#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.15.18 3:11 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 1 post ] 
Author Message
PostPosted: Dec.01.18 12:23 pm 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10632
Location: Архан талд чинь:
Найман нарыг “Монголын нууц товчоон”, “Судрын чуулган”-ы мэдээнээс үзвэл найман нар нь бусад монгол аймгуудтайгаа харилцах харилцаанаас нь үүдэн монгол хэлтэн байсан гэж үзэх хандлага байна. Гэвч тэдний аймгийн нэршилээс үүдэн түрэг хэлтэн байсан гэж үздэг гадаадын эрдэмтэд бий. Үүний гол үндэслэл нь язгууртны зарим нэрс нь түрэг үзэх нь бий. Мөн найман нарыг түрэгийн “секиз огуз”-тай холбон тайлбарлах нь байдаг. Гэвч Найман нар нь монгол, татар, хэрэйд нарын адил IV-V зууны үед алдарших болсон сурвалжит монгол аймаг байсан бололтой.

Тэд XII зууны эхээр Эрчис мөрнөөр захлан Хиргис аймагтай хөршлөн зүүн зүгт Хэрэйд аймагтай зах нийлж, Уйгур аймагтай хиллэх өргөн уудам нутгийг эзлэн суудаг байв. “Судрын чуулган”-д өгүүлсэн нь “зуслан тэдний эзэнтний гэр нь Талакт, ордон нь Жажиэ нуурт байдаг. Өвөлжөө нь Адари-Эбкэ уул, Бакрас, Олом, Ачирик нуур, Ала-Етрин гол” хэмээгээд тэд цөм нүүдэлчид байсныг дурьддаг.

Найман аймгийн ахлагч Ногай хан хийгээд Иналчи хан бол ах дүү хоёр байв. “Монголын түүхийн толь” зохиолд бичсэнээр, тэд хөрш Хиргис аймгийг байлдан дийлсэн хэдий ч дайны олзноос болон маргаж хоёр хуваагдсан гэдэг. Чингис хааны үеэс урьд найман нарын эзэн нь Наркыш Таян, Эниат хан байв. …Буюрук, Таян хоёр Эниат ханы хөвүүд байсан гэж “Судрын чуулган”-д мөн тэмдэглэжээ.

Найман нар нь Татар аймгийн холбоонд багтаж Ляо улс ба Алтан улсын эсрэг тэмцэж, Дундад Азийн худалдаачидтай худалдаа эрхэлж байсаны дээр уйгур үсгийг хэрэглэж байжээ. Чингис хаан 1204 онд Наху гүний байлдаанаар Найман аймгийг буулган авч улсынхаа бүрэлдэхүүнд оруулав. “Наху гүний байлдаан”-ы талаар “Монголын нууц товчоон”-ы 196 дугаар зүйлд “Найман иргэний улсыг Алтайн уулын өвөр талд мохотгож хураав” гэжээ.

Тэдний дотроос Их Монгол улсын төрд зүтгэсэн Тататунга зэрэг бичгийн мэргэдээс гадна Хүлэгү хааныг дагаж Бага Ази, Ираны нутагт дайтаж улмаар 1260 онд Сирийн нутаг Айн-и Жалутад ялагдал хүлээсэн Хэтбуха ноён бол найман аймгийнх байсан ажээ. (Л.Ганбат)

https://mongoltoli.mn/history/h/518

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 1 post ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited