#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jul.19.18 10:34 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 108 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 Next
Author Message
PostPosted: Dec.02.09 7:10 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Nov.09.09 9:50 pm
Posts: 1482
Location: май лайф ис муувий
монгол бичиг хэцүү, би лав бутэхгүй юм байнлээ

_________________
Усаа уусан уу ?


Top
   
PostPosted: Dec.02.09 7:15 pm 
Offline
Секси Гишvvн
Секси Гишvvн
User avatar

Joined: Jan.03.07 6:40 pm
Posts: 353
Location: Монгол Улс, Улаанбаатар хот
Ш.Чоймаа
Монгол бичиг боловсрон хөгжсөн нь

Монгол үгийг анхлан боловсруулахдаа уйгар үсгийн арван дөрвөн толгой нь монгол хэлний үг бүтээх авиалбарын тооноос арай цөөн тул хошоод, гурваад дүрсийг нийлүүлэн зарим үсгээ тэмдэглэсэн билээ. Тухайлбал ө, ү гэхэд аалеф, вав, йод гурвыг холбож бүтээжээ. Олон зуун жил монгол бичгээ сурч, сургаж ирэх явцад тэрхүү дүрс, зурлага бүрт тусгай нэр цол өгсөн нь заах аргын өвөрмөц нэгэн зүйл юм. Титэм, шүд, ацаг, өргөс, шилбэ, завж, гэдэс, сүүл, орхиц, нум, нуруу, эвэр, гэзэг, зартиг гэх мэтээр монгол бичгийнхээ зурлага, дүрс бүрийг ялган нэрлэсэн нь бичих хэрэглэлгүй нөхцөлд амаар хэлж өгөх боломжийг бүрдүүлэжээ. Жишээ нь монгол гэсэн цэгтэй, дор нь гэдэс, төгсгөлд нь дэвсгэр "л" буюу эвэр гэх болно.

Нэн эрт цагт үсэг бичгээ боловсруулсан мэргэд маань голчлон нутгийн аялгууг нэн сайтар анхаарч, нутаг нутагт нэгтгэн хэлдэг авиаг адил дүрсээр тэмдэглэсэн байдаг. Жишээ нь эрт одоогийн зарим аялгуунд үгийн эхэнд "ж" нь "я" болдог ү зэгдлийг нарийн ажиглаж, адил дүрсээр тэмдэглэсэн тул засаг, ясаг, жасаг гэж дуудах б ү рэн бололцоотой байдаг. Үе үеийн олон мэргэд монгол бичгийг засаж өөрчлөлгүй явж ирсний гол шалтгаан нь бол Төв Азийн өргөн уудам нутагт тархан суусан олон нутгийн аялгуутай монгол туургатныхаа алинд ч бэрхшээл түвэггүй ойлгогдох нарийн увдистай бичиг болохыг мэдэрснийх буй заа. Өөрөөр хэлбол монгол бичгийн авиан зүйн тогтолцоонд монгол хэлний нутгийн олон аялгуутай онцлогийг бахдууштай сайхан тусгаж чадсанд л хамаг учир байгаа билээ.

Монгол үсгийн бас нэгэн онцлогийг Ш.Лувсанвандан багш тайлахдаа: "хуучин монгол үсгийн нэг онцлог нь нэг үсэг үгийн эхэн, дунд, адагт янз бүрээр хувирдагт оршино. Ингэж нэг үсэг янз бүрээр хувирах нь эртний согд, уйгар үсэгт ч байсан юм. Нэг үсгийн янз бүрийн хэлбэртэй болсон нь үсгээр үг тэмдэглэхдээ уг үсгүүдийг бие биеэс нь салангид биш, залгаж бичихтэй холбогдон гарч ирсэн байна. Үг хэлэхэд хүний амнаас цувран гарсан авиа бие биендээ нөлөөлж, мөн нэг авиа үгийн эхэн, дунд, адагт янз бүрээр хувилдгийн адил үсгийг цувруулан залгаж бичихэд мөн нэг үсгийн хэлбэр зэрэглээ үсгийн бичлэгээс болж янз бүрийн хэлбэртэй болох нь зүйн хэрэг. Нэг авиа нөгөө зэрэглээ авианыхаа нөлөөгөөр хувирдаг бол мөнхүү авиаг тэмдэглэсэн үсгийн хувилбарт зохих тусалаа олж болох юм. Энэ учраас бид нэг авиаг тэмдэглэсэн үсгийн янз бүрийн хувилбарыг мөн нэг фонемын янз бүрийн хувилбартай харьцуулж үзэх бүрэн үндэстэй юм." гэсэн билээ.

Монгол бичиг он жилийн уртыг туулан боловсорч ирэхдээ эрт цагийн үгийн бүтцийг өчүүхэн ч алдагдуулалгүйгээр авчирсан нь чухамдаа монгол хэлний хөгжил хувьсал бүхнийг ташаагүй үнэн тэмдэглэсэн түүхэн сурвалж бичиг мэт ажээ. Орчин цагийн монгол хэлний дуудлагаас өөрөөр бичиж байгаа үг бүрийн цаана эх хэлний маань түүхэн хувьсал үгийн гарлын учир шалтгаан, үндэсний хэл сэтгэхүйн маань бүхэл бүтэн түүх байгаа гэдгийг онцлон дурдах нь зүйтэй болов уу. Учир нь монгол бичгээ сурч судлахыг хичээх болсон өнөө үед зарим шантарган гэнэн хүн монгол бичгийг одоогийн аялгуунд тохируулан өөрчилж болдоггүй юм уу? гэж хэлэх нь хааяа тохиолдох юм. Энэ бол туйлын аминчхан үзлийн илрэл мэт бодогдож мэдэх үг ээ.

Монгол бичгээр бичдэг ёсыг зөрчиж, хэлэх аялгаа баримтлан бичнэ гэдэг эх хэлнийхээ эд эсийг зэмдэглэн тайрч хаяна гэсэн үг бөгөөд түүгээр хойч үеийнхнийхээ өмнө уучилшгүй нүгэлтэн болж мэднэ. Учир нь монгол хэл, монгол бичиг гэгч гагц өнөөгийн бидний өмч биш. Өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн түм буман монголчуудын өмч учраас нэгэн үеийн бид дур мэдэн бичиг үсгээ өөрчилж засамжлан, хойч үеийнхээ эх хэл сэтгэхүйнх нь түүхнээс холтгох эрхгүй. Монгол бичиг бол монгол хэлний үгийн түүх гарлыг нягтлан тольдох толь бичиг юм. Наад захын үгээр жишээлэхэд хутга, хядах, чарга чирэх, гэх мэт үгийг монгол бичгээр хидуга, хидуху, чирга, чирхү гэж бичнэ. Эхний хоёр үгийн язгуур нь хиду-бөгөөд хядаж, хяргадаг юмын нэрийг хутга гэдэг болох нь илт харагдана. Нөгөө хоёр үгийн язгуур чир-бөгөөд чирч явдаг юмыг чарга гэдэг болох нь тодорхой байна.

Үсэг зүйн хувьд авч үзвэл, XVI - XVII зууны үе хүртэлх бичгийн хэв маяг, үсгийн зурлага уугуул согд, уйгар үсэгтэй их төстэй байсан бөгөөд тийм ч учраас энэ үеийн монгол бичгийг уйгаржин монгол бичиг гэж нэрлэх нь бий. ХVI -ХҮII зуунаас хойш, өдгөөгийн монгол бичиг үсгийн хэв маягийг олж, үсгийн зурлага, нэмэлт тэмдэг сэлт нь тогтворжин боловсорч, харь хэлний үгийг тэмдэглэх галиг үсгийн бүхэл бүтэн тогтолцоотой болж, зөв бичих дүрэм ч жигдрэн цэгцэрсэн байна. ХҮI -ХҮII зууны үед монголчуудын ном бичгийн үйлс нэн өрнөж, ном барлах, орчуулах туурвах үйл мандан дэлгэрч, сонгодог бичгийн хэл бүрэлдэн тогтжээ. Монгол бичгийн зөв бичих дүрэм жигдрэн цэгцрэхэд ХIII зуунаас эхлэн удаа дараа туурвиж ирсэн олон арван хэлзүйн бичиг, олон зүйлийн толь бичиг нэн чухал байв. Эдгээр "Зүрхэн тольт" хэмээх хэлзүйн бүтээл цагаан толгой, үсгийн дүрмийг хамарсан төдийгүй хэл шинжлэл буюу дуун ухааны олон талыг багтааж байжээ. Нэгэн жишээ татахад XIII зууны эцэс, XIV зууны эхэн үед бүтээн туурвиж байсан. Чойжи-Одсэр, монгол бичгийн авиазүй, хэлзүйн онцлогийг сайн тусгаж, үгийн эцэст үе битүүлэн орж чадах гийгүүлэгч үсгийг бүртгэн тогтоож 11 дэвсгэр үсэг гэж нэрлэжээ. Эртний монгол хэлний 11 дэвсгэр гийгүүлэгчээс 9 нь орчин цагийн монгол хэлэнд нэгэн адил дэвсгэрлэн орж байгаагаас үзэхэд тэр эрт цагт монгол хэлний гийгүүлэгч авиалбарын байрлалын чухал хуулийг нээсэн ажээ. XIII зуунаас эхлэн Саж Бандид Гунгаажалцан, Чойжи-Одсэр, Рабжамба Дагзандагва, Алшаа Дандар Лхаарамба, О.Жамьян, С.Шагж тэргүүтэн олон мэргэд, олон арван цагаан толгой, "Зүрхэн тольт" хэмээх хэлзүйн дүрмийг боловсруулсаар ирсэн билээ. XX зууны эхэн үед С.Шагж багшийн "Үсгийн дүрмийн толь" гарч, өдгөө хүртэл Өвөр Монгол, Буриад бүгд л энэ толийг зөв бичих зүйн хувьд мөрдлөг болгож байгаа юм.


Top
   
PostPosted: Dec.02.09 7:40 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй

Joined: Apr.01.04 9:35 pm
Posts: 3215
Location: Агуу Өвөг дээдсийнхээ эзэлсэн нутгуудын хаа нэгтээ
Гүй ээ хүмүүсээ асуудал нь монгол бичигийг сурахдаа биш шүү дээ. Сурах бол ямар ч асуудалгүй . бид нар 2 сар бүх мэдээллээ монгол бичигээр уншаал биччихэд аа бээ -гүй болно. Галиглаж бичих асуудлыг бол дор нь сурна гэж боджийно. Яахав гадаад хүний хувьд сурах мөн олон улсын стандартаас гажих зэрэг зүйлс маань л байна. Гол нь босоо бичлэг гэдэг маань асуудал. Мөн энийг яаж нийтэд түгээж бүх бичиг баримтыг монгол бичигээр хөтлүүлэх үү бас бүгдээрээ Монгол бичигтэн болох вэ гэдэг л асуудал. Япон-д ханзаараа сонин дээр бичихдээ босоогоор бичдэг үү эсвэл хэвтээгээр үү

_________________
Амьдрал ?


Top
   
PostPosted: Dec.02.09 7:46 pm 
Offline
Секси Гишvvн
Секси Гишvvн
User avatar

Joined: Jan.03.07 6:40 pm
Posts: 353
Location: Монгол Улс, Улаанбаатар хот
Японы сонин хэвлэлүүд ханзаараа босоогоороо хойноос урагшаа чиглэлтэй байдаг.


Top
   
PostPosted: Dec.03.09 3:31 am 
Offline
Tesseract Club Member
User avatar

Joined: Aug.23.05 8:06 pm
Posts: 2960
Location: АСУУЛТ.net
Зарим гишүүд үнэхээр мулгуу юмаа. Өнгөрсөн үе рүү гар буугаар буудвал ирээдүй чам руу их буугаар буудна гэж. Бид, залуучууд чинь л үндэсний соёлоо авч үлдэх ёстой биздээ. Өөр хэн гэж?. Би лав одоо бүрэн Монгол бичигт шилжвэл харамсахгүй.

_________________
B4 FB, JB was cool, ASUULT.Net


Top
   
PostPosted: Dec.03.09 3:49 pm 
Offline
Эх Оронч Гишvvн
Эх Оронч Гишvvн

Joined: Oct.12.08 11:55 am
Posts: 374
Dexter yag unen hellee. mongol bichigt mongol helnii tuuh baigaam. angliar bas yanz bur bicheel uuruur unshdag ingej mongolchuud shig iodiin dutagdaltai yum yarisan hun alga l baindag


Top
   
PostPosted: Dec.03.09 3:50 pm 
Offline
Секси Гишvvн
Секси Гишvvн
User avatar

Joined: Jan.03.07 6:40 pm
Posts: 353
Location: Монгол Улс, Улаанбаатар хот
Ш.Чоймаа
Монгол үндэсний бахархал монгол бичиг


"Ном гэдэг үнэхээр гайхамшиг!...Хүн төрөлхтөн өөрийн ухамсарт бүх түүхийнхээ турш номноос илүү гайхуулам, ид шидтэй юм бараг бүтээгээгүй болов уу гэж би бодох юм" гэж нэгэн ухаантан өгүүлжээ.

Тэгвэл хотол хорвоогийн оюуны соёлын оройн чимэг болсон ном эрдэнийг үсэг бичгээр туурвидаг шүү дээ. Санаагаа бичгээр илэрхийлж, хол газар үг хэлээ дамжуулах болсон нь хүн төрөлхтний оюун ухааны асар том ололт ажээ. Эрт цагт сонсогч этгээд өөр газар байгаа үед санаа бодлоо илэрхийлэх эрмзлэлийн анхных нь дээс зангидах, модонд хэрчлээс гаргах, сүг дүрс зурах тэргүүтэн болзмол тэмдэг байжээ. Монгол нутгаас элбэг олддог хадны янз бүрийн сүг зураг ч өвөг дээдсийн маань нэн эртний үеийн үсэг бичгийн эхлэл мөн. Аливаа юмны дүр зургаар бүхэл өгүүлбэрийг илэрхийлэх болж, улмаар зургийн бичиг, дүрс бичиг, утгын бичиг буй болжээ. Утгын бичгийн хөгжлийн дараагийн шат нь үет бичиг юм. Ийнхүү үсэг бичиг боловсрон хөгжсөөр манай эриний өмнөх X зууны үед газрын дундад тэнгисийн зүүн эргээр оршиж байсан Финикт анхлан авианы бичиг үүсчээ. Энэхүү анхны авианы бичиг өрнө зүг дэлгэрэн Грек, Латин цагаан толгойн үндэс болжээ. Дорно зүг дэлгэрсэн нь Арамей, Сири, Согдоор дамжин Уйгар, Монгол бичгийн цагаан толгойн үндэс болжээ. Монголчуудын эртний өвөг болох Хүннү, Сяньби, Муюн, Тоба, Жужан нар тусдаа бичигтай байсныг судлаачид нотолж байна. Мөн Кидан нар X зуунд их, бага хоёр бичигтэй байсан гэдэг. Энэ тухай үл өгүүлэн, он цагийн шалгарлыг даван туулж, монгол туургатны оюуны соёлын арвин өвийг бүтээж ирсэн монгол бичгийн үүслийн тухай өгүүлье.

