Барилгын зургийг бүх чиглэлээр зурахаас өмнө нь чи тухайн чиглэлээр ямар нэгэн их дээд сургууль төгссөн, нэлээдгүй мэдлэгтэй,тооцоо сайн хийж чаддаг, норм ба дүрэм сайн мэддэг, бас сэтгэх чадвар сайтай байх нь чухал.
Гэхдээ бүх чиглэлээр нь сурна гэвэл нас чинь хүрэхгүй болов уу даа.
Учир нь дотроо:
Ерөнхий төлөвлөгөө - Архитектор
Барлига архитектур - Архитектор
Барилгын бүтээц - Барилгын инженер
Халаалт салхивч - Халаалт салхивчын инженер
Цэвэр бохир ус - Сантехникийн инженер
Хүчит төхөөрөмж - Цахилгааны инженер
Дотор гэрэлтүүлэг - Цахилгааны инженер
Холбоо дохиолол - Холбооны инженер
гэсэн чиглэлүүд байдаг ба ард нь бичсэн инженерийн чиглэлээр их дээд сургууль, коддеж төгссөн хүмүүс хийдэг. Гэхдээ шууд усргууль төгсөөд л сурчихдаг зүйл биш. Маш олон жилийн нүр их хөдөлмөр, ажлын ачаалалтай байдлын дүнд л сайн сурна даа. Сургууль төгсөөд, хэсэг хугацаанд ажилласны дараа энэ чиглэлээр хөөцөлдвөл илүү үр дүнтэй.
Учир нь бүх зүйлийг өөрөө тооцоо, норм дүрмэм, стандартын дагуу зохиох хэрэгтэй болдог.
Ямар зарчимаар ажилладаг вэ гэвэл:
Эхлээд архитектор нь ерөнхий төлөвлөгөө, барилгын архитектурын зургийг гаргадаг, дараа нь тэрэн дээр нь барилгын инженер суурь, багана, хананы зузаан гээд л бүх тооцоог хийдэг. Ингээд бэлэн болсон зургаа цахилгааны инженер, халаалт салхивч, сантехникийн инженерүүд, холбооны инженерүүдэд даалгавар болгон өгдөг. Уг инженерүүд нь цаанаас өгөгдсөн техникийн нөхцлийн дагуу дотор болон гадна инженерийн шугам сүлжээг тооцоолон гаргаад зугран дээрээ буулгана даа.
Хамгийн сүүлд дээрхи бүх зургууд нь экспертийн хяналтаар ороод, алдаа мадагаа шүүлгэсний эцэст энэ зургаар барьж болно гэсэн дүгнэлт гарсны эцэст барилгын компанид зургаа хүлээлгэн өгнө дөө. Гэхдээ завсарт нь гал, ариун цэврийн хяналт, техникийн нөхцөл гээд л түмэн шүүлтүүрээр шүүгдэж байж л нэг юм зураг чинь бэлэн болно доо.
Зарим нэг зүйлийг бичилгүй орхигдуулсан байж магадгүй шүү.
PS: Энэ сэдэв чинь Software дэд форумд хамааралгүй сэдэв байгаа тул хэсэг хугацааны дараа
Ажил, мэргэжил дэд форумруу зөөх болохыг анхааруулъя!