#AsuultSambar :

AS is now Mobile! iOS & Android App-г суулгаарай!
It is currently Sep.21.14 8:04 pm

All times are UTC + 8 hours


Asuult.NET & Mongolduu.com Facebook Page:




Post new topic Reply to topic  [ 6 posts ] 
Author Message
PostPosted: Apr.18.10 3:21 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.05.07 2:33 pm
Posts: 4307
Location: Хайрын тэнгисийн эрэг дээр
Төгстөмөр хаан суумагц Есөнтөмөр ноёны ятгалгаар Хүслэн хааны хатанг алж хүү Тогоонтөмөрийг Солонгос нутагт цөлжээ. Арван нэгэн настай Тогоонтөмөрийг Солонгосын Да Чин Доа аралд хэнтэй ч уулзуулахгүйгээр харгалзан суулгажээ.
Тогоонтөмөр хааны цөлөгдсөн Да Чин Дао нэрт газар Солонгост хоёр байдаг аж. Энэ адил нэрт хоёр газрын алинд нь Тогоонтөмөр цөлөгдөж байсныг тодруулах сурвалж өнөө хэр олдоогүй байна. Жэжүгийнхний яриагаар Тогоонтөмөр хаан багадаа энд цөлөгдөж байсан. Дараа нь Ки Ван хатныг авсан. Ки Ван нь Тогоонтөмөр хааны хоёрдугаар хатан, их хатан нь монгол байлгүй яахав гэнэ. Чухам Тогоонтөмөр хаан Жэжү аралд багадаа цөлөгдөж байсан үгүй тухай монгол сурвалжуудад дурдагдсан нь үгүй. “1274 оноос эхлэн Монгол Солонгосын харилцааны гол шинж нь хүргэн оруулж, бэр гуйлгах найрамдуу маягтай байсан байна. Тухайн үеэс Монголын хаад Солон¬госчуудаар алба бариулах, Японыг довтлоход усан онгоц завь хийлгэх, Жэжү аралд Монгол хотхон байгуулах, цэрэг байрлуулах, монгол даргач түшмэл томилон Солонгосын дотоод хэрэгт нь гүнзгий оролцохгүйгээр хяналтдаа барьж байх зэрэг гадаад бодлого баримтлан байсан” тухай Монголын түүх бичлэгт дурджээ. Солонгосын түүх Юань улстай харилцаагаа хөгжүүлж ирсэн бүлэгтээ: Тхамрагийн хэрэг эрхлэх газрыг Жэжү арал дахь морины аж ахуйг хянуулахын тулд байгуулсан байна хэмээжээ. Хубилай хааны үеэс Тогоонтөмөр хааныг хүртэлх Юань, Солонгосын харил¬цааны баримтад хатад бүсгүйчүүд, хүлэг морьд голлох байрыг эзэлж байна. Монголчууд Жэжүд аваачсан адуугаа хянах тусгай хэрэг эрхлэх газар байгуулж байсан нь үүний нуталгаа болно. Энэ бүхний тодхон ул мөрийг Жэжүгийнхэн өнөө хэр хадгалсаар байна. Жэжү арлынхан адууны зүсийг бараг монгол нэршилтэй адилаар нэрлэнэ. Адуу морины хэрэглэл чөдөр ногт, хазаар ганзага гэх мэт үгс ч өнөө тэдний үгсийн санд үлджээ. Солонгосын эрдэмтэн Ким Ки Сонь, Жэжү арлынхны хэлэнд орсон монгол гаралтай үгсийг, Кан Юн Бон, Жэжү арлын нутгийн аялгууг монгол хэлтэй харьцуулсан судалгаанууд хийжээ. Жэжүгийн эртний эзэд нь Тамна улс. Мянган жилийн өмнөөс Корё улстэй нэгджээ. Тамна улсын эртний домогт Жэжү арал нь битүү эзгүй нутаг байсан. Гэтэл гэнэт гурван нүх буй болж түүнээс гурван эрэгтэй хүн гарч ирсэн. Гэтэл далайн давалгаан дундаас гурван хүүхэн гарч ирж Тамна улс буй болсон гэж домоглодог байна. Ингээд бид Хун андыг даган Тогоонтөмөр хааны Ки /Монгол сурвалжид голдуу Ци хэмээнэ Ж.С/ хатанд зориулан байгуулсан тахилгын сүмийн туурийг үзэхээр болов. Ки хатны түүхийг сурвалжуудад янз бүрээр тэмдэглэжээ. Зарим сурвалжид Тогоонтөмөр хааны эмэг эх нь болчихсон явах нь байна. Чингис хааны алтан ургийн их хаан Тогоонтөмөр Солонгос ээжээс гараагүйг Монголын түүх нутлах буй. Харин бага насандаа Солонгост цөлөгдөж байхад нь солонгос эмэгтэйчүүд асран хүмүүжүүлэлцэж байсан нь үнэний хувьтай биз. Домог түүх ийш тийш хувилбараа өөрчлөн хэний ч нэр дээр өгчихсөн байх нь цөөнгүй. Юань гүрний үед Солонгос даяарт 1300 илүү сүм байгуулжээ. Ки ван хатанд зориулсан тахилгын сүм нь анх жижигхэн байгаад жил жилд өргөжин тэлж бүхэл бүтэн тосгоны суурьших хэмжээний газрыг эзэмшин байсан юм гэж Хун анд хэлэв. Зөвхөн тахилгын сүмд нь гэхэд зуун гуч гаруй үйлчлэгч шивэгчин бараа бологсод ажиллаж байсан байна. Ки ван хатны тахилгын сүмийн анхны зориулалт нь хатнаас хааны удам залгамжлах хүү гарахгүй удаад байсантай холбогдоно. Ки ван хатан сүмдээ их тахилгууд үйлдэж байсаар хүүтэй болсон гэдэг. Тэр хүү нь эзэнт гүрний хааныг залгамжлахгүй нь ойлгомжтой ч Жэжүдээ дээд язгууртан болох байжээ. Доктор Б.