#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jul.19.18 10:08 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 10 posts ] 
Author Message
PostPosted: Aug.29.14 2:51 pm 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10451
Location: Архан талд чинь:
Манай форумд хааяа орж ирж хэрэлддэг байсан Сөнөд залуу чинь энэ хүн байсан байна..Одоо Монголын иргэн болсон бол орж ирж хэрэлдмээр юмдаа.. :haha:

Image

Зулын гол болно гэдгээ зарлаад буй Өвөрмонгол иргэн Н.Алхаа: Хятадад намайг үхэл, шорон хоёрын нэг л хүлээж байгаа
2014 оны 5 сарын 8



Өвөрмонгол иргэний Ерөнхийлөгчид бичсэн өргөдөл хүмүүсийн сонирхолыг ихэд татаад байна. Тэрбээр сүүлийн 23 жилийн хугацаанд манай улсад амьдарсан ба энэ хугацаанд монгол бүсгүйтэй ханилж охинтой болсон нэгэн юм. Гэтэл түүнийг Хятад иргэншилтэй гэдэг үндэслэлээр Монголоос нэн даруй сайн дураарай гар, эсвэл албадан гаргана гэсэн албан бичгийг Гадаадын иргэн харьяатын газраас өгөөд байгаа. Гэвч тэрбээр энэ олон жил Монголд амьдарчихсан, ганц охин нь ч Монгол Улсын иргэн учир тэдний энэхүү шийдвэрийг эрс эсэргүүцэж байгаагаа мэдэгдээд байгаа юм. Улмаар албадан гаргах шийдвэр хүчин төгөлдөр байсаар байвал өөрийгөө зулын гол болгохоо ч зарласан. Ингээд хадам эцэг, эхийнх нь зүгээс Ерөнхийлөгчид хандаад буй Н.Алхаатай уулзаж зарим зүйлийг тодрууллаа.

-Таны Монгол Улсад ирж амьдрах болсон шалтгаан юу байв. 23 жилийн хугацаанд Монголд амьдрахдаа юу хийж бүтээв?
-Би Шилийн гол аймгаас ирсэн. 1998 онд тухайн үед ногоон паспорт буюу одоогийн түр оршин суух зөвшөөрлөөр хуулийн дагуу, албан ёсоор нь авсан. Ингээд Гадаадийн иргэн харьяатын даргаар Мөрөн томилогдож цагаачийн үнэмлэхийг байхгүй болгож, Өвөрмонголчуудыг бүгдийг нь түр оршин суух үнэмлэхтэй болгосон.

Би 1992 онд МУИС-д оюутнаар ирж, түүнээс хойш 5 жил сураад 1997 онд төгссөн. Энэ цагаас хойш Монголд амьдарсан. Улмаар Хүмүүнлэгийн ухааны Франц хэлний ангийн Э.Ундармаа гэж Халх эмэгтэйтэй гэр бүл болсон. Ингээд 1995 онд бидний дундаас А.Нандинцэцэг охин маань төрсөн.

-Тэгэхээр Монгол Улсад амьдрах эрх чинь хууль ёсны дагуу гэсэн үг үү. Хугацаа нь дууссан юм уу?
-Минийх гуравдугаар сарын 1-нд сунгагдах ёстой. Би гэхдээ сарын өмнө аваачиж өгдөг. Тиймээс хоёр сарын өмнө аваачиж өгсөн. Тэгэхэд миний бичиг баримтыг буцааж өгөөд, хавсаргаж очсон материалуудыг өөрсдөдөө үлдээгээд, таны хавсралтуудыг судална гэж байсан. Улмаар өнгөрсөн баасан гарагт намайг дуудсан. Тухайн үед би гадаад паспортгүй очсон. Гэтэл гадаад паспорттойгоо ир гэсэн. Ингээд би энэ даваа гарагт паспорт, оршин суугаа үнэмлэхтэйгээ очсон. Гэтэл Батбилэг байцаагч шууд нүүрэн дээр минь түр үнэмлэхийг цоолж хүчингүй болгосон. Минутын дотор л гарах виз дараад та хуулийн дагуу байгаарай гэчихээд л орчихсон.

-Өмнө нь оршин суух үнэмлэхээ яг цаг хугацаанд нь сунгуулдаг байсан уу?
-Хугацаанаасаа нэг сарын өмнө сунгуулдаг.

-Одоо охинтойгоо амьдардаг гэсэн үү?
-Охин маань Францад сурдаг. Эхнэр маань 2010 онд хорт хавдараар өнгөрсөн.

-Монгол Улсад 23 жил амьдрахдаа ямар төрлийн ажил үйлчилгээ эрхэлж байсан бэ?
-Барилга, зам, уурхайн газруудад орчуулга хийдэг байсан. Мөн дээд сургуульд хэдэн жил ажилласан. Яг өнөөдрийн байдлаар барилгын компани үүсгэн байгуулахаар бичиг баримт хөөцөлдөөд явж байна.

-Уг нь хуулиндаа гадаад улсын иргэн Монгол Улсын иргэнтэй гэр бүл болсон тохиолдолд Монгол Улсад тодорхой хугацаагаар хуулийн дагуу амьдарч болно гэсэн байдаг. Гэтэл таны эхнэр гадаад улсад амьдарч байгаад нас барсан. Охин чинь мөн гадны улсад сурдаг. Харин та Монголд ганцаараа амьдарч байгаа нь таныг эх оронд чинь буцаах үндэслэл болж байгаа юм биш байгаа. Энэ ер нь үндэслэл болж чадах уу?
-Би тэгж бодохгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулинд хүүхдээ асрамжлах, эцэг, эх хэн нь ч хүүхдээсээ хагацахгүй байх гэдэг нөхцлийг хангаж өгсөн байдаг байх гэж бодож байна.

-Гарах сануулга дээр Гадаадын иргэний эрхзүйн байдлын хуулийн 27.3-т заасан хэсгийн дагуу гэж байгаа. Энэ хэсэг маань дотроо дөрвөн хэсэгтэй. Тэгвэл энэ заалтууд таныг яг гаргах үндэслэл болж чадаж байна уу?
-Минийхээр бол 27.3.1-т заасан "Цагдаагийн байгууллагын санал хүсэлтийг үндэслэн" гэсэн байсан нь их сонин байгаа. Намайг 2013 оны нэгдүгээр сарын 17-нд үүрээр гэрээс маань баривчилсан. Тухайн үед ямар шалтгаанаар, хаанахын хэн гэдэг хүнд баригдаж байгаагаа мэдээгүй. Гэвч цагдаагийн хэлтэс дээр ирээд надад хэлс хэрэг тохох гэж байна гэдгийг ойлгосон. Тодруулбал, надад хулгай дээрмийн хэрэг тохохыг оролдсон. Гэвч энэ хэрэг хэрэгсэхгүй болсон шүү дээ. Гарах сануулгын хувьд би хууль бус гэж үзэж байгаа.

-Яг ямар үндэслэлээр сэжиглэн байцаасан юм бэ?
-Хулгай, дээрэм хийсэн хүмүүст Хятадуудыг зааж өгсөн буюу захиалагч хэмээн сэжиглэж баривчилсан байдаг.

-Хоёр хятад иргэнийг, хоёр монгол залуу дээрэмдсэн. Харин тухайн хятад иргэнийг мөнгөтэй байна гэдгийг монгол иргэдэд зааж өгсөн гэж таныг сэжиглэсэн гэсэн. Тэгвэл та тэр хоёр хятад иргэнийг танидаг байсан уу?
-Огт танихгүй. Харин намайг зааж өгсөн гээд гэрчлээд байгаа залууг танидаг. Тэр залуу миний хамт ажиллаж байсан хүний төрсөн дүү. Би хашаанд нь машинаа аваачиж тавьдаг байсан.

-Энэ хэрэгт сэжиглэгдээд хэдий хугацаанд шалгагдаж, хэр хэмжээний хохирол амссан бэ?
-Зөвхөн энэ асуудлаас болж бүтэн жил ажилгүй байсан. Санхүү , эдийн засаг, нэр хүндэд халдсан. Маш том доромжлол гэж бодож байна.

-Хуулийн байгууллагаар таныг хэрэг хийгээгүй хэмээн цагаатгасан байна. Үүнээс өөр хэрэгт холбогдож байсан уу?
-Өөр ямар ч хэрэгт холбогдож байгаагүй. Ер нь үл бүтэх зарим цагдаа нарын нүдэнд Өвөрмонгол хүн бол хүн биш шүү дээ. Бараа, эд зүйл юм шиг харагддаг. Бид нар чин бүр тарифтай. Дээд тал нь байр машин, доод тал нь хүүхдийн сургалтын төлбөр. Гэхдээ энэ бол миний хардалт.

-Таньд яг ийм тохиолдол гарч байв уу?
-Миний байцаагдсан барьсан зүйлийг би үүнтэй л холбож үзэж байгаа.

-Ер нь таныг гаргах болсон хуулийн заалтуудыг хараад байхад таныг Хятад улс руу тодорхой ажлаар гарчихаад эргээд орж ирж болно гэсэн юм биш үү?
-Монгол шиг Ардчилсан улсад ийм юм байж болох байх. Хятад бол хэцүү шүү дээ. Хятадын хилээр нэг л орсон бол гарахад хэцүү. Хятадад бол намайг үхэл, шорон хоёрын нэг л хүлээж байгаа.

-Гадаадын иргэн харьяатын газраас өгсөн сануулга хуудсан дээр 10 хоногоос хэтэрвэл албадан гаргана гэсэн байгаа. Сэтгэл санаа хэцүү л байгаа биз дээ?
-Би хагас өнчин охинтой. Охиноо бүтэн өнчин болгомооргүй байна. Урагшаа очих юм бол намайг хадаг, цай барьж угтахгүй нь тодорхой. Хоног өнгөрөх тусам надруу үхэл аль эсвэл муу муухай зүйл ойртоод байгаа юм шиг санагдаж байна. Амьд л байхыг хүсч байна даа.

-Гадаадын иргэн харьяатын газарт энэ саналын дагуу өргөдөл, гомдол өгсөн үү?
-Өргөдлөө өгсөн. Өргөдөлдөө энэ асуудлыг дахин шийдэж өгнө үү. Би цаашдаа охиныдоо аав нь байх үүрэгтэй. Өөр янз бүрийн улс төрийн буюу ашиг сонирхолын зүйл байхгүй гэдгээ тусгасан.

-Та охинтойгоо хэр холбоотой байдаг вэ?
-Байнга утсаар ярьдаг. Өнгөрсөн зун амралтаараа ирээд явсан.

-Охиныхоо хууль ёсны асран хамгаалагч та юу?
-Надаар овоглодог. Хууль ёсны асран хамгаалагч нь би. Манай гэр орон бүгд охины нэр дээр байдаг. Эхнэрээ өнгөрсөнөөс хойш би байраа охиныхоо нэр дээр шилжүүлсэн.

-Охиноос чин гадна ямар хамаатан саднууд байдаг вэ. Хадмууд чин холбоотой байдаг уу?
-Хадмууд маань Дарханд байдаг. Гэхдээ байнга холбоотой байдаг. Өчигдөрхөн ирээд явсан. Миний өмнөөс ерөнхийлөгчид өргөдөл гаргасан.

-Эцэг, эх чин Ерөнхийлөгчид ямар утгатай өргөдөл өгсөн юм бол?
-Энэ хүн манай төрсөн хүүхдээс ялгаагүй. Охин маань нас барсан учир энэ хүн биднийг харж ханддаг. Бид нас өндөрт гарсан хүмүүс.Тиймээс бид энэ хүнийг хааш нь ч явуулмааргүй байна гэсэн утгатай өргөдөл.

-Та өөрийнхөө эцэг, эхтэй хамгийн сүүлд 1999 онд уулзсан гэсэн үү?
-Одоо бол утсаар яриад холбоотой байгаа. Аав маань 2006 онд ирээд надтай уулзаад явсан. Манайх ах дүү долуулаа. Би айлын доороосоо хоёрдахь хүүхэд. Одоо 46 нас хүрч байна.

-Гадаадын харьяатын даргад хандаад дахиж харж үзэхийг хүссэн гэсэн. Мөн Ерөнхийлөгчид хүсэлтээ илгээсэн. Тэгвэл энэ хоёроос ирэх хариулт ямар байгаасай гэж хүсч байна?
-Ц.Элбэгдорж ерөнхийлөгч "Олуулаа болцгооё" уриан дор нааштай хариу илгээх байх гэж бодож байгаа. Гадаадын иргэн харьяатын газраас ч нааштай хариу гарна гэж найдаж байна.

-Таныг хүлээж байгаа хариултууд ирэхгүй тохиолдолд таныг албадан гаргана. Тэгвэл та хэрхэх вэ?
-Би сэтгэлзүйн бэлтгэлтэй болсон. Нааштай хариу ирэхгүй бол тэнд очсон ч үхэх юм чин Монголынхоо газар шороон дээр өөрийгөө зулын гол болгоё гэж бодож байгаа.

_________________
Засагтханы зартай хархүү


Last edited by NAIMAN-NOMAD on Apr.22.17 2:38 pm, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Aug.29.14 3:04 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Mar.18.14 10:01 am
Posts: 1145
Энэ залуу тэгээд Монголын иргэн болсон юмуу.

_________________
Үнэн үг уран гоё байдаггүй.


Top
   
PostPosted: Aug.29.14 3:13 pm 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10451
Location: Архан талд чинь:
Болчоо байлгүй дээ....
Халимагийн Цагаанзам бас болсон сурагтай...

_________________
Засагтханы зартай хархүү


Top
   
PostPosted: Sep.23.14 9:15 am 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10451
Location: Архан талд чинь:
Image

http://nyamochir.essay.time.mn/content/5196.shtml

_________________
Засагтханы зартай хархүү


Top
   
PostPosted: Sep.23.14 9:18 am 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10451
Location: Архан талд чинь:
Монгол ахан дүүсээ хятадаас дор үзэж хөөж тууж байдаг өнөөгийн монголын төр хятадын эрлийз хятадуудын гар хөл бологсдоор дүүрчээ гэдэг нь тодорхой байна..Алив тэр Эбэ олуулаа болцгоое гэж гошгоруулаад байсан нь..Чадахгүй бол яах гэж ингэж худлаа хуцсан юм..


Image


Two Southern (Inner) Mongolian exiles, Mr. Dalaibaatar Dovchin and Mr. Tulguur Norovrinchen, were deported from Mongolia by train to China on May 13, 2014. The Mongolian authorities did not provide any explanation for the deportation. Dalaibaatar had a student visa valid through July 1, 2014, and Tulguur had an “Asylum Seeker Certificate” issued by the United Nations High Commissioner for Refugees (UNHCR) valid through June 16, 2014.
On May 14, 2014 around 9:00 AM, Beijing time, the Southern Mongolian Human Rights Information Center (SMHRIC) was able to talk to Dalaibaatar briefly by phone. Dalaibaatar confirmed that the two had already crossed the border into China. An unidentified Mongolian-speaking man who was likely escorting the two answered the phone supposedly owned by Tulguur and allowed Dalaibaatar to speak briefly before telling him “not to speak more” and hung up the phone. Successive phone calls to the same number remained unanswered.
Friends and human rights activists in Ulaanbaatar, capital of Mongolia, said that both Dalaibaatar and Tulguur were taken away by Mongolian police and detained for two hours on May 9, 2014, while they were preparing to attend a press conference held in an effort to stop another Southern Mongolian exile named Mr. Alhaa Norovtseren from being deported to China.
“I am at the entrance to the Chinese side hoping to see my husband,” Ms. Batzayaa Dashdondog, a citizen of Mongolia and wife of Tulguur, told SMHRIC over the phone on May 14, 2014 around 8:30 AM local time, “my husband and Dalaibaatar were deported by train to the Chinese border city Ereen-hot yesterday.”
“At the moment I don’t have any further information about their status and it is inconvenient for me to talk here,” Batzayaa told SMHRIC while she was waiting to go through customs in the Mongolian border city Zamiin-uud.
Dalaibaatar Dovchin, known as “Dalaibateer” on his Chinese passport, was born in 1983 in Otog Banner (“e tuo ke qi” in Chinese) of Ordos region, Southern Mongolia. In 2005. He studied music at the Dedmaa School of Music in the regional capital Hohhot. In 2007, he went to Mongolia to study at the Mongolian Music and Dance College and obtained his Bachelors Degree in 2011. In 2013, he obtained his Masters degree in Arts from the National University of Mongolia, and became a PhD candidate at the same school in musical studies.
Tulguur Norovrinchen, known as “Tulaguer” on his Chinese passport, was born in 1984 in Ordos region of Southern Mongolia. After working for a musical band, he went to Mongolia in 2007, and studied at the Mongolian State University of Arts and Culture and the Mongoljingoo School. In 2012 he married Batzayaa Dashdondog, a citizen of Mongolia.
On March 4, 2014, Tulguur received a notice from the Mongolian immigration authorities stating that he must leave Mongolia within 10 days or else he will be forcibly deported back to China. He immediately applied for refugee status with the Office of UNHCR in Ulaanbaatar, and obtained an “Asylum Seeker Certificate” stating that he should be protected through June 16, 2014 until a decision was rendered on his application.
According to sources on the Internet, both Dalaibaatar and Tulguur have actively been involved in activities in Mongolia to protect human rights and promote culture, tradition and heritage of Southern Mongolia.
This is the second major case of deportation of Southern Mongolian exiles from Mongolia to China since the deportation of Mr. Batzangaa and his family members in October 2009. Batzangaa is currently imprisoned in eastern Southern Mongolia’s Ulaanhad City (“chi feng shi” in Chinese) Inner Mongolia Jail No.4 where most Southern Mongolian political prisoners including Mr. Hada were held.
In May 2012, another Southern Mongolian exile and historian Mr. Rolmaajidiin Tsengel was arrested and jailed in Mongolia on alleged charges of “attempt to overthrow the Government of Mongolia and conspiracy of a coup”.
The deportation of Mr. Alhaa Norovtseren is still pending as the Mongolian authorities temporarily postponed the deportation process after he sent an open letter to the Mongolian President Mr. Tsakhiyagiin Elbegdorj stating he would self-immolate rather than accept deportation to China.
“Mongolia, the independent country of Mongolia, has already become one of the very few countries where the human rights of Southern Mongolians are violated the most,” Mr. Munkhbayar Chuluundorj, a prominent human rights defender and journalist from Mongolia, said in a press conference in Ulaanbaatar two years ago and repeated again in a meeting recently in Tokyo, Japan.
“A new deal must have been struck recently between the Government of Mongolia and the Government of China,” Mr. Temtsiltu Shovtsuud, the German based long time human rights defender and leader of Southern Mongolian freedom movement, said in an interview with SMHRIC yesterday. Temtselt further stated “it is also a clear signal telling Southern Mongolian freedom fighters that there is no place in the independent country of Mongolia for any Southern Mongolian to carry out any activity against the dictatorial regime of China.”
Southern Mongolian communities around the world are deeply troubled by the flagrant violation of human rights of Southern Mongolian exiles by the Government of Mongolia and an unusually close relationship between China, an authoritarian regime, and Mongolia, a presumably democratic and independent nation.

In the same time, strongly condemning the Office of UNHCR in Ulaanbaatar for its repeated failures to protect Southern Mongolian asylum seekers, Southern Mongolian communities are deeply concerned about the safety of remaining Southern Mongolian asylum seekers who might face similar persecutions by the Mongolian authorities.

_________________
Засагтханы зартай хархүү


Top
   
PostPosted: Sep.23.14 9:29 am 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10451
Location: Архан талд чинь:
2014-08-28
Монгол Улсын Иргэний Харъяалал, Шилжилт Хөдөлгөөний Ерөнхий Газрын (ИХШХЕГ) дарга Б.Пүрэвдорж Танаа
Монгол Улсын Иргэний Харъяалал, Шилжилт Хөдөлгөөний
Ерөнхий Газрын (ИХШХЕГ) дарга Б.Пүрэвдорж Танаа
ӨРГӨХ БИЧИГ
Танд энэ өдрийн амгаланг айлтгаж, дараахи асуудлуудаар хандаж байна
1. БНХАУ-ын иргэн Д.Далайбаатар, Н.Тулгуур, В.Түвшинзаяа
(Dalaibateer, Tulaguer, Dubuxinjiya) нарын талаар
2014.5.13-14-ний өдрүүдэд эдгээр иргэдийг ИХШХЕГ-ын зүгээс Монгол улсаас албадан гаргасан билээ.
БНХАУ-ын иргэн, НҮБ-ын орогнол хүсэгч, Д.Далайбаатар, Н.Тулгуур, В.Түвшинзаяа гурвыг хамтад нь БНХАУ руу албадан гаргахаар ИХШХЕГ-т хорьж, 2014.5.13-нд эхний хоёрыг гаргасан (В.Түвшинзаяа 2014.5.14-нд Монгол улсаас Чех улсад НҮБ-ын орогногчоор очихоор ниссэн) ноцтой явдал гарсан билээ.
Д.Далайбаатар (паспорт дээр Dalaibateer) НҮБ-ын Орогнол хүсэгчийн 2014.1.29-2014.4.29-нд хүчин төгөлдөр тодорхойлолттой байсан хийгээд, гадаадад ажлаар явах үед нь энэ тодорхойлолтын хүчинтэй хугацаа дуусч, ахин сэргээлгэхээр хөөцөлдөж байжээ. Гэхдээ Д.Далайбаатар 2014.7.1 хүртэл хүчин төгөлдөр сурах визтэй байсан тул албадан гаргах үндэсгүй байв.
Н.Тулгуур (паспорт дээр Tulaguer) Орогнол хүсэгчийн 2014.3.18-2014.6.16-нд хүчинтэй тодорхойлолттой байсан. Монгол улсын иргэн Д.Батзаяатай 2012 онд гэрлэжээ. Н.Тулгуур Монгол улсад суралцаж боловсрол эзэмшсэн залуу хүний адилаар ажиллаж амьдарч байсан. Тэдний гэрлэлт хууль ёсны дагуу, хайр сэтгэлээрээ бүтсэн атал, ийнхүү албан тушаалтануудын буруу ажиллагааны уршгаар 10 жилийн хугацаагаар сарниж байна. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 5-р зүйлийн 5.2-д “Төрийн захиргааны болон нийгмийн халамжийн байгууллага нь энэ хуульд заасны дагуу гэр бүлийн эрхийг хамгаална”, Мөн Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 23-р зүйлийн 1-д “ Гэр бүл бол нийгмийн жам ёсны үндсэн нэгж бөгөөд нийгэм, төрөөр хамгаалуулах эрхтэй” гэж заасан байдаг. Монгол улсын иргэн Д.Батзаяа маш их гомдолтой байгаа бөгөөд, Монгол улсын ерөнхийлөгчид ил захидал бичиж, хүний эрхийн байгууллагууд, хэвлэл мэдээлэлд хандан гэр бүлийнхээ төлөө тэмцэж байна.
В.Түвшинзаяа (паспорт дээр Dubuxinjiya) 2012 оны 7-р сард НҮБДДКГ-т хандан, орогнол хүсэгч болж (эхнэр, 2 хүүхэдтэйгээ Монгол улсад ирсэн), улмаар орогногчийн статустай болоод, цаашид НҮБДДКГ-ын шугамаар БНЧех улсад очих нь 2014 оны 4-р сард тодорхой болсон. Н.Тулгуурт ИХШХЕГ гарах сануулгыг 2 удаа өгсөн бол, Д.Далайбаатар, В.Түвшинзаяа хоёрт бичгээр албан ёсны сануулга өгч байгаагүй байна. 2 удаа гарах сануулга өгөхөд Монгол улсаас гарч яваагүй гадаадын иргэнийг албадан гаргах хуультай байдаг.
2014 оны 3-р сарын 4-нд Тулгуурыг, 4-р сард энэ гурван залууг албадан гаргах асуудлыг ИХШХЕГ, Тагнуулын ерөнхий газар (ТЕГ) тодорхой үндэслэлгүйгээр тавих болсон. Анхны гарах сануулга өгсөнөөс хойш Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар (ИХШХЕГ), Тагнуулын ерөнхий газар (ТЕГ)-ын ажилтнууд байнга хардаж сэрдэх, асууж шалгаах, улс төрийн шаардлага тавих, хянах мөшгих зэрэг үндэслэлгүй бөгөөд хүний эрхийг зөрчсөн үйлдлүүдээр тэднийг дарамтлаж байсан. 2014.4.18-нд тэднийг ИХШХЕГ: 4-р сарын 21-нд түүхийн сэдэвтэй уулзалт зохион байгуулах гэлээ, албадан гаргана гэж саатуулан хорьсон. Энэ уулзалтын ажилд ИХШХЕГ, ТЕГ-ын шаардлагаар оролцохоо больж, хамтран зохион байгуулалцаж байсан Монгол улсын иргэн дангаар зохион байгуулах болсон. Гэвч та нар оролцохгүй байсан ч албадан гаргана гэж тийнхүү хорьж, үүнээс болж Монгол улсын иргэд зар, урилга нь түгээгдсэн хурлыг хийхээ больсон. Хурал зохион байгуулагдахгүй гэсэн бичигт гурван залуугаар гарын үсэг зуруулсны эцэст суллан явуулжээ. Монгол улсын соёрхон баталсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 9-р зүйлийн 2-рт “Баривчлагдсан шалтгааныг хүн бүрт баривчлах үед нь мэдэгдэхийн зэрэгцээ буруутгаж байгаа аливаа үндэслэлийг даруй мэдэгдэнэ” гэсэн нь энэ гурван залуугийн хувьд байнга ноцтойгоор зөрчигдөж ирсэн.
Гурван залууг үндэслэлгүйгээр албадан гаргах гэдэг, үндэслэлгүйгээр хорьсон зэргийг НҮБДДКГ эсэргүүцэн, Монгол улсын Гадаад харилцааны яаманд албан бичиг өгчээ. Мөн хүний эрхийг хамгаалах Эмнести Интернешнл байгууллага эсэргүүцлээ бичгээр илэрхийлсэн байна.
Энэ оны 5-р сарын 8-нд НҮБДДКГ-ын Бангкок дахь бүсийн төлөөлөгчийн газрын дарга Жеймс Линч ИХШХЕГ-ын дэд дарга Цолмон нарын ажилтнуудтай уулзаж, гурван залууг албадан гаргаж болохгүй үндэслэлүүдийг тайлбарлажээ.
5-р сарын 9-ний Баасан гарагт, Н.Алхааг Монгол улсын ТББ-ууд өмгөөлөн хэвлэлийн хурал хийхэд сонирхон ирсэн дээрхи 3 залууг ТЕГ хүчээр авч явж, өдөржин саатуулсан. Тэгээд тэднийг зөрчил гаргаагүй байна, албадан гаргахгүй гээд суллаж, 5-р сарын 12-ны Даваа гарагийн 8.30 цагт бичиг баримттайгаа ирээрэй, та нарыг сургаж өгнө гэжээ. Дээрхи Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 21-р зүйлд “Тайван хуран цуглах эрхийг хүлээн зөвшөөрнө” хэмээн заасан байдаг. Мөн Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 20-р зүйлд “Хүн бүр чөлөөтэй тайван хуран цуглах,эвлэлдэн нэгдэх эрхтэй” хэмээн заасан байдаг.Гэтэл хэвлэлийн бага хурлыг Монгол улсын иргэд зохион байгуулсаны дээр, хэвлэлийн бага хуралд үндэсний аюулгүй байдалд харшлах зүйлийн тухай яригдаагүй бөгөөд, хүний эрхийн асуудал яригдсаныг зохион байгуулсан хүмүүс нь ТЕГ-т мэдүүлсэн билээ.
5-р сарын 12-нд, хэлснийх нь дагуу очиход, гурван залууг үдээс өмнө ТЕГ дээр, үдээс хойш ИХШХЕГ дээр саатуулж, 20 цагт ИХШХЕГ-ын ажилтнууд Д.Далайбаатар, Н.Тулгуурыг Монгол улсын өмнөд хилийн орчмын Замын-Үүд суурин руу авч явж, 5-р сарын 13-нд БНХАУ-ын талд хүлээлгэн өгсөн байна. Ингэхдээ, ямар ч баримт нотолгоо үндэслэлгүйгээр хууран мэхлэж бичиг баримтыг нь хураан авч, утсыг нь унтрааж, хоол ундгүй, бие засуулахгүй хорьж, зодож дарамталж, цочир хүйтэрсэн өдөр өмссөн нимгэн хувцастай нь хил рүү авч яван гаргаж, ар гэрийнхэн, ойр дотныхон, сургууль, ажлын газрынханд байтугай өөрсдөд нь ч юу болоод байгааг огт үл мэдэгдэн, хүний эрхийг онц ноцтойгоор зөрчин, хүн хулгайлах, наймаалах хэрэг гэж хардагдахаар ажиллагаа явуулсанд бид тун их харамсаж байна.
В.Түвшинзаяа болон эхнэрийнх нь холбогдолтой Чех улсын виз гарсан тул энэ залууг харин үлдээжээ. 13-нд ИХШХЕГ-ынхан В.Түвшинзаяаг Чехийн консул дээр аваачин, визийг нь авахуулаад, ахин хорьжээ. В.Түвшинзаяаг үргэлжлүүлэн хорьсоор, маргааш нь буюу 5.14-нд ИХШХЕГ-ын ажилтнууд шууд нислэгийн өмнө онгоцны буудалд хүргэжээ.
Д.Далайбаатар, Н.Тулгуурын талаар Монгол дахь холбогдох байгууллагуудад ТББ-ынхан албан бичгээр асуулга тавихад албан бичгээр зохих хугацаанд (14 хоногт багтааж хариу өгөх ёстой) хариу өгөөгүй. ИХШХЕГ-ын дарга: "тэднийг гаргах шийдвэрийг ТЕГ гаргасан, бид зөвхөн хил дээр хүргэсэн", ТЕГ-ын ажилтан: "тэднийг гаргах шийдвэрийг ИХШХЕГ аль дээр үед гаргасан байсан", Хүний эрхийн үндэсний комиссийн гишүүд: "бидэнд тэднийг албадан гаргасан гэсэн мэдээлэл алга, Хууль зүйн яам НҮБ асуудлыг нь эцэслэн шийдвэрлэтэл албадан гаргахгүй" гэсэн, НҮБДДКГ-ын ажилтан: "бидэнд юу ч мэдэгдэлгүйгээр гэнэт гаргасан, өөр мэдээлэл алга" гэж амаар хариулцгаасан.
Өөрөөр хэлбэл, Монголд тэднийг зөрчил гаргасан гэж Монголын аль нэг төрийн байгууллага үзсэн талаар ямар нэг баримт олдсонгүй. Тиймээс Монгол улсаас албадан гаргасан, 10 жил Монгол улсад нэвтрэх эрхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Гагцхүү асуудлыг нь НҮБ эцэслэн шийдвэрлэтэл албадан гаргахгүй гэсэн Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн гарын үсэгтэй бичиг л байна.
Энэ залуусыг албадан гаргасан нь Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенциудыг бүдүүлгээр зөрчсөн хэрэг боллоо хэмээн үзэж байна. Энэ асуудлаар НҮБДДКГазраас 2014.05.20-нд Монгол улсын ГХЯ-нд ноот бичиг өгчээ.
Д.Далайбаатар, Н.Тулгуур, В.Түвшинзаяа нарыг:
-Оршин суух эрхийг хууль ёсоор сунгалгүй,
-Тодорхой үндэслэлгүйгээр гарах сануулгыг удаа дараалан өгч,
-НҮБДДКГ-ын орогнол хүсэгчийг аюул эрсдэлтэй орон луу албадан гаргаж болохгүй гэсэн зүйлийг үл тоомсорлож,
- НҮБДДКГ-ын Бүсийн төлөөлөгчийн газрын даргын биечлэн өгсөн тайлбарыг үл ойшоож,
-ХЗЯ-ны “НҮБ асуудлыг нь эцэслэн шийдвэрлэтэл албадан гаргахгүй” гэсэн шийдлийг огоорч,
- НҮБДДКГ, Эмнести Интернешнл зэрэг нэр хүндтэй байгууллагуудын ноот бичгүүдийг үгүйсгэж,
-Албадан гаргах шийдвэргүйгээр,
-Ар гэр, ойр дотны хүмүүст нь мэдэгдэлгүйгээр,
-Хуурч мэхлэн албан бусаар албадан гаргасан ноцтой хэргийг таны сонорт хүргэж байна.
Өнөөдөр Д.Далайбаатар, Н.Тулгуур нарын нөхцөл байдал хүнд, Д.Далайбаатар докторын сургалтаа үргэлжлүүлэх, Н.Тулгуур эхнэртэйгээ хамтын амьдралаа үргэлжлүүлэх зорилгоор Монголд нэвтрэх эрхээ сэргээлгэхийг маш их хүсч байна. Д.Далайбаатарын ээж энэ байдалд хямарсаар харвалтад орон, эрүүл мэнд нь хүнд байна. Д.Далайбаатар амиа хорлохын босгон дээр ирж, сэтгэл санааны маш ноцтой байдалтай байна. Тэдэнд БНХАУ –ын зүгээс ямар нэг ял шийтгэл, хязгаарлалт учруулаагүй байна.
Учир иймд, Д.Далайбаатар, Н.Тулгуур, В.Түвшинзаяа нарын Монгол улсад нэвтрэх эрхийг сэргээж, Монголд эрхэлж байсан сурлага, хөдөлмөрийн үйлсээ үргэлжлүүлэхэд нь дөхөм үзүүлж, Н.Тулгуурт эхнэр Д.Батзаяатайгаа хамт амьдрах боломж олгохыг хүсье.
Таны зүгээс, 6-р сарын 5-нд “хайран хоёр залуу” гэж тэдний тухайд хэлж байсан болохоор итгэл найдвар төрж байна.
2. БНХАУ-ын иргэн Н.Алхаагийн талаар
2013.7.7-нд БНХАУ-ын иргэн, Монголд 1992 оноос сууж буй, Монгол улсын иргэнтэй 1994 онд гэрлэж, 1995 онд охинтой болсон Н.Алхаа (паспорт дээр Wenxin) НҮБ-ын орогнол хүсэгчийн тодорхойлолтыг авсан ч, НҮБДДКГ-ын Бээжин дэх Бүсийн төлөөлөгчийн газраас ирсэн ажилтан хүсэлтийг нь хүлээж авах боломжгүй хэмээн хавтаст хэргийг нь хаасан байна. Н.Алхаа нь улс төрийн орогногч болох бүрэн үндэслэлтэй нэгэн бөгөөд, тэр үед хилс хэрэгт холбогдон, 2013.1.17-ноос хойш цагдаагийн байгууллагад шалгагдан хэлмэгдэж байв (2013.11.11-нд цагаадсан). 2014 оны 5-р сард Монголын ИХШХЕГ, Mongolian Immigration Н.Алхааг "БНХАУ руу гар, эсбөгөөс албадан гаргана" гэж тодорхой үндэслэлгүйгээр, албан ёсоор сануулснаас болж, тэрбээр "хэрэв тэгэх аваас өөрийгөө шатаана" гэж мэдэгдэж, хэсэг хугацаанд тэр зорилгоор машиндаа байнга тусгай савтай бензин авч явах болжээ. Н.Алхаа 2014 оны 5-р сард дахин НҮБДДКГ-т өргөдөл өгөхөд "таны хавтаст хэрэг хаагдсан, хаагдсан хавтаст хэргээ задалж болох магадлал бий, шинэ хавтаст хэрэг үүсгэхгүй" гэж мэдэгджээ. Харин 2014.6.4-нд түүнд Орогнол хүсэгчийн тодорхойлолт өгчээ.
Монголд олон жил амьдарч идээшин дассан түүний байдал маш хүнд байна. Тэрбээр Монгол улсын харъяат болохыг ихэд хүсч байна.
БНХАУ-ын иргэн Н.Алхаагийн энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж, Монгол улсын харъяат болгон өгч, гүн туслалцаа үзүүлнэ үү. 2014.6.5-нд “нэг жилийн дараа харьяат болох боломж бий” гэж та хэлж байсан болохоор Н.Алхаа болон нөхдөд нь өөдрөг байх үндэс харагдаж байна.
3. БНХАУ-ын иргэн Л.Үнэнбаатарын талаар
Л.Үнэнбаатар 1945 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Зуу-Уд аймагт төрсөн. 1990 оноос Монгол улсад амьдарч байгаа бөгөөд, Монгол улсын иргэнтэй гэр бүл болсон. Монгол улсын эдийн засагт их хэмжээний хөрөнгө оруулж, бүтээн байгуулалтад чамгүй гавьяа зүтгэлээ нэмэрлэсэн, шударга бизнесмен нэгэн. Монгол улсын хөрөнгө оруулагчийн №1 үнэмлэхтэй.