Монгол бичгийн үүсэл гаралтай холбоо бүхий хоёр зүйлийн домог өдгөө бидэнд мэдэгдэж байна. Нэг нь XҮIII зууны үед Рабжамба Данзандагвын зохиосон "Зүрхэн тольтын тайлбар огторгуйн маани" хэмээх хэлзүйн бичигт "Тэр цагт Зая Бандид (Зая Бандид Гунгаажалцан) Монгол улсад аль үсгээр туслах болох хэмээн шөнө түгдам барьж эрт манагар бэлэглэхүйд нэгэн эхнэр хүн мөрөн дээрээ хэдрэг модыг тавьж ирээд мөргөвөөс, тэрхүү бэлгээр Монгол улсын үсгийг хэдэргэний дүрсээр нь эр, эм, эрс гурваар, чанга хийгээд хөндий ба саармаг гурваар зохиосон болвой" гэсэн домог юм. Энд өгүүлсэнчлэн Саж Бандид Гунгаажалцан (1182-1251) монгол үсгийг анх зохиосон бус харин тэрбээр 1243 онд 61 насан дээрээ монгол бичгийн хэлний авиа зүйн бүтээл буюу анхны зүрхэн тольт зохиосон болох нь нэгэнт тодорхой болжээ. Хоёр дахь нь "Юан улсын судар"-ын 124-р ботод байгаа Уйгар түшмэл Тататунгаатай холбогдсон домог юм. Тэнд өгүүлэхдээ: "Чингис өрнөш дайлж, Найман улс эвдрэхүйд Тататунга тамгыг өвөртлөн дайжаад баригдав. Чингис хаан ухавчлах асууруун: - Даяны иргэд, нутаг цөм миний болсон бөгөөтөл чи бээр тамга өвөртлөн хааш очмүй хэмээхэд тэрбээр: "Түшмэлийн тушаал болмой. Үхтэл сахиж, угийн эзэнд өгсү хэмээмүй. Ямар аймшиггүй өөрийг сэтгэх аж." хэмээжүхэй, Хаан зарлиг болж "Шудрага элбэрэлт хүн ажгуу" хэмээгээд тамгыг юунд хэрэглэхийг асууваас, "Аму цалинг оруулах, гаргах, эрдэмтнийг өргөмжлөх аливаа үйлд итгэмж болгомуй." хэмээсэнд хаан таалж шадар болгожихуй. Түүнээс хойш засаг зарлиг тамга хэрэглэн үүсгэж мөн түүгээр захируулав. Хаан "Чи тус улсын бичгийг нэвтэрхий мэдмүй." гэхэд тэрбээр сурсанаа өчсөн нь зарилагт нийлэлцсэн тул даруй хөвгүүд, дүү нарт уйгар үсгээр улсын хилийг тэмдэглэхэд сургагтун хэмээн захив." гэсэн байдаг. Чингис хаан Найманыг 1204 эзэлж авсан нь үнэн. Харин энэ үед монголчууд анх бичиг үсэгтэй болсон хэрэг огт биш бөгөөд алдарт зохиолч эрдэмтэн Б.Я.Владимирцовын бичсэнчлэн Чингис хаан өөрийн эзэнт улсын хэрэгцээнд ихээхэн боловсорсон бэлэн утга зохиолын хэлийг авч ашигласан ажээ. Өөрөөр хэлбэл монголын зарим аймагт хэрэглэж байсан бичгийг Чингис хаан эзэнт улсынхаа хүрээнд хэрэглэжээ. Зөвлөлтийн нэрт монголч эрдэмтэн Г.Д.Санжев энэ тухай "Ямар ч гэсэн 1204 онд Чингис хаан Найманыг бут цохиж, Найманы Таян хааны тамгыг барьж байсан нэгэн уйгарыг олзолж, түүний тусламжаар төрийнхөө бичиг хэрэгт уйгар үсэг дээр үндэслэсэн монгол бичиг үсгийг хэрэглэсэн бололтой гэсэн нэгэн домог байдаг. Гэвч хэргийн гол Чингис хаан төрийнхөө бичиг хэргийг Согдоор дамжиж, Арамейгаас ирсэн шинэ үсгээр явуулах тухай тушаал гаргасанд бус, харин Чингис хааны үед монголчууд нэгэнт ямар нэгэн хэмжээгээр бэлхэн болоод байсан утга зохиолын хэлийг хэрэглэж эхэлсэнд оршино." гэжээ. Монголчууд XIII зуунаас хол эрт уйгаржин бичгийн хэлтэй байсны гол баримт бол уйгаржин бичгийи хэл ХIII, XIV зууны монголын аман аялгуунаас ихээхэн ялгаатай байгаа явдал юм. ХIII-ХIV зууны үеийн монгол аялгууг бусад хэлэнд галиглан тэмдэглэсэн ном зохиол, толь бичиг тэргүүтнээс бид тухайн үеийн монгол үгсийн дуудлагыг олж мэдэж болдог билээ. Хэл гэдэг тийм цөөн жилийн дотор амархан-өөрчлөгддөг зүйл биш бөгөөд алгуур аажим хувьсдаг учраас бичгийн хэл нь аман аялгуунаасаа ихээхэн зөрөөтэй байна гэдэг бол тэрхүү бичгийн хэл, бичиг үсэг олон жилийн өмнө үүссэн гэж үзэх бүрэн үндэстэй юм.

Монголчууд XIII зууны үед боловсорсон утга зохиолын хэлтэй, бичиг хэрэг хөтлөх тогтсон уламжлалтай байсны нэг нотолгоо бол 1225 онд бичсэн Чингисийн чулууны бичиг юм. Уг бичээст мөр тэтгэж бичих ёс тун нарийн харагдаж байдаг.

Монголчуудын дунд "Уйгаржин монгол бичиг", "монгол бичиг", "Худам монгол үсэг" анх хэдийд, хаанаас авсан тухай сүүлийн үед эрдэмтэн, судлаач нар өөр өөрийн бодол саналыг дурдсан байна. Манай эрдэмтэн Ц.Шагдарсүрэн "Монголчууд ХIII зуунд согд үсгийг уйгараас дам авч хэрэглэсэнгүй, харин VI-VII зууны үед Монгол, Уйгар одоогийн Тажикийн дээд өвөг Согд нараас нэгэн зэрэг бичиг үсэг авсан байж бoлох баримт гарч байна." хэмээн бичсэн буй. Мөн Өвөр Монголын эрдэмтэн Данзан "Монгол бичгийн үүслийн цагийн асуудал" хэмээх шинжилгээний томоохон өгүүлэлдээ "Эртний монголын хэл аялгууны байдал, эртний монгол орон дахь бичгийн соёлын байдал, эртний монгол орны аймаг угсаатны соёлын харилцааны байдал ба хуучин монгол бичиг дэх хэлний болон үсэг зүйн онцлог зэргийг ерөнхийд нь шинжилж үзвэл, монголчууд ХIII зуунаас хол эрт согд гаралтай уйгар үегийг авч хэрэглэсэн бөгөөд бодитой цагийн талаар 805-840 оны хооронд буюу эсхүл 971-1125 оны хооронд буюу гэх хоёр цаг үед хэрэглэж эхэлcэн боломж нь өөр үеэс илүү байна." гээд түүнийгээ олон баримтаар батлахыг хичээсэн байна.

Монгол бичгийн хэл чухам хэдий үеийн ямар аялгууг тусгасан бэ? Гэдэг асуулт юуны өмнө уг бичгийг авсан он цагтай холбогдох нь тодорхой бөгөөд энэ талаар ч судлаачдын санал нэг мөр болж чадаагүй байна. Ямар боловч монголчууд согд гаралтай уйгаржин монгол бичгийг авч хэрэглэсэн нь X зуунаас наашгүй гэж үзэх үндэстэй юм. Тийм ч учраас бид монгол, бичгээ мянган жилийн түүхтэй хэмээн ярьж буй.

1616-1911 оны хооронд оршин тогтнож ирсэн Дай Чин /Их Чин/ улсын албан ёсны бичиг болох манж бичиг нь монгол бичгээс үүссэнийг дурьдах нь зүйтэй. Манжийн төрийг үндэслэн байгуулагч Нурхач хааны зарилгаар Эрдэнэ багш, Гагай заргач хэмээх хоёр хүн 1599 онд монгол бичгийг манж хэлэнд тааруулан, дусал бинт нэмэх зэргээр өөрчлөн зохиосон билээ. Эрдэмтэн судлаач нар манж бичиг зохиосон энэ хоёр хүнийг монгол хүн байсан гэж үздэг.


Top
   
PostPosted: Dec.04.09 5:26 am 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Nov.24.09 8:37 pm
Posts: 1409
saihan niitlel bolj, bugdii n l unshlaa, Deer ter deer helsen, surah bol ug n neg ih asuudal bish,manaihan negd uhamsar bhgui, bas ashiglah huree baga bolohoor surah sonirhol bhgui, tegeed deer n zalhuu, ternees ene chin zugeer l hevsliiin asuudal, harin odoo humuusiin surah sonirhliig n turuuleh n chuhal, hun bur tiim uhamsartai bolchuul hetsuu yum bish, minii ch gesen bodoj yawdag zuil bn, 100 % demjine

_________________
ᠪᠢ ᠬᠠᠯᠬ᠎ᠠ ᠶᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠬᠦᠮᠦᠨ᠃


Top
   
PostPosted: Dec.04.09 9:33 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: Apr.10.02 5:06 pm
Posts: 4350
Location: "I disagree with what you are saying, but I will die for your right to say it." -Voltaire
уйгаржин монголоор бичиж болно лдоо, гэхдээ дүрмээ одоогийн монгол хэлний
дүрэмтэй ижил болгочих хэрэгтэй гэж бодов. тэгвэл бид зөвхөн үсгээ цээжлээд
л болно шүү дээ. миний нэр жишээ нь Эрхимчихула гэж хуучин бичгээр бичигддэг
юм. 10 жилийн дараа миний нэрийг хүн ингээд дуудаад эхэлбэл утгагүй биздээ

_________________
DoRe?
Yes please!


Top
   
PostPosted: Dec.04.09 9:51 pm 
Offline
Алтан Гургалдай Гишvvн
Алтан Гургалдай Гишvvн
User avatar

Joined: Nov.28.09 3:10 am
Posts: 415
Location: ub
монгол бичиг амрхан шдээ. заагаад өхүү энтр... :mrgreen:

_________________
fly me to the mooooon


Top
   
PostPosted: Dec.04.09 10:01 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: May.15.09 6:55 am
Posts: 1796
Location: Авгай амралтанд явсан.Цэрмаагийн мэнгэтэй урууланд хошуугаа наагаад эрхэлж бна.
Крилл бичигнээс салах цаг нь болсон доо уул нь бид ямар сольж сураагүйн биш хар мянга сольжийсий штээ

_________________
Ах нь намдаа итгэдэг хүн !


Top
   
PostPosted: Dec.04.09 10:28 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач

Joined: Dec.27.04 4:41 pm
Posts: 4868
Location: УБ, Монгол
Заримдаа гардаг даа 90-ээд оны эхээрх нэвтрүүлгүүдээр хурал зөвөлгөөний анонс нь латин, крилл, монгол бичгээр бичсэн байдаг даа. Харин одоо тв-ээр монгол бичиг гарах нь бол нүдний гэм болсон. Тэгсэн нөгөөх БНХАУ-н Өвөрмонголийн өөртөө засах ороны mntv-г нэг тавиад үзээрэй ярзайтал уйгаржин бичиг гарна даа харин ч нэг.

Дүрмийн хувьд бол хуучин монголоороо байсан нь дээр гэж бодож байна.
Одоогийн энэ крилл бичгийн дүрэм хэдэн настай билээ, хуучин монгол бичиг хэдэн настай билээ. Тэгээд ч одоогийн монгол бичиг дээрх дүрмийн цоорхой нэлээдгүй байдаг. Жишээ нь: Хүний нэрний үсэг гээхгүй гэдэг хэрнээ Бямба + ын = Бямбын гээл зөрж байх жишээтэй.

Бид өөрсдийгөө Чингисийн Монголчууд гэдэг хэрнээ үндсэн түүх соёлынхоо хамгийн үнэтэй өв болох монгол бичгээрээ бичихгүй, хэрэглэхгүй байна гэдэг харамсалтай зүйл.
Энэ янзаараа өөрсдийн үнэт соёлоо хөөмий шигээ (хөөмийг БНХАУ - Өвөрмонголчууд дэлхийн соёлын өвд бүртгүүлсэн) урд хөршдөө алдаад Хятадийн бага ястаны соёл гэж дэлхийг хэлүүлэхэд хүрч ч магадгүйм.
Энэ өв соёлоо өнөөгийн залуус бид л сэргээж авч үлдэхгүйм бол хэдэн жилийн дараа үндэс язгуургүй газар газрын соёл нийлцээд соёлоороо АНУ шиг 2н хооронд юм болышүү.

Сэргээеээ гээд хөдөлвөл болышдэ.

_________________
Winners never quit


Top
   
PostPosted: Dec.04.09 10:52 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: May.15.09 6:55 am
Posts: 1796
Location: Авгай амралтанд явсан.Цэрмаагийн мэнгэтэй урууланд хошуугаа наагаад эрхэлж бна.
Chi sergeecheech bi end huleejiiye

_________________
Ах нь намдаа итгэдэг хүн !


Top
   
PostPosted: Dec.05.09 12:17 am 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Aug.27.08 9:36 pm
Posts: 1830
Location: Байх ёстой газартай байгаа бх
Хэрвээ бид крил биш монгол бичигээ хэрэглэдэг бсан бол зарим нэгэн юманд таарахгүй бсан бхаа босоо бичиг болхоор

_________________
I Want You To Be Happy.


Top
   
PostPosted: Dec.05.09 2:14 am 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Jul.11.04 8:32 am
Posts: 2010
Location: Lock'd Up
Muren wrote:
Хэрвээ бид крил биш монгол бичигээ хэрэглэдэг бсан бол зарим нэгэн юманд таарахгүй бсан бхаа босоо бичиг болхоор

юу хуцаад солиороод бгам бэ..?

_________________
www.dayarmongol.org


Top
   
PostPosted: Dec.05.09 2:17 am 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Jul.11.04 8:32 am
Posts: 2010
Location: Lock'd Up
харь орны бичигийг үтэр түргэн сөнөөтүгэй

_________________
www.dayarmongol.org


Top
   
PostPosted: Dec.05.09 2:33 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Nov.02.09 7:08 am
Posts: 729
Location: ~~Бодлынхоо ертөнцөд дүүлэн нисэж буй...
michel wrote:
Muren wrote:
Хэрвээ бид крил биш монгол бичигээ хэрэглэдэг бсан бол зарим нэгэн юманд таарахгүй бсан бхаа босоо бичиг болхоор

юу хуцаад солиороод бгам бэ..?


Хятад Японууд хойноос нь эргүүлээд уншаад бхад зохицуулаад болж л таараа
Монгол бичиг албан ёсны бичиг болох Гэрэлт өдрийг хүлээж байна :-P

_________________
FLy Me to The Moon


Top
   
PostPosted: Dec.05.09 3:18 am 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Aug.27.08 9:36 pm
Posts: 1830
Location: Байх ёстой газартай байгаа бх
michel wrote:
харь орны бичигийг үтэр түргэн сөнөөтүгэй

сөнөөгөөч тэгээд хэ хэ нэлээн хэдэн жил болно бхөө тэгэж ярьж бгаам уу дээгүүр крил үсгийг халж хаяна гж

_________________
I Want You To Be Happy.


Top
   
PostPosted: Dec.05.09 3:29 am 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: May.15.09 6:55 am
Posts: 1796
Location: Авгай амралтанд явсан.Цэрмаагийн мэнгэтэй урууланд хошуугаа наагаад эрхэлж бна.
Би энд хүлээжийе та хэд гялс зохицуулчих

_________________
Ах нь намдаа итгэдэг хүн !


Top
   
PostPosted: Dec.05.09 8:06 pm 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
User avatar

Joined: Oct.10.09 6:52 pm
Posts: 175
:hi: bi 10n jildee bas l mongol bichig uzej bsan l daa gehdee odoo osoldohgui neree mongol usltaigaa tsug bichej chadnaa odoo bol barag sanahgui bhldaa gehdee tsag zav gargaj nutagtaa butsaj ochihdoo mongol bichgiin bagsh olj dahij huviaraa sergeej uziy gej bodoj bsn yum yr ni ene hutulbur chin tegeed batalgaatai heregjine gedegt neg ih itgeltei bish bn yum buhen 2taltai bdag shig orchin uyd angli hel metiin gadaad heluud yalt ch ugui shaardlaga bolj bn manai mongoliin zaluus gadaad heliig sian surah heregtei medeelelees hotsrohguin tuld gadaad heliig sain surah heregtei ch bas mongoliin tuuhen etseg uvgudiin uv ulamjlal bolgon uldeesen ter aguu ih bichig useg soyoliig uriin urd hadagalj uldeehiin tuld mongol bichigee zaaval medeh shaardlagatai tiim bolohoor ali aliig ni suraltsah heregtei IH bichgiin bagsh Injinaashiin helsen ' Manaihani uhvar muchid humuus ooriin Mongol bichgiig sain medehgui baij gadaadiin gants hoyor ug halit mult tusuulud, undesniihee hel bichgiig basamjlan chalchih inu bui' gej helsen bdag muulaad bdag hytaduud ni hanzaa goo saihanii medremjiig deeshluuldeg setgel sanaag taivshruuldag geh met tugeer ch zogsohgui uran zuragiuudtai hanz useg bichsen gants tatalbaraa zeregtsuulen tavij delhiid bas l ulsaa tatah neg turuliin bodlogo yvuulj bhad manaihan mongol hel bichegee onigoo bolgon orchin tsagiin mongol ulsiin hoich uyiin zaluus doog tohuu bolgon ineej suuh ni uneheer zurh shimtermeer sanagdaj bn ymar ch gesen huvidaa c h atugtai mongol bichgee sergeen uzeh bolno ur huuhduuddee ch ulamjluulah bolno gedgee andgailay


Top
   
PostPosted: Dec.06.09 12:40 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Jan.06.08 12:15 am
Posts: 1312
ᠪᠤᠲᠷᠱᠷ ᠮᠶᠱᠢᠶ᠃


Top
   
PostPosted: Dec.07.09 3:46 pm 
Offline
Секси Гишvvн
Секси Гишvvн
User avatar

Joined: Jan.03.07 6:40 pm
Posts: 353
Location: Монгол Улс, Улаанбаатар хот
TSZPUN wrote:
ᠪᠤᠲᠷᠱᠷ ᠮᠶᠱᠢᠶ᠃

Харагдахгүй байнаа


Top
   
PostPosted: Dec.11.09 1:54 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Jan.06.08 12:15 am
Posts: 1312
dayarchlaliin ene huchtei tom dawalgaa manaah shig jijig ulsiig ul mor gui archij orhino.kiril usgeer bichij ehelsneer bid ene dayrchalald nuguu tahin shuteed baigaa oros ah nariinhaa door orood NEONAZI nuudad neg negeeree aluulj udur uduriig aidastai unguruunu...etssiin etsest mongol gedeg oron gazriin horsnoos archigdana ...MongolBichig bol ene dayrchlaliin erin ued bidniig ulsiin daitai uls,tusgaar uls gedgiin neriin unemleh uym shu...bid uter turgen bichih heregtei...ene bichig solih hudulguun heden jil zaartsuulah ni ogt hamaagui 5jil 50 jil baisan ch hamaagui bi MONGOL ORNIIG MONGOLIINHOO UNDESNII BICHIGT BUREN SHILJEESEE GEJ CHIN SETGELEESEE HUSEJ BN...bid kirileer bichseneer orosiin dagaar uls shig haragdaj bn...bi mongol bichig tiim sain medehgui ch gadaad hunii umnu hudlaa unen bosoogoor bicheed l suudag,uyg ni sonirhoj asuuhad bidnii bichig gej baharhaltaigaar tailbarlaj ugdug,bid bugdeeree meddeg gej bas hudlaa yridag...MONGOL BICHIG BOL MONGOL ULSIIN TUSGAAR TOGTNOLIIN NERIIN HUUDAS....


Top
   
PostPosted: Dec.11.09 3:40 pm 
Offline
Секси Гишvvн
Секси Гишvvн
User avatar

Joined: Jan.03.07 6:40 pm
Posts: 353
Location: Монгол Улс, Улаанбаатар хот
Эх сурвалж

МОНГОЛ УХААН – МОНГОЛ ХЭЛ – МОНГОЛ БИЧИГ

Оршил буюу өмнөх үг

Монгол бичиг хийгээд кирилл бичгийн тал болон хуваагдаж сөргөлдөн буй хүмүүсийн гаргаж байгаа баримтууд нь өөр хоорондоо зөрчилтэй, бүхэллэг нэгдэл байхгүй байгаа нь тэдний үзэл бодлоо “зайлшгүй” гэдгйиг нотлоход бэрхшээл учруулж байна. Хүн бүр мэдлэг боловсролдоо тулгуурласан ертөнцийг үзэх үзэлтэй байдаг бөгөөд тэр үзлийнхээ хүрээнд ниймгийн үзэгдэл юмсыг тайлбарлан ойлгодгийн адил, би ч мөн явцуу мэдлэгийнхээ үүднээс, эл асуудлаар санал бодлоо илэрхийлэн, зарим зүйлийг нэг мөр болгохыг хичээлээ.Аливаа юмс үзэгдэл маш олон талтай, түүнийг танин мэдэхэд, түүх болоод шүтэлцээг нь (логик, Ш. Дулам багшийн засаж өгсөн орчуулга) судлах хэрэгтэй. Шүтэлцээ тал тухайн зүйлийн дотоод зүй тогтол, учир шалтгааныг: харин түүхэн тал хөгжлийнх нь хуулийг нээн харуулж, дараагийнх нь үе шатын зайлшгүйн тухай ойлголтыг өгдөг. Хэдийвээр логикийн болон түүхийн ухаанд төгс боловсроогүй ч гэлээ, Монгол бичиг гэгчийг энэ талаас нь судлаад, эцэст нь хийсэн дүгнэлтээ та бүхэнд толилуулья юу гэсэн билээ.

Логик үүднээс

Ухамсар үг хэлээр дамжин илрэх учраас тэдний хооронд агуулга хэлбэрийн шүтэлцээ оршино. (Ухамсар нь агуулга, хэл нь хэлбэр юм) Жишээлэхэд: монгол хүн ширээн дээр байгуу үзгийг хараад “ширээн дээр байгаа үзэг” гэж сэтгэж, тийн хэлнэ. Харин орос хүн тодотгол хэлцийг хойно нь оруулж “ручка, которая лежит на столе” гэж, махчилан үзүүлбэл “үзэг (ямар вэ гэхээр) хэвтэж байгаа ширээн дээр” гэж сэтгэж хэлнэ. Сэтгэж буй зүйл, дүрслэл нэг боловч өөрөөр төсөөлөн зааж байна. Монгол хүн өмнө нь тодотгоод, дараа нь үзэг гэж хэлж байхад орос хүн үзэг гэж хэлчихээд дараа нь тодотгож байх. Энд сэтгэлгээний ялгаа илэрнэ.Аливаа хэл хөгжихдоо, өөрийнхөө сууриа хадгалан, түүн дээрээ үндэслэн оновчтой гадаад үгийг авч үгсийн сангаа баяжуулан хөгждөг. Тийм жишээ ч Монгол хэлэнд зөндөө бий. Судар, ном, зуух, эрдэнэ, эрдэм гээд л харь үг манай хэлэнд олон. Гэвч сүүлийн далан жилийнх шиг, ийм их харь үг орж ирж хэлэнд хүчтэй нөлөөлсөн нь үгүй биз ээ. Үй олон орос үг орж ирснийг зүй ёсны юм гэлээ гэхэд “ширээн дээр ‘хэвтэж байгаа’ үзэг” эсвэл “зогсож байгаа” халуун сав, “хэвтэж байгаа” таваг гэж ярьдаг хүмүүс бидний дунд олширч байгааг юм гэж үзвэл зохистой вэ? Энэ тохиолдолд зөвхөн хэл саармагжиж байгаа тухай ярих нь хангалтгүй, сэтгэхүй бас эрлийзжиж байна.Тэгвэл сэтгэхүйг өөрчилтөл юу тэгж сүрхий хэлэнд нөлөөлөв?Хэлэнд хамгийн идэвхитэй нөлөөлдөг зүйл бол бичиг юм. Хэл бичиг хоёрын хооронд, миний бодоход, бас л агуулга хэлбэрийн шүтэлцээ оршино. (хэл нь агуулга, бичиг нь хэлбэр) Аливаа бичиг тухайн үндэстний бичиг болохын тулд үндэсний хэлтэй нь нийцэж зохицсон, бичгийн хэлийг өөрөө төрүүлдэг. “Бичгийн хэл бий болох явц олон зуун жил шаардах бөгөөд тэр хэл тэр бичгээр өөрийгөө илэрхийлэх сонгодог хэлбэрээ олж авдаг болов уу. Бичгийн хэл гэдэг бол тухайн хэлээр уг бичигтэй зохицон явж байгаа, хамгийн их мэдээллийг логик зөв дэс дараатай дамжуулах шилдэг арга мөн тул тухайн хэлний эрхэм баялагийг агуулсан байдаг. Иймээс хэл бичиг хоёрын хооронд, бичгийн хэлээр нөхцөлдсөн нягт шүтэлцээ оршино.Үндэсний бичгийг гэтэл шууд механикаар соливол юу болох вэ?Агуулга, хэлбэрийн хооронд үл шийдэгдэх зөрчил үүснэ. Хэлбэрээр дамжин агуулгад өөрчлөлт орж, магадгүй мөн чанарт нөлөөлөхөд хүрнэ. “Сэтгэхүйг өөрчилтөл юу тэгж сүрхий хэлэнд нөлөөлөв” гэдгийг хариулт чухам энд л оршино. Монгол хэл, цаашилбал сэтгэхүй нь кирилл бичиг авсны улмаас хэрхэн өөрчлөгдснийг би ядмагхан мэдлэнгийнхээ хүрээнд жишээ татан тайлбарлая.Нэгэнтээ миний бие Анандын Амар агсны “Монголын товч түүх” номыг уншсан билээ. Тэр ном хэдийгээр сонгодог монгол бичгийн хэлээр бичигдсэн боловч би тун барагтайхан ойлгосон юм. Бүр багадаа Борис Поливейн “Ёстой хүний тууж” номыг уншихдаа “ямар хачин хэллэгтэй юм бэ” гэж гайхаж байснаа би мартдаггуй юм. Энэ ном сонгодог монгол бичгийн хэл, кирилл бичгийн шинэ хэлбэртэй зөрчилд орж байсны тод жишээ болж чадахыг хожим ойлгосон билээ. Иймэрхүү жишээг тавиад оны ном зохиолыг анхааралтай ажиглавал амархан олж болно оо. Энэ зөрчил яв явсаар сонгодог монгол хэлийг устгаж, удалгүй “МОНЦАМЭ-ийн модон хэл” бий болжээ. Бидний үе энэ хэлээр сурч хүмүүжсэн тул одоогийн кирилл бичгийн хэл огтхон ч хачирхал төрүүлдэггүуй бөгөөд харин сонгодог монгол хэл маань “эртний бүдүүлэг эриний дурсгал” мэт санагддаг авай. Бичгийн хэлээ алдсны дүнд монгол хэлний сан ядуурч, хэмнэл нь алдагдаж, эцэст нь бид өөрөө ч мэдэлгүй “и, но, так” зэрэг харь үгийг хэрэглэж байна. Зарим үед санаагаа монголоор илэрхийлэх тун хүнд байдгийн учир энэ юм. Ингэж л бидний хэл, цаашилбал сэтгэхүй маань эрлийзжиж байна даа.Эндээс үзвэл сэтгэхүй хэлээр дамжин илрэхийн зэрэгцээ, хэл өөрийгөө илэрхийлэх гол хэлбэр нь бичиг болдог хийгээд тэдгээр нь хоорондоо агуулга хэлбэрийн шүтэлцээтэй байдаг тул “сэтгэхүй – хэл – бичиг” гэх систем нэгдэл оршино. Бид бичгээ сольсноор энэ системийн цогц байдлыг эвдэж, “хэл ядуурч, сэтгэлгээ эрлийзжсэн” учраас кирилл бичгийг авч хэрэглэсэн маань үндэсний уламжлалт соёлын хувьд дэвшилд биш, ухралд хөтөлсөн хэрэг болжээ.Хэрвээ бид монгол бичгээ сэргээхгүй бол монгол хэлээ мэдэхгүй монголчууд болох нь ээ. Цаашилбал, угсаатны мөхөл, нүүрлэж, элэг нэгт буриад зоны араас “ах” нарын зүг замнаж, зуун жилийн дараа онигор нүдтэй, дугуй бор царайтай эх хүүдээ хандан “ зуу зуун жилийн өмнө энэ нутагт бид хоёр шиг төрхтэй, хүдэр чийрэг биетэй боловч мулгуудуу хүмүүс мал маллаж, хонь хагалж идэн амьдарч байжээ” гэдэг “хар домог”-ийг аль нэг хэлээр ярих болно.

Түүхэн зайлшгүйн үүднээс

Хүннү хийгээд эртний бүхий л улс өөрийн гэсэн бичиг үсгийг хэрэглэж байжээ. Монгол бичгийг хэрэглэж эхэлсэн цаг хугацааны хувьд маргаантай байдаг. Нэг хэсэг нь монголчууд XII зуунд Кидан үсгийг хэрэглэж байсан, харин XIII зуунд уйгараас монгол бичгийг авсан, тиймээс монгол бичгийн хэлний зүй нь баруун монголын аялгад ойрхон байдаг гэдэг. Нөгөө хэсэг нь Чингисийн чулууны бичгийн хэл зүйг судлаад, ийм бичгийн соёл бүрэлдэх хугацааг тооцон, уйгар, монгол хоёр нэгэн зэрэг согдоос бичиг авсан гэж нотолдог. Миний санахад, энэ хоёр баримтад зөрчилдөх зүйл алга. Тэр үед тархай, бутархай байсан монгол аймагууд заавал нийтээрээ нэг бичиг үсэг хэрэглэдэг байсан гэж нотлох аргагүй юм. Бүгд дор бүрээ тус тусын шашинтай байсны адил өөр өөр бичиг хэрэглэдэг байсан байж болох шүү дээ. Жишээ нь Найманы ханлиг уйгартай зэрэгцэж авсан уйгаржин үсгийг хэрэглэж байхад Монгол буюу Хиян аймаг Кидан үсгээр бичдэг байсан байж болох. Тэгээд л Хиян аймаг Найманыг эзэлсний дараа Киданы дүрс үсэгтэй харьцуулахад илүү дэвшилттэй, хэдэн зууны турш боловсорсон бэлэн бичиг авсан нь баруун монголын аялгыг тусгасан байсан учир “уйгаржин” гэж нэрлэгджээ.Чингис хаан Монгол бичгийг бүхий даяар хэрэглэх зарлиг гаргасан нь, дор бүрнээ хаяа манасан шүтлэг, бичиг үсэгтэй байсан ханлигуудыг бичиг соёлын хувьд нэгтгэн (сэтгэхүй – хэл – бичиг системийг харгалзвал) оюун санааны хувьд нэгтгэн нэг үндэстэн болгон төлөвшүүлжээ. Эзлэгдсэн ард түмнийг сэтгэхүй – хэл – бичиг гэсэн шатаар нэгтгэх бодлогыг Хувилай хаан бас л дөрвөлжин үсгээрээ хийсэн бололтой. Хэрэв эндүүрээгүй бол ийм санаа тухайн үеийн монголы хуульд байдаг бөгөөд “дөрвөлжин үсэг” өөрөө Юань гүрний бүрэлдхүүнд байсан бүх үндэстний хэлэнд таарч байсан баримт бий. Гэвч энэ “космополит санаа” хэрэгсэнгүй, эзэнт гүрэн задарсны дараа дахин монгол бичиг сэргэжээ. Монгол бичгийг халах дараагийн оролдлогыг Ойрдын Зая Бандид Намхайжамц бээр “тод үсэг” зохиосон явдал гэж үздэг. Тэрээр Монгол бичгийн нэг дүрсээр тэмдэглэдэг ойролцоо дуудлагатай үсгийг ялгаж, мөн урт эгшигтэй болгож өгсөн нь хэл бичиг хоёрыг ойртуулах гэсэн кирилл үсэгтэй адил үүрэг гүйцэтгэх ёстой байлаа. Гэвч тод үсэг, тухайн үеийн дайн самуунаас болоод өргөн тархаж чадаагүй билээ. Энэ үед Монгол бичигт үндэслэсэн бас нэг үсгийг Манж Чин Улсыг үндэслэгч Нурхач баатрын зарлигаар зохиосон нь манж бичиг юм. Манж нар хятадыг эзэлсэн хэрнээ монголоос яагаад бичиг авах болсон нь сонирхолтой юм. Монгол бичиг ханз үсгийг бодоход илүү дэвшилтэт хэлбэр юм. Мөн сэтгэхүй – хэл – бичгийн зарчмыг уялдуулан бодвол манж нар харь угсаатан хятадаас үндэснийхээ соёлыг хамгаалахдаа “гарвал нэгт, хэл оролцоо” монголоо түшсэн хэрэг болов уу. Яг ийм зарчмыг удирдлага болгон Өндөр гэгэээн Занабазар манж лугаа нэг үсэгт бичигтай байхыг үл хүсэн “соёмбо” үсгийг зохиожээ. Энэ утгаараа соёмбо үсэг одоо болтол тусгаар тогтнолын бэлгэдэл болсоор байна. Гэтэл соёмбо үсэг өөрөө энэтхэг гарвалтай тул шарын шашин монголд дэлгэрэх үүдийг нээж өгчээ. Кирилл үсгээр “коммунист интернациолизм”-ыг экспорлосон шиг, соёмбо үсэг “шарын шашнийг” импортлосон байна. Халхыг манжид дагаар орсны дараа соёмбо үсгийн хэрэглээ багасч монгол бичиг дахин сэргэжээ. Үүнээс хойш, 1930-аад онд латин үсэг, 1940-өөд онд кирилл үсгийн довтолгоо эхэлсэн. Үр дүнд нь, өмнө бүлэгт өгүүлснээр аажмаар мөхөх замд орсон юм.Ер нь 1911 онд Богд Хаант Монгол Улсын тамганд Нарангэрэлт, Түмэн Наст Богд Жавзундамба Хааны Тамга гэж монгол, дөрвөлжин, соёмбо үсгийг зэрэгцүүлэн сийлсэн байхыг үзэхэд, 1930-аад оноос өмнө аливаа бичиг үсгийг хаяж устгана гэсэн ойлголт байгаагүй бололтой. Гэтэл сүүлийн 60 жилийн турш бид чинь монгол бичиг соёлын бүх түүхэнд цэг тавьчихаад юу ч байхгүй юман дээр шинэ юм барих гэж явлаа шүү дээ.Ийнхүү Монголын бичиг соёлын түүхийг сонирхоход ажиглагдаж буй нэгэн зүйл нь монгол бичгийг үе үе хөндлөнгийн соёлоор үгүйсгэдэг ч, дахин боловсорч гарч ирдэг зүй тогтол юм. Үүнд хөгжлийн тухай үгүйсгэлийн үгүйсгэлийн хууль маш өвөрмөцөөр илэрнэ. Энэ зүй тогтлыг үнэн гэвэл монгол бичиг сэргэх цаг нэгэнт болжээ.Хэрвээ бид ийнхүү монгол бичгээ сэргээхгүй юм бол оюуныхаа хөгжлийн холбоог өөрөө таслах сармагчин болох нь ээ. Цаашбилбал, сонгодог зураг, абстракт урлагийг ойлгодог хэмээн соёлтойгоо гайхуулах мөртөө уламжлалт уран бичлэгийг “сүг зураг” хэмээн боддог “боловсон хүмүүс” олширч, зуун жилийн дараа тэдний нэг болох онигор нүдтэй, дугуй бор царайтай эх хүүдэ хандан “зуу зуун жилийн өмнө энэ нутагт чи бид хоёр шиг төрхтэй хүдэр чийрэг биетэй боловч мулгуудуу хүмүүс хонь хагалж идэн, мал маллаж амьдардаг байжээ” гэдэг “хар домог”-ийг их л модернист байдлаар өгүүлэх болно.

Төгсгөл буюу “Элит” хэмээгчдэд хандах нь

Дээр өгүүлснээр монгол бичгийн хөгжлийн түүхэн онцлог нь гаднын нөлөөгөөр механикаар үгүйсгэгдээд хэсэг хугацааны дараа өөрийн хууль жамаар дахин гарч ирдэг явдал юм. Яг өнөөдрийн хувьвд монгол бичиг төрийн бичиг үсгийн хувьд үгүйсгэгдээд байгаа бөгөөд энэ нь хэн бүхний мэдээжээр харь гүрний хараа хүрээнд автаж байсантай холбоотой юм. Гэвч энэ шахалт одоо нэгэнт үгүй болсон тул өвөрмөц хөгжлийн зүй тогтлоор монгол бичиг сэргэх нь түүхэн сорилт болжээ. Зайлшгүй гэдэг нь юмсын дотоод хөгжлийн зүй тогтолд үндэслэсэн, түүний өөрчлөлт хөгжлийн цаашдын хэлбэрийн баттай магадлалыг хэлдэг. Хэрвээ зайлшгүйг үгүйсгэвэл юу болох вэ? Бичгээ солихгүй бол яах вэ? Хэрэв ингэвэл зөв хөгжлийн холбоо тасарч, уг зайлшгүйг төрүүлсэн шалтгаан (сэтгэхүй-хэл-бичиг) буюу харилцан уялдсан нөхцлүүдийн цогц буруу гаж хэлбэрээр хөгжинө. Өөрөөр хэлбэл, монгол бичиг соёлын диалектик хөгжил тасарч, өмнө өгүүлсэн аажим мөхөл үргэлжилж, улмаар эх монгол хэл маань мөхөх бөгөөд үүнтэй хамт нягт уялдаа холбоо бүхий бидний мөнөөхөн хоосон дэвэргэдэг “монгол ухаан”, “монгол соёл” маань мөхнө. Ингэснээр (хаана ч билээ, хэзээ ч илээ сонссон)”500 жилийн дараа монгол мөхнө” гэсэн үг хугацаанаасаа арай өмнө биелэх болов уу гэсэн муу ёрын санаа намайг зовоодог юм.Өнөөдөр бид өв соёлоо уламжилж байна гэлцэж, морин хуурын аялгуунд бөө цамнаж сууна. Тэгсэн мөртөө монгол бичгээ муу элээд байгаа нь хэн нэгэн харь хүн монголчууд гэж эрт дээр үед ийм хүмүүс байсан гэж зүгээр хоосон дуурайж байгаа мэт инээдтэй, хөөрхийлөлтэй харагдана. Шал дуураймал.Түүний оронд, Япон, Солонгос зэрэг орны жишээгээр бичиг үсэг гэх мэт соёлынхоо голомтыг сэргээн уламжлаад, түүнийгээ хүрээлж шинэчлэх нь илүү утга төгөлдөр байх сан. Бид уламжлал-түүхэн соёл, шинэчлэл-техникийн соёлын харьцааны хувьд сүйрлийн байдалтай байгаа бөгөөд иргэншлийн давалгаанд үлдэж хоцрохын тулд үндэсний соёлоо уламжлах зайлшгүй шаардлагатай байна. Хард рокийн аянд дэвхцэн бүжиж буй залуу “оросоор биш монголоор” ярьж байвал л боллоо. Харин иргэншлийг зогсоож болохгүй, чадах ч үгүй, зогсоохыг оролдвол бүр тэнэг хэрэг болно.Адилхан монголоо алдсан хэрнээ, бид нэг нь нэгнийгээ “монгол бичиг сур” гэж хоосон дүрэмдэх нь хиймэл зохиомол харагдана. Миний нэгэн нөхрийн хэлснээр “намайг үхтэл кирилл бичгээр сонин гарах л юм даг”. Харих хойч үе маань бидний зэрэгт ирэхэд “алдсан монголоо” эргүүлж болох байсан юм сан … Гэтэл үндэстнээ үндэстэн болгон дахин төлөвшүүлэх бодлого тасарлаа.“Элит” гэдгийг би хувьдаа манай багшийн анх жишээ татан ойлгуулж байснаар “Данко” хэмээн сэтгэдэг. Данко зүрхээ сугалж, гал дөлөнд нь мөхөж буй мунхаг ард түмнээ аврагдах замыг зааж өгдөг шиг, манай элитүүд цөөн монголчуудаа оюуныхаа галт бамбараар гийгүүлэн соёрхож, үндэснийхээ соёлыг мөхлийн замаас гаргах буй за хэмээн итгэж суунам.


Top
   
PostPosted: Dec.24.09 12:24 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Sep.08.06 9:44 am
Posts: 1201
Location: шуугиан дунд, нам гvмхэн
Нэг харамсмаар зүйл нь энэ windows7 дээр traditional mongolian (PRC) гэж байгаа явдал. онцгүй ч гэсэн одоо Монгол бичгээр ганцхан Өвөрмонгол л бичиж байгаагаас хойш бухимдах ч шаардлагагүй.

Би лав нэгдүгээр ангиасаа л эхэлж үзсэн. 4-р анги хүртлээ монгол бичгээр бичиж байсан. Тэгээд л байхгүй дээ. уншиж чадах ч бичиж чадахгүй. Нэг тийм эрэмдэг. Одон тв үзэхэд ихэвчлэн уншиж гүйцэхгүй. Хурдан хурдан өнгөрнө. Сайхан ч зүйл биш л дээ.

_________________
уншиж байгаа.... www.barca.mn


Top
   
PostPosted: Dec.26.09 11:51 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Nov.24.09 8:37 pm
Posts: 1409
Хэлэнд хамгийн идэвхитэй нөлөөлдөг зүйл бол бичиг юм. Хэл бичиг хоёрын хооронд, миний бодоход, бас л агуулга хэлбэрийн шүтэлцээ оршино.
yag unen, enentei holbootoi zondoo medeelel unshsan, Amerikuud englishee Oroschlohodoo R-g tod usnhij hatuu heldeg, Kirill bichgiin durem Huuchin mongl bichgiin durmiin egshigleg chanariig ewdeldeg, deer ni oros hel shig ugsiig hatuu bolgodog, Odoogiin ene Khykhtnuur Mongol hel ch gesen yarianii helend bichgiin heliig het oirtuulah gesen shine kirill usgiin durmiin balag, Kirgiz oyutan manaid hodooniihon n eh heleeree, Hotiinhon n (Amihandaa Laguud ni elituud ni) Orosoor yarij duuldag gewuul yahuu? udkuu manaih bas tiim bolchihwiidee, Bichig bol yahiin argagui helnii Amin suns!!!

_________________
ᠪᠢ ᠬᠠᠯᠬ᠎ᠠ ᠶᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠬᠦᠮᠦᠨ᠃


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 108 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited