1. Windows XP үйлдэлийн системийг USB флэш дискнээс хэрхэн суулгах вэ? (Windows XP SP2 ба түүнээс хойших хувилбар байх шаардлагатай).
2. Windows Vista, Windows 7 зэрэг үйлдэлийн системүүдийг USB флэш дискнээс хэрхэн суулгах вэ?-----------
Жич: Xэрэв танд Linux -ийн Distribution үйлдэлийн системүүдийг USB флэш дискнээс хэрхэн суугах тухай заавар зөвлөмж хэрэгтэй бол линкэн дээр дарж “
Linux -ийн Distribution үйлдэлийн системүүдийг USB флэш дискнээс хэрхэн суугах вэ” сэдвийг үзнэ үү.
-----------
Тип: Шаардлагатай гэвэл та энэ бичлэгийг боокмаркндаа CTRL + D дарсанаар хадгалж болно.
Тип2: Өгөгдсөн линкнүүдээс татахыг хүсвэл линкүүд дээр шууд дарсанаас баруун товчоо дараад "Open Link in New Tab" гэж сонговол танд хялбар байх болов уу
-----------
Шинэчлэгдсэн 2009 оны 9 сарын 24.
Бүх төрлийн Windows үйлдэлийн системийг USB флэш дискнээс суулгах хамгийн хялбархан аргаWinToFlash tool -ийг татаж аваад зааврын дагуу ажиллуулаарай. Бодит CD/DVD төхөөрөмж хэрэглэж болох хэдий ч Virtual CD/DVD + ISO Image ашиглахыг санал болгож байна.
http://wintoflash.com/download/en/-----------------------------------------------------------
Архив
-----------------------------------------------------------
1. Windows XP үйлдэлийн системийг USB флэш дискнээс хэрхэн суулгах вэ? (Windows XP SP2 ба түүнээс хойших хувилбар байх шаардлагатай).Танд хэрэг болох болон шаардлагатай зүйлс
- USB флэш дискнээс үйлдэлийн систем суулгах гэж байгаа компьютер чинь USB -нээс boot дуудах чадвартай байх.
- Windows (32 бит. 64 бит болохгүй) үйлдэлийн систем бүхий тухайн ажлыг гүйцэтгэх CD/DVD-ROM бүхий компьютер . (Mанай нөхцөлд Windows XP Pro. SP3 32 bit үйлдэлийн системтэй, түүндээ MagicDisk виртуал CD/DVD-ROM суулгасан байх болно).
- Суулгах гэж буй Windows XP SP2+ -ийн CD. (Манай нөхцөлд Windows XP SP2 ISO image байх болно. Хэрвээ та nLite ашиглаж Windows CD -гээ бэлдсэн бол
"Manual Install and Upgrade" -ийг хасаагүй байх ёстойг анхаарна уу)
- 512MB буюу түүнээс дээш хэмжээтэй USB флэш диск. Өөрөөр хэлбэл суулгах гэж буй үйлдэлийн систем чинь флэш дискэнд чинь багтах ёстой. (Манай нөхцөлд 4GB байх болно).
- Bootsecter Package татаж авах, 465KB Татах:
http://rapidshare.com/files/142123073/bootsect.rar (Update 02.09.2008: Bootsect.rar -ийн хэмжээ том байна гэсэн саналуудын дагуу жижгээр сольж, линкийг өөрчилөв. Шинэ хэмжээ 465KB
. )Заавар
- Юуны түрүүнд татаж авсан "bootsect.rar" файлаа задлаад тухайн ажилыг гүйцэтгэх компьютерийнхээ C: дискэнд хуулна уу

USB флэш дискээ тухайн ажлыг гүйцэтгэж буй компьютертээ залгаад, Windows чинь таний флэш дискийг ямар үсэгэнд ачаалсаныг олж мэднэ үү. Манай нөхцөлд I: гэж тэмдэглэсэн байгааг та зураган дээрээс харж байна. Таний нөхцөлд өөр байх болно.

C:\Bootsect\USB_prep8\usb_prep8.cmd -г ажиллуулна уу

Ингэсний дараа CMD цонх гарч ирэх бөгөөд доорхи зурагийн дагуу харагдах ёстой юм. "Press any key to continue" Enter эсвэл дурын товчоо дарна уу.

"PeToUSB" гэж жижиг цонх гарч ирэx ба доорхи зураг шиг харагдах ёстой. "Start" дар.

"Yes" дар.

Дараа нь 2 жижиг цонх гарч ирэх болно. Тэднийг хаах юмуу, оролдоод хэрэггүй!

Тусдаа CMD цонх нээ. (Windows Start Key + R, cmd гэж бичих, Enter дарах)

Тусдаа CMD цонх гарч ирэх бөгөөд ингэснээрээ таний дэлгэцэн дээр 2 CMD цонх бий болсон байгааг анзаарна уу! Өмнө нь нээгдсэн цонхнуудыг хааж юмуу оролдож болохгүйг дахин анхаарна уу.

Харин шинээр нээсэн CMD цонхондоо
cd ..\.. гэж бичээд Enter дарна уу

Дараа нь
cd bootsect гэж бичээд Enter дарна уу

Дараах үйлдэлийг хийхийн өмнө таний USB диск чинь ямар үсэгэн дээр байгаагаа санаарай. (USB дискний чинь агуулгыг харуулсан PeToUSB -ийн үүсгэсэн цонхнуудаас өөр цонх байж мөн болохгүй).