Гэтэл 2014.04.21-нд нэр үл мэдэгдэх дөрвөн хүн компанийх нь албан тасалгаагаар дайран орж ирж, тагнуулын ажилтнууд гэж өөрсдийгөө танилцуулж, 500 сая төгрөг өгөхгүй бол албадан гаргахгүй гэж сүрдүүлж, хүчээр авч яван зочид буудалд хорьж дарамталсан. Улмаар тэрхүү мөнгөөр "газар худалдан ав" гэж дарамталсаар, 200 гаруй сая төгрөгийг гаргуулж авчээ. Л.Үнэнбаатар сүүлдээ энэ бүхнээс залхаж, “би тэр газрыг авахгүй, мөнгө нэмж өгөхгүй” гэж мэдэгдсэн.
Түүнээс хойш удалгүй, 2014.06.12-нд ИХШХЕГ-ын Сүлд-Очир зэрэг ажилтнууд Л.Үнэнбаатарыг “тагнуулын байгууллагынхны шийдвэрээр албадан гаргана” гэж авч яван, байгууллагадаа хүргэсэн. Л.Үнэнбаатарын даралт нь ихэсч, ухаан алдан унасан тул, гэрт нь хүргэж, “бие нь гайгүй болохоор албадан гаргана” гэжээ. Түргэн тусламжаар эмнэлэгт очиход эмч нар “биеийн байдал нь хүнд байна, харвалт болж магадгүй байна” гээд, Нэгдсэн III эмнэлгийн Зүрх судасны тасгийн Харвалтын хэсэгт хэвтүүлжээ.
2014.06.13-нд Л.Үнэнбаатарын өмгөөлөгч ИХШХЕГ-ын дэд дарга Бэхбаттай 15:45 цагт уулзахад тэрбээр” түүнийг албадан гаргах ямар ч шийдвэр байхгүй, харин хяналтдаа байлгах хэрэг байгаа” гэжээ. Энэ өдөр Л.Үнэнбаатар өөрийг нь дарамталж, 200 гаруй сая төгрөг авсан хэргийг шалгуулахаар, өмгөөлөгчөөрөө дамжуулан цагдаагийн байгууллагад ханджээ. Мөн эхнэр, нөхөд нь хууль бусаар албадан гаргагдах магадлалтай байгаа тул түүнийг хамгаалахыг хүсэн, цагдаа, прокурорын байгууллагуудад ханджээ. Гэвч хамгаалах боломжгүй гэсэн хариу өгчээ. Цагдаагийн 4 ажилтан ирж, нэг нь эмнэлэг рүү орон, Л.Үнэнбаатартай биш, ИХШХЕГ-ын ажилтантай далд байдлаар бүтэн хагас цаг ярилцаж, дараа нь л Л.Үнэнбаатартай уулзаж, хагас цаг хүрэхгүй хугацаанд хам хум тайлбар авсан болоод явсан. Тэр өдөр Харвалтын тасгийн үүдэнд ИХШХЕГ-ын нэг ажилтан харуулдаж хоносон. Мөн эмнэлгийн гадна өөр ажилтнууд нь харуулдаж байгаа бололтой байсан.
2014.06.14-нд цагдаагийн байгууллагын ажилтан Л.Үнэнбаатарын асуудлыг мэдээлсэн сэтгүүлчид хандан, "Албадан гаргагдах гэж байсан БНХАУ-ын иргэн Л.Үнэнбаатар алга болжээ. ИХШХЕГ-аас энэ талаар танаас лавлахыг хүслээ. Таны дүрс эмнэлгийн камерт үлдсэн байна" гэжээ. Л.Үнэнбаатарын эхнэр, нөхөд нь, эмч “эмчилгээ дууссан” гэсэн тул эмнэлгээс авч явсан байжээ.
Гэм зэмгүй бизнесменийг дарамталсан, албадан гаргах гэсэн, биеийг нь муутган харвалтын тасагт эмчлүүлэхэд хүргэсэн энэ асуудлыг эрхэм дарга та хянан үзэж, Л.Үнэнбаатарыг аюулгүй, амар тайван орчинд ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлж өгөхийг хүсье. Монгол улс-ӨМӨЗО-ы бизнесменүүдийн уулзалт дээр “Л.Үнэнбаатарыг албадан гаргахгүй, хөрөнгө оруулагчдыг хүндэтгэнэ” гэж хэлсэн таны үг зүйтэй билээ. Энэ хүний бичиг баримт ИХШХЕГ-т байгаа бөгөөд, үүнээс шалтгаалан ажил амьдралд нь бэрхшээл учирч байна. Тэрхүү бичиг баримтыг Л.Үнэнбаатарт олгон өгч мөн туслалцаа үзүүлнэ үү.
4. БНХАУ-ын иргэн А, Б нарын талаар
БНХАУ-ын иргэн, малчин ард А Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн "Олуулаа болцгооё!" уриалгыг баяр талархалтайгаар хүлээж авсан хүн юм. Тухайн үеийн түүхийн учир шалтгаанаар хагацаж салсан садан төрлүүд эргэж нэгдэн нийлэхэд "Олуулаа болцгооё!" уриалга туйлын сайн сайхан боломжуудыг нээн өгч байна. Тийм ч учир тэрбээр эхнэр, БНХАУ-ын иргэн Б-гийн хамт Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн уриалгыг дэмжин, эгч, Монгол улсын иргэн В-гийн урилгаар Монгол улсад ирлээ.
1945 онд ...ын малчин ард Г-гийн нэг хүү Д гэр бүлийн хамт Монгол улсад очиж, ... аймгийн ... суманд суурьшсан бол, бас нэг хүү Е-гийн гэр бүл нутагтаа үлдсэн юм. Ингэж садан төрлүүд хагацаж салж, бие биеэ эрж хайсаар 1990-ээд онд л учран золгоцгоосон. Малчин ард Е-гийн зээ хүү нь А болно. Тэдний садан төрлийн харилцаа их ойр байдаг учир Монголд хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл авах бололцоотой гэж бодож байна.
1990-ээд оноос хойш, Д-ын хойчис, Е-гийн хойчис байнгын холбоотой, бие биеийнд зочилж байсаар, дотно харилцаатай садан төрлүүд болсон. Улмаар А Монгол улс дахь Д-ын хойчсынхны хамгийн ахмад нь болох В эгчдээ тусалж, харж асран суух хүсэлтэй болжээ. В эгч нь 69 настай, насан туршдаа сурган хүмүүжүүлэгчээр ажилласан, ... аймгийн төвд амьдардаг, бие муутай, харж асрах боломжтой хүн төдийлөн байхгүй, цөөнгүй хүний туслалцаа шаардлагатай байгаа буурал юм.
Хагацаж салсан байснаа, бараг 50 жилийн дараа эргэж холбогдон, нийлж нэгдэн дотноссон тэд хамтдаа, ойр дөт аж төрцгөөхийг хүсч байгаа юм.
А-г товч танилцуулахад: ... онд Өвөр Монголын ӨЗО-ы ... аймагт (одоо ...) төрсөн. ... онд ерөнхий боловсролын сургуульд суралцан төгсгөөд, ... онд ...ы ...ын сургалттай дунд сургуульд ...н ангид суралцсан. ... онд бөхийн спортын ...аар ажилласан. ... онд иргэн Б-тай гэр бүл болсон. Эхнэр, ...ийн (... настай) хамт амьдардаг. Их ... (... настай), бага ... (... настай) гэр бүлтэй болж, тусдаа амьдардаг. Түүнээс хойш хувиараа мал аж ахуй эрхлэн өдий хүрлээ. ... онд "Жишээч малчин" цол хүртсэн. Наадам, тэмцээнд ...оор оролцож, түрүүлж, медаль авч байсан. ... аймгийн ... хошууны ... сумын ... гацаанд аж төрдөг.
А Монгол улсын малчидтай хашаа хороо барих, худаг гаргах, техник ашиглах, хадлан авах, байгалийн гамшгийг даван туулах арга туршлагаасаа хуваалцан тусалж, мөн тэднээс суралцах эрмэлзэлтэй.
Малчин А, Б нар 2014 оны 6-р сарын сүүлээр ИХШХЕГ-т зохих бичиг баримтуудыг бүрдүүлэн очиход, цонхны ажилтан эмэгтэй бичиг баримтуудыг харах ч үгүйгээр: “Хувийн зорилгоор оршин суух огт өгдөггүй шүү дээ, өгөхгүй өгөхгүй” гэж зүтгэж, бүдүүлгээр маргаан өдөөх гэж дайрч, “Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн Олуулаа болох уриалгыг та нар дэмжиж ажиллах хэрэгтэй биз дээ” гэхэд маань “Тэгвэл тэр ерөнхийлөгчтэйгээ уулзаад шийдүүлэхгүй юу!” гэж ууртай хэлэн, материалыг буцааж өгөн, яриаг дуусгасан. А,Б нар дарга тантай уулзах боломжийг эрэлхийлэн горилон байсаар, арга буюу ард үлдсэн ажил төрлөөс болж, нутаг буцсан билээ. Иймэрхүү харьцаа хандлага ИХШХЕГ-т энгийн үзэгдэл юм уу даа гэж санагддаг агаад, “Авлигагүй бүс гэдэг нь бодит байдалд нийцэж байна уу, энэ бүх үндэслэлгүй татгалзалтууд, ойлгомжгүй зөрчлүүд нь авлигатай холбоотой биш биз?” гэх хардлагыг өөрийн эрхгүй төрүүлдгийг нуух юун.
Хэрэв тийм биш аваас, ИХШХЕГ-ын эрхэм Та бүхэн Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Олуулаа болцгоох уриалгыг дэмжин ирсэн, В эгчийгээ энэрэнгүй сэтгэлээр харж асран суух, хагацаж салсан хамаатан саднуудтайгаа нэгдэн, их гэр бүл үүсгэн, ойр дөт аж төрөхийг зорьсон малчин ард А-т болон түүний эхнэр Б-д Н-5 (Хувийн бусад зорилгоор оршин суух гадаадын иргэний) хэлбэрээр Монгол улсад оршин суух зөвшөөрлийг олгон, туслалцаа үзүүлэхийг хичээнгүйлэн хүсье. Хэрэв өөр хэлбэрийн оршин суух зөвшөөрөл тэдний байдалд тохирохоор бол мөн таарч тохирох зөвшөөрлийг олгож, туслалцаа үзүүлнэ үү.
5. БНХАУ-ын иргэн ...ийн талаар
Энэ ташрамд, нууцгай байдалтай байгаа ...ийн (албан баримт дээр ...) талаар дурдмаар байна. Тэрбээр улс төрийн хавчилга, мөрдөлтөөс зугтан, 2013.9.24-нд Монгол улсад нэвтрэн ирсэн. 2013.9.30-нд НҮБДДКГ-ын зүгээс түүнд Орогнол хүсэгчийн тодорхойлолт өгчээ. Сая, 2014.7.22-нд 2014.12.31 хүртэл хүчинтэй Орогнол хүсэгчийн тодорхойлолтыг мөн өгсөн байна. Харин одоо хүртэл ИХШХЕГ түүнд оршин суух эрх өгөөгүй байна. Түүний байдал маш эрсдэлтэй, түгшүүртэй байгаа юм.
Та бүхэн НҮБ-ын орогнол хүсэгч ...-д оршин суух эрх олгон гүн туслалцаа үзүүлнэ үү.
6. Афганистаны иргэн Мегдад Салехигийн талаар
Афганистаны иргэн Мегдад Салехи нь Монголд анх ирж суралцсан гурван хазар залуусын нэг юм. Тэрбээр Монгол улсад 5 жил амьдарч, монголчуудын хэл соёл, нийгмийг сайн мэддэг болсон. М.Салехи цаашид ч Монголд ажиллаж амьдрах хүсэлтэй. Гэвч харъяат болоход тавигддаг зарим өндөр шаардлагууд түүнд саад болж байна. Жишээ нь, 5 жилийн турш хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 10 дахин өндөр цалин авсан байх ёстой гэх мэт. Энэ залууд ямар нэг стандарт бус шийдлээр хандан, Монголын харъяат болгон өгч, гүн туслалцаа үзүүлнэ үү.
7. 60 өвөр монгол хүний хамтын хүсэлтийн талаар
Монголчуудын олон зууны турш бодож санаж, эрмэлзэж тэмүүлж ирсэн хүсэл зориг Монголын төрийн өндөрлөгөес 2011 онд Монголын их хувьсгалын 100 жилийн ойгоор цуурайтсан билээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэр өдөр "Монголчууд аа, олуулаа болцгооё!" хэмээн уриалан дуудсаан.
Монголын ерөнхийлөгчийн, Монгол төрийн Олуулаа болох санаачилгыг дэлхийн монголчууд талархан хүлээж авсан юм. Дэлхийн монголчуудын салшгүй нэгэн бүрэлдэхүүн хэсэг өмнөд монголчууд мөн ихэд талархан хүлээж авсан.
Өмнөд монголчууд гэдэг нь өнөөгийн БНХАУ-ын хилийн дотор суугаа Өвөр монголчууд, Шинжааны монголчууд, Хөх нуурын монголчууд нарын олон монголчууд билээ. Өмнөд монголчууд 6 сая орчим, гэхдээ Олуулаа болох санаачлага хэрэгжсэнээр тэд төдийчинээ олноороо ирж, асуудал бэрхшээл үүсгэх магадлал үгүй юм гэдгийг энэ далимд тэмдэглэх нь зүйтэй. Янз бүрийн шалтгаанаар Монгол улсад амьдрахыг хүссэн өмнөд монголчуудын өмнө шинэ боломж гарч ирлээ гэж ойлгох нь зөв юм. Олуулаа болох бодлого хэрэгжсэнээр Монгол оронд эрс өөрчлөлт гарч, төрөл бүрийн хүндрэл үүсэх байдал үгүй юм шүү.
Монгол улсад ажиллаж амьдарч байгаа өмнөд монголчуудын төлөөллийн зүгээс, Олуулаа болох санаачилгыг дэмжих "Олуулаа" дугуйланг 2011 оны эцсээр байгуулан ажиллаж ирлээ.
Өнгөрсөн хугацаанд, Монголд суугаа өмнөд монголчуудын санал бодлыг хурааж, "Талархал" болгон цэгцэлж, Монголын төрд өргөн барив.
Мөн, өмнөд монголчууд Монгол улсад оршин суух, иргэн болоход дөхөм үзүүлэх "Санал"-ыг боловсруулж, мөн Монголын төрд өргөн барьж байна.
Монгол улсад байнга амьдран суудаг өмнөд монголчуудын зүгээс иргэн болох, оршин суух эрх авахад тус үзүүлэхийг хүссэн 60 хүний "Хамтын хүсэлт"-ийг боловсруулж, гарын үсэг цуглууллаа.
Тэгэхдээ тэдгээр 60 хүний хамтын хүсэлт хэрэгжилгүй өдий хүрэв. Хангалттай цаг хугацаа хэдийнээ өнгөрч, их хүлээгдсэн учир энэ асуудлыг анхаарах цаг болжээ.
Монголын нийгэмд ажиллаж амьдран идээшин дассан эдгээр хүмүүс ерөнхийлөгчийн "Олуулаа болох" уриалгын сайхан жишээ, хэрэгжилт болж чадна. Харин зарим хүн харъяат болох, оршин суухад тавигддаг өндөр шаардлагуудыг хангаагүй байж болох юм.
Учир иймд, бичиг баримтын ч юм уу, татварын зөрчлийг уучилж, цагаатгаж, стандарт бус шийдлээр энэ асуудлыг хэрэгжүүлж болно.
Иргэн харъяат, шилжилт хөдөлгөөний хууль-эрхзүйг Монгол үндэстэнд ээлтэй болгон өөрчлөх зүйлийг Та санаж сэдэж яваа гэдгийг бид мэдэх билээ. Тэрхүү үзэл санаагаа ч амьдралд биелэл болгоно гэж Танд найдаж байна.
Энэхүү өргөх бичигт маань байгаа санаануудыг амьдралд хамтдаа хэрэгжүүлцгээе. Монгол дахь гадаадын харъяат монголчуудын амьдралд хуримтлагдсан олон асуудлыг шийдвэрлэхийн төлөө хамтдаа гар нийлэн ажиллая.
Ингээд санаагаа хураангуйлан хэлэхэд:
1. Д.Далайбаатар, Н.Тулгуур, В.Түвшинзаяа нарын Монголд нэвтрэх эрхийг сэргээцгээе!
2. Н.Алхааг Монголын харъяат болгоцгооё!
3. Л.Үнэнбаатарын Монголд ажиллаж амьдрах эрхийг баталгаажуулж, бичиг баримтыг нь буцааж өгцгөөе!
4.А, Б-д Монголд оршин суух эрх олгоцгоон, садан төрөлтэй нь нэгтгэцгээе!
5. ...-д оршин суух эрх олгоцгооё!
6. М.Салехийг Монголын иргэн болсон хамгийн анхны хазар хүн болгоцгооё!
7. Монголын иргэн болох, Монголд оршин суух хүсэлтээ хамтдаа гаргасан 60 өвөр монгол хүний хүсэлтийг биелүүлэн тусалцгаая!
8. Монголын иргэн харъяат, шилжилт хөдөлгөөний хууль-эрхзүйг Монгол үндэстэнд ээлтэй болгон өөрчилцгөөе!
9. Монгол үндэстэн гадаадын иргэдэд бичиг баримтын, татварын зөрчлийг уучлал, цагаатгал үзүүлж, стандарт бус шийдлээр асуудлыг нь шийдвэрлэх гарцыг олон, хэрэгжүүлцгээе!
10. ИХШХЕГ-ийг олон нийтийн хяналттай, олон нийтийн зөвлөлтэй болгож, Авлигагүй бүс гэсэн сайхан нэрэнд нийцүүлэх зорилгын төлөө хамтран ажиллацгаая!
Сайн үйлс дэлгэрэх болтугай!
ТББ-ууд:

_________________
Засагтханы зартай хархүү


Top
   
PostPosted: Sep.23.14 12:42 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: May.04.07 8:51 pm
Posts: 472
Location: Гэртээ гэртээ
энэ хүн чинь франц-д цагаачлах гэж ингэж яваа нь тодорхой болсон гээ биздээ. энэ хүнд моголын иргэн болох шахрдлага өчүүхэн ч байхгүй гэсэншд.

_________________
ᠪᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠬᠦᠮᠦᠨ


Top
   
PostPosted: Sep.24.14 9:23 am 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10451
Location: Архан талд чинь:
caakinfo wrote:
энэ хүн чинь франц-д цагаачлах гэж ингэж яваа нь тодорхой болсон гээ биздээ. энэ хүнд моголын иргэн болох шахрдлага өчүүхэн ч байхгүй гэсэншд.

Тэр хамаагүй.Францын иргэн болох гэсэн хүнийг Монголд нэвтрүүлэхгүй байна гэсэн Хятадын хуулийг Монгол улс мөрдөж хэрэгжүүлж байгаа юм уу ? Магадгүй л юм.

_________________
Засагтханы зартай хархүү


Top
   
PostPosted: Aug.16.15 9:55 am 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10451
Location: Архан талд чинь:
http://www.smhric.org/uum_197.htm

_________________
Засагтханы зартай хархүү


Top
   
PostPosted: Apr.22.17 2:37 pm 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10451
Location: Архан талд чинь:
Сөнөд залуу Алхаа одоо хаагуур хатираад тууж явна даа.Мэдэх хүн байна уу? :lol:

_________________
Засагтханы зартай хархүү


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 10 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited