#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.25.18 7:58 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 145 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next
Author Message
PostPosted: Nov.29.11 6:04 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн

Joined: Jul.30.08 5:53 pm
Posts: 1661
Location: We are creatures of the night
тийшдэ мэдээгүй хаагуур явна аа

_________________
..!..


Top
   
PostPosted: Jul.24.12 7:24 pm 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10560
Location: Архан талд чинь:
space wrote:
Saraanii ner ni Dulmaa yum uu

Сарааны нэр Хэрлэнборжгон. :lol:

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Top
   
PostPosted: May.04.13 8:41 am 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10560
Location: Архан талд чинь:
Л.ЦЭРЭНТОГТОХ: УЛСЫН ЦОЛЫГ ХЭН ХҮССЭН НЬ АВААД БАЙДАГГҮЙ

Image



Говь-Алтай аймгийн Цогт сумын харьяат аймгийн арслан Лувсандоржийн Цэрэнтогтохыг “Улсын цолд ойрхон бөх” буландаа урин ярилцлаа.

-Саяхан Булган аймгийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд түрүүлсэн байна лээ. Энэ жил ер нь заалны барилдаануудад ямархуу амжилттай зодоглоод байна вэ?

-Аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд гурав түрүүлж, нэг үзүүрлээд байна. Цагаан сарын аймаг, цэргийн цолтны барилдаанд түрүүлсэн. Сая Булган аймгийн нэрэмжит барилдаанд түрүүллээ.

-Та бөхчүүд дундаа том биетэйд орно. Биеийн өндөр, жин хэд вэ?

-Өндөр 182 см, жин 126 кг байдаг.

-Бэлтгэл сургуулилтаа ямар давтамжаар хийж байна вэ?

-Долоо хоногийн гурван өдөрт нь хүчний, хоёр өдөр барилдааны бэлтгэл хийдэг. Хагас, бүтэн сайнд барилдаантай бол зодоглоно. Ямар ч байсан долоо хоногийн таван өдөрт нь бэлтгэлтэй байдаг юм.

-Та Говь-Алтай аймгийн Цогт сумын бөх гэж зарлуулдаг. Төрж, өссөн нутаг усныхаа талаар ярьж өгөөч?

-Би бага насаа Цогт суманд өнгөрөөсөн. Нутгийн бүх л юм сайхан шүү дээ. Монголд алдартай Ээж хайрхан, Бурхан буудай, говийн их дархан цаазат газар манай нутагт бий. Би өвөлдөө хичээлд сууж, зундаа хөдөө гарч бага насаа өнгөрөөсөн. Хөдөөний хүүхдүүдийн нэгэн адил л явлаа.

-Нутагтаа барилддаг байв уу?

-Нэг их барилддаггүй байсан. 2002 онд бөх болъё гэж хотод ирж, “Аварга” дээд сургуулийн оюутан болсноос хойш барилдаж эхэлсэн дээ. Хотод бэлтгэл хийгээд дараа жил нь сумынхаа наадамд барилдаж түрүүлсэн. Хоёр жил бэлтгэл хийгээд аймгийн начин болж, 2007 онд аймгийн арслан болсон. Бөхийн сургуульд бэлтгэл хийгээд эхлэхээр өөр болдог юм билээ.

-Бөх болоход нөлөөлсөн хүн хэн бэ?

-Манай аав суманд долоо түрүүлсэн сумын заан хүн. Аавын удам, өөрийн сонирхол нөлөөлсөн байх. Аав аймгийн наадамд барилдаж үзээгүй. Насаараа худалдаа бэлтгэлийн 53 машин барьсан жолооч байлаа. Машинаа жолоодоод, хажуугаар нь барилдчихаад явна.

-“Аварга” дээд сургуульд ороод Б.Адьяахүү начингийн шавь болсон уу?

-Б.Адьяахүү начин, Д.Сэрээтэр харцага хоёроор бөхийн гараагаа заалгасан. Сэрээтэр багшид сурдуулж үзээгүй бөх цөөхөн байх аа. Бэлтгэлээс хоцрох юм уу, таслахад үүдэнд суруу барьчихсан зогсож байна. Элдэв юм ярьж загнахгүй, шагналаа ав гээд гурав гуядаад оруулна. Тэгээд нэг гуядуулчихаар бие хөнгөрөөд сайхан болно.