Лхаг¬ваагийн бичсэнээр “Өлзийт хаан Төмөрийн ах Дарамбал Жэжү арал дахь монгол цэргийн захирагчаар ажиллаж байхад нь хамт амьдарч байсан хүү Хайсан нь 1298 онд Солонгос бүсгүйтэй сууж хүү төрөөгүй учир Жэжү аралд таван давхар чулуун суварга босгуулж тэнгэр тахисанд Ки ван Күгээс хүү төрсөн нь хожмын Хүслэн хаан аж. Вонтансэй буюу Юаны тахилгын сүм хэмээх суварга одоо хэр Жэжүд бий гээд Дарамбалын охин Будшир, Тогоонтөмөрийг Корёгаас авчруулж хаан ширээнд суулган 1340 онд Корёгийн Ки ван Жийг хатан болгон авчээ хэмээх солонгос судлаачдын судалгааг ашиглан бичсэн байна. Энд Ки ван Ку, Ки ван Жий гэсэн хоёр Солонгос хатан гарч ирж байна. Жэжүгийнхний яриагаар бол Ки хатан нь Тогоонтөмөр хааны хатан нь гэнэ. Ки ван хатныг Монголын түүхэнд Ци хатан хэмээн тэмдэглэсэн бөгөөд Тогоонтөмөр хааны монгол хатнаас гарсан хүү Аюушридартай үгсэн нууц хуйвалдаан зохиож төрийн эргэлт хийхийг оролдож бүтэлгүйтэж байжээ. Хун анд Тогоонтөмөр хааны Ки ван хатны тахилгын сүмийн туурийг үзүүллээ. Энэхүү түүхт газар нь Хун Жон Бом андын минь эцэг дээдсээс өвлөн ирсэн эзэмшил газар нь аж. Их хэрэм хашааныхаа гадна тал дахь солонгос тайлбарыг “Болор сүм” нэртэй тахилгын сүмийн туурь гэж солонгосоор бичжээ гэж орчуулагч тайлбарлав. Б.Сумьяабаатар ах: -За даа Сүйжин сүм гэж ч хэлж болно шүү гэж нэмж тайлбарлав. Бүхэл бүтэн тосгоныг эзлэн байсан хатны тахилгын сүмээс эдүгээ сүмийн баганын арваад чулуун суурь, ганц хоёр чимэглэлд зориулж байсан хээтэй чулуунууд үлджээ. Дээр өгүүлсэн Юань гүрний үед боссон таван давхар тахилгын зориулалттай чулуун суварга Жэжүд өнөө хэр буй гэж судлаачийн дурдсаныг жаахан үгүйлэн Хун андаас асууя гээд болив. Тийм сүм суварга байвал тэр бидэнд үзүүлэхгүй хэрхэн өнгөрөх билээ. Сэтгэлийг нь зовоохын нэмэр. ImageСүмийн баганы чулуун сууриудыг жаахан шинжээд орхив. Хархорум хотын туурийн баганын чулуун сууринуудтай адилхан л санагдав. Юанийн үед Солонгост Монгол хятад урчууд олноор ирж очиж байсны тодорхой жишээ энэ байх. Тогоонтөмөр хааны үетэй холбогдох цорын ганц биет дурсгал Жэжүд үлдсэн нь энэ шүү. Үүнээс эхлэн бид Монгол Жэжүгийн түүхийн улбааг тодруулан судлах болно гэж Хун анд хэллээ. Жэжүгийн археологийн судалгаа хуучин чулуун зэвсгийн үеэс эхэлдэг, эртний булш бунхны үлдэгдэл их байсан ч газар тариаланг шимтэж хуучин түүхээ мартагнасан үе цагт тариачид тэр бүгдийг бидэнд үлдээсэнгүй, тэр бүгд ихэнх нь тариалангийн талбай дор орсон шүү гээд Хун анд замын хажууд хашлага болгон эвлүүлэн өрсөн том том чулууны нэгний дэргэд очоод энэ л лав ямар нэгэн сүг зураг, бэлгэдлийн дүртэй түүхийн чулуун бичээс байх, ийм олон дурсгалуудыг бид үгүй болгожээ гэж халаглав. Жэжүгийнхний тариалдаг ногоон цайны амт Солонгосоос хальсан. Ногоон цайгаараа гайхуулна. Ногоон цайны тариалан эх захгүй мэт үргэлжилнэ. Өвлийн хүйтэн нэгдүгээр сарын энэ үед ч ногоон цайны тариалан ногооноороо зуныг санагдуулна. Жилд гурван удаа ургацаа хураан авдаг аж. Анхны цас орсны дөнгөж дараахан хураан авсан цайны амт, ааг салшгүй гэнэ. Халла уулын бэлгэдлийн зурагтай гоёмсог савалгаатай ногоон цайгаа Жэжүгийнхэн эрхэм зочдодоо дээдлэн барина. Эх захгүй юм шиг үргэлжлэх ногоон цайны тариаланг харжээ зогсохнээ бидний өвөг дээдэс энэхүү “бяцхан Хавай”-г эзэгнэн суухдаа энэ нутгийн гайхамшигтай сайхан бүхнийг хөгжүүлэн дэгжүүлээд зогсоогүй Монгол газрынхаа өвс ургамлыг хүртэл авч ирж энд нутагшуулахыг хичээж байсныг бодлоо. Морь малын өвс тэжээлээс авахуулаад Монгол хүмүүс өөрсдөө идэх уухаа хүртэл зөөсөөр байжээ. Халла уул зорих замд замын хажуугаарх өндөр өндөр моддын наагуур эмжээрлэсэн, манайд бишгүй л байдаг зэгсний төрлийн ургамал шаргалтан цайвартах нь сэтгэлд нэг л дотно санагдахад, энэ ургамал чинь юу билээ, танай ургамал уу гэхэд, Хун анд: -Чи өөрийн ургамлаа таньж байна. Бүүр Юань гүрний үед л Монголоос малын тэжээлд зориулан авчирсан монгол гаралтай ургамал гэдэг юм шүү. Оксей гэж бид нэрлэдэг юм. Хавар хамгийн түрүүнд бидэнд баяр баясгалан авчирч цагаан цэцгээ дэлгэдэг юм. Тэр үед үзвэл бүүр ч сайхандаа гэвэй.

_________________
Хайрлаад харамлаад л хамтдаа


Share on FacebookShare on TwitterShare on RedditShare on TumblrShare on Google+
Top
 Profile  
 
PostPosted: Apr.18.10 3:26 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.05.07 2:33 pm
Posts: 4307
Location: Хайрын тэнгисийн эрэг дээр
Хубилай хааны хүү Чингимийн 2-р хүү Дарамбалын хүү Хайсан хааны хүү Хүслэн хааны хүү юм.

1320 оны цагаан бичин жил төржээ.

_________________
Хайрлаад харамлаад л хамтдаа


Top
 Profile  
 
PostPosted: Apr.18.10 3:27 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.05.07 2:33 pm
Posts: 4307
Location: Хайрын тэнгисийн эрэг дээр
Юан гүрний эцсийн улирал буюу Тогоонтөмөр хааны үед Монгол, хятад бусад Азийн оронд монголын байлдан дагуулагчдын дарлал их болж, ард түмний аж байдал хүнд хэцүү болсны улмаас бослого хөдөлгөөн гарах нь улам нэмэгдэж тэр нь өдрөөс өдөрт эрч хүчээ авсаар эцсийн эцэст хятадаар төвлөсөн Юан гүрний төрийн ноёрхолыг түлхэн унагасан ажээ.
Юан гүрний эцэс үеэс гарсан бослого хөдөлгөөн ялангуяа хятадын тариачдын бослогын талаар гадаадын эрдэмтэд судалж олон тооны зохиол бүтээл туурвижээ. БНМАУ-ын түүхийн гурван боть зохиол, 1984 онд хэвлэгдсэн БНМАУ-ын түүхийн нэгэн боть зохиолд Юан гүрний хятад дахь засаг захиргаа мөхсөн учир шалтгааныг нэлээд бодитой дүгнэн бичсэн байна. Ялангуяа орос, хятадын түүхчид Юан гүрний эцсийн тариачдын бослогыг нарийвчлан судалсан чамбай бүтээлүүдийг туурвин гаргажээ.
Юан гүрний захиргааг эсэргүүцсэн бослого хөдөлгөөн монгол нутагт ч удаа дараа гарч байжээ. 1288 онд мянганы ноён Сүнсбайв удирдан бослого гаргаж өртөөний дөт замыг таслан хааж байв. 1289 онд мөн монголын нэгэн аймагт хүчтэй бослого гаргаж, төв засгийн цэрэгтэй 5 удаа тулалдсан гэдэг. Мөн 1290 онд бослого гарч албаны малыг булаан авч байжээ. 1329 онд бослого дарах монгол цэргийн дотор урвалга гарсан тухай мэдээ бий. 1347 онд Баарин аймагт бослого гарч байжээ. Энэ бүхэн нь Юан гүрний төрийн хүчин чадлыг сулруулахад зохих нөлөө үзүүлжээ. Гэлээ ч гэсэн Юан гүрний ноёрхлыг түлхэн унагаахад хятадын тариачдын бослого шийдвэрлэх үүрэг гүйцэтгэжээ.
1320 оны дундаас хятадын умард хэсэг буюу Шар мөрний сав газарт Юан гүрний захиргааг эсэргүүцсэн хятадын тариачдын бослого газар сайгүй гарах болжээ. Ер нь хятадад урьд өмнө нь гарч байсан тариачдын бослого цөмөөр ямар нэгэн шашны нэр барьж бусдыгаа уриалан дуудаж нэгдэн нийлж байгаад босдог жамтай байжээ. Юан гүрний эцсээр хятадад гарсан тариачдын бослого бас л тэр ёс жамыг дагаж шашны элдэв дүрийг тодруулан гаргах замаар хүчээ нэгтгэжээ. Энэ нь 1325 онд Хэнаньд, 1337 онд Гуандунд гарсан тариачдын бослогод тодорхой тусгалаа олжээ.
Харь монголын дарлал мөлжлөгийг 100 шахам жил биеэр амссан хятад тариачид хэзээ нэгэн цагт ид шидтэй бурхан хүн гарч ирээд ядуу зүдүү олон түмэн биднийг дарлал зовлон, гай гамшгаас эгнэгт ангижруулан салгаж жаргалын нарыг авч ирнэ. Тэгээд хятад үндэстний төр улс сэргэн тогтох юм гэнэ. Тун ч удахгүй Майдар бурхан амилж “Мин ван” төрнө гэх мэтээр өөр хоорондоо зөгнөн ярилцаж улирах цагийг харж суудаг байжээ. Яг тийм үеэр Шар мөрний сав газарт шашны баг өмссөн шашны бослогын удирдагч Хань Шаньтун гарч иржээ. Хань Шаньтун гарч ирэхээс өмнө “Цагаан лянхуа” хэмээх шашны нууц нийгэмлэгийн гишүүд бослого хөдөлгөөн гаргаж дарагдаж байжээ. 1351 он хүрэхэд Юан гүрний хятад дахь засаг захиргааны хүч нэн их суларч хааны ордны дотоод зөрчилд автан, дээдсийн тансаг бурангуй амьдрал туйлдаа хүрч их гүрний төр мөхөх тийшээ нэгэнт хазайсан байжээ. Ордны доторхи монголын язгууртнуудын хоорондох эрх тушаал булаацалдсан тэмцэл хурцаджээ. Ийм явдал Тогоонтөмөр хааны баруун гарын даамал түшмэл, их гүрний цэргийн ерөнхийлөн захирагч байсан Баяныг төрийн эрхээс шахан гаргаснаар бүр ч их болжээ. Түүнээс хойш Юан гүрний цэргийн нэгдсэн удирдлага ихээхэн зөрчилтэй болж ихээхэн сулран доройтжээ.
Хань Шаньтун өөрийгөө Майдар бурхны жинхэнэ амилсан хувилгаан болох “Мин ван” буюу Өмнөд Сүн улсын эзэн хаан “Хуйцзуны 8-р дүр” мөн хэмээн зарлажээ. Өөрөөр хэлбэл Мяла бурхан мэндэлж, монголын төр мөхөж, хятад улс сэргэн мандана гэж уриалжээ. Чухам иймээс Хань Шаньтун бол хятад орны жинхэнэ эзэн байх учиртай хэмээн зарлан тунхаглажээ.
Мөн түүнчлэн “Хань хаан нэг ч хүн алахгүй энэрэнгүй хандах мөртлөө татар(монгол), хотон хүнийг бол үлдээхгүй хүйс тэмтрэн ална” гэж зарлажээ.
Тогоонтөмөр хааны Чжи-чжэн-гийн 11-р оны 5-р сарын цагаагчин гахай өдөр буюу 1351 оны 5-р сардын 28-нд улаан алчууртны тариачдын бослого эхэлжээ. Босогчид таних тэмдэг болгон толгойгоо улаан алчуураар боосон учир түүхэнд улаан алчууртны бослого хэмээн нэрийджээ. Хань Шаньтун босогчдоо цуглуулж нууц тангараг өргөж байгаад бас илэрч Юан гүрний засаг захиргааны цэргийн хүчинд дарагдаж, Хань Шаньтуныг цаазаар авчээ. Түүний эхнэр, хүү Хань Линьэр нар зугтан нутгийн нэгэн ууланд нуугдаж байгаад Лю Футуны удирдсан улаан алчууртны бослогод очиж нийлжээ. Лю Футуны удирдсан тариачдын бослого хоромхон зуур их эрч хүч олж Хятадын умард зүгээс өмнөд зүг хүртэл өргөн уудам нутгийг хэсүүчлэн эзлэв. Улаан алчууртны бослого явц дундаа баруун зүүн хоёр жигүүрт хуваагдаж, тэд анх үедээ аль аль нь дэг журмыг зэгсэн сахисан Майдар бурхныг шүтнэ, дээрэм хийж айл өрхийг сүйтгэхгүй гэсэн уриатай байжээ. Шар мөрний хөндийгээс 3000 шахам хүнтэй эхэлсэн улаан алчууртны бослогын цэрэг хоромхон зуур 60 000 гаруй хүнтэй болтлоо өргөжив. Хятад нутагт цар хүрээ өргөн тариачдын бослого ийнхүү гарсанд Тогоонтөмөр хаан ихэд тэвдэн сандарч төрийн шилмэл цэргийн ангийг илгээхээр шийджээ. Өмнөд нутгийн бослогын цэргийн гол хүч болох Чжима Лигийн эсрэг Тогтохоор удирдуулсан торгон цэргийн ангийг явуулжээ. Мэргэд овгийн Тогтох(1314-1377) бол Баян жанжины арга тактикийг сайн сурсан, аливаа ажил явдлыг номын ухаанаар бодож төлөвлөдөг байсан хэмээн тухайн үеийн сурвалжид тэмдэглэсэн нь үзэгдэнэ. Улаан алчууртны бослогын нэг гол хүч болох Чжима Лигийн удирдсан бодлогын цэргийг Тогтохын цэрэг ирж амархан дарж чадаад чухал цайз газрыг босогчдын гараас эргүүлэн авчээ. Тогтох бослогыг дарах үедээ олон хүнийг барин авч харгислан алах буюу энгийн ард өрхөөс дээрэм хийхийг чанд хорииглосон тушаал зааврыг цэргүүддээ өгдөг байжээ. Тогтох буцааж авсан хот сууриныхаа засаг захиргааг эмхлэн, чухал чухал цайз газрын харуул хамгаалалтын ажлыг чангатган нутгийн ард түмэнтэй холбоо тогтоон ажиллаж, хаан төрийн төлөө үнэнхүү хүчин зүтгэж байтал Тогоонтөмөр хааны баруун гарын даамал түшмэл агсан Хами гэгч зальхай этгээд Тогтохыг улаан алчууртны бослогыг хүч хэрэглэж дарж удирдагчдыг нь цаазлахгүй зориуд суллан явуулж байна. Тэр ч байтугай нутгийн хятад хүмүүсийн талд орж, хаан эзнээ доромжлон муучилж сууна гэх мэт цуу тараасан худал мэдээг Тогоонтөмөр хаанд итгүүлэн үнэмшүүлж түүнийг хилсээр хаан төрийн торгон цэрэг захирах болон бусад албан тушаалаас нь залуу зандан цагт нь огцруулжээ. Тогтохын удирдсан цэрэг хэдийгээр сахилга бат сайтай, нарийн сургуулилсан монгол цэрэг байсан боловч өөрийн жанжин хэлс хэрэгт холбогдсон тул дахин Юан гүрний төрийн төлөө байлдахгүй хэмээн зүг зүг таран явжээ. Тэр ч байтугай зарим нэг нь улаан алчууртны бослогын цэрэгт хүртэл нэгдэн нийлсэн гэдэг. Чухам энэ үеэс Юан гүрний сүр хүчин буурч, нэгдсэн удирдлага үгүй, тариачдын бослогыг бараг дарж чадахгүйд хүрчээ. Ийм нөхцөлд улаан алчууртны бослого улам бүр газар авч эхэлжээ.
Зүүн жигүүртний улаан алчууртны бослого Лю Футун, Хань Линьэр нарын удирдлагын дор үргэлжлэн Жунин, Сичжоу, Гуанчжоуг эзэлж 1355 онд Хань Линьэр Хаочжоуд ирж өөрийгөө хятадын Өмнөд нутгийн нэгэн хэсгийн “хан” гэж зарлав. Иймээс Юан гүрний засаг захиргаа цэргийн их хүчийг тийш нь илгээв. Хятадын нутагт тариачдын бослого нэн хүчтэй болж Юан гүрний төр мөхөх аюулд хүрсэн тэр мөчид Тогоонтөмөр хаан зарлиг гарган, монгол цэргийн нэрт жанжин Цагаантөмөр, Дашбаатар нарыг хятад газрын эзний нутгийн хамгаалах цэрэгтэй хамтран улаан алчууртны бослогыг дарах ажлыг удирдуулахаар томилжээ. Дашбаатар Хаожоуг бүслэн байлдаж босогчдыг дарж дуусах үедээ гэнэдэж алагджээ. Тэр үеийн хятад сурвалжид Дашбаатарыг тариачдын бослогыг хамгийн зэрлэгээр дарж байсан “яргачин” хэмээн тэмдэглэсэн байна. Дашбаатар хятад газрын эзний цэргийг өөрийн талд оруулж, хятад цэргээр хятадын бослогыг дарах аргыг нарийн эзэмшсэн хүн байжээ. Дашбаатар алагдсан явдал Юан гүрний төрд маш том цохилт болж улаан алчууртны бослогыг дарахаар Хятадын өмнөд нутагт явж байлдахад хүнд болжээ. Тэр үеэс Тогоонтөмөр хаан юуны өмнө Юан гүрний умард нутгийг сайтар хамгаалж Сычуань, Юньнаныг алдахгүй барих гол зорилгыг агуулж байсан байна. Дашбаатарын дараагаар түүний хүү Бортөмөрийг өмнөд нутгийн бослогыг дарах монгол цэргийн ерөнхий жанжнаар тохоон томилжээ. Гэвч Бортөмөрийн удирдсан тамчи цэрэг хятадын өмнөд нутагт очиж босогчидтой биечлэн тулалдаж ялалт байгуулсан мэдээ сурвалжид ховор үзэгдэнэ. Бортөмөр хэдийгээр цэргийн эрдэмд сайн, их авъяаслаг жанжин байсан боловч нэр төр хөөцөлдөх дуртай, тэр талаар нарийн арга ухаан сийлдэг хүн байжээ гэдэг нь хожим тодорхой болжээ.
1262 он гэхэд Хань Линь эр, Лю Футун нарын удирдсан улаан алчууртны бослого ямар ч нэгдсэн удирдлагагүй болж, олон газарт хэсүүчлэн явж улмаар дарагдахад хүрчээ. Тариачдын бослогын цэргийн гол хүч нь зөвхөн шашны хийсвэр номлол сургаальд мухраар итгэсэн ядуу тариачид голдуу байсан учир улс төрийн талаар ямар ч нэгдэлгүй, зохион байгуулалтын хувьд ихээхэн тархай бутархай, хувь хувиа бодсон хэсэг бусаг хүч байжээ. Юан гүрний төрийн гол хүчийг сулруулсан бослогын нэг хүч бол Чжан Шичэн(1321-1367)-ий цэрэг юм. Тэрээр улаан алчууртны бослогын нөлөөгөөр 1353-1367 он хүртэл монголын ноёрхолын эсрэг бослого гарган нэлээд хүчтэй тэмцэл хийсэн байна. Улаан алчууртны бослогыг дарах гол хэрэгт Тогоонтөмөр хааны хамгийн итгэлт жанжны нэг Цагаантөмөр нэн их үүрэг гүйцэтгэж, хаан төрдөө үнэнч зүтгэж байжээ. Тэр 1352-1362 он хүртэл бүтэн 10 жил улаан алчууртны бослогын гол гол хүчийг бут цохиж, тэдний умардад давших замыг хааж байжээ. Тухайн үеийн сурвалж бичгийн мэдээнүүдийг олон талаас нь харьцуулж үзвэл Цагаантөмөр жанжин бол дан монгол цэрэг захирч байсан ба Мухулай жанжны цэрэг захиран байлдах аргыг эзэмшсэн хүн байжээ. Тэрээр босогчдын хоорондын зөрчлийг ашиглах, хятадын газрын эзний цэргийг өөрийн талд татаж ашиглах ажлыг сайтар хийдэг, монгол цэргийн байлдааны арга, уран чадварыг гүнзгий эзэмшсэн хүн байжээ. Улаан алчууртны бослогын цэрэг ч гагцхүү Цагаантөмөрөөс үнэнхүү айдаг, түүний цэргийг үзмэгц зүг зүгтээ таран зугтаадаг байжээ. Цагаантөмөрийг уйгар хүн гэж хятад сурвалжид бичсэн байдаг. Гэвч түүний бүхий л үйл явцыг үзвэл, гарцаагүй монгол хүн байжээ. 1362 онд Цагаантөмөр улаан алчууртны бослогын удирдагчид нарт хууртагдан алагджээ. Цагаантөмөрийн хүү Хөхтөмөр хар багаас цэргийн эрдэмд авъяаслаг, чадалтай хүн байжээ. Тэрээр яван явсаар эцгээсээ илүү шахам цэргийн аяъяаслаг жанжин болж алагдсан эцгийхээ хэргийг чадварлагаар үргэлжлүүлжээ. Хэдийгээр монголын ноёрхогчдийн эрх ашгийн үүднээс хятадын тариачдын бослогыг цус урсган дарж, Юан гүрний төрд шударга үнэнч үйлчилж байсан хүн бол Цагаантөмөр мөн боловч тэрээр Монголын нэрт жанжин, Монголын төр улсын гал голомтыг хэзээ ч мөхөөж болохгүй, үүрд асааж байх ёстой гэдэг сургаалийг үр хойчисдоо хүртэл захидаг байжээ. Иймээс хожим нь түүний хүү Хөхтөмөр жанжин Монгол их гүрний төлөө амь бие, билэг авъяасаа зориулж, монголын төрийг мөхөөн устгах гэсэн хятадын Мин улсын түрэмгий довтолгооныг бутцохиж баатарлагаар хамгаалсан түүхтэй билээ. 1363 он гэхэд Чэнь Юйляний бослогын цэргийг эс оролцуулбал, Лю Футуны удирдсан улаан алчууртны бослого үндсэндээ дарагдав. Гэвч удсангүй Чжу Юанчжангаар удирдуулсан тариачдын бослого Хятадын өмнөд нутгийн ихэнхийг хамран гарав. Ядуу тариачин гаралтай Чжу Юанчжан урьд өмнө гарсан улаан алчууртны бослого дотоодын нэгдэл, зохион байгуулалтгүйгээс ялагдсан болохыг нүдээр үзсэн билээ. Нэгэн зэрэг монгол цэргийн жанжин Тогтох, Цагаантөмөр нарын цэрэг захирах аргыг ихэд анхааран судалдаг байжээ. Чжу Юанчжан бослогыг зохион байгуулахдаа, дотоодын нэгдэл нягтрал, хатуу сахилга дэг журмыг юуны өмнө эрхэм болгодог байв. Мөн эзэлсэн газар орноо орхихгүй баталж хамгаалах ажлыг сайтар хийдэг байжээ. Энэ нь түүний удирдсан бослогыг үзэгдэхүйц амжилтанд хүргэжээ. Чжу Юанчжаний бослогыг гурван үе шат болгож болно. 1325, 1356, 1364 гурван он бол түүний чухал үйл ажиллагааны эхлэл мөн. Чжу Юанчжаныг бослого гаргаж байх үед Тогоонтөмөр хааны төрийн хүчин чадал ихэд суларч, Хятадын өмнөд нутгийг хяналтандаа бүтэн барьж чадах нөөц хүч үндсэндээ дуусч байжээ. 1360 он болоход хятадын өмнөд нутагт Юан гүрний цэргийн бат цайз гэж нэрлэгдэж байсан Чучжоу, Цюйчжоу хоёр л үлдээд байв. Чжу Юанчжан эхлээд энэ хоёр цайзыг бүслэн байлдав. Тэр үед Тогоонтөмөр хааны зарлигаар Чучжоуг Шимо Исунь жанжин, Цюйчжоуг Баянбух жанжин тус тус хамгаалан барьж байжээ. Чжу Юанчжаны бослогын цэрэг олон сар хоёр цайзыг бүслэн байлдсаны эцэст Шимо Исунь ялагдаж, Баянбух олзлогджээ. Үүнээс хойш Тогоонтөмөр хаан хятадын өмнөд нутгийг бүрмөсөн алдсанаа хүлээн зөвшөөрч умард хэсгийг барьж тогтоох ажил хийжээ. Чжу Юанчжаны цэрэг дээрхи хоёр чухал цайзыг эзэлсэнээр сүр хүч нь улам их болж, хятадын өмнөд нутаг бүхэлдээ түүний захиргаанд орж эхэлжээ. Чжу Юанчжан ямар ч хүчинд эзлэгдэхгүй гэж үзэж байсан Чучжоугийн бат цайзыг эзэлсэний дараа тэнд өөрийн дотны шадар жанжин, түшмэл нар болох Күнзийн сургаалийн эрдэмтэн Лю Цзи, Сун Лян, Е Чэнь, Чжан И нарыг оролцуулсан том зөвлөгөөн хийжээ. Энэ зөвлөгөөнөөр, хятад дахь монголын ноёрхолыг бүрмөсөн устгах, Хаочжоугийн өшөө хонзонг авах, монголчуудын Сычуань, Гуйчжоу, Юньнань дахь хүчийг умард эх нутгаас нь тусгаарлан барьж, улмаар бүрмөсөн бутцохих төлөвлөгөөг боловсруулжээ. Чжу Юанчжан хятадын өмнөд нутагт бослого гаргахдаа юуны өмнө нутгийн монголчуудын цэрэг, ард ялгалгүй умард зүг явуулахгүй, хэрэв явахыг оролдсон хүн байвал түүний толгойг ав гэж зарлиг буулгаад умардад нэвтрэх замыг нь яаравчлан хаасан байжээ. Тогоонтөмөр хааны зарлиг ёсоор буцаан татагдах ёстой тэр олон монголчууд нэгэнт умардад явж чадахгүй болсноос өөрсдийн бүх хүчийг Юньнаньд төвлөрүүлсэн юм. Юньнаньд бүгд 2000 гаруй монгол цэрэг цугларан хятад цэргийн довтолгооныг 1381 он хүртэл няцааж байжээ. Тэд 1381 онд ялагдан ихэнх нь хядагдаж хагас зарим нь тарж бутарсан байна. Одоо Юньнаньд 6000 гаруй монгол хүний хойч үе оршин амьдарсаар байна.
Юан гүрний хэд хэдэн чухал цайзыг Чжу Юанчжаны цэрэг эзлэн авснаар төвийн захиргаа хятадын өмнөд нутагт үндсэндээ төгсгөл болжээ. Чжу Юанчжан өөрийнхөө удирдсан босогчдын хүчийг сайтар зузаатгаж, хүч авах хүртлээ монгол жанжин Цагаантөмөр, Бортөмөр нарын цэрэгтэй шууд тулгаран байлдахаас аль болох зайлсхийж байжээ. Чжу Юанчжанаас Хөхтөмөр жанжинд хэд хэдэн удаа элч зарж, өөр хоорондоо байлдахгүй, эв журмыг сахиж, умард өмнөдыг хооронд чөлөөтэй худалдаа хийе гэж хэлүүлж байжээ. Хөхтөмөр жанжин түүний хэлүүлснийг эс зөвшөөрөв. 1362 оноос Юан гүрний ордны дотор зөрчил туйлдаа хүрч хоорондоо талцан байлдаж байсан нөхцөлд Чжу Юанчжаны эсрэг цэрэг хөдөлгөх ямар ч бололцоо байсангүй. Тогоонтөмөр хааны цэргийн ангиуд дотроос Хөхтөмөрийн удирдсан дан монгол цэргийн анги хамгийн хүчтэй, сургуультай, дэг журамтай нь байжээ. Тогоонтөмөр хаан Хөхтөмөр жанжны цэргийг хятадын өмнөд нутагт илгээж Чжу Юанчжаны хүчийг бут цохихоос гадна өмнө зүгийн монголчуудыг буцаан татах замын хаалт саадыг сэтлэх үүргийг өгсөн байжээ. Хөхтөмөр жанжин цэргээ авч хөдлөх тэр мөчид Сослан түшмэл, хаан хөвгүүн, Бортөмөр жанжин нар ордны хуйвалдаан хийж, Тогоонтөмөр их хааны амийг хороох гэсэн учир эзэн хаан Хөхтөмөрийг хятадын өмнөд нутагт явуулахыг түр зогсоон, хаан төрөө хамгаалж, хуйвалдааныг илрүүлэн дарахыг даатгажээ. Хөхтөмөр жанжин Сосланыг барьж, Бортөмөрийн цэргийг бут цохив. Тэр цагаас хойш Хөхтөмөр жанжин хаан төрийн бүх цэргийг ерөнхийлөн захирах жанжинаар тохоон томилогдож монгол цэрэг, тамчи цэрэг, уйгар цэргийн бүх хүчийг нэгтгэн мэдэлдээ авчээ. Ингээд хоёр дахь удаагаа Хятадын өмнөд нутагт очиж бослогыг дарахаар явах гэтэл хэргийн байдал ондоогоор эргэсэн байна. Хятад газрын эзний цэргийн гол хүч Ли Сыцзи урван тэрсэлж, Хөхтөмөрийн эсрэг довтолхоор бэлтгэжээ. Чжу Юанчжан өөрийнхөө цэргийн хүчийг хэд хувааж, Хөхтөмөрийн цэргийн өөдөөс тосон хэд хэдэн талаас бүслэн байлдахаар төлөвлөжээ. Хаан эцгээсээ төрийн эрх булаах гэсэн хаан хөвгүүн Хөхтөмөрт ялагдсандаа өш өвөртөлж, Бортөмөрийн үлдэгдэл цэргийг цуглуулан Хөхтөмөрийн араас нь хөөж цохих ажлыг бас хийжээ. Тийм нөхцөлд Хөхтөмөр Хятадын өмнөд нутгийн гүнд нэвтрэн орж байлдах ямар ч нөхцөлгүй болсон бөгөөд уул хэргийн үнэн байдлыг эзэн хаандаа учирлан хэлж, цэргээ умардад ухрааж, хамгаалалтын байдалд оруулжээ. Юан гүрний ноёрхогчдын дотоодын тэрхүү хурц зөрчлийг Чжу Юанчжан айхтар овжин ашиглан, хүч суларсан дээр нь бөөн хүчээр дайралт хийхээр шийдэж, 1367 онд цэргээ хэдэн замд хувааж яаравчлан умардад давшихаар тогтжээ. Чжу Юанчжан умардад довтлохдоо эхлээд хэдэн төрлийн бэлтгэл ажил хийжээ. Умардад довтлох төлөвлөгөөгөө эхлээд сайд, жанжин нарынхаа зөвлөгөөнөөр хэдэн удаа хэлэлцүүлжээ. Цэргийнхээ дэг журмыг сайтар сахиулж “Хятад айл өрхийг битгий дээрэмд”, “хатад эмс, хүүхдийг хамгаал”, “монгол, татар хүн дайралдвал үзэгдсэн газарт нь толгойг нь цавч” гэдэг зарлиг буулгажээ. Хятадын ард түмний дотор Чжу Юанчжан бол угаас бурханы хувилгаан, хятад хүний тэнгэр эзэн байх ёстой тавилантай төрсөн хүн, тэрээр хятад хүн бүрийн хувь заяаны төлөө тэмцэж, харийн монголчуудыг нутгаасаа хөөж, хар толгойг нь дэс дараалан хяргах учиртай гэдэг ухуулгыг маш их хийжээ. Мөн түүнчлэн татар-монголын хувь заяа нэгэнт дууссан. Тэд эгнэгт сөнөх тавилантай улс. Эзэн хаан нь эрх мэдлээ алдаж, гутамшигт байдалд орсон. Эцэг, хүү хоёр хаан ширээгээ булаацалдан