#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.19.18 7:50 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 364 posts ]  Go to page 1 2 3 4 514 Next
Author Message
PostPosted: Nov.10.06 6:07 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Nov.10.06 4:13 pm
Posts: 161


Юуны емне бух Монголын ах дуу нарынхаа амар мэндийг асуух нь зуутэй! Би Монголчуудынхаа эв нэгдлийг хамгаас эрхэмлэн узэх учир та бухэнд еерийн хайж олсон ба татаж авсан зуйлээ толилуулж байна. Хундэтгэсэн Ансар Аллах


Афганистан гэх тев азийн халуу шатсан арабын орны Иран улстай хил залгаа баруун хэсгийн мужуудад бидний ойрын терел Хазара Монголчууд буюу Ил хаадын улсаас улдэж хоцорсон Монгол ундэстэн амьдарч байна. Тэдний тухай еерийн мэдэж буй зуйлээ хуваалцъя гэж бодлоо.

Лалийн орнууд Монгол ба Туркийг "Талыхан" гэж нэрлэж заншжээ. Анхний талын хvмvvс болох Туркууд манай эриний 900 оны vэд Лалийн ертєнцєд орж ирж одоогийн Иран, Ирак, Афганийн болон Оросийн зарим нутгийг эзэлж улмаар одоогийн Туркийн нутагт сууршиж сэлжукууд гэж нэрлэгджээ. Нєгєє хэсэг нь Египэт, Сири, Либаний хавиар тєвлєрч Мамлукийн Султанат гэсэн улсыг байгуулжээ. Ингээд талыхан буюу Туркууд Монголчуудыг иртэлх 250 жилд царай зvс єєрчлєгдєж бас ч vгvй соёлжиж, сууршин амьдрах болжээ.


250 орчом жилийн дараа талаас дахиад Монголчууд ирлээ. Туркуудийн гаргасан зам туршлагаас ч сурсан зvйл бий байх. Хорезмиййн омголон шахийг цохиод Багдадийн халифийг сvйрvvлээд Пэрс, Иранийг Афгантай эзлээд Дэли бас хурэв. Хойд талд нь Азербайджан, Армян, Гvрж бусад уулийханг эзлээд сэлжукий Туркуудййг жаахан цааш нь шахаад одоогийн Иранийн нутагт байгаа Табриз хотод тєвлєрсєн Ил хааны гэж нэрлэгдэх улсыг байгууллаа. Энэ vед буюу Ил хааны єлзийт хаан Жэвш Рашуд Данаар Монголын тvvхийг олон хvний оролцоотойгоор бичvvлж бидэнд vлдээжээ.

Дэлхийн дийлэнх Монголын гарт орлоо. Хойд талд алтан орд зvvн Европийг, зvvн талд Зvчийн улс тєв Азийг урд талд Хубилайн Юан гvрэн зvvн ємнєд Азийг хянана. Улмаар Ил хаанийхан лал шашинд орж тvvний гол тєлєєлєгч болсон бєгєєд Монголчуудын лал шашины хєгжилд оруулсан нєлєє нь тэднийг нэгтгэж шашиныг хvчирхэгжvvлж улмаар эдгээр орнууд Монголын хууль татвар, цэргийн онолуудыг авч хэрэглэсэнээр тодорхойлогдоно. Гэвч Хvлэгv хаан буюу Абу сайд хааны vхэл 1360 онд Ил хааны ордныг задалж олон бие даасан жижиг улс vvсжээ. Гэсэн хдий ч Иран дах монгол угсааны олон жижиг улсууд хэдэн зуун жил оршсоор байсныг Ираны тvvхийн номнуудаас харж болно. Энэ vеэр Персvvд ба Туркууд жаахан сэхээд авч, Узбекvvд ч мєн хєл дээрээбосоод ирэхээ болжээ. Гэхдээ бас л болоогуй байж. 1380 онд Самаркандад Монгол угсааны нилээн Тvрэгжсэн алтан ургийн хvргэн Тємєр хаан хvчийг олж байлаа. Тvvнийг олон улс булаацалддаг боловч тэр єєрийгєє Монгол гэж тооцдог нилээн Тvрэг цус холилдсон ч алтан ургийн хvргэн буюу курган гэж тэндээ монголчуудад дуудагддаг тvvгээрээ их бахархдаг тэр ч утгаараа алтан ургийн хvн биш боловч монголчуудын дэмжлэгийг олсон ажээ. Буцаад задарсан олон жижиг улсыг нэгтгэж 1400 он гэхэд одоогийн Афганистан, Пакистан, Энэтхэгийн хойд тал Иран, Ирак( арабийн ертєнцийг араб хэлээр ярьж бичдэг Сири, Либан, Иордан, Египэт, Арабийн эмиратууд гол тєлєєлєгч бєгєєд арабийн гол хvч Багдадийн халифатийг бут цохисон нь арабуудын хvчийг олон зуун жилээр сулруулсан юм гэжээ) Азэрбайджань Узбекстан болон уулийханийг бvгдийг нь нэгтгээд баруун талд Туркийн Анатолий хотод хvрч Мамлукийн туркийг дараад цаашлан одоогийн Израйл Сирийн маргалддаг Голань єндєрлєг дээр сэлжукийн туркийг Египэт лvv ухраажээ. Сэлжукийн туркvvд 1260 онд Чингисийн цэргийг, 1400 онд Тємєрийн цэргийг, 100 жилийн дараа Бабурийн цэргийг дамаскт зогсоосон эрэлхэг дайчид боловч Туркийн тvvхчийн бичсэнээр Монголчууд тэдний хvчийг сульдааж тэд улмаар Мамлукийн туркvvдийн эрхшээлд оржээ. Хэрэб тэр Египэтийг эзэлсэн бол одоогийн лалийн ертєнц тvvний гар дор бvрэн орох байжээ.

Энэ vеийн талаар Сирийн тvvхч "Талын хvмvvсийг талыхан буюу Туркууд Монголыг Сирийн нутаг дээр зогсоосон юм гэжээ. Тэд хоорондоо цэргийн тактик засаглал, ахуй, соёл, хувцас, царай зvсээр тун бага ялгаатай байлаа...," гэж бичжээ. Ингээд Тємєр хаан эзэлсэн газраа єєрийн хvмvvсээ суулгаад фэрганийн тал руу буцлаа. Одоо тvvнд єєр нэг зорилго байв. Энэ бол хятадийг дайлаар мордох. Хятадууд монголчуудыг 1340 оны орчим хєєж явуулаад нилээд хvчирхэгжиж амжсан байлаа. Энэ vеийн хятадын тvvхийн ном дээр тэд Тємєр хаанаас айж сандарч байсан тухай их тод дурсчээ. Гэвч хятадууд азтай байж. Тємєр хаан 1405 онд дайнд бэлтгэж байгаад нас баржээ. Тvvний бунхан одоог хvртэл Самаркандад байсаар байна. Тємєр хааны vхлээс хойш Лалийн ертєнц хуваагдаж эхлэв. Монгол угсаанийхан ч тэр, Пэрс туркууд ч тэр тус тусын жижиг улсыг байгуулж эхэллээ. Гэвч энэ vед Монголчууд бас л хvчтэй Монголын энерги бас л зарцуулагдаж дуусаагуй байв. Євєєгєєсєє 100 жилийн дараа Тємєрийн ач хvv Бабур Самаркандад хvчийг олж эхэллээ. Буцааж их улсыг байгуулах зорилго тvvнд байв. Тэр зорилгоо авга ах нараасаа Кабул, Гэрат, Кандагарийг салгаж одоогийн Узбекийн нутагтай нэгтгэснээр эхэлсэн юм. Энэ vед Афганийн эдгээр хойтууд монголчуудын гар дор худалдааны том тєвvvд болон цэцэглэж байлаа. Ингээд Кабулд тєвлєрч улмаар Пэрс дэх Пэрс ба Монгол жижиг улсуудыг нэгтгэж Тємєр хааны буюу євєєгийнхєє замаар уулыхан буюу Азэрбайджан, Гурж, Армян цаашлаад Туркийн Анатолий хотийг дайлаар мордож дахиад л Сирийн нутаг дээр хvчтэй эсэргvvцэл vзээд цааш байлдалгvй буцжээ.

Тvvний зорилго энэтхэг байлаа. Євєє Тємєр хааны Дэли-г захируулж орхисон жанжин vр сад єєрсдийгєє Хир хаан гэж єргємжлєєд бие даажээ. Тvvний эрхийг халсан зарлиг гаргахад тэрээр байлдая гэжээ. 1525 онд олон зуун заан бvхий Ибрахимаар удирдулсан Хир хааний армийг бутцохиж Дэлийг эзэлжээ.

Ингээд Монголчууд Афганистан ба Узбекстан Энэтхэгт тєвлєрсєн Их Могул улсыг vндэслэлээ. Энэ vед хойд талд Алтан ордныхон сулдаж байлаа. Москвагаас урагш 200 км орших Куликовийн талд 1380 онд цохиулсан Алтан ордыхон Астрахан, Казань ба Кримд тєвлєч байлаа. Дєнгєж 1480 онд л Оросийн Иван ИЙЙ Монголийн дарлалыг тєгсгєл боллоо гэж зарласан бєгєєд тэр хvртэл татвар тєлсєєр байжээ. Казань Астраханийхан 1550 оны vед л Оросын эрхшээлд оржээ. Харин ногой татар буюу нохой татарууд болохоор бvр 1700 оныг хvртэл бие даасан байдалтай байсаар Оросын эрхсээлд оржээ. Кримийн татарууд харин Оттаманийн эрхшээлд 17 зуунд орж, улмаар оросийн эрхсээлд оржээ. Кримийн татарууд 18 зуун хvртэл Орос Украйнаас боол олзолж турк лvv зардаг байсан тухай бичигджээ. Энэ vеийг хvртэл тэд хvчирхэг хэвээр байжээ. Буцаад Дэлиг харвал Бабур хаанй Их Монгол буюу пэрс дуудлагаар Их Могхул эсбэл Их Мугхул гэж дууддаг улс Монголийн хvч хаашаа шилжсэнийг харуулна. Тэдний ємнє хатуу ширvvн 300 жилийн нас угтаж байлаа. Бабур байлдан дагуулагч тодийгvй сайн удирдагч байснаараа Тємєр хаанаас ялгарсан юм. Тємєр хааныг сайн байлдан дагуулагч болохоос тєрийн удирдагч байж чадагvй гэж нэгэн тvvхч дvгнэсэн байна билээ. Бабур єєрийн дурдтгалыг бичиж ур удамдаа vлдээсэн нь одоог хvртэл хадгалагджээ. Тvvний дуртгал нь Их Могул гvрнийг удирдах vндсэн номлол болж чадсан гэж дvгнэгжээ. Гэвч Бабураас хойш Их Могулийн хаадууд тvvний бичсэн гэрээслэсэн олон зvйлийг огт хайхраагуй юм гэжээ.