-Танай ангиас одоо барилдаж байгаа бөх бий юу?

-Намайг анх “Аварга” дээд сургуулийн жүдогийн ангид ороход олимпийн аварга Н.Түвшинбаяр, улсын начин Э.Энхбат нар байсан. Тэр хоёртой нэлээн ноололддог байлаа. Түвшинбаяр төрөлхийн авьяастай бөх байсан. Тэр хүний бэлтгэлийг хангаад, хажуугаас нь зүүгдээд явдаг байв.

-Аймгийн начин, арслан цолоо хэзээ, хаана авав?

-Сумандаа түрүүлсний дараа жил аймгийнхаа наадамд очоод дөрөв давсан. Харин хойтон нь тав давж, начин болсон юм. 2007 онд аймгийн арслан болохдоо түрүүлэх бөхийн тоонд ороогүй байсан. Тэр жил унаа олдохгүй, аймгийн наадамд явах эсэх нь шийдэгдэхгүй байсан. Тэгээд сумаасаа найзтайгаа мотоциклоор очиж барилдаад түрүүлж билээ. Тухайн үед аймгийн наадамд түрүүлнэ гэгдэж байсан аймгийн заануудтай голчлон барилдсан даа. Аймгийн гурван заан дараалж хаяад түрүүлж байсан. Барилдах нь ч тодорхойгүй байхад очоод түрүүлсэн болохоор өөртөө итгэж өгөхгүй, орой нь нойр хүрэхгүй сонин байсан. Тухайн үед би өөрийгөө аймгийн наадамд түрүүлэх хэмжээнд хүрээгүй гэж голох маягтай байлаа. Гэхдээ нэгэнт очсон хүн унана гэж барилдахгүй нь мэдээж.

-Ингээд аймгийн арслан болчихсон хүн дараа нь улсын цол бодоод эхэлсэн байх. Наадамд хэдэн удаа барилдаад байна вэ?

-Аймгийн арслан болсныхоо дараа наадамд барилдаж эхэлсэн. Гурав давж үзээгүй ээ. Дандаа хоёрын давааны оноолтод явчихдаг юм. Анх барилдсан жилээ М.Баяржавхлан гарьдыг харцага цолтой байхад нь, дараа жил нь Д.Батболд харцагад унаж байлаа. 2010 онд гурвын даваанд Р.Пүрэвдагвыг бараагүй. 2011 онд хөлдөө бэртэл аваад барилдалгүй өнжсөн. Өнгөрсөн жил хоёрын даваанд Лха-Очирт унасан. Бас аймгийнхаа наадамд үзүүрлээд, шөвөг нэмсэний хүчинд эрэмбэ нэлээн дээшилсэн шүү.

-Нэг үзүүрлэхээр эрэмбэ хэр дээшилж байна?

-Миний хувьд зуугаад хүний дээр гарсан байна лээ. Хуучин эрэмбээр би аймгийн арслангууд дотроо 140 хавьцаа бичигдэж байсан. Харин аймагт үзүүрлэсний дараа дөчин хэдэд орж ирсэн.

-Өөрийгөө улсын цол авах хэмжээнд хүрсэн гэж боддог уу? Энэ цол танд хэр хол санагдаж байна?

-Би цол авах болсон гэж өөрийгөө дөвийлгөх ч хаашаа юм. Мэдээж улсын цол авбал сайхан. Нэг авчихсан байхад цолондоо эзэн болоод явж чадна гэж боддог. Ер нь улсын цол гэдэг өндөр босготой шүү дээ. Хэн хүссэн нь аваад байдаг зүйл биш.

-Хэдтэй билээ?

1984 оных.

-Цол авч чадалгүй үлдчих вий гэж санаа зовдог уу?

Тийм зүйл байхгүй ээ. Буянаараа л болог. Авах ёстой бол авах л байлгүй.

-Өөрөө ер нь тайван талдаа юмаа?

-Магадгүй. Ер нь тайван, дуугүй талдаа. Би заавал тийм цол авах ёстой гэж бачимдаад байдаггүй. Өөрийнхөө бүх бололцоог дайчилж, хойшоо сууж залхууралгүй бэлтгэлээ хийгээд байхад хүрэх ёстой юмандаа хүрнэ гэж боддог.

-Улсын цолтой бөхийг анх хаясан үеэ дурсвал?

-Оюутан болсноос хойш нэг жил аманд гарсан. Нэлээн унаж байгаад дараа жилийнх нь хавар нэг барилдаан дээр улсын харцага Г.Намсрайжавыг хаяад их баярлаж билээ.

-Арслан маань гэр бүлээ зохиож амжсан уу?

-Гэр бүл зохиосон. Эхнэр, хоёр хүүхэдтэй.

-Ярилцсанд баярлалаа. Улсын цол авч, нутаг усныхныгаа баярлуулаарай

-Баярлалаа. Энэ дашрамд манай “Хантайшир” дэвжээний хамт олон, тэргүүн, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, “Газар холдинг” компани, хилийн цэргийн 0119-р ангийн хамт олондоо баярлаж явдгаа хэлье.

Г.БАЯРСАЙХАН

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Top
   
PostPosted: May.04.13 8:48 am 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн

Joined: Jul.25.12 12:02 am
Posts: 1978
Аяа, Кайлас минь, азаар заяасан Gurla Mandhata аа, чиний сүлд дуу энэ биз дээ, айн? :lol:


Top
   
PostPosted: May.04.13 8:52 am 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10560
Location: Архан талд чинь:
Алтайн хойд сумдын сартуулууд

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Top
   
PostPosted: May.04.13 8:57 am 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн

Joined: Jul.25.12 12:02 am
Posts: 1978
танайх нэрээ өөрчилбөл таарна :lol: үнэндээ алтайнх биш говийн л аймаг. алтай нэр бө болон ховдод л зохино. алтайн төвөөс гараад ховд хүртэл бараг 400 км явахад дандаа говь тал л байдаг байжийж ямар юмных нь алтай байдгийн?


Top
   
PostPosted: May.04.13 8:58 am 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10560
Location: Архан талд чинь:
көктүрік wrote:
Аяа, Кайлас минь, азаар заяасан Gurla Mandhata аа, чиний сүлд дуу энэ биз дээ, айн? :lol:

Таныг чинь тангадуудад ингэтлээ шүтэж мөргөнө гэж санасангүй.Өөрт чинь цусны юм байна даа... :lol:

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Top
   
PostPosted: May.04.13 9:00 am 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10560
Location: Архан талд чинь:
көктүрік wrote:
танайх нэрээ өөрчилбөл таарна :lol: үнэндээ алтайнх биш говийн л аймаг. алтай нэр бө болон ховдод л зохино. алтайн төвөөс гараад ховд хүртэл бараг 400 км явахад дандаа говь тал л байдаг байжийж ямар юмных нь алтай байдгийн?

Ховд урианхайн хязгаарт хачиг хувалз шиг шигдсэн та энд үнэхээр дутна... :lol:

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Top
   
PostPosted: May.04.13 9:02 am 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн

Joined: Jul.25.12 12:02 am
Posts: 1978
дэлхийд онцгой үзэмж энергитэй цөөхөн уул байдгийм. нутгийнхаа уулыг мэддэггүй со тангаа вэ. боливийн нэг үнэн тас уул, бас энэ гурла, америкийн денали, хасаг хиргисийн (хан тәңірі) хантэнгэр, алтайн ақсүмбі (белуха) гэхчлэн


Top
   
PostPosted: May.04.13 9:08 am 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн

Joined: Jul.25.12 12:02 am
Posts: 1978
NAIMAN-NOMAD wrote:
көктүрік wrote:
танайх нэрээ өөрчилбөл таарна :lol: үнэндээ алтайнх биш говийн л аймаг. алтай нэр бө болон ховдод л зохино. алтайн төвөөс гараад ховд хүртэл бараг 400 км явахад дандаа говь тал л байдаг байжийж ямар юмных нь алтай байдгийн?

Ховд урианхайн хязгаарт хачиг хувалз шиг шигдсэн та энд үнэхээр дутна... :lol:

жинхэнэ алтай манай ховд, бө-д л бий. чинийх бол уул, ус үзээгүй байжийж хормой шуух :lol:


Top
   
PostPosted: May.04.13 9:16 am 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10560
Location: Архан талд чинь:
көктүрік wrote:
NAIMAN-NOMAD wrote:
көктүрік wrote:
танайх нэрээ өөрчилбөл таарна :lol: үнэндээ алтайнх биш говийн л аймаг. алтай нэр бө болон ховдод л зохино. алтайн төвөөс гараад ховд хүртэл бараг 400 км явахад дандаа говь тал л байдаг байжийж ямар юмных нь алтай байдгийн?

Ховд урианхайн хязгаарт хачиг хувалз шиг шигдсэн та энд үнэхээр дутна... :lol:

жинхэнэ алтай манай ховд, бө-д л бий. чинийх бол уул, ус үзээгүй байжийж хормой шуух :lol:

Тэгж дальчиганаж байж манай нутгийн лус савдгийн хорлол хүртэж сахлаа шатаалгав даа.....Энд таныг Мухамед чинь хамгаалж гүчрэхгүй шүү..... :lol:

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Top
   
PostPosted: May.04.13 9:20 am 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн

Joined: Jul.25.12 12:02 am
Posts: 1978
тал говийг чинь алтай биш гэлээ уурлаж байдаг ямар гээчийн луус савдагав? энэ чинь тангааг тангаа гэдэг шиг аксиом шдээ


Top
   
PostPosted: May.04.13 9:27 am 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10560
Location: Архан талд чинь:
көктүрік wrote:
тал говийг чинь алтай биш гэлээ уурлаж байдаг ямар гээчийн луус савдагав? энэ чинь тангааг тангаа гэдэг шиг аксиом шдээ

Дааганаас биш даравгараас гэж үгтэй шүү...Ухнаа гуай. :lol:

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Top
   
PostPosted: May.04.13 9:29 am 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн

Joined: Jul.25.12 12:02 am
Posts: 1978
NAIMAN-NOMAD wrote:
көктүрік wrote:
тал говийг чинь алтай биш гэлээ уурлаж байдаг ямар гээчийн луус савдагав? энэ чинь тангааг тангаа гэдэг шиг аксиом шдээ

Дааганаас биш даравгараас гэж үгтэй шүү...Ухнаа гуай. :lol:

одоо үг олдохоо байхаар нь хэлц үгээр хамгаалалт хийж байгаамуу :lol:


Top
   
PostPosted: May.04.13 11:46 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16620
Найман чинь нээрээ Алтайн ширваа бил үү? Би бол сирдаар, барс хүн нтр гээд цуураад байсан, ачаа үүрэгч ширваагаас хэтрээгүй эд шив дээ. Түгжи жэй Алтай мину гээд ханцуйдаа залбираад явж бай :haha:

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: May.04.13 9:11 pm 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10560
Location: Архан талд чинь:
Саруул wrote:
Найман чинь нээрээ Алтайн ширваа бил үү? Би бол сирдаар, барс хүн нтр гээд цуураад байсан, ачаа үүрэгч ширваагаас хэтрээгүй эд шив дээ. Түгжи жэй Алтай мину гээд ханцуйдаа залбираад явж бай :haha:


Танай нэг дүү ингэж дуулсан гэж байгаа юм....


Хойяаа ууланда чино улихада
Хойяаа уяандо илжигаа тонгачсаан баа,
Хойяаа талдо үнэга хуцахада
Хойяаа тариандо тахиа донгодсаан баа
Хойяаа хашандо гаахай хухираахада
Хойяаа хажудо гуня унгасаан шоо...
Хойяаа чиматай чамагүй боласаан ваа
Хойяаа гууяа дагаад талийсаан баа Хойяаа
:hehe:

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Top
   
PostPosted: May.07.13 11:45 am 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10560
Location: Архан талд чинь:
https://www.youtube.com/watch?v=hgaT3OMhM2U

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Top
   
PostPosted: May.07.13 1:38 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Apr.22.02 3:10 pm
Posts: 13867
Location: above
NAIMAN-NOMAD wrote:

Танай нэг дүү ингэж дуулсан гэж байгаа юм....


Хойяаа ууланда чино улихада
Хойяаа уяандо илжигаа тонгачсаан баа,
Хойяаа талдо үнэга хуцахада
Хойяаа тариандо тахиа донгодсаан баа
Хойяаа хашандо гаахай хухираахада
Хойяаа хажудо гуня унгасаан шоо...
Хойяаа чиматай чамагүй боласаан ваа
Хойяаа гууяа дагаад талийсаан баа Хойяаа
:hehe:

:wahaha:
eoi vheh duhluu
chi ch nig shiliin goloor shinelj shinelj irsen gsn shik duulj bh chinwe :embarassed:

_________________
beyond


Top
   
PostPosted: May.07.13 3:17 pm 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10560
Location: Архан талд чинь:
Сараан wrote:
NAIMAN-NOMAD wrote:

Танай нэг дүү ингэж дуулсан гэж байгаа юм....


Хойяаа ууланда чино улихада
Хойяаа уяандо илжигаа тонгачсаан баа,
Хойяаа талдо үнэга хуцахада
Хойяаа тариандо тахиа донгодсаан баа
Хойяаа хашандо гаахай хухираахада
Хойяаа хажудо гуня унгасаан шоо...
Хойяаа чиматай чамагүй боласаан ваа
Хойяаа гууяа дагаад талийсаан баа Хойяаа
:hehe:

:wahaha:
eoi vheh duhluu
chi ch nig shiliin goloor shinelj shinelj irsen gsn shik duulj bh chinwe :embarassed:




:-D

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Top
   
PostPosted: May.07.13 3:32 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16620
NAIMAN-NOMAD wrote:
Саруул wrote:
Найман чинь нээрээ Алтайн ширваа бил үү? Би бол сирдаар, барс хүн нтр гээд цуураад байсан, ачаа үүрэгч ширваагаас хэтрээгүй эд шив дээ. Түгжи жэй Алтай мину гээд ханцуйдаа залбираад явж бай :haha:


Танай нэг дүү ингэж дуулсан гэж байгаа юм....


Хойяаа ууланда чино улихада
Хойяаа уяандо илжигаа тонгачсаан баа,
Хойяаа талдо үнэга хуцахада
Хойяаа тариандо тахиа донгодсаан баа
Хойяаа хашандо гаахай хухираахада
Хойяаа хажудо гуня унгасаан шоо...
Хойяаа чиматай чамагүй боласаан ваа
Хойяаа гууяа дагаад талийсаан баа Хойяаа
:hehe:

Найман хэзээ миний дүү болчихов? :hihi:

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: May.07.13 6:52 pm 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10560
Location: Архан талд чинь:
Саруул wrote:
Найман хэзээ миний дүү болчихов? :hihi:

Яао Зуо Шуо дүүгээ мартчих вуу чи.Надад гурвын дундаа цохдуулаад гаслаад алга болдог өнөөх..... :hehe:

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Top
   
PostPosted: May.28.13 3:53 pm 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10560
Location: Архан талд чинь:
Чиний дүү мөн биз? :laugh5:

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Top
   
PostPosted: Aug.18.13 1:01 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Dec.31.12 1:30 pm
Posts: 3259
Location: Үнэнээ хүлээх байцаагчийн өрөөнд ажиллаа хийж байна. Байцаалт авч байна.
NAIMAN-NOMAD wrote:
Алтайн хойд сумдын сартуулууд



үнэхээр л уусцан гарууд гэдэг тодорхой байна шүү..

_________________
Хубилай Хааны Их Мэргэн Гүнтэн


Top
   
PostPosted: Aug.18.13 1:18 am 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10560
Location: Архан талд чинь:
Сартуул улс нэг иймэрхүү....

Image

Image

http://gobi-altai.todmagnai.mn/News.aspx?vid=373

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Top
   
PostPosted: Aug.18.13 2:28 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Dec.31.12 1:30 pm
Posts: 3259
Location: Үнэнээ хүлээх байцаагчийн өрөөнд ажиллаа хийж байна. Байцаалт авч байна.
танай төрөл мөн үү? зүс царай чинь төстэй биз..

_________________
Хубилай Хааны Их Мэргэн Гүнтэн


Top
   
PostPosted: Aug.18.13 1:51 pm 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10560
Location: Архан талд чинь:
Дуулга wrote:
танай төрөл мөн үү? зүс царай чинь төстэй биз..

Чи нэг иймэрхүү биз..... :lol:

Image

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 145 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited