#AsuultSambar :

AS is now Mobile! iOS & Android App-г суулгаарай!
It is currently Oct.01.14 6:11 pm

All times are UTC + 8 hours


Asuult.NET & Mongolduu.com Facebook Page:




Post new topic Reply to topic  [ 30 posts ]  Go to page 1, 2  Next
Author Message
PostPosted: Jun.05.07 10:43 pm 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>

Joined: Jun.17.05 6:51 pm
Posts: 7214
Location: Булшин дээр ургасан Улаан сарнай дээр Буруу номтны балаг доор Бурхан мартсан заяа чи оршмой
[align=center][font=Arial]Эрчvvдийн бэлгийн замийн євчин буюу хэн яаж ямар євчєнєєр євчилж байсан...
Яаж эдгээсэн талаарх бусадтайгаа мэдээлэл солилцоно уу?
[/font][/align]

_________________
New YIM Ncaptive@yahoo.com


Share on FacebookShare on TwitterShare on RedditShare on TumblrShare on Google+
Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Jun.06.07 3:15 pm 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>

Joined: Jun.17.05 6:51 pm
Posts: 7214
Location: Булшин дээр ургасан Улаан сарнай дээр Буруу номтны балаг доор Бурхан мартсан заяа чи оршмой
AnilmuN wrote:
naad ovchin chine yostoi hetsuu ovchin 1 ovdoj baisan :mrgreen:


Яг ямар євчинг нь тусаж байсан юм бидэнтэй сэтгэгдэл ээ хуваалцаач. Яаж эдгээсэн талаар..
Магадгvй бидэнтэй адил хэн нэг сайхан залуу яах уучраа олохгvй євдєж яваа ч юм бил vv...

_________________
New YIM Ncaptive@yahoo.com


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Jun.06.07 8:45 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: May.16.03 4:01 am
Posts: 2833
Location: haa hamaagui
bandi nar gonroi bilu ih tusdag um bn le te. ter n tegeel zgr bolchdimu

_________________
Still I Rise ...


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Jun.09.07 11:14 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jun.06.06 3:38 am
Posts: 3555
Location: Around the World
Зөвхөн эрчүүдийн өвчин ч гэж байдаггүй байхаа. Зүгээр бүгдэд тусдаг өвчнүүд бол байдаг. Хамгийн сайн хамгаалалт бол бэлгэвч шүү дээ.

_________________
http://www.anjigai.bblog.mn


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Jun.11.07 2:47 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 10:06 am
Posts: 17777
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Тэвчээр, үнэнч байдал хоёр л хамгийн сайн хамгаалалт юм даа.

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Jun.11.07 4:47 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.17.03 4:22 pm
Posts: 5538
Location: *~*::Хvй Мандал дэвжээ::*~* ________<3 Bayern MUnich, Liverpool
эрэгтэй хүүхдийг аль багаас нь эрхтнийг нь шамруулж сургах хэрэгтэй, тэгэхгүй бол тэр нугалаасанд нь хуримтлагдсаар байгаад ямар нэгэн халдварт өвчинд илүү өртөх болно

_________________
crybaby


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Jun.12.07 1:44 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Jan.25.07 8:27 pm
Posts: 701
Өө лайтай. Тусч байсын байна. Муусайн хүүхнүүд нээрээ энд тэнд өвчин тараахаа болимоор.
Аальгүйгээс хамаргүй гэж үг байдаг даа. Тэр тэмбүү гээч өвчинг үнсэлцэхэд авах магадлалтай гэсэн шүү.

_________________
Стилл боринг


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Jun.14.07 9:13 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Feb.20.06 2:14 pm
Posts: 4395
Image Эр хүний эмзэг эрхтний элдэв өвчнүүд
Тэгвэл төмсөгний ямар өвчин, гэмтлүүд хамгийн олон тохиолддог вэ?

Эр хүний хамгийн эмзэг эрхтний нэг болох төмсөгний элдэв өвчнүүдийн тухай өгүүлье. Харин бид түүндээ туйлын хэнэггүй хандаж, бүх л юм өөрөө эүгээр өнгөрчих мэт боддог. Ингээд дараа нь харамсаад барахгүй.
Тэгвэл төмсөгний ямар өвчин, гэмтлүүд хамгийн олон тохиолддог вэ?
Шинж тэмдэг 1.
Төмсөгний зүүн талынх нь томорч, судас товойн харагдана.
Хөдлөх, ялангуяа булчин чангалах шаардлагатай биеийн хүчний ажил хийхэд их өвдөнө.
Шалтгаан: Үрийн хоолойн судас гэнэт бүдүүрснээс цусны эргэлтийн онцлогоос шалтгаалан зүүн төмсөг томордог.
Эмчилгээ: Хэрэв эмч мэс засал хийнэ гэвэл эөвшөөрөх хэрэгтэй. Учир нь энэ өвчин үргүй болгодог. Бүдүүрсэн судсыг огтолж хаяна эсвэп бооно. Санаа зовох хэрэггүй, чамд өөр эөндөө судас байгаа.
Шинж тэмдэг 2.
Төмсөг маш их өвдөж, хавдаж эхэлнэ.
Шалтгаан: ажлын үед эсвэл тоглож ноцолдож байгаад өнөөхөө цохиулчихад тохиолддог л зүйл.
Эмчипгээ: Хэрэв цагийн туршид өвчин намдахгүй байвал өөрөө эмчлэх гээд үз. Даавуунд мөс боогоод тавь. Гэхдээ өвчтэй хэсгийг хөлдөөчихөөс болгоомжлоорой. Хэрэв хөхөрч хавдаад төмсөг хавагнасан мэт бамбайж байвал змчид хандсан нь дээр.
Шинж тэмдэг 3.
Төмсөгний үрэвсэл буюу архит.
Шалтгаан: Гол төлөв гахайн хавдар, заримдаа ханиад зэрэг амьсгалын эамын халдварт өвчин, гэмтэл бэртлээс үүсдэг. 2-4 долоо хоног үргэлжилж болдог аж.
Эмчилгээ. Энд худал нэрэлхэж эмчээс зугтаад хэрэггүй. Яаралтай эмчлүүлэхгүй бол төмсөгний үрэвсэл нь үргүй болгох аюултай.
Шинж тэмдэг 4.
Төмсөг хавдан томорч, барьж үзэхэд жижиг товгорууд мэдрэгдэнэ. Аажмаар төмсөг улам бэржгэр болно. Гэхдээ гол төлөв өвдөхгүй.
Шалтгаан: Төмсөгний хорт хавдар 25-30 насны залуу эрчүүдэд илүү тусдаг. Хэрэв яаралтай арга хэмжээ авахгүй бол 1.5-2 жилийн дараа нас барна.
Эмчилгээ: Хорин нас хүрмэгц сард нэг удаа төмсөгөө сайтар үзэж бай. Усанд орохдоо түүнийгээ сайтар савандаж угаах хэрэгтэй.
Шинж тэмдэг 5.
Үүнийг гидроцеле буюу төмсөгний хальсанд шингэн хуралдах гэж нэрлэдэг.
Шалтгаан: Үрэвсэл, гэмтлээс үүснэ.
Эмчилгээ: Мэс заслын эмч хагалгаа хийж, төмсөгнөөс шингэнийг шахаж авдаг.

Хоёр долоо хоногийн дараа зүгээр болох аж.


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Jun.19.07 5:34 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Jan.05.06 6:27 pm
Posts: 2013
Location: Утаа униар татсан УТААНБААТАР-таа л ...
[font=Times New Roman]
Хөвчийг нь тасдах. Энэ бол нэг талаас бэлгийн эрүүл мэндэд маш сайнаар нөлөөлдөг гэсэн. "khaliunaa_ta" гишүүний хэлсэнээр шамлагдаагүй эрхтэн нь шээс болон олон зүйлийг бодьсын хуримтлуулж түүнийхээ улмаас янз бүрийн өвчин тусдаг нь тодорхой. Тиймээс эрэгтэй хүүхдийг бага байхад нь эмчид хандан хөвчийг нь тасдуулах хэрэгтэй. Энгэснээр сөрөг үр дагаваргүй гэсэн тиймээс аавууддаа болон ирээдүйн аавуудад захихад хөвчийг нь хүүгийнхээ хөвчийг нь тасдуулах хэрэгтэй. :wink:
[/font]

_________________
http://ilikesome.blogspot.com


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Jul.16.07 6:47 pm 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>

Joined: Jun.17.05 6:51 pm
Posts: 7214
Location: Булшин дээр ургасан Улаан сарнай дээр Буруу номтны балаг доор Бурхан мартсан заяа чи оршмой
Эрчүүд тестостероноор дутагдаж байна
2007.07.16 Монголын мэдээ



Орост таваас дээш жил хамт амьдарсан хосууд бараг сексээс “гарсан” байдаг гэсэн дүгнэлтийг Оросын эрдэмтэд хийсэн байна. Тэд тус улсын янз бүрийн бүс нутгийн хүмүүсийн дунд судалгаа явуулжээ. Эмч судлаачид чухам юунаас болж ийм байдалд хүрснийг ч мөн тогтоосон байна. Гол нь бэлгийн гол даавар болох тестостероны дутагдал тус улсын хүн амын дунд сексийн сонирхол буурах гол шалтгаануудын нэг гэж үзсэн байна. Юуны өмнө эрчүүдэд тестостерон илүү дутагдалтай байгаа аж.
Тэгэхээр эл дутагдаж байгаа тестостероныг яаж нөхөх вэ, яаж эрүүл бие, өөртөө итгэх итгэл, хайр сэтгэлийн баяр жаргалыг эргүүлэн олж авах вэ? Энэ талаар эмч дараахь зүйлийг зөвлөж байна.

Сексийн оронд дэлгүүр хэсдэг

Сүүлийн үед сексийн дутагдал нь дунд насныхны сэтгэлийг зовоосон гол асуудал болоод байна. Сексийн дутагдал гол төлөв 30-40 насныханд тохиолддог, тэд ч үүнийгээ нуудаггүй гэнэ. Ажил төрлийн хувьд захирал, хуульч, үйлдвэрийн эзэд, компьютерийн ажилтнууд, менежерүүд сексийн дутагдалд ордог байна. Тэд ихэвчлэн боловсролтой хүмүүс байдаг. Тэдэнд дутагдах гачигдах зүйл бараг байдаггүй. Ганцхан сексийн жаргалаар тэд дутагдаж явдаг. Тэд хүүхдийнхээ боловсролыг дээшлүүлэх, гэрийнхээ аж ахуйг өөд татах, дэлгүүр хэсч элдэв зүйл худалдан авч сэтгэлийнхээ онгорхой зайг нөхдөг байна. Ийм хүмүүс гадуур явж явж ирэхдээ уцаартай, ядарч туйлдсан, гуньж гутсан дүр төрхтэй байдаг аж.

Тэд яагаад буруу харж унтдаг вэ?

Эр хүний хувьд эр зориг, байнгын сексийн чадавхи гол бахархал нь байдаг. Жинхэнэ эр хүнд байх ёстой сайн чанарууд гэж бий. Гэтэл зарим хүн мөнгөтэй бэлтэй эрчүүдийг илүүд үздэг. Энэ бүгд эр хүний сексийн чадавхитай холбоотой нь ойлгомжтой. Тийм учраас сексийн чадамж муудах үед эр хүний өөртөө итгэх итгэл буурдаг байна. Эрдэмтэд эр хүний санаа сэтгэлээр унах, уруу дорой явахын нэг гол шалтгаан нь түүний цусан дахь тестостероны төвшин буурсантай холбоотой байдгийг тогтоожээ. Тестостерон нь эр хүний гол даавар бөгөөд бие махбодийн бүх л үйл ажиллагаанд нөлөөлж байдаг аж. Үүнээс гадна тестостерон нь ажлын чавдар, сэтгэл өөдрөг байх, амьдралд итгэх итгэлд ч нөлөөлдөг байна. Эмч нар хөдөлгөөн багатай байх, архинд хэт их шунах, өөх тостой хоол их идэх нь тестостероны дутагдалд хүргэдгийг олж тогтоожээ. 35-40 наснаас эхлэн тестостероны хэмжээ буурч эхэлдэг. Гэхдээ л Оросын эрчүүдийн хувьд тестостероны дутагдал аюултай хэмжээнд хүрээд байгаа аж.

Ч.Чаплин 72 насандаа аав болж байжээ

Байгалиас эр хүнд заяасан хүч чадал, сексийн чадавхи хэр удаан үргэлжлэхийг яг тогтоосон зүйл байдаггүй гэнэ. Өөртөө анхаарал халамж сайн тавьдаг, сексийн чадавхиа сайн хадгалж чадсан эрчүүд насан өндөр болтлоо эрч хүчтэй байж чаддаг. Тухайлбал, Пабло Пикассо, Чарли Чаплин 72 насандаа аав болж байжээ. Энэ талаар академич Г.Билич ярихдаа,
-Эр хүн өндөр насалж, сүүлчийн амьдрал хүртлээ сексийн чадавхиа хадгалах боломж бий. 80 настай өвгөн ч сексийн өндөр чадавхитай байж чадна. Гэвч сүүлийн үед хөгшин битгий хэл залуу эрчүүд ч тестостероны дутагдалд орох боллоо. Зарим хүн эхнэртэйгээ болохоор болдоггүй, хүний хүнтэй болохоор болоод байна гэдэг. Энэ бол өөрийгөө хуурч байгаа явдал. Нэг, хоёр удаа болж болно, цаашдаа бол “хүнийх” ч, “өөрийнх” ч адилхан. Тестостероны дутагдал аюултай юу гэж асуудаг. Тестостероны түр зуурын дутагдал ч эр хүний бэлгийн чадавхийг эрс уналтад хүргэж болно гэдгийг мэдэхэд илүүдэхгүй гэжээ.

Академич Г.Билич юу гэж зөвлөдөг вэ?

-Болохгүй байна гээд сексийн амьдралыг орхих уу?
-Тэгж хэрхэвч болохгүй. Аз жаргалынхаа төлөө тэмцэх хэрэгтэй. Би өөрийн өвчнүүдэд дараахь гурван зүйлийг л зөвлөдөг.
1. Идэвхтэй, хөдөлгөөнтэй амьдар
2. Архи бусад хорт хоол хүнснээс татгалз
3. Бэлгийн чадавхи сайжруулах эм, тан хэрэглэж болно. Тухайлбал “Виардо” гэдэг эм цусан дахь тестостероны хэмжээг бараг 2-3 дахин нэмэгдүүлдэг гэж акадөмич зөвлөж байна.

_________________
New YIM Ncaptive@yahoo.com


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Jul.17.07 8:53 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 10:06 am
Posts: 17777
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Сайхан зөвлөгөө гөсөнд өгсөнд талархав.
Би өөрийгөө гайгүй хөдөлгөөнтэй байдаг гэж боддог тул энэ нь надад тохиолдохгүй юм шиг байна.

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Jul.17.07 2:32 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Sep.16.06 8:19 pm
Posts: 3634
Location: Live your life
Эрэгтэй хүний угаасаа нэг төмсөг нь том байдын бишүү? Зүүн төмсөг том бол өвчин гэцэн байшд. Тэгээд судсаа таслуул жих шиг хаха аймарын. Зөндөө л ийм хүн мэдэх юм даг :mrgreen: Угаасаа нэг нь том байх ёстой мэтээр ойлгодог шд

_________________
How u doin'


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Jan.20.08 6:47 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Jun.19.07 5:31 pm
Posts: 2085
Эрэгтэйчүүдийн шээс задгайрах өвчин
65 хүртэлх насны эрэгтэйчүүдийн 6,5 хувь нь шээс задгайрах өвчтэй гэсэн судалгаа байдаг. Гол төлөв энэ эмгэг нь түрүү булчирхайн үрэвсэл болон энэ үрэвсэлтэй холбоотой хагалгааны дараа тохиолддог.


Эрэгтэйчүүдийн шээс задгайрлыг гурван үндсэн хэсэгт хуваан үздэг.

Ханиах, найтах, инээх, биеийн хүчний ажил хийх зэрэг үүсдэг стрессийн гаралтай шээс задгайрал. Давсагны хүзүүвч буруу байрлалтай болсноор булчин хэвийн агшиж чадахаа больдог. Заримдаа насны өөрчлөлт болон мэс ажилбарын дараа булчингийн хэвийн ажиллагаа алдагдах нь бий.
Шээс хүрэх дохионд доголдол орсноос үүдсэн шээс задгайрал. Давсагны булчингийн агшилт, шээс гадагшлалтыг хүн удирдаж чадахаа байдаг. Тархинд цус харвах, Альцгеймерийн өвчин, удаан хугацаанд давсгандаа чулуутай байх, түрүү булчирхай үрэвсэл, өндөр нас зэрэг шалтгааны улмаас хүний давсаг нярайн давсага шиг "авир" гаргаж эхэлдэг. Давсга тодорхой түвшин хүртэл дүүрмэгц шээс хүрэх нь мэдрэгдэн, давсагны булчин агшиж эхэлдэг бөгөөд хүн өөрөө энэ процессийг удирдаж чаддаггүй.
Шээс бүрэн задгайрах. Энэ үед хүн шээс хүрч байгаа эсэхээ мэддэггүй. Зарим төрлийн эм бэлдмэл уух, мэдрэлийн эсийн гаралтай архаг өвчний улмаас шаардлагатай дохио өгдөг мэдрэлийн эсүүд үхждэг. Багш, эмч, жолооч зэрэг ээлжийн ажилтай хүмүүс олон жилийн туршид шээсээ байнга барьдаг байснаас болж шээс бүрэн задгайрч болзошгүй байдаг. Улмаар булчин нь суларсан байдаг болохоор давсаг нь бүрэн сулардаггүй болохоор эргэн дүүрэн хугацаа нь ч ахар байдаг.
эмчилгээ
Шээс бүрэн задгайрах өвчний анхны шинж тэмдэг илэрсэн төдийд зарим эрчүүд сэтгэлээр унаж, шууд л хагалгаа хийлгэх гэдэг. Гэтэл орчин үед шээс задгайрлын шалтгаан болж байгаа түрүү булчирхайн томролтыг эмчлэх мэс заслын бус олон арга байдаг. Ямар эмчилгээг нь сонгохыг мэргэжлийн эмч л шийднэ. Дур мэдэн өөрийгөө эмчлэх гэснээр өөртөө хор болно уу гэхээс тус болохгүй.

Биеийн дасгал. Давсагны үйл ажиллагаа сэргэхэд чиглэсэн тусгай дасгал болох Кегелийн дасгал ыг тогтмол хийх.
Эмийн эмчилгээ. Шээсний сүвийн ханыг бэхжүүлэх, түрүү булчирхайг багасгах болон гөлгөр булчинг суллах зэрэгт зориулагдсан олон төрлийн эм, бэлдмэл байдаг.
Зүсэлт. Шээсний урсгалыг хэвийн болгохын тулд давсагны хүзүүнцэрт зүслэг хийх аргыг боловсруулж байгаа.
Хэт авиа. Үрэвссэн эсийг хэт авиагаар бутлан соруулж авдаг энэ аргыг мөн л нарийвчлан болосвруулж байгаа.
Бичил долгион. Өрөвссөн эсийг бичил авиагаар халаах замаар зайлуулах арга.
Хүлээлт. Зарим тохиолдолд үзлэг хийсний дараа өвчтөний биеийн байдал сайжирч, эсвэл тогтвортой болдог. Энэ үзэгдлийг шалтгааны тогтоогоогүй байгаа.
Гэхдээ дийлэнх эмч нар нь бөөрийг гэмтээх эрсдэл ихтэй, сайн боловсруулагдаагүй учраас эмчилгээнд хэрэглэх нь дэмий гэж үздэг.

Судас нарийсан үед тусгай тэлэгч баллон хийдэгтэй адилаар шээсний сүвээр баллан оруулж тэлдэг. Ингэхдээ катетерийн тусламжтайгаар шээсний сүвд жижиг баллон оруулдаг. Гэрлийн тусламжтайгаар баллоны тэлэх шаардлагатай байгаа газар байрлуулаад даралттай усаар дүүргэхэд сүв тэлдэг. Түрүүж булчирхай хурдацтай томорч байгаа үед энэ хагалгааг хийх хориотой.


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Jan.20.08 6:49 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Jun.19.07 5:31 pm
Posts: 2085
Эр хүний бэлгийн замын тогтолцоо

Эр хүний шээс бэлгийн замын эрхтэнүүд нь мэдээж эмэгтэй хүнийхээс шал өөр гэдэг нь ойлгомжтой. Харин тэдгээр нь ямар нэгэн гадны биет орж өвчин үүсгэх тохиолдолд илрүүлэх цаг хугацааны хувьд эзэндээ мэдээлэхдээ маш хурдан зовиур байдлаар мэдээлдэг. Эр хүний бэлгийн замын тогтолцоо нь давсаг, шээсний суваг, хуухнаг буюу төмсөгний уут, үрийн шингэний суваг. Түрүү булчирхай нь эр хүний хоёр дахь зүрх юм гэж хэлж болно. Энэ эрхтэн байгаа учраас л эр хүн таны дуу хоолой бүдүүн, сахал үс их байдгийн дээр эр зориг, эршүүд байдал тань бүсгүйчүүдээс таныг ялгана. Хос төмсөг нь эр бэлгийн эсийг боловсруулж гаргана. Эр бэлгийн эс нь микроскопоор харагдахуйц сүүл, толгойтой байдаг ба өндгөн эстэй нийлж үр тогтоодог юм. Энэ л замаар хүн төрөлхтөн үүсэн бий болж шинээр үр тогтож, амьдрал цэцэглэнэ.

Манай эрчүүдийн дунд хорт хавдар ихсэх хандлагатай байгаа нь эрчүүдийн сэтгэлийг зовоосон асуудал болоод байгаа нь тодорхой билээ. Гэхдээ эмэгтэйчүүдийн дунд ч гэсэн хавдар их байдаг хэдий боловч эрчүүдийн хувьд илрэх хүрээгээрээ тун ховор тул аюул ихтэй байдаг. Харин эрчүүдийн дунд тэдний хэмээн нэрлэгдсэн гурван янзын хорт хавдар байна. Төмсөгний хорт хавдар Төмсөгний хорт хавдар гадны болон шалтгаан нь тодорхойгүйгээр үүсч болно. Төмсөгний хорт хавдраар ямар ч насны эрчүүд өвчилдөг бөгөөд заримдаа залуу насны болон өсвөр үеийн охид хөвгүүд өвчлөх нь их тохиолдох болсон. Түрүү булчирхайн хорт хавдар Энэхүү эмгэг нь бүх насныханд тохиолдож болох юм. Хамгийн харамсалтай нь энэ эмгэг нь нас ахисан эрчүүдэд их тохиолддог боловч 1990ээд оны үеэс залуу буюу 40нас хүрээгүй хүмүүст тохиолдох болсон нь мэргэжилтнүүдийн санаа сэтгэлийг зовоож байгаа юм. Гэвч эрэгтэй хүн болгон түрүү булчирхайн эмгэгээр өвчилдөг бөгөөд эмчлүүлэхгүй явах юм бол цаашид үргүйдэлд хүргэх магадлалтай хүнд төрлийн өвчин. Харин манай эрчүүд эмнэлэгт тэр бүр хандаж зөвлөгөө авахаас ичин санаа зовдог нь өвчин нэмэгдэх гол шалтгаан эх суурь болоод байгаа билээ.

Бэлэг эрхтэний хорт хавдар Маш ховор тохиолддог. Төмсөгний хорт хавдар сүүлийн үед ихсэх хандлагатай болж ялангуяа 20-44 насны хүмүүст элбэг тохиолдох болжээ. Гэвч ихэнх нь эмчлэгддэг юм. Хавдраас сэргийлэх энгийн арга бол төмсгөө байнга шалгаж байх хэрэгтэй. Ер нь 14-өөс дээш насны эрчүүд сард нэг удаа төмсгөө шалгуулж, эмчийн үзлэгт орж байх хэрэгтэй. Энэ насны хүмүүс сардаа нэг удаа усанд орсныхоо дараа арьс суларсан үед нь төмсөгнийхөө хоёр талыг шалгаж байх хэрэгтэй. Төмсгөө нэг нэгээр нь тэмтэрч үзнэ, эрүүл төмсөг зөөлөн зууван хэлбэрийн байхыг мэдэрч болох юм. Төмсөгний хорт хавдар ямар ч насны эрчүүдэд тохиолдож болох боловч зарим эрчүүд илүүтэй өртөж болно. Үүнд:
-Төмсөг нь зургаан нас хүртэл буугаагүй эсвэл төмсөг нь хуухнагт буугаагүй нам биед хүрсэн эрчүүд
-Төмсгийг хуухнагт буулгах мэс засал хийлгэсэн эрчүүд
-Төмсгөө гэмтээж байсан эрчүүд Харин төмсгөнд дараахь өөрчлөлтүүд илэрч болдог
-Хуухнагийн арьсны нь хэсэг газар өөрчлөгдөх, эмзэглэлтэй байх,
-Төмсөг орчмоор өвдөх -Ямар нэг бэрсүү, хатуу зүйл мэдэгдэх
-Төмсөгний хэмжээ, нягтрал, хатуу, зөөлөн нь хэвийн байдлаас өөрчлөгдөх зэрэг. Хэрэв ямар нэгэн сэжигтэй шинж тэмдэг илэрч эргэлзээ төрвөл цаг алдалгүй мэргэжлийн эмнэлэгт хандсанаар та өөрийгөө аливаа хүндрэлээс сэргийлж чадна.


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Jan.20.08 6:50 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Jun.19.07 5:31 pm
Posts: 2085
Урт хугацаагаар бэлгийн амьдралд орохгүй байх юм уу эсвэл дэндүү хэтрүүлсэн, гэмтэл зэргээс болж өвчин үүсэх нь бий

Сүүлийн үед түрүү булчирхайн өвчлөл нилээд тугээмэл, бүр залуужих хандлагатай байгаа талаар эмч мэргэжилтнүүд ярьж байна. Түрүү булчирхайн өвчнөөр өвдөөд эмчлүүлэхгүй удвал үргүйдэлд ч хүрэх аюултай учир энэ нь эрчүүдийн сэтгэлийг зовоосон асуудал болох нь ойлгомжтой. Энэ удаад “Ачтан” клиникийн эмнэлгийн эмч Б.Намтайн зөвлөгөөг эрчүүд та бүхэнд хүргэж байна. Дашрамд хэлэхэд Б.Намтай эмчийн “Эрүүл амьдарч урт наслахын увидасын далай” хэмээх ном хэвлэгдэн гарсан бөгөөд энэхүү ном нь бүх номын цэгээр худалдаалагдаж байгаа юм байна. Уншигч та бүхэн эрүүл, урт удаан наслах үнэтэй зөвлөгөөнүүдийг мэдэж авах төдийгүй өдөр тутамдаа хэрхэн эрүүл зөв хооллох аргаас суралцах болно. Эрчүүддээ зориулж хэлэхэд та энэхүү номноос түрүү булчирхайн өвчний талаар болон байнга тохиолддог бэлгийн замын өвчнүүд, эдгээр өвчнүүд нь хэрхэн яаж халдварладаг юм, түүнээс яаж урьдчилан сэргийлэх талаар илүү дэлгэрэнгүй мэдэх боломжтой.

Түрүү булчирхай нь 3х2 см хэмжээтэй, 20 гр жинтэй эрэгтэй хүний үржлийн системийн дагавар эрхтэн

Түрүү булчирхай гэдэг нь эрэгтэй хүний шээх сүвийн угийн хэсгийг ороосон байрлалтай ойролцоогоор 3×2 см хэмжээтэй, жин нь бараг 20 гр орчим булчирхай эд ба цулгуй булчингаас бүтсэн эрэгтэй хүний үржлийн системийн дагавар эрхтэн болно. Түрүү булчирхай нь таван хэсэг жижиг салбанаас бүрэлдэж гурван хэсэг тусгай венийн судсаар тэжээгдэнэ. Тус булчирхай нь түрүү булчирхайн шингэнийг шүүрлэх, эр гормоныг зохицуулах, үржил ба бэлгийн үйл ажиллагаанд оролцох зэрэг амин чухал үйлдэлтэй. Түрүү булчирхай нь өдөрт 0.5-2.0мг шингэн шүүрэлж энэ нь шээс буюу үрийн шингэнд дагалдан гадагшилдаг.

Урт хугацаагаар бэлгийн амьдралд орохгүй буюу эсвэл дэндүү хэтрүүлсэн, гэх зэргээс

Түрүү булчирхайн өвчин гэдэг нь ихэнхдээ 50-иас дээш насны эрэгтэйчүүдийг шаналгадаг зовиурын нэг юм. Сүүлийн үед янз бүрийн шалтгаан нөхцлөөс залуу хүмүүс ч нэрвэгдэх болсон. Үүний гол шалтгаан нь доод бие буюу хөлөөсөө даарч хөрөх, бэлгийн зам, шээсэн замын зарим халдвар буюу үрэвсэл мөн урт хугацаагаар бэлгийн амьдралд орохгүй буюу эсвэл дэндүү хэтрүүлсэн, гэмтэл зэргээс болж өвчин үүсэх байдал бий. Гэвч энэ бүхнийг бэлгийн замын үрэвсэл, төмсөг ба бөөрний үрэвслээс ялган салгаж оношлож, эмчлэх хэрэгтэй.

Даарч хөрөх, төмсгөндөө гэмтэл авахаас сэргийлэх нь чухал

Даарч хөрөх, төмсгөндөө гэмтэл авахаас сэргийлж шээсэн зам буюу бэлгийн замын үрэвсэл авбал цаг тухайд нь мэргэжлийн хүмүүст хандаж гүйцэд эмчлүүлэх хэрэгтэй. Түрүү булчирхайн үрэвслийг ихэнхдээ доорхи хэдэн зүйлд хувааж ялган салгаж эмчилдэг.
-Бактерийн бус чанартай түрүү булчирхайн үрэвсэл. Энэ нь ихэнхдээ гэмтэл буюу эрхтэний согогоос ирнэ.
-Нян бактерийн чанартай үрэвсэл. Энэ нь заг хүйтний бөөрөнхий бактер, сүрьеэ, тэмбүү өвчнийг үүсгэх бактер зэргээс үүсэж мөн олон зүйлийн мөөгөнцөр буюу бичил биетнээс үүснэ.
-Вирусын гаралтай түрүү булчирхайн үрэвсэл
-Цус идээ хурах чанартай үрэвсэл.
Түрүү булчирхайн өвчний шинж тэмдэг, илрэлүүд
-Олон шээх
-Шээс үлдэх
-Шээхэд хорсох буюу өвдөх
-Хошного, төмсөг, цавийн
дотор талаар өвдөх буюу эвгүй оргих
-Давсаг, нуруугаар чинэрэх
-Төмсөг хөндүүр оргих
-Бэлгийн амьдралын сонирхол буурах
-Эрт тавих шинж илрэлүүд гарч болно.

20 гр байх ёстой түрүү булчирхай томорч 30-100 гр хүрэх тохиолдол байдаг

Эрэгтэйчүүд нас явахыг дагалдан мөн зарим үрэвсэл гэмтэл, шохойжил зэргээс шалтгаалан түрүү булчирхай нь томордог. Ердийн хэмжээ нь 20гр байх ёстой түрүү бул-чирхай нь томроод 30-100 гр хүрэх тохиолдол байдаг. Их томорсон үед давсаг, шээх сүвийг шахаж нөлөөлдөг тул шээсэнд саатал гарах буюу шээс хоригдох тал бий.


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Jan.21.08 2:24 am 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Jun.19.07 5:31 pm
Posts: 2085
эрчүүдээ бэлгийн амьдралдаа маш хянмгай надаж байгаарай :wd:


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Feb.10.08 8:40 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Feb.22.06 5:16 pm
Posts: 8388
Location: With enough courage, you can do without a reputation.
Hamgiin ayultai buguud hamgiin amttai zuil shuu de. Tmees Jargasniihaa hereer zovj magadgui uchir bolgoomjtoi :col: :col: :col: :col:

_________________
Гүехэн ус далай болохгүй...


Top
 Profile  
 
PostPosted: Apr.14.09 6:41 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач

Joined: Oct.25.06 7:35 pm
Posts: 4645
Цэвэрлэв.

_________________
Another ghost profile of AS


Top
 Profile  
 
PostPosted: Apr.14.09 6:41 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач

Joined: Oct.25.06 7:35 pm
Posts: 4645
“Гарьд манлай” эмнэлгийн их эмч Д.Ганзориг: Эрчүүдийн өвчин улам залуужиж байна

Сонин хэвлэл, телевиз радиогоор эмэгтэйчүүдийн өвчнийг оношилно, эмчилнэ гэдэг зар их явдаг ч эрчүүдийн өвчний талаар төдийлөн яригдаад байдаггүй. Тийм болоод ч тэр үү эрчүүдийн өвчин гэж юу болох, хэрэв өвдсөн тохиолдолд хаана, ямар эмнэлэгт хандахаа эрчүүд төдийлөн мэддэггүй тал бий.
Тиймээс эрэгтэйчүүдийн гэсэн тодотголтой цөөн хэдэн эмнэлгийн нэг “Гарьд манлай” эмнэлгийн их эмч Д.Ганзоригтой уулзаж, эрэгтэйчүүдийн өвчлөлийн талаар ярилцлаа.
-“Гарьд манлай” эмнэлгийг Монголын анхны эрэгтэйчүүдийн эмнэлэг гэж сонссон юм байна. Байгуулагдаад хэр удаж байна вэ?
-Манай эмнэлгийг Монголд ганц байдаг гэж хүмүүс ойлгодог. Тийм биш. Эрэгтэйчүүдийн арваад эмнэлэг байгаа. Харин Монголын анхны эрэгтэйчүүдийн эмнэлэг нь манайх юм. 1998 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. 2008 оныг хүртэл эрчүүдэд тулгамдсан асуудлуудад амбулаториор үзлэг шинжилгээ хийж, зөвлөгөө, тусламж үзүүлж байсан. Сая 2008 оны сүүлээс “Гарьд манлай” клиникийн сувилал эмнэлэг байгуулж, өргөжсөн. Манай амбулатори эмнэлгийг эрчүүд маань сайн мэддэг. Шинээр байгуулагдсан клиникийн сувилал эмнэлэг маань Ганданд байгуулагдсан. Эрчүүдийн бэлгийн үйл ажиллагаа, бэлэг эрхтний хөгжил, архинаас гаргах, бүдүүн шулуун гэдэсний мэс засал зэрэг эмчилгээг хийж байсан. Одоо улам өргөжөөд бариа засал, уламжлалт эмчилгээ рүү орж эхэлж байгаа.
-Ер нь эрчүүд хэр их ханддаг вэ? Ямар нэгэн өвчинтэй боллоо гэхэд эмнэлэгт хандах, өөрийнхөө эрүүл мэндэд хандах хандлага нь хэр байх юм?
-Анх нээгдэж байхад эрэгтэйчүүдийн эмнэлэг гэхээр хүмүүс эмзэгээр хүлээж авч байсан гэдэг. Эрэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлэхдээ ичсэн зовсон царайтай, юу үзүүлж, юу асуухаа мэдэхгүй эрчүүд их байдаг байсан. Одоо бол байдал шал өөр болсон. Эрчүүдийн эрүүл мэнддээ анхаарах хандлага нь эрс нэмэгдсэн. Өвдөөгүй байхдаа ч гэсэн ирж урьдчилан сэргийлэх эмчилгээ хийлгэж, зөвлөгөө авч эрүүл мэнддээ анхаардаг эрчүүд их болсон шүү. Энэ нь мэдээлэл хөгжсөнтэй их холбоотой юм. Сонин сэтгүүл болгон дээр шахуу эрчүүдийн талаарх асуудал гардаг, дээр нь интернэт гэж сайхан юм байна. Эрчүүд маань нэг үеэ бодвол мэдээллийг авч, эрүүл мэнддээ анхаарч байгаа нь үнэхээр сайшаалтай зүйл.
-Өдөрт, сард, жилд хэчнээн хүн хандсан гэсэн судалгаа байдаг уу? Дийлэнх нь ямар өвчлөл байдаг вэ?
-Яг өдөрт тэдэн хүн үздэг гэсэн тоогоо хэлж болохгүй л дээ. Нууц байдаг зүйл. Тэгээд ч би чинь зөвхөн эмч хүн болохоор нарийн тоо хэлж мэдэхгүй юм. Барагцаагаар бол жилд дунджаар давхардсан тоогоор 1500 орчим хүнд үйлчилсэн гэдэг юм билээ. Эрэгтэйчүүдийн өвчин бол үзүүлж, нэг эмчилгээ хийлгэчихээд дараа нь заавал ч үгүй дахин үзүүлэх ёстой. Аль ч өвчлөл нь хэсэг хугацааны хяналтад байх шаардлагатай байдаг.
Ерөнхийдөө өдөрт хандсан нийт эрчүүдийн маань 50 хувийг бэлгийн замын халдварт өвчин эзлэж байна. 30 хувьд нь түрүү булчирхайн өвчлөл, үлдсэн 20 орчим хувьд нь мэс заслын өвчин, бэлгийн үйл ажиллагааны хямрал зэрэг өвчин ордог.
-50 хувийг нь бэлгийн замын халдварт өвчин эзэлдэг гэхээр нэлээд өндөр тоо байх?
-Ер нь бэлгийн замын халдварт өвчин сүүлийн үед хүчтэй тархаж байгаа. Буурах хандлага байхгүй, бүр нэмэгдэх хандлага байгаа. Энэ нь бэлгийн замбараагүй амьдралтай холбоотой. Үргүйдэл, түрүү булчирхай, янз бүрийн архаг өвчлөлүүд, шээсний сүвийн архаг өвчлөл, сорвижилт гээд эрэгтэйчүүдийн өвчний үндэс суурь БЗХӨ л болдог. Бэлгийн үйл ажиллагааны хямралд гэхэд биеийн стресс асар их нөлөөлж байна. Сэтгэл санааны дарамт чинь бэлгийн үйл ажиллагаанд шууд дарамт үзүүлдэг.
Стрессгүй байх нөхцөл манай нийгэмд байхгүй байна. Юмны үнэ нэмэгдээд байдаг, цалин нь нэмэгдэхгүй, ядаж цагтаа буудаггүй гээд бөөн стресс л байна шүү дээ. Ер нь өнгөрсөн хугацаанд ажиглаад байхад бэлгийн үйл ажиллагааны хямрал залуужиж байгаа нь анхаарал татах асуудал болоод байна. Эмнэлэгт үзүүлдэг эрчүүдийн тоо ихсэхийн хэрээр бэлгийн үйл ажиллагааны хямрал улам л залуужих боллоо. Энэ чинь залуучууд маань стресст их орж байгаагийн л нэг жишээ шүү дээ. Их ажилладаг ч юм уу, эсвэл ар гэрийнхний таагүй харьцаа, хүнд амьдралаас болдог байх.
-Гэр бүлтэй эрчүүд ирэх тохиолдол хэр байдаг вэ? Өнөө үед чинь араар тавих, нууц амрагтай болох гээд олон зүйл байна шүү дээ?
-Тийм ээ. Гэхдээ гэр бүлтэй эрчүүдийн хувьд харьцангуй гайгүй гэж хэлж болно. Харин ажиглаад байхад манай эрчүүд нэлээд хожуу гэрлэж байна. Олон зүйлээс шалтгаалаад 30 орчим насандаа гэрлэх сонирхол давамгай байдаг юм шиг. Энэ нь бас олон эрсдэлийг дагуулдаг шүү дээ. Эхнэргүй эрчүүд ямар байх вэ? Бэлгийн олон хамтрагчтай байна, нөгөө хамтрагчид нь цаагуураа бас л хамтрагчтай байдаг гээд иймэрхүү байдлаас болоод эрчүүдэд эрсдэл бий болж байна. Бас БЗХӨ буурахгүй байгаагийн нэг шалтгаан болж байгаа юм.
-БЗХӨ авснаа мэддэггүйгээс цаг алдах зэргээс болоод үргүйдэх гээд олон ноцтой асуудал үүсдэг ?
-БЗХӨ-ийг эмчлэхгүй буюу хагас дутуу эмчилснээс болоод л үргүйдэл үүсдэг. Үргүйдэл үүсчихсэн байхад түүнийг эмчилнэ гэдэг анагаах ухааны хувьд тулгамдсан асуудал хэвээр л байна шүү дээ. Үргүйдэл гэдэг эр хүний хувьд хамгийн харамсалтай, бас азгүй явдал гэхэд болно. Тэгэхээр эрчүүд маань эрсдэлтэй харьцаанд ямар нэгэн байдлаар орсон тохиолдолд заавал БЗХӨ-ий шинж тэмдэгийг илрэхийг хүлээхгүйгээр шууд л шинжилгээ өгөх хэрэгтэй. БЗХӨ-нийг эмчлэхгүй удсанаас төмсгөндөө хүндрэл өгч, төмсөгний үйл ажиллагаа алдагдсанаас үргүйдэлд орсон хүн ч байна. Эсвэл үр дамжуулах суваг нь БЗХӨ-өөс болоод сорвижиж, наалдсанаар үргүйдэх, өвчнөө хагас дутуу эмчилснээс түрүү булчирхай нь үрэвсэж, удсанаар үргүйдэх гээд олон янзаар үргүйдэх аюул бий. Ингэж азаа үзэх хэрэггүй л байхгүй юу. Хайртай, дотныхоо хүнээс өөр хүнтэй бэлгэвч хэрэглэхгүй харьцаанд орно гэдэг чинь эрүүл мэндээ дэнчинд тавиад азаа үзэж байна гэсэн үг. Ялангуяа сүүлийн үед элбэг байгаа заг хүйтэн, трихоминазаас гадна тэмбүү гэдэг өвчин Улаанбаатарын хэмжээнд маш их ихэсч байна. Тэрний цаана дэлхий даяар эмчилж чадахгүй байгаа ДОХ ч бас их байгаа шүү дээ. 37, 38 тохиолдол бүртгэгдлээ гэж байгаа ч цаана нь халдвар авсан өчнөөн олон хүн байгаа. Тэд өөрсдийгөө мэдэхгүй бэлгийн харьцаанд ороод л явж байгаа гэдгийг байнга бодож явах хэрэгтэй. Энэ мэт аймшигт өвчин их байгаа болохоор эрчүүд ч гээд байлтгүй охид хүүхнүүддээ ч гэсэн бэлгийн амьдралаа цэгцлэх хэрэгтэй байна гэж зөвлөмөөр байгаа юм.
-БЗХӨ туссан гэдгээ мэдээд дам яриагаар эм авч уух тохиолдол байдаг шүү дээ. Энэ аюултай юу?
-Ер нь БЗХӨ-ийг заавал мэргэжлийн эмчид хандаж, эмчллүүлэх ёстой. Жишээ нь БЗХӨ тусаад шээсний сүвээс ялгадас гарлаа гэхэд тэр ялгадас нь маш их өвчин үүсгэгч бактери агуулж байдаг. Нэг удаагийн тариа нь тэр ялгадсыг л арилгадаг юм. Гэтэл манай эрчүүдийн дунд ганц тариа хийлгээд л боллоо гэсэн ойлголт байдаг. Гэтэл давхар эм ууж, эмчилгээ хийлгэж байж БЗХӨ-ийг нэгмөсөн дардаг. Тэгээд ч одоо манай эмийн сангуудад худалдаанд байгаа эм тарианд БЗХӨ-ийг үүсгэгч бараг дасал болчихоод, амархан эдгээж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл БЗХӨ нэг удаа тариа хийгээд, хэд хоног эм уугаад л эдгэчихдэг өвчин биш болчихоод байна. Үлдэц ихтэй боллоо. Үлдэцтэй байхад нь эдгэчихлээ гээд дахиад л бэлгийн харилцаанд ордог, дахиад л тараадаг. Үүнээс болж БЗХӨ буурахгүй байгаа юм.

С.ДӨЛГӨӨН

source: UB Times

_________________
Another ghost profile of AS


Top
 Profile  
 
PostPosted: Apr.14.09 9:30 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Jan.15.07 3:12 pm
Posts: 747
Location: CHINGISIIN MONGOL
erchuuded belgiin zamiin uvchinii shinj temdeg hojuu ilerdeg gesen. Ene l ayultai bgaamdaa....

_________________
http://rnb.itgel.net/


Top
 Profile  
 
PostPosted: Apr.16.09 12:12 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Mar.29.05 4:15 pm
Posts: 6320
Location: Одоохондоо дэлхий дээр
Хэрэгтэй мэдээлэл байна. Баярлалаа :wd:

_________________
Санаа оноо байвал чөлөөтэй


Top
 Profile  
 
PostPosted: Apr.19.09 1:10 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Dec.12.08 2:58 am
Posts: 2794
Location: Алд бие минь алжааваас алжаатугай, Асуулт самбар минь бүү алдартугай.
Erchuudee ta nar ter belgiin zamiin haldvart uvchinii shinjilgee avhad hergeldeg argachilaliig u gej boddog ve?

Yagaavdee nuguu huvunguur archij avdiishdee. Boojoognii nuhluu chiheed bas dotor ni erguuleed tegeed ahiad tsaash ni chiheed tegeed naash ni tsaash ni hudulguud :]

_________________
Action is the key to all success


Top
 Profile  
 
PostPosted: Apr.19.09 8:29 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Mar.29.05 4:15 pm
Posts: 6320
Location: Одоохондоо дэлхий дээр
Солиотой юм ярих юм аа, наадах чинь өвдөж байна.

_________________
Санаа оноо байвал чөлөөтэй


Top
 Profile  
 
PostPosted: May.06.09 3:16 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 12:53 pm
Posts: 10013
Заг хүйтэн (гонорей)



Image


Заг хүйтэн нь бэлгийн замаар дамжих олон төрлийн халдвараас хамгийн анх гарч ирсэн өвчин гэж үздэг. 3500 жилийн өмнө энэ өвчний шинж тэмдгийг тодорхойлон бичсэн байдаг. 1879 онд Алберт Нейссер (Albert Neisser) энэ өвчнийг үүсгэгч нян гонококкийг (gonococcus - Neisseria gonorrhoeae) илрүүлсэн.

Энэ өвчний халдвартай эрэгтэй хүнд шээхэд нь халуун оргих, өвдөж хорсох, шар ногоон өнгөтэй ялгадас гарах зэрэг шинж тэмдэг илэрдэг бол эмэгтэй хүнд тодорхой шинж тэмдэг илрэхгүйгээр бэлгийн замаар дамждаг өвчин юм. Заг хүйтэн нь дайны үед их тохиолддог байжээ. Цэргүүд болон тэдэнтэй холбогддог биеэ үнэлэгч бүсгүйчүүдийн дунд маш хурдан тархсан байна. ХХ зуунд дэлхийн 2-р дайны үед заг хүйтэн тахал шиг тархаж, дайны үеийн маш ноцтой асуудлын нэг болж байсан байна. Заг хүйтний эмчилгээнд пенициллиныг хэрэглэх болсноор энэ өвчний тархалт 1950-аад онд буурсан.

Тухайн үед нийгмийн эрүүл мэндийн ажилтнууд энэ өвчин бараг бүрэн устах юм байна гэж боджээ. Гэтэл заг хүйтэн дахин дэлгэрчээ. Ийнхүү дахин дэлгэрэх болсны нэг шалтгаан нь бэлгэвчний оронд жирэмслэлтээс хамгаалах янз бүрийн шинэ эмийг хэрэглэх болсон явдал юм. Эдгээр эм нь зөвхөн жирэмслэхээс л хамгаалахаас бус бэлгэвчтэй адил бэлгийн замын элдэв халдвараас сэргийлж чадахгүй учраас ялангуяа эмэгтэйчүүд нэлээд халдварт өртсөн ажээ.

Шинж тэмдэг

Заг хүйтэн нь ихэнх тохиолдолд үтрээгээр бэлгийн хавьтал хийх үед халдварладаг. Заг хүйтний үүсгэгч гонококк нь эрэгтэйчүүдийн шээсний сувагт орж, гонококкийн гаралтай шээсний сувгийн үрэвсэл үүсгэнэ. Цусны цагаан эсүүд уг нянг устгахыг оролдох боловч удалгүй нянгууд тус саадыг давж гарна. Ихэнх тохиолдолд халдвар авснаас 5-7 хоногийн дараа шинж тэмдэг илрэх боловч заримдаа халдвар авсан эхний өдөр, эсвэл бүр 14 хоногийн дараа ч илэрч болно.

zag-huiten1Эхэндээ шингэвтэр, салслаг ялгадас шээсний сүвнээс гарна. Нэг өдрийн дараа арай өтгөн цагаан, шаргалдуу туяатай эсвэл шар ногоон өнгөтэй ялгадас гарна. Энэ нь идээт ялгадастай төстэй байна. Шээсний сүвийн эргэн тойрон бага зэрэг хавдаж болно. Халдвартай эрэгтэйч үүдийн тал орчим хувийнх нь бэлэг эрхтэн шээхэд хорсож өвддөг байна. Шээс нь идээ, цусны хольцтой байж болох ба зарим тохиолдолд цавины булчирхай томорч, хөндүүрлэнэ.

Эрэгтэйчүүдэд заг хүйтний шинж тэмдэг хурц мэдрэгдэж байнга өвдөлттэй байдаг учраас тэд яаралтай эмчлүүлж хурдан эдгэрдэг. Эмчлүүлэлгүй удвал өвчин шээсний сувгаар дамжин түрүү булчирхай, үрийн цэврүү, давсаг, төмс өгний дайвар зэргийг үрэвсүүлнэ. Шээхэд өвддөг нь улам даамжирч, шодой бүхэлдээ өвдөх болно. Дараа нь өвчин бусад эрхтэнд тархаж, өвчний эрт үеийн шинж тэмдгүүд арилна. Хэрвээ заг хүйтний улмаас үүссэн төмс өгний дайврын үрэвслийг эмчлэхгүй орхивол төмсөг үрэвсэж, түүний эд эсэд нөлөөлөн, үргүйдэлд хүрч болно.

Эрэгтэйчүүдэд заг хүйтэн нь ямар ч шинж тэмдэггүй явагдаж болох боловч ийм тохиолдол маш ховор. Харин үүний эсрэгээр заг хүйтний халдвар авсан эмэгтэйчүүдийн ойролцоогоор 60-80 хувьд нь өвчний эхэн үед ямар ч шинж тэмдэг илэрдэггүй. Олон эмэгтэйчүүд бэлгийн хавьталд орсон хүн нь өвчин авсан тухай хэлтэл өөрсдийгөө халдвартай гэдгээ мэддэгг үй байна. Тиймээс заг хүйтний халдвар авснаа мэдсэн эрэгтэйчүүд өөрсдийн бэлгийн хосдоо мэдэгдэж байх нь маш чухал.

Заг хүйтний халдвар эмэгтэй хүний умайн хүзүүнд дамжина. Идээрхэг ялгадас гарах боловч хэмжээний хувь маш бага, үл мэдэгдэм байна. Өвчний шинж тэмдэг илэрч эхлэх үед ялгадас нь шар ногоон өнгөтэй болж, бэлгийн их, бага уруулыг загатнуулж хорсгоно. Гэхдээ бүр хүнд хэлбэртэй биш. Заг хүйтний үед бэлэг эрхтнээс гарах ялгадас нь хэвийн үед ялгардаг үтрээний шүүрэлтэй, эсвэл үтрээний үрэвслийн үед гардаг ялгадастай андуурагдахаарг үй. Учир нь хэвийн үе дэх үтрээний шүүрэл нь салслаг, цайвар өнгөтэй, загатнуулдаггүй бол үтрээний үрэвслийн үед гарах ялгадас нь цагаан өнгөтэй байдаг байна. Умайн хүзүү нь халдварын анхдагч байршил болох бөгөөд даамжирсаар шээсний сувгийн үрэвсэл үүсгэж шээхэд халуу оргиж өвдөх шинж тэмдэг илэрнэ.




Image


Эмчлүүлээгүй тохиолдолд бартолины булчирхай халдварт өртөж, зарим тохиолдолд үрэвсэж томрон, идээ ялгарна. Түүнчлэн халдвар биений юмны болон үтрээнээс ялгарч байгаа ялгадсаар дамжин хошногоны амсар, шулуун гэдэс зэрэгт тархана.

Заг хүйтний нянгийн халдвартай бараг бүх эмэгтэйд эрт үед ямар ч шинж тэмдэг илэрдэггүй учраас эмчлүүлэхг үй явсаар маш ноцтой үр дагаварт хүрдэг. Эмчилгээ хийлгээгүй, халдвартай эмэгтэйчүүдийн 20 орчим хувьд нь заг хүйтний үүсгэгч нь ихэнхдээ биений юмны мөчлөгийн үед умай уруу өгсөж халдварладаг. Тэндээс цаашлан умайн гуурсан хоолойд дамжин үрэвсэл үүсгэдэг.

Улмаар эд эсүүд нь үрэвсэж, хөөж хавдан бага аарцгийн үрэвсэлт өвчнийг үүсгэнэ. Бага аарцгийн үрэвсэлт өвчин нь заг хүйтнээс өөр бусад шалтгаанаар мөн үүсэж болно. Гол шинж тэмдэг нь хэвлийн доод хэсгээр өвдөх, зарим тохиолдолд биений юмны мөчлөг алдагдах эсвэл биений юм өвдөлттэй ирнэ. Умайн гуурсан хоолойн үрэвслийг эмчлүүлээгүй тохиолдолд наалдац үүсэн эмэгтэйд үргүйдэл бий болох магадлалтай.

Эмэгтэйн үргүйдлийн нийтлэг шалтгааны нэг нь заг хүйтнийг эмчлүүлэхг үй архагшуулах явдал юм. Хэрвээ умайн гуурсан хоолойд хэсэгчлэн наалдац үүссэн байвал эр бэлгийн эс түүнд хүрч чадах боловч харин үр тогтсон өндгөн эс гуурсан хоолойгоор дамжин умайд орох боломжгүй учраас умайн гадуурх жирэмслэлт болох тул аюултай. Бэлэг эрхтнээс гадна заг хүйтний халдвар илрэх гурван өөр байршил байдаг:

1. Ам, залгиур хоолой
2. Хошногоны амсар, шулуун гэдэс
3. Нүд

Заг хүйтний халдвартай эрэгтэйд бэлгийн таашаал өгөх зорилгоор шодойг уруул хэлээрээ оролдох үед (өөрөөр хэлбэл, амаар бэлгийн хавьтал үйлдэхэд) гонококк залгиур хоолой руу халдварлана. Харин эмэгтэйн бэлэг эрхтнийг амаараа оролдох үед заг хүйтний халдвар авах нь дээрх тохиолдлоос арай бага байдаг. Хааяа хосууд уруул амаараа үнсэлцэхэд халдвар дамжих нь тохиолдоно. Ийм халдвар нь ямар нэг тодорхой шинж тэмдэггүй байх боловч хамгийн нийтлэг илрэх нэгэн шинж бол хоолой өвдөх юм.

Шулуун гэдэсний заг хүйтэн нь шулуун гэдсээр бэлгийн хавьтал үйлдэхэд халдварлах бөгөөд эмэгтэй, эрэгтэй хүний аль алинд нь илэрнэ. Гэхдээ гомосекс эрэгтэйд илүү нийтлэг тохиолддог. Шулуун гэдэснээс ямар нэг ялгадас гарах, загатнах гэх мэт шинж тэмдэг илэрч болох боловч ихэнхдээ ямар нэг шинж тэмдэг илрэхгүй байх нь бий. Заг хүйтэн мөн нүдэнд халдварлаж болно. Энэ нь томчуудад маш ховор тохиолддог. Хэрвээ заг хүйтний халдвартай хүн бэлэг эрхтнээ гараараа оролдоод дараа нь нүдээ гараараа нухахад нян агуулсан идээ нүдэнд дамждаг байна.

zag-huiten2Харин энэ нь нярай хүүхдэд элбэг тохиолдоно. Хүүхэд эхээс төрөх үед эхийн умайн хүзүүнээс нярайн нүдэнд халдвар дамжих магадлалтай тул төрм өгц нь нүдэнд нь альбуцид, эсвэл эритромицин дусаадаг. Хэрвээ заг хүйтэн нүдэнд халдварласныг эмчлэлгүй орхивол хэдхэн өдрийн дотор нүд хавдаж, өвдөн, идээтэй нуух гарна. Антибиотик гарахаас өмнө нүдэнд заг хүйтний халдвар орсноос сохрох явдал тохиолддог байжээ.



Image



Оношилгоо

Эрэгтэй хүний шээсний сувгаас арчдас авч, тусгай орчинд ургуулан нянг илрүүлж оношилно. Залгиурт халдварласан байгааг тогтоохдоо залгиураас арчдас авч ургуулна. Хэрвээ шулуун гэдсээр халдвар авсан байж магадгүй хэмээн өөрийгөө сэжиглэж байгаа хүн эмчид үүнийгээ шууд хэлэх хэрэгтэй. Эмч шулуун гэдэснээс арчдас авахыг тэр бүр санадаггүй.

Эмэгтэй хүний умайн хүзүүнээс арчдас авч ургуулна. Хэвлийгээр дарж үзэхэд умайн гуурсан хоолойн үрэвслийн улмаас хөндүүр эмзэглэлтэй байж болно. Залгиур хоолой болон шулуун гэдсээр авсан байж болзошгүй тохиолдолд тухайн хэсгүүдээс арчдас авахыг эмчээсээ хүсэх хэрэгтэй.

Бусад БЗХӨ талаархи дэлгэрэнгүй мэдээллийг www.103.mn - ээс үзээрэй…

SOURCE: Хүний бэлгийн амьдрал


Top
 Profile  
 
PostPosted: May.06.09 3:19 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 12:53 pm
Posts: 10013
уучлаарай шижиг хүрээд өөрөө ч уншиж чадсангүй. :bleh:

Ер нь болгоомжтой байхгүй бол юу болдогийг харж байгаа биз.
Тохиолдлын бэлгийн харьцаанаас л өвчин авах магадлал өндөр байдаг. Бэлгэвч л хэрэглэж занш :wd:


Top
 Profile  
 
PostPosted: May.08.09 2:27 am 
Offline
Матрикс Гишvvн
Матрикс Гишvvн
User avatar

Joined: Dec.16.08 2:44 pm
Posts: 406
Location: Чиний мэдэхгүй газар.....................................................
tusch odoohondoo uzeegui

_________________
Coming soon


Top
 Profile  
 
Display posts from previous:  Sort by  
Post new topic Reply to topic  [ 30 posts ]  Go to page 1, 2  Next
Энэ сэдэвийг FB зарлах

Who Likes This Topic on Facebook? 


All times are UTC + 8 hours


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  




Copyright Asuult.NET © 2000-2014.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2014 phpBB Group.