#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.20.18 3:20 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 121 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 Next
Author Message
PostPosted: Oct.11.12 3:46 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18460
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
ezshuu wrote:
gogo7174 wrote:
"Миний Монголын газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг" хэмээх Модун шаньюйн эртний сургааль

http://mn.wikipedia.org/wiki/%D0%9C%D0% ... 1%8E%D0%B9

Миний санахын бас түүхээр бол Галдан Бошигт хэлээгүй билүү?
Модун Шаньюй болохоор ерөнхий үзэл санааг нь гаргасан л даа.
Яг энэ үгийг бол Галдан Бошигт хэлсэн санагдаад байна.


буруу.

анхны ерөнхий санааг нь бол Модун Шаньюй хэлсэн нь үнэн.
Галдан Бошигт хэлсэн хэдий ч яг бидний мэдэх хувилбараар хэлээгүй юм.

бидний мэдэх *Миний Монголын газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг* энэ хувилбараар бол хэн ч хэлээгүй. 1954 онд цэдэнбол болон ерөнхий сайд амар нарын төрсөн нутаг болох увс аймгийн давст уулын ар хэсгийг зху-н төлөөлөгч молотовын шахалтаар зху-н бүрэлдэхүүнд шилжүүлэн өгөх тухай яригдаж байх үед тухайн үеийн нэрт зохиолч өөрийн номондоо цэдэнбалд зориулж дээрх бидний мэдэх хувилбарыг анх бичсэн юм.
түүх гэвэл энэ л байна.

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
PostPosted: Oct.11.12 3:49 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18460
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
ezshuu wrote:
croft wrote:
gray wolf wrote:
БИ АМЬД АХУЙ ЦАГТАА ЖАНЧХҮҮГИЙН ДАВААНААС НААШ ШААХАЙНЫ МӨР ГАРГАХГҮЙ ГЭЖ ТАНГАРАГЛАЖ БАЙСАН УДААТАЙ.


Энийг чинь Чингүндорж хэлээгүй билүү.

Наадхыг чинь Ханддорж хэлсэн санагдах юм.


ханддоржын хүүг бээжинд аваачин цаазаар авч толгойг нь цар тавган дээр тавиад өгсөн.
хүүгийнхээ толгойд аваад буцах замдаа жанчхүүгийн даваа дээр гараад дээрх алдарт үгээ хэлсэн юм.
шалтгаан нь чин ван ханддорж нь тусгаар монгол улсын төлөө цогтой тэмцэгч байсан юм.

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
PostPosted: Oct.11.12 3:54 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн

Joined: Aug.27.12 1:28 pm
Posts: 3744
GaNBaYaR wrote:
ezshuu wrote:
gogo7174 wrote:
"Миний Монголын газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг" хэмээх Модун шаньюйн эртний сургааль

http://mn.wikipedia.org/wiki/%D0%9C%D0% ... 1%8E%D0%B9

Миний санахын бас түүхээр бол Галдан Бошигт хэлээгүй билүү?
Модун Шаньюй болохоор ерөнхий үзэл санааг нь гаргасан л даа.
Яг энэ үгийг бол Галдан Бошигт хэлсэн санагдаад байна.


буруу.

анхны ерөнхий санааг нь бол Модун Шаньюй хэлсэн нь үнэн.
Галдан Бошигт хэлсэн хэдий ч яг бидний мэдэх хувилбараар хэлээгүй юм.

бидний мэдэх *Миний Монголын газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг* энэ хувилбараар бол хэн ч хэлээгүй. 1954 онд цэдэнбол болон ерөнхий сайд амар нарын төрсөн нутаг болох увс аймгийн давст уулын ар хэсгийг зху-н төлөөлөгч молотовын шахалтаар зху-н бүрэлдэхүүнд шилжүүлэн өгөх тухай яригдаж байх үед тухайн үеийн нэрт зохиолч өөрийн номондоо цэдэнбалд зориулж дээрх бидний мэдэх хувилбарыг анх бичсэн юм.
түүх гэвэл энэ л байна.

Миний хөгшин, энэ талаарх баталгаатай эх сурвалжаа тавиарай.
Түүхийн номнууд бол Галдан Бошигт л гэдэг юм байна билээ.


Top
   
PostPosted: Oct.11.12 4:06 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18460
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
ядаж МҮОНТ *сэрсэн зууны түүх* Баабар *Нүүдэл суудал* дээр хангалттай бичээтэй байгаа.
кгб-ын нууцаас гарсан түүхийн материалууд дээр ч байгаа.

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
PostPosted: Oct.11.12 4:43 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн

Joined: Aug.27.12 1:28 pm
Posts: 3744
За за тийм юм байлгүй дээ. Бууж өглөө.


Top
   
PostPosted: Oct.11.12 5:12 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6433
ezshuu wrote:
Наадхыг чинь Ханддорж хэлсэн санагдах юм.


Яана аа ямар балай юм би Ханддорж гэж бичих гэж байсан ухаантай :wahaha:.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Oct.12.12 12:41 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: May.20.12 12:52 am
Posts: 713
Монголд үнэндээ өөрийнхөө төлөө биш эх орон өөр хэн нэгний төлөө өөрийн амьдралаа золих хүн байхгүй. Зөвхөн өөрөөхөө төлөө амь насаа дэнчин тавьж улайран зүтгэж байгаа юм. Монголын газар шорооны төлөө та нар байтугай та нараас бусад нь тэмцэж чаддаггүй юм.

_________________
everything


Top
   
PostPosted: Oct.12.12 9:51 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн

Joined: Aug.27.12 1:28 pm
Posts: 3744
Дээр үед уг нь байсан юм. Цаг үе, нийгмээ дагаад хүмүүс хувиа бодож, довоо их шарлуулдаг болж. Бидний муу хэлээд байгаа коммунизмын үед хүмүүс арай л нийгэм, улсынхаа төлөө байсан юм даа. Ардчилал, зах зээлийн эдийн засаг бол Америкийн зохиосон үлгэр.


Top
   
PostPosted: Oct.12.12 11:28 am 
Offline
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
User avatar

Joined: Oct.22.10 4:11 pm
Posts: 129
croft wrote:
gray wolf wrote:
БИ АМЬД АХУЙ ЦАГТАА ЖАНЧХҮҮГИЙН ДАВААНААС НААШ ШААХАЙНЫ МӨР ГАРГАХГҮЙ ГЭЖ ТАНГАРАГЛАЖ БАЙСАН УДААТАЙ.


Энийг чинь Чингүндорж хэлээгүй билүү.

Наадхыг чинь Ханддорж хэлсэн санагдах юм.


6-r АНГИД БИЛҮҮ ДЭ Ж. ПҮРЭВ ГУАЙН "МАНАН БУДАН" РОМАНД БИ АМЬД АХУЙ ЦАГТАА ЖАНЧХҮҮГИЙН ДАВААНААС НААШ ШААХАЙНЫ МӨР ГАРГАХГҮЙ ГЭЖ ТАНГАРАГЛАЖ БАЙСАН ГЭЖ ГАРДАГ САНАГДАЖ БАЙНА.
ЛОГИКЫН ХУВЬД ХАНДДОРЖ ХАНЫ ХУВЬД ЖАНЧХҮҮ БИТГИЙ ХЭЛ ДА ХҮРЭЭ ХУЖАА НАРААР ДҮҮРЧИХСЭН БАЙСАН ҮЕ Л ДЭ УУЛ НЬ.

_________________
Munkh Khukh Tengri's Mongols


Top
   
PostPosted: Oct.12.12 1:18 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн

Joined: Aug.27.12 1:28 pm
Posts: 3744
Юун баахан андуурал вэ?
1-рт Манан Буданд Чингүнжавын тухай биш Галдан Бошигтын тухай гардаг.
2-рт Чингүнжавын тухай ном гэвэл Зүрхний Хилэн гэдэг юм.
3-рт логикийн үүднээс бодсон ч хужаа нар дүүрчихсэн үед л ийм юм хэлнэ үү гэхээс бага байгаа үед бараг л хэлэхгүй болов уу.


Top
   
PostPosted: Oct.12.12 1:19 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн

Joined: Aug.27.12 1:28 pm
Posts: 3744
Нэгийн үлдээчиж.
4-рт Ханддорж чинь чин ван болохоос хан биш.