Бэлэн болсон бол
bootsect.exe /nt52 I: гэж бичээд Enter дарна уу. АНХААР, I: гэдэг бол манай нөхцөлд USB дискийн ачаалaгдсан үсэг. Дээр танд сануулсан USB дискийнхээ үсгийг энд тавих юм. Жишээ нь таний нөхцөлд USB чинь таний E: drive гэж байгаа бол
bootsect.exe /nt52 E: гэж бичих юм.

Хэрвээ бүх зүйл амжилттай болвол "Bootcode was successfully updated on all targeted volumes." гэсэн бичгийг та харах болно.

Одоо та энэ CMD цонхоо хааж болно. Андуураад usb_prep8.cmd цонхийг хааж болохгүй шүү.

- PeToUSB -g "OK" дарж хаана уу.

- "Close" дарж хаана уу.

Хаасны чинь дараа usb_prep8.cmd цонх чинь доорхи зураган дээрхи шиг харагдах болно.

1 -ийг дараад Windows XP үйлдэлийн систем бүхий CD-ROM -оо зааж өгнө үү


2 - ыг дараад шууд Enter дарна уу. Энэ нь таньд түр Virtual Drive үүсгэж байна. Default [t]


3 - ыг дараад USB дискнийхээ үсгийг оруулна уу


4 - ийг дараад ажиллагааг эхлүүлж болно.

Script танаас "would you like to Delete Existing tempimage.img?" гэж асууна. “Yes” сонгоод Enter дарна уу.

Y Enter дарна уу.

Дараа нь Script түр үүссэн T: drive руу файлууд хуулж та байгааг та харах болно.

Хуулж дуусаад script "Press any key to continue" гэхэд нь Enter дараарай.

Дараа нь script таниас файлуудыг USB - руу хуулах уу? yes/no гэж асууна. "Yes" Enter. Нилээн удах болно. Явж цай уу

Script дараа нь таниас "Would like to USB drive to be preferred boot drive U: yes/no гэж асууна Yes Enter

Yes гэж сонгоод unmount Virtual drive

"Press any key to continue". Enter дараад гараарай

Ингээд таний Bootable USB флэш диск бэлэн боллоо. Бэлэн болсон USB - гээ суулгах компьютертээ залгаад BIOS -оосоо boot -ийг USB флэшаас дууд гэж тааруулаарай.
USB - гээс боот дуудхад 2 сонголт гарна.
1. GUI mode
2. Text mode
(Зөвхөн) Эхний удаад 2 дахь сонголт буюу “Text mode” -ийг сонгоорой. Үүний дараа та бидний мэдэх Windows Install гарч ирэх болно. Windows Install хийх явцдаа хэд хэдэн удаа Restart хийдэг, тэгхэд нь 1 - р сонголт буюу “GUI mode” -ийг соноогой. Windows Install таниас Partion - ийг асуухад нь ХДД -ээ (хэр том байх нь хамаагүй) нэг бүхэл partition болгох хэрэгтэй. Windows - аа нэгэнт суулгасаны дараа та partition -aa "Administrative Tools/Computer Management/Disk Management" - ээс хялбархан хувааж чадна шүү дээ.
Windows Vista, Windows 7 зэрэг үйлдэлийн системүүдийг USB флэш дискнээс хэрхэн суулгах вэ?Танд хэрэг болох болон шаардлагатай зүйлс
- USB флэш дискнээс үйлдэлийн систем суулгах гэж байгаа компьютер чинь USB -нээс boot дуудах чадвартай байх.
- Windows Vista, Windows 7 зэрэг үйлдэлийн систем бүхий DVD (эсвэл ISO image + virtual drive)
- Хамгийн багадаа 4GB USB Flash Drive.
- Windows үйлдэлийн систем бүхий тухайн ажилыг гүйцэтгэх компьютер.
Заавар
USB Drive-aa компьютертээ залгаад
"Command Prompt" нээ.
diskpart гэж бичээд Enter дарна уу.
list disk гэж бичээд Enter дарж таний usb диск хэддүгээр диск болохыг олж мэдэх хэрэгтэй. Зураган дээрээс манай нөхцөлд "Disk 3" бол USB drive байна. Таний нөхцөлд өөр байх болно.
select disk 3 гэж бичээд Enter дарна уу. (Таний нөхцөлд дискний дугаар өөр байх болно гэдгийг дахин сануулъя)
clean гэж бичээд Enter дарна уу.
create partition primary гэж бичээд Enter дарна уу.
select partition 1 гэж бичээд Enter дарна уу.
active гэж бичээд Enter дарна уу.
format fs=fat32 гэж бичээд Enter дарна уу. 100% болж дуустал нь хүлээнэ үү
assign гэж бичээд Enter дарна уу.
exit гэж бичээд Enter дарна уу.
exit гэж бичээд Enter дарна уу.

"Run" цонхонд дараах command- ийг бичнэ үү
xcopy g:\*.* /s/e/f h:\(Манай нөхцөлд g: нь Windows Vista/Windows 7 бүхий DVD, h: бол бидний бэлдсэн USB drive. Таний нөхцөлд өөр байх болно. Тус тусын үсгээр солино уу.
Жишээ нь: Таний Windows Vista/Windows 7 DVD D:, харин USB диск тань E: гэж байгаа бол xcopy d:\*.* /s/e/f e:\ гэж сольж бичих юм)

Хуулж дуустал нь хүлээ

За ингээд таний Windows Vista/Windows 7 бүхий USB флэш диск хэрэглэхэд бэлэн боллоо.
_________________
Хэрэв танд энэ заавар/tutorial таалагдсан эсвэл танд бага ч гэсэн тус болсон бол намайг
Twitter -т дагана уу, танд маш их баярлах болно.