нэг нэгийнгээ алахад бэлэн болсон. Эрэлхэг жанжин нар нь хоорондоо талцан байлдаж, сүр хүчээ эцэс болгов. Одоо муу урвасан хулгай Хөхтөмөр л үлдэв. Түүний уг гарал нь хятад хүн байсан юм. Гэтэл тэр элэнц хуланцын сургаальт ёсыг зөрчин харь монгол хаанд нохой мэт үйлчлэн зүтгэж байна. Бас тэрээр өөрийгөө угаас монгол хүн гэж гайхуулан цуурхаж байна. Хөхтөмөрийг үзэгдсэн газарт нь барин авч алсан хэн бүхэн ямар ч угсааны хүн байсан ялгаагүй бурханы оронд төрнө. Монгол хүн, Сэму(Цэнхэр нүдтэн) хүн хэдийгээр хятад хүн биш ч гэсэн бурханы тааллаар Чжу тэнгэр эзэнд үнэнч байвал хятад хүний нэгэн адил таашаан халамжилна гэх мэт ухуулга бичгийг газар сайгүй тараажээ. Сюй Да жанжнаар умард зүгийн довтолгооны гол хүчийг удирдуулжээ. Умардад хийх довтолгооны гол үзүүр эхлээд Шаньдун, Хэнань, Шэньси-г эзлэх явдал юм. Энэ гурван муж бол Юан гүрний умардын бат цайз газар байв. Дараа нь Юан гүрний нийслэл Хаанбалгасан(Дайду) хотыг бүслэн давших төлөвлөгөөтэй байжээ. Сюй Да, Чан Юйчун нарын удирдсан цэрэг 1368 оны 2, 3-р сард Шаньдунг байлдан эзэлж, дараа нь Хэнанийг эзлэв. Чжу Юанчжаны удирдсан төв хүч хятадын төв нутгийг чөлөөлж 1368 оны2-р сарын 20-нд Наньжинд хүрэлцэн ирж Их Мин улсын эзэн хаан хэмээн өөрийгөө зарлан тунхаглаж, он тооллоо “Хун-у” гэж нэрийдэв. Ли Шань-чаныг зүүн гарын даамал түшмэл болгож, Сюй Да-г баруун гарын даамал түшмэл бөгөөд цэргийн ерөнхий захирагч болгов. Нэгэн зэрэг Тогоонтөмөр хаан, Хөхтөмөр жанжин нарт бууж өгөх тухай тулган шаардах бичиг явуулав. Чжу Юанчжан хааны шаардлагыг Тогоонтөмөр хаан, Хөхтөмөр жанжин нар эс хэрэгсэв. Иймээс Сюй Да жанжин довтолгооноо улам хүчтэй үргэлжлүүлж 1368 оны 5, 6-р сард Юан гүрний умард зүгийн хамгийн бат цайз Бяньляныг эзлэн авав. Дараа нь Юан гүрний нийслэл Хаанбалгасан хотыг давшин байлдаж 1368 оны 9-р сарын 15-нд эзлэн авч, Тогоонтөмөр хэдхэн түмэн торгон цэргийнхээ гол анги, зарим бараа бологч сайд, ноёдын хамт гүрний нийслэлийг орхин умард зүг Монгол нутгаа зорин оджээ. Тогоонтөмөр хятадаас хөөгдсөн тухай тал бүрийн сурвалж мэдээнүүдийг судалж үзвэл тэрээр зарим нэг хүний муучлан бичсэн шиг Хаанбалгасан хотоо орхин явахдаа гоёмсог орд харш, үзэсгэлэнт хатад охид, үнэ цэнэтэй эд хөрөнгөндөө харамсан уйлан зугтсан биш харин хаан төр, хасбуу тамгаа хэзээ ч алдахгүй, Юан гүрнийг дахин сэргээн байгуулна гэдэг чин хүсэл эрмэлзлэлийг өвөртлөн хятадын цэрэгтэй цөөн хүчээр зориглон байлдан тэмцсээр 1370 онд нас эцэслэжээ. Тогоонтөмөр хаан Бээжингээс хөөгдсөний дараа Долнуурын сав газар сууж байхдаа Юньнаний монголчуудад хэд хэдэн удаа элч зарсан боловч амжилт олоогүй бололтой. Мөн түүнчлэн эх монгол орныхоо нийслэл Хархорумдаа очиж, цэрэг эрсээ цуглуулан сургуулилж, агт морио бэлтгэн амрааж, ард олноо тэнхэрүүлэн, хятадын зүгээс нэн удахгүй нүүрлэн ирэх ихээхэн халгаатай бөгөөд харгис түрэмгийллийг бут цохиж, эх орныхоо тусгаар тогтнолыг батаар хамгаалж хятадын Мин улсаас дутуугүй хүчтэй туурга тусгаар монгол улс байгуулж явахыг хаан хүү Аюушридар, жанжин Хөхтөмөр, бусад үр хүүхэд, ач жич, ноёд сайдууддаа гэрээслэн захисан ажээ. Иймээс Тогоонтөмөр хааныг монголын сурвалж бичигт ухаант хаан хэмээн алдаршуулан бичдэг билээ. Тогоонтөмөр хаан хятадаас хөөгдсөн тухай хошигнон зохиосон зохиол, домог яриа их байдаг. “Хятад хярд гарав, Хярсын сүүл залаа болов” хэмээн дундад зууны үеийн монголын түүхийн сурвалж бичигт гардаг нь мөн дээрхи байдлыг хошигнон дүрсэлсэн хэрэг ажээ.
1368 он гэхэд Юан гүрэн үндсэндээ мөхөж, хятадад монголын байлдан дагуулагчдын ноёрхол эцэс болсон байна. Хэрэв 1260 онд Умард хятадыг эзэлснээс тоолбол 108 жил, 1271 онд Юан гүрнийг байгуулснаас эхлэн авч үзвэл 97 жил, 1279 онд Өмнөд Сүн улсыг байлдан эзэлж бүх хятад орныг захирсанаас эхэлбэл 89 жил монголчууд хятадын төрийн эрхийг барьж байсан түүхтэй бөгөөд энэ нь 1368 онд ийнхүү эцэс болжээ.
Юан гүрэн мөхөх явдалд монголчудын уугуул эх нутагтаа төрийнхөө төвийг шилжүүлэх гэсэн тэмцэл хөдөлгөөн шийдвэрлэх үүрэг гүйцэтгэснээс гадна түүнийг бусад эзлэгдсэн улс орны ард түмнүүдийн эсэргүүцэл тэмцэлтэй холбож үзэх нь зүйтэй. Монголын ард түмэн өлгий нутагтаа улсынхаа төвийг эргүүлэн авчрах гэсэн тэдний 100 шахам жилийн шургуу тэмцэл чармайлттай энэ асуудлыг бас холбож үзэх нь зүйтэй бизээ. Ер нь Юан гүрний эдийн засаг, соёлын нэгдмэл бат үндэс суурьгүй, олон улс үндэстэн, угсаатан ястныг цэрэг зэвсгийн хүчээр нэгтгэн захирч байсан учир эцэстээ мөхөх нь зайлшгүй байжээ.

_________________
Хайрлаад харамлаад л хамтдаа


Top
 Profile  
 
PostPosted: Apr.18.10 4:45 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.05.07 2:33 pm
Posts: 4307
Location: Хайрын тэнгисийн эрэг дээр
ЦУСАН ТӨРЛИЙН ХОЛБОО

1297 онд Хубилай хааны хоёр дахь хүвүүн Дарамбалын хүү Хайсанхүлэг 17 настайдаа эцгээ даган Солонгост очоод хойтон жил нь 18 Наслай байхдаа солонгос эхнэр авч жил гаруй болсон боловч хүүхэд гарсангүй. Тэр 1298 оны эцсээр Цжу арал дээр тэнгэрийг тахин. үр хайрлахыг гуйн чулуун суварга босгов. Хоёр жилийн дараа 1300 онд хүүхэд төржээ. Тэр нь Тогоонтөмөрийн эцэг Хүслэн хутагт хаан юм. Хүслэн хаан бас л солонгос эхнэр аваад төрсөн хүү нь Тогоонтөмөр (1320 онд) ажээ. Хүслэн хаан 1329 онд монголын хаан суусан боловч-Юань улсын язгууртнууд. солонгос хүүгээр монголын гөрийг бариулахгүй гэж тэмцэлджээ. Энэ үед Тогоонтөмөр хүү найман настай байжээ. Хүслэнг хаан ширээнээс зайлуулбал хүү Тогоонтөмөр хаан суух ёстой байв. Түүнийг хаан болгохгүйн тулд

Тогоонтөмөр бол миний хүү биш гэсэн бичиг бичүүлж аваад Хүслэнг Хар хорины орчимд цөлсөн байна. I Харин Хуслэнгийн оронд түүний монгол хатнаас | гарсан хүү Рэнцэнбалыг хаан суулгажээ. Энэ

| хооронд Тогоонтөмөрийг солонгост цөлжээ.

Тэр явдлаас найман жилийн дараа Янтөмөр. | Бүдшир хэмээх хоёр түшмэл Тогоонтөмөрийг хаан \ болгоө гэсэн санал гаргахад түүнийг Рэнцэнбал

швшөөрсөн аж. Тотоонтөмөрийт Сэулээс авчран 1333 ОНД хаан ширээнд суулгажээ. Энэ дашрамд дурдахад !эуя хот гэдэг нь тэр үед Хан Ян гэдэг нэртэй байснаа. хогын дунд байдаг хонины сүүл мэт толгойн нэрээр, сүүл гэж нэрлэсэн нь хожим Сэул болсон I »еэн домог бий.

Рбгоонтөмөр ч гэсэн хаан суугаад Ки Ван Фу гэдэг хатан авс^ан байна. Энэ нь Ханжу нутгийн Ки овгоос шсан Ши хэмээх хатан байв. Энэ хатнаас төрсөн Гогоонтөмөрийн нэг охиныг (Гэн Лун) Солонгосын !', Мэн хааны хатан болгон өгчээ. Энэ нь монголоос 1ЧсоН дөрвөн хатны хамгийн сүүлчийнх байжээ. үүний шарил БНАСУ-ын Кесон хотод одоо байдаг ажээ

Гу-мэн хаан 1352-1374 оны хооронд хаан сууж

' ММВ.

Монголоос хамгийн түрүүн Хубилай хааны охин Хутаг-бэх солонгосын Чун Нер Вангийн хатан болон очсон аж. Чун Нёр Ван бол Вон-Жун вангийн хүү. Г^онжуИ ван. Хубилайд алба төлөхийн зэрэгцээ хүү Чун Нер ванг хааны ордонд барьцаанд өгсөн байжээ. Зцгий мь нас барахаар Хубилай хаан, хүүг мь солонгоеын ван болгоод түүнд охиноо эхнэр болгон в(сөн байна. Чун Нер ван, .Солонгосын ван болон

Сэулд очихдоо монгол дээлтэй байжээ. Чун Нер ван1ийн дараа Гун мог ван, түүний дараа Чун.Жон ван хаан суусан бөгөөд тэд цөм монгол эхнэртэй байсан гэнэ.

Эрт үед монгол аймгуудаас Кидан нар л солонгосчуудтай хамгийн ойр байжээ.

Манай эриний 995 онд Кидан нар анх солонгос хэлийг сурахаар тийш очсон байна. Тэндээс эргэж ирсний дараа Киданы бага бичгийг зохиосон баиж болох талтай гэсэн- таамаглал бий. Учир нь монгол хэлний могой. нохой, гахай зэрэг үгсийн "хой" "хаи" "гой"г солонгос хэлэнд Ке гэж дууддаг. Энд л хамаг учир байгаа аж. Киданы эртний хэлэнд солонгос үп их байдаг аж. Энэ бүхнээс үзэхэд монгол. солонгос хоёр эртнээс нааш цусан төрлийн холбоотойгоос гадна соёлын нягт харилцаатай байжээ

Энэ тавдугаар сарын эхээр монгол. солонгосын найрамдлын нийгэмлэгийн таван жилийн ой болж байна. Уг ойг тэмдэглэхэд ГэНСУ-ын • элчин сайдын яам их чармайлт гаргаж байгааг энд зориуд тэмдэглэе. (

_________________
Хайрлаад харамлаад л хамтдаа


Top
 Profile  
 
PostPosted: Apr.18.10 4:46 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.05.07 2:33 pm
Posts: 4307
Location: Хайрын тэнгисийн эрэг дээр
эх сурвалжуудыг нэтээс авлаа. Дараа завтай үедээ Тогоон төмөр хааны тухай өөрийн дүгнэлт үнэлэлтээ оруулнаа.

_________________
Хайрлаад харамлаад л хамтдаа


Top
 Profile  
 
PostPosted: Apr.22.10 2:38 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 10:06 am
Posts: 17768
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Тогоон төмөр хааны 12-р удмын хүн хэн бэ?
Таасан хүнд :wd: өгнө.

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
 Profile  
 
Display posts from previous:  Sort by  
Post new topic Reply to topic  [ 6 posts ] 
Энэ сэдэвийг FB зарлах

Who Likes This Topic on Facebook? 


All times are UTC + 8 hours


Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  




Copyright Asuult.NET © 2000-2014.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2014 phpBB Group.