Монгол үндэстний нэг хэсэг болох Өвөр Монголчуудын зохиосон "Миний нутаг" гэдэг нэртэй дуу. Дуу, дуулалт, дууны утга санаа, үг гээд бүх юм надад таалагдлаа. Та нар сонсоод санал бодлоо хуваалцаарай. Доор үг нь байгаа.
Би энэ хорвоог үзэн ядна
Энэ амьдрал эрээн бараан нулимас хатна
Ингээд бодохоор элдэв муу совин татна
Чадалтай нь чадалгүйдээ дээрэлхэж байдаг сонин хачин
Босоо энэ 2 үүрдийн хосоо үүрдийн ёсоо
Нийгэм журмын харанхуйд дарагдсан миний өвөр Монголчууд
Нэг нэгнээсээ дээгүүр гарах гэж мэдрэл алдан шонхолзоод
Харин хятадын өмнө болохоор тонголзоод эрх чөлөө
Хайран сайхан нутаг шороо эвдэрсэн мэт өмхөлзөнө
17-р зуунаар төлжиж 21-ыг гартал унтсан
10 хэдхэн настай балчир нас шиг миний өвөр Монгол
Одоо босох болсон шүү эс тэгвэл ор тасрахнээ
Ирээдүйд хятадуудад итгэсээр суувал бид нас барахнээ
Эзэн Чингис өвөг дээдэс эртний баатар Монгол ястанууд
Өдий ч гэсэн бидний дээрээс харж л суугаа үзэж л суугаа
Энэ бидний гар дээр хайран Монгол үндэс мөхөхнээ
Энэ бидний өвөр дээр харин Монгол удам тасрахнээ
Босцгоо миний дарлагдсан өвөр Монгол
Босцгоо миний торлогдсон өвөр Монгол
Босцгоо миний маллагдсан өвөр Монгол
Монгол ястны уухай биднийг дуудаж байгаа босцгоо /*2
Ахан дүүс халх хүмүүс биднийг хужаа гэж дууддаг
Аа яахав зүгээр дуудна бизээ л гэж би боддог
Үнэндээ тийм биш тэдний санаа биднээс тэрсэлсэн
Үлгэр түүхээ мартаж бидний санаснаас сэрсэлсэн
Тэд ч гэсэн бид ч гэсэн эцэг дээдэс бөрт чоно
Оршин амьдарч байгаа газар азийн нуруу ч гэсэн
Тад нар бидний зовлонг хүүхэд шиг санаж өөр л гэнээ
Төрөл гарал биднийг хужаа гэж шууд л дээрэлхэнэ
Орос хүний гараар та нар засгаа бариулж
Ялгаа байхгүй бид нар муусайн хятадаар бариулж
Уудам тал нутагтаа болохнээ тариа тариулж
Улам цааш нь тархи-нээ бид хувьсгал тариулж
Учир гэвэл ийм л байна бид нар заяа нэгтэй Монгол
Ахан дүүс гэдэг байна уу бид нар хаяа нэгтэй Монгол
Одоо бид үүнийг ярих цаг биш босцгоо
Одоо бид нар санаа нэгтэй болох цагаа сонсоцгоо
Босцгоо миний дарлагдсан өвөр Монгол
Босцгоо миний торлогдсон өвөр Монгол
Босцгоо миний маллагдсан өвөр Монгол
Монгол ястны уухай биднийг дуудаж байгаа босцгоо /*2
Нэг мянга есөн зуун дөчин долоо
Нийгэм журмаар өөртөө засна нохой долоо
Тэр л цагаас энэ л хятадууд биднийг дарласан дарласан
Эрх чөлөөний наран үүлэн цаагуур баларсан баларсан
Мэлэлзсэн Монгол цус минь цээжин дотроо буцалж байнам
Талхилагдсан Монгол мөх гэнээ эзэн Чингис хаана байнав
Догшин салхи шиг морьт цэргийн тань анхны эгнээнд би жагсая
Түүхэнд үлдсэн хүн чулуу шиг шөнийн хэвтүүлд би зогсоё
Бид мэджина өргөн олон Монголчууд бидний санаа нийлнэ
Бид сэджина өшөө хясалаа авна биз бид дийлнэ
Бид бүтжина эрх чөлөөний шинэ агаараар амьсгаляа
Бид хүсжина бид мацжина тусгаар тогтнолоо бид хүсжина
Зорисон зүйлрүү тэмцэж байгаад ямар ч байсан би буцахгүй
Зурсан зураг энэ л хэмээн ноомой сууя гэж би хуцахгүй
Өөрсдийнхөө гараар бид шинэ хилийн шугамаа зурая
Өнгөрсөн зууний түүхийг дээд тэнгэрийн зарлигаар урая
Босцгоо миний дарлагдсан өвөр Монгол
Босцгоо миний торлогдсон өвөр Монгол
Босцгоо миний маллагдсан өвөр Монгол
Монгол ястны уухай биднийг дуудаж байгаа босцгоо /*2
Source:
http://biznetwork.mn/topic/show/9566/1