Top
   
PostPosted: Oct.12.12 2:06 pm 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Joined: Dec.21.08 5:25 pm
Posts: 1
sssss


Top
   
PostPosted: Oct.12.12 2:28 pm 
Offline
FAN OF WADE
User avatar

Joined: May.26.10 7:30 pm
Posts: 4785
Location: www.maf.mn
Миний л мэдэхийн 70 80 оны үеийн нэг кинон дээр /нэр ийн санахгүй байна/ манжийн хаан хүүгийнх нь толгойг тасдаад өөрт нь явуулсаныг үзээд тэгж хэлдэг. галдан бошигт лав биш ээ

_________________
E5400/G41/4G/GTX440/250G :))


Top
   
PostPosted: Oct.15.12 10:39 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн

Joined: Aug.27.12 1:28 pm
Posts: 3744
Тэгэхээр чин ван Ханддорж болж таарч байгаа биз. Чингүнжавын хүүгийн толгойг ч бас тасддаг л даа. Гэхдээ тэр үед Чингүнжав өөрөө баригдчихсан байдаг байх аа.


Top
   
PostPosted: Oct.25.12 7:05 am 
Offline
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
User avatar

Joined: Oct.22.10 4:11 pm
Posts: 129
Юун баахан андуурал вэ?
1-рт Манан Буданд Чингүнжавын тухай биш Галдан Бошигтын тухай гардаг.
2-рт Чингүнжавын тухай ном гэвэл Зүрхний Хилэн гэдэг юм.
3-рт логикийн үүднээс бодсон ч хужаа нар дүүрчихсэн үед л ийм юм хэлнэ үү гэхээс бага байгаа үед бараг л хэлэхгүй болов уу.

Андуурал бол биш харин би утгын алдаатай буюу андуурагдахаар бичсэн нь миний буруу.
Тиймээ кк Ханддорж мэдээж хан биш ван. Дахин хүлцэл өчъе.

Манж хятадын үед ямар ч Монгол эрд хилийн дээсээрээ хужаа нарыг алхуулахгүй байх эрхэм санаа байсан байх даа.

_________________
Munkh Khukh Tengri's Mongols


Top
   
PostPosted: Oct.25.12 10:00 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн

Joined: Aug.27.12 1:28 pm
Posts: 3744
Хэхэ, зүгээр зүгээр.
Чи Ханддоржийг ахиад л андуурлаа.
Чин ван гээд байхад л ван гээд байх юм.
Ван, чин ван 2 адилхан бол яахав тэгэж хэлж болно.


Top
   
PostPosted: Nov.21.12 1:57 am 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: May.10.10 2:06 pm
Posts: 1707
Location: Седим на високим планинама, у рукама пиштољ и Стингер
Миний монголын газар шорооны "дотроос нь" юм гуйвал өгөх үү?

_________________
Нећу лагати, волим те, Монголија


Top
   
PostPosted: Nov.22.12 3:42 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн

Joined: Aug.27.12 1:28 pm
Posts: 3744
Мэдээж, дээр үед өгөхгүй.
Одоо бол өгч байна.
Ирээдүйд ч өгөх биз.
Ресурс националистууд өгөхгүй гээд дийлэхгүй байна ш д.
Тэд цөөнх байна.
Олонх болоод ч нэмэргүй биз.
Орос, Хятад дээр нэмээд гуравдагч хөрш гэж манай баялагт шунасан бөөн улс байхад.


Top
   
PostPosted: Nov.22.12 3:46 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16615
mongolic wrote:
Миний монголын газар шорооны "дотроос нь" юм гуйвал өгөх үү?

Ogokh esekh chinii khereg, gekhdee zarsan ni deer dee

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Nov.22.12 3:54 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн

Joined: Aug.27.12 1:28 pm
Posts: 3744
Зараад Орос, Хятадаас өөр улс авах уу?
Орос, Хятад 2 гуравдагч улсыг дундуураа оруулахгүй байлгүй дээ.


Top
   
PostPosted: Dec.11.12 9:13 am 
Offline
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
User avatar

Joined: Oct.22.10 4:11 pm
Posts: 129
“Жанчхүүгийн даваанаас нааш монгол нутагт шаахайны мөр бүү гарaг”


Монголын эрх чөлөөний хөдөлгөөний удирдагч, эх оронч, чин зоригт Ханддорж одоогийн Булган аймгийн Сайхан сумын нутагт 1869 онд төржээ. Хошой чин ван хэргэмтэй тэрээр монголынхоо түүх, ёс заншил, шашин шүтлэгийг сайн судалж мэдсэн, манж, хятад, орос хэлтэй хүн байсан гэдэг. Дөнгөж 22-хон настай орь залуудаа буюу 1892 оны үед эцэг Цэрэндоржийн засаг ноёны тушаал хошой Чин ван цол хэргэмийг өвлөж авсан бүлгээ. Монголчуудыг уусгах, газар нутгийг нь эдийн засгийн хавсарга болгохыг санаархсан Манжийн шинэ засгийн бодлогыг тууштай эсэргүүцэж, Богд Жавзандамба, Сайн ноён хан Намнансүрэн, Да лам Цэрэнчимэд, Жалханз хутагт Дамдинбазар нартай чиг зорилго нэг, чин хүсэл цуг байж, Монголынхоо тусгаар тогтнолын төлөө буцашгүй тэмцэж, цуцашгүй зориглож байсан цогт эх оронч Ханддорж нь Вангийн хүрээнээ Далай ламыг залжээ. Ханддоржийн багш Дандар аграмба Далай лам Түвдэнжэмц хоёр хэд хоног ном хаялцаж тэнцээд, Түвдэнжамцыг буцах үед Ханддорж хүү Данзанжамцыгаа шавь болгон ном сургахаар явуулав. “Миний xүү, Далай ламыг дагаж Бээжинд очих нь. Тэнд очоод хятад, манж хэлийг гаргуун сур. Монголд явуулах Манж нарын бодлогыг сайн мэдэж ирээрэй” хэмээн онцлон захисан ажээ. Далай лам ч Бээжинд очмогц Манжийн эзэн хаанд бараалхахдаа мөнөөх xvv Данзанжамцыг дагуулан орсон байна. “Дур зоргоороо эзэн хааны өргөөнд орлоо” гэж хүүг баривчлан, эцэгт нь “Танай хүү муу хэрэг үйлдсэн учир баривчиллаа” гэж бичиг илгээв. Ханддорж хүүтэйгээ уулзахаар Бээжинд очсон боловч олон хоног хүлээлгэсний эцэст хүүгийнх нь толгойг цар таваг дээр тавиад хадгаар бүтээн авчирч үзүүлэв. Буцах замдаа Ханддорж Хятадын Цагаан хэрмэн дээр гарч, Манжаас шагнасан малгайныхаа чулуун жинсийг бут цохиж хаяад, “Жанчхүүгийн даваанаас нааших Монголын нутагт Хятадын шаахайны мөрийг гаргахгүй” гэж андгай тавьж, алдарт үгээ хэлжээ. Нутагтаа хүүгийнхээ толгойг оршуулчихаад Богд гэгээнд бараалхав. Дашрамд өгүүлэхэд эдүгээ үеэд тэр аугаа их эх орончийн үг талаар болж, Жанчхүүгийн даваанаас нааш шаахайны мөр хэдэн мянгаараа гарч, монгол газар шороо, монгол охид эмс хятадуудын хөл дор, тэдний өвөрт нэгэнт орсоор олон жил болж буйг нүдээр үзэж, чихээр сонсож суугаадаа бухимдан гутарнам. Энэ жилийн “Болор цом”-ын эзэн Галсансүх найрагч “Монгол газар шороон дээр би хятад хүмүүсийн дунд амьдармааргүй байна” гэж хэлснийг энд зориуд давтья. 1911 оны зуны даншигт Халхын дөрвөн аймгийн хаад ноёд Их Хүрээнд хүрэлцэн ирж, “Манжийн шинэ засгийн бодлого”-ыг хэлэлцэв. Энэ чүхал ажлыг Ханддорж чин ван удирдан зохион байгуулжээ. Тэд Богд уулын модонд очиж, хоёр дахь удаагаа зөвлөлдөөд гадаад орны дэмжлэггүйгээр тусгаар тогтноход бэрх тул их Орос улсаас тусламж гуйх нь зүйтэй хэмээн зөвшилцөн тохирсон ажгуу. Орос руу явуулах хүнээр Ханддорж, да лам Цэрэнчимэд болон Өвөрмонголын Хайсан гүн нарыг явуулах тохиролцоонд хүрснээр тэд 1911 оны 8-р сарын 15-нд Петрбургт очиж Оросын эзэн хаан лугаа учирч, Манжаас тусгаарлахад тус дэмжлэг хэрэгтэй гэдгээ хэлж, зохих хэмжээгээр зөвшөөрүүлж чаджээ. Ханддорж тэргүүтэн Хүрээнээс нууцаар гарч, уул хад, хөвч тайга бараадан өдөр нь бүгж, шөнө нь явсаар хил давсан бөгөөд нийтдээ 50-аад хоногийн дараа Оросын нийслэлд хүрсэн байх юм. Энэ бол зорилго үнэнч, зориг шалгаж, ухаан зарсан аугаа их үйлс юмаа. Хятад оронд Манжийн эсрэг хувьсгал ид өрнөж асан энэ эгзэгтэй үеийг ашиглаж Ханддорж Хүрээнд эргэн ирмэгц Богд хаанд бараалхан бодол саналаа айлдсан гэдэг. Үүнээс үзэхүл Ханддорж нь 1911 оны \/ндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг үүсгэн санаачлагч, манлайлан зохион байгуулагч байсан нь тодорхой бүлгээ. Үүний үрээр мөн оны эцсээр тусгаар тогтносон Монгол улс байгуулагдан, Манжийн амбаныг хөөн явуулсан түүхтэй. Богд хаан түүний гавьяа зүтгэлийг онцгой дээдлэн үнэлж, Түшээт хан аймгийн засаг, хошой чин ван Ханддоржид үе улирах эрдэнэ дайчин цол, ханы ямба, давхар пүнлүү олгохоор зааж, улс төрийн ухаан хийгээд хэлний өндөр мэдлэгийг нь түшиглэн Гадаад хэргийн бүгд захиран шийтгэх яамны тэргүүн сайдаар томилсон нь тун ч оносон хэрэг байлаа. Ханддорж ч энэ чухал албыг нэн сайнаар гүйцэтгэж байв. Энэ албыг тэрээр 1911-1915 онуудад хашсан болой. Манжтай холбоо бүхий дайснууд түүнд цөөн биш байв. Намрын шөнө Богд хааны найран дээрээс гарсан Ханддоржийг жороо хар морьтой Дунд голын эргээр галигуулж явахад нь хоёр хүн отож байгаад цохиж унагаснаар энэ их эх оронч таалал төгссөн байна. Хэдий тэгэвч Ханддорж вангийн гавьяа, нэр алдар нь Монголын түүхэнд, ард олны зүрхэнд мөнхрөн үлдсэн билээ.
Эх сурвалж: http://h-turuu.blogspot.com/search/labe ... results=20

_________________
Munkh Khukh Tengri's Mongols


Last edited by gray wolf on Jan.06.13 6:31 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Dec.11.12 10:05 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн

Joined: Aug.27.12 1:28 pm
Posts: 3744
Чин ван Ханддорж бол агуу монгол хүн.
Богд Хаант Монгол Улсын төрийн тэргүүлэх зүтгэлтний нэг.
Монгол Улсыг тусгаар тогтнуулах үйлсэд их хувь нэмэр оруулсан.


Top
   
PostPosted: Dec.14.12 6:57 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: May.10.10 2:06 pm
Posts: 1707
Location: Седим на високим планинама, у рукама пиштољ и Стингер
Чин ван Хандорж уг нь гоё шаасссан байшд

_________________
Нећу лагати, волим те, Монголија


Top
   
PostPosted: Dec.17.12 10:46 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн

Joined: Aug.27.12 1:28 pm
Posts: 3744
Тэр хэлсэн үг нь үү?
Харин тийм, хэлээд юу гэх вэ.


Top
   
PostPosted: Jan.19.13 3:24 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Apr.02.05 11:41 pm
Posts: 1766
Location: Улаанбаатар Сонирхол: NBA
handorj hyatad shaxaanii mur janjhuugiin davaan deer hurgej boloxgui gej xelsen yum bna.galdan boshigt bolxoor burxan guisan ch gazar nutgaa buu ug gej helsen yum bna.modun shanyu bolxoor gazar bol ulsiin undes gej helsen yum bnw.texeer galdan boshigt bidnii yariad bgaa sedviin gol ezen bolj bna.


Top
   
PostPosted: Jan.19.13 4:41 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.08.11 12:08 pm
Posts: 1758
Location: Нэгэн дээвэр дор
Utaanaas guival bugdiig ni ogoorei Burhandaa...

_________________
los blancos


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 121 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited