posts: 7445
Location: Wherever
Chan-mi wrote:
сартай шөнө



сартай шөнийн сэлүүхэндээ
сайхан байгал ганган чиг байна
салаад одсон амраг чамайгаа
санан санан дуулмаар байна

алсын уул хайрханууд нь
алган дээр минь байгаа шиг
алиа хонгор бүсгүй минь чи
хажууд минв байгаасай

шөнийн одод сүүмэлзэнхэн
сүмбэр уул нь бүртэлзэнхэн байна
шинэхэн танилцсан амраг чамайгаа
болзсон газраа хүлээн байна

дахилт

яарсан сэтгэл минь гэгэлзээд байна
яагаад чи минь удна вэ
үнсээд салсан тэр л болзоогоо
үгүйлж байна уу хонгор минь

äàõèëò

_________________
full


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Jan.09.08 12:51 pm 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>
User avatar

Joined: Oct.25.05 1:21 pm
Posts: 7445
Location: Wherever
Chan-mi wrote:
хайрын гэгээн бороо
солонготой борооноор шувууд зэллээд
сондор буусан цэцэгхэн чи яаж л дохино вэ
хоног хоногоор чамдаа би даслаа даа
хожимын өдөр уулзана гэж санасангүй явлаа

чамтай минь учруулсан хайрын гэгээн бороо
чанх дээрээс минь алган дээр буулаа

норсон гэзэг нь аясаар задраад
нойрмог хорвоод хэндээ ч битгий хэлээрэй
болзон болзсоор чамдаа би даслаа даа
босон суун догдолно гэж бодсонгүй явлаа

дахилт

чуулсан одод нулимстай инээмсэглээд
чухам нандин хорвоо хэнийх вэ
хайрлан хүссээр чамдаа би даслаа даа
ханийн тэнгэртэй заяана гэж зүүдэлсэнгүй явлаа

дахилт

_________________
full


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Jan.20.08 8:46 pm 
Offline
Хоббитой Гишvvн
Хоббитой Гишvvн
User avatar

Joined: Nov.17.07 6:41 pm
Posts: 304
Location: far far away.......
сар асгарсан шөнө

дэрэн дээр саран асгарсан
зөөлөн салхитай тэр л шөнөөр
дэргэдээ чамайгаа хайрлаад би
шивнэлдэнхэн тэврэлдэнхэн
зүүдэллээ зүүдэллээ чамайгаа

мөнгөн бороо дусагнан шивэрсэн
сайхан намрын тэр л үдшээр
мөрөөдөж явсан чамайгаа түшээд
сэтгэл амгалан зугааланхан
зүүлэллээ зүүдэллээ чамайгаа

дэлхийд ганцхан наран тоонотой
оломгүй цагаан өргөө гэртээ
дээдийн заяатай амрагтайгаа
орчлонг цалгитал баясалданхан
зүүдэллээ зүүдэллээ чамайгаа

замбуулин хорвоогийн хайран дээр
учралт хүмүүний заяанд төрөөд
тавилан төөргөөр чамтайгаа учраад
уйлж дуулж жарганхан
зүүдэллээ зүүдэллээ чамайгаа


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Jan.20.08 8:56 pm 
Offline
Хоббитой Гишvvн
Хоббитой Гишvvн
User avatar

Joined: Nov.17.07 6:41 pm
Posts: 304
Location: far far away.......
ээждээ яарсан сэтгэл

муста н энхват

сариг цагаан ингэ нь хө
саамшихын эрхэнд буйлаа даа
санаандаа бүүвэйлдэг ээжии минь
санахын эрхэнд уйлаа даа

дахилт.
хүүгээ санасан ээжийдээ
үнсүүлэх л гэж яарлаа даа
хүүгээ санасан ээжтэйгээ
уулзах л гэж яарлаа даа

навчисаар уйлсан шугуй нь хө
нараа даган бөхөлзөө дөө
намбалаг буурал ээжий минь
намайгаа санан суугаа даа

дахилт

үүрээр даарсан янзага нь хө
үнэгчлэн байж унтаа даа
үрчлээ нэмсэн ээжий минь
үгүйлж намайгаа хүлээгээ дээ

дахилт


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Jan.20.08 9:06 pm 
Offline
Хоббитой Гишvvн
Хоббитой Гишvvн
User avatar

Joined: Nov.17.07 6:41 pm
Posts: 304
Location: far far away.......
амгалан аав
муста с жавхлан

үүлэн хээтэй тэрлэгээ шуугаад
үүрийн цолмонтой адуундаа мордсон
үг нь хатуу ч зөөлөн сэтгэлтэй
өлчир хээгүй минтй л аав уу даа

гандуу тэрмэн дээлээ нөмрөөд
ганзагаа гоёод хээр хоносон
гүдэсхэн шударга дөлгөөн ааштай
гүрмэл бугуйвч шиг миний л аав уу даа

угалз шагласан хүрмээ ханзартал
уургач хулантай наадаж явсан
уртын дуугаараа нутгаа гоёсон
уул шиг амгалан миний л аав уу даа


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Feb.16.08 2:45 pm 
Offline
Хоббитой Гишvvн
Хоббитой Гишvvн
User avatar

Joined: Nov.17.07 6:41 pm
Posts: 304
Location: far far away.......
АМГАЛАН ААВ
с жавхлан

үүлэн хээтэй тэрлэгээ шуугаад
үүрийн цолмонтой адуундаа мордсон
үг нь хатуу ч зөөлөн сэтгэлтэй
өлчир хээгүй миний л аав уу даа

гандуу тэрмэн дээлээ нөмрөөд
ганзагаа гоёод хээр хоносон
гүдэсхэн шударга дөлгөөн зантэй
гөрмөл бугуйл шиг миний л аав уу даа

угалз шагласан хүрмээ ханзартал
уургач хулантай наадаж явсан
уртын дуугаараа нутгаа гоёсон
уул шиг амгалан миний л аав уу даа


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Feb.19.08 11:14 am 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
User avatar

Joined: Feb.19.08 9:37 am
Posts: 11
Location: Firefox loves Bollywood
Xyy ni eejdee erhelsen
Hyreed irehgyi tavilan meeni.
MMmmnmnmnmn
Mnnnnnnnnnnnnn

Ai Amidral mini ee chi
Ayalguut duu h**r meeni
Hatuutai zoolontei
dararara horvoog argadiii.

Goyo duu shyy. Chi biden 2-n hair 18 nas shig geed neg duu baidag daa, teriig meddeg hyn bval end oruulchih.


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Apr.07.08 6:14 pm 
Offline
Хоббитой Гишvvн
Хоббитой Гишvvн
User avatar

Joined: Nov.17.07 6:41 pm
Posts: 304
Location: far far away.......
туулын урсгал шөнөдөө сайхан

туулын урсгал шөнөдөө сайхан сан
торгон долгио хаялан мяралздагсан
хоёр ангир дандаа хөвдөгсөн
холын анир авангаа дуугардагсан

сэржигнэн шивнэх залуу навчис
шөнийн дуугаа надад аялдагсан
сөөг моддын нэгийг түшээд
шөнөжин сууж би чагнадагсан

усанд нь умбах сарыг ажаад
урсгалд нь шумбах оддыг тоолоод
бүүр түүрхэн тохиолдлоо дурсаад
үүр цайлгах би дуртайсан


Top
 Profile  
 
Display posts from previous:  Sort by  
Post new topic Reply to topic  [ 301 posts ]  Go to page Previous  1 ... 3, 4, 5, 6, 7, 8, 9 ... 12  Next
Энэ сэдэвийг FB зарлах

Who Likes This Topic on Facebook? 


All times are UTC + 8 hours


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  




Copyright Asuult.NET © 2000-2014.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2014 phpBB Group.