Их Могул гvрэнд урвалт шарвалт, эрх мэдлийн дайн, архидалт энэ 3 бол тvvний хvчийг олон удаа сулруулж байсан юм тэр vр удамдаа ч сэргийл гэж гэрээсэлсэн юм. Гэвч монгол генд кодлогдсон энэ шинжvvд Их Могулын тvvхэнд мєрєє vлдээсэн юм . Ердєє л Бабурын дараах хvv Хумиян хаанийг Кабулд байсан тєрсєн дуу Карим нь Энэтхэгийн жанжинтэй нийлж Делийгээс ховхолж тvvний охид нь зах дээр доромжлогдож хєвгvvд нь засуулж дайнд олзлогдсон дээдсийн гэр бvлд халддагvй тухайн vеййн журмыг эвдэж байсан нь зєвхєн нэг жишээ юм. Энэ vед Монгол эмэгтэйчvvд эвлэрэх эвдэлцэхэд ч мєн олон vvрэг гуйцэтгэж байсан жишээ байна. Харин Хуимян хаан Каримийг бутцохиж нvдийг нь сохлоод орхисон гэдэг.

Могул гvрний 2 дах хаан Хумиян одон орныг сонирхогч бичгийн их хvн байжээ. Тvvний шатнаас нь унаж амиа алдсан номын сангийн барилга Делид одоо хvртэл байдаг юм байна. Тvvний дараагийн хаан акбар бол хvчирхэг улс тєрийг товхинуулагч байсан бол тvvний хvv Жалангир хаан урлагийн олон бvтээлийг vлдээж бас архичин нэр зvvж байжээ. Тvvний хvv шах Жалан єєрийн хайрт хатандаа Таж Махалийг босгососн ажээ. Сvvлчийн хаан Арангзэуб бол байлдан дагуулгч байж. Тvvуний vед 1705 он гэхэд Могол гурэн одоогийн энэтхэгийг бvхэлд нь Энэтхэг Пакистанийн булаацалддаг Кашмириг мєн Пакистанийг Афганистантай хянаж байсан юм. Их Могулын ордны дээдсийн хэл Монгол -Турк хэл байлээ. (монгол ба турк хэл нэг хэлний аймаг буюу алтай аймгийн хэл болно)

Тvvний Монгол иргэд нь дээрх улсуудад мєн Иранд нутаглан амьдарсаар байгаа тэдний нэрлэдгээр Хазара буюу Мянгатийхан гэх 6-7 сая монгол-турк-пэрс холилдсон хэлээр ярьдаг Монгол царайтай, мал аж ахуй газар тариалан эрхэлж амьдардаг ажилч хєдєлмєрсєгєєрєє хєршvvддээ гайхагддаг єєрсдийгєє эзэн Чингисийн удам гэж бахархадаг цагийн эрхээр тасарсан бидний цусны тасархай ажээ.

Одоо харин афганистан дах Хазара нар адил шашины урсгал бvхий Иран Туркээс дэмжлэг авдаг гэжээ. Их Могулийн хаадын vлдээсэн уран барилгын хэдэн зуун бvтээл Могул архитекторийг шингээж єнєєг хvртэл vлджээ. Их Могул номын зохиолч эдгээр 7 хааныг эзэн хаан ба урлагийн их зvтгэлтнvvд гэж дvгнэжээ. Могулын 7 дах хаанаас 1707 -1740 оны хооронд 4 хаад зvй бусаар эрх мэдлийн дайнд амиа алджээ. vvний шалтгаанаар Могул гvрэн хvчин сульдсаар байжээ. 1720 онын vед Оттаманийн эмпирэ буюу Туркууд улам хvчирхэгжиж оргилдоо хvрсэн байлаа. Тэд одоогийн Египэт, Сири, Либан, Ирак, Иран, уулийн улсууд буюу Азарбайджан, Армян, Гvрж бусад жижиг vндэстнvvд Югославийн холбоны улсууд, Молдав, Румин, Блгар, Унгар мєн Кримийн Монгол ханатийг багтаасан улсуудыг хянаж байлаа. Тэд 1700 оны орчим Вена хотод ялагдсан нь тэднийг Европ руу цааш дайлахыг зогсоожээ.

1700 он гэхэд Иран дах Сафабидийн хаант улс Туркийн эрхшээлд орсон нь Могулын хаант улс Оттаманийн эмпирэ хил залгахад хvргэжээ. 1740 онд Оттаманийн туркууд Пелиг эзэлж Могулын хаант улсын элбэг баян эрдэнэсийн санг тоносон нь тод тэмдэглэгдэж vлджээ. Сонирхолтой нь Бабур хааны нэгэн vнэт дэлхийд нэртэй диамонд явсаар Англичуудийн гарт орж одоо Лондонгийн нэгэн музейд байдаг юм байна. Энэ vеэс Могулын хаант улс мєхєж эхэлжээ. Улмаар тэд Английн эзэмшилд Энэтхэг улсыг хvлээлгэж єгсєн ажээ. Одоо лалын ертєнцєд Португали, Франц, Холланд зэрэг єрсєлдєгчєє ялж чадсан Английн колонийн уе эхэлж байлаа.

Английн хатан хаан Викториа 68 жил тєр барьж Английг колонийн их эзэмшигч гvрэн болгоход чухал vvрэг гvйцэтгэжээ. Англи улс Энэтхэгийн ємнєд хэсэгт худалдааны зорилгоор байгуулагдсан ийст Индиа гэдэг сомпаниар дамжуулан колонийн бодлогоо хэрэгжvvлжээ. 1860 онд Моголын сvvлчийн хаан Их бБитанийн ивээл энэ компаний асрамжинд дор байсаар Бирмд нас бржээ. Англичууд 1820 оны vед єєрсдийн анхны тагнуулуудаа худалдаачин эмчийн дvрээр Афганистанд илгээж эхэлжээ.

Тэд ч дурсамжиндаа дэлхийн хамгийн аймшигт дээрэмчидтэй улс гэж Афганийг тэмдэглэхийн хажуугаар Кабул хотийн сайхныг магтаж тvvнд дурласаар зарим нь Афганд амиа алджээ. Єнєєдрийн Daily Mail сонин дээр Тартар нvvдэлчний дvрээр Афганистанд нэвтэрсэн Англи тагнуулын 1800 оны адал явдлыг бичжээ.

Афганистанд явуулах Английн бодлогыг тэдний тагнуулууд Хэрат хотыг захирч байсан Камран гэх хазар эрийг дэмжиж улмаар тvvний гарын дор Афганийг нэгтгэх, нэгтэгсэн Афганийг ивээлдээ авснаар Иранд єєрийн нєлєєг нэмсэн Оросын хvч Афганд орж ирэхээс сэргийлэх зэргээр тододрхойлж байжээ. Улмаар Афганистан, Орос, Британийн завсрын бvс буюу буфэр орон болжээ. Энэ бодлого vндсэндээ Могулийн эзэнт гvрнийг Их Британийн ивээлд оруулсан аргатай тєстэй юм. Мєн эндээс Афганистанд 19 зуун гэхэд Хазара буюу Монголчууд хvн амын 50 %-ийг бvрдvvлж хvчтэй тєлєєлєлтэй байсныг харуулж байна.

Афганистанд Английн анхны цэрэг 1840 онд оржээ. Энэтхэг, Англи цэргvvдийг Афганчууд хvлээж аваагvй юм. Улмаар гэр бvлийн хамт 17000 хvн 1842 онд Кабулаас ухарч Жалалабад орох гэж яваад замдаа бvгд алуулж 1 хvн амд vлдсэн нь Английн колончлолын тvvхэн дэх эмзэг толбо ажээ. Харин vvний єшєєг Афганийн гар хєлєєр дамжуулан Хазара нарыг аймаглан устгасан тухай Хазара вэб дээр бичигдсэнээр 2-3 сая Хазара хvн алагдаж улмаар Афганд тэд байр сууриа алдаж эхэлжээ.

1992 онд Оросын талыг барьсан Нажибуллаг умардын эвсэл унагаж тэдний удирдагчид Раббань болон Массоод нар олон хазар хvнийг хядсан бол Талибууд Хазара-ийн удирдагч Мазарийг хэлэлцээ хийнэ гэж уриад нисдэг тэрэгнээс шидэж алж улмаар хэдэн зуун Хазара хvнийг (Талибуудийн баримталдаг лал шашиний шит ба хазар нарийн суннь урсгал лалийн шашиныг ундэслэгч Моххамэдийн залгамжлагчийг тvvний хvv ба хvргэн гэдэг дээр санал зєрдгєєс биенийгээ хvлээн зєвшєєрдєггvй юм) устгажээ.

Ийнхvv Лалийн ертєнцийг захирч байсан Монголчуудын vр сад єнєєг хvртэл байсаар байж хатуу ширvvн он жилvvдийг давсаар байгаа ажээ. Монгол улс Солонгос, Вьетнам, Орос зэрэг улсуудад дайны vед ч сvvлийн vед ч тусламж vзvvлж ирсэн туршлагатайн хувьд эдгээр цусны тасархай Монголчууддаа єнчинг нь асрах , залуусыг нь нутагтаа сургах зэргээр боломжоороо туслах боломжтой байх.


Top
   
PostPosted: Nov.13.06 5:07 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Nov.10.06 4:13 pm
Posts: 161
Монгол Ах дуу нарынхаа амар амгаланг эрэн мэндчилье!!!
Би, Монголынхоо эв нэгдэл, хучирхэгжил батжил бэхжилтийг туйлын ихээр хусэж чин сэтгэлийн гунээс энэхуу сэдэвийг нээж буй!
Бидний Монголын иргэн бур санаж явахад илуудэхгуй, бидний цусан терлийн ах дуу болох Хазара Монголчууд Афганистанд амьдран сууж байна. Тэд 19-р зуунд афганистаны хун амын 50% эзлэн томоохон телеелегчтей байсан бол тэд енеедер едер ирэх тусам цеерен устаж байна!
Буриад-Монголын автономит улсыг орос ах нар таслан хувааж олон хэсэг болгосоноос тэд енеедер бас л устаж байна.

Би энэ сэдэвтээ та бухнийг Монгол ундэс угсаагаа мэдэж туунийгээ сахин хамгаалж байгаасай хэмээн тасран холдсон ахан дуусийнхээ тухай еерийн мэдсэн болон татаж авсан зуйлээ чадах чинээгээрэй бичих болно.
Бас та бухэн мэдэж буй зуйлсээ нэмэр болгохыг хичээнгуйлэн гуйя! Монголчууд биднийг евег дээдсийн ариун сунс, онгон шутээн догшин хар сулд ивээг!


Top
   
PostPosted: Nov.13.06 5:34 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Nov.10.06 4:13 pm
Posts: 161


Тэд мусульман шашинтай ч араб эрчvvд шиг эрvv амаар нь бавайсан сахал ургадаггvй тул бусдаас ялгардаг. Євєг дээдэс Чингэсийн монголчууд тэртэй зvvн зvгт оршдог гэсэн. Бидэнд тусламжийн гараа хэзээ сунгах бол. Холын хамаатан минь биднээс хавьгvй хvчирхэг хєгжилтэй байж таараа хэмээн єєр зуураа хазарчууд ярилцдаг гэнэ билээ.


Энэ таталтыг би денгеж саяхан олж энд тавьсан болно. Бидний ахан дуус биднийг мартаагуй байхад бид бараг Хазара гэж хэн юм гээд явж байдаг. Таньдаг мэддэг хумуусээс "чи хазарууд гэж хэн болохыг мэдэх уу" гэхэд огт мэдэхгуй гэдэг. Харин тэд едий олон зуун жилийн турш эх Монгол хэлээ мартаагуй байгаа нь хамгийн бахархалтай бегеед бидэнд сургамж болох явдал билээ! Энэ сэдвийг узэж буй эрхэм ах дуу нар минь нэгдэх цаг болж байна. би энэ бухнийг ямар нэгэн нам улс терийн сонирхолын ууднээс биш Монголчуудыг эв нэгдэлтэй байгаасаа гэсэн сэтгэлээр бичсэн болно. Энэ удаа та бухэнд сонирхолтой байх болов уу хэмээн Афганистаны дайнд оролцож байсан нэгэн халимаг Монгол ахмад дайчны дурдатгалаас толилуулъя!
Жич: Орос хэлнээс орчуулж амжсангуй яаруу сандруу тавьсан учир гунээ хулцэл ечье!

Июнь 1987 года. "Ровно неделя, как прибыл в родную роту (был в отпуске)... Вечером уже ушел в горы. Снова ощутил знакомую тяжесть своего автомата. К сожалению, как и на всякой войне, бывают жертвы. У меня в этот выход погиб солдат... Тяжело, обидно и горько. Жалко парня. До невозможности жалко... Отпуск вспоминаю как о чем-то далеком".
Декабрь 1987 года. "... Вернулись с гор. Там холодно. Задачу выполнили... На днях Новый год. Но я в это время буду в горах... Привязан чем-то к Афгану. Хочу, чтобы афганцы жили в мире... "
Краткие, лаконичные, но емкие строки. Сразу видно, что писал военный. Ничего лишнего. Позже я спрашивал у Нарана Улановича, рассказывал ли он что-нибудь о встрече с хазарейцами. В ответ было краткое - нет.
- Выйдя к склону очередной высотки, разведчики присели отдохнуть. По привычке заняли круговую оборону. Курить нельзя. Можно лишь сделать глоток воды.
Вдруг из-за валуна выскочил маленький смуглый мальчишка и крикнул: "Шурави, менд, ямаран бяянчи", - засмеялся и тут же убежал. Мне на мгновение показалось, что я в Кетченерах или в Яшкуле, - вспоминал Геннадий Шалхаков, - я был готов к любому бою, но от такого... растерялся и вслед мальчишке крикнул: "Кембчи, хамаhас ирвчи?" - но его и след простыл. В то время я уже немного говорил на пушту и дари (афганские диалекты персидского), и мои товарищи подумали, что я говорю на их языке, но я был буквально в шоке, - откуда здесь калмыцкий мальчишка? " Пока думал, он прибежал снова и, подойдя ко мне, сказал: "Чамаг мана аксакалмуд кюляжяня, йовий!" Я встал и пошел за мальчишкой, ничего не понимая.
Недалеко был их кишлак. На дастархане сидели старики. Головные уборы из хорошего каракуля, но верх почему-то из желтого шелка. Приветливо, мешая калмыцкий, монгольский и дари, поздоровались, меня угостили зеленым чаем, разговорились. Я спросил: "Откуда здесь калмыки? " Они ответили: "Мы не калмыки, мы - хазарейцы. А сюда пришли еще во времена великого и непобедимого Чингис-хана, мы - их потомки, поэтому сохранили язык, обычаи и традиции. "
Язык их сохранился на уровне 13-14 веков, поэтому некоторые слова я не понимал, но догадывался по смыслу. Лишь слушая древнюю речь понял, почему мы в недавнем бою остались живы. И на миг, представив неукротимые монгольские тумены, подумал, вот с какими воинами не страшно было бы идти в бой.
В подтверждение сказанным словам Геннадия Шалхакова, я нашел в газете "Совершенно секретно" № 1 от 2002 года о современных хазарейцах такие строки: "В провинции Каписа мне довелось наблюдать учения так называемого хазарейского батальона. Вглядываюсь в бесстрастные лица солдат. Их раскосые глаза пусты. А им, быть может, завтра снова в бой. Оттого безразличие к возможной смерти выглядит неестественным и пугающим. Дикие и жестокие, среди других национальностей, населяющих страну, они всегда считались низшей кастой... И готовы воевать против талибов и умирать во имя призрачной идеи создания своего государства - Хазараджат".
Так что это за народ - хазарейцы? Советский и Новый энциклопедический словари этому народу посвятили лишь по 2-3 строки, в которых говорится, цитирую: "Хазарейцы (самоназв. - хазара), народ в Афганистане (1,7 млн. чел.1995) и Иране (220 тыс. чел.). Язык иранской группы. Верующие - мусульмане-шииты". Скромно и фактически ничего не сказано.
Известный монголовед БЛ. Владимирцов, в своей книге "Чингисхан", изданной в 1922 году, пишет, что после убийства его послов "Потрясатель Вселенной" начал войну против Хорезмшаха Ала-ад-дин-Мухаммеда, которому принадлежали Туркестан, Афганистан и Персия. Кстати, нужно отметить, что именно Чингис-хан ввел обычаи - всегда беречь и охранять послов, который неукоснительно соблюдается и по сей день во всем мире. С 1219 по 1222 год, разгромив противника, Чингисхан вернулся в родной нутуг, оставив гарнизоны на завоеванной территории.
В годы войны ЦК Народно-демократической партии Афганистана для высшего руководства советской армии подготовила брошюру "Особенности национальных, родо-племенных отношений в афганской обществе и его армии".
Солидный раздел посвящен хазарейцам. Здесь говорится: "Хазарейцы, третья по численности этническая группа, представляет собой потомков монгольских завоевателей, поселившихся на территории Афганистана в XIII веке. Они проживают в основном в центральной части страны - Хазариджате (район включает провинции Гур, Узурган, Бамиан), а также в ряде крупных городов - Кабуле, Кандагаре, Мазари-Шарифе и Балхе. Общая численность - около 1,5 млн. человек. Говорят на особом диалекте таджикского языка (хазарачи). Наиболее крупные племена хазарейцев такие, как джунгури, проживают на обширной территории западных районов - Хазариджате (Центральный Афганистан), в южной части страны (Узурган), на севере (племя данкундов), северо-востоке (данвали, як-ауланги, шейх-али) и на востоке (бехсуд).
Хазарейцы долго сохраняли независимость. Только в 1892 году афганскому эмиру Абдурахману удалось покорить Хазариджат с помощью пуштунских кочевых племен
Здесь нужно обратить внимание на провинцию Бамиан, где находились древнейшие статуи Будды, высотой 35 и 53 метра, которые были взорваны в прошлом году талибами.
Еще наше внимание могут привлечь такие названия племен, как джунгури, что, очевидно, означает "зюнгары" и "бехсуд". Среда дербетов Калмыкии есть такой аран, который называется "бексюд". Вполне возможно, что с одними из представителей вышеназванных племен Геннадий Шалхаков встречался в Афганистане.
Ученый В. Кисляков в журнале "Советская этнография" в №4 от 1973 г. опубликовал статью "Хазарейцы, аймаки, моголы" (к вопросу об их происхождении и расселении), - где говорится: "Проблема этногенеза хазарейцев издавна привлекала внимание исследователей. Интерес к этому народу объясняется, прежде всего, его наиболее ярко выраженной монголоидностью, среди всех народов, говорящих на иранских языках...
Важно подчеркнуть, что само название хазарейцев связано с числительным "хазар", что на персидском языке означает "тысяча". А в эпоху монгольской экспансии этот термин означал отряд воинов в 1000 человек. Вообще же большинство народных преданий связывает происхождение хазарейцев с Чингис-ханом и его преемниками... Уже В. Бартольд называл хазарейцев "иранизированными монголами". Г. Шурманн считает, что после истребления Тимуром войск чагайтайского царевича Никудера, хазарейцы продвинулись на восток, современный Хазарджат, и там осели. Они приняли культуру местных иранских насельников, с которыми смешались. По мнению Л. Темирханова, хазарейцы - народ, сформировавшийся в результате синтеза монгольских и таджикских элементов.
Еще нужно отметить, что недалеко от города Герат расположен город Сари-Пули, который хазарейцы называют Сарпуль, точно также как мы называем Ставрополь.

Анатолий ДЖАВИНОВ,
"Бумбин Орн".



Хазара Монголчуудын тухай миний олж мэдсэн сайте:

http://www.hazaranet.com
http://www.hazara.com
http://www.hazara.org
http://hazaraha.cjb.net
http://www.hazara.net
http://www.hazara.net/hazara/hazara.html
http://www.wahdat.org/hazaras.html
http://www.geocities.com/bamiannet/MAINPICTURES.html
http://members.tripod.com/~ismat


Top
   
 Post subject:
PostPosted: Nov.13.06 5:38 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Sep.08.06 9:44 am
Posts: 1201
Location: шуугиан дунд, нам гvмхэн
Ene oros helen deerh bichigee mongol bolgood tavihiig bodooroi! hervee zavtai bol shuu de!

Bas herev bolomjtoi bol ene sedevee nuguu hazaruudiin tuhai sedevtei niiluuchihvel boloh bus uu? Saihan medeelel bna! :wd:

Bas neg zuil hervee ted mongol mayagaar yaridag bol mongol ugtei tusuutei ch yum uu ijil uguud bna uu?

_________________
уншиж байгаа.... www.barca.mn


Top
   
 Post subject:
PostPosted: Nov.13.06 5:55 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Dec.09.05 11:55 am
Posts: 2036
Location: Хорвоо дэлхий уудам, хэсэх газар их байна.
Монголоор яридаггүй, Монгол ёс заншил мэдэхгүй нөхдүүдийг Монгол ахан дүүс гэж би лав үзэхгүй.

_________________
mr.Kim


Top
   
PostPosted: Nov.13.06 6:03 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Nov.10.06 4:13 pm
Posts: 161
Урианхайчууд угийн эрэлхэг дайчин хvмvvс. Эзэн Чингис хаанд хvчээн єгч явсан эрэмгий баатар Сvбээдэй, Хубилай хаанд насаараа зvтгэж ирсэн Сvбээдэйн хvv сvр жавхлант Урианхайдай баатар, ганц хvний театраараа гайхуулж яваа гавъяат жvжигчин Догмидийн Сосорбарам бvгд л Монголын тvvхэнд "ойн иргэд" нэрээр алдаршсан удмын анчин урианхайчуудын vр сад. Ахуйн соёл, аж амьдрал, шашин шvтлэг нь бидний адил, нvvдэлчин тvрэг хэлтэн урайнхайчууд хэдэн зууны турш Монголын хязгаар нутгийг манаж ирсэн, тэд хэзээ ч єєрсдийгєє Монголоос салаад явчихна гэж бодож байгаагvй болов уу.

1911 онд Манж Чин Улс унаж Монгол тусгаар тогтнолоо зарлахчихаад Оросын гарыг харж байсан тэр vед Хаант Орос цэргээ Белоцарскт оруулаад авсан. 1915 оны Хиагтын хэлцээрээр Монголыг Хятадад vлдээхээр болж, 1919 онд Монголын автономит тєр Хятадад бvрэн унасан. Чоно борооноор гэгчээр 1921 онд Оросууд Халхын бvх хошуунаас Дээд Шивээнд (шивээ, Монголоор "харуул") очсон "Шороотын Цэвээнvvдэд" Орос дах нємруулж винтов буу бариулан, Енисэй мєрнийг єгсєн уруудуулж хэд давхиулаад "Тусгаар тогтносон Тува Улс бий боллоо" гэж зарлан тунхаглаж Урианхайн хязгаарыг Монголоос салгах бодлогоо хэрэгжvvлж чадсан. Євдєг сєхрєн єндийх чадалгvй байсан Монгол Улс єєдєєс нь юу ч хэлж чадаагvй. Єєрєєр хэлбэл "гарын таван хурууны нэгийг нь ингэж хэрчиж авсантай" адил болсон юм. Тэр "Шороотын Цэвээнvvдийн" барьж явсан туган дээр Монгол vсгээр Монгол хэлээр "Танну-Тува Ард Улсийн Эв Хамт Намын Туг" гэж бичсэн байдаг. Тvvх бол хэвээрээ л vлдэх ёстой, хэн дуртай пролетари Оросын єєрчилж бичих эд биш ээ.

Тувагийн нийслэл Кизил. Уг нь Кизилхот гэж нэрлэж байсан бєгєєд Туваг Монголоос бvрэн тусгаар тогтносныг нь харуулахын тулд "хот" гэсэн дагварыг албаар хассан. Кизил нь "улаан" гэсэн тvрэг vг. Энэ хотын буурь нь Белоцарск гэдэг тосгон байжээ. Єлєн нvдтэй Оросын худалдаачид олзны vнэрээр олширсоор байгаад Улуг-Хэм (Енисэй) мєрний хєвєєнд (манай урианхай хязгаарт) ирж сууршин анхны хот тосгоноо байгуулж эхлэхэд сайхан сэтгэлтэй Монголчууд "Баатар Цагаан хааны vр сад" гэж тэднийг нэрлээд тvvнээсээ эх авч "Белоцарск" гэж тосгоноо нэрлэжээ. Оросын хааныг урианхайчууд "Цагаан Баатар" хаан гэж дуудаж тvvнийг Цагаан дарь эхийн бvрэлбаа хэмээн хvндэтгэж явсан байна. Буриадын Номч мэргэн Агваан Доржиев Ст. Петербург-т Чойнхорын дацангаа босгохдоо цагаан дарь эх бурханыг хоёрдугаар Николай хаанд єргєж байсан нь мєн ийм учиртай.

200,000 гаруй мянган мал сvрэг, 55,000 хvн амтай Тувагийн нутаг тухайн vедээ зургаан хошуудад хуваагдаж байжээ. Тvvнд Зvvн-Кэмчик (Зvvн гол), Баруун-Кэмчик (Баруун гол), Каа-Кэм (Хаагийн гол), Улук-Кэм (Их мєрєн буюу Енисэй), Тэс-Кэм (Тэсийн гол), Тожу хошууд байжээ. Тожу хошуунд голдуу цаатангууд амьдардаг байна. Тувагийн ихэнх нутаг нь тайга бєгєєд тэд голдуу ойн анчид байсан бєлгєє. Баян Тайга, Мєнгєн Тайгуудад гадаад хvн анчинтай тааралдахад "Хайрхан єршєє" гээд ангийнхаа дээжийг ууландаа єргєж байсныг єєрийнхєє тэмдэглэл номдоо бичин vлдээсэн явдал бий.

Туваг гардан байгуулсан хvмvvс Оюуны Данзай, Олдох-Уулын Кэмчик-Уул, Хууларын Дондог, Буриадын Гэндэндармаа Нацов (Дотоод яам), Буриадын Богданов (Коминтерн), Цэдэв-Уул Танов, Салчикийн Тогоо, Оюуны Дарьт, Оюуны Чvнчvг-Уул гээд олон хvмvvс бий. 1921 оноос хойш Москвагийн КУТВ-т (Коммиссарский Университет Трудяшихская Востока) бэлтгэгдсэн Оросын талыг барьсан сэхээтнvvдтэй болсон тул Оросын зєвлєгч нар тэднээр Монголчуудын халааг хийж, 1931 онд Монгол хэлийг албан ёсоор хэрэглэхээ больсон. Тэр сэхээтнvvдээс єєрийн гэсэн бодолтой хvмvvсvvд нь Оросын бууны хараагаар орчлонгоос арилж, єрєєлд толгойгоо мэдvvлсэн нь Туваг Оросын хавсарга болгоход морь нохой мэт зvтгэсэн аж. Тодруулбаас: Сангийн сайд, Тєлєвлєгєєний хороон дарга явсан Оюуны Данзай Пан-Монголын хэргээр 1938 оны 10 сарын 13-д буудуулсан. Лам гаралтай Хууларын Дондог 26-29 онд ерєнхий сайд хийж байгаад Монголтой нэгдэх гэсэн асуудлаар 1930 онд буудуулсан. 1925 онд Дотоодыг хамгаалах газрыг байгуулан 1929 он хуртэл даргаар нь ажилласан Олдох-Уулын Кэмчик-Уул 1929-1931 онд Улсын Бага Хурлын дарга, 1933-1928 онуудад ерєнхий сайд хийж яваад Оросод нэгдэхгvй гэж алзалдсаны тєлєє хувьсгалын эсэргvv хэргээр 1939 онд буудуулж тvvний зураг нь хэвлэгдсэн бvх ном сонинг хураан шатаагдсан байна. Хулчигараараа алдартай Салчикийн Тогоо Туваг Оросод нэгтгэж, "Буурай орны ємнєєс буруу vлгэр дуурайлал vзvvллээ" гэж маршал Чойбалсанд элэгдvvлж явахав дээ.
Тува нар Оросод шууд захирагдахыг хvсээгvй учир 1924 оны Монголын тунхаглалын давлгаанаар Хэмчикийн хавьд Монголтой нэгдэх хєдєлгєєн єрнєж Минушинскаас ирсэн морин цэрэгт дарагдсан. Тувачууд "хvний нохой идэхээр єєрийн нохой идэг" гэсэн бодлоор Монголд нэгдэх гэж олон удаа зvтгэж байжээ. Тэр vед Монгол ч гэсэн дотроо баяртай ч гаднаа дуугvйхэн Оросын байрыг харж байлаа. Тувад ах нар ямар туршилт хийнэ тvvнийгээ Монголд мєн хийнэ, Монголд ямар туршилт хийнэ, тvvнийгээ Тувад давтана. Шинэ эргэлтийн бодлого, 38 оны их аллага, хvрээ хийдийг устгах хєдєлгєєн, таван жилийн тєлєвлєгєє гээд бvгд адил юм. Ийнхvv Оросууд Туваг далан жил тамлахдаа тэдний "Монголоо" гэсэн сэтгэлийг бvрэн угааж чаджээ.
Монгол ядарсаар эрхтэнvvд нь гуйлга гуйдаг "Мєнгє Ол" Улс болохын даваан дээрх єнєє vед баруун хязгаараас ядахдаа тэрсvv сэтгэлтэй урайнхайн торгуудууд байдаг малыг нь тууж идсээр Тува Улсыг "Тууваа" Улс болгох нээ. Тувагийн малын хулгайчийн "Тувад турж vхсэнээс Монголын шоронд vхсэн нь дээр" гэдэг vг нэгийг бодогдуулж байна.


Top
   
 Post subject: хариулав!!!
PostPosted: Nov.13.06 6:33 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Nov.10.06 4:13 pm
Posts: 161
Тэдний Монголоор ярьсан гэх баримтыг нь би афганд дайтаж байсан халимаг цэргуудийн дурсамжуудаас олсон юм.

Сонирхтугай!
Баримт№1
Нэгэн бяцхан эзлэж авах Даалгавар гуйцэтгэж яваад ус зееж явсан Хазара эмэгтэйтэй цэргууд тааралджээ.
Цэргууд сандарч айсан эмэгтэйгээс араб англи тэр ч буу хэл хятдаар асуулт тавьж узсэн боловч эмэгтэй юу чойлгохгуй нь илт байжээ. Гэтэл тэдний дунд байсан халимаг цэрэг ойртон ирж яваад хачирхалтай юм сонсов. Эмэгтэй:
-бич� намаг алтн, бич� намаг алтн! хэмээн орилж байжээ. Тэр цэрэг дехеж очоод халимагаар хэлжээ:
- Таниг кун алшго, бич� ��тн! гэтэл эмэгтэй:
- О, х��мнь, о, д�рк, д�рк, о, х��мнь, мана кел меддг б��� гэжээ.

Тэгээд эмэгтэйг дагаж сууринд орж, ахлагчтай нь уулзжээ. Тэр нь нэг буурал евген байж.
Менде, шурави, герт ор! гэж ахлагч найр тавин гэртээ оруулжээ.

Цэрэг баахан тайвширсан тул хэлж гэнэ:
- Танахс кучт� кев�р д��лднэ, мана церг нам яахан медж�хш! Эн цагас авн тадниг мана цер кенд�хн уга. Болв уг гиснтн хооосн уг. Танахс нанд иткхин тел�д юн кергт�? гэтэл евген:
- Маднд бу (автоматы) боль œуйр кергт� гэсэн яриа болжээ.
Энэ бугдээс узэхэд яг ч одоогийн бидний ярьдаг халх аялгуу биш ч яалт ч угуй Монгол хэл гэдэг нь ойлгомжтой байгаа юм. Би хэл судалдаг хун биш учир тайлбарлан хэлэх нь илуу бизээ. Гэвч чадан ядан халх аялгуунд оруулж узвэл : Битгий намайг алаач. Таныг хун алахгуй, битгий сандар.
Дараа нь евгений хэлдэг Менде бол бидний евег дээдсийн хэрэглэж байсан, одоо бол буриад халимаг гэх мэт Монгол ундэстнуудийн хэрэглэдэг мэндчилгээний "Мэндэ амур" буюу Мэндэ хэмээх уг байх. Аа Шурави гэдэг нь орос цэргуудийг тухайн уеийн афганчууд нэрлэдэг байсан нэр болно. Гэх мэтээр тэд яалт ч угуй Монгол хумуус болох нь батлагдаж байгаа билээ!

Энэ баримтыг узэж сонирхоё гэвэл бас www.kyrgyz.ru хэмээх сайтын форумаас узэж болох юм.
Дараагийн удаа би Хазара Монголчуудын зурагийг тавих болно. Хундэтгэсэн Ансар Аллах.


Top
   
PostPosted: Nov.13.06 6:43 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Nov.10.06 4:13 pm
Posts: 161
Монгол Тєвдийн завсарт торгон замаас ургашаа уулархаг нутгийн дундах тунгалаг нуурыг Хєх Нуур хэмээнэ. Хєх нуурыг тойрон нїїдэллэн нутаглах Монголчуусыг Хєх Нуурын Монгол буюу дээд Монгол гэж нэрлэсээр иржээ. Одоо энэ нутгийг Шингхай муж гэж Хятадад нэрлэдгийн "Шинг" нь хєх, " хай" нь нуур гэсэн утгатай їг. Учир нь XIII дугаар зуунд "Єгєєдэй хааны хїї Хїдэн (Годанг) хааны цэрэг уулархаг нутгийн цавчим давааг давахад уулсын билээс нуурын тунгалаг усанд тэнгэр ойж гїн цэнхэртэн харагдсан тул Хєх нуур хэмээвэй" гэсэн домог бий. Ямартай ч хятадуудаас ємнє Монголчууд суурьшсан учраас Хєх Нуур гэсэн Монгол їгийг анхдагч нэр нь гэж би бодож байна.



Хїдэн хаан Хєх Нуурт нутаглаж тэндээс Тєвдийг захирч байсан нь Монголчууд тэнд суурьшсан тухай тїїхэн сурвалжид анх бичигдсэн. Yїнээс хойш Хєх Нуурт суурьшсан Монголчуусын тухай тїїхийн баримт хадаглагдан їлдэлгїйгээр Дєрвєн Ойрдын Тєрбайх хааны їеийг хїрдэг билээ. Тєрбайх хаан нь Чингис хааны тєрсєн дїї Хавт Хасарын 15 дїгээр їе болох агаад Тарвагатайн нуруугаар нутаглаж ирсэн баруун Монголчуусын хаан юм. Тєрбайх хаан нь Хєх Нуурт харъяат ардуудаа аван нїїдэллэн ирсэн нь Манж хїчирхэгжиж баруун зїїн Монголын хооронд яс хаяж тїїнээс їїдэж улс тєрийн тэмцэл їїссэнээс залхан дайжсан гэж ойлговол їнэнд ойрхон буух мэт ажуу. Энэ їеийг одоогийн он тоололд шилжїїлбээс 1630-1640 оны хооронд болсон їйл явдал. Тєрбайх хааны албат 100 мянга байсан гэж їздэг. Удалгїй Хєх Нуур нутагт Халхын Цогт тайж 200 мянган харъяат албатаа авч нутагласнаар тэр хоёрын хооронд зєрчил ихсэж, Цогт тайж ялагдан Хєх Нуурын Монгол, Тангадуудыг Тєрбайх хаан захирах болжээ. Улмаар тєвдїїдийг нєлєєндєє оруулж Лхасааг захиран суух болсон тул Тєвдийн Далай лам тїїнийг "гїїш хаан" гэж нэрийджээ. Гїїш нь "eсєн эрдэмд нэвтэрсэн" гэж Монгол хэлэнд бууна.


Тєрбайх хааны захиргаанд байсан Монголчуус нь одоогийн Хєх Нуурын 19 хошууны євєг дээдэс болно. Баруун Монголын хаан Галдан Бошигт Манжид ялагдаж тїїний тєрєл садан болох Цоросын Зодон Баатар, Зоригт хошууч нар Хєх Нуурт дайжин ирсэнээр одоогийн Цоросын хоёр хошууны євєг дээдэс болно. Торгуудын Бор Агалах, Манхай баатар нар нїїн ирж Торгуудын дєрвєн хошууг їїсгэсэн. Бойго єрлєгийн (Бор Агалах нь Кэрэйдийн Ванг хааны 6 дугаар їе Махач Мєнхийн хїї) 3 дугаар хїї болно. Кэрэйд аймаг нь одоогийн халхын тєв нутагт оршиж байгаад Нууц Товчоонд дурдсанаар Чингис хааны цэрэгт ялагдаж одоогийн Урайнхайн хязгаарт зугтан гараад сїїлдээ Торгууд аймаг гэж нэрлэгдэх болсон. Монголын эзэнт гїрний їед тэдгээр торгуудууд нь олон газарт цацагдан тарсан ба тэднээс Урайнхайн гурван аймаг Хар Мєрєн, Нун Мєрєн, Хатан голоор нутаглах болсоноор Харчин, Хорчин, Тїмэдийн євєг дээдэс болдог. Торгуудууд тухайн їедээ eврeй нар шиг хувь заяагаар Монголын єргєн нутгаар ихэд тарсан ястан билээ. Манжийн їед тэдний зєстэй эрс удаа дараа бослого гаргасан учир Манжийн эзэн хаан тэднийг єртєєгєєр цувруулан саринаасан байна.


Хєх Нуурт буй алдартай газар гэвээс Бурхан шашны 6 том хийдийн нэг Кїмбум болно. "Кїм" нь Бурхан "бум" нь "10 мянган бурхан" (Монгол дуудлага "Гїнбэн") гэсэн тєвд їг агаад Буман бурханы орон хэмээгдэх утгатай, шарын шашныг їїсгэн байгуулагч Богд Зонхивын єлгий нутаг билээ. Хєх Нуурын баруун хэсгийг Хайсэ ("нуурын баруун") гэх агаад їїгээр Цайдамын Монголчуус нутагладаг ба Ажиа гэгээний єлгий нутаг болно. Ажиа гэгээн нь Богд Зонхивын аавынх нь 21 дїгээр дїр, "ажиа" нь тєвдєєр аав гэсэн утгатай їг билээ. Дээд Монголчуусаас Сэртэг номон хаан гэж бас нэгэн Монгол гэгээн тєрсєн тїїхтэй. Анх уулзахдаа Ажиа гэгээн баруун Монгол аялгаар ярьдаг байлаа. Би Монголчуудыг дагуулан очиж босгийг нь илээсээр байгаад харин одоо тєв халхаар ярьдаг болчихсон байна лээ. Нуурын ємнєд ("Хэнанг") хэсэгт амьдрах Монголчуус нь тєвдїїдэд хэт ойрхон байснаар тэдэнд уусаж бараг тєвдєєр ярьдаг болжээ. Харин тэгэхэд Цайдамын Монголчуус нь тєрєлх Монгол хэлээрээ ярьж "Цайдамын сонин", "Цэцэгт Цайдам" сэтгїїлїїд одоогоор гаргасаар байна.


Нїїдэлчин ёс заншлаа хаяагїй Цайдамын Монголчуус манайд нїїгээд ороод ирлээ гэхэд Алтайнханаас нэг их ялгагдахгїй биз ээ. Тэдний зуун хойд хаяаг дэрлэн орших Монголчуусыг "цастын Монгол" гэх ба тэд Гансу мужид амьдардаг.


Хєх Нуурын дээд Монголчуудын тухай манай бандихай багад ингэж хуучилдаг байсан юм:- "Залуу байхад жинчин дагаад Утаа Гїнбэнд (Кїмбум) орох замд хуйхуй нар (хуйхуйз буюу лалын шашинтай хотонгууд) гээд тааралдсан хїнээ алдаг айхтар дээрэмчид олон бий. Уулсын бартаан дундаас тэднийг гараад ирэх вий хэмээн айдас тєрїїлэн эмээж явахад хааяа дээд Монголчуудтай тааралдана. Дээд Монголчууд их сїртэй.



Цахиур бууныхаа хєлийг ургаш сойгоод їїрдэг болохоор тэр нь янгирын эвэр шиг сэрийгээд хїнээсээ ємнє толгодын дээгїїр цухуйгаад гараад ирдэгсэн" гэж хуучилдаг байлаа.


Одоо дээд Монголын эрчїїд нь тєвд дээл, эмэгтэйчїїд нь торгууд хувцас ємсєж бургасан гэртээ сїїгээ хєєрїїлж єрмєє хураасаар амьдарч явна.


Тєгсгєлд нь би "Монголчуус" гэдэг їгийг энд хэрэглэснээ тайлбарлая. Баруун Монгол буюу Хєх Нуурын аялганд "Монголчууд" гэдэг їгийг Монголчуус хэмээн дууддаг билээ. Алтайд мєн адил билээ

Энэхуу бичлэгийг би Ш.Баатар хэмээх хунийх гэдгийг тохон тэмдэглэсугэй!!!


Top
   
 Post subject:
PostPosted: Nov.14.06 7:33 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Sep.08.06 9:44 am
Posts: 1201
Location: шуугиан дунд, нам гvмхэн
za tiim baij thx! Ansar Allah! Gehdee naad eh survalj chini haana bgaa yum? odoogoor 9 saya orchim hazara nar baidag gej bi unshsan yum bna! herev unen bol tiim olon mongol helten hun baina gej uu? Bi enen d l itgehgui bna. :??:

Naad site chini uul ni ih l goyo yum bna. Gehdee minii oros hel mash muu barag yum oilgohgui! Papa mamagaas tsaashgui! Ta minii ergelzeeg gargah neg tailbar hiigeerei!

_________________
уншиж байгаа.... www.barca.mn


Top
   
 Post subject:
PostPosted: Nov.14.06 7:55 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jun.06.06 4:38 am
Posts: 3563
Location: Around the World
Дээр үед манайд баахан өнчин Афган хүүхдүүд өсөж торниод явсан. Тэд нар одоо юу хийж байдаг бол. Баахан тугалан нүдтэй жаалууд байсан. Одоо ч мундаг эрчүүд, бүсгүйчүүд болоо байлгүй дээ. Тэдний талаар сураг байна уу?

_________________
http://www.anjigai.bblog.mn


Top
   
 Post subject: Сийруулэв!!!
PostPosted: Nov.15.06 12:38 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Nov.10.06 4:13 pm
Posts: 161
Амар мэндийг эрье! ах дуу нар минь.
Миний олж авсан материалууд бол ихэнх нь оросын сайтуудаас авсан мэдээллууд байгаа юм.
Эрхэм Посейдон, таны эргэлзээг гаргахыг би хичээе! Таны сонссон 9 сая гаруй Хазара гэдэг бол эндуурэлтэй худал мэдээлэл болохыг мэдэгдье.

"Хазарейцы (самоназв. - хазара), народ в Афганистане (1,7 млн. чел.1995) и Иране (220 тыс. чел.). Верующие - мусульмане-шииты".

Хазара ундэстэн нь Афганистан улсад 1995 оны баримтаар 1,7 сая, Иран улсад 220 мянган хун амьдран суудаг. Лалын шийт урсгалыг шутдэг юм байна.

Та бухэн хэрэв англи хэл мэддэг бол www.hazara.net болон www.hazara.com сайтууд луу орж мэдээлэл авахыг урьж байна.

[img]Хазара%20Монгол%20хун.bmp[/img]

[img]Хазара Монгол.3.bmp[/img

[img]Дети%20Хазара.bmp[/img]



Хундэтгэсэн Ансар Аллах!


Top
   
 Post subject:
PostPosted: Nov.15.06 5:01 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Nov.10.06 4:13 pm
Posts: 161
Уучлаарай! Тэр тухай надан олж мэдсэн зуйл угуй билээ. modern nomads анд та хэрэв олж мэдвэл бидэнтэй хуваацахаа буу март!
Тэдгээр хуухдууд манай Монголд байсан юм уу? Сонирхолтой байна шуу. Тэр тухай материал хайж олох хэрэгтэй, харин тэд багачууд Хазаруудуу эсвэл Афганий бусад ундэстнуудын хуухдууд уу? Афган бол олон ундэстний улс. Монголын архивын сайте танд байна уу?
Хэн нэгэн Монголд байгаа хун байвал улсын тев архивд очиж шуулгэвэл яасан юм бэ? Би энэ 12 сарын 20-с хойш Монголд очино. Би ямар ч байсан хайх болно. Хундэтгэсэн Ансар аллах!!!


Top
   
 Post subject:
PostPosted: Nov.17.06 11:08 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jun.06.06 4:38 am
Posts: 3563
Location: Around the World
Тэр хүүхдүүдийн хувьд бол Афганы энгийн ард түмний л хүүхдүүд байсан. Магадгүй дотор нь ХАзара байсан ч байж болно. 80-аад онд шүү дээ өнчин хүүхдүүдийг /яг хэдийг нь санадаггүй ээ/ Монгол улс тэжээж өсгөж өгсөн юм. Тэр хүүхдүүд унаган шахам Монгол хэлтэй байх ёстой доо. Би энэ талаарх баримт олж тавихыг хичээнэээ. Нээрээ гэнэт сонирхолтой санагдчихлаа.

_________________
http://www.anjigai.bblog.mn


Top
   
 Post subject:
PostPosted: Nov.18.06 2:09 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.12.06 5:38 pm
Posts: 5994
Location: Ай, мэс шиг хүйтэн Ариун үнэн шиг хүйтэн...
goe sedev bn...

mongol humuus Mongol humuusee hairladag bgasai...

uurd

_________________
Өвдөлтөнд минь бүү шуна !!!


Top
   
 Post subject:
PostPosted: Nov.18.06 2:14 am 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Feb.26.06 11:57 am
Posts: 494
mr.Kim wrote:
Монголоор яридаггүй, Монгол ёс заншил мэдэхгүй нөхдүүдийг Монгол ахан дүүс гэж би лав үзэхгүй.


medeej shuu dee bi ch gesen tegj bodoj bna


Top
   
 Post subject:
PostPosted: Nov.21.06 5:22 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Nov.10.06 4:13 pm
Posts: 161
Та бухэн бол Жалга довын узлээсээ салаагуй байгаа нь туйлын харамсалтай.
Та бухэн дургуй байгаа бол орохгуй байж болно. хэн ч ороод энийг узээдэх гэж тулган шаардаагуй.
Хаад нь хаяад хятад явчихсан юм чинь Хар Хорумаар яах юм шатаа. Хамтдаа тэмцээд Монголоо аврахгуй юм бол халхаар яах юм хуйс тэмтэр гэдэг уг дэмий гараагуй болох нь наад захын эдгээр нехдуудээс харагдаж байна. Монголоор ярьдаггуй л бол монгол биш гэж хэн хэлсэн юм бэ? Харин ч бид нараас дээр соёлоо хадгалан улдсэн хумуус юм. Монгол дахь бага ястангууд халх тумний тэнэг ийм балиар зангаас болж еерсдийн хэл соёлоо гээж байгааг тодорхойлон хэлмээр байна. Би еерее ч Монгол хун.
Энд би та бухнийг дахин ийм богино бодолтой зуйл бичэхгуй байгаасай хэмээн унэн голоосоо хусэж байна. Цэвэр Монгол цус гуйж байгаа хун бур надад ч чамд ч хамаатай!!!
Асар теерегдлийн шинжтэй мэдлэг дутмаг дульмагаа бусдад гайхуулан, тэнэг заваан арчаагуй хувиа хичээсэн хятад зан битгий гаргаачээ. Монгол л бол Монгол шдээ. Хамгийн тод жишээ бол буриадууд зодоонч, дерведууд муухай санаатай, евер монголчууд хужаа гэсэн арчаагуй тодорхойлолт юм.
Ямар нэг еелд дервед ундэстэн олон нийтийн газар юм ярьж байхыг хараад, аялгуугаар нь шоолон доромжилдог нь халх бидний хамгийн арчаагуй тэнэг зан чанар менеес мен!

хундэтгэсэн Ансар Аллах!!!


Top
   
 Post subject:
PostPosted: Nov.21.06 6:54 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Dec.09.05 11:55 am
Posts: 2036
Location: Хорвоо дэлхий уудам, хэсэх газар их байна.
Чи тэгээд яах гэжийгаан? Тэр буриад өвөрмонголчуудыг Монгол Улс уруу татах гээд байгаа юмуу? Үйлээ эрсэн хулгана муурын сахлаар оролдоно гэж үг мэднээ? террористоо.

_________________
mr.Kim


Top
   
 Post subject:
PostPosted: Nov.21.06 11:49 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Nov.10.06 4:13 pm
Posts: 161
Цаана чинь чам мэт Солонгос киноны уйлагнасан нудтэй жужигчидийг дуурайн нэрээ усээ хачин болгодог охидод зориулсан беен сэдэв байгаа. тийшээ ор дуу минь!
Энэ сэдвийг би алив нэгэн чам мэт мечид бодолтой нехдеер хэруулийн талбар болгох гээгуй юм шуу. Монгол ах дуу нарынхаа чин сэтгэлээс бичих сэдэв болгон тавьсан билээ. Гэтэл хэн нэгэн солонгос иргэн орж ирэн будлиантуулан скандал тарих нь ямар ч утгагуй юм.


Top
   
 Post subject:
PostPosted: Nov.22.06 3:45 am 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Dec.09.05 11:55 am
Posts: 2036
Location: Хорвоо дэлхий уудам, хэсэх газар их байна.
За хэрүүл яах вэ террористоо чи ер нь Монгол угсаагаа цуглуулж яаг яах гэжийгаагаа нэг сайхан тайлбарлаач. Дэмийн юмаар оролдож байж Монголын тусгаар тогтнолын асуудал яригдуул чам мэтийн цээжээ дэлдэж худлаа үндэс угсаа ярьсан хүмүүс хамгийн түрүүн нуугдаж авгай хүүхний цаагуур орно гэдэгт итгэлтэй байна. Чиний ах дүү гээд байгаа өвөр монголчуудад хичнээн олон халх ахан дүүс хууртаж байна даа. Энэ буриад халимгууд одоогийн залуус нь Монголоор яридаг байсан ч би яридаггүй гэж худлаа хэлнэ тийм шаарнуудаар яадгийн? Хүсээд байгаа бол өөрөө ӨМӨЗО оч.

_________________
mr.Kim


Top
   
 Post subject:
PostPosted: Nov.22.06 3:45 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Nov.10.06 4:13 pm
Posts: 161
Халимаг Монгол ба тал нутгийн эксодус.

1771 онд Орос ороныг хатан хаан Катарина удирдаж байх vед Волга мерний эрэг дээр Халимагийн Монгол аймгуудын удирдагч нар чуулав. Хэдэн зууны турш энэ газар тэдний эзэмшил нутаг байсан авч, бага багаар Орос суурьшигчдад алдсаар байлаа. Халимагууд Тvвд, Монголд ергенеер тархсан Буддийн шашны Ламайзмын урсгалыг шvтдэг байв. Гэвч залуусыг нь Оросын христийн миссионерvvд эргvvлдэн, шашиндаа элсvvлэхээр чармайх болов. Бvслэгдэж, хавчигдаж, тал нутагтаа дураараа нvvж, сууж чадахаа больсон нь нvvдэлчдийг тэвчихийн аргагvй бухимдуулж байлаа. Хаа сайгvй маргаан, тулаан, тэмцэл ернеж Халимаг тvмэн шаналан тvгшив.

Хэдэн шийдэмгий эрчvvд Тvвд, Монголыг эрхэндээ оруулаад байсан Манж руу очив. Манжийн хаан зеелен засаг, газар нутаг амлав. Тvvнчлэн: " та нар нутагтаа ирснээр дураараа нvvж сууж, бурхан шашнаа хэнээс ч айж эмээлгvйгээр челеетэй шvтэх болно" гэж уламжлуулав. Халимаг ноёдод энэ л ганц гарц байв. Тэд гэр бvл, албат иргэд, бvхий л мал сvргээ аваад хуучин нутгаа тэмvvлэн зорихоор тохиров.

Халимагийн хан Манжийн хил хvртэл нvцгэн уудам тал, элчилгvй халуун целеес бvрдэх олон зуун, хэдэн мянган км зам туулах учиртайг тvгшингvй тооцоолж байв. Yvнээс гадна тэдний замд алхам бvрт тааралдах эртний ест Башкир, Киргиз болон бусад нvvдэлчин аймгууд дайран довтлох нь тодорхой. Тvvнчлэн Орос гvрэн еерсдийн харьяанаас бvхэл бvтэн нэг vндэстэнг бvхий л мал сvрэгтэй нь цуг зvгээр л тавиад явуулна гэж vгvй, Халимагуудын заналт дайсан Козакуудыг араас нь нэхvvлж, голтой бvхнийг нь хядуулах болно.

Ийм учир хуран цугласан халимаг ноёдод шийд гаргахад тун хvнд байлаа. Тэд еерсдийн цорын ганц баялаг болох тал дvvрэн бэлчих мал сvргээ бахархан харж, тэдний меерелдех, майлалдах дууг таашаан сонсоно. Гэвч хэрэв энэ мал сvрэг vгvй болвол Халимаг тvмэн хэрхэн амьдрах вэ? Гэр бvрт хашхиралдан, уйлалдах бяцхан vрс нь есеж томроод хэн болох вэ? Тэдэнд 2 л гарц байлаа: нэг бол хуучин нутгаа зорих эсвэл тэндээ vлдэж vндэстнийхээ хувьд мехех.

Хавчилт, шахалтаас залхсан ард тvмэн нутгаа хаяж нvvхээр шийдэв. Хvн терелхтений тvvхэнд гарсан еер нэгэн алдартай нvvдэл бол Эксодус, Египетээс гарсан Еврей нарын нvvдэл юм. Мозесийн адилаар Халимагийн удирдагч ард тvмнээ уриалан дуудаж, нэг дvгээр сарын эхээр Волга мерний эргээс хеделжээ.

Баруун Халмагчууд тохирсон дохиог сонсоогvй юу эсвэл гол гаталж чадсангvй юу мерний негее эрэгт vлдэж хоцорчээ. Хожим тэд Каспийн тэнгисийн орчим суурьшсан юм. Оросын хувьсгалаар цагаан хаанд vнэнч байж, тvvнийг дэмжсэнийхээ шийтгэлийг хатуу ширvvнээр амсчээ. Дэлхийн хоёр дугаар дайны vеээр ч тэднийг олноор нь устгажээ. Америкийн Нью Жерси болон бусад газар дvрвэгч Халимагууд цеен тоогоор амьдарч байна. Мен Оросын холбооны улсад Халимагийн улс оршин буй.

Зvvн Халимагчууд 300000 иргэдээ аван алс хол орших уугуул нутгаа зорин босов.Бэлтгэлээ сайтар базаасан байв. Халимагийн морьтон баатрууд дайран байлдах-, болон хамгаалан дагалдах- ангиудад хуваагдаж vvргээ хурдан, гавшгай, найдвартай биелvvлж байв. Ачаа хесег, эмэгтэйчvvл хvvхдvvдийг суулгасан уртаас урт тэмээн жингийн цувааг зарим нь хамгаалж байхад, бусад нь буу, сум хvрэх зайд явж гадны довтолгоог хамгаалан байлдаж байв. Оросуудаас зугтаж буйг нь саатуулах гэсэн хэн бvхнийг урьдаас нь довтолж устган сенеехеер шилмэл эрчvvдээс бvрдсэн тусгай анги ч байгуулав.

Арын хамгаалалтынхан ард хоцорсон бvх евелжее, хээрын сууц, жижиг тосгодыг галдан шатааж vгvй хийв. 25000 квадрат км газарт нэг шенийн дотор беен тvймэр асчээ.

Энэ мечийг хvртэл Оросын харуулынхан Халимагуудын их нvvдлийн талаар юу ч мэдээгvй байв. Сандарч мэгдсэн Астраханы амбан захирагч чарга хеллен энэ тухай мэдэгдэхээр биечлэн умардыг зорин хедлев. тэр едерт 300 майл газарыг туулан давхисаар, туйлдаа хvрч ядарсан амьтан хатан хааныхаа емне очжээ. Тэгээд эцсийн хvчээ шавхан байж хатан хаандаа бvхэл бvтэн нэг vндэстэн ганцхан шенийн дотор зугтаад явчихсан итгэхийн аргагvй мэдээг хvргэжээ. Тэр дор нь хатан хаан генералуудаа цуглуулж, их цэрэг авч халимагийн хойноос мерден хеех, ямар ч vнээр хамаагvй нvvдлийг зогсоох, дvрвэгсдийг баривчлах, эсэргvvцвэл устгах тушаал егчээ.

Зvvн тийш 500 орчим километрт Козакуудын амьдардаг Яик гол урсаж байв. Тэдгээр козакууд Халимагуудтай ихээхэн тулалддаг, еширхеж хонзогносон дайснууд нь байлаа. Халимагийн Хан харьяат ардаа улам шавдуулан урагшлуулсаар Яик гол хvрэв. Гэвч тоолшгvй олон хонь, бог мал явдал даахгvй хоцорч, vхэж vрэгджээ. Голын эрэг дээр ширvvн тулаан болж Козакууд 9000 Халимагийн амийг авав.

Козакууд жаахан амсхийж байгаад нvvдлийг гvйцэн очиж, Туркай гол хvрэх замыг нь хааж болох байв. Иймээс халимагуудад аль болох хурдан цааш хедлехеес еер арга байсангvй. Нvvдэл цааш хедлеед нэг едер болов уу vгvй юу маш ширvvн цасан шуурга эхэлж, нvvр нvдгvй цас, мес, хvйтэн жавар шавхуурдаж эхлэв. Мал сvргээс ихэнхи нь осгож, vхэрнvvд нь цасанд шигдээд толгойгоо даахгvй унаж vлдэв. Халимагууд тvр буудаллаж, vлдсэн хэдэн vхрээ алж, махны неец бэлтгэж авлаа.

Цас хелдеж, гадарга дээгvvр нь морь тэмээ явж чадахаар болмогц нvvдэлчин олон шамдан хедлев. Морь малын туурай хага vсэрч, явдал нь саарна. Орхигдсон мал, агт морьдыг зовлонтой, удаан, аймшигт vхэл хvлээх.

Туркай гол хvрэх замд нэгэн том даваа (уул) байлаа. Тэр давааг Козакуудаас арай чvv тvрvvлэн давж чадав. Халимагуудын чанх ардаас Оросын арми, дайсагнасан Башкир, Киргизийн болон бусад аймгуудын нэгдсэн цэрэг ойрхон нэхэж байв. еер нэг Оросын цэргийн нэгтгэл Козакуудын хамтаар Туркай гол хvрэх замыг нь амдан тосож байлдахаар хедлев. Халимагууд Туркай гол хvртэл 2000 гаруй км газрыг туулж чадах эсэх нь замд тааралдах бусад голын гарам газрыг гарах аргагvй болгосон байх вий шалтгаалж байлаа.

Эцэс тегсгелгvй мэт зовлон шаналалаар дvvрэн vхлийн гэмээр цуваа чадах чинээгээрээн урагшилсаар. Шенедее хелдеж хоносон нялхсаа эхчvvл нь орхиж явахаас еер аргагvй. Хар тэнхээгээ барсан настайчуул нvvдлийн хурдыг дааж чадахгvй vлдэцгээнэ. Тэд орхин одож буй нvvдлийн цувааны ардаас гунигтайгаар харж их цасан дунд бертийсеер сууж хоцроно. евгечvvл нь нялх ач нартаа дулаан дахаа vлдээж, салах ёс гvйцэтгэнэ. Тэднийг алгуурхан хелдех аймшигт vхэл хvлээж байлаа. Зарим настай эмгэчvvл vхсэн vхрийн сэг тэврэн дулаацахыг оролдож, гунигт тегсгелтэйгээ vл эвлэрэн тэмцэнэ. Шархагдагсад, сул доройтнуудаа ч гэсэн хувь заяанд нь даатгаад орхихоос еер аргагvй болов. Гэхдээ тэднийг аль болох аврахыг хичээж байсан аж. Бvлтэй, чадалтай эрчvvд нь эмээлийнхээ бvvрэгнээс бусдынхаа морийг уяах, евчтнее дvvрэх, сундлах зэргээр хоёроороо явах аргагvй болох эцсийн меч хvртэл зvтгэж байлаа. Галгvй, идэш уушгvй болсон нэгэн нь осгох нь алхам бvрт. Шене нойрондоо хэт автах юм бол vvрээр хэзээ ч дахин сэрэхээргvй болно. Энэ бол хэлэхийн аргагvй аймшигт нvvдэл байлаа. Арайхийж хавар болж дулаарсан ч vлдсэн хvмvvсийг Туркай гол хvрэхээс хамаагvй емне дайснууд гvйцэж ирэв. Жижиг тулаанууд байнга ар араасаа цувран vргэлжилнэ. Сvvлдээ дайснууд хаанаас дайраад байгаа нь мэдэгдэхээ больж, учир замбараагаа алдмой.

Гол гатлах гэж буй Халимагууд бол vнэхээр дарлагдаж зовсон зугтагсад болж хувирсан байлаа. Урьд нь тэд баяр баясгалангаар дvvрэн, элбэг хангалуун амьдарч, тарга сайтай vхэр сvргээ бэлчээж, Монгол эрийн шvтээн болсон эмнэг сайн адуу морьдоо сургаж унадаг хийморлог ард тvмэн байв. Аз жаргалтай, сайн явсан цагтаа тэд тэмээг голсхийж, нэг их тоодоггvй байлаа. Гэвч зугтаж явахад нь голсон тэмээ голд орж, тэдний ганц найдвар нь болов. Ясандаа тултал турж эцсэн ч хэдэн тэмээ нь л нvvдлийн бэрхийг нугалж байлаа.

Хvvхэд, хегшид нь vхэж, залуу эрчvvд олноороо тулаанд эрсдсэн тул нvvдлийн цуваа чимээ аниргvй, тун чиг дvнсгэр. Чимээгvй гунигийг дайсны зэрлэг довтолгоо л vе vе тасалдуулна. Анх гарсан хvмvvсийн гуравны нэг нь vгvй болжээ. Yлдсэн хvмvvс ясан дээр немерсен арьс болтлоо турж эцжээ. Дайснаас урьтсан меч бvхнээ ашиглан, vлдсэн хэдэн маландаа шинэ ногоо идvvлж, хvн малгvй тэнхэрч авахыг хичээж байв.

Голын эрэг рvv дехех тусам тэднийг устгах тушаалтай дайснууд нь ч алхам бvрээр ойртсоор байсан тул алгуурлаж болохгvй байж. Голын гарамыг нvvдлийн цувааны сvvлч денгеж гатламагц тэртээ их талд аймшигтай тоос босч, тэнгэр харанхуйлав. энэ бол Орос, Козак, Киргиз, Башкирийн их цэргийн морьдын тоос биз. Халимагууд едийг хvртэл 3,000 илvv км замыг туулаад байв, гэвч Монголын хил хvртэл дахиад энэ хэрийн зам vлдээд байлаа.

Хvлээж байснаар хамгийн аймшигтай таамаглал vнэн болов. Орос цэргийн давших хурд хэтэрхий удаан байна гэж тэсэж ядсан Башкир, Киргизvvд урагши тvрvvлэн гарч Халимагуудыг гvйцэж довтлов. Халимагийн хан эцсийн хvчээ шавхан байж, цэргээ засаж тосон байлдав. Долоо хоног едер шенегvй зууралдан, асар их цус асгаруулан тулалдсаны эцэст Киргизvvдийг ялж, Башкир, Козак тэргvvтнийг дутаалгав.

Гэвч дайснууд нь дахиж хvчээ зузаатгаад эргэж дайрах нь дэндvv тодорхой. Ядарч туйлдсан Халимагуудын ихэнхи нь бууж егехед бэлэн байлаа. Зугтах санааг гаргаж, бvгдийг удирдсан Уваши Хунтайж бvх хариуцлагийг еер дээрээ хvлээж, Цагаан Хаанд очоод шийтгvvлье харин ард тvмнийг минь битгий алаач гэж гуйяа. Халимагийн баатарлаг гавьяаг тоочвол хатан хаан Катарина ершеех нь гарцаагvй гэв. Гэвч Цэвэгдорж энэ хvртэл зугтлаа, vр дvнг нь vзье, эцсээ хvртэл тэмцье гэж ятгав. Тэр дороо аймгуудын ахлагч нарын хурилдаан болов. Ноён бvр vгээ хэлэв. Цехерч туйлдсан тэд зовлон зvдvvрээ мартан байж Монгол хурилдаан хийх ёс жаягаа гvйцэтгэв. Зевлелдсений эцэст : Хэдий Оросын хатан хаан ершееж тун магадгvй гэлээ Башкирууд биднийг яавч зvгээр орхихгvй. иймээс цааш зугтья гэсэн санал давамгайлав.

Энэ шийдвэрээ гаргамагцаа асар хурдан хэрэгжvvлж эхлэв. Дорно зvгийг зорин vтэр тvргэн хедлев. Тэдний емне их цел дурайн угтаж байлаа. Аль хэдийн зун болсон тул тэнд халуу шатна гэж тоймгvй. Хэдхэн сарын емне хелдеж vхэх аюулаас арайхийж мултарсан нvvдэлчдээс олон нь хэт халуунд амиа алдав. Морь малын тамир тасран унаж байв. Цангах, харангадах нь хамгийн аймшигтай, зовиуртай тарчилгаан болж, ойр орчим орших бvх худаг, шавар шалбааг, гол горхийг елсеж ядарсан мянга мянган зугтагсад дусал ч vлдээлгvй шимж соров.

Халимагуудыг жаахан амсхийж болохуйц гайгvй газар хvрмэгц л Башкирууд улайран довтолж байлаа. Башкирууд тэднийг бvрэн бvсэлжээ. Халимаг эрчvvд зэр зэвсэг, сум зэрэг байдгаа бараад, бvх хутга сэлмээ хугартал тэмцсэний дараа дайснуудаа ноцон барьж хурц шvднvvдээ шигтгэн тас хазаж, тасар татаж явав.

Волга мерний эрэг дээрээ баяр хеертэй эхэлсэн нvvдлээс бvтэн найман сарын дараа буюу ес дvгээр сарын дундуур Халимагууд Тэнгэр нууранд хvрч, Манж гvрний хил дээр ирэв. Нуурын эрэг дээр зvрх шимшрэм явдал болов. Их целийг арайхийж туулсан морь мал, хvмvvс бvгд хvйтэн ус руу ухаан жолоогvй дайрцгаав. Замдаа бие биенээ унаган дарав. Халимагуудыг усанд хvрэв vv vгvй юу Башкирууд араас нь дайран оров. Башкирууд энэ удаа цуснаас илvv усанд улганасан шунаж байв. Башкир дайчид хатаж омголтсон уруулаа усанд дvрж, цангаагаа гаргангуутаа сэлмээ шvvрэн уснаас денгеж цухуйх улаан залаат малгай бvхий толгойнуудыг тас цавчиж эхлэв. Алхам бvрт гардан тулаан ернеж, Халимагууд нуурын гvн рvv шахагдаж эхлэв. ечнеен их мереесел болсон усандаа олон хvн живж vхэв.

Золоор Манжийн хааны Монгол цэргvvд ойр байв. Тэд дайран ирж четгер, шуламын Башкируудыг хиартал цохиж цел рvv буцааж хеелее. Халимагууд ингэж аюулгvй байдалд оржээ. Манжийн хаан тэдэнд Идшийн голд нутаг зааж егч суулгав. Нутгаа тэмцэж нvvсэн Халимаг тvмнээс гуравны нэг хvрэхтэй, vгvйтэй нь л 6000 гаруй км урттай тамын аялалаас амьтай, голтой тедий тэсэж гарсан байлаа. 300000 Халимагуудаас 200000 аас илvv нь нvvдлийн замд vрэгдсэн гэсэн vг ээ.

Энэ аймшигт тvvх бол талын зоригт нvvдэлчид эрх челеенийхее телее бvхэл бvтэн тивийг цусаараа хэмжиж, алд газар бvрт нь амь биеэрээн золиос телж чаддагийг харуулах белгее


Хундэтгэсэн Ансар Аллах!!!


Top
   
 Post subject:
PostPosted: Nov.22.06 4:12 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jun.06.06 4:38 am
Posts: 3563
Location: Around the World
Ахын дүү тэгээд яах гээд байгаа юм бэ? Хэрэв Монголыг нэгтгэнэ гэж ярих гэж байгаа бол "тэг, тэг" гээд зөвшөөрөл өгчихье. Чадахгүй юм ярьж өөрийгөө нервтүүлж байхаар. Зүгээр хичээл номоо олигтойхон сураад улсдаа хэрэгтэй хүн болсон нь дээр шүү. Чи хэнийг хэнтэй нэгтгэж тэрнээс нь ямар ашиг гарах талаар сайхан дэлгэрэнгүй юм бичээдхээч. Хүний бичсэн эрт баларын юм энд тэндээс COPY хийж байхаар. Өөрийн санаагаа бичээдхээч.

_________________
http://www.anjigai.bblog.mn


Top
   
 Post subject:
PostPosted: Nov.22.06 4:25 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Nov.10.06 4:13 pm
Posts: 161
Тэнэг мулгуу Кимтэй тэмцэж ул маргана.


Top
   
 Post subject: Re: талархал!
PostPosted: Nov.23.06 6:20 am 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
User avatar

Joined: Dec.28.05 8:34 pm
Posts: 25
Location: Zovhon Mongoldoo
Ansar allah wrote:
Эрхэм Цецерон танд гунээ талархснаа илэрхийлье!
Ansar Allahd Talarhii. Uneheer Mongold HAzar-chudiin tuhai meddeg hun barag baidaggui gej boddog bsan , getel tednii tuhai olj medeed busadda hurgej bgaan sain hereg. Bi ooriinho medlegees bas huvaalzii gej bodloo. Hazara- gedeg ni medeej deer durdagdsanii adilaar Myangat(10 myangat) gesen utgatai Persi buyu FArsi helnii ug. Tednii afghanistand suurshsan tsag hugatsaa gevel yag CHingisiin ue. Ezen CHingis Horezmiig dailaar mordoj yavaad Odoogiin Afghanistand Bamiyan hemeeh hondiid tulaan hiij. Ug tulaand haramsaltai ni CHingisiin hurgen huu amia aldsan. Chingis uund ihed haruusan ohinoosoo yu hiivel zohiltooig asuun , ohiniihoo huselteer BAmyanii Hondiid 10000 (?) mongolchuudiig suurshuuljee. zarim survaljid mongolchuud hondiin uuguul irgediig bugdiig ni hyadsan gedeg , gevch gadaad tuuhch erdemted mongolchuudiig urgelj buduuleg yargachin a dilaar durselhiig husdeg uchir ene ni ergelzeetei . Onoodor HAzara-chuud Afghanistanii tovd uularhag nutagaar niit 30 saya orchim huntei AFghanii hun amiin 10-15 % huviig ezledeg . Hel usnii tuhaid FArsi-DAri heleer gehdee MOngol Tureg ug mash ih heregledeg.
Gadaad ornuudad gevel Australia-d Hazara tsagaachid ih bdag. Tedni Tsagaachildagiin uchir ni undsendee Taliban hodolgoonoos uudeltei . UUnd bas neg todruulga hiie. Bamiyanii hondii ni yugaara aldartai ve gevel Ter hondiid 2000 jiliin nastai asar tom BUddagiin hoshoo 2001 sayahniig hurtel orshij bsan. Hervee taa nar GAdarlasan bol ENE BOL TALIBUUDIIN 2001 onii naiman sard Al-Qaida New-York dahi iher tsamhagiig morgohiin omnohon bolson yavdal. Gadaadiin medeegeer Taliibuud tuuhiin dursgaliig ustgalaa geed boon l yum bolj bsan. Unen heregtee ug barimal/hoshoo ni Hazara-chuudiin shuteen hamgaalj irsen zuil ni baisan yum . Daraa ni Amerik Afghan ruu dairahad Taliban hodolgoon ug yavdliin MOngolchuudiin ayan daintai zuirlej Hazara heden myangan Hazara humuusiig haydsan yum bilee. Tuhain ued uuniig Genocide mayagiin zuil bolj bna gej hench toogoogui. Odoo bol baidal medeej arai deer l dee. Hervee medee uzeed anzaarsan bol Taliban Afghanistani omnod hesegt (buyu Hazara humuus bdaggui ) ih huchtei hoid , tov hegseer bol demjleg muutai bdag.
AAN tiim b as neg sonsin barimt . 2-3 jiliin omno bas l gadaadiin medeegeer garch bsan . Australia uls tsagaachlaliin hulia changatgaad tsagaach huleej avahaa barag bolchihson. Yag ter ued Omnod Asias duuren tsagaach achsan neg holog ongoz Avstraliin eregt tulj ochood , Avstraliin tengisiin tsereg nutagta oruulahgui geed , holog ongozond suuj yavsan humuus doloo honogiin tursh olsoj uheh deere tulaad bsan . Ter ued oor haanahiin ch bilee neg holog ongoz ireed tuslamjiin baraagaar avarch bsan. Tuhain uedee bi ch gesen ene odoo heden tsgaachidiig yund ni gargadag bna l gej bodson. Unendee ted nar bugdeeree Afghanistan , PAkistanii HAzara tsagaachid bsan yum. Heterhii nurshuu bichsen bol Sorry.


Top
   
 Post subject:
PostPosted: Nov.23.06 5:34 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.12.06 5:38 pm
Posts: 5994
Location: Ай, мэс шиг хүйтэн Ариун үнэн шиг хүйтэн...
[quote="u_so_lol"][quote="mr.Kim"][b][color=darkblue]Монголоор яридаггүй, Монгол ёс заншил мэдэхгүй нөхдүүдийг Монгол ахан дүүс гэж би лав үзэхгүй.[/color][/b][/quote]

medeej shuu dee bi ch gesen tegj bodoj bna[/quote]

tii sh d..Mongol gdg chin eh heleeree orshin togtonodog biz dee?

eh hel gdg manai undesnii 1 baharhal yah argagui zuv yum aaa

_________________
Өвдөлтөнд минь бүү шуна !!!


Top
   
 Post subject:
PostPosted: Nov.29.06 11:49 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Mar.31.06 4:12 pm
Posts: 3967
яахав нэгдэж болох л юм. гэхдээ. одоо бишээ. харин энэ зуундаа нэгдэж чадах болтугай гэсэн ерөөл тавья.


Top
   
 Post subject:
PostPosted: Nov.30.06 12:00 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.06 10:38 pm
Posts: 2870
Location: Дэлхи хэмээх гарагт
Шинэ цагийн хүчирхэг Монголыг босгоно гэвэл арай үнэмшилтэй сонсогдоно, 2 сая хүнээ 10 сая болгоод өсгөчих юм бол бусадтай нийлэг ямар хэрэг байна?

_________________
Сайн сайхан ямагт ялна.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 364 posts ]  Go to page 1 2 3 4 514 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited