#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jul.16.18 7:51 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 145 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next
Author Message
PostPosted: May.10.11 3:47 pm 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10451
Location: Архан талд чинь:
Ер нь Засагт ханыханд бусад аймгийнхнаас илүүтэйгээр онгод ирж байгаа.
Мэдээж үнэн.

_________________
Засагтханы зартай хархүү


Top
   
PostPosted: May.17.11 11:32 pm 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10451
Location: Архан талд чинь:
Image

Сутай хайрханыг тахих төрийн тахилгын ёслол болно

Говь-Алтай аймгийн Тон­хил, Дарив, Ховд аймгийн Цэцэг, Дарви сумдын дунд сүмбэрлэж байдаг мөнх цаст Сутай хайрханыг тахих төрийн тахилгын ёслол Энэ 2011 оны 6-р сарын 11-ний өдөр болно.
Уг тахилгыг зан заншил, ёс жаягийг дагаж, зардал багатай, даруу төлөв тэм­дэглэх аж.

Одоо­гоор тус аймагт Сутай хайр­ханыг тахих зохион байгуулах комисс байгуулагдаад нэгэнт ажилдаа оржээ. Тахилгын үеэр малын амь таслах, архи дарс уухыг хориглож байгаа юм байна. Харин шашны зан үйл хийгдэнэ. Сутай хайрханы тахилгыг үйлд­сэний дараа хүчит бөхчүүдээ барилдуулж, хүлэг морьдоо уралдуулах ажээ.
Сутай хайрханыг анх 2008 онд тахисан бөгөөд тахилга 4 жилд нэг удаа болдог байна.

Д.Сэрээтэр

_________________
Засагтханы зартай хархүү


Top
   
PostPosted: Aug.11.11 5:40 pm 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10451
Location: Архан талд чинь:
Image

Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ:Говь-Алтайгаас аварга төрнө гэдэгт итгэлтэй байна


Дөрвөн ч том ой давхацсан наадмаар одтой барилдсан бөхчүүдийн нэг бол яах арга Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ билээ. Уран, үзүүштэй барилдаанаараа үзэгчдийг шуугиулсан түүнтэй ярилцлаа.

-Юуны өмнө баяр хүргэе. Говь-Алтай аймгаас дахин нэг өндөр цолтон төрлөө шүү дээ?

-Баярлалаа. Энэ өндөр цолонд хүрсэндээ үнэхээр их баяртай байна. Хамгийн гол нь нутгийнхан маань бөхчүүдээ харж, дэмжиж байсан. Тэднийхээ итгэлийг алдаагүй сайхан барилдаж, гарьд цолыг авлаа. Сэтгэл санаа их сайхан тэнүүн байна даа. Төрүүлсэн аав ээж, нутаг уул ус, түмэн олондоо баярлалаа. Надад үргэлж сэтгэл санааны дэмжлэг үзүүлж, өмөг түшиг болдог хайртай ханьдаа хамгаас илүү баярлалаа гэж хэлье. Бас хүүдээ баярлалаа.

-Энэ жилийн наадам нэлээд сонирхолтой болж өнгөрлөө. Зарим хүмүүс залуу бөхчүүдийг эрин үе эхэллээ гэж тодорхойлж байна. Харин таны хувьд?

-Хэн илүү бэлтгэл сайтай нь наадамд дээгүүр барилддаг жамтай. Тэр ёсоор л болсон. Сонирхолтой барилдаанууд нэлээд олон гарлаа. Улсын шинэ цолтнууд ч олон төрсөн наадам боллоо. Начингаас эхлээд аварга хүртэл бүх цолтон төрж байсан наадам ховор байх. Энэ жилийн наадмын гол онцлог нь юм. Зургаагийн даваанаас хойш наадмын тааварт өөрчлөлт орсон шүү дээ. Та бүхэн өөрсдөө нүдээрээ харсан болохоор нэг их юм яриад яах вэ.

-Хэчнээн жил барилдаж байж энэ цолонд хүрэв ээ?

-Бөхийн спортоор 10 гаруй жил хичээллэж байна. Үндэсний бөхдөө үнэнч зүтгэж байгаагийн маань үр дүн гарлаа. Хүн амжилт гаргахаар илүү их зүйл рүү тэмүүлдэг юм байна. Тийм болохоор бэлтгэл сургуулилтаа сайн хийж байгаад аварга, арслан гэдэг том цолыг авахын төлөө зүтгэх болно. Миний анхны багш “сахал” Ш.Рагчаа гэж сайхан хүн бий. Бөхийн “А” үсгийг энэ хүнээр л заалгалаа шүү дээ.

-Ямар ч спортоор анх хичээллэхэд шантрах үе олон гардаг. Та хэр шантарч байв?

-Бага зэрэг шантрах үе гардаг байсан. Гэхдээ би үүнийг тоолгүй тэсвэрлэж өнгөрөөсөндөө баяртай байдаг. 2007 онд улсын начин цол хүртээд маш их баярлаж байлаа. Түүнээс хойш дөрвөн жилийн дараа үндэсний бөхийн дээрээсээ гурав дахь цолыг нь авлаа шүү дээ.

-Гарьд цол авна гэдэг том амжилт. Хоёр цолыг алгассан шүү дээ. Наймын даваанд даян аварга Г.Өсөхбаярыг даваад тугаа тойрч байхдаа юу бодсон бэ?

-Эхлээд би итгээгүй. Аваргаас урьтаж мэх хийлээ л гэж бодсон. Гэхдээ тэр хутгаа үнэхээр даацтай болсон. Өөрийн эрхгүй нулимс унагасан. Олон хүн шуугиад л. Найм давсан юм чинь ес давж яагаад болохгүй гэж бодсон шүү. Тэгээд есийн даваанд гарахдаа тайвширч чадахгүй байсан. Аваргыг ам авсныг сонсоод шийдсэн мэх хийсэн нь дээр юм байна гэж ярилцаж байсан юм. Өсөхөө аваргын барилдааны арга барилд орохгүйн тулд хөдөлгөж барилдахыг хичээсэн. Ер нь бол том цолтой бөхчүүдтэй барилдахдаа өөрөө санаачлагыг гартаа авахыг боддог.

-Тэгвэл есийн давааг хэрхэн дүгнэж байна вэ?

-Надад санаж бодсон зүйл байсан. Даанч боломж олдоогүй. С.Мөнхбат аварга шийдэмгий барилдсан учраас даваагаа авсан.

-Энэ жилийн наадмыг түрүү бөхийн тааварт орж байсан бөхийг даваад туг тойрч байхад түрүү, үзүүр булаалдах юм байна даа гэж бодож байлаа?

-Би ч гэсэн нэгэнт найм давсан юм чинь түрүү, үзүүр булаалдахын төлөө барилдана гэж бодсон. Гэтэл С.Мөнхбат гарч ирээд л бужигнуулаад эхэлсэн шүү дээ. Боломж олдсон л бол би шийдсэн мэхээ хийх байлаа. Уначихаад алхаж байхдаа “хэрвээ давсан бол” гэж өөрийн эрхгүй бодогдсон. Гэхдээ л цолондоо сэтгэл хангалуун байна. Уран мэхийг уралдуулж авсан гэж бодохоор сайхан байгаа юм. Даваа ахих тусам эрч хүч нэмэгддэг юм билээ.

-Долоогийн давааны барилдааныг асуухгүй өнгөрөөж чадахгүй нь. Х.Мөнхбаатар арслангийн гомдол гаргасны дагуу хөлийн цэцийн шийдвэр гараагүй байсан юм уу?

-Тийм юм байхгүй ээ. Хөлийн цэцүүд шийдвэрээ гаргасан. Нэгэнт болоод өнгөрсөн зүйлийг одоо яриад хэрэггүй биз. Наадамчин олон юу болсныг өөрсдөө харсан учраас дахин ярих шаардлагагүй байх.

-Хүч хөдөлмөрөө зарцуулсан гарьд цолоо хоёр өрөө байраар мялаалгалаа шүү дээ?

-Сэтгэгдэл их өндөр байна. Үнэнийг хэлэхэд байраар шагнуулна гэж огт бодсонгүй. Санаандгүй юм боллоо. Би сая галынхаа бөхчүүд, гишүүдтэйгээ хамт галруугаа явж байлаа. Гэтэл гэнэт дуудаад тэгээд яаран сандран ирлээ. Бөхчүүдийнхээ хөлс, хүчийг үнэлж урам хайрлаж байдаг Хууль зүй, дотоод хэргийн яамныхаа хамт олон болон сайддаа баярласнаа илэрхийлье.

-Энэ жил бөхчүүдийн бэлтгэл жигд байх шиг байна. Хамгийн хэцүү давааг нэрлэвэл?

-Бүх даваа л хүнд байлаа. Ер нь хүчгүй бөх гэж байдаггүй шүү дээ. Тийм болохоор даваа болгон хариуцлагатай, өрсөлдөгч бүр хүчтэй байлаа. Бөхчүүдийн бэлтгэл ч аварга, арслан, залуу бөх гэлтгүй жигдхэн байсан. Энэ нь барилдааныг илүү сонирхолтой болгосон гэж бодож байна.

-Бөхчүүд цол авсныхаа дараа галаа эргэдэг юм билээ. Та эргэсэн үү?

-Мэдээж эргэлгүй яах вэ. Манай “Хантайшир” дэвжээний бөхчүүд жил бүр Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших “Гео Мандал” жуулчны баазад наадмын бэлтгэлээ хийдэг уламжлал тогтсон байгаа. Д.Бадрах начин бидэнд зааж зөвлөн, Ч.Дамдиншарав багш маань зөвлөхөөр ажилласан. Галаа эргэж сүү, цацлаа өргөөд өндөр цол хэргэм хайрласан хангайдаа мөргөөд ирсэн л дээ. Ер нь бол Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг манайханд их ээлтэй байдаг юм.

-Ингэхэд нутаг явж амжаагүй байгаа бололтой. Хэзээ явах гэж байна вэ?

-Одоохондоо яваагүй л байна. Гэхдээ удахгүй ээ. Нутагтаа очиж хэд хоног сайхан амрах төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд дараа нь бэлтгэлдээ орно доо.

-Энэ жил олон аймгуудын ойнууд их болж байгаа. Хаанахын наадамд зодоглох вэ?

-Ямар ч байсан Увс аймагт болох Баруун бүсийн даншиг наадамд зодоглох бодолтой байгаа. Өөр хаана очиж барилдахаа сайн шийдээгүй л байна.

-Гарьд цолны найр хийнэ биз дээ?

-Энэ талаар бодсон юм одоогоор алга. Ярихад арай эрт байна шүү дээ.

-Говь-Алтай аймгаас нэг хэсэг сайн бөх их үгүйлэгдэж байсан. Харин одоо бол гарьдтай, заантай, начинтай боллоо. Бас томоохон барилдаануудад тогтмол дээгүүр барилдаж байна?

-Тийм ээ, би үүнтэй санал нийлж байна. Үнэхээр нэг үеийн сайхан залуучууд нутгийнхаа нэр хүндийг өргөж барилдахыг хичээж байгаа. Цаашид ч хичээнэ. Дараачийнхаа үеийн залгамж халааг ч хүртэл сайн бэлтгэнэ. Н.Ганбаатар гарьд, Б.Соронзонболд заан, Ш.Тогтохбаяр начин гээд л улсын өндөр цол авах чадалтай олон бөх манайд бий. Тийм болохоор нэг их удахгүй Говь-Алтай аймгаас үндэсний бөхийн аварга төрнө гэдэгт би итгэлтэй байна. Зөвхөн улсын цолтнууд ч биш. Сайн барилдаж байгаа аймгийн арслангууд хүртэл байна. Тэгээд ч бидний нас залуу байна шүү дээ.

-Цаг гаргаж ярилцсанд баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээе?

-Баярлалаа. Намайг дэмжиж байсан бүх хүнд баярласнаа илэрхийлье. Ялангуяа Нутгийнхаа зон олон, Говь-Алтай аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, “Хантайшир” дэвжээнийхээ бөхчүүд, багш дасгалжуулагч нартаа баярлалаа. Мөн “Хилчин” спорт хорооныхондоо баярласнаа илэрхийлье. Та бүхний хүч хөдөлмөр шингэсэн энэ өндөр цолыг дээш нь ахиулж, олны итгэлийг алдахгүйг хичээж барилдана. Өндөр цол авсан бөхчүүд түүнийгээ батлахын тулд зүтгэх ёстой. Тийи болохоор илүү уран, хурц барилдаан үзүүлэхийн тулд бэлтгэл сургуулилтаа тууштай хийнэ. Бөхөд дуртай хүн бүрийг бөхийн босоо цагаан хийморь ивээх болтугай.

Б.Мөнхзул “Үндэсний шуудан” сонин

_________________
Засагтханы зартай хархүү


Top
   
PostPosted: Sep.22.11 8:54 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
User avatar

Joined: Sep.22.11 8:04 pm
Posts: 27
Bayrlalaa Naiman-nomad.Nutag usaa surtalchilsan mash zov sedev baina.Bi Govi-Altain Bayan Uul sumiinx.Xuuchnaar bol Zavxan.Zasagt xaan aimgiin baatar vangiin xoshuu.

_________________
Би Монгол хүн


Top
   
PostPosted: Sep.22.11 9:12 pm 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10451
Location: Архан талд чинь:
Хавчигууд wrote:
Bayrlalaa Naiman-nomad.Nutag usaa surtalchilsan mash zov sedev baina.Bi Govi-Altain Bayan Uul sumiinx.Xuuchnaar bol Zavxan.Zasagt xaan aimgiin baatar vangiin xoshuu.

Хасагт хайрханы харуул юм биз дээ.Ер нь алтайн Хөхморьт, Баян уул, Жаргалан сумууд хуучнаар Завханы эзэмшил гэдгийг мэднэ :lol:

_________________
Засагтханы зартай хархүү


Top
   
PostPosted: Sep.22.11 9:24 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
User avatar

Joined: Sep.22.11 8:04 pm
Posts: 27
NAIMAN-NOMAD wrote:
Хавчигууд wrote:
Bayrlalaa Naiman-nomad.Nutag usaa surtalchilsan mash zov sedev baina.Bi Govi-Altain Bayan Uul sumiinx.Xuuchnaar bol Zavxan.Zasagt xaan aimgiin baatar vangiin xoshuu.

Хасагт хайрханы харуул юм биз дээ.Ер нь алтайн Хөхморьт, Баян уул, Жаргалан сумууд хуучнаар Завханы эзэмшил гэдгийг мэднэ :lol:

Zasagt xaand govi altai zavxan ter chigeeree baynxongoriin baruun xeseg ordog baisan.
Naiman nas xedtei ve?

_________________
Би Монгол хүн


Top
   
PostPosted: Sep.22.11 9:38 pm 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10451
Location: Архан талд чинь:
Хавчигууд wrote:
NAIMAN-NOMAD wrote:
Хавчигууд wrote:
Bayrlalaa Naiman-nomad.Nutag usaa surtalchilsan mash zov sedev baina.Bi Govi-Altain Bayan Uul sumiinx.Xuuchnaar bol Zavxan.Zasagt xaan aimgiin baatar vangiin xoshuu.

Хасагт хайрханы харуул юм биз дээ.Ер нь алтайн Хөхморьт, Баян уул, Жаргалан сумууд хуучнаар Завханы эзэмшил гэдгийг мэднэ :lol:

Zasagt xaand govi altai zavxan ter chigeeree baynxongoriin baruun xeseg ordog baisan.
Naiman nas xedtei ve?

Адуугаар бол хурдан удмын соёолон. :-D

_________________
Засагтханы зартай хархүү


Top
   
PostPosted: Sep.22.11 9:42 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Apr.22.02 3:10 pm
Posts: 13869
Location: above
hurdan udmiin gedgiin hvnshvvchlvvl yu gsn vg be? :laugh5:

_________________
beyond


Top
   
PostPosted: Sep.23.11 9:32 am 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
User avatar

Joined: Sep.22.11 8:04 pm
Posts: 27
NAIMAN-NOMAD wrote:
Адуугаар бол хурдан удмын соёолон. :-D

Hurdan baij medeh uree bna.Am ni diildedegui avch davhidag havchig soeolon bolov uu :wd:

_________________
Би Монгол хүн


Top
   
PostPosted: Sep.27.11 9:35 am 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10451
Location: Архан талд чинь:
Сараан wrote:
hurdan udmiin gedgiin hvnshvvchlvvl yu gsn vg be? :laugh5:

Чи жороо эсвэл янз бүрийн явдал хатираа шогшоо байж болох талаас нь асууж байгаа хэрэг үү? :laugh5:

_________________
Засагтханы зартай хархүү


Top
   
PostPosted: Nov.11.11 1:26 pm 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10451
Location: Архан талд чинь:


http://bmwarez.blog.gogo.mn/read/entry242479

_________________
Засагтханы зартай хархүү


Last edited by NAIMAN-NOMAD on Nov.11.11 1:40 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Nov.11.11 1:33 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Apr.19.03 4:03 pm
Posts: 11704
Location: universe
baga bhad l ochij bsan,sanah yum alga

_________________
i am no1


Top
   
PostPosted: Nov.11.11 2:53 pm 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10451
Location: Архан талд чинь:
space wrote:
baga bhad l ochij bsan,sanah yum alga


_________________
Засагтханы зартай хархүү


Top
   
PostPosted: Nov.11.11 7:36 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Apr.22.02 3:10 pm
Posts: 13869
Location: above
NAIMAN-NOMAD wrote:
Чи жороо эсвэл янз бүрийн явдал хатираа шогшоо байж болох талаас нь асууж байгаа хэрэг үү? :laugh5:


чи харин тэр талаасан хилсийн бишү? :laugh5:

_________________
beyond


Top
   
PostPosted: Nov.13.11 11:44 am 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10451
Location: Архан талд чинь:
Сараан wrote:
NAIMAN-NOMAD wrote:
Чи жороо эсвэл янз бүрийн явдал хатираа шогшоо байж болох талаас нь асууж байгаа хэрэг үү? :laugh5:


чи харин тэр талаасан хилсийн бишү? :laugh5:

Ямар ч яриаг яаж ийгээд доошлуучих юмаа. Чи тэгээд шогшоонд туртай юу эсвэл хатираа эсвэл усан тэлмэн жороон?
Чамайг бас хэн нэг нь ямар ч сэдвийг чат болгон хувиргачдаг идтэй гэж байсан.
:hehe:

_________________
Засагтханы зартай хархүү


Top
   
PostPosted: Nov.28.11 1:54 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн

Joined: Oct.06.09 2:18 pm
Posts: 139
Нэг хүний унасан газар угаасан усыг нь олж өгөх даалгавартай юм. Нэг настай хүн хэлэхдээ Хантайшир-н Мөрөн гэдэг газар төрсөн гэж хэлсэн гэнэ лэ. Одоо тэгэхээр Хантайшир сум гэж байхгүй Тайшир гэж байгаа гэж ойлгоод байгаа. Би ядаж Алтай-х биш. Мэддэг хүн байна уу энэ талаар?


Top
   
PostPosted: Nov.28.11 2:01 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Apr.22.02 3:10 pm
Posts: 13869
Location: above
яаг Тайшир сумийг дайрч Завхан гол урсдаг
тэнд лодой билүү хинб гуайн билээ
байгуулсан төгөл шугуй,үзсэглэнтэй баян бүрд бдаг
надийн бодлоор Тайшир бхаа

_________________
beyond


Top
   
PostPosted: Nov.28.11 2:02 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: May.13.07 10:09 pm
Posts: 820
Location: Ууланд агаар сайхан байна шүү


_________________
Only God Can Judge Me


Last edited by kill zone on Nov.28.11 2:06 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Nov.28.11 2:03 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн

Joined: Jul.30.08 5:53 pm
Posts: 1661
Location: We are creatures of the night
Дулмаа дулмаа дулмаа чамайг санаад хэцүү байлаа

_________________
..!..


Top
   
PostPosted: Nov.28.11 7:15 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Apr.22.02 3:10 pm
Posts: 13869
Location: above
midrel muutaim chin end tend dulmaa dulmaa geed yawhiin
tzagaan solio tustziinmu haashaim lol

_________________
beyond


Top
   
PostPosted: Nov.28.11 9:48 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн

Joined: Jul.30.08 5:53 pm
Posts: 1661
Location: We are creatures of the night
угийн жаахан тааруушдэ дулмаа

_________________
..!..


Top
   
PostPosted: Nov.28.11 9:50 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Apr.22.02 3:10 pm
Posts: 13869
Location: above
erthen tanagtai dere emch baraadwal zvergui yu?

_________________
beyond


Top
   
PostPosted: Nov.28.11 9:52 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн

Joined: Jul.30.08 5:53 pm
Posts: 1661
Location: We are creatures of the night
Дулмаа минь дээ чи л намайгаа эмчлэнэшдэ

_________________
..!..


Top
   
PostPosted: Nov.28.11 9:53 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Apr.22.02 3:10 pm
Posts: 13869
Location: above
za yashik
iluudee garsan tzagaan halad alga
durtain bol ulaan paltotooroo elchluul lol

_________________
beyond


Top
   
PostPosted: Nov.28.11 9:55 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн

Joined: Jul.30.08 5:53 pm
Posts: 1661
Location: We are creatures of the night
тэр дулмаа чинь завгүй байнаа хаха юу байна

_________________
..!..


Top
   
PostPosted: Nov.29.11 5:08 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Apr.19.03 4:03 pm
Posts: 11704
Location: universe
Saraanii ner ni Dulmaa yum uu

_________________
i am no1


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 145 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited