#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.16.18 1:29 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 72 posts ]  Go to page Previous 1 2 3
Author Message
PostPosted: Sep.01.10 7:34 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Apr.28.10 6:32 pm
Posts: 674
Location: сонсдог дуунууд дотроо....
Gee-Энхрийхэн (Diss to Enerel)
Мөнх-Эрдэнэ өөрийгөө мундаг гэж зарласан удаагүй
Мөчөөрхсөн гарууд шиг левчик зүүж нүүрээ будаагүй
Хэрүүл хип хоп хоёр ялгаатай ахын дүү
Хэрүүл хийлгүй хүндлэл авах зөвлөмж надаас авах юм уу
Зүгээр байхад хэрүүл өдөх нь зүгээргүй хүний шинж
Зөвхөн би хүзүүнээсээ зүүдэггүй юм гинж
Бойтог толийг ялгадаггүй наад нүдээ эмчид үзүүл
Бусдын тогооруу өнгийснөөс урдах тавагтайгаа гүзээл
Дээл өмсдөггүй хүн Монгол биш байж таарахнээ
Тэгвэл Монголчууд бүгдээрээ чинийхээр хаанах вэ
өмсөх зүүхийг мэддэгээрээ чи дизайнер болохгүй яагаав
өөрөө ч дээл өмсдөггүйм байж Монгол гэж юунд шаагаав
Массын дэргэдэх асудлыг нээрээ сөхөөд байлуу
Ална гэж утасны цаанаас мотроход чинь очихоос айлуу
Харин намайг очиход харангуутаа зугтсан биздээ
Зодохгүй гэж ам гарч байж буцааж та нарыг дуудсан биздээ
Хэлсэндээ би хүрсэн хэн ч та нарыг зодоогүй
Хэлсэн үг чинь худлаа байсан ч би огт юм бодоогүй
Орчлон ертөнц багтах машин одоохондоо зохиогдоогүй
Олиггүй баньдийг чихэх машин байсан ч чамтай тохиолдоогүй
Хамууд минь миний төлөө хамаг ажилаа хаяад ирсэн
Харин чиний найз чинь яасан хамаг юмаа аваад зугтсан
Халзан толгойтой хамууд минь харин ч хүн чанартай
Харьцуулах аргагүй хүнээ байсан та нартай
Монгол хүн тэнгэрээ дуудна, МОнгол хүн түүхээ дуулна
Модон толгойтнууд харин дандаа хүүхэн дуулна
Амжилтанд хүрмээр байвал чи ч гэсэн бөө дээр очооч
Алтан баримал шүтдэг юм бол атаархлаа түүндээ тоочооч
өндгөн толгойг минь харвал өө сэв багатай
өвсөн толгой чинь харин хуйхаа дүүрсэн хагтай
үрчгэр ч гэсэн царай минь наддаа л сайхан нүүр юм
өөрийн чинь төрх харин батгаа шахсан соривоор дүүрэн
Барзгар нүүрээ толинд харчаад духны минь үрчлээг тоол
өвсөн толгойгоо угаачаад өндгөн толгойг минь дуул
Хувцасгүйг минь харахыг хүсдэг гаж донтон байдаг юм байна
Шалдан залуусын плакат хараад тэр боовоо саадаг юм байх
Бор цамцаа дуудлагаар зарвал чамаас илүү үнэд хүрнэ
Тайлаад дуулсан дуунууд минь зөндөө олон хүнд хүрсэн
Бодол оюун ухаангүйгээр би огт дуулдаггүй юм
Таарсан хүн болгоныгоо чамшиг би муулдаггүй юм
Күйзатай МСиг муулсан ч МСтэй күйзаг дуулсан
Боовыг нь хөхөх шахаж байж Болдоогийн продакшинд орсон
Дараа нь цэцэтэй нийлсэн болдоогоо диссэлсэн
Даан ч зүгээр суугаагүй бас Цэцэгээ муу хэлсэн
өөдгүй энэ зан чинь үлгэр тамын тогооных
үлдэгдэл шээс билээ чи гамин бароны
Мөрөөддөг буган дээр чинь мордсон бол намайг уучил
өөр зөндөө ан амьтан байна тэднийгээ ангуучил
Би бол Монгол репийн үргэлжлэл ВуТАнгийн хуулбар биш
Голландад Опозит гэж хамтлаг байдагийг дуулсан уу чи
ХОшин өнгө аястай хоёр хүний бүрэлдэхүүнтэй
Хоршин дуулах арга барил чинь адил гэж дэндүү дээ
Охин хүссэн айлын отгон нь болж төрсөн
Хүү хүсээгүй ээж аав түүнд охины нэр өгсөн
Онцлог нь тэр багаасаа плаж трико өмссөн
Олиггүй хэрүүлч занг тэр яг охин шиг суралцсан
Бүдүүн гэдсэн дэх баасаа хаана асгахаа би мэднэ
Харин чинийхд баас ч үгүй шимэгч хорхой бүгдийг нь иднэ
Гэртээ тэжээдэг тэжээвэр нь бөгсний цагаан хорхой
Таргалахыг хүсвэл эмнэлэгт оч дотрын тасаг онгорхой
Алиалахаас өөр зүйлгүй дуу нь дэндүү хөгийн
Ажил хэрэгтэй юу? ИКС түцэд оруулж өгье
Амьдралын зорилго үгүй олон хүн чиний ард байна
Ахын дүү харамсалтай нь үнэн гэгч миний талд байна
өтлөхдөө би цагаан сар хийнэ энэ миний Монголын ёс
өөр шиг чинь мөнгөнд дурладаггүй учир ашгийн бус
Хэлээ унжуулсан хэдтэйгээ айл гэрдээчдээ
Хэн ч мэднэ чиний дэргэд би Альберт Эйнштэйн

_________________
Кака, Касиллас 2тоо райхтай!


Top
   
PostPosted: Oct.28.10 7:15 pm 
Offline
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
User avatar

Joined: Jul.09.10 4:26 pm
Posts: 124
Би ч нээх Хип Хоп гээд дунд нь ороод байдаггүй ч урлаг болохоор ойлгож судалдаг. Тэгээд ойрд нээ 2 дисслэлцээд байгааг харав. Gee ч хүн муулах авьяастай л юм. Тгд НРЛ г яаг л хэллээшд хэхэ. Алиалагч гээд, НРЛ ч бас өмнө нь Жийг ч бас сайн л доошоо хийж байна, бүүр инээд хүрээд байдын, зиа зиа Жий эхэлсэн, тгд НРЛ 1 хариу хийсэн, тгд бас Жий, одоо НРЛ г 1 харъядаа цөмөөрөө.

_________________
On ma Level*


Top
   
 Post subject: Re: :: Gee
PostPosted: Jan.18.11 10:01 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Aug.05.10 2:18 pm
Posts: 12
Location: HeZeE Ch NAraN JArgaDAggui HUsliiN ORdoN
Чингүн wrote:
~Sumya~ wrote:
~Gee ft G4U-Husseneeree (new song)~




энэ G4U гэж G-хороололын хамтлаг уу


Ene duuniih n ugiig n bicheed og


Top
   
PostPosted: Jan.28.11 10:49 pm 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
User avatar

Joined: Aug.06.07 7:51 pm
Posts: 176
Location: london, UK
Sp1nner wrote:

Микрофоны ард

Энэ зүйлийг бид хийх гэж төрсөн мэт

Микрофоны ард монгол рэппэр түүний гарт
Мэдлэг бүхний Rhyme Book арван зургаан такт
Уншин би нүдээрээ дараа нь исгэрнэ шүдээрээ
Уршиг болж танхайрахаас өмнө чи шийдээрэй
Хэн нэгэнд дисс шаах бол үнэндээ амархан
Хэтэрсэн хэрүүлээс болж Хип Хоп эндээ хямрах нь
Бусдыг дор гэж өөрийгөө хөөргөж
Байгаа бацаандуудад хэлхэд жаахан ойр төөр гэж
Өөр гэж бодсон бүхэнд чинь адил тал бий
Зэрэгц Сул Зогс командлана
Хал Gee харжий рэпд эмзэг зураас татна
Түүнээс доош бичигдэгсэд мухардаж ам нь хатна
Шарандаа үзэн ядна шалчигнаж үхэн хатна
Хэн нь жинхэнэ real гэдгийг тэртэй тэргүй бүх хүн харна
Бусдын өмнө алиалж байхаар түр гацсан нь дээр
Дэмий дисс ээр чичирч байхаар уруул амаа HAATSAN нь дээр

Hey my name is tulgat I’m coming through the window
Take the microphone and I’m running to the kings throne
In zone they call freak like a nympho
For your info its just a peak like a ringtone
Bingo, AS I enter the premises
Emcees remember to surrender your intelligence
Hands down leave it to the veterans
Im feeling like A CANNIBAL, SLOWLY CHEWING AND LEAVING through your skeletons
Holding the mic I’m gonna hurt you with rokit bay
Most of the night were gonna serve you like bobby flay
Gee come over look at this pathetic souls
They need an another job cause they just need to let it go
Ohh no why is tulgat so cold
Why does he have to put his rappers in through cold
I’m waiting for better artist which I would hope to like
Say what you want to say punk this is the open mic

Юу юу яасан юу гэнээ юу гээд байна аа дүү минь ээ
Юу гээд байгаа нь мэдэгдэхгүй юмыгаа чи дуу гэнээ
Алив наашаа суу хэнээ нэр чинь одоо хэл билээ
Дахиад дуулвал ээж аавд чинь хүргэнэ шүү би муу мэдээ
Тэгэхээр одоо дуу мэдээ дахиад битгий дуулаарай
Дахиад битгий буу бариад энэ гадаадуудыг хуулаарай
Энэ бацаануудыг бид гурав өндөр уулын эгц уруу
Уралдуулан өнхрүүлэхэд Бобо бацаан нэгт оров
Одоо шатаана нэг дор нь бөөнөөр чинь би та нарыг
Гутааж байгаа тэд нар бол энэ Хип хоп гэдэг жанрыг
Тэдний голд нь бид гурав ялгарч үлдэнэ дунд хуруу шиг
Тэдний мууг нь мэдрүүлэх гэж энэ дуун дээр бид хамт оров.
Тэдний хандыг нь нам дарав болгов тэдний занг даруу
Жинхэнэ үлгэр жишээ болсон дагаж хөгжих зам зурав
Сонирхогчид алга болтол тэмцэнэ гэж би ам гарав
Мэдсээр байтал хулгай хийгээд та нар жоохон мангар уу

Кирилл байвал уншхад амар юм


Klip n deeree aldaatai yum bna lee :D

_________________
North Weezie


Top
   
 Post subject: Re: :: Gee
PostPosted: Jan.31.11 2:08 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Sep.19.09 3:59 pm
Posts: 2251
Location: 1440 Broadway #16
MoMoKo_7 wrote:
Чингүн wrote:
~Sumya~ wrote:
~Gee ft G4U-Husseneeree (new song)~




энэ G4U гэж G-хороололын хамтлаг уу


Ene duuniih n ugiig n bicheed og


[b]жий болон жий фоо юүү хаха - хүссэнээрээ

хэн бол юу гэвэл жий фоо юүү /жий фоо юүү/ үг ав
та нарт нэг зүйл санал болгоё энэ бол өөр
5н тэвээс би онцлог гэж бүү төөр
ганцаараа би флов хэмээн битгий хөөр
гарцаагүй хөнкөн шинэ өнгөөр
уулаг алдах хэрэгүй чи энэ үгээр
урдаас гараад шинж өөрийн хэмжүүрээр
холбож хэлнэ болх бүх залгаа гэнж үгээр
хоёр навчаа нааш нь татна шинж бүрээр

шинэ бүхнийг би энэ үйлдлээр
сэтгэл санаагаа бас нэг зүйлээр
өөрсдыгөө тодорхойлно зөв зүгээр
өнөөдрөөс эхлэнэ шив шинээр

хаана амьдрал бол ийм сайхнаараа
авч болох бүхнийг хүснээрээ
алдсан ч бай өөрийнхөөрөө
онсон ч бай өөрийнхөөрөө


эрчээрэ будыг гайхуулж .....
ээлжээрээ солигдох цаг бодсон зүйлээ дуулж
өнгөөрөө бүгдиг татаж өөрсдөөрөө өөртөө бардаж
үргэжлэх энд амьдралд хувь заяагаа гандаж
хөгийн хошин тавцан хөл нэмэх эхний алхам
бүжгээрээ саваа бялхам хэмнэл өргөнө бидний зам

чинии зан ямар байх нь хамаагүй хараахтэр
чимэг болсон үгээ үргэжлүүлэн харааж тэр


шинэ бүхнийг би энэ үйлдлээр
сэтгэл санаагаа бас нэг зүйлээр
өөрсдыгөө тодорхойлно зөв зүгээр
өнөөдрөөс эхлэнэ шив шинээр

би хаана амьдрал бол ийм сайхнаараа
хаана авч болох бүхнийг хүснээрээ
алдсан ч бай өөрийнхөөрөө
онсон ч бай өөрийнхөөрөө

чиний чихний төлөөх үг биднийх
чилээг чинь гаргах эгшиг хөг биднийх
хиймэл үг хиймэл ая зүг чинийх
хэрэггүйгээр хаяад бүжнэ бүгдээрэ
бид хэлнэ шинийг сэднэ
өөрсийнхөө өвөрмөцөө хийхээ мэднэ
эрч хүчийн амьдралд чинь нэмж болох уу
энэ бол бид Жий фоо юүүүү!

би хаана амьдрал бол ийм сайхнаараа
хаана авч болох бүхнийг хүснээрээ
алдсан ч бай өөрийнхөөрөө
онсон ч бай өөрийнхөөрөө
[/b]

_________________
毎日、タバコを吸いだ、お酒を飲んだ、人はアフテルマ-ト.


Top
   
PostPosted: Feb.06.11 1:33 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Sep.19.09 3:59 pm
Posts: 2251
Location: 1440 Broadway #16
Gee - Бямба гаригийн өглөө


ёоох...үөөөх...
Бямба гаригийн өглөө гарууд ч ёстой мяарчихымаа
Ёо...хаха

Д/Х

Yo,yo
Баасан гаригийн орой
Гахайн тоорой адил идэж ууцгаана
Түүндээ халаад зарим нөхөд
Нохол адил хуцацгаана
Хоолой нь цуцацгаана
Амьдралаа ингэж явсаар шууд гацаана
Ухраах цаг нь бямба гаригийн өглөө

Rap:1

Бямба гаригийн өглөө гэсэн сэдвээр дуугаа өрнөлөө
Нэг талыг магтан дуулах филисофыг сөрлөө
Энэ сэдвээр бичсэн хуудсаа сөхлөө
Эзэнгүйтсэн орон зайг тэрүүгээрээ нөхлөө
Бямба гаригийн өглөө хөл хөдөлгөөн эрс хуучирж
Арга ч үгүй ядарсан улс нойронд дугжирч
Баяр хөөртэй яваа хүн гудамжинд ховор
Хөмсөг зангидсан царай нүүрэнд нэмнэ овор
Yo! хөөе Gee, ажиглаж сайн хар
Үүний төлөө үзэг барин ажиллаж байна гар
Ядаж байхад нүд гялбуулан хурц нар
Хүмүүсийн санаа тавих зүйл нь аар саар
Зөрөөд өнгөрөх залуугаас үнэртэнэ нэвширсэн архи
Яалтай билээ хэмээн ажиллана энэ тархи
Охид унжуулна гархи
Урьд шөнийн тэдний мартсан зүйл бол гэртээ харих
Буудлаас гарч яваа охины явдал цаанаа ядарсан
Арга ч үгүй урьд шөнийн цавчаанд ал нь задарсан
Хөөрхий ингэж цагаа өнгөрөөхийн хэрэг юу билээ? сайн бодоод үз чи...

Д/Х[x2]

Баасан гаригийн орой
Гахайн тоорой адил идэж ууцгаана
Түүндээ халаад зарим нөхөд
Нохол адил хуцацгаана
Хоолой нь цуцацгаана
Амьдралаа ингэж явсаар шууд гацаана
Ухраах цаг нь бямба гаригийн өглөө

Rap:2

Яагаад асуудал бямба гаригийн өглөө вэ?
Яах юу байхав түүний өмнө баасан гаригийн орой
Тэр өдөр маргаашийг мартах хүмүүс дорой
Бодолтой идхээс өөрийг мэдэхгүй гахайн тоорой
Эрдэм номоо эрмэлзэхгүй эрхэмлэх нь ШОУ
Хэрээс үсэг нь юу билээ? аа тэдний боовуу?
Дорой бодолтонгууд үгийг минь эс тоовуу?
Энэ саак гэжүүдээ? хэлье ах нь дүүдээ
***** ***** үүнийг ойлговол ****
Утгаар нь *****аар нь үүнийг хаяж гарна
Энэ хэвээр байвал бидэнд алга ирээдүй
Хэдий болтол ингэж байхав *******
Ганц өдрийн зугааг амьдрал болгосон дээрээ
Гарцаагүй нас дараад ойлгоно нээрээ
Гичий бүрийг шаагаад бай гэж боов чамд заяагаа юу?
Гэмгүй сайхан амьдарч болно шүү дээ *****
Архи уу гэж ажил эрхэлж байгаа юм байна
Эцэг эх нь зовлонг мэдэхгүй амьдрал сайхан байна гэцгээх нь
Тэдийнг болийосой гэж энэ сэдвийг сөхлөө
Сэтгэгдэлийн минь сэдэв нь бямба гаригийн өглөө

Д/Х[x2]

Баасан гаригийн орой
Гахайн тоорой адил идэж ууцгаана
Түүндээ халаад зарим нөхөд
Нохол адил хуцацгаана
Хоолой нь цуцацгаана
Амьдралаа ингэж явсаар шууд гацаана
Ухраах цаг нь бямба гаригийн өглөө

_________________
毎日、タバコを吸いだ、お酒を飲んだ、人はアフテルマ-ト.


Top
   
PostPosted: Mar.24.11 12:02 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Joined: Jan.15.09 9:29 pm
Posts: 2753
http://www.youtube.com/watch?v=rYi2aVZC ... ture=feedu
Энэ дууны мп-г олоод өгөөч яаралтай :mrgreen: хэрэг болоод


Top
   
PostPosted: May.13.11 5:43 pm 
Offline
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн

Joined: Aug.23.09 12:59 pm
Posts: 2333
http://www.vidtomp3.com/

_________________
WORD is SWORD


Top
   
PostPosted: May.23.11 2:37 pm 
Offline
Хайр Булаасан Гишvvн
Хайр Булаасан Гишvvн
User avatar

Joined: Jul.29.10 2:38 pm
Posts: 319
Location: UB
hujaa?


Top
   
PostPosted: Oct.02.11 3:31 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.20.10 10:21 pm
Posts: 7135
Миний нутгийг надад үлдээ???????

_________________
WHERE IS MY HERO?


Top
   
PostPosted: Oct.12.11 5:21 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jul.13.11 11:23 pm
Posts: 3655
Location: restaurant at the end of the universe
delete.

_________________
CAN ENTROPY EVER BE REVERSED?


Last edited by spike. on Aug.15.12 4:59 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Feb.29.12 10:07 pm 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Feb.28.12 8:51 pm
Posts: 195
Location: Арагшаа хардаа!!!Би хутга барьчихсан зогсож байна
Gee - Би бол чи

Үзэл бодол нэг үгэлдэг дуундаа санаа нэг
Өөрийн бодлоор байж чаддаг чи бид ав адил
Өс хонзон, үзэн ядалт, баяр бахдал, бололцоо,
Сэтгэл хөдлөл, шийдвэр гаргах арга нь ч адил тогтолцоо
Бодолцоод үз бид бол нэгэн бие
Босоод хамтдаа зөвт зүйлийн төлөө бүхнийг хийе
Ард үлдсэн амьдралд алхаа гишгээ ижилхэн учир
Амьдралынхаа тухай GEE би хэлэх нь…
Хүнд хэцүү байхгүйн гачланг үзсэн би түүхэндээ
Хөөрхий гэж хүмүүс өрөвддөг байсан битүүхэндээ
Хэн хэндээ дэм болсоор өдий хүрлээ
Хэцүү бэрхийг шантралгүй нуруун дээрээ үүрлээ
Үдэш болгон согтуу аавын гарын шүүс
Болдог байсан миний ээж харин миний ахан дүүс
Намайг гадуурхана, үзэн ядна, тохуурхана
Миний элдэв алдааг шүүрч аваад цуурхана
Өмсдөг хувцас имиж үгүй элэгдсэн ноорхой
Үеийн нөхөд ийм болохоор харьцана надтай хорхой
Мэт Арай хэт
Гэж бодовч боломж үгүй түүнтэй нь эвлэрсэн.

ДАХИЛТ:
Би бол чи би бол GEE
Бидний үзэл бодол нэгэн чигтээ тийм
Битгий гутар бид цөөнх ч гэсэн олуулаа
Бүрхэг үүл арилж удахгүй тэнгэрт наран гийнэ

Чи бидний туулсан амьдрал зам жим адилхан
Үзсэн зовлон ялгаа үгүй хам хум ижилхэн
Бүхний төлөө зүтгэж чадна би ийм хүн
Надтай адил үзэл энэ дууны үр дүн
Одоо бол өөр онгирч битгий хөөр
Бид зөвхөн жинхэнэ зүйлсэд тэмүүлнэ өөрөөр
Арга барил угсаа гарал өөр ч гэсэн зорилго нэгт
Нэг чигт, нэг цэгт хүрэхийн төлөө тэмцэцгээнэ
Би бол чи, чи бол би, би бол GEE
Бидний тэмцэлд ялалт авах чадал бидэнд бий
Зөвхөн зөвт зүйлд л хүрэх гэсэн үйлдэл
Адил тэгээд чи my name is GEE

ДАХИЛТ

_________________
Дүүргэж чадахгүй зайтай газарт.


Top
   
PostPosted: Feb.29.12 10:09 pm 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Feb.28.12 8:51 pm
Posts: 195
Location: Арагшаа хардаа!!!Би хутга барьчихсан зогсож байна
моож гэж ЖООМ гэсэн үг...Бас Аборт дуу н өөрийнх н амьдралд болсон явдал юм шиг байнлээ өнөө Агиймаа гээд дуучин.........тэрэнтэй үерхэж байгаад хүүхэдтэй болсон чинь Агиймаа аборт хийлгэсиймуу яасийм мэдэхгүй нэг иймэрхүү л.......би буруу зөв ярьж байж магад...уучлаарай хүмүүсээ:)

_________________
Дүүргэж чадахгүй зайтай газарт.


Top
   
PostPosted: Aug.15.12 4:56 pm 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Mar.18.09 5:03 pm
Posts: 195
Location: ХӨГЖИМ МЭДЭЭЛЛИЙН НЭВТЭРХИЙ ТОЛЬ

Номер 2 сая-н үг яаралтай хэрэгтэй байнаа залуусаа.

_________________
www.xyyp.mn


Top
   
 Post subject: Re: :: Gee
PostPosted: Aug.15.12 7:17 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18474
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
ГаЛзУу ОхИн wrote:
Jaalhvv wrote:
Аборт

Алтан нарыг харах заяа дутсан ,аавдаа ирээгүй хүү минь
Амьсгалах чинь буруудсан, зүсийг нь хараагүй үр минь
Аборт гээчийн амьд хохироогч
Болох *а*а* хувь заяа чамд минь тохиож
Авахуулна гэж шийдсэн ээжид чинь байхгүй буруу
Амьдралд арай хөл олоогүй аавын чинь түмэн буруу
Алаг үрийн
мөрөөсөл болсон надад амьдын хагацал
Үзүүлэх шийдвэрийг миний оролцоогүй гаргаал
Хараал ид,
би чамайг биедээ тээдэг бол
Бүхнээс илүү хайрлан хамгаалж хорвоог үзүүлэх болно
Гэвч олон хүний дундаас амьдрал намайг
хясчиж
Үрийн зулай үнэрлэх тэр азтаны тооноос намайг хасчиж
Ээжийн чинь ээж аав чамайг хүсэхгүй новшийн писдакууд
Энэ хорвоод
ирчүүл бараг чамайг ад үзнэ шууд
Гэхдээ амьдарсан бол аав нь хайраар дутаахгүй байсын

Гэрэл харах хувь заяаг чинь тэр писдакууд хулгайлсын
Эсээрээ байгаа чамд бэлдэх хэрэггүй гэнэ авс
Энэ бүхнийг сонсоод би сэтгэлээрээ унана навс
Эцэст нь азгүй амьтны дүр гэвэл намайг харваас
Эцэг чинь болох заяа надад байсангүй дээ чааваас
Хорин зургаан
насандаа хийсэн хамгийн том уран бүтээл
Хоёр эмчийн ажилбараар хорвоод огт байхгүй гүйцээ
Гэж бодохоор хойноос хүйт дааж ямар
нэг юм нуруу хатгана
Магадгүй энэ дууг сонсвол ээж чинь намайг буруутгана

Энэ хорвоод ирсэн бол чамайг өлгийдөх эцгийн чинь хайр бэлэн байлаа
Ирээдүйд миний амьдрал юу болох нь хамаа алга би зөвхөн чамайг хүсэж байсан /Зөвхөн чамайг л/
Эргээд төрөх заяа байвал ганцхан над дээр ирээрэй

Ээж чинь чамайг тодорхойлсон ирээдүйнх нь шаврын хаалт гэж
Энэ одоо ямар хатуу хорвоогийн хуулийн заалт вэ
Эргэлзээгүй шийдвэрт нөлөөлж чадахгүй аав нь яах вэ
Эмх цэгцийнэ зөв олох гэж цаг хугацааг яаж буцаах вэ
Түмэн асуултанд хариулт олох гэж шөнөжин суулаа
Түүхийрсэн сэтгэлээ аргадах гэж тамхи баагууллаа
Тэглээ гээд тус алга зүрх минь өмөрч байна
Тэнэг ч юм шиг үхлээс чамайг хармалан өмөөрч байна
Ээжийн чинь ээж ааваасаа айсны золиос болж
Энхрий чиний амь түүний өр төлөөс болов
Эсэргүүцээд нэмэр алга аав нь бүхэл аргаар үзсэн
Уурлаж, загнаж, гуйж
адаг сүүлд нь аргагүйдсэн
Үеийн гарууд өмнө минь хүүхэдтэйгээ эрхлээл
Үнэндээ энэ бол миний сэтгэл зүрхэнд бэрхшээл
Өмнөө байгаа
жагрыг жаал уужтайвширна тэгэсгээл
Өөрийн минь дотроос надад хэлнэ бүгдийг тэс гээл
Гэвч яаж чадах юм бэ, би яг галзуурлаа
Хувь тавилан байдаг бүгд
нь чамаас нүүрээ бурууллаа
Хичээгээд чиний араас ха
руусахгүй байж чадахгүй нь
Гэхдээ хайртай болохоор ээжийг чинь үзэн ядахгүй

Чамайг төрүүлэхгүй байхад нөлөөлсөн тэр бүх шалтгаан
Тэр ирээдүй, мөнгө төгрөг, амьдралын боломж энээ тэрээ бүгдийг нь хараал идэг
Би бүгдийг нь хараах болно пи3да

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
PostPosted: Jan.27.13 3:44 pm 
Offline
FAN OF WADE
User avatar

Joined: May.26.10 7:30 pm
Posts: 4794
Location: www.maf.mn
ШИНЭ ДУУНЫ ҮГНҮҮДЭЭС ОРУУЛААЧ

_________________
E5400/G41/4G/GTX440/250G :))


Top
   
PostPosted: Jan.30.13 3:58 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Sep.19.09 3:59 pm
Posts: 2251
Location: 1440 Broadway #16
Gee and D.J Zaya

Түй Май
Бадаг 1
Төсөөлж бай, салбадайнууд намайг энд төлөөлж байна
Сармагчин шиг бусдыг дуурайж үнэлүүлж байна
Тэдний хувьд бусдын бүтээл үнэгүй байна
Чүү Ай одоо түйвээнэ
Гэсэн гаруудад бүтээл гэх юм юу байна
Хийсэн нэртэй болохоос гадаад хип хоп дуу байна
Хэлэх үгийн утга нь хараалаас минь муухай
Хэсэг дуугүй суулаа чи муу бацаан дуугай
Бай, амаар унгаж байхаар зайл
Хэрүүл хийх гэж урт хэлээ сунгаж байхаар майл (мммммааааайййй)
Би бусдаас илүү гэж онгирч байхаар зай
Авсан дээр шүү чиний аманд салаавч өгнө май

Бадаг 2

Жаахан бодъё, тэр нээрээ аймар од ийн
Өмссөн зүүсэн нь яг л АНУ шигээ аймар тод ийн
Ахиад бодъё, бие хаа нь BODY
Зодъё гээд очихоор зугтаж тэр онигоотхийн
Өөрөө чадахгүй байж үхсэний чинь DOUGIE
Үзэл бодол нь мэдэгдэхгүй салбаганасан Баагий
Уушир (Usher) сонсдог бацаан хип хоп болж яадийн
Улцайсан хайрын дуучаар хип хоп минь дутахгүй
Рэппэр болмоор байвал амьдарлийг нь чамд заая заая
Гудамжинд минь тавтай морил миний хамууд HI HI
Хэсэг хугацаа өнгөрөхөд худлаа нөхөр Bye Bye
Тэнчээ чамаар хийлгэх рэп........... яаая яаая

Бадаг 3

Уг нь өөрийн чадлаар дуулдаг хүнийг дуучин гэдэг
Хоолойн цар хүрээ авъяас билэг нь уужим байдаг
Тэдний нэрийг гутаах үйлдлийг харин моожууд хийдэг
Баянд борлогдох гэж зурагтаар дотоожгүй гардаг
Хит дуу хийнэ хэмээн студиэр продюсерлуулна
Гэсэн ч тэдний өмнөөс студийн компьютер дуулна
Гичийнүүд амьдаар дуулна гэвэл аймшгийн кино
Жинхэнэ амьд тоглолт насанд нь байшгүй юм өө
Дууных нь аяыг зохионо аймар лаг уран бүтээлч
Даанч дараа нь сонсоход ёстой сайхан хуулан бичээч
Нэгэнт өнгөрсөн зүйлд хэзээ ч айхгүй би хийвэл
Моожууд ингээд амар дуучид болчиж байгаан гэвэл...
ТҮЙ МАЙ!!!

_________________
毎日、タバコを吸いだ、お酒を飲んだ、人はアフテルマ-ト.


Top
   
PostPosted: Jan.30.13 4:01 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Sep.19.09 3:59 pm
Posts: 2251
Location: 1440 Broadway #16
өөрийнхөөрөө бай

1,
Зөвхөн өөрийнхөөрөө бай
Битгий бөөрөнхийлөөд бай
Битгий тэмээ гэхээр ямаа гээд чи өөр юм хэлээд бай
Чамайг чанараа олог гэж би өөрөө хэлээд байна
Гэтэл чи тэдэн шиг болох гээд л төөрөөд шилрээд байна За
Өөр юу гэлээ байз
Өө бас нээрээ миний найз
Өөрөөл бусдыг дурайх нь болж чадахгүй шдээ чиний пайз
Амьдрал гэдэг том тайз
Авъяас гэдэг бат цайз
Анд минь чи бүү бусдыг COPY-дож албан бусаар булхайц
Зарим нэг нь одод шүргэнэ
Гэсэн нөхөд годго хүргэнэ
Заанийг дуурайсан шоргоолж мэт тэдний нэр ус онигоонд дүүрэн
Авъяастай нь өөрөө сэтгэнэ
Ардаас нь түүнийг нь дуурайна
Монголоор хэдийн дүүрсэн
Гадаадын оддын дүү нар хуурай
Хэн нэгний хуулхи нь байснаас
Өөрийнхөө ориг нь бай
Хэрэгтэйгээ ойлгож сонсоод дуурайх гэдгийг хориглож бай
Зөөлөн нь хатуугаа
Цагаан нь хараа үргэлж иддэг
Би зөвхөн би учраас
Чи ч гэсэн намайг мэддэг

2,

Хэдэн жилийн өмнө юу яасан нээрээ тэгсэн
Eminem-ийг дуурайж гарууд үсээ перкс-дсэн
Одоо хүртэл зарим нэг нь түүнийг дуурайж гуншаад л
Хэзээ ч Shady болж чадахгүй өөрийн бодлоо уншаач
Харин өдийд яав монголоор нэг LiL wayne
Autotune хэрэглэж тэдний хоолой нь уийн уийн...
Тэднийг хуулахаас илүү тэднээс дээгүүр сэтгэхээ бод
Монгол ухаан хамгийн мэргэн
Миний бяцхан итгэлээр бол
Өөрсдөө сэтгэж хийгчид байхгүй биш байна аа
Өрөвтөлтэй нь гарууд хийснийг нь бас дуурайнаа
Бусдаас хуулбарласан бизнесийн санаа чинь
Буруу байсан учраас бүхийл хүнийг саваажийна
Хамаа чи амаа жимий
Арай дэмий зөвхөн чиний төлөө чамд үүнийг сануулжийна
Хүнээс огт дутахгүй чи харин ч илүүг сэтгэж чадна
Чамайг зөвхөн чи гэдгээр чинь бүхийл хүмүүс мэдэж авна
3,
Хэн нэгий хэлсэн үгийг хэсэг ч болов шүүн тунгаа
Хэрэгтэйг зөвлөнө гэчээд харин ард нь бөөн зугаа
Болгон суух нь бий Үнэн гэдэг ганц талтай
өөрийн биш бусдын хүслээр амьдраад үхвэл хармсалтай
Агуу хүнийг дуурайж агуу хүний үгэн дагуу
амьдрана гэдэг Нөгөө хөлөө хөлдөөж үхсэн галуу
Авахаа авч хаяхаа хаях нь амьд явах жинхэнэ ёсон
Амьдралынхаа багш нь өөрийн биеэрээ чи нэг мөсөн
Инээсэн бүхэн нөхөр биш
Уурласан болгон дайсан биш
Магтаал бүхэн үнэн биш
Шүүмж бүхэн оргүй биш
Хэдхэн найзынхаа магтаалд итгээд өөрийгөө од гэж бодсон
Хэсэн нөхөд гэж бусадын үгэнд итгэж чи хошгорвоо
Чи бол энэ хорвоод ганц зүйл нь
Чамин ганган чухал бус мөн чанарыг хорвоо үзүүлнэ
Нүцгэн ирээд нүцгэн буцдаг хүний амьдралын үр дүнд л
Өөрөөрөө байж өөрийгөө хүндэл өөрөөрөө байгаа бусдыг хүндэл

_________________
毎日、タバコを吸いだ、お酒を飲んだ、人はアフテルマ-ト.


Top
   
PostPosted: May.20.14 4:39 pm 
Offline
FAN OF WADE
User avatar

Joined: May.26.10 7:30 pm
Posts: 4794
Location: www.maf.mn
ЗҮТГЭ.
1.Царай муутай ***** Жалга 2 даваад
Замын унаа микрт алалцан чихэж аваад
Толгойтоос хар хорин бараг бүтэн цаг зорино
Долоо гэхэд гарахгүй бол хичээлээсээ таг зөрнө
Сургуулийн хүүхдүүд гангараа нь бол ориг пүүз
Ээж ааваа шаналган байж энэ зүйлийг авахийн түүс
Сарвуунд минь харин таван мянгын ботинк
Салвал цавуугаар наана сонголт надад один
Бүгд л Фүбү гэдэг өргөн өмд өмсөж байлаа
Бүтэнсайнаар би захаас дэсант даавуу хайлаа
Өөрөө өөртөө оёсон өргөн өмд минь бусдын доог
Үнэн амьдрал ийм би тэднээс зиндаа доор
Охиноос захиа авсан түүх байхгүй надаа
Олон хийсэн оролдлого минь амжилтгүйтсэн дандаа
Одоо бодоод байхад тэр нь ч ер нь сайн хэрэг
Охиноос өөр бодох зүйл олдож байв нээрээ
Цаг нь дөрвөн зуу Сэга тоглох мөнгөгүй
Зайнаас хараад өөрөө тоглож буй мэт дотроо баясан сууна
Атмаан гээчид нааш ир дүү Алив мөнгөө ална шүү
Арав хорь нэгжээд нэгжээд надаас юу ч гарахгүй
Еээээ гэхдээ зүгээр хэзээ ч суудаггүй
Ус түлээ нүүрс мод гэрийн ажил мундахгүй
Зундаа Жаял олж хийнэ юу ч байсан голохгүй
Зүгээр хэвтээд зуныг барвал над шиг мөнгө хэн ч олохгүй
Микронд багалзуур хийнэ ундаа заран гүйхийн
өдрийн хоолны гөөхий үнэгүй олдоно түүхий нь
Ачигч болно зөөх юм Арвин байсан ч хөөрхий
Авсан заавар дагуу үргэлж Ажилаа ер нь зөв хийнэ
Бацаан байхад ид хип хоп хөгжим мандаж байлаа
Бараг амтай болгон хамтлаг болох гэж сандарч байлаа
Хаанаас ч хамаагүй ****** хайрын дуу моодонд байлаа
Харин би дотроо өөр рэпийг бодож байлаа
Бяцхан шүлэг оромдох чадвар цаашид оролдох
Чадвал рэп-д оролцох өшөө цаашаа суралцах
Урам зориг өгч байв Урагшаа зүтгэж байв
Улаан мөнгөгүй ядуу гэдэг надад шалтаг биш байв
Дууг минь сонсоод ФМ үүд нь намайг харааж байсан
Шинэ бүтээлээ найзууддаа зөвхөн тарааж байсан
Хийсэн клипийг цацахгүй гэхэд барайж байсан ч
Хэн бүхэн мэднэ харин би дараа нь яасан...

Дахилт:
Зүтгэ зүтгэ өшөө илүү зүтгэ
Зүтгэ зүтгэ өшөө илүү зүтгэ
Алив зүтгэ хамаа амьдралд тойрох юм бий
Алив зүтгэ хамаа амжилт ойрхон бий
Алив зүтгэ хамаа Алив зүтгэ хамаа
Амьдралд тойрох юм бий Алив зүтгэ хамаа
Алив зүтгэ хамаа Алив зүтгэ хамаа
Амжилт ойрхон бий Алив зүтгэ хамаа


2.Гэр хорооллын бацаан бусдийн үгийг гацаан
Энэ хип хопын тавцанд эргүүлж заримийг нь буцаана
Өдий зэрэгт хүрнэ гэж намайг хэн ч санаагүй дээ
Өөрт тавьсан зорилгоосоо өчүүхэн ч би салаагүй дээ
Хэнийг ч гуйхгүйгээр хөлөө дүүжлэх унаатай
Санасан зүйлрүүгээ сарвайж байнга сунаатай
Суурин дээрээ боссон хөөрхөн бас бизнестэй
Сугалаанд азгүй хүн хандив үргэлж хийгээстэй
Халаас хардаггүй хамууд намайг тойроостой
Халдахаасаа өмнө харж үз ойроос тэ?
Хаа ч яаж явсан хамт 2 дүүтэйгээ
Хар бор ажлаа бид хамтын хүчээр гүйцэтгэнэ
Хариад хэвтэе гэвэл өөрийн гэсэн оронтой
Хамаг Монголдоо би татвар төлөгч орон тоонд
Хаанаас минь харсан ч халуун бие минь эрийн цээнд
Хамгаалсан бакалавр хананд минь бий гэрилгээ нь
Хямсайсан лалруудад салаавч өгөх чадалтай
Хянамгай бус бүгдийг шууд шийдэх дадалтай
Хатуу ширүүнийг бол шүдээ зуугаад гаталдаг
Харъя гэсэн занааг цаг хугацаагаар баталдаг
Ханиа хэдийн олсон амьдрал минь элэг бүтэн
Хатан үртэй болсон айлын аав гэдэг хүн нь
Өөрийн төлөө биш бүгдийн төлөө зүтгэж байна
Өдөр болгон хаастл хийнэ үүнийгээ би зөвтгөж байна
Зүтгэ зүтгэ өшөө илүү зүтгэ
өөртөө үнэнч байхад амжилт өөрөө хойноос гүйдэг
Надад дургүй байсан хүмүүс одоо хамтрая гэж гуйдаг
Үзэл бодолдоо үнэнч байхыг заагаад хөөдөг
хахахахахаа Бод одоо
Намайг муулсан нь биш надтай дуулсан нь од болдог
Та нар мэднэ жишээ яриад байх юм биш ээ
Бараг заах нь хичээл өөрөөрөө байхийг хичээ

_________________
E5400/G41/4G/GTX440/250G :))


Top
   
PostPosted: Dec.07.14 10:37 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Sep.19.09 3:59 pm
Posts: 2251
Location: 1440 Broadway #16
уу

Аль газрын ёсноос, айлчлан ирээд
Ард түмнийг минь, алив сөхөр хэмээв
Ардаас орж ирэв үү, аль эсвэл урдаас уу
Арчаагүй болгох хараал идсэн цуст ус уу
Архиар дүүрсэн аягаа, рашаан гэж итгүүлж
Ам хоолой даваад бүгдийг нь газар хэвтүүлж
Авах нэснээ аваад, архи гэдгээ хаяад явсан
Ад чөтгөрийн зан үйлнээс салах юмсан
Ажил хийдэггүй архичин аавтай
Айлын хүүхдийн ирээдүй бүрхэг лавтай
Агсам согтуу тавьсан ар гэрийн зовлон тамтай
Адил биш гэж үү, амьдаръя бүгд тавтай
Аль ч үзлийн хүн Монгол эрсийг дийлэх хэцүү ч
Архи бариад очвол амархан болсон гэж үү?
13-р зуунд дэлхийг хэмх цохьсон
Агуу үндэстэн архин шалбаагт живэх гэж үү?
Архиа чи уу, аав ээжээ уу
Анд нөхдөө уу, амрагаа бас уу
Аз жаргалаа уу, амжилтаа уу
Амьдралаа уу, ам бүлээ уу
Нэр төрөө уу, нийт олноо уу
Хүүхдээ мөн уу, хүн чанараа уу
Эх орноо уу, ирээдүйгээ уу
Бүгдийг нь уу, тэгээд сэтгэл чинь ханав уу?
Чингис одоо хаан биш, Чингис архи болсон
Чингисээ уугаад, цээжээ дэлдэж, Чингисээ ярих болсон
Чингис одоо хаан биш, Чингис мөнгө болсон
Чиний нэрийн дээжис олон янзын өнгө олсон
Хар, шар, алтан морьтой эсвэл явган
Шингэн зүйл болоод, шилэн лангуун тавцанд
Өчнөөнөөрөө өрөөстэй, өөрсдийн минь бахархал
Өршөөх төрийн сүлд архин дээр буусан аархал
Архичин аймар гоё, архинаас битгий гар
Айлд та уухгүй бол эр хүн биш хар
Жинхэнэ эрчүүд хэзээ ч сархадын нөлөөнд автдаггүй
Жингэр нохой шиг гуйвж, дайвж явдаггүй
Чамайг хордох тоолонд хэн нэгэн нь баяжиж байгаа
Чамайг дрнтох болгонд тэгсхийгээд хаячихаж байгаа
Тэднийг тансаглуулж, мөнгө өгдөг АТМ биш
Тэнгэр заяат Монгол тэгэж хөлчүүрж явдаг юм биш
Архиа чи уу, аав ээжээ уу
Анд нөхдөө уу, амрагаа бас уу
Аз жаргалаа уу, амжилтаа уу
Амьдралаа уу, ам бүлээ уу
Нэр төрөө уу, нийт олноо уу
Хүүхдээ мөн уу, хүн чанараа уу
Эх орноо уу, ирээдүйгээ уу
Бүгдийг нь уу, тэгээд сэтгэл чинь ханав уу?
Ууж үзээгүй биш, би ч бас уудаг байсан
Уух уухдаа улирлаар нь туудаг байсан
Гэхдээ одоо, би түүнээс жигшиж, айсан
Амьгүй тэр сархад одоо бол миний дайсан
Мөр зэрэгцсэн нөхөд минь түүний хооронд
Ороод зарим нь шоронд, зарим нь шороонд
Тэдний амьдралыг хэн ч бүү үзээсэй гэж
Тэрлэх үгээрээ зорилгоо гүйцээлээ би
Архиа чи уу, аав ээжээ уу
Анд нөхдөө уу, амрагаа бас уу
Аз жаргалаа уу, амжилтаа уу
Амьдралаа уу, ам бүлээ уу
Нэр төрөө уу, нийт олноо уу
Хүүхдээ мөн уу, хүн чанараа уу
Эх орноо уу, ирээдүйгээ уу
Бүгдийг нь уу, тэгээд сэтгэл чинь ханав уу?

_________________
毎日、タバコを吸いだ、お酒を飲んだ、人はアフテルマ-ト.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 72 posts ]  Go to page Previous 1 2 3